Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/02671

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/02671

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххх тоотод оршин суух, Жн Ггийн /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххх тоотод оршин суух, Д-ийн Дд холбогдох /РД: ххххххххх/ холбогдох

9.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г,

Хариуцагч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Г миний бие 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Д.Дтай зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Д.Д нь надаас зээлсэн мөнгөө Х.Хд өгсөн гэсэн.

Би Д.Дг Х.Хд зээл авч өгөх гэж байгааг мэдсэн бол мөнгөө зээлэхгүй байсан. Х.Х надаас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5.500.000 төгрөг зээлсэн бөгөөд сүүлд авсан зээлээ төлж дуусаагүй байгаа.

Би гэрээ байгуулсан хүнээсээ мөнгөө авна. Иймд хариуцагч Д.Дгаас үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 600.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 9.600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээг Д.Д үйлдэхдээ алданги гэж биччихээд тоог нь тавиагүй байсан ба би өөрийнхөө гараар 0.5 хувь гэж бичсэн тул алданги 3.000.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна.

Д.Дгийн зээлийн төлөлтийг гүйлгээний утга 000000000 гэсэн дугаар нь эсхүл Дээгий, Д гэж бичигдсэн тохиолдолд зээлээс нь хасч тооцогдож байгаа. Юуны төлбөр төлж байгаа нь тодорхой байх ёстой. Д.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 220.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 220.000 төгрөг тус тус төлсөн ба гүйлгээний утга дээр 000000000 гээд утасны дугаар нь бичигдсэн байгаа.

Мөн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болон 21-ний өдөр тус бүр 10.000 төгрөг төлсөн ба гүйлгээний утга дээр Д гэж бичсэн бөгөөд энэ нь түүний зээлийн төлбөрөөс хасч тооцогдоно.

Иймд Д.Дгаас 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6.140.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Монголмед эмнэлэгт их эмчийн ажилтай бөгөөд манай эмнэлэгт эмийн сан түрээслэдэг Х.Х нь та Ж.Ггаас мөнгө зээлээд өгөөч гэж гуйсан. 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Ж.Г манай ажил дээр ирсэн ба би түүнтэй 6.000.000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлсэн гэрээ байгуулсан.

Ж.Г нь бэлэн гэрээний төсөл барьж ирсэн ба би уг гэрээг нь хуулж бичсэн. Би мөнгийг авсан өдрөө 18 цагийн үед Х.Хын ээжийн 00000000 тоот данс руу 3.000.000 төгрөг, 2.500.000 төгрөг, 000000000000 тоот данс руу буюу дүү Д.Сэмжааных нь гэх данс руу 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа Ж.Г утасдаад үлдэгдэл 2.000.000 гаруй төгрөгөө төл гэсэн. Х.Хаас асуухад Ж.Г эгч бид хоёр тохирсон, танд хамаарахгүй гэсэн.

Ж.Гд 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 220.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 220.000 төгрөг тус тус төлсөн ба гүйлгээний утга дээр миний утасны дугаар бичигдсэн.

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 220.000 төгрөг хийсэн ба гүйлгээний утга бичээгүй, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөн 600.000 төгрөг төлсөн ба гүйлгээний утга бичигдээгүй. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 900.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 800.000 төгрөг тус тус төлсөн ба гүйлгээний утга бичигдээгүй ч Ж.Ггийн зээлийн төлбөрт тооцож төлсөн.

Би Ж.Гд нийт 4.960.000 төгрөгийг зээлийн төлбөрт нь төлсөн бөгөөд мөнгийг би хэрэглээгүй ч одоо 1.640.000 төгрөгийг төлнө гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Д.Дд холбогдуулан 9.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3.000.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан ба өмнө төлсөн гэх 460.000 төгрөгийг мөн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцон нийт 6.140.000 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн тайлбарлалаа.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Д.Дд холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүү 6.140.000 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч Д.Д нь зээлийн гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийг авсан хэдий ч өөрөө зарцуулаагүй. Зээлээс нийт 4.960.000 төгрөг төлсөн ба одоо 1.640.000 төгрөг төлнө гэж тус тус маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 6.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээний дагуу 6.000.000 төгрөг төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирон гарын үсэг зурсан зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа ба хариуцагч Д.Д зээлийн гэрээ байгуулсан болон мөнгийг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг мөнгийг өөрөө зарцуулаагүй гэж тайлбарлаж байгаа болно.

ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар буюу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд зээлдүүлэгч Ж.Г Хаан банк дахь өөрийн ххххххххххххххх тоот данснаас 6.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зээлдэгч Д.Дгийн мөн банк дахь хххххххххххххтоот данс руу шилжүүлсэн ба энэ талаар хариуцагч Д.Д маргахгүй байгааг дурьдлаа.

/ХХ-ийн 13 дугаар тал/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд 6.000.000 төгрөгийг хариуцагч Д.Д нь өөртөө шилжүүлэн авсан тул нэхэмжлэгч Ж.Гтай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Д.Дг 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 220.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 220.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 10.000 төгрөг, нийт 460.000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон ба Д.Дгийн зээлийн төлбөр төлөгдөж байгаа тохиолдолд гүйлгээний утга 000000000 хэмээн Д.Дгийн утасны дугаар эсхүл түүний нэр бичигддэг гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй болно.

/ХХ-ийн 39 дүгээр хуудасны ар тал, 40, 65 дугаар хуудасны ар тал/

 

 

Хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Ж.Гд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 220.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 600.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 900.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 800.000 төгрөг тус тус зээлийн төлбөрт төлсөн гэх боловч уг зээлийн төлбөрийг Д.Д төлсөн эсэх нь тодорхой бус, гүйлгээний утга бичигдээгүй тул Д.Дгийн Ж.Гтай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн төлбөрөөс хасах боломжгүй.

/ХХ-ийн 40-41,43 дугаар хуудасны ар тал,42, 44 дүгээр тал/

 

Иймд хариуцагч Д.Дгаас 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6.140.000 төгрөг /3.000.000-220.000-220.000-10.000-10.000 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч Ж.Гд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Д.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ Амгалан хотхон, 521-71 тоот 1 өрөө орон сууц, х трэйл маркийн ххххххххххх УБМ улсын дугаартай суудлын авто машиныг барьцаалсан талаараа тусгасан боловч барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулаагүйг дурьдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Дгаас 6.140.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Гд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дгаас 113.190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Гд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН