| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2018/01931/И |
| Дугаар | 101/ШШ2018/01643 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2018/01643
| 2018 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2018/01643 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М овогт Б-ын Д, Б овогт П-ийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Г нь Б дүүргийн 23-р хорооны ******* хэсэг, С-ийн ******* тоотод байрлах 125 м.кв талбайтай Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, 0000000000 тоот гэрчилгээтэй хувийн сууц, граж, 375 м.кв талбайтай Г-00000000000 дугаарт бүртгэлтэй, 0000000000тоот гэрчилгээтэй газар бүхий хашааг нэхэмжлэгч Б.Д-ийн өмчлөлд бүтнээр нь шилжүүлэх,
-Эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 хоногийн дотор нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч П.Г-ийн дансанд 8.000.000 төгрөгийг шилжүүлэн өгөх,
-Хашаа байшинг П.Г-ийн өмчлөлөөс Б.Д-ийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримт зэргийг П.Г нь Б.Д-д саадгүй хүлээлгэн өгөх,
Мөн хашаа байшин болон түүний дагалдах эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг П.Г нь Б.Д-д шилжүүлэн өгөх эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.Г-ээс 213.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.
4. Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн 2018-04-23-ны өдрийн 7459-р шүүгчийн захирамжийн 2,3 дахь заалт давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА