| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0114/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/131 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/131
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 222002**************0**************8 дугаартай хэргийг 202 оны ******* дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл *******, Дундговь аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* *******9-******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ургийн овогтой , Регистрийн дугаар: ЗИ99*********************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202 оны 0 дугаар сарын 2*******-нээс 22-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр *******2 дугаар гудамжинд байрлах худгийн ойролцоо согтуурсан үедээ хохирогч харилцан маргалдаж, улмаар түүний зүүн гарын долоовор хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ургийн овогтой нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
*******. Хохирогч “202 оны 0 дугаар сарын 2*******-ний орой ******* сумын дугаар баг *******2 дугаар гудамжинд найз гэрт найзуудаар пиво ууцгаагаад сууж байтал машинтайгаа ирж би суугаад явах үед гэх залуу “би ч бас хүргүүлье” гээд машинд хамт суусан. Тэгээд худгийн ойролцоо очиж явтал нь надад үг хаяад жаахан агсам тавих гээд байгаа бололтой “би чиний ах, чи намайг таних уу” гэх мэт үг хэллэг хэлээд байсан. Тэгж байснаа жолоочийн хажуугийн суудал дээрээс эргэж хараад шууд миний нүүрний орчим гараараа 2 удаа цохисон, энэ үед миний уур хүрээд түүний нүүрний орчим гараараа 2 удаа цохисон. Тэгтэл худгийн хажууд машинаа зогсоогоод “та хоёр одоо боль” гэсэн. Тэгээд машинаас түрүүлж бууж ирээд намайг машинаас татаж буулгаж хавирч газар унагаад хоорондоо барилцаж аваад бие биеэ ганц нэг удаа гараараа цохилцсон. Ингээд зууралдаж байх үед миний зүүн гарын долоовор хурууг хазсан ба ойролцоогоор *******0 орчим минут хазаад зогссон. Уг нь манай найз түүнийг тавиулах гээд зууралдсан боловч амаа ангайхгүй байсан. Тэгж байгаад арай гэж гараа авсан. Тэгээд би тэд нарыг тэнд нь орхиод ганцаараа гэр рүүгээ алхаад явсан ба гэрээсээ эмнэлэг рүү очиж хуруугаа үзүүлсэн... Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-р хуудас/
2. Гэрч Г.ийн “... Манай найз нь бас нэг танихгүй согтуу залуутай хамт гарч ирээд машинд суусан бөгөөд нөгөө залуу нь бас хүргээд өгөөч гээд байсан. Тэгээд машинд явж байх зуур нөгөө залуу манай найз руу томроод ахархаад “чи их том болжээ, одоо томрох болоогүй шүү...” гэх мэт үг хэллэг хэлээд байсан. Тэгээд хоорондоо маргаад байсан ба урд суудал дээр сууж явсан нөгөөх танихгүй залуу иргэж хараад ард сууж явсан ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод авсан. Энэ үед уурлаад бас тэр хүний нүүрний орчим гараараа цохисон. Тэгэхээр нь би худгийн орчим машинтайгаа зогсоод тэр хоёрыг салгах санаатай ыг машинаас буулгаж байтал араас нь нөгөө залуу бууж ирээд бас хоорондоо барилцаж аваад бие биеэ цохиод байсан. Үүний дараа тэр залуу ыг хавирч унагаад дээр нь гарч суучихаад ын нүүр рүү нь цохиод байхаар нь би ыг арагш нь татаж аваад салгасан. Тухайн үед тэр залуу нь “та нар нийлж зодлоо” гээд байсан. Тэгснээ бас л хоорондоо барилцаж аваад ын хурууг тэр залуу хазсан ба 7-8 минутын дараа амаа ангайж тавьсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн *******-р хуудас/
3. Шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаархи лавлагаа, /хх-ийн *******7-р хуудас/
*******. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн Аривжихын худаг дээр бусдад зодуулсан”, /хх-ийн 2-р хуудас/
. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай 202 оны ******* сарын 20-ны өдрийн “... Э. нь /ЗМ0*******262*******3/ нь эрүүл мэндийн даатгалын сангаас 202 оны 0 сарын 22-нд 28.30 /хорин найман мянга гурван зуун тавь/ төгрөгийн яаралтай тусламж авчээ...” гэх лавлагаа, /хх-ийн *******9-р хуудас/
6. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202 оны 0 дугаар сарын 26-ны өдрийн 072/269 дугаартай “ биед зүүн гарын долоовор хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.*******.*******-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл биед үзлэг хийхээс 3- хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлтээр /хх-ийн *******7-р хуудас/ нотлогдсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дүгээр зүйлийн *******3 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн хурууг хазахад биед нь гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа боловч уг зүйлийг хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч хурууг хазаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Э. нь “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч биед учирсан гэмтэлд Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл, мэндийн тусламж үйлчилгээнд 28.30 /хорин найман мянга гурван зуун тавь/ төгрөг зарцуулагдсан нь хэрэгт авагдсан лавлагаагаар тогтоогдож байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулж, уг санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч *******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон *******0 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.******* дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд *******0.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.******* дүгээр зүйл, 36.*******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 3, ******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид *******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын ******* нэгжийг ******* хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.*******, *******0 дугаар зүйлийн *******0.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 2830 /хорин найман мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш ************** хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД