Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/07

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                       Прокурор Б.Цогтбадрах

                                       Хохирогч Д.Ц

                                                   Шүүгдэгч О.Д өмгөөлөгч Г.Адъяатогтох

                                                  Шүүгдэгч Л.Э-н өмгөөлөгч П.Дониддолгор

                                                  Шүүгдэгч О.Д, Л.Э

                                                   Нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч О.Д гаргасан давж заалдах гомдлоор Л.Э, О.Д, М.М нарт холбогдох эрүүгийн 1826005090302 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 30-11 тоотод байрлах Д.Эрдэнэбатын эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч хурган дотортой эрэгтэй, эмэгтэй дээл 3 ширхэг, цүнх 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, суурин дрилл 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, түрдэг цахилгаан хөрөө 1 ширхэг, тасдагч 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2 988 600 төгрөгийн хохирол учруулсан,

 

 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.Д-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч мөнгөн аяга 5 ширхэг, хөөрөг 1 ширхэг, даалин 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2 710 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Д.Д-н хувийн сууцанд нэвтэрч эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, даавуун дээл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 660 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр С.Л-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч эрэгтэй хүний 1 ширхэг мөнгөн бүс, 0.75 литрийн Чингис нэртэй архи 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1 016 500 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 12 дугаар сарын 12-ны 13-15 цагийн хооронд Ж.И-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч Самсунг эс- 7 маркын гар утас 1 ширхэг, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, улаан хүрэн өнгийн малгай 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1 405 800 төгрөгийн хохирол учруулсан,

 

 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 25-ны өдрийн хооронд Г.Г-н эзэмшлийн гэрт  нэвтэрч хурган арьсан дотортой эрэгтэй, эмэгтэй дээл 2 ширхэг, цүнх 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1 105 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09-10 цагийн орчимд Ч.О-н монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цоожийг нь эвдэлж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 1 метр урттай хулсан ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

           Мөн согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17-19 цагийн орчимд Д.Ц-н хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 2 ширхэг, мөнгөн аяга, 1 ширхэг шүрэн хөөрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 740 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Д.Г-н хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хромон гутал 1 хос, дунд гарын шүрэн толгойтой, хаш хөөрөг 1 ширхэг, тэнзэн ташуур 1 ширхэг, орчин цагийн хийцтэй мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5 250 000 төгрөгийн,

 

         2018 оны 11 дүгээр сарын дунд үед 23 цагийн орчим Т.Г-н гэрт орж түүний эхнэр Б.Д-с юм лавлаж асуугаад гарахдаа гэрийнх нь хойд талд байрлах авдран дээр байсан монгол дарханы хийцтэй, шүрэн толгойтой, цагаан өнгөтэй хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ, О.Д-тай бүлэглэж Д.Ц-н орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалгаар нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3 240 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 09-18 цагийн хооронд Ч.П-н хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 1 ширхэг хонины бүтэн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 110 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө буюу иргэн Ц.Ц-н өмчлөлийн хашааны хаалганы төмөр материалыг завшиж бусдад 501 600 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 35727500 /гучин таван сая долоон зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан, /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

            О.Д нь согтуурсан үедээ, Л.Э-той бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Д.Ц-н орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалгаар нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3 240 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн согтуурсан үедээ  М.М-тэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчимд Н.Н-н эзэмшлийн түрүүвч, түүний дотор байсан 460 000 төгрөг, Хаан банкны хадгаламжийн дэвтэр, иргэний үнэмлэх зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 484 800 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 3 724 800 төгрөгийн хохирол учруулсан, /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

М.М нь согтуурсан үедээ О.Д-тай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнс бараан захын баруун урд талын дэлгүүрийн өмнө Н.Н-н эзэмшлийн түрүүвч, түүний дотор байсан 460 000 төгрөг, Хаан банкны хадгаламжийн дэвтэр, иргэний цахим үнэмлэх зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 484 800 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ гэх гэмт хэргүүдэд тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Л.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар, О.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Л.Эыг согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17-19 цагийн орчимд Д.Ц-н байшингийн цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөн, Л.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Д-г бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Эод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 /долоо/ жил 8 /найм/  сар 8 /найм/  хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д, О.Д нарт оногдуулсан хорих ялыг  тус тус  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эын цагдан хоригдсон 605 хоног, хорих ял биечлэн эдэлсэн 141 хоног, нийт 746 хоногийг, шүүгдэгч О.Д цагдан хоригдсон 36 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч М.Мд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэн, шүүгдэгч М.М нь 36 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч М.Мд тэнссэн хугацаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  хохирогч Д.Э нь 1320000 төгрөгийн, Д.Д нь 2210000 төгрөгийн, Д.Дуламсүрэн нь 600000 төгрөгийн, С.Л нь 1000000 төгрөгийн, Ж.И нь 1045800 төгрөгийн, Г.Г нь 1105000 төгрөгийн, Д.Ц нь 440000 төгрөгийн, хохирогч Н.Н нь 110000 төгрөг болон 24800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээ тус тус буцаан авсан, шүүгдэгч О.Д нь хохирогч Д.Ц-д 1400000 төгрөг, хохирогч Н.Н-д 175000 төгрөг, шүүгдэгч М.М нь хохирогч Н.Н-д 175000 төгрөг тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч Э.Г нь 150000 төгрөгийг, хохирогч Ч.Ц нь 533600 төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэсэн, хохирогч Д.Д, Ч.Ц, Г.Г, Ч.П, иргэний нэхэмжлэгч Э.Г нар нь шүүгдэгч Л.Э-д, хохирогч Д.Ц нь шүүгдэгч О.Дд, хохирогч Н.Н нь шүүгдэгч О.Д, М.М нарт  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Э-с нийт 25340100 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Э-д 1748600 төгрөгийг, хохирогч Д.Д-д 580000  төгрөгийг, хохирогч  С.Л-д 56500 төгрөгийг, хохирогч Ж.И-д 360000 төгрөгийг, хохирогч Ч.О-т 1000000 төгрөгийг, хохирогч Д.Г-д 5350000 төгрөг, хохирогч Т.Г-т 14000000 төгрөг, хохирогч Д.Ц-д 1400000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Н-д 500000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Т-д 200000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.О-д 145000 төгрөгийг  тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Г-н нэхэмжилсэн үнэлгээ гаргуулсны төлбөр болох 120000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Т.Г нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э, О.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Д гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай. Сэтгэн бодох чадвар муу. Сэтгэцийн эмч нарын хяналтанд байдаг. Бичиг үсэг мэдэхгүй. Анхнаасаа мөрдөн байцаагч нар нь намайг та ийм өвчтэй учир яллах дүгнэлт гаргахгүй гээд гарын үсэг зуруулдаг байсан. Би өөрөө уншиж чадахгүй учир тухайн үед нь хууртагдаад гарын үсэг зурдаг байсан байна. Одоогоор миний өгсөн үг, яриа, мэдүүлэг хоёр нь зөрүүтэй байгаа учир дахин хянаж ... мөн миний өвчний байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Цогтбадрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч О.Д нь хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай гэж байгаа учраас ялаас чөлөөлж өгөхийг хүссэн гомдлыг гаргасан ба хавтас хэрэгт авагдсан БОЭТ-ийн сэтгэц гэм судлалын шинжээчийн 2018 оны дүгнэлтээр шүүгдэгч О.Д нь дотоод зан шалтгаан, сэтгэцийн сарьних эмгэг, таталт өгөх үзүүлэлттэй гэсэн боловч хэрэг хариуцах чадвартай гэсэн байгаа. Тийм учраас шүүгдэгч О.Д нь шүүхээс оногдуулсан ялыг эдлэх боломжтой. Мөн түүний эрх ашгийг хамгаалахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож хэргийн материалтай нь танилцаж, шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ды гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 08 дугаар сард О.Ды төрсөн ах надтай утсаар холбогдож дүүгийнхээ төлөө би хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлсэн. Би удахгүй очно, Уянга сум явах гэж байгаа, та туслаач гэж дахин дахин утсаар ярьсан. Тэгээд би итгээд гомдолгүй гэж өргөдөл бичиж өмгөөлөгчид өгсөн. Өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй байна. Хоёр хоногийн өмнө надтай утсаар яриад хуулийн байгууллага болон намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж дүүг хилс хэрэгт хийж байна гэж хэлсэн. Би хохирол барагдуулаагүй учраас хохирол барагдууллаа гэсэн өргөдлийнхөө эсрэг хохирлыг минь барагдуулж өгнө гэдэгт шүүхийн байгууллагад итгэж байна ... гэв.

Шүүгдэгч О.Д өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сараар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.

Шүүгдэгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эмнэлэгт сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Шөнө нойр хүрэхгүй одоогоороо тархи толгой өвдөж, эм уудаг, нойрны эм уусан ч шөнө унтахаа байсан. Ялаас чөлөөлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ды гомдолтой холбогдуулж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ды гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч О.Д гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Д.Э-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч хурган дотортой эрэгтэй, эмэгтэй дээл 3 ширхэг, цүнх 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, суурин дрилл 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, түрдэг цахилгаан хөрөө 1 ширхэг, тасдагч 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2 988 600 төгрөгийн хохирол учруулсан,

 

 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.Д-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч мөнгөн аяга 5 ширхэг, хөөрөг 1 ширхэг, даалин 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2 710 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Д.Д-н хувийн сууцанд нэвтэрч эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, даавуун дээл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 660 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр С.Л-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч эрэгтэй хүний 1 ширхэг мөнгөн бүс, 0.75 литрийн Чингис нэртэй архи 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1 016 500 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 12 дугаар сарын 12-ны 13-15 цагийн хооронд Ж.И-н эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч Самсунг эс- 7 маркын гар утас 1 ширхэг, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, улаан хүрэн өнгийн малгай 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1 405 800 төгрөгийн хохирол учруулсан,

 

 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 25-ны өдрийн хооронд Г.Г-н эзэмшлийн гэрт  нэвтэрч хурган арьсан дотортой эрэгтэй, эмэгтэй дээл 2 ширхэг, цүнх 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1 105 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09-10 цагийн орчимд Ч.О-н монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цоожийг нь эвдэлж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 1 метр урттай хулсан ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Д.Г-н хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хромон гутал 1 хос, дунд гарын шүрэн толгойтой, хаш хөөрөг 1 ширхэг, тэнзэн ташуур 1 ширхэг, орчин цагийн хийцтэй мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5 250 000 төгрөгийн,

 

            2018 оны 11 дүгээр сарын дунд үед 23 цагийн орчим Т.Г-н гэрт орж түүний эхнэр Б.Д-с юм лавлаж асуугаад гарахдаа гэрийнх нь хойд талд байрлах авдран дээр байсан монгол дарханы хийцтэй, шүрэн толгойтой, цагаан өнгөтэй хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ, О.Дтай бүлэглэж Д.Ц-н орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалгаар нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3 240 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 09-18 цагийн хооронд Ч.П-н хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 1 ширхэг хонины бүтэн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 110 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө буюу иргэн Ц.Ц-н өмчлөлийн хашааны хаалганы төмөр материалыг завшиж бусдад 501 600 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 35727500 /гучин таван сая долоон зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

 

             О.Д нь согтуурсан үедээ Л.Э-той бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Ц-н орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалгаар нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3 240 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн согтуурсан үедээ  М.М-тэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнс бараан захын баруун урд талын дэлгүүрийн өмнө Н.Нэргүйн эзэмшлийн түрүүвч, түүний дотор байсан 460 000 төгрөг, Хаан банкны хадгаламжийн дэвтэр, иргэний үнэмлэх зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 484 800 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 3 724 800 төгрөгийн хохирол учруулсан,

 

М.М нь согтуурсан үедээ О.Д-тай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнс бараан захын баруун урд талын дэлгүүрийн өмнө Н.Н-н эзэмшлийн түрүүвч, түүний дотор байсан 460 000 төгрөг, Хаан банкны хадгаламжийн дэвтэр, иргэний цахим үнэмлэх зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 484 800 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Эрдэнэбат, Д.Д, Д.Д, С.Л, Ж.И, Ч.Ц, Г.Г, Ч.О, Д.Г, Т.Г, Д.Ц, Ч.П, Н.Н, гэрч Ч.Д, Х.Н, С.Б, Д.Н, О.Б, Ё.Ундрал, Ц.Л, С, Ж.М, Ц.Б, П.Л, Э.Г, Р.Н, Б.А, Т.Х, Н.Ц, Б.Б, С.Б, Ц.Б, Д.Ц, Д.Ч, Д.Д, Б.Д, Д.В, К.М, Ч.Б, Б.О, Т.М, З.Г, Д.Д, Г.Н, У.М, Ж.З, Л.Ц, Ц.Б, Н.Т, шинжээч Д.О, иргэний нэхэмжлэгч Х.Н, А.Т, С.О нарын мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээ Вендо ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ӨВ18-2, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ӨВ18-5, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ӨВ18-1, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ӨВ18-20, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ӨВ18-17, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/07, хөрөнгийн үнэлгээ Лэндс ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/13, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/04 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/22, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11/40, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/53, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/07, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/04, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 07/18, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06/58 дугаартай тайлангууд мөрдөгчийн эд зүйлд хураан авч үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 98 дугаартай дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Л.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, шүүгдэгч О.Дыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл нь тэдний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч О.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүхээс Л.Э-н цагдан хоригдсон хугацааг шийтгэх тогтоолын 8 дугаар заалтанд тусгахдаа хорих ял биечлэн эдэлсэн 141 хоног гэж  бичснийг найргуулгын хувьд засах шаардлагатай. Мөн шүүгдэгч О.Д нь хохирогч Д.Ц-д хохирол төлөөгүй болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул 1400000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ц-д олгох нь зүйтэй гэж  заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ

 

Шүүгдэгч О.Д, Л.Э нар нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

а/ 8 дахь заалтаас 605 хоног, хорих ял биечлэн эдэлсэн 141 хоног гэснийг,

б/ 11 дэх заалтаас хохирогч Д.Ц нь шүүгдэгч О.Д-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус хасч,

в/ 12 дахь заалтад “шүүгдэгч О.Д-с 1400000 төгрөг гаргуулан хохирогч Д.Цд олгосугай” гэж нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч О.Д, Л.Э нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14  хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.