| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2023/0788/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1653 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ, Б.Билгүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1653
2025 6 19 2025/ШЦТ/1653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан,
гэрч Д ,
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ, Б.Билгүүн,
шүүгдэгч Д , түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,
шүүгдэгч Ц , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
шүүгдэгч М , түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц-ийг ийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202 00249 0361 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Д , Монгол улсын иргэн,
Ц-ийг , Монгол улсын иргэн,
М , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “...нийтийн албан тушаалтан”-аар томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх...”; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалаар байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.000.000 хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн М гийн тус шаардлагыг хангаж буй иргэн Ү нэр, бичиг баримтыг ашиглан хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д д иргэн Ү нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр М тай байгуулж 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг М д олгож давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц-тэй бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус щалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх...”; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг эргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулагдсан комиссын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалалгаруулж, 5.000.000 хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн М гийн тус шаардлагыг хангаж буй иргэн Ү нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц-ийн өгсөн “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэх хууль бус үүрэг даалгаврын дагуу гэрэл зургийг төсөл хөтөлбөрийн танилцуулгад хавсарган өгч улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр М тай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг М д олгож давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
Шүүгдэгч М нь “Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтан Ц нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “нийтийн албан тушаалтан” -аар томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; 39 дүгээр зүйлийн 39.1.1 албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх; 7.1.3. албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах гэснийг тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн № 1 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөрийг батлах тухай” тогтоолын 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.000.000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангаагүй иргэн М гаас “Ү нэрээр дээрх төсөлд хамрагдаж, санхүүжилт авах” гэсэн хууль бус хүсэлтийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д д иргэн Ү нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 7 сарын 06-ны өдрийн №37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр М тай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг М д олгож давуу байдал бий болгох” гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц д төслийг дэмжүүлэх талаар хүсэлт тавьж улмаар Ц тэй М нь Ү нэрээр гэрээ байгуулж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Ү дансаар дамжуулан авах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэхгүй” гэв.
Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэхгүй” гэв.
Шүүгдэгч М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэхгүй” гэв.
Гэрч Д нь шүүх хуралдаанд: “...ганцхан М г танина. М тай хэдэн онд танилцаж байснаа сайн санахгүй байна. Манай хамаатны хүүхэдтэй найзууд байсан учраас танилцаж хоорондоо мэнд устай байдаг байсан. Тус зээлийн талаар М асуухад найздаа хэлэхэд манай найз зөвшөөрсөн. Үүний дагуу М тай холбогдсон. Бид дотно бол биш ...Ү өөрт нь хэлэхэд өөрөө хүлээн зөвшөөрч иргэний үнэмлэхийн хуулбараа өгсөн. Ү зээлийн талаар мэддэг байсан. Тэгээд тус талаар зээлийн ярьж тайлбарласан. Би Ү 5.000.000 төгрөгийг авч өгсөн. Хажууд нь өмгөөлөгч У гэдэг шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн холбооны тэргүүн гэсэн хүн байсан. Тухайн үед Ү мөнгийг өгөхөд Урантогос хажууд байсан. Ковидын үеэр, 7 дугаар сар билүү, 6 дугаар сарын сүүлээр байх, ... дансаар орж ирсэн. Тус төслийн зээл Ү дансанд орсон. Ү тухайн мөнгийг хэд хоногийн дараа өөрөө хэрэглэчихсэн байсан. 12 сарын дараа над руу тухайн мөнгийг шилжүүлсэн. Би сайн санахгүй байна. Тухайн үед төслийн мөнгийг нар авсны дараа гэрээ хийнэ гэж надад хэлж байсан. Бэлэн мөнгийг аваачиж өгөхөд хавар болж байсан байх аа. Зээлийн мөнгийг М надад бэлнээр өгсөн. Би авсан мөнгөө Ү өрөөнд оруулж өгсөн. Ямар нэгэн холбоогүй болсон. Зээл авах гэж байгаа, таньдаг хүн байгаа юу гэж холбогдсон. Надаас тус зээлийн талаар асуухдаа жижиг дунд бизнес эрхэлдэг хүн байгаа эсэхийг лавлахад би Ү холбож өгсөн. Би тэгж ойлгоогүй. Таньдаг хүн байгаа юу гэхэд нь би Ү холбож өгсөн. Ү асуухад өөрөө зөвшөөрч бичиг баримтаа өгсөн. Би сайн ойлгоогүй. М зээл авч байгаа юм байна гэж бодсон. Би Ү зээл авч өгсөн. Тэгсэн тэр мөнгийг буцаачихдаг. М надад хэлэхдээ мөнгө нь орсон та аваад өгөөч гэсэн. Би тухайн үед зээл нь бүтсэн юм байна гэж ойлгосон. Нарийн процессыг бол мэдэхгүй байна ... Ү төслийн зээлийн талаар хэлэхэд зөвшөөрч би ажил дээрээс нь бичиг баримтын хуулбарыг авч байсан. Тус мөнгийг би юу гэж ойлгох оо сайн мэдэхгүй байна. Үлдсэнийг нь та шилжүүлчих гэж хэлэхээр нь шилжүүлсэн. Би нарийн процессыг нь мэдэхгүй байна. М зээл авах гэж байсан. Ү дансыг ашиглаж авсан юм байна гэж би ойлгож байгаа. Надад олж өгөөч гэж хэлсэн. М та 200.000 төгрөг аваад үлдсэнийг нь шилжүүлчих гэж хэлсэн. Үүний дагуу авсан. Үгүй, би 200.000 төгрөгийг буцааж өгсөн. Би буруугаа ойлгож байна. Ү холбогдох гэж оролдсон боловч чадаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримттай холбоотой баримтууд
Гэрч У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие 0 ТББ-ын гүйцэтгэх захирал ажилтай. Манай холбоо нь худалдаачдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Иргэн Ү нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр манайд өдрийн зээлийн асуудлаар анх хандаж байсан бөгөөд улмаар манай ТББ-д гишүүнээр элссэн юм. Ү нь 2022 оны 03 сарын 05-ны өдөр манайд дараах гомдлыг гаргасан. Ямар гомдол гаргасан гэвэл “Ү найз Д гэгч нь түүний иргэний үнэмлэхийг ашиглаж, өөрийнх нь нэр дээр төсөл бичиж дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсээс санхүүгийн дэмжлэгийн зээл авсан байна” гэх утгатай гомдлыг гаргасан. Уг гомдлын дагуу би Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн даргатай уулзахад “2021 онд манайх иргэдээс төсөл, хөтөлбөрийн хүсэлтийг онлайнаар авч байсан, шалгаж үзье” гэсэн. Тэгээд тэр өдрөө Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга нь намайг дуудаж уулзаад “Ү асуудлыг шалгаж үзэхэд манай хоёр ажилтан холбоотой байна, би хоёр ажилтнаа халах гээд байж байна, мөн Д гэгч нь хорооны тодорхойлолтыг хуурамчаар гарын үсэг зурж авсан байна, энэ нь сая гарч ирлээ гэх зүйлийг ярьсан. Д гэгч нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэний бүртгэлийн ажилтан бөгөөд Ү найзууд юм байна лээ, Д нь Ү иргэний үнэмлэхийг 2021 оны 4 сард гуйж авсан. Иргэний үнэмлэхийг нь ашиглаж Хөдөлмөр халамжийн хэлтсээс зарласан ажлын байрыг дэмжих хөтөлбөрт Ү өмнөөс хуурамч төсөл бичиж, санхүүжилт авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн үүнд Хөдөлмөр, халамжийн хэлтсийн 5 мэргэжилтэн холбоотой, Төрийн банкны ахлах эдийн засагч хүмүүс холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь Ү Төрийн банкны дансанд 2021 оны 7 сард Хөдөлмөр, халамжийн хэлтсээс олгосон санхүүгийн дэмжлэгийн 5,0 сая төгрөг орсон юм байна лээ. Уг мөнгө орсон талаар Ү мэдээгүй байтал Д утасдаад “Төрийн банкны ахлах эдийн засагчаас асуухад данс руу чинь мөнгө шилжүүлчихсэн гэж байна, мөнгөө авья” гэж хэлсэн гэсэн. Тэгээд Ү утас руу нь Хөдөлмөр, халамжийн хэлтсийн ажилтнууд ээлжилж мессеж бичиж, залгаад “мөнгөө хурдан хий, хүний нэр дээр зээл авчхаад луйварчин минь, бид нар наадхыг чинь зохицуулж өгсөн, чи шагналд нь 100.000 төгрөгөө аваад 4,9 сая төгрөгийг нь яаралтай хий” гэх зэргээр мессеж бичиж дарамталсан гэсэн. Ү нь уг мессеж бүхий утсаа хаячихсан гэсэн. Д тэй би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Туушин зочид буудалд байрлах төрийн бус байгууллагын байранд уулзахад Д нь буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),
Гэрч Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэний бүртгэлийн ажилтан Д бид хоёр 2004 оны сонгуулийн сурталчилгааны ажлын үеэр анх танилцаж, түүнээс хойш найз нөхдийн харилцаатай болсон юм. 2021 оны 04 сарын сүүл байсан уу, 05 сарын эхэн үед Д над руу утсаар залгаад “чи нийгмийн даатгал төлдөг бил үү” гэхээр нь би төлдөггүй гэдгээ хэлэхэд “найз нь чиний дансаар 5,0 сая төгрөг оруулаад гаргачихая” гэхээр нь би найз болохоор ямар нэгэн юм бодолгүй зөвшөөрсөн. Тэгээд удалгүй Д намайг “иргэний үнэмлэхээ өгчих” гэхээр нь би Д г иргэний бүртгэлд ажилладаг хүн болохоор иймээ тиймээ юм бодолгүй зөвшөөрсөн. Д “Амгалан зах” дээр лангуун руу хүн явуулж үнэмлэх авч байсан санагдаж байна. Тэгээд 2021 оны 6 сарын үед би Ховд аймгийн Дарви суманд аавтайгаа мод тарих гээд явсан бөгөөд сумын хаалган дээр ковидын шинжилгээ өгчихөөд хариугаа хүлээгээд зогсож байтал миний 00000000 дугаар руу үл таних 98-аар эхэлсэн жи мобайлын дугаараас эмэгтэй хүн залгаад “ажлын байрыг чинь үзье, хаана байна” гэсэн. Тэгэхээр нь би гайхаад “Д л нэг юм хийж” гэж бодоод утсаа салгаад Д рүү залгаад “над руу хүн залгаад ажлын байр үзье гээд байна, чи юу хийгээд байна” гэхэд Д “миний найз зүгээрээ, дахиж залгавал утсаа битгий ав” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн дахиж над руу залгаагүй. 2021 оны 7 сарын эхээр би хотод ирсэн байсан бөгөөд наадмын өмнө хүнсний лангууны үед оргил ачааллын үе байсан. Тэр үед буюу 7 сарын эхээр Д над руу залгаж “Төрийн банкны данс байгаа юу, байвал 5,0 сая төгрөг оруулаад гаргая” гэж хэлэхээр нь би өөрийн Төрийн банкны 00000000000 тоот дансны дугаарыг өгсөн юм. Тэгтэл 2021 оны 7 сарын 6, 7, 8, 9-ний өдрүүдэд Д над руу байнга залгаж “мөнгө орсон уу” гэж асуусан. Ажлын ачааллын хажуугаар залгаад байсан учраас би түүнд “мөнгө орвол хэлье” гэж хэлсэн. Тэгтэл 2021 оны 7 сарын 09-ний өдрийн 17 цагийн үед миний Төрийн банкны 00000000000 тоот дансанд “санхүүгийн дэмжлэг” гэх утгатай 5,0 сая төгрөг шилжин орж ирсэн юм. Тэгтэл Д над руу залгаад “мөнгө орсон байна, Төрийн банкны Баянмонгол хорооллын салбарын ахлах теллерээс асуулаа, чиний мөнгө орчихсон гээд байна, гаргаж өг” гээд залгасан. Наймаачдын дунд олон хоногийн баярын амралтын өмнө өргүй гарах ёстой гэсэн асуудал байдаг юм. Тийм учраас би уг 5,0 сая төгрөгөөр нь компаниудын тооцоонд төлөхөөр шийдэж Д д “би ажил цуглахаар банкнаас авч өгье, банкууд наадмаар амарна” гэж хэлсэн. Тэгээд наадмын амралт дуусаад 2021 оны 7 сарын 20-ны өдөр Амгалан зах нээгдсэн. Тэр үеэс Д над руу залгаж мөнгөө нэхэж тайван суулгахаа больсон. Мөн Баянзүрх дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтан гэх хоёр гурван эмэгтэй хүн залгаж “мөнгө орчихсон байхад мөнгө гаргаж өг, мөнгөө авья” гэж нэхэж дарамталсан. Би тэр хүмүүст “яахаараа миний дансанд мөнгө орж ирсэн үгүйг та нар мэддэг юм” гэхэд тэр эмэгтэй хүн “манай халамжийн хэлтсийнхэн зээл авч байгаа хүмүүсийн дансыг хянаж байдаг” гэдэг юм хэлсэн. Д болон Халамжийн хэлтсийн ажилтнууд тайван суулгахгүй байхаар нь би аргаа бараад дүүгээсээ 5,0 сая төгрөг зээлсэн. Тэгээд Д гийн хэлснээр түүний Хаан банкны 0000000000 тоот данс руу нь өөрийн 0000000000 тоот данснаас “шатны түрээс” гэдэг утгатайгаар шилжүүлсэн. Д шатны түрээс гэдэг утгаар шилжүүлээрэй гэсэн юм. Тухайн үед Д “цаад хүмүүс 100.000 төгрөгийг нь чамд өгөөрэй гэсэн, чи 100.000 төгрөгийг нь үлдээгээд үлдсэнийг нь шилжүүлээрэй” гэхээр нь би ямар учиртай мөнгө юм бэ гэж бодоод 5,0 сая төгрөг бүгдийг нь шилжүүлсэн юм. Тэгээд 2022 оны цагаан сарын дараа 2 сард Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зээлд хамрагдая гэж бодоод очиж уулзтал “та 2021 онд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан байна, дахиж хамрагдах боломжгүй” гэж хэлсэн. Тэгж би Д нь миний бичиг баримтыг ашиглаж зээлд хамрагдаж 5,0 сая төгрөг авсныг нь ойлгосон. ...Гараар бичсэн өргөдөл миний бичиг биш байна. Өргөдөл дээр бичсэн 00000000 дугаар нь Д гийн өөрийнх нь дугаар байна. Хавсаргасан иргэний үнэмлэхийн хуулбарыг Д өгсөн байх. Би Д-д оршин суугаа хаягийн тодорхойлолтыг авч өгч байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
Гэрч Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны хавар М надад хандан дугаарыг бичсэн байна. Нийгмийн даатгал төлдөггүй, таньдаг хүн байна уу танд, тийм хүн байвал бичиг баримтыг нь дансны дугаартай нь аваад өгөөч, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зарласан ажилгүйдлийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж хэдэн төгрөг авах юм, гол нь дансанд нь мөнгө орвол гаргаад өгөх найдвартай хүн байх хэрэгтэй гэдэг юм ярьсан. Би өөрийн найз Ү нийгмийн даатгал төлдөггүйг мэдэх тул энэ талаар Ү хэлэхэд Ү өөрөө зөвшөөрсөн. Тэгээд Ү иргэний үнэмлэхийг нь авч хувилаад М д өгсөн юм. Би тухайн үед өөрийн нөхөр Борхүүг дээрх Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зарласан Ажилгүйдлийг дэмжих хөтөлбөрт хамруулахаар материал бүрдүүлж байсан бөгөөд багшийн дээдэд байдаг бичиг хэргийн газраас оёдлын цехийн төсөл худалдаж авсан байсан юм. Гэтэл М “танай нөхөр группт байдаг юм чинь хөтөлбөрт хамрагдаж чадахгүй шүү дээ” гэхээр нь би уг худалдаж авсан оёдлын цехийн төслөө М д өгсөн юм. Тэгээд М нь Ү бичиг баримтыг ашиглаж түүний нэрээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтэст материал өгсөн юм. Ингээд уг төсөл нь хөтөлбөрт тэнцэж, санхүүжилт 5,0 сая төгрөг 2021 оны 7 сард Ү Төрийн банкны дансанд орсныг нь Ү “дансанд мөнгө ороогүй” гэж хэлээд гаргаж өгөөгүй хэд хоносон. Ү наадмын үе таарсан тул өөрийнхөө наймаанд эргэлдүүлсэн юм байна лээ. М нь болохоор “Ү дансанд мөнгө орсон, та авч өг” гээд надаас нэхээд байсан. Би үүнээс болж Ү муудалцаж байж 2021 оны 7 сарын 26-ны өдөр Ү миний Хаан банкны 0000000000 тоот данс руу 5,0 сая төгрөгийг “шатны түрээс” гэдэг гүйлгээний утгатай шилжүүлсэн. М намайг “та шагнал болгож 200.000 төгрөг авчих, хэл амтай хачин хүн олсон байна” гэж хэлсэн. Би граж барих блок авахын тулд өөрийн холын хамаатны эгч О.Урлагмаагаас мөнгө зээлсэн байсан тул О эгчиин данс руу өрөндөө 200.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 4.800.000 төгрөгийг нь би М гийн Хаан банкны 0000000000 тоот данс руу шилжүүлсэн. Би хамгийн анх гэрчээр өгсөн мэдүүлэгт залруулга хийх хүсэлтэй байна. Би уг мэдүүлэгт “Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамжийн ажилтнуудад Нарантуул захын хойд талд өөрийн түрээслэж байсан оёдлын цехийн байрыг Ү-ын өмнөөс үзүүлсэн” гэж худлаа мэдүүлсэн юм. Учир нь намайг мэдүүлэг өгөхийн өмнө М намайг “та багшийн дээдээс оёдлын цехийн төсөл худалдаж авсан гэж хэлээрэй, тэгээд консулын гудамжинд байдаг цехийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтнуудад үзүүлсэн гэж хэлээрэй, танд ямар ч хамаа байхгүй, би өөрөө аргалчихна” гэсэн юм. Мэдүүлэг өгөх үед би тулгамдаж, айсандаа болоод М-ийн хэлсний дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудад оёдлын цехийн байр үзүүлсэн гэж худлаа ярьсан. Над руу Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс ямар ч хүн яриагүй. Би ямар ч хүнд оёдлын цех үзүүлээгүй. Мөн багшийн дээдээс төслийн материал худалдаж авч Халамжийн хэлтэст өгсөн зүйл байхгүй. М л өөрөө материалуудаа бүрдүүлж өгсөн юм. Юу үнэн бэ гэвэл М надаас “нийгмийн даатгал төлдөггүй, таньдаг, хэл ам хийхээргүй найдвартай хүний бичиг баримт олоод өг” гэхээр нь л би М-д туслая гэж бодоод өөрийн найз Ү-ын бичиг баримтыг авч М-д өгч байсан. Дараа нь Ү-ын дансанд халамжийн 5,0 сая төгрөг орсныг нь би өөрийнхөө дансаар авч М-д өгч байсан. Өөр ямар нэгэн зүйл би хийгээгүй. Ү-ын хувьд бол анх ямар учиртайг нь мэдэж байсан. Өөрөө хүлээн зевшөөрсний үндсэн дээр бичиг баримт, дансны дугаараа өгч байсан юм. Одоо болохоор “би мэдээгүй байсан, би өөрөө зээл авах байсан” гэдэг юм яриад байгаа юм. Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороог хаана байдгийг мэдэхээс биш тус хорооны Консулын 10 дугаар гудамжны 278 тоот байрыг гэж хаана байдгийг ч би мэдэхгүй. Би оёдлын цех ажиллуулж байгаагүй. Нөхөр Б-ийн нэрийг худлаа яриандаа оруулсан байна. Манай нөхөр энэ талаар юу ч мэдэхгүй. Багшийн дээдээс 50.000 төгрөгөөр төсөл худалдаж авсан юм ч байхгүй. М-ийн хэлсний дагуул би уг зүйлүүдийг хэлсэн. М “консулын 10-278 тоот гэж хэлээрэй” гэж надад цээжлүүлсэн юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24, 25, 26, 28, 30 дугаар хуудас),
Гэрч Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ц дарга надад “Ү гэдэг хүний төсөл байгаа, тэрийг анхаараарай, зайлшгүй хамруулах шаардлагатай байна” гэж хэлж байсан. Харин “С гишүүний туслах, М гэдэг хүн байгаа” гэж бол хэлээгүй. Сүүлд 2022 оны 04 сард У , Ү , Д нар манай ажил дээр ирж хэрүүл болоход л тэр С гишүүний туслах М гэдэг хүн ирж уулзаж байсан. Гэхдээ М би болон бусад ажилтнуудтай огт юм яриагүй. Ц даргын өрөө рүү орж уулзаж байсан. Асуудлыг эхнээс нь яръя. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №1 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөрийг батлах тухай” тогтоол батлагдсан. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр” батлагдсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан нэг арга хэмжээ нь “Иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох” арга хэмжээ юм. Уг арга хэмжээнд хамрагдах иргэн нь аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгч, эсвэл ажилгүй иргэн байх шаардлагатай юм. Уг арга хэмжээнд хамрагдах иргэдийн төсөл, материалыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 04-ний өдрийг дуустал цахимаар хүлээн авсан бөгөөд нийт 89 төсөл ирснээс 8 төсөл нь бичиг баримтын шаардлага хангаагүй болон урьд төсөл, хөтөлбөрт хамрагдаж байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн шалтгаанаар хасагдсан. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг боловч давхар ажил эрхэлдэг бол хөтөлбөрт хамрагдах ёсгүй юм. Иймд ажил эрхэлдэг эсэхийг нь тухайн иргэний нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаагаар нь тодорхойлдог юм. Ингээд ажлын хэсгийн гишүүд хуралдаад шаардлага хангаж 2 дугаар шатанд үлдсэн 81 төслийг газар дээр нь шалгаж, ажлын байрыг нь танилцъя гэж тохироод 81 төслөө газар нутгийн байрлалаар нь 3 хэсэгт хуваагаад ажлын хэсгийн гишүүд гурван баг болж шалгахаар болсон. Тэр үед даргын надад захиж байсан Ү гэгчийн төсөл нь манай ажлын хэсгийн гишүүн нарын шалгах хэсэгт хуваарилагдсан байсан. Тэгэхээр нь би Ц даргад энэ талаар хэлэхэд Ц дарга “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргиин 14 дүгээр хороо Консулын 10-278 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэсэн юм. Ажлын хэсгийн гишүүдээс өөрсдийн шалгасан төслүүдийн талаар повер пойнт танилцуулга бичиж ажлын хэсгийн хурал дээр танилцуулсан бөгөөд хоёрын танилцуулга дээр Ү ажлын байрны танилцуулга байгаагүй. Тэр хоёр шалгах гээд төсөл дээр бичсэн утас руу нь залгахад утсаа аваагүй юм шиг байна лээ. Иймд би даргын надад өгсөн зураг хаягийг Ү төслийн ажлын байрны поверпойнт танилцуулга дээр бичиж оруулсан юм. Тэгэхээр ажлын хэсгийн гишүүдийн хувьд Ү ажлын байрыг шалгаагүй нь үнэн. Ц дарга шалгаад хэрэггүй, ажлын байрны зураг нь энэ байна гээд зураг, хаяг өгснийг нь танилцуулгад ашигласан юм. Гэрээнд Ү өмнөөс М гэгч гарын үсэг зурсан асуудлын хувьд гэрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг төлөөлж хэлтсийн дарга Ц өөрөө гарын үсэг зурдаг юм. Төсөлд хамрагдаж буй иргэн ч гэсэн дарга руу орж гарын үсэг зурдаг. Тийм учраас Ц дарга өөрөө л М гарын үсэг зуруулсан байх гэж бодож байна. Надад энэ талаар хэлж байгаагүй. Би М гэгчтэй өмнө нь огт уулзаж байгаагүй. 2022 оны 4 сард У , Ү , Д гэдэг хүмүүс манай дээр ирж бөөн хэл ам болсон юм. Тэгэхэд У нь Д-г “яг мөнгө авсан хүнээ дууд” гэхэд Д нь М гэгчийг дуудсан юм. Тэгэхэд л харж байснаас уулзаж ч үзээгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас),
Гэрч П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэгт Ү ажлын байрыг очиж шалгасан гэж буруу мэдүүлэг өгсөн байна. Ажлын хэсгийн гишүүд бүх ирсэн төслийг хороодоор нь хувааж авсан. Тэгэхэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороог ажлын хэсгийн гишүүн, мэргэжилтэн С бид хоёр хариуцаж авсан. Тэгээд 2021 оны 6 сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороон дахь төслүүдийг үзэх гэхэд С мэргэжилтэн хуралтай болоод явж чадахааргүй болсон. Тэгэхээр нь би мэргэжилтэн С хамт явж төслүүдийг үзсэн юм. Тэгэхэд Ү материалд ирүүлсэн гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан тул төслийг нь шалгаж чадаагүй. Тэгээд ажлын хэсгийн гишүүд өөрсдийн танилцсан төслүүдээ поверпойнтоор бэлдэж ажлын хэсгийн хурлаар танилцуулсан. Тэгэхэд Ү төслийг очиж шалгаж чадаагүй тул танилцуулга бэлдээгүй. Тэгтэл хурлын үед Д мэргэжилтэн Ү гэх төслийн танилцуулгыг үзүүлсэн. Тэгэхэд нь би “Ү төслийг очиж шалгаагүй, утаас нь холбогдохгүй байсан, юун зураг гараад ирэв ээ” гэхэд мэргэжилтэн Д “хэлтсийн дарга өөрөө Ү төслийг очиж шалгасан байна” гэж хэлж байсан. Тухайн үед би хэлтсийн дарга Ц үнэхээр Ү төслийг очиж үзсэн юм байна л гэж ойлгосон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
Гэрч С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2021 оны 6 сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөрүүдийг эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээг зохион байгуулж, шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажпын хэсгийн даргаар Хөдөлмөр, эрхлэлтийн албаны дарга , гишүүдээр Хөдөлмөр эрхлэлтийн албаны мэргэжилтэн Д , болон миний бие томилогдсон. Ажлын хэсэг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдийн материалыг цахимаар авсаны дараагаар нийт ирсэн төслүүдийг газар дээр нь шалгахаар хуваарилж авсан юм. Тэгэхэд П , Э.С хоёрын хариуцсан төслүүдэд иргэн Ү төсөл багтсан юм байна лээ. Тэгээд 2021 оны 6 сарын 10-ын үед Э.С мэргэжилтэн ажлаас чөлөө авсан тул П “ганцаараа болчихлоо намайг хамт яваад өгөөч” гэж гуйсан. Тэгээд П бид хоёр иргэн Ү ирүүлсэн материал дээрх утасны дугаар луу нь залгахад утас нь холбогдохгүй байсан тул ажлын байрыг нь үзэж, шалгаж чадаагүй. Тэгээд 2021 оны 6 сарын сүүлээр ажлын хэсэг ихэнх төслүүдтэй танилцсан тул хуралдаж, үр дүнгээ хэлэлцсэн юм. Уг хурлын үеэр мэргэжилтнүүд өерсдийн шалгасан төслүүдийн зураг танилцуулгыг поверпойнт хэлбэрээр ажлын хэсгийн дарга болон бусад гишүүдэд танилцуулж, санхүүжилт олгох боломжтой эсэх талаар санал дүгнэлт хэлсэн юм. Уг хурал дээр П нь өөрийн шалгасан төслүүдийг танилцуулахдаа иргэн Ү төслийг шалгаж чадаагүй гэдгээ хэлсэн. Гэтэл мэргэжилтэн Д иргэн Ү төслийн ажлын байрны зураг гэх фото зураг танилцуулга гаргаж ирж үзүүлээд “Ц дарга Ү үйл ажиллагаатай очиж танилцсан, үйл ажиллагаа нь гайгүй юм байна гэсэн. Тэгээд энэ зургийг өгсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь уг зургийг үнэхээр иргэн Ү төслийн зураг юм байна, Ц дарга рөрөө очиж танилцсан юм байна гэж ойлгож үнэлгээгээр тэнцүүлсэн юм. Ц даргыг Ү ажлын байрыг үзсэн гэж ойлгосон тул П бид хоёр өөрсдөө нүдээр үзсэн гээд мэдүүлчихсэн юм. Үзүүлсэн зүраг нь худлаа гэж огт мэдээгүй. Үнэхээр л Ү ажлын байрны зураг гэж ойлгосон. Буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас),
Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... М г 2020 оны УИХ-ийн сонгуулийн үеэр таньдаг болсон. ... гишүүн Саранчимэгийн туслахаар ажиллапдаг тул ажлын харилцаатай байдаг. ... 2021 оны 5 дугаар сард манайхаас ажлын байрыг дэмжих, төсөл хөтөлбөр зарласан. Тэгэхэд М миний ажил дээр ирж надтай уулзаад манай эгч танайхаас зарласан төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа, урьд нь 3-4 удаа материал өгөөд шалгаагүй гэсэн, та нэг туслаадхаарай гэж хэлсэн. Би Ү , Д хоёрын алийг нь эгч гээд байсныг сайн мэдэхгүй... би өөрийн хэлтсийн мэргэжилтэн Д-д хандаж “С гишүүний туслах нэг хүн гуйсан, тэрийг нь анхаараарай” гэж хэлсэн. М-ийн гуйгаад байсан Ү-ын төсөл хөтөлбөр нь тэнцсэн бөгөөд 2021 оны 6 сард төсөл хөтөлбөрт шалгарсан хүмүүстэйгээ гэрээ байгуулахаар болсон. Гэрээ байгуулах үед М над дээр ирж уулзаад “эгчээ манай эгч хөдөө явчихсан ирж гарын үсэг зурах боломжгүй байна, би өмнөөс нь зурчихья” гэж гуйсан... би мэргэжилтэн Д-д хэлж Ү-ын гэрээнд дээр М-г гарын үсэг зуруулахыг зөвшөөрсөн. Гэхдээ дараа нь Ү өөрөө ирж гарын үсэг зурна шүү гэдгийг нь хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас),
М гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би 2004 оноос МАН-д гишүүнээр элссэн бөгөөд энэ үеэс эхэлж сонгуулийн ажилд намын суртчилгаанд оролцож эхэлсэн. Сонгуулийн ажлын үеэр Ц танилцаж байсан. Нэг намын гишүүн гэдгээр нь танилын харилцаатай байдаг, ажлын шугамаар харилцаатай байдаг. Д эгчийг би танина ... мөн л намын шугамаар танилцаж байсан. Ү гэгчийг Д эгчийн найз нь гэдгийг сонсож байснаас биш уулзаж байгаагүй ... 2021 оны хавар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны facebook хуудас дээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зарласан төсөл хөтөлбөрийн зар тавигдсан байсан. ... хамрагдахад тавигдах шаардлагыг ...миний бие ажил эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөг тул тавигдсан шаардлагыг хангахгүй байсан. ... Иймд би уг хөтөлбөрт хамрагдаж санхүүжилт авахын тулд Д эгчид хандаж “би төсөл хөтөлбөрт хамрагдах гэсэн юм, нийгмийн даатгал төлдөгггүй найдвартай хүн байна уу” гэж асуусан ... Д эгч Ү аас асуулаа зөвшөөрч байна гэж хэлсэн. Ингээд би Д эгчээр дамжуулж Ү-ын иргэний үнэмлэхийн хуулбар, төрийн банкны дансны дугаарыг нь авсан. Тэгээд Д эгчид оёдлын төслийн материал бэлэн байна гэхээр нь гуйж авсан. ... Тэгээд би Ц эгчээс “дүү нь Ү гэдэг хүний нэрээр төсөл бичиж танайх руу илгээсэн, та надад туслаач” гэж гуйсан. Удалгүй Ц эгч “за төсөл чинь болсон шүү” гэж хэлсэн. ... ажил дээр нь очиж уулзаад Ү-ын өмнөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээнд гарын үсэг зурсан. Удалгүй төсөл хөтөлбөрийн санхүүжилт 5.000.000 төгрөг Ү-ын дансанд орсон гэдгийг Ц даргаас би асууж мэдсэн. Тэгээд Д эгч рүү би залгаж “... санхүүжилт 5.000.000 төгрөг орсон байна, та хэлээд аваад өг” гэж хэлсэн. ... Д эгч над руу залгаад “Ү аас мөнгөө авчихлаа” гээд над руу 4.800.000 төгрөг шилжүүлсэн. Уг 4.800.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг нь би байрны зээлийн төлбөрт зарцуулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яг ямар иргэний төсөл байсныг би одоо санахгүй байна. Ямар ч байсан хэлтсийн дарга Ц би төслийн шалгаруулалтын явц байдлын талаар танилцуулж, газар дээр нь очиж үзэж чадаагүй, хүмүүс нь утсаа аваагүй ийм, ийм төслүүд байна гэдгийг хэлж байсан. Тэгэхэд хэлтсийн дарга Б.Ц “нэг ийм иргэний төсөл байгаа, үйл ажиллагаа явуулдаг нь үнэн юм байна лээ...” гэх зүйлийг хэлж байсан. Яг хэн гэдэг хүний ямар төслийг хэлж байсныг би одоо байхгүй байна. Бодвол Ү гэдэг иргэний төслийг хэлсэн байх. Ажлын хэсгийн хурал дээр төслүүдийн ажлын байрны танилцуулгыг үзэх явцад нэг төслийн танилцуулгыг ажлын хэсгийн гишүүдээс “хэлтсийн дарга үйл ажиллагаа явуулдаг гэдийг нь шалгасан юм байна лээ” гэж хэлж танилцуулж байсан санагдаж байна. Сүүлд манай мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар утсаа авахгүй байсан төслүүд дунд л дээрх Ү гэгч иргэний төсөл байсан юм шиг байна лээ. Уг төслийг л хэлтсийн дарга Б.Ц өөрөө очиж шалгасан гэж зураг танилцуулгыг өгсөн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас),
Гэрч О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн 2021 оны 1-р тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан тус хөтөлбөрийн 4.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг бичиг баримтын хүрээнд болон төсөл нь ажлын байрыг хадгалах, хамгаалах, бий болгохтой холбоотой төсөл мөн эсэхийг шалгах, нөөц боломжийг нь шалгаж, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явуулах ёстой. ...Дээрх шаардлагыг хангаагүй хүнийг арга хэмжээнд хамруулж, санхүүжилт олгох боломжгүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),
Шүүгдэгч Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Миний хувьд эдгээр төслийн материалаа ирүүлсэн иргэдтэй уулздаггүй, мөн төслийн материалыг нэг бүрчлэн хянадаггүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ордоггүй юм. Тэгэхээр хэн нэгэнд давуу байдал үүсгэх боломжгүй гэж үзэж байна. ... 2021 оны хавар манай ажил дээр С гишүүний туслах М гэх эмэгтэй ирж уулзсан. ... гишүүн С нь Баянзүрх дүүргээс нэр дэвшиж, сонгогдсон учраас тойргийнхоо сонгогч нарын хөдөлмөр, халамжтай холбоотой асуудлаар надтай шууд өөрөө болон туслахаар дамжуулан харилцдаг байсан учраас миний хувьд М-г таньдаг байсан. Тухайн үед М нь надтай уулзахдаа “дүүргээс иргэдэд олгодог, жижиг дунд бизнесийг дэмжих, хүүгүй 5.000.000 төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар манай эгч төсөл бичиж, танай хэлтэст өгсөн байгаа юм, та энэ тал дээр анхаараад өгөөрэй” гэж хэлсэн. Миний хувьд М-д хандаж “... та ажлын хэсгийн гишүүн Д мэргэжилтэнтэй уулзаад төслөө сайн танилцуулаарай” гэж хэлээд явуулсан. ... нийт 51 тооны төсөл хөтөлбөрийг шалгаруулсан ба энэ үед М ирээд “манай эгчийн материал тэнцсэн болов уу” гэж асуухаар нь надад хэлсэн Ү гэх хүнийх нь нэрээр тодруулахад тэнцсэн байна гэх хариуг ажлын хэсгээс өгсөн. ... М, Д, Ү нар нь бүлэглэн, хуурамч баримт бичиг бүрдүүлэн М нь УИХ-ийн гишүүний туслахаар ажиллаж байсан албан тушаалын байдлаа ашиглан бусдад буюу манай ажилтан Д-д итгэл төрүүлж манай байгууллагыг залилаж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байгааг анхаарч үзнэ үү...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас),
Шүүгдэгч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас),
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/59 дугаартай “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх” хөтөлбөрийн дэмжигдсэн төслүүдтэй гэрээ байгуулж, санхүүгийн дэмжлэг олгох тухай тушаал болон хурлын тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 135-140 дугаар хуудас),
Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар (1 дүгээр хавтаст хэргийн 141-144 дүгээр хуудас),
Урлал Оёдол эсгүүр урлалын төсөл (1 дүгээр хавтаст хэргийн 145-158 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн банкны харилцах дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 159-160 хуудас),
Иргэн Ү Төрийн банкны харилцах дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр хуудас),
Иргэн Д гийн Хаан банкны харилцах дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 167-191 дүгээр хуудас),
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/99 дугаартай “Ц ийг ажилд томилох” тухаЙ “...Лхагвасүрэнгийн Ц-ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар 2017 оны 06 дугаар 16-ны өдрөөс эхлэн томилсугай...” тушаал (2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай “Ц ийг ажлаас чөлөөлөх тухай ” тушаал (2 дугаар хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1306 дугаар албан тоот, хавсралтууд (2 дугаар хавтаст хэргийн 16-29 дүгээр хуудас),
Албан тушаалын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 31-40 дугаар хуудас),
Дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас),
Д гийн Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
УЕБЕГ-ын 2022 оны 9 дүг,ээр сарын 13-ны өдрийн 6/7659 дугаар албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудас),
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр хуудас),
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 167-191, 195-196, 202-207 дугаар хуудас),
Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2202002490361 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 103-108 дугаар хуудас),
МУИХТГ-ын Нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 46 дугаар Захирамж (1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар хуудас),
Өмчлөлд нь бүртгэлтэй байгаа эд хөрөнгийн мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар хуудас),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 106, 107 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 116 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 109, 111, 113 дугаар хуудас),
Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 114 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас),
М гийн хувийн байдалтай холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 139-144 дүгээр хуудас), Д гийн ажлын байрны тодорхойлолт зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч Г.Ган-Эрдэнээс “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Ган-эрдэнэ, Билгүүн бид Эрүүгийн тухай хуулийн 17 дугаар зүйл, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Шүүгдэгч Ц , Д , М нарт холбогдох хэргийн хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ц нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дох заалтад зааснаар мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар, Авлигын эсрэг тухай хуулийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №1 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулж, үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3 дүгээр зүйл, 2.4 дүгээр зүйлд заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5,0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн М гийн тус шаардлагыг хангаж буй иргэн Ү нэр, бичиг баримтыг ашиглан хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д д иргэн Ү нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 07 сарын 06-ны өдрийн №37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр М тай байгуулж 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг М д олгож давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр, шүүгдэгч Д нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц-тэй бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2 дох хэсэг, 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №1 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 07 дугаар сарын 9-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулж, үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3 дугаар зүйл, 2.4 дүгээр зүйлд заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5,0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн М гийн тус шаардлагыг хангаж буй иргэн Ү нэр, бичиг баримтыг ашиглан хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц-ийн өгсөн “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэх хууль бус үүрэг даалгаврын дагуу гэрэл зургийг төсөл хөтөлбөрийн танилцуулгад хавсарган өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 7 сарын 6-ны өдрийн №37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр М тай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг М д олгож давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн, хамжигчаар хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч М нь Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т зааснаар “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3 дугаар зүйл, 2.4 дүгээр зүйлд заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслөөс зээл авах зорилгоор дээрх төслийн шаардлагыг хангаж буй иргэн Ү нэр, бичиг баримтыг ашиглан төсөл хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилготой мэтээр баримтуудыг бүрдүүлэн, Ү нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төсөл нэрээр холбогдох баримтуудыг бүрдүүлэн улмаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2021 оны 07 сарын 09-ны өдрийн №37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр тэрээр байгуулж 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Ү-ын дансаар дамжуулан авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу хамтран оролцсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.1, 1.9.1, 3.1.1, 3.4.1 дэх хэсэгт зааснаар тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон нь тогтоогдож байна. Шүүгдэгч Ц М , Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох санал гаргаж байна. Шүүгдэгч М гаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хууль бусаар олсон 5 сая төгрөгийг хураан авч улсын төсөвт төлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэх саналыг,
Шүүгдэгч Д гийн өмгөөлөгч Д.Баттөмөр “Өнөөдрийн шүүх хуралдаанд Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Д.Баттөмөр миний бие шүүгдэгч Д гийн холбогдсон хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг үндэслээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох дараах байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Нэгдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан байдаг. Мөрдөгч, прокуророос энэ хэргийг шалгаж, бодит байдлыг бүрэн тогтоосон гэж харагдахгүй байна. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь зүйлд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог. Улсын яллагчийн шүүгдэгчээс асуусан асуултууд нь бодит байдлыг гуйвуулж асууж байна. С болон П нарын гэрчийн мэдүүлгүүд дээр Ц даргыг Ү ажлын байрыг очиж үзсэн гэж ойлгосон тул П бид 2 өөрсдийн биеэр нүдээр очиж үзсэн гээд мэдүүлчихсэн юм. Үзүүлсэн зургийг худлаа гэж мэдээгүй үнэхээр л Ү ажлын байрны зураг гэж ойлгосон. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд Д тэгээд хэлчихсэн юмаа гэх агуулгаар яриад байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт ямар баримтууд авагдсан байна вэ гэхээр цар тахлын үед хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих зорилгоор 5 сая төгрөгийн зээл тусламжийг аж ахуй нэгж эрхлэгчдэд олгож байсан юм байна, уг зээлийн шаардлага нь маш энгийн НДШ төлдөггүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 35 хүртэлх насны иргэдэд олгодог. Хэргийн бодит байдлыг харвал тухайн төсөлд хамрагдахын тулд цахим хэлбэрээр мэдүүлгээ өгч байсан. Хур системээс мэдээллээ авахын тулд Ү гэж хүн өөрийнхөө хурууны хээг уншуулж байж л авдаг. Улсын яллагчаас асуусан хэрхэн Ү өөрөө гэдгийг мэдэх вэ , хэн батлах вэ гэж давтаад л асуугаад байсан нь маш ойлгомжтой Ү гэдэг хүн өөрөө аваад л өгсөн байгаа. Ажлын хэсэг байгуулах 2021 оны 06 сарын 07-ны өдөр A/40 тушаалаар Ц ийн даалгавраар 6 гишүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар Н , ажлын хэсгийн гишүүдэд Д , П , С , С , М гэх хүмүүс оролцож байгаа юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичиг хийдэг байсан. Ажил үүргийн хувьд гэвэл зээл хүсэгч иргэдийн бичиг баримтыг нь хүлээн авч, тодорхой тавьсан шалгуурынх дагуу ирсэн баримт бичгийг хүлээж аван нийтдээ бол 72 хүний баримтыг хүлээж авсны үндсэн дээр Д гээс бусад ажлын хэсгийн гишүүд нь ажлын байрыг үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, Ү гэх хүний ажлын байр нь шаардлага хангаж байгаа эсэхийг С болон П гэх хүмүүс шалгаж үзэх үүрэгтэй. П нь С тай хамт шалгаж үзэх ёстой байсан хэдий ч С нь ажлын боломж байхгүй учраас С ыг оролцуулах хүсэлт тавьсан юм байна. Тэгэхээр ажлын байрыг шалгах тогтсон журам байхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд С болон П нар нь ажлын байран дээр нь очиж үзсэн юм гэж мэдүүлснийхээ дараа худлаа мэдүүлэг байсан юм, ажлын байран дээр нь очиж шалгаж үзээгүй гэх эргэлзээтэй, худал мэдүүлэг өгдөг хүмүүс. Тухайн зургийг ажлын хэсэгт Д үзүүлсэн гэдэг дээр бид маргаагүй. Үйл баримт хэрхэн тогтоогдож байгаа вэ гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-т зааснаар сэргээн бодит байдлыг тогтоох гэж ярьж байгаа. Ажлын байрыг үзсэн гэх гишүүд нь үзээгүй юм байна. Шалгасан хүмүүс нь ажлын байр үзсэн зураг өгдөг. Ц дарга уг зургийг Д д өгсөн гэж Энхзул мэдүүлэгтээ удаа дараа дурдсан байдаг. Ажлын байр үзсэн үзээгүй эсэхийг та даргаасаа лавлаж асуух эрхтэй юу гэхэд надад тийм эрх байхгүй гэж хариулсан байдаг. Ажлын байрыг хэн ч очоод үздэг, зураг хавсаргадаг байгаа учир 5 сая төгрөгийн зээл авахад даргаасаа үнэн эсэхийг асуух үүрэг байхгүй. Ажлын хэсэгт цугларсан баримтуудыг шалгаад, дарга өөрөө шалгасан байх, зураг өгсөн юм гээд л өгчихсөн. Шүүгдэгч нар нь яллагдагчаар тогтоогдох ёстой хүмүүс мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Ажлын хэсгийн ахлагч Н болоод бусад гишүүд Ү материалыг дарга үнэхээр шалгасан эсэх нь эргэлзээтэй гээд яагаад хойшлуулж болоогүй вэ? Хоёрдугаарт, ажлын хэсгийн гишүүд дэмжээд Ү олгочихсон байна. Нарийн бичгийнхээ хувьд дарга уг зургийг өгсөн гэж хэлсэн этгээдийг та дэмжүүлчихсэн байна гээд байгаа юм. Санал гаргаад буй ажлын хэсэг нь өөрөө дэмждэг. Д д холбогдох хэргийг анхан шатны шүүх 2 удаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгоод буй үндэслэлээ тогтоох, улсын яллагчийн буруутай гэж үзээд байгааг яаж няцаагаад байгаа юм бэ гэдэг үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс 2 удаа буцаад байгаа гэж ойлгож байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг харвал уг төслийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй гэж байгаа. Хяналт тавина гэдэг нь төсөл хөтөлбөрийг авсан этгээдүүд цаг хугацаандаа зээлээ төлж байна уу гэдэгт хяналт тавих үүрэгтэй. Гэтэл чиг үүрэгт нь заагаагүй зүйлийнх нь төлөө гэм буруутай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэдгийг дурдах ёстой. Шүүгдэгч М нь Д гэх хүнээр дамжуулан Ү танилцан материалыг нь аваад явж байгааг тухайн үед Д мэдэх боломжгүй. Даргаас өгсөн баримтыг дамжуулж байгаа үйлдлийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж улсын яллагч яллаад байгаа, чиг үүрэгт нь байгаа эсэх нь эргэлзээтэй гэдгийг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “Шүүх хурал эхлэхэд гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтай оролцох байр сууриа дэмжиж оролцоно. Прокурорын зүгээс манай үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж гэм буруугийн асуудлыг шүүхэд шийдвэрлүүлэхээр ирүүлснийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын яллагчийн яллаж буй эдгээр үйл баримтуудын аль нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр Ц нь М гийн хууль бус үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэх үйл баримт хөтөлбөргүйгээр нотлон тогтоогдоогүй. Тус хэрэгт шүүгдэгчээр оролцож байгаа Д гийн өөрийнхөө гэм буруутай үйлдлийг нотлох, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Монгол улсын үндсэн хуулийн 14,16 дугаар зүйлд заасан мөн гэмт хэргийн үйл баримтыг нотлохгүй байх зэрэг эрхтэй байх үедээ гэрчээр өгсөн мэдүүлгээс өөр ямар нэгэн баримт байхгүй. Бусад гэрчүүдийн мэдүүлгүүд бүгд Д ингэж хэлсэн учраас тэгж бодсон. Д хэлэхээр нь дарга шалгасан байна гэж ойлгосон гэх дамжмал буюу шууд бус нотлох баримтууд байгаа гэдгийг анхааралдаа авна уу гэж хүсэж байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг бичгийн нотлох баримтуудыг аваад үзэхээр миний үйлчлүүлэгч Ц тэй харилцсан гэх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас хоёр хүн л байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцож байгаа Д , М нар л байдаг. Гэтэл шүүгдэгч нарын өмнө нь өгсөн мэдүүлэг одоо өгч байгаа мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. Хэрэгт холбогдон сэжиглэгдэж шалгагдаж буй этгээдэд хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх эрхтэй мэтээр ойлголт төрүүлж өөрийнх нь эсрэг болон бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэх талаар мэдүүлэг авчихсан байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нотлох баримтаар үнэлэгдэх эсэхэд ч гэсэн үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд хэрэгт шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж бэхжүүлсэн баримт мэдээ сэлтийг нотлох баримт гэж хууль тогтоогч хуульчилсан байдаг. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл, 11 дүгээр зүйлд хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн энэ баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэсэн заалт байгаа. Тэгэхээр Д гээс авсан мэдүүлгийг нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, шүүх шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжгүй нөхцөл байдал зүй ёсоор тогтоогдож байна. Яллах дүгнэлтийн 7 дугаар нүүрэнд шүүхийн танхимд сууж байгаа шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг үндэслээд яллаад байгааг үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Д гийн мэдүүлэгт дурдагдсан Г.Ц нь Ү гэдэг хүний нэрээр өгөгдсөн төслийн ажлын байрны зургийг өгсөн гэж мэдүүлсэн боловч энэхүү мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэсэн заалтад заасны дагуу эх сурвалжгүй учир нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй. Нөгөө талаас миний үйлчлүүлэгч Ц нь шүүгдэгч Ү гэх нэрээр ирүүлсэн төслийн мөнгийг М хувьдаа авч захиран зарцуулах гэж байгаа үйл баримтыг огтоосоо мэдээгүй. Миний үйлчлүүлэгч үүнийг мэдэх боломжгүй байсан яагаад гэх юм бол М тухайн үед өөрөө авах гэж байгаа гэдгээ хэнд ч хэлээгүй. Ийм учраас шүүгдэгч М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд удаа дараа өгсөн мэдүүлэгтээ Ц эгчид би манай эгчийн л хүсэл байгаа юм аа та дэмжээд өгөөрэй гэж хэлсэн талаараа мэдүүлсэн болохоос ямар нэг байдлаар би мөнгө авах гээд байна та надад туслаад энэ мөнгийг аваад өг гэсэн байдлаар хандсан зүйл байдаггүй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс удаа дараа тогтвортой мэдүүлдэг. Байгууллагын удирдах албан тушаал хашиж байгаа тохиолдолд иргэд цаг аваад уулздаг. Энэ өдрүүдэд орж ирсэн хүн бүхэн халамж авах гэсэн юм, дэмжлэг тусламж авах гэсэн юм, ийм төсөл авах гэсэн юм гэж орж ирдэг. Тэгэхээр бүгдэд нь за анхааръя, энэ асуудлыг судалъя, шийдье л гэж ярьдаг. Энэ хариултынхаа дагуу нийтлэгээр миний үйлчлүүлэгч ийнхүү хариулсан байдаг. Түүнээс энэ төслийг шалгаруул гэх үүрэг чиглэл өгсөн нөлөөлсөн зүйл байхгүй гэдгийг Д ч мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгч Ц ч мэдүүлдэг үүнийг ч бас цохон тэмдэглэж, дурдахыг хүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр М гэмт хэрэг үйлдэх гэж байгаа гэдгийг мэдээгүй, өөрийнхөө нэр дээр өөрөө мөнгийг авч ашиглах гэж байгаа гэдгийг огт ойлгоогүй. Ийм учраас түүнд дэмжлэг туслалцаа үзүүлсэн, дэмжсэн. Ийм субьектив санаа зорилго ч гэсэн байх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн ойролцоо төрлийн гэмт хэрэг болох Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийг субьектив талын шинжээр буюу гэм буруугийн хэлбэр сэдэл зорилго зэргээр ялгагддаг. Энэхүү ойролцоо төрлийн хоёр хэргийн зүйлчлэлийг ялгаж зааглахын тулд хэрэгт авагдсан баримтуудаар тухайн этгээдийн тухайн гэмт үйлдэлдээ хандсан санаа, зорилго, сэдэл гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоох шаардлагатай байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №1 тогтоолын 2 дугаар хавсралтад батлагдсан цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн 4.1 дүгээр зүйлийн 2 дох хэсэгт төслийг аймаг дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хэлтсийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг шалгаруулна гэж байгаа. Миний үйлчлүүлэгч энэ ажлын хэсэгт байгаагүй сонгон шалгаруулалтын үе шат бүрийг ил тод нээлттэй иргэдийн оролцоог хангасан байдлаар зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд төслийн санал ирүүлсэн иргэн өөрийн төслийг ажлын хэсэг болон ажлын хэсгийн үйл ажиллагааг хянаж байгаа иргэдийн төлөөлөлд танилцуулж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах, иргэдийн төслийг шалгаруулах эрх нь ажлын хэсэгт байсан бөгөөд сонгон шалгарсан төсөл ирүүлсэн иргэнтэй гэрээ байгуулах үүрэгтэй байсан. Миний үйлчлүүлэгч Ц нь өөрийн ажил албан тушаалд хамаарах хяналт тавих чиг үүргээ дутуу хэрэгжүүлсний улмаас буюу М д давуу байдал үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй боловч анхнаасаа М гийн ашиг сонирхлын хувьд нэгдэж түүнд давуу байдал бий болгох санаа зорилго агуулаагүй. Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэхдээ хууль захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих журмын дагуу биелүүлсэн. Бусдад илтэд давуу байдал бий болгосон, эрх мэдлээ ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Харин ямар нэгэн зорилгоор М тай нэгдсэн, бүлэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт хүрэлцэхүйц хангалттайгаар эргэлзээгүйгээр нотлон тогтоогдохгүй байна. Ажил үүрэгтээ хайнга хандсан үйлдэл нь Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зарим шинжийг агуулж байх боловч тус зохицуулалтад албан тушаалтны хайнга хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан байх тул тус гэмт хэргийн шинжийг мөн хангахгүй. Учир нь их хэмжээний хохирол учраагүй. Өөрөөр хэлэх юм бол 05 сая төгрөгийн асуудал үүссэн болох нь өнөөдрийн шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнээд үзэхээр 5,000,000 төгрөгийн үйл баримт тогтоогдож байгаа учраас их хэмжээний хохиролд тооцогдохгүй. Харин хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалдаа байнга хандсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага тооцох үйл баримт болсон байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч М гийн өмгөөлөгч М.Цэрэндэжид “М д холбогдох эрүүгийн хэргийн ял хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна. Нийслэлийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн нь тохирохгүй байна хэмээн үзэж байна. 2021 оны хавар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны фэйсбүүк цахим сайтаас Баянзүрх дүүргийн халамжийн үйлчилгээний хэсгээс зарласан төсөл хөтөлбөрийг зар тавигдсан. Г,М нь өөрийгөө болон өөрийн ээжийг төсөл хөтөлбөрт хамруулах гэсэн боловч тухайн шалгуурт нийцээгүйн улмаас өөрийн танил Д д хандаж мөнгөний хэрэг гараад байна, төсөл хөтөлбөрт хамрагдах өөрөө хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөггүй ийм хүн байна уу гэж асуугаад Ү гэдэг хүнээс лавлахад зөвшөөрч иргэний үнэмлэхийн хуулбараа өгсөн үйл явдал болсон байдаг. Ү нь иргэний үнэмлэхийн хуулбар, дансны дугаараа Д гээр дамжуулан өгч, Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс рүү 2021 оны 5 сард уг төсөлд хамрагдахаар илгээсэн. Үүний дараа М нь Ц тэй утсаар ярьж хэлэхдээ дүү нь эгчийнхээ нэрээр төсөл хөтөлбөр бичиж танайх руу илгээсэн, туслаад өгөөрэй урьд өмнө нь манай эгч ч гэсэн хамрагдаад чадаагүй юм байна лээ гэж хэлсэн. 2021 оны 07 сарын 09-ний өдөр Ү дансанд санхүүгийн дэмжлэг нэртэй 5,000,000 төгрөг орж ирсэн. Л.М нь Д-д хандан зээл бичсэн, Ү дансанд орсон байна гэдэг үүднээс хэлэхэд Ү тухайн үед энэ зээл миний дансанд орж ирээгүй байна гэж байсан. Ү нь би энэ зээлийг өөрөө аваад ашиглачихсан одоогоор өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Тухайн үед улсын баяр наадам тохиолдсон. 2024 оны 07 сарын 06-ний өдөр Ү нь Ө.Должинхүүгийн данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлээд энэнээс 4,800,000 төгрөг Л.М-ийн дансанд орж ирсэн Тус үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон учраас маргах зүйлгүй. Л.М-ийн хувьд зээл авах болсон шалтгаан нь 2021 онд цар тахал буюу ковид гарч тухайн үедээ эдийн засгийн боломжгүй болж хөдөлмөр халамж үйлчилгээний төсөл хөтөлбөрийн шалгуурт нийцсэн хүний материалыг бүрдүүлж өгсөн. Энэ талаараа анхны мэдүүлэг болон удаа дараагийн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн. М нь Ц д анх хэлэхдээ Ү эгчийнхээ нэрээр төсөл хөтөлбөр явуулсан гэж хэлсэн болохоос биш энэ зээлийг би өөрөө авах гэж байгаа гэдэг талаараа огт мэдүүлээгүй. Одоо болж буй шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан анхны гэрчийн мэдүүлгүүд зэргээрээ. хангалттай нотлогддог Хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдлаас харахад Л.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнтэй бодит байдал дээр нийцэхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийн шинж агуулсан гэх үндэслэл байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд болбол байна. Учир нь бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж, өөр хүний нэрээр зээл авсан, тухайн бодит байдлыг нуун дарагдуулж зээл авсан үйлдэл тодорхой харагддаг. Эргүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан байхыг шаардаж байгаа юм. М нь 2021 онд улсын их хурлын гишүүний туслах, бие төлөөлөгчийн ажилтай, нийтийн албан тушаалтан биш байна. Тус гэмт хэрэгт тохирохгүй байна хэмээн үзэж байна. Иймд М гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн үзэж байгаа учраас энэ гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх тал дээр анхаарч үзээч ээ гэж хүсэж байна. Хоёрдугаарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү болон гэрч Д нар тус гэмт хэргийн хамтран оролцогчоор татаж өгөөч ээ гэсэн хүсэлтийг миний хувьд гаргаж байсан. Ү нь энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлтэй гэдэг үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татан оролцуулсан. Татан оролцуулсан учраас энэ хүн бол уг гэмт хэргийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль бусаар хариуцах этгээд гэдгийг тогтоосон учраас тухайн зээлийн 5,000,000 төгрөгийг Ү гаргуулахаар одоо шийдэх тогтоол тусгаж өгөөч гэж хүсэж байна. Учир нь Ү хавтаст хэргийн нь 2 дугаар хавтаст хэргийн 165-168 дугаар хуудсанд мэдүүлэхдээ энэ хохирлыг бол нөхөн хариуцна гэсэн байдаг. Иймд тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг Ү гаргуулсан нь хуульд нийцнэ хэмээн үзэж байна. Улсын яллагчийн зүгээс М гаас гаргуулахаар санал оруулж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны иргэний хариуцагчаар Ү татан оролцуулж төрийн улмаас учирсан хохирлыг хариуцахаар тогтоож өгсөн байхад М гаас гаргуулахаар санал оруулж байгаа нь нийцэхгүй байна. Иймд Н.М-ийн гэмт үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгөөч” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дараах хэргийн үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч Ц нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “...Нийтийн албан тушаалтан”-аар томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх...”; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалаар байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.000.000 хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн М гийн тус шаардлагыг хангаж буй иргэн Ү нэр, бичиг баримтыг ашиглан хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д д иргэн Ү нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр М тай байгуулж 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг М д олгож давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Д нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц-тэй бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус щалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх...”; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг эргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулагдсан комиссын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалалгаруулж, 5.000.000 хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн М гийн тус шаардлагыг хангаж буй иргэн Ү нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц-ийн өгсөн “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэх хууль бус үүрэг даалгаврын дагуу гэрэл зургийг төсөл хөтөлбөрийн танилцуулгад хавсарган өгч улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр М тай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг М д олгож давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
Шүүгдэгч М нь “Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтан Ц нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “нийтийн албан тушаалтан” -аар томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; 39 дүгээр зүйлийн 39.1.1 албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх; 7.1.3. албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах гэснийг тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн № 1 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөрийг батлах тухай” тогтоолын 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.000.000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангаагүй иргэн М гаас “Ү нэрээр дээрх төсөлд хамрагдаж, санхүүжилт авах” гэсэн хууль бус хүсэлтийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д д иргэн Ү нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 7 сарын 06-ны өдрийн №37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр М тай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг М д олгож давуу байдал бий болгох” гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц д төслийг дэмжүүлэх талаар хүсэлт тавьж улмаар Ц тэй М нь Ү нэрээр гэрээ байгуулж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Ү дансаар дамжуулан авах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон үйл баримт тус тус тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц ийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М г тус тус холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж өгсөн.
“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тодорхойлсон.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг”, 3.1.7-д “ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг” ойлгоно гэжээ.
Мөн уг гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байдаг.
Шүүгдэгч Ц нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “...Нийтийн албан тушаалтан”-аар томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх...”; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалаар байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.000.000 хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн М гийн тус шаардлагыг хангаж буй иргэн Ү нэр, бичиг баримтыг ашиглан хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д д иргэн Ү нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр М тай байгуулж 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг М д олгож давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Д нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц-тэй бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус щалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх...”; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг эргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулагдсан комиссын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалалгаруулж, 5.000.000 хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн М гийн тус шаардлагыг хангаж буй иргэн Ү нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц-ийн өгсөн “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэх хууль бус үүрэг даалгаврын дагуу гэрэл зургийг төсөл хөтөлбөрийн танилцуулгад хавсарган өгч улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр М тай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг М д олгож давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч М нь “Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтан Ц нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “нийтийн албан тушаалтан” -аар томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; 39 дүгээр зүйлийн 39.1.1 албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх; 7.1.3. албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах гэснийг тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн № 1 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөрийг батлах тухай” тогтоолын 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.000.000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангаагүй иргэн М гаас “Ү нэрээр дээрх төсөлд хамрагдаж, санхүүжилт авах” гэсэн хууль бус хүсэлтийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д д иргэн Ү нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр “Ү ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 7 сарын 06-ны өдрийн №37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Ү нэрээр М тай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг М д олгож давуу байдал бий болгох” гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц д төслийг дэмжүүлэх талаар хүсэлт тавьж улмаар Ц тэй М нь Ү нэрээр гэрээ байгуулж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Ү дансаар дамжуулан авах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийн үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,
мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 2022 оны 12 дугаар сарын 16 өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-д зааснаар өөрчлөн найруулсан бөгөөд дээрх нэмэлт өөрчлөлт нь эрх зүйн байдлыг дордуулсан байх тул буцаан хэрэглэхгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах шаардлагагүй.
Иймд шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Ц ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч Г.Ган-Эрдэнэ: “Шүүхээс шүүгдэгч Д , Ц , М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон тул шүүгдэгч Ц д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Шүүгдэгч Д д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Шүүгдэгч М д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
Шүүгдэгч Д гийн өмгөөлөгч Д.Баттөмөр “Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дах хэсэгт заасан торгох ялаар шийтгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаагаа юуны өмнө илэрхийлье. Хоёрдугаарт өмнө нь 2, 3 удаа шүүхээр орсон хэрэг. Миний үйлчлүүлэгчид өмнөх шүүх хурлаар нэг удаад нь 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нэг удаад нь цагаатгаж байсан гэдгийг дурдахыг хүсэж байна. Хоёрдугаарт нь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас миний үйлчлүүлэгч анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зүй ёсоор тогтоогдож байна мөн одоо хуулийн 6.5 дах зүйлийн 1.2-т заасан миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийн улмаас хувьдаа ямар нэгэн ашиг хонжоо олоогүй гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй ямар нэгэн хохирол байхгүй гэдгийг бас дурдахыг хүсэж, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дэх зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь юу байдаг вэ гэдэг талаар бас хуульчилсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэхээс гадна тухайн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенцын 7.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт хүүхэд эцэг эхийнхээ хайр халамжийг боломжийн хэрээр хүртэх эрхтэй талаар хуульчилсан байдаг. Монгол улс энэ конвенцод нэгдэн орж соёрхон баталсан байгаа. Дөрвөн хүүхэдтэй хүний зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх санал гаргаж байгаад харамсаж байна. Монгол улс Үндсэн хуулиараа хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгмийг цогцлоохыг тунхагласан ард түмэн, хүүхэд нь өвдсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг ч зөрчих магадлалтай. Мөн миний үйлчлүүлэгч нь уг гэмт хэрэгт оролцсон оролцоо, мэдсэн мэдээгүй нь мэдэгдэхгүй байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч М гийн өмгөөлөгч М.Цэрэндэжид “М нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас гэмт хэрэг үйлдсэн. Ам бүл 4, 2 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Хувиараа ажил эрхэлдэг байгаа. Гэм буруутайд тооцсон тул М д оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-т зааснаар өөрчлөлт ороогүй хуулиар хамгийн баг торгуулийн хэмжээгээр ял шийтгэж өгнө үү гэх саналыг дэвшүүлж байна. Энэ хүний үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн хэргээ шударгаар хүлээж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 3 жилийн хугацаанд төлөхөөр торгох ялаар шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Д , Ц , М нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д , Ц , М нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д , Ц , М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгч, хатгагчаар оролцсон нөхцөл байдал тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын хүрээнд:
шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ц ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Шүүгдэгч Д , Ц , М нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.
Шүүгдэгч Д , Ц , М нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д , Ц , М нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тус тус тоолохоор шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М гаас 5.000.000 төгрөгийг гаргуулан Улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д , Ц , М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Ц-ийг ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ц ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д , Ц , М нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Шүүгдэгч Д , Ц , М нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д , Ц , М нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх”-ийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тус тус тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М гаас 5.000.000 төгрөгийг гаргуулан Улсын орлогод оруулсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д , Ц , М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ