| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2021/00304/и |
| Дугаар | 138/ШШ2021/00407 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 138/ШШ2021/00407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг ******* ******* 63 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багт оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох
Эцэг тогтоож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Соёл-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр 2010 онд танилцан гэр бүл болж хамт амьдрах хугацаандаа 2012 оны 4 сарын 03-нд охин Анужин, 2013 оны 6 сарын 18-ны өдөр охин , 2018 оны 3 сарын 7-ны өдөр охин нарыг төрүүлсөн. ******* нь Баян-Уул сумын иргэн албан ёсоор шилжүүлэг хийгээгүй, тодорхой оршин суух хаяггүй байсан учир бидний гэрлэлтийг батлуулаагүй. Би хүүхдүүдээ өөрийнхөө нэрээр овоглож төрсний гэрчилгээг нь авч байсан. ******* нь хамт амьдрах хугацаанд ажил төрөл хийхгүй, ажил хийгээд ч удалгүй гарчихдаг байсан. 2019 оны намар талхны цехэд ажил орсноос хойш зан ааш нь өөрчлөгдөж өөр хүнтэй холбоотой болж бид нарыг харж хандахаа больсон. Иймд би хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авч эцэг нь мөн болохыг тогтоолгож хүүхүүддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2010 онд танилцан хамт амьдрах хугацаандаа гурван охинтой болсон. Би хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Би ******* *******анд ойрхон ажилладаг охидууд маань надтай уулзахаар ирэхэд ээж нь дуудаад аваад явчихдаг. Хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзахгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа болно
Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б.******* нар нь 2010 онд танилцан дотно харьцаа тогтоож улмаар хамт амьдрах хугацаандаа 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охин Э.Анужин, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр охин Э., 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр охин Э. нарыг төрүүлсэн болох нь эмнэлгийн болон багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.
Зохигчид нь хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй ба хариуцагч Б.******* нь өөрийн хүүхдүүд мөн, эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байх тул 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Э.Анужин, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Э., 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин Э. нарын төрсөн эцэг Б.******* мөн болохыг тогтоох нь зүйтэй болно.
Мөн нэхэмжлэгч Э.*******, Б.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж хуульчилсны дагуу 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Э.Анужин, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Э., 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин Э. нарыг эх Э.*******ийн асрамжинд үлдээж эцэг Б.*******оос хуульд заасны дагуу сар тутам тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Э.******* нь 145 716 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч Б.*******оос 145 716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Э.Анужин, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Э., 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин Э. нарын төрсөн эцэг *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Э.Анужин, Э., Э. нарыг эх Э.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар Э.Анужин, Э., Э. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Б.*******оор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 145 716 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 145 716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА