Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 148/ШШ2020/00459

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 148/ШШ2020/00459

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Н.*******ын нэхэмжлэлтэй, Х.*******од холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 40 тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар:МФ- 83032104/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...

Нэхэмжлэлийн үндэслэл: ******* овогтой ******* миний бие нь 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* овогтой *******той гэрлэлтийн баталгаагаа бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамт амьдрах хугацаанд 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдөр охин ******* төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. 2008 олны 10 дугаар сараас хойш нөхөр Х.******* байнга архи ууж, архи уусан үедээ агсан согтуу тавьж зоддог болсон. Заримдаа хэдэн сараар алга болж байж байгаад сүүлийн жилдүүдэд сураггүй алга болсон. Миний хувьд охин Сарнайгулыг өнөөдрийг хүртэл өөрөө асран хүмүүжүүлж ирсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2010 оноос салж тусдаа тусдаа амьдрах болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү!

Охин Сарнайгулийг миний асрамжинд үлдээж, эцэг Х.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно... гэжээ. үү! гэжээ.

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 3 дугаар баг, Чулуутын гудамжны 2-46 тоотод оршин хаягтай, ажилгүй гэх

*******овгийн *******ы ******* /регистрийн дугаар:МТ-78012417/ 2020 оны 07 дугаар сарын 02-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

...Х.******* миний бие 2006 оны 7 дугаар сард эхнэр Н.*******тай танилцсан. Танилцсанаас хойш 2-3 жил Бугант тосгонд ээжийнхээ гэрт бид хамт амьдарсан. 2007 оны 10 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. 2007 оны 6 дугаар сард охин Сарнайгүль төрсөн. 2008 оноос хойш бид тусдаа амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаанд Н.******* гэр бүлээс гадуур өөр хүнтэй уулзаж байсан. Түүнийг нь би мэдсэнээс хойш бид салж тус тусдаа өдийг хүртэл амьдарсан. Энэ хугацаанд охин маань ээж дээрээ өсч байгаа. Би хааяа боломжтой үедээ л тусладаг. Одоо миний бие тусдаа амьдрал зохиосон тул Н.*******тай гэрлэлтээ үргэлжлүүлэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

Иргэний хэрэгт цугларсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох

баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь Х.*******од холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид нь 2006 онд гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд 2007 оны 06 сарын 25-нд охин Э.Сарнайгүль төрж, 2007 оны 10-р сарын 8-нд гэрлэлтээ батлуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан Н.*******, Х.******* нарын 2006 онд гэр бүл болсныг 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0027 дугаарт бүртгэсэн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2007 оны 06 дугаар сарын 25-нд төрсөн охин Э.Сарнайгулыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэний гэр бүл байдлын бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэж № 0000514950, Г-50 дугаартай олгосонТөрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Зохигчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан 2010 оноос хойш болж тус тусдаа амьдрах болсноор Н.******* нь гэрлэлт цуцлуулахаар шүүхэд ханджээ.

Н.*******, Х.******* нар нь дээрх асуудлаар 2020 оны 4 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрлийн ажиллагаа амжилтгүй болсон байна.

Хариуцагч Х.******* нь шүүхэд ...Одоо миний бие тусдаа амьдрал зохиосон Н.*******тай гэрлэлтээ үргэлжлүүлэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбар гаргаснаар Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа ...одоо бид тус тусын амьдралтай болсон, тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.Бидний хооронд эд хөрөнгийн маргаагүй... гэсэн байх тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, бага насны охин Э.Сарнайгүлийг насанд хүртэл эх Н.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т... Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул бага насны охин Э.Сарнайгүлийг хүссэн цагт нь төрсөн эцэг Х.*******той нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчдод анхааруулах нь зүйтэй.

Н.*******ын нэхэмжлэлтэй, Х.*******од холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийн хэлэлцэх шүүх хуралдааны товыг боломжит хугацаа буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зохигчдод мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Н.******* ... замд машин саатаж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул миний оролцоогүйгээр шүүх хурлыг хийж шийдвэрлэж өгнө үү!... гэх, хариуцагч Х.******* ... дахин ирэх боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү. Н.*******ын нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Маргаангүй

 

болно... гэх хүсэлтүүдийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигч талуудын эзгүйд шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1495 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Х.*******оос нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 33.105 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлого болгохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон Тогтоох нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар *******овгийн *******ы *******, ******* овгийн *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар бага насны охин Э.Сарнайгүлийг эх Н.*******ын асрамжинд хэвээр үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2007 оны 06 дугаар сарын 25-нд төрсөн охин *******ын Сарнайгүлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Х.*******оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.

 

5. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1495 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.*******оос 70.200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Х.*******оос нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 33.105 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ