| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0273/Э |
| Дугаар | 2025/ШЦТ309 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0273/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518000460359 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* оны******* дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , , хамт Дархан-Уул аймгийн баг хороолол тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч******* нь Дархан-Уул аймаг 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-д менежерээр ажиллаж байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд тус байгууллагатай хамтран ажилладаг " " ХХК-иас худалдан авалтын дүнд олгосон урамшууллын бараанаас 53 нэр төрлийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,640,700 төгрөгийн хохирол учруулан завших гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ийн мэдүүлсэн: “.... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлсэн: “...Хэлэх зүйл алга.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2518000460359 дугаартай хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 12, 2025 оны 04 дүгээр сарын 18, 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...Би Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар багт худалдааны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн ерөнхий менежерээр 2024 оны 03 дугаар сараас хойш ажиллаж байгаа юм аа. Манай байгууллагын зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг салбартаа гэнэтийн тооллого шалгалт явуулсан. Уг шалгалтаар манай Дархан-Уул аймгийн салбарт ажилладаг менежер******* , худалдааны зөвлөх , худалдааны зөвлөх нар нь манай байгууллагын зүгээс хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагад урамшуулал болгон үнэ төлбөргүй өгдөг бараа бүтээгдэхүүнээс хувьдаа завшиж зарж худалдан борлуулж өөрсдөө ашиг олсон нөхцөл байдал тогтоогдсон учир Цагдаагийн байгууллагад хандсан юм аа. Манай байгууллагын хувьд Дархан-Уул аймагт нярай хүүхэд болон төрсний дараах хүнс тэжээл болон арьс арчилгаа гоо сайхан, мөн хүүхдийн хувцас, хэрэглэл, тоглоом зэргийг худалдан борлуулдаг юм аа. Манай байгууллагын хувьд Дархан-Уул аймагт 60 гаруй аж ахуй нэгж байгууллагатай гэрээгээр хамтран ажилладаг юм. Тус гэрээгээр хамтран ажилладаг байгууллагуудаас манай байгууллагад урамшууллаар өгсөн бараа материалуудыг дээрх нэр бүхий ажилтнууд мэдэгдэлгүй өөрсдөө хувьдаа авч худалдан борлуулсан зарцуулсан үйлдэл байгаа юм. Дээрх нэр бүхий хүмүүсийн гаргасан асуудлын улмаас манай байгууллагад 2.918.977 төгрөгийн хохирол учирчхаад байгаа юм аа. ...Манайх бараа бүтээгдэхүүнийг анх ирэхэд нь л хугацааг нь шалгаж авдаг юм аа. Бараа бүтээгдэхүүний хугацаа дуусахаас нэг сарын өмнө бараа нийлүүлэгч байгууллага руу буцаадаг юм. Түүнээс тооллого хийж устгалд оруулж байсан удаа байхгүй, дууссан барааг ажилтнуудад ямар нэгэн байдлаар тарааж өгдөггүй ээ. Мөн манай байгууллагын зүгээс хугацаа дуусах барааны жагсаалт гэсэн юм байдаггүй. Хугацаа дууссан барааг буцаалтаар нийлүүлэгч байгууллагад хүргүүлэхэд манай байгууллагаас зарлагын баримт үйлдэж буцаалт хийдэг юм аа. Энэ талаарх баримт нь манай байгууллагад байгаа би гаргаж өгөх хүсэлтэй байна. Хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг менежер, худалдааны зөвлөх хариуцдаг юм. Учир нь ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг бүгдийг дээрх албан тушаалтнууд хүлээж авдаг. Мөн бараа бүтээгдэхүүний хугацаа дуусаад нэг сарын хугацаандаа орсон, уг хугацаа хэтэрсэн буцаалт хийх боломжгүй тохиолдолд дээрх менежер, худалдааны зөвлөхүүд болон миний зүгээс хариуцаж төлбөр тооцоог бүгд хувааж төлдөг юм аа. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлын хариуцлага алдсаны улмаас хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг ажилтнууд нийлж төлсөн зүйл байхгүй ээ. Ер нь тийм тохиолдол ч тэр бүр гараад байдаггүй юм аа. Аудитын дүгнэлтээр гарсан 1,640,700 төрөг, аудитын дүгнэлт гаргуулахад байгууллагаас төлсөн 1,800,000 төгрөг, эд зүйлийн үнэлгээний 200,000 төгрөг буюу нийт 3,640,700 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн, 15, 53 дахь тал),
ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам (хавтаст хэргийн 17-34 дэх тал),
ХХК-ийн борлуулалтын албаны ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн-39 дэх тал),
Худалдан авалтын борлуулалтын баримт (хавтаст хэргийн 39-50 дахь тал),
*******ийн хөдөлмөрийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 58-60 дахь тал),
ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн В1 дугаартай*******ийг ажилд томилох тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал),
Банк хоорондын шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 51 дэх тал),
Гэрчийн мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 07 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн дэлгүүрт худалдагчаар ажилладаг байсан юм аа. Уг “ ” ХХК нь нярай хүүхдийн болон төрсөн эхийн хэрэглэл, хүнс тэжээл худалдан борлуулдаг юм аа. Миний хувьд худалдагчаар 2022 оны 07 дугаар сараас эхлэн ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сард ажлаасаа өөрийн хүсэлтээр гараад буцаж 2024 оны 05 дугаар сард “ ” ХХК-д худалдагчаараа орсон юм. “ ” дэлгүүр нь хэдэн аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажилладаг талаар би сайн мэдэхгүй байна. Хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагаас урамшуулал гээд “ ” дэлгүүрт бараа бүтээгдэхүүн өгдөг байсан ба миний хувьд хувьдаа захиран зарцуулсан зүйл байхгүй ээ. Харин сүүлд буюу 2024 оны 07 дугаар сард гэж санаж байна, урамшууллаар ирсэн бараа бүтээгдэхүүнийг менежер******* болон худалдагч бид нар ярилцаж байгаад дэлгүүрийн хугацаа дууссан бараа бүтээгдэхүүний оронд худалдан борлуулсан нь үнэн. Худалдан борлуулдаг учир нь хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг худалдагч төлөх төлбөр мөнгөнд ордог учир зарж борлуулж дэлгүүрт орлогыг нь өгдөг байсан юм аа. Түүнээс хувьдаа аваагүй ээ. Хугацаа дууссан барааг бол өөрсдөө хэрэглэдэг байсан нь үнэн. Миний хувьд уг асуудлаас биш өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан юм аа. Менежер******* , худалдагч нар нь хувьдаа урамшууллын барааг авдаг байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна.******* менежерийн хувьд бол хувьдаа авдаг байсан нь үнэн. Тэгэхдээ хэдэн төрлийн бараа авсан тоо ширхгийг нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),
Гэрчын мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 02 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн дэлгүүрт худалдагчаар ажилладаг байсан юм аа. Уг “ ” ХХК нь нярай хүүхдийн болон төрсөн эхийн хэрэглэл хүнс тэжээл худалдан борлуулдаг юм аа. Миний хувьд худалдагчаар ажиллаж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс уг “ ” ХХК-ийн дэлгүүрт ажиллахаа больсон. Учир нь “ ” дэлгүүртэй хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагаас урамшуулал болгон ирүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хувьдаа хэрэглэсэн гэдэг шалтгаанаар маргаан үүсч үүнээс хойш ажиллахаа больсон юм аа. Миний хувьд уг бараа бүтээгдэхүүнээс хувьдаа хэрэглэсэн зүйл байхгүй ээ. Харин бид нар хугацаа дууссан бараа бүтээгдэхүүний төлбөрт орох гээд байсан учир түүний оронд урамшууллаар ирсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж орлогыг дэлгүүртээ өгдөг байсан юм аа. Би яг тоо ширхэг нэр төрлийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 12 ширхэг хүүхдийн аяга зарсан санагдаж байна. Түүнээс яг хувьдаа авсан зүйл байхгүй ээ. Хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг хямдруулж зарахыг нь зараад өөрсдөө ч мөн хэрэглэдэг байсан нь үнэн. Менежер*******ийн хувьд бол хувьдаа авдаг байсан нь үнэн, тэгэхдээ хэдэн төрлийн бараа авсан, тоо ширхгийг нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),
.“Пийк ом аудит” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24/265 дугаартай “...Дархан-Уул аймгийн 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК нь “ ” ХХК, “ ” ХХК, “ ХХК гэх мэт 92 аж ахуй нэгж байгуулага, 2 иргэн, нийт 94 харилцагчаас худалдан авалт хийж хамтран ажилласныг Хүснэгт №1-т харуулав. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд шинжилж үзэхэд “ ” ХХК харилцагчаас “ ” ХХК-ийн худалдан авалтыг урамшуулан бараа бүтээгдэхүүнүүд өгч байсан байна. Энэ байгууллагаас 2024 оны 3 дугаар сарын 14, 5 дугаар сарын, 7 дугаар сарын 19-ний өдрүүдэд олгосон 3 удаагийн урамшууллаар 5 брендийн 9 нэр төрлийн 271 ширхэг бараа бүтээгдэхүүнийг олгосныг “ ” ХХК- ийн бүртгэлд 0 /тэг/ төгрөгөөр бүртгэн орлогод авсан байна. Харин 2024 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сард “ ” ХХК харилцагчаас “ ” ХХК-ийн худалдан авалтыг урамшуулан брендийн 1,640,700 /Нэг сая зургаан зуун дөчин мянга долоон зуун/ төгрөгийн нийт борлуулах үнийн дүн бүхий 53 ширхэг бараа бүтээгдэхүүнийг урамшуулалд олгосныг “” ХХК-ийн бүртгэлд тусгаагүй, орлогод аваагүй, дутагдуулсан байна. Шинжээчид ирүүлсэн баримтын хүрээнд, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн урамшууллаас “ ” ХХК-ийн ямар албан тушаалтан ямар байдлаар хувьдаа завшсан болохыг тогтоох боломжгүй. Харин 2024 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сард “ ” ХХК харилцагчаас “ ” ХХК-ийн худалдан авалтыг урамшуулан брендийн 1,640,700 /Нэг сая зургаан зуун дөчин мянга долоон зуун/ төгрөгийн нийт борлуулах үнийн дүн бүхий 53 ширхэг бараа бүтээгдэхүүнийг урамшуулалд олгосныг “ ” ХХК-ийн бүртгэлд тусгаагүй, орлогод аваагүй, дутагдуулсныг “ ” ХХК-ийн худалдааны төлөөлөгч, борлуулалтын албаны дарга нарын гарын үсэг зурж баталгаажуулсан урамшууллын барааны жагсаалтаар тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 83-88 дахь тал),
ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн урамшууллын барааны талаарх баримт (хавтаст хэргийн 98-112 дахь тал),
.“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-925-911853 дугаартай эд хөрөнгийн үнэлгээгээр “ 360 зөөлөвчтэй аяга 414 мл 12 ширхэг6,800 төгрөг, 360 угжин аяга, бариултай 207 мл 12 ширхэг 346,800 төгрөг, 360 зөөлөвчтэй аяга 414 мл 4 ширхэг5,600 төгрөг, 360 угжин аяга, бариултай 207 мл 3 ширхэг 86,700 төгрөг, усны тоглоом олон өнгөтэй 3 ширхэг 71,700 төгрөг, 360 градус бариултай аяга 207 мл 5 ширхэг 144,500 төгрөг, 360 зөөлөвчтэй аяга 414 мл 9 ширхэг 305,100 төгрөг, тасалгаатай хос таваг 1 ширхэг 28,900 төгрөг, усны тоглоом /олон өнгөтэй/ 3 ширхэг 71,700 төгрөг, усны тоглоом загас шүүрэгч 1 ширхэг 42,900 төгрөг, нийт 1,640,700 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 127-132 дахь тал),
*******ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Надаас өөр буруутай хэн нэгэн байхгүй., нар нь уг хэрэгт хамаагүй. Мөн надаас нэхэмжилж байгаа 3,640,700 төгрөгийг би төлж барагдуулна. Миний хувьд одоо хувиараа худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа. Одоогоор төлж барагдуулах боломжгүй байна. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 150 дахь тал),
*******ийн Хаан банк дахь тоот дансны хуулга (хавтаст хэргийн 154-158 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* ургийн овогт************** бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч*******ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР