| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0126/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/148 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Г.Ганбагана,
насанд хүрээгүй хохирогч Ц.*******ын хууль ёсны төлөөлөгч Ч.*******,
насанд хүрээгүй хохирогч А.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Л.*******,
шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2407004000082 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,*******ы 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух, урьд Ардын армийн тусгай шүүхийн 1984 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 200 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174.1, 64.Б, 63.Б зүйлд зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Д.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Буян *******”-ын төвийн уулзварын замд “” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно” гэснийг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч өсвөр насны А.*******, Ц.*******, Т. нарыг мөргөн зам тээврийн осол гаргаж, А.*******ын биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Т.ын биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун хоншоорын хөндийд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Ц.*******ын биед баруун шуу ясны цууралт, зүүн ташаа, зүүн гуянд цус хуралт, зүүн тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь гэм буруугийн асуудлаар маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад хүнснийхээ юмыг аваад “Буян *******” төвийн уулзвараар доошоо явж байхад давхацсан 2 шонгийн араас хүүхэд гараад ирнэ гэдгийг анзааралгүй явахад гэнэт хүүхэд гарч ирээд урдуур орсон. Ц.*******, Т. нар орж ирсэн. Эхлээд Т. унаад дараа нь Ц.******* хойноос нь эрчээрээ гүйж байсан хүүхдийн дээгүүр нь даваад цаашаа үсрээд унасан. Миний урд салхины шил хагарч би газар дээрээ зогссон. Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хичээлдээ яваад орой нь сургуулийн урлагийн зааланд 1 жүжиг тоглосныг үзээд 2 найзтайгаа цуг гэдэг газар луу ороод гарсан. Тэгээд буцаж явах замдаа “Буян *******” төвийн доод уулзвар дээр ногоон гэрэл асахыг хүлээж байгаад гарч байхдаа зам тээврийн осолд өртсөн гэв.
Насанд хүрээгүй хохирогч А.*******ын хууль ёсны төлөөлөгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүүхдийн эрүүл мэндийн байдал ер нь хэцүүхэн байгаа. Аав, ээждээ их тус дэмтэй байсан. Одоо хүнд хүчир юм хийж болохооргүй болсон. Сэтгэл санааны хувьд шокийн байдалтай. Нийт хохиролд 7 920 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч Ц.*******ын хууль ёсны төлөөлөгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүүхдийн биеийн байдал одоогоор гайгүй байгаа. Энэ хугацаанд би хүүхдээ өөрийнхөө боломжит бүх байдлаар эмчлүүлсэн. Нийт эмчилгээний зардал болох 988 450 төгрөгийг баримтаар бүрдүүлээд хэрэгт хавсаргасан. Сэтгэл санааны болон эмчилгээний хохиролд нийт 3 500 000 төгрөгийг авсан тул гомдол санал байхгүй байна. Харин манай хүүхдэд нэг гараад байгаа асуудал нь хамрын хөндийн мэс ажилбарт орох байгаа. Эмчилгээнүүдийнхээ бичиг баримтуудыг бүрдүүлсэн, тодорхой орох эмнэлэг нь одоогоор шийдэгдээгүй байгаа учраас тэр асуудал хагалгаанд орвол энэ хүнтэй дахин холбогдъё гэсэн бодолтой байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Буян *******”-ын төвийн уулзварын замд “” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно” гэснийг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч өсвөр насны А.*******, Ц.*******, Т. нарыг мөргөн зам тээврийн осол гаргаж, А.*******ын биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Т.ын биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун хоншоорын хөндийд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Ц.*******ын биед баруун шуу ясны цууралт, зүүн ташаа, зүүн гуянд цус хуралт, зүүн тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Насанд хүрээгүй хохирогч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн үед хичээлээ тараад ээж Ж.тай жүжиг үзнэ гэж яриад Соёл урлагийн ордны урд хуучин ангийн . ******* хоёртой таараад цуг гэр ойролцоо болохоор манай хоёр найз намайг гэр лүү дөхүүлж байгаад Буян *******ын явган хүний гарцаар ногоон гэрэл асахад бид 3 хөнгөн гүйхэд Улаанбаатар хот талаас саарал өнгийн Бонго ирж бид гурвыг мөргөсөн. Цагдаа ирж бид гурвыг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Ногоон гэрэл асахад машин ирж байгаа харагдаагүй. Цаг орой болсон байсан учраас гэр лүүгээ яараад ногоон гэрэл асангуут л бид гурав гүйсэн. Миний зүүн мөр дагуу урт ясны цууралттай, өсөлтийн зооны дагуу зөрүү хугаралтай байгаа. Тухайн үед манай хоёр найз *******, хоёр ухаангүй байхад бид гурвыг мөргөсөн хүнтэй цуг явж байсан эмээ намайг загнасан.
Т.- зүүн гар талд, Ц.******* голд, би хажуу талд нь байсан. Ногоон гэрэл асахад би урд талд нь нөгөө хоёр миний ар талд байсан. Бид гурав гүйхэд Улаанбаатар хот талаас цагаан өнгийн машин ирээд намайг эхэлж мөргөөд ард нь явж байсан , Ц.******* хоёрыг мөргөхөд ухаан алдсан. Миний зүүн гарны мөр бэртэж цуурсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 54-55, 171 хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн үед хуучин ангийн найзууд болох *******, той уулзаад Алтан говийн биллъярданд 1 цаг тоглоод бид гурав гараад харих замдаа Буян *******ын явган хүний гарцан дээр ногоон гэрэл асангуут гүйсэн чинь саарал өнгөтэй амжиргаа ирээд бид гурвыг дайрч мөргөсөн. ******* намайг сэрээхэд машины хоёр дугуйны голд хэвтэж байсан. Цагдаа нар ирээд бид гурвыг эмнэлэг рүү авч явсан. Тухайн үедээ машин ирж байхыг хараагүй. Миний баруун гарын шуу цуурсан, ташаан толгойноос өвдөг хүртлээ хөхөрсөн, хацар шалбарч хавдсан, зүүн хөл шалбарсан. Одоо толгой өвдөөд хамар битүүрч баруун гар сойлт хийхгүй болохоор хавдаад байгаа.
А.******* урд, би голд нь, миний ард явж байсан. Бид гурав гүйхэд Улаанбаатар хот талаас цагаан өнгийн машин ирээд *******ыг эхэлж мөргөөд ард нь явж байсан бид хоёр мөргүүлж ухаан алдсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 60-61, 168 хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 27-ны орой хуучин цуг нэг ангид сурч байсан *******, ******* хоёр найзтай цуг биллъярд цаг тоглоод харих замдаа Буян *******ын уулзварын явган хүний гарцаар ногоон гэрлээр бид гурав гарч байхад саарал өнгийн амжиргаа маркийн тээврийн хэрэгсэл ирж бид гурвыг мөргөсөн. ******* цагдаа дуудсан юм шиг байна лээ, цагдаа бид нарыг эмнэлэг рүү авч ирсэн. Бүүр цаанаас машин ирж байхыг харсан. Улаанбаатар хот талаас буюу төв зам дагуу ирж байсан. Миний нүдний ухархайны яс хугарсан, хамрын яс хугарсан, хамар хацрын хөндий бүгд цусаар дүүрч, нүдэнд цус хурсан, мөр зулгаралттай гарсан. Одоо толгой өвдөж байна.
Зүүн гар талд би, хажуу талд *******, ******* болохоор баруун гар талд байсан. Ногоон гэрэл асахад ******* хамгийн урд буюу баруун гар талд ******* бид хоёр араас нь rүйж байхад Улаанбаатар хот талаас цагаан өнгийн машин ирээд ******* бид хоёр мөргүүлж ухаан алдсан. ******* болохоор мөр хэсэгтээ мөргүүлсэн гэж надад дараа нь ярьсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 66-67, 174 хуудас/,
- Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед нөхөр *******ын худалдааны төв орж хүнсээ аваад харих замдаа манай нөхөр машин барьж яваад Буян ******* худалдааны төвийн уулзвар дээр ногоон гэрлээр гараад харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал явж байхад баруун гар талын явган хүний гарцан дээр гурван хүүхэд хурдтай гүйж харагдахаар нь нөхөрт хэлэхэд манай нөхөр нэг хүүхдийг мөргөж унагаагаад тоормослон зогсоход цаанаас нэг хүүхэд газарт унасан хүүхэд дээр тээгэлдэж давхралдаж унасан. Нөгөө нэг хүүхэд нь машины баруун гар талд зогсож байсан. Цагдаа ирээд мөргүүлсэн хүүхдийг эмнэлэг рүү авч явсан. Манай нөхөр эрүүл байсан. Ногоон гэрлээр гараад явж байхад уулзвар дунд шар гэрэл ассан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 72-73 хуудас/,
- Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чулуут 10-аас 21 цаг 40 минутад Буян *******ын уулзвар дээр гурван зорчигчийг мөргөж, зам тээврийн осол гаргасан гэх дуудлага ирсэн. Би ахлах шинжээч хошууч А.ын хамт хэргийн газар дээр очсон. Амжиргаа авто машин урд шил хагарсан зогсож байсан. Мөргүүлсэн хүүхдүүдийг 103 ирээд аваад явсан байсныг шалгаж ******* дүүргийн Эрүүл мэндийн төв дээр очих үед мөргүүлж гэмтээгүй гэх нэг хүүхэд эцэг эхтэйгээ цуг байсан. Зам тээврийн ослын үзлэг хийсний дараа тухайн жолоочийг хэлтэс дээр авч ирж согтуурал шалгадаг драгер багаж үлээлгэхэд 0.00 хувь гарсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 133-134 хуудас/,
- Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед эхнэр гийн хамт худалдааны төв орж хүнсний юм аваад харих замдаа өөрийн эзэмшлийн улсын дугаартай Daihatsu hijet маркийн тээврийн хэрэгсэлтэй Буян ******* худалдааны төвийн уулзвар дээр ногоон гэрлээр гараад явж байхад шар гэрэл ассан. Би явж байхад урд гурван хүүхдийн хоёр нь дайруулаад би тормослон зогссон. Тэгээд цагдаа ирээд тэр хүүхдүүдийг эмнэлэг рүү авч явсан. Би эрүүл байсан. 10-20 км/цагийн хурдтай явж байсан. Би хүүхдүүдэд гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 164-165 хуудас/,
- Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хэсэг газрын үзлэгт зүүн мөр гэж бичсэн нь зөв бичигдсэн байна. Харин рентген зургийг уншихдаа зүүн хугарал байсныг бичигдлийн алдаа гарган баруун атгаал ясны хугарал гэж бичиж алдаа гаргасан байна. А.*******ын биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдсон. А.*******ын биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 235-236 хуудас/,
- Шинжээч Т.ын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46/85, 24/364 дугаартай “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасантай нийцэж байх тул дээрх үйл явдлыг “Зам тээврийн осол" мөн гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад Daihatsu Hijet маркийн улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Daihatsu Hijet маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9.Б дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /1-р х.х-ийн 94-95 хуудас/,
- Шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 495 дугаартай: “Тойвгоогийн ын биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун хоншоорын урд ханын хугарал, баруун хоншоорын хөндийд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Хатуу мохоо зүйлийн цохих, нидрэх, үрэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1-р х.х-ийн 33-34 хуудас/,
- Шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 499 дугаартай: “ийн *******ын биед баруун шуу ясны цууралт, зүүн ташаа, зүүн гуянд цус хуралт, зүүн тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Хатуу мохоо зүйлийн цохих, нидрэх, үрэх үйлдлээр зүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1-р х.х-ийн 37-38 хуудас/,
- Шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 498 дугаартай: “*******гийн *******ын биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1-р х.х-ийн 41-42 хуудас/,
- Шинжээч З.Амар-Амгалан, Б.жаргал нарын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 961 дугаартай: “Насанд хүрээгүй хохирогч А.*******ын сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /1-р х.х-ийн 242-243 хуудас/,
- Шинжээч З.Амар-Амгалан, Б.жаргал нарын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 962 дугаартай: “Магадлуулагч насанд хүрээгүй хохирогч Т.ын сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /2-р х.х-ийн 07-08 хуудас/,
- Шинжээч З.Амар-Амгалан, Б.жаргал нарын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 960 дугаартай: “Насанд хүрээгүй хохирогч Ц.*******ын сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /2-р х.х-ийн 21-22 хуудас/,
- Мөнх-Ерөөлт ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн: “ улсын дугаартай Daihatsu маркийн Hijet Truck загварын автомашиныг техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан тоног төхөөрөмжөөр хэмжсэн хэмжилтийн үзүүлэлтээр уг автомашин нь замын хөдөлгөөнд оролцох стандартын шаардлага хангахгүй байна” гэх дүгнэлт /1-р х.х-ийн 81-83 хуудас/,
- Зам тээврийн ослын үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, согтолт шалгасан илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллүүд, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, нас тоолсон баримт, яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн хуудас, сувилгааны тэмдэглэл, өвдөлт хянах хуудас /1-р х.х-ийн 15-18, 26, 29, 44-45, 135-137, 142, 144, 146, 151, 153,155, 157-159, 177-231/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р х.х-ийн 111-123 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийснээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг. Гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэнд, амь насанд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Тус хэрэгт шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч А.*******, Т., Ц.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Буян *******”-ын төвийн уулзварын замд “” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно” гэснийг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч өсвөр насны А.*******, Ц.*******, Т. нарыг мөргөн зам тээврийн осол гаргаж, А.*******ын биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Т.ын биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун хоншоорын хөндийд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Ц.*******ын биед баруун шуу ясны цууралт, зүүн ташаа, зүүн гуянд цус хуралт, зүүн тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.*******, Т., Ц.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Д.******* нь насанд хүрээгүй хохирогч А.*******, Т., Ц.******* нарт учруулсан гэм хорын хохирлыг, мөн насанд хүрээгүй хохирогч нарын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2 719 933 төгрөг зарцуулсныг /1-р х.х-ийн 142, 144, 146 хуудсанд авагдсан баримтаас тооцож тогтоосон/ тус тус төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.
Харин насанд хүрээгүй хохирогч А.*******, Т., Ц.******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Д.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Ганбагана эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.******* нь тай, эхнэрийн хамт амьдардаг, группэд байдаг, хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, тай, эхнэрийн хамт амьдардаг, 60 хувийн групптэй зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзнэ үү. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын санкц, торгох ялын хэмжээн дээр маргахгүй. Харин торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Д.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Д.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлж барагдуулсан, хөдөлмөрийн чадвар 60 хувь алдсан эрүүл мэндийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Насанд хүрээгүй хохирогч А.*******, Ц.*******, Т. нарын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг СD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА