Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/21

 

ТОГТООХ нь:

  1. Алаг адуут овгийн *******гийн *******г орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Алаг адуут овгийн *******гийн *******г эд хөрөнгө хураахгүйгээр хоёр /2/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар гурван /3/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван /3/ жил зургаан /6/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр /2/ жил зургаан /6/ сарын хорих ялын зарим болох нэг /1/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг дөрвөн /4/ жил зургаан /6/ сарын хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.*******гийн 14 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.*******гоос хохирогч Л.*******д 301.940 төгрөг, хохирогч Ц.Гантүшигт 95.400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Лхагвасайханд 150.000 төгрөгийг тус тус гаргуулж  олгосугай.
  7. Шүүгдэгч нь хохирогч А*******, А.******* нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Л.******* нь учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  8. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  9. Б.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.*******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.БЯМБАЖАВ