Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2021/00349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулсан /онлайн/ шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг ******* байр 5 тоотод оршин суух, ******* дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймгийн Чойбалсан сумын 1-р баг хаагчийн байрны 10 тоотод оршин суух, байцаагч ажилтай, дугаартай, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 2 давхарт байрлах Бичил глобус финанс ББСБ ХХК-д холбогдох

9 717 980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.мөрөн, нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Р.*******, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ганбаяр, Б.Нямбаяр /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнодын ээжүүд группээс Р.*******гийн тавьсан машин зарна гэсэн зарын дагуу түүнтэй ярьж Приус-30 маркийн ДОА дугаартай машиныг үзэж авахаар болсон. ******* нь Бичил глобус-д зээлтэй, зээлээ төлж чадахгүй байна, урьдчилгаа 2 сая төгрөг өгөөд авахад болно гэсэн. Би 2019 оны 9 сарын 18-нд ярилцаад түүнд урьдчилгаа 2 сая төгрөгийг гурав хувааж өгөөд машиныг авсан. Анх бид хоёр *******гийн зээлийг би өөрийнхөө нэр дээр шилжүүлэх авах гэсэн боловч болоогүй. Ингээд тохиролцсоны дагуу би *******гийн дансанд сар бүр 609 291 төгрөг 65 мөнгийг төлөх, уг төлбөрөө өдөр бүр 30 000 төгрөгийг түүний дансанд нь хийж ******* цааш нь зээлээ төлөхөөр амаар тохиролцсон. Би 2019 оны 9 сарын 18-наас эхэлж 2020 оны 12 сар хүртэл хугацаанд *******гийн дансанд зээлийн төлөлтийг хийж ирсэн. Гэтэл 2020 оны 12 сарын 02-ны өдөр Бичил глобус-ын эдийн засагч гэдэг залуу ирж ******* гэдэг хүнээс машин авсан уу, энэ хүн зээлээ төлөхгүй, таниас мөнгө авч төлнө гээд байна гэсэн. Тэгээд би *******гийн хамт ажил дээр нь дагаж очоод машиныг нь авсан төлбөр тооцоо яаж хийхээр тохирсон болон хэдий хэмжээний мөнгө төлснөө хэлсэн. Гэтэл ******* нь надаас авсан мөнгөний зарим хэсгийг хийгээгүй, хугацааны зөрчилтэй байсан. Би ББСБ-ын шаардсаны дагуу энэ өдрөөс хойш зээлийг графикийн дагуу төлөхөө баталсан өргөдөл өгч ******* энэ хүн төлнө гэсэн бичиг хийж өгч би 2019 оны 12 сарын 15-наас 2020 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл ББСБ-д дансанд зээлээ төлж ирсэн. 2020 оны 6,7 сард эдийн засгийн боломжоос болж 7 сарын төлөлтийн 209 000 төгрөгийг төлөөгүй байтал эдийн засагч нь байнга мэдэгдэж хугацаа хэтэрсний хүүг төлүүлж явсан. Гэтэл 2020 оны 08 сарын 09-ний орой машиныг хураан аваад зээлээ 3 хоногийн дотор хаа гэсэн шаардлага тавьсан. Яагаад гэнэт ийм асуудал тавьсан бэ, би хүүгээ төлдөг, цаашид ч төлнө, хугацаа дуусаагүй байхад, ингэж болох уу гэхэд зээлдэгч ******* зээлээ хаах шаардлага тавьсан, машинаа ав гэсэн гэдэг. ******* нь энэ талаар бидэнд урьдчилан мэдэгдээгүй, яриагүй. Ингээд машинаа хурааж аваад цааш нь зарсан. *******д эхлээд 2 сая төгрөг, дараа нь

1 800 000 төгрөгийг түүний данс руу хийж байсан учир 3 800 000 төгрөгийг буцааж авах хүсэлтэй байна. Мөн Бичил глобус ББСБ-ынхан намайг машин авсныг мэдснээс хойш тэдний данс руу зээлээ хийж байсан. Би эхлээд өөрийн ХААН банкны данснаас хийж байгаад дараа нь ээжийнхээ данс, нөхөртэйгээ хамт ажиллаж байсан Гантулгын данснаас 1 удаа, охин Хэрлэнгийн данснаас хэдэн удаа, мөн Халиунаагийн данснаас 2 удаа тус тус зээл төлж байсан. *******гийн зээлийг ******* миний бие үргэлжлүүлж төлнө гэж л гэрээ байгуулсан. Миний хувьд хэд хэдэн удаа хугацаанаас нь хоцроож уг зээлийг төлсөн. Хамгийн сүүлд корона вирусээс шалтгаалж ажил зогссон учраас 07 сарын зээлийн төлөлтөөс 216 000 төгрөгийг дутуу төлсөн байсан. Гэтэл уг мөнгийг төлөөгүйн улмаас 08 дугаар сарын 09-ний өдөр *******, Банк бус санхүүгийн байгууллагын ажилтан нар ирээд *******гийн хүсэлтээр уг машиныг хурааж байна гэж хэлээд хураасан байсан. Тухайн үед би цалин, орлогогүй байсан учраас Мөнхтуяа гэдэг хүнд учир явдлаа тайлбарлаж харилцан тохиролцож, гэрээ байгуулаад машиныг зарсан байсан. Мөнхтуяа машинаа унаад явтал хурааж авсан. Үүнийг мэдээд очиж уулзахад бидний дунд үл ойлголцол үүсч, Банк бус санхүүгийн байгууллагаас 3 хоногийн дотор тус зээлийг төлж барагдуулахыг шаардсан бичиг өгсөн. Миний хувьд 3 хоногийн дотор төлөх боломжгүй байсан учраас төлж чадаагүй. Тэгээд энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хандаад удаагүй байхад Мөнхтуяа эгч над руу холбогдож Банк бус санхүүгийн байгууллагаас гуйж байгаад машинаа авсан тухайгаа хэлсэн. Дараа нь мөн адил зээл төлөгдөөгүй гэдэг үндэслэлээр 09 дүгээр сарын 18-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагын ажилтан ирээд буцаагаад хурааж авсан байсан. Удалгүй ******* хот руу машинтайгаа яваад 10 сарын 04-ний өдөр өөр хүнд машинаа зарж, зээлээ хаасан *******гийн данс руу шилжүүлсэн 3 800 000 төгрөг, Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн данс руу шилжүүлсэн 5 917 800 төгрөгийг шилжүүлсэн. Би тус байгууллагын данс руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь машины дугаар болох 8456-ДОА, мөн *******гийн регистрийн дугаарыг бичиж шилжүүлдэг байсан. Иймд миний бие өөрийн төлсөн мөнгө болох 9 717 980 төгрөгийг Р.******* болон Бичил глобус финанс ББСБ ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* надтай холбогдож миний машиныг 14 800 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед энэ машин Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байгаа талаар хэлсэн. *******д худалдах боломжтой эсэхийг Банк бус санхүүгийн байгууллагаар судлуулах гэсэн боловч Банк бус санхүүгийн байгууллагад дээр эрх нь үүсээгүй гэдэг үндэслэлээр шалгуулж чадаагүй. Тэр үед надад мөнгөний шаардлага гарсан байсан учраас урьдчилгаа 2 000 000 төгрөгийг авч, 2 сая төгрөгийг Банк бус санхүүгийн байгууллагад төлсөн мөнгөө тооцож авч ашигласан. Анх тохиролцохдоо зээлийн төлөлтөд өдөр бүр 30 000 төгрөг төлж, энэ ондоо багтааж уг зээлийг хаана гэж тохиролцон 12 сар хүртэл 30 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Ингээд 2019 ондоо багтааж төлж дуусгах ёстой байсан боловч 2020 он хүртэл үргэлжилж явсаар 2020 оны 08 сард Мөнхтуяа гэдэг хүнд зарсан талаар нь мэдсэн. Үнэхээр Мөнхтуяад зарсан бол худалдсан мөнгөөр зээлийн үлдэгдлийг төлөх боломж *******д байсан боловч зээлийн үлдэгдлээ төлөөгүй. ******* нь хэлж тохирсноороо зээл төлөөгүй бүтэн жил гаран өнгөрсөн. Иймд надаас нэхэмжилж байгаа 3 800 000 төгрөгийг би төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Нямбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, ******* нар манай байгууллагын ажилтан гэдэг хүнтэй 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирж уулзсан байдаг. Ингэхдээ энэ зээлийг *******ын нэр дээр шилжүүлэх боломжтой эсэхийг асууж, хариуд нь манай байгууллагын зүгээс үндсэн зээлдэгчийг өөрчлөх боломжгүй талаар хариу өгсөн. Энэ хугацаанд *******гийн зээл хугацаандаа төлөгдөхгүй, удаа дараа зээлийн төлөлт тасалдсан манай байгууллагын зүгээс анхааруулж гар утсаар нь холбогдож, мэдэгдэл өгч байсан. Ингээд 2019 оны 12 сарын 12-ны өдөр ******* өөрийн хүсэлтээр өргөдөл бичиж энэ зээлийг ******* төлнө, харин гэрээнд заасан бүх хариуцлагыг би өөрөө хүлээнэ гэсэн агуулга бүхий өргөдөл бичиж талууд гарын үсэг зурж байсан бөгөөд миний хувьд өргөдөлтэй танилцаж, түдгэлзүүлэв гэж цохолт хийсэн. Миний хувьд эд нар машиныг эгч, дүү хоёрын дундын машин гэж ойлгож байтал шүүхэд ирсэний дараа эгч, дүү биш, зарын дагуу танилцсан, зүс мэдэх хүмүүс гэдгийг ойлгосон. 2020 оны 08 сард *******гийн хүсэлтээр уг машиныг хурааж авсан. Тухайн үед *******, түүний нөхөр Энхжаргал нартай уулзахад бид хоёр 2 хоногийн дараа мөнгө орж ирэхээр зээлээ хаана, тэр болтол машин хэрэгтэй байна гэж гуйсан болохоор итгээд машиныг нь өгсөн. Гэтэл хугацаандаа зээлээ хаагаагүй. Дараа нь Мөнхтуяа гэдэг хүн машиныг нь унаад явж байх үед нь хурааж авах гэсэн боловч өдөөс амьдралаа ярьж машин үнэхээр хэрэгтэй байна гэсэн учраас хүн чанарын үүднээс нөхцөл байдлын харгалзан үзээд зээл хаахыг анхааруулаад машиныг өгсөн. Ингээд хугацаандаа зээлээ төлөөгүй учраас бид машинаа буцаж авсан. Зээл төлөлтийн хувьд гүйлгээний утга дээр нь машины дугаар, *******гийн регистр хоёр бичигдсэн байдаг учраас яг хэн нь төлөөд байгааг мэддэггүй байсан. Манай байгууллагын хувьд банк биш Банк бус санхүүгийн байгууллага учраас тухай бүр нь хэн нэгний дансыг шүүх боломжгүй, зөвхөн гүйлгээний утгыг л харж энэ хүний төлөлт мөн эсэхийг мэддэг. Үүний дагуу шалгахад ******* уг мөнгийг шилжүүлж байгаа нь тогтоогддог. Харин ******* өөрийн ХААН банкны данснаасаа 2019 оны 12 дугаар сарын 04, 2019 оны 12 дугаар сарын 15, 2020 оны 06 дугаар сарын 02, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус бүр нийт 4 удаагийн гүйлгээгээр манай байгууллагын дансанд нийт 955 000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд манай байгууллагаас 5 717 980 төгрөгийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. ******* нь Бичил глобус финанс ББСБ ХХК-с автомашин зээлээр худалдан авах хүсэлтээ илэрхийлж урьдчилгаа 30 хувийн төлбөрийг уг автомашиныг худалдан борлуулсан хувь хүн, хуулийн этгээдэд төлж, үлдэгдэл мөнгө нь энэ хүнд байхгүй байсан учраас манай байгууллагад хандаж 12 250 000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 282, 451, 452, 453 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийн харилцаа үүссэн буюу зээлийн гэрээ байгуулсанд тооцсон. ******* нь хөдлөх хөрөнгө болох автомашиныг Иргэний хуульд заасан Фидуцийн гэрээ /эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/-нд заасны дагуу байгуулсан өөрөө хэлбэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг гэрээ хийгдсэн. Энэ гэрээгээр ******* нь барьцаа хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад авч харин өмчлөл нь түр хугацаанд буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу биш зээлдүүлэгч байгууллагын нэр дээр шилжсэн. Мөн барьцааны гэрээний 1.4-т барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр зээл хаагдаагүй байхад барьцаалуулагч нь барьцаа хөрөнгө болох автомашиныг бусдад худалдахгүй, гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй, дамжуулан барьцаалахгүй үндэслэж *******д үүрэг болгоод автомашиныг *******гийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн. Гэтэл ******* нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргээ зөрчиж гуравдагч этгээд буюу *******д автомашиныг худалдсан.... Энэ гэрээний дагуу ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй байсан учраас үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч байгууллагаас гэрээний заалтын дагуу түр хугацаанд автомашиныг хурааж аваад үүрэг гүйцэтгэгч *******д гэрээний дагуу төлбөр төлөхийг шаардсан. Үүний дагуу ******* нь зээлийн үлдэгдэл өр төлбөрийг барагдуулсан. Иргэний хуулийн 210.1-т зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан.210.2, 210.3-д гуравдагч этгээдээр зээлийг төлүүлэхээр заасан байгаа. ******* биечлэн гүйцэтгэнэ гэсэн заалт байхгүй... зээлийн эргэн төлөлтийн гүйлгээ нь барьцаа хөрөнгө болох ДОА гэх улсын дугаар бичигдэж зээлдэгч ******* гэсэн гүйлгээний утгаар шилжиж орж ирсэн байдаг. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч ******* нь зээлдүүлэгч Бичил глобус финанс ББСБ ХХК-д өргөдөл гаргасан. Уг өргөдөлдөө: ...цаашид зээлийн төлөлтийг ******* гэдэг хүн төлөхөөр тохирлоо, сар бүр зээлийн төлөлтийг хугацаанд нь төлж дуусгана. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг ******* би бүрэн хариуцна... гэж бичээд *******, ******* хоёр гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Үүнийг нь манай байгууллагын менежер хүлээж аваад салбарын эрхлэгч Нямбаярт танилцуулсан. Хариуд нь манай байгууллагын зүгээс тус зээлийг бүхэлд нь *******ын нэр дээр шилжүүлэх боломжгүй гэж үзээд уг өргөдөл дээр өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй тул түдгэлзэв гэж цохолт хийгээд Нямбаяр гарын үсэг зурсан. .. үүрэг гүйцэтгүүлэгч нь гуравдагч этгээдээр уг зээлийг төлүүлж болохыг зөвшөөрсөн учраас *******ын гар утас руу зээлээ төлөхийг шаардаж мессежи илгээдэг байсан. Мөн түүнчлэн ******* болон ******* нарын гарын үсэгтэй өргөдөл дээр барьцаа хөрөнгийг яаж худалдсан, урьдчилгаанд хэдэн төгрөг төлсөн талаар дурдагдаагүй. Мөн *******, ******* нарын хооронд үүссэн асуудлаас болж Мөнхтуяа гэдэг хүн хохирсон. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, шалгуулах хүсэлт өгсний дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд эхэлчихсэн гэж ойлгосон. Гэтэл энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад *******ын нэхэмжлэлтэй энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх нь боломжгүй гэж манай байгууллагын зүгээс үзэж байна. Мөн Бичил глобус финанс ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хаяг нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 29-р хороолол Москва бизнес төв 502 тоот гэж бичигдсэн. Гэтэл нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийг Дорнод аймаг Хэрлэн сум 9 дүгээр баг 2 давхар гэх хаягийн дагуу уг нэхэмжлэлийг гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасны дагуу уг нэхэмжлэлийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргах ёстой байтал Дорнод аймгийн шүүхэд гаргаад үүнийг нь тус шүүх хүлээж аваад хариуцагч талд гардуулж өгч байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагч нь хуулийн этгээд байх юм бол нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүхэд, хуулийн этгээд байх юм бол удирдах байгууллага нь байрлаж байгаа газрын шүүхэд гаргана гэсэн хуулийн зохицуулалт байсаар байтал бие даан шийдвэр гаргах эрхгүй, бие даасан эрх эдэлж, үүрэг хүлээхгүй салбар нэгжийн хаягаар нэхэмжлэл гаргасан үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байгаагаас гадна шүүх уг нэхэмжлэлийг хүлээж аваад хянан шийдвэрлэх гэж байгааг мөн адил хууль зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч байгууллагын нэрийг Бичил глобус банк бус санхүүгийн байгууллага гэж алдаатай бичсэн. Харин Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэнээр Бичил глобус финанс ББСБ ХХК-д гэж нэхэмжлэл гаргах ёстой байсан. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 62.1.3-т заасны дагуу хариуцагчийн овог нэр, эцгийн нэр, хаяг, хуулийн этгээд байвал оноосон нэрийг зөв бичнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн учраас нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй нэхэмжлэл хүлээн авсан гэж үзэж байна. Эцэст нь нэхэмжлэгч тал манай байгууллагаас ямар үндэслэлээр 5 917 800 төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Мөн ******* өөр бусад хүмүүсийн данснаас зээл төлөлтөд шилжүүлсэн гэх мөнгийг ******* өөрөө төлсөн гэдгээ нотолж чадаагүй учраас бусдын мөнгийг нэхэмжлэх эрх *******д байхгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр *******ын нэхэмжлэлд холбогдох шаардлагаас Бичил глобус финанс ББСБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Р.******* болон Бичил глобус финанс ББСБ ХХКомпанид холбогдуулан 9 717 980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа болно.

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Р.*******гийн зарын дагуу  ДОА улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг 14 800 000 төгрөгөөр худалдаж авахаар 2019 оны 9 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа 2 000 000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг түүний дансанд өдөр бүр 30 000 төгрөг шилжүүлж сар бүр 609 291 төгрөг төлөхөөр амаар тохиролцон өөрийн эзэмшилд авсан ба ******* нь *******гийн 5422066670 тоот данс руу 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нийт 1 800 000 төгрөг шилжүүлжээ.

Хариуцагч Р.******* нь Бичил глобус финанс ББСБ-тай 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан урьдчилгаа 30 хувийг төлж 12 250 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 3,6 хувийн хүүтэйгээр зээлж авсан байх бөгөөд зээлийн барьцаанд өөрийн худалдан авч буй Приус 30 маркийн авто машиныг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр, талуудын тайлбараар батлагдаж байна.

Нэхэмжлэгч ******* нь уг авто машин худалдах худалдан авах үед банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байгаа талаар мэдсэн бөгөөд зээлийг үргэлжлүүлэн төлөх, гэрээний хугацааг зөрчихгүй байхаар амаар тохиролцсон байдаг.

Гэвч нэхэмжлэгч Н.******* нь *******тай тохиролцсоны дагуу зээлийг хугацаандаа төлөөгүй, мөн хариуцагч Р.******* нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн зээлийн төлбөрийг цаг тухайд нь зээлийн төлөлтөнд төлөөгүйгээс Бичил глобус финанс ББСБ өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэрээний үүргээ удаа дараа зөрчил гаргаж байжээ.

Иймд Бичил глобус финанс ББСБ нь нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Р.******* нартай зээлийн төлбөр хугацаанд нь төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан учир 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Р.*******, нэхэмжлэгч Н.******* нар нь Бичил глобус ББСБ-д өргөдөл гаргаж ...цаашид ******* нь зээлийн төлөлтийг төлөхөөр тохиролцсон. Зээлийг хугацаа хоцролгүй, сар бүр 15-ны өдөр төлж дуусгах, хугацаа хэтэрсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг Бичил глобусын гэрээт зогсоолд байршуулна. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг Р.******* бүрэн хариуцна гэсэн баталгаа гаргасаны дагуу нэхэмжлэгч ******* нь 2019 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш 2020 оны 7 сарын 10-ныг хүртэл хугацаанд *******гийн авсан зээлийн төлбөрийг төлж ирсэн байна.

Гэвч талууд гэрээнд заасан хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж Бичил глобус финанс ББСБ нь 2020 оны 9 дугаар сарын 18-ны өдөр барьцааны зүйл болох авто машиныг хураан авч улмаар хариуцагч Р.******* нь уг машиныг худалдан борлуулж Бичил глобус финанс ББСБ-ын зээлийн төлбөрийг хаасан үйл явдал болжээ.

Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:... дээрх хугацаанд хариуцагч Р.*******д урьдчилгаанд 2 000 000 төгрөг, 2019 оны 8 сарын 19-ны өдрөөс 2019 оны 12 сарын 12-ны өдөр хүртэл өдөр бүр 30 000 төгрөгөөр тооцож нийт 1 800 000 төгрөг шилжүүлсэн ба Бичил глобус ББСБ-д 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд 23 удаагийн шилжүүлгээр нийт 5 917 980 төгрөг шилжүүлсэн. ******* нь өөрт худалдсан машинаа банк бустай хуйвалдан худалдан борлуулсан учир өөрийн төлсөн төлбөрөө буцааж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.... гэж,

Хариуцагч Р.******* татгалзаж буй үндэслэлээ: *******д тус болж өөрийн машинаа худалдсан. Би уг машиныг худалдан авахдаа урьдчилгаа 30 хувь төлсөн. *******аас урьдчилгаа 2 000 000 төгрөгөнд тооцож авсан. Анх машинаа худалдахдаа барьцаанд байгаагаа хэлж зээлээ шилжүүлэхээр банк бусад очсон боловч зээлийн эрх үүсээгүй гэсэн учир сар бүр миний данс руу төлбөрөө шилжүүлж байхаар тохиролцож нийт 1 800 000 төгрөг шилжүүлсэн.... Мөн бид хоёрын хооронд 900 000 төгрөгийн зөрүү гарсан. ******* нь 2019 оны 12 сар гэхэд төлбөрөө бүрэн төлж дуусгахаар тохиролцсон боловч хугацаандаа төлөхгүй 2020 он болгосон. ******* нь машиныг цааш нь зарж 5 сая төгрөг, Приус-11 машин авсан боловч уг мөнгөө зээлэндээ хийгээгүй. Өөрөө хэрэглэсэн байсан.... Миний хувьд хүн хохироосон зүйл байхгүй.... 3 800 000 төгрөг төлөх үндэслэлгүй ...гэж

Хариуцагч Бичил глобус ББСБ татгалзаж буй үндэслэлээ: ...*******тай зээлийн гэрээ байгууласан. Зээлдэгч зээлийг хуульд заасны дагуу гуравдагч этгээдээр төлүүлсэн байна.... Зээлдэгч ******* гэрээний үүргээ зөрчиж цааш нь машин зарсан байдаг. ... Нэхэмжлэгч *******тай Бичил глобус финанс ББСБ нь эрх зүйн болон зээлийн ямар нэгэн харилцаанд огт оролцоогүй. ******* нь сайн дураараа зээлдэгчийн зээлийн үүргийг гүйцэтгэж байсан. *******гийн эргэн төлөлт тусдаа зээлийн данс руу түүний регистр, машины дугаартай гүйлгээ хийгдэж байсан. ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн нэр буруу бичсэн, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байтал салбараас нэхэмжлэл гаргасан хууль зөрчиж байна.... Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэж тус тус тайлбарлан маргадаг.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, ххудалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн 264 дүгээр зүйлийн 264.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж хуульд заажээ.

Хариуцагч Р.*******, нэхэмжлэгч Н.******* нарын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч Н.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй улмаар гэрээний хугацаа хэтэрч, гэрээний үүргийг зөрчсөн учир хариуцагч Р.******* гэрээнээсээ татгалзаж улмаар худалдсан авто машинаа буцаан авч өөрөө авч худалдан борлуулжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Р.******* нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгууллагдаагүй ч худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээ гэрээнээс татгалзаж худалдсан эд зүйлээ буцаан авсан байна гэж дүгнэлээ.

Иймд талууд хуульд заасны дагуу гэрээнээсээ татгалзсан нөхцөлд авсан зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй байх тул хариуцагч Р.******* нь худалдан авагч буюу нэхэмжлэгч Н.*******ын 2019 оны 9 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд нийт 3 800 000 төгрөг төлснийг буцаан өгөх үүрэг үүсч байна.

Хариуцагч Р.******* нь ...3 800 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй... гэж, хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХКомпани нь ... эрх зүйн болон зээлийн ямар нэгэн харилцаанд огт оролцоогүй, зээлдэгч өөрийн үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн, ******* өөрийн нэр, регистр, машины дугаараар төлбөрөө төлж байсан.... гэж татгалзаж байгаа боловч татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу ... үгүйсгэх, татгалзах үндэслэл, татгалзалтай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэсэн үүргийн дагуу нотлох баримтаар нотолж чадаагүй ба татгалзлаа нотлоогүйгээс гадна ямар үндэслэлээр татгалзаж буй нь тодорхойгүй байна.

Мөн хариуцагч Бичил глобус финанс ББСБ нь нэхэмжлэгч Н.*******тай зээлийн болон ямар нэгэн харилцаа үүсээгүй, ... зээлдэгч нь гуравдагч этгээдээр гэрээний үүргээ биелүүлсэн нь гэж тайлбарлаж байгаа боловч тус салбарын эдийн засагч нь нэхэмжлэгч Н.*******ыг сар бүр зээл төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан ба энэ үеэс буюу 2019 оны 12 сарын 12-ны өдөр *******, ******* нар нь Бичил глобус-д өргөдөл гаргаж түүнээс хойшхи хугацаанд зээлийн төлбөрийг ******* төлж ирсэн бөгөөд энэ талаар гаргасан өргөдлийг тус салбарын эрхлэгч Б.Нямбаяр нь цохолт хийж тохиролцсон болох нь хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар батлагдаж байна.

Мөн нэхэмжлэгч Н.******* нь Бичил глобус финанс ББСБ-ийн Дорнод салбарын эдийн засагч болон салбарын эрхлэгч нартай тохиролцсоны дагуу 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 7 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд тус салбарын данс руу Р.*******гийн зээлийн төлбөрт удаа дараа зээлийн төлбөрт шилжүүлсэн, уг төлбөрийг Р.*******гийн нэр, регистр, машины дугаараа шилүүлдэг байжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.******* нь Бичил глобус финанс ББСБ ХХКомпанийн 5034977208 тоот данс руу 2020 оны 1 сарын 16-ны өдөр 5420283461 тоот Гантулга гэх данснаас 610 000 төгрөг, Халиунаагийн 5954062228 тоот данснаас 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 440 000 төгрөг, 3 дугаар сарын 17-ны өдөр 610 000 төгрөг, Алтансүхийн Хэрлэн 260000384607 тоот данснаас 2020 оны 5 сарын 18-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ныг хооронд нийт 1 213 000 төгрөг тус тус шилжүүлсэн хэрэгт ирүүлсэн дансны хуулбараар батлагдаж байна.

Гэхдээ нэхэмжлэгч Н.******* нь тус компанийн данс руу зээлийн төлөлт хийхдээ өөр өөр хүний данснаас шилжүүлсэн гэх бөгөөд Бичил глобус финанс ББСБ-д шилжүүлсэн гэх 5 917 680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Гантулга, Халиунаа, Хэрлэн нарын өмнөөс төлөөлөх эрх байхгүй буюу итгэмжлэлгүйгээр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 3 953 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хариуцагч Бичил глобус финанс ББСБ-ХХКомпаниас 1 964 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.******* нь хуульд заасан шаардлагыг хангаж нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой бөгөөд Бичил глобус финанс ББСБ ХХКомпанийн данс руу өөрөө шилжүүлсэн талаар нотлох баримтаа байхгүй болно.

Хариуцагч Бичил глобус финанс ББСБ төлөөлөгч ...Нэхэмжлэгч нь харъяалал зөрчсөн, хариуцагчийн хаягийг буруу бичсэн гэсэн татгалздаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг... газрын шүүхэд гаргана гэж заажээ.

Хариуцагч харьяалал зөрчсөн гэж байгаа боловч нэхэмжлэлийг хуулийн этгээдэд холбогдуулан гаргаж буй тохиолдолд түүний ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүхэд гаргах боломжтой байна.

Өөрөөр хэлбэл хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэх байгаа газар буюу тус компанийн Дорнод аймагт салбарын үйл ажиллагаа явуулдаг мөн тус салбартай хариуцагч Р.*******тай зээлийн гэрээ байгуулан гэрээний харилцаа үүссэн, мөн Бичил глобус финанс ББСБ ХХК нь тус салбарын эрхлэгчийг байгууллагын төлөөлөгчөөр томилсон зэргийг үндэслэн хэргийг тус шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд хариуцагч Р.*******гаас 3 800 000 төгрөг, хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХКомпаниас 1 964 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3 953 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмлэгч Н.******* нь 170 438 төгрөг төлжээ. Иймд хариуцагч Р.*******гаас 3 800 000 төгрөгт ногдох 75 750 төгрөгийг, хариуцагч Бичил глобус финанс ББСБ ХХКомпаниас 46 374 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгохоор тогтлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 тус тус зааснаар хариуцагч *******ийн *******гаас 3 800 000 төгрөг, Бичил глобус финанс ББСБ ХХКомпаниас 1 964 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ийн *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 953 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урдчилан төлсөн 170 438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Р.*******гаас /3 800 000 төгрөгт ногдох/ 75 750 төгрөгийг, Бичил глобус финанс ББСБ ХХК-иас /1 964 000 төгрөгт ногдох/ 46 374 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА