Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/321

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/0285/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2436003480358 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* оны******* дугаар сарын******* -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилгүй, “ ” зочид буудалд ресейпшн ажилтай, , хотын дүүргийн ****** дүгээр хороо тоотод оршин суух хаягтай, аймгийн сумын дүгээр багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр 17-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хохирогч том оврын “JAC K7” загварын тээврийн хэрэгслийг БНХАУ-аас оруулж ирж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн ХААН банкны дугаарын дансаар 3 удаагийн гүйлгээгээр 101,285,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2436003480358 дугаартай хэргээс:

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “Би анх 2023 оны 10 дугаар сарын үед иргэн******* овогтой Нүүрс тээвэрлэлтийн том тэрэг 5 хоногийн хугацаатай 86,000,000 төгрөгөөр авч байсан. Тэр үед ******* нь цаг хугацаандаа машиныг авч ирж өгч байсан. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны үед We chat- aap холбогдоод надад дахиад нүүрс тээвэрлэлтийн том машины санал тавсан. Тэгээд урьдчилгаа гээд надаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 9,440,000 төгрөгийг ******* гэх ХААН банкны дугаарын дансанд шилжүүлсэн. Тэгээд ******* 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр яаралтай мөнгөө хий машин ачуулах гээд байна гээд we chat, утасны дугаар болох гэх дугаараас яриад байсан. Тэгээд нөхөр бид хоёр ХАС банкнаас би Бизнес эрхлэгчийн зээл хөөцөлдөөд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээл гаргаж авсан. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нөхөр болох нэр дээр ХАС банкнаас 100,000,000 төгрөгийн жижиг бизнесийн зээл гаргуулж 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *******ын ХААН банкны дугаарын дансанд эхний удаад7,100,000 13:27 минутад шилжүүлээд 13:29 минутад4,745,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тэгээд *******тай ярих үед машин ачуулсан удахгүй очно гээд байсан. Тэгээд би 2024 оны******* дугаар сарын 19-ны өдөр хотод очиж *******тай уулзах гэж очсон боловч уулзаж чадаагүй. Харин 2024 оны******* дугаар сарын 23-ны өдөр би зээл авсан талаараа утасны дугаар болох , we chat-pyy нь ярих үед манай нөхөр ХААН банкны дугаарын данс руу 10,000,000 caя төгрөг шилжүүлсэн. Тэгээд энэ мөнгө зээл, хоол, буудал, унааны мөнгө гээд хэрэглэх байгаарай гэж хэлж өгсөн үндсэн мөнгөнөөс хасахгүй гэж хэлсэн. Тэгээд би 2024 оны******* дугаар сарын*******-ны өдөр Ховд аймагт буцаж ирсэн. Тэгээд *******тай ярих гэхэд холбогдож чадахгүй болсон. ...Би 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр аймагт ирээд цагдаа дээр *******тай уулзсан. Тэгэхэд ******* надад хэлэхдээ би 56 сая төгрөг Хятад руу шилжүүлээд одоо хүртэл аваагүй байгаа. Үлдэгдэл төлбөр мөнгийг би ойр зуурын хэрэглээндээ зарцуулсан гэж байсан. Ингэж надтай цагдаа дээр уулзсанаас өөрөөр уулзаагүй ээ. Утсаа ч авахгүй байгаа. ...Өөрөө надтай тухайн үед мөнгө авахдаа би Эрээнд байна хурдан мөнгөө шилжүүлээч ээ би сүлжээгүй болох гээд байна гэж хэлээд л надаас мөнгө авч байсан. Би тухайн үедээ *******тай wе chat болон гар утсаар холбогдож ярьдаг байсан юм аа. ...Эхлээд надтай яриад машинаа захиалах гэж байна урьдчилгаа хий гээд 9,440,000 төгрөгийг надаас авсан. Үүний дараа надтай яриад та 100,000 юаниар машин авсан гэж хэлээд гаалийн татвар хөнгөлүүлж авах хэрэгтэй гээд7,100,000 төгрөг надаас авсан мөн уг мөнгийг шилжүүлсэн өдрөө мөн машины үлдэгдэл төлбөр4,745,000 төгрөгийг би сэлбэг дугуй гэх утгаар *******ын данс руу шилжүүлсэн ингэж сэлбэг дугуй гэж шилжүүлэхийг надад ******* өөрөө хэлж ийм утгаар шилжүүлээрэй гээд надаар шилжүүлсэн юм аа. Мөн би сүүлд цагдаа дээр *******тай уулзаж ярихад би танаас мөнгө авахад Эрээнд байгаагүй юм аа аймагт байсан юмаа танд худлаа хэлсэн нь үнэн гэж байсан. Миний хувьд маш их гомдолтой байна...” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15,6-50  дахь тал),

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “... ******* нь миний том хүүхэд юм. ******* нь******* оны******* дугаар сарын*******-ны өдөр аймгийн суманд төрсөн. ... ******* нь аймагт ганцаараа амьдардаг.******* нь хаяадаа л надтай ярьдаг. Би хэзээ, хэдэн төгрөг *******ын данснаас миний данс руу орсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Миний ХААН банкны дугаарын дансанд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны дугаарын данснаас6,580,000 төгрөгийн орлогын гүйлгээ орсон. Энэ гүйлгээний дараа нэг дугаараас миний дугаар руу утас руу залгаад таны данс руу6,580,000 төгрөг шилжүүлчихлээ. Урагшаагаа 100,000,000 юань шилжүүлэх юмаа гэж хэлсэн. Би түүнд 20,000 төгрөгийн гүйлгээний шимтгэлээ төлөөрэй гэж хэлэхэд 20,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан. Үүнээс цагийн өмнө нь Эрээн хотын Tan Jun Dong гэж хүн над руу яриад миний данс руу 100,000,000 юань хийгээд өгөөрэй гээд надад банкны хаягаа өгсөн. Би аав хамтран эзэмшдэг Капитрон банкны дугаарын дансанд6,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би Капитрон банкнаас валютын хэлцэл хийж 100,118 юань өөрийн Капитрон банкны дансанд юань худалдан авч буцаагаад 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Tan Jun Dong-p 100,000 юань ачааны тэрэгний үнэ гэх утгатай шилжүүлсэн. Үүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй ээ. Мэдүүлэгтэй холбоотой 3 хуудас баримтыг гарган өгч байна. ...Би уг дансны эзэмшигчийг танина. Энэ манай аав данс юм. Уг дансыг аав бид хоёр хамтран эзэмшдэг юм. Учир нь би аавынхаа интернэт банкны эрхийг Хятад улсын Эрээн хотод байх худалдааны түншдээ өгсөн байдаг. Гэхдээ тухайн хүн нь ямар ч гүйлгээ хийх эрх байхгүй зөвхөн төгрөгийн орлогын гүйлгээг хянаад тухайн орж ирсэн орлогын гүйлгээнд таарах юань худалдаа хийж байгаа хүмүүст бэлэн болон бэлэн бусаар өгдөг юмаа. Би харилцагчдаас тухайн өдрөө ХААН банкны зарласан юанийн ханшаар төгрөг бодож авч Капитрон банктай хэлцэл хийх замаар 30-50 мөнгөний хямдаар авч ашиг олдог юм. /Хаан банкны дугаарын дансанд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ХААН банкны дугаарын данс буюу *******ын эзэмшлийн данснаас,710,000 төгрөгийг*******аас гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. Энэ гүйлгээг би Хятад улсад байх түншээсээ асуусан. Тухайн хүн нь Ви чатаас шилжүүлсэн гүйлгээ байна. Удаан хугацаа өнгөрсөн учраас харах боломжгүй байна гэж хэлсэн учраас энэ гүйлгээний талаар мэдэхгүй байна. Би rэх хүнийг дам дамаараа мэдэх юмаа. Тухайн хүн нь надтай холбогдоод дансны дугаараа өгөө ч ээ, чиний данс руу нэг хүн 100,000 юаньтай дүйцэх монгол мөнгө хийнэ, чи над руу шилжүүлээрэй гээд өөрийнхөө банкны хаягийг явуулсан. Ингээд миний данс руу******* гэх хүнээс 100,000 юаньтай дүйцэхүйц монгол мөнгө орж ирээд уг мөнгийг нь би юань руу шилжүүлээд Tan Jun Dong -pyy шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал),

*******ын ХААН банкны дугаар дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн2-43, 173-179 дэх тал),

ХААН банкны 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5045/25/417 дугаартай албан бичиг, дансны хуулга (хавтаст хэргийн3-204 дэх тал/,

*******ын сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлсэн: “...өөрийн гэм буруугаа ухамсарлаж хохирогчоос бодит байдлыг нууж залилсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд хохирогчоос авсан төлбөр мөнгөө мөрийтэй тоглоом тоглосон нь үнэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90,7 дахь тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 15 сарын хугацаанд сар бүр 800,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Ховд аймгийн прокурорын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаартай *******ын Хаан банкны тоот дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2,, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,, 36.10 дугаар зүйлийн, 36.13 дугаар зүйлийн 1, 2,, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт************** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялыг 15 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 800,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Ховд аймгийн прокурорын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаартай *******ын Хаан банкны тоот дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.   

                                             

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР