Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 148/ШШ2020/00489

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 148/ШШ2020/00489

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Т.*******ын нэхэмжлэлтэй Ш.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9009.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Хонгор морьт 1 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 062 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй

******* овгийн *******гийн *******

регистрийн дугаар:МЮ-85102566

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Бор гүвээ 5 дугаар баг, 3 дугаар хэсгийн 163 тоотод оршин суух, дээд боловсролтой, мебелийн технологич мэргэжилтэй, Сэлэнгэ хөгжил-тохижилт Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Олон улсын худалдааны төвийн ерөнхий менежер ажилтай,

******* овгийн *******ын *******

регистрийн дугаар:МЮ- 64062666

 

Нэхэмжлэгч Т.*******ын өмгөөлөгч Л.*******

Хариуцагч Ш.*******гийн өмгөөлөгч Р.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Т.******* би Ш.*******гийн хүсэлт гуйлтын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаатайгаар 10.000.000 төгрөгийг Ш.*******д зээлдүүлсэн юм. Ингэж зээлдүүлэхдээ 15 хоногийн 12.5 хувийн хүүтэй /сарын 25 хувийн хүүтэй/, хэрэв хугацаа хэтрүүлвэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж харилцан тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нотариатын газар очиж зээлийн гэрээ байгуулж батлуулсан юм. Энэ 10.000.000 төгрөгийг Ш.******* анх надаас зээлж авахдаа 10.000.000 төгрөг эгчдээ зээлүүлээч мөнгө хэрэг болоод байна гээд гуйхаар нь би надад мөнгө байхгүй байна гэж хэлэхэд чи эгчдээ өөр хүнээс ч гэсэн хамаагүй олоод өгөөч, би урьд нь чамаас мөнгө зээлээд буцаагаад өгдөг л байсан шүү дээ эгчид нь яаралтай мөнгө хэрэг болоод байна гээд байхаар нь би тус болох үүднээс ******* гэдэг хүний утасны дугаарыг өгөөд энэ хүнтэй яриад үз дээ, дэлгүүр ажиллуулдаг болохоор мөнгө зээлдүүлэх байх гэж ******* эгчид хэлсэн юм. ******* эгч ******* эгчтэй утсаар ярьж 10.000.000 төгрөг зээлүүлээч гэж гуйсан байсан. ******* эгч надтай уулзаад би гэдэг хүнтэй яриад мөнгө зээлэх талаар ярьсан чинь би танихгүй хүнд мөнгө зээлүүлэхгүй гээд байна, чи таньдаг болохоор зээл аваад өгөөч, эгч нь 15 хоноод л буцаагаад өгнө чи туслаач гээд гуйгаад байхаар нь би ******* эгчтэй уулзаад ******* эгчид яаралтай мөнгө хэрэг болоод байгаа юм, их итгэлтэй хүн байгаа юм та мөнгө зээлүүлээч гэж гуйсан юм. Тэгэхэд ******* эгч надад банкны зээл төлөх , бараа татах гээд цуглуулж байгаа мөнгө байна. Хэрвээ чи тэр хүндээ итгэж байгаа бол мөнгө авдаа гэсэн юм. Тэгээд би 10.000.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй ******* эгчээс зээлж аваад ******* эгчтэй гэрээ байгуулаад нотариатаар батлуулж өгсөн юм. Гэтэл ******* эгч 15 хоногийн дараа 10.000.000 төгрөгийг гүйцэт буцааж өгөхгүй байсан юм. ******* эгч болохоор надаас мөнгөө нэхээд би чамд банкны зээл төлөх байсан мөнгөө итгээд өгсөн гэтэл чи намайг хохироож байна гээд байхаар нь би ******* эгч рүү яриад ******* эгч мөнгөө нэхээд бөөн юм болоод байна, та зээлж авсан мөнгөө бүрэн өгөөч гэж хэлэхэд эгч нь одоохон өгнө нэг хоёр хоног хүлээж байгаарай гэж хэлэхээр нь би автомашиныхаа бичиг баримтыг ******* эгчид аваачиж өгөөд та жаахан хүлээж байгаарай би таны итгэлийг алдахгүй ээ та энэ машины бичиг баримтыг барьцаанд түр авч байгаач гээд өгсөн юм.

Үүнээс хойш ******* эгч мөнгийг гүйцэт өгөхгүй байсан юм. Манай машин манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг болохоор машиныхаа бичиг баримтыг эрж хайгаад байхаар нь би ******* эгч рүү яриад манай нөхөр машины бичиг баримтаа эрээд байна, та мөнгөө өгнө гэсэн яасан бэ? гэхэд "эгч нь чамд худлаа хэлэхгүй, би өгнө гэсэн л бол өгнө, харин чамд танай байшингийн чинь гэрчилгээ байгаа юу гэхээр нь би байгаа гэхэд тэгвэл чи байшингийнхаа гэрчилгээг *******д аваачиж өгөөд барьцаанд тавьчих тэгээд машиныхаа бичиг баримтыг буцааж аваад нөхөртөө өгчих гэсэн юм. Тэгээд ******* эгч бид хоёр хамт ******* эгчтэй уулзаад би машиныхаа бичиг баримтыг аваад оронд нь байшингийнхаа гэрчилгээг барьцаанд өгсөн юм. ******* эгч ******* эгчтэй уулзаад хэлэхдээ би 5 дугаар сарын 20-ны өдөр 12 сая төгрөг өгнө гэж хэлж байсан тул би итгээд байшингийнхаа гэрчилгээг ******* эгчид өгсөн юм. Гэтэл үүнээс хойш ******* эгч мөнгөө бүрэн гүйцэт өгөөгүй тул би байшингийнхаа гэрчилгээг одоо хүртэл барьцаанаас авч чадаагүй хохирч байна. ******* эгч гэрээ хийж мөнгө зээлснээс хойш дараах байдлаар мөнгө буцааж өгсөн юм. Үүнд:2020 оны 2 дугаар сарын 4-нд - 500.000 төгрөг, 2 дугаар сарын 14-нд 500.000 төгрөг, 2 дугаар сарын 22-нд 985.000 төгрөг, 2 дугаар сарын 29-нд 1.290.000 төгрөг, 3 дугаар сарын 2-нд 210.000 төгрөг, 3 дугаар сарын 6-нд 500.000 төгрөг, 3 дугаар сарын 19-нд 1.200.000 төгрөг, 3 дугаар сарын 21-нд 50.000 төгрөг, тус тус өгсөн, нийтдээ 5.235.000 төгрөг өгсөн юм. ******* эгч надаас 10 сая төгрөг бөөнд нь авч хэрэглэчихээд ингэж бага багаар өгсөн юм. Зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлвэл хоног тутам 0,5%-н алданги тооцохоор заасан тул хэсэг хэсгээр өгсөн мөнгөний хоорондын хугацааг бодож алданги тооцож , өгсөн мөнгийг нь төлвөл зохих үлдэгдэл мөнгөнөөс тухай бүрд нь хасаж дүгнэхэд: Анх зээлж авсан 10.000.000 төгрөг дээр 15 хоногийн хүү 1.250.000 төгрөгийг нэмээд11.250.000 төгрөг болно. Энэ 11.250.000 төгрөгнөөс бодож дор дурдсанаар тооцов. Үүнд:

Сар/ өдөр. Хугацаа хэтэрсэн хоног, Алданги, Ш.*******гийн өгсөн мөнгө, Үлдсэн мөнгө.

2/4-нд. Хэтрээгүй. Үгүй. 500.000 т 10.750.000 т

2/14-нд 10 хоног хэтэрсэн 537.500 т 500.000 т 10.787.500 т

2/22-нд 8 хоног хэтэрсэн 431.500 т 985.000 т 10.234.000 т

2/29-нд 7 хоног хэтэрсэн 358.190 т 1.290.000 т 9.302.190 т

3/2-нд 2 хоног хэтэрсэн 93021т 210.000 т 9.185.211 т

3/6-нд 4 хоног хэтэрсэн 183.704 т 500.000 т 8.868.915 т

3/19-нд 13 хоног хэтэрсэн 576.479 т 1.200.000 т 8.245.388 т

3/21-нд 2 хоног хэтэрсэн 82.453 т 50.000 т 8.277.841 т

5/21 60 хоног хэтэрсэн 2.493.354 т өгөөгүй 10.764.195 т

НИЙТ: 106 хоног хэтэрсэн 4.746.201 т 5.235.000 т 10.764.195 төгрөг,

Ш.******* нь гэрээ байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 5.235.000 төгрөг төлсөн байна. Энэ төлсөн 5.235.000 төгрөгийг төлвөл зохих 11.250.000 төгрөгнөөс хасаж тооцоход зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 6.015.000 төгрөг болж байна. Хугацаа хэтрүүлсэн 106 хоногийн алдангийг тооцоход 4.746.201 төгрөг болж байна. Энэ алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6.015.000 төгрөгний 50 хувиас хэтрүүлэхгүй гэсэн үндэслэлээр тооцоход алданги нь 3.075.000 төгрөг болж байна. Энэ алданги болох 3.075.000 төгрөг дээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 6.015.000 төгрөгийг нэмэхэд нийт 9.009.000 төгрөг болж байна. Би *******д зээлийн хүүд 1 сая төгрөг өгсөн. Одоо *******гоос гэрээний дагуу мөнгөө нэхэмжилж бүрэн аваад *******д нийт мөнгийг нь өгч байшингийнхаа гэрчилгээг авах юм. Ш.******* нь миний итгэсэн итгэлийг алдагдуулж зээлсэн мөнгөө бүрэн гүйцэт өгөхгүй байгаагаас болж би хохирч байна. Иймд Ш.*******гоос 9.009.000 төгрөгийг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү! ... гэжээ.

 

Нэхэмжлэгч: Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ш.******* эгч над руу залгаад 10.000.000 төгрөг зээлээч гэж хэлсэн юм. Улмаар би хүнээс 10.000.000 төгрөг олоод Ш.******* эгчид 15 хоногийн 12.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Мөнгөө өгөх хугацаа нь болоод мөнгөө өгөхийг шаардахад Өгөх боломжгүй байна. Харин хүүг нь төлөөд хугацаагаа сунгая гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 22-нд 985.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1.290.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 02-нд 2.010.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-нд 500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 19-нд 1.200.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 21-нд 500.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөөгүй. Сүүлдээ хэрүүл маргаан гарч эхэлсэн. Тиймээс үндсэн зээл болон алданги нийт 9.009.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Харин Ш.******* эгчийн эхлээд буцааж шилжүүлсэн 5400.000 төгрөг нь миний авах ёстой, өмнө нь надад өртэй байсан мөнгө байгаа юм... гэв.

 

Хариуцагч: Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хөлөө хугалсан юм. Тухайн үед ажлаасаа гадна өөр бизнес хийх шаардлага гараад Т.*******аас 10.000.000 төгрөг зээлээч гэж хэлсэн нь үнэн. Би өмнө нь Т.*******аас олон удаа мөнгө зээлж байсан нь үнэн. Гэхдээ Т.******* өртэй үед мөнгө өгдөггүй. Бид хоёрын хооронд болсон асуудалд өөр хүмүүсийн нэрийг дурдах нь зохисгүй байх. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг аваад буцаагаад тэр өдрийнхөө 15 цагийн үед 5.400.000 төгрөгийг буцааж өгсөн. 5.400.000 төгрөгийг Т.******* нь өөрийнхөө дансаар аваагүй өөр данс байсан. Тэгээд 15 хоногийн хугацаа нь дуусахаас өмнө 500.000 төгрөг өгсөн. Уг 500.000 төгрөгийг хугацаанаас нь өмнө өгсөн учраас нийт 5.900.000 төгрөгийг хүү бодогдохоос өмнө өгсөн гэж үзэж байгаа юм. Мөн миний картыг авч яваад 1.314.000 төгрөг авсан. Миний зүгээс нийт 7.214.000 төгрөгийг хугацаанаас нь өмнө Т.*******д өгсөн. Нийтдээ 11.948.000 төгрөг өгсөн. Тиймээс одоо Т.*******д өргүй гэж үзэж байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... Бид хоёр 15 хоногийн хугацаатай гэрээ хийсэн гэрээг дахиж сунгаагүй. Би *******аас мөнгө авсан учир түүнтэй л мөнгө төгрөгийн тооцоо хийсэн. ******* гэдэг хүнтэй ямар нэгэн байдлаар холбоогүй.Надад *******д өмнө төлөх өр шир байгаагүй. Тийм байсан бол Т.******* тэр үедээ хэлээд л авах байсан. Бидний хооронд өр ширний асуудал байхгүй.

Би ******* гэдэг хүнийг танихгүй. Т.******* намайг *******той ярь гэсэн боловч би тэр хүнтэй нь ярихад надтай харилцахгүй гэсэн. Тийм болохоор Т.*******тай л харьцсан. Т.******* нь намайг дагуулаад ******* гэдэг хүн дээр очиж уулзсан. Тэр үед би Т.*******, ******* нарын харьцааг хараад худлаа ярьж байгааг мэдсэн. Тэгээд Т.******* өөрөө гэрчилгээгээ аваад гарч байсан. Ерөнхийдөө Т.*******ын өөрийнх нь хийж байгаа үйлдэл гэж дүгнэж байгаа. Би Т.*******тай харьцаж эхэлснээс хойш зээлж авсан мөнгөнүүдээ тооцоход 47.100.000 төгрөг аваад хүүтэй нь нийт 102.000.000 төгрөг болгож төлсөн байдаг юм... Надад одоо Т.*******д төлөх өр байхгүй... гэв.

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.******* нь Ш.*******д холбогдуулан Зээлийн үлдэгдэл, алдангийн хамт 9009.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Ш.******* нь ...Миний зүгээс нийт 7.214,000 төгрөгийг хугацаанаас нь өмнө Т.*******д өгсөн. Нийтдээ 11.948.000 төгрөг өгсөн. Тиймээс одоо Т.*******д өргүй гэж үзэж байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Т.*******, Ш.******* нар нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр харилцан тохиолцон, хариуцагч нь 10.000.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатайгаар нэг сарын 25 хоногийн хүүтэйгээр, 2020 оны 02 дугаар сарын 10-нд 11.250.000 төгрөг болгон төлөхөөр Зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлсэн байна.

Зохигчид зээлийн гэрээ байгуулсан, 10.000.000 төгрөг зээлсэн гэх тал дээр маргаагүй байна.

Ш.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 26-нд зээлийн гэрээний дагуу 10.000.000 төгрөгийг *******аас өөрийн 5675404817 дугаартай дансанд тэр өдрийнхөө 15 цаг 07 минутанд шилжүүлэн авч, мөн өдрийнхөө 17 цаг 03 минутанд Т.*******ын нөхөр болох О.Сүлдсайханы эзэмшлийн 5675317968 тоот дансанд 5.400.000 төгрөгийг буцаан шилжүүлж, О.Сүлдсайхан нь уг мөнгийг эхнэр Т.*******ын 5675433065 дугаартай дансанд шилжүүлсэн дансны хуулгууд авагджээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ... 2020 оны 2 дугаар сарын 4-нд - 500.000 төгрөг, 2 дугаар сарын 14-нд 500.000 төгрөг, 2 дугаар сарын 22-нд 985.000 төгрөг, 2 дугаар сарын 29-нд 1.290.000 төгрөг, 3 дугаар сарын 2-нд 210.000 төгрөг, 3 дугаар сарын 6-нд 500.000 төгрөг, 3 дугаар сарын 19-нд 1.200.000 төгрөг, 3 дугаар сарын 21-нд 50.000 төгрөг, тус тус өгсөн, нийтдээ 5.235.000 төгрөг өгсөн... гэсэн байх боловч хариуцагчийн өөрийнх нь виза картыг авч 5675404817 данснаас 1.314.000 төгрөг авсан болох талаараа мэдүүлээгүй ба 1.314.000 төгрөгийг авсан болох нь дансны хуулгууд, Ш.*******гийн гэрээс картыг ******* ирж авсан тухай гэрч Ж.Мягмардоржийн ...Анх Золоо гэх охин манайд ирэхэд ойлгоогүй. ******* хөлөө хугалсан байх үед гэрт ирээд карт, мөнгө яриад л байдаг байсан...эхнэрээсээ асуухад мөнгө нэхэхээр нь бэлэн мөнгө байхгүй учраас өөрийнхөө картаа өгөөд явуулчихлаа гэж хэлсэн... гэх, хариуцагчийн данснаас мөнгө авсны дараа виза картыг нь буцаан өгсөн болохыг гэрчлэн гэрч Р.Цэнд-Аюушийн ...тэр өдөр ******* над руу утсаар яриад ...миний виза картыг ******* гэдэг хүүхэд аваачиж өгнө. Тэр картыг авчихаарай гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 12-нд ******* надруу утсаар ярьж ******* гэдэг хүний картыг өгөх гэсэн юм гэсэн. Тэр үед нь би ажилтай байна гэж хэлэхэд би дөхүүлээд өгье гэж ******* хэлсэн. Тэгээд бид хоёр Сэлэнгэ аймгийн Олон улсын худалдааны төвийн үүдэнд уулзаад *******аас би *******гийн ХААН банкны виза картыг авсан... гэх мэдүүлгүүдээр нотлогдсон байна.

Шүүх хуралдаанд зохигчдийн гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэргээр зээлсэн мөнгөний үнийн дүн, буцаан шилжүүлсэн 5400.000 төгрөг, зээл болон, хүү, алдангийн төлөлтөнд шилжүүлсэн 5.235.000 төгрөгийн тооцоон дээр зөрүүгүй байна.

Харин хариуцагчийн картнаас Т.*******ын өөрөө авсан 1.314.000 төгрөгийг нийт төлөгдсөн үнийн дүнд оруулан тооцоход 6.549.000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Т.******* нь Ш.*******гийн зээлсэн мөнгөнөөс тухайн өдрөө эргүүлэн шилжүүлсэн 5.400.000 төгрөгийг ...хариуцагч надад өртэй байсан, тэр өрөндөө авсан... гэж тайлбарлаж байгаа боловч хэдийд ямар өр төлбөр гаргасан, юуны төлбөрт суутган авсан болохоор нотлоогүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй өөрийн нэхэмлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадаагүй байна.

Дээрхи баримтаар Ш.******* нь нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөгийн зээл авсан боолвч тухайн өдрөө 5.400.000 төгрөгийг буцаан өгснөөр түүний зээлсэн 4.600.000 төгрөгнөөс гэрээний дагуу нэг сарын хүү 1.150.000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа 2 дугаар сарын 10-нд дууссанаар тооцоход энэ хугацаанд 1.814.000 төгрөгийг төлж, үлдэх 2.786.000 төгрөгийг 3 дугаар сарын 21 хүртэл 40 хоногоор, хоногийн 0.5 хувиар алданги тооцоход 13.930 төгрөг болж, 40 хоногт үржүүлэн тооцоход 556.200 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Ш.******* үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 11.784.000 төгрөгийг эргүүлэн төлсөн болох ньнотлогдож байх тул Т.*******ын нэхэмжлэлтэй Ш.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9.009.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232..3, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.*******ын нэхэмжлэлтэй Ш.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9.009.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 159.094 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ