Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/339

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Улаанаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овоот ургийн овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000320 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** овоот овогт************** (РД:******* ),******* оны******* дугаар сарын******* -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед “ ” ХХК-д ажил эрхэлж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, , , хамт-Уул аймгийн сумын тоотод оршин суух хаягтай, урьд-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн итгэлийг алдаж хэрэг хийсэндээ харамсаж байна. Цаашдаа ажил, хөдөлмөр эрхэлж алдаа гаргахгүй тайван амьдрах болно...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “... Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын дунд үед-Уул аймгийн сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн ажлын байрнаас Samsung Galaxy A55 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,439,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед-Уул аймгийн сумынт Samsung S22 plus гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,111,700 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би салбарын захирал ажилтай, Цагдаагийн байгууллагад хандсан учир нь манай байгууллага дээр зарагдаж байсан гар утаснаас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Самсунг галакси А55 маркийн нэг гар утас дутаад байсан болохоор хандсан юм. Тухайн дутсан гээд байгаа гар утас нь манай байгууллагад 1,579,000 төгрөгөөр зарагдаж байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

Гэрч 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Манай байгууллага энэ оны 03 дугаар сард урамшуулал зарлаад хүргүүлэх зорилгоор 5 хүнтэй гэрээ байгуулан ажиллуулсан. Тухайн хүмүүсийн гэрээ дууссан. Одоо манайд ажиллахгүй байгаа. Тухайн дутсан гээд байгаа Самсунг галакси А55 маркийн гар утас манай борлуулалтад 1,579,000 төгрөгөөр зарагдаж байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

 

Гэрч 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан 3 сарын сүүл хавьцаа байсан санагдаж байна. Тэр үед өглөө гэрт байж байхад би******* рүү залгаад Хаан банкны урд байдаг цагны тэнд уулзъя гээд яваад очсон. Тэгсэн******* ажлаа тараад явж байсан.******* тэр үед security гэдэг газар ажилладаг байсан. Тэр өдөр аль ажлаасаа гарч ирсэн талаар мэдэхгүй байна Тэди эсвэл Тэдигийн цаад талын барилгаас ажлаасаа буусан байх. Ямар ч байсан ажлынхаа хувцсыг торонд хийчихсэн явж байсан. шил архи байсан. Тэрийг нь хувааж уух гэж явж байсан чинь******* Samsung A55 гээд хайрцагтай шинээрээ гар утас ажлын хувцас хийсэн торноосоо гаргаж ирээд надад ийм утас байна. Энийг зармаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зараад үнэ хүрэхгүй байх. Хоёулаа уучихсан болохоор авах хүмүүс нь олигтой үнээр авахгүй. Ломбард эсвэл фейсбүүк дээр зар тавьбал арай илүү үнэтэй зарна гэж хэлсэн. Тэгээд тэгье гээд шинэ хорооллоор ломбард хайсан чинь өглөө эрт байсан болохоор онгойгоогүй байхаар нь би хуучин руу ломбард орох гэж ах руу залгасан. ах өглөө болгон ажил руугаа зах руу явдаг болохоор би залгасан. Тэгээд ах руу яриад зах руу явах гэж байгаа бол цуг суугаад явчихъя гээд хэлтэл зөвшөөрөөд бид 2 машинд нь суусан. Тэгээд суугаад явж байсан чинь ах руу утас ломбардад тавих гэж байна. Чи авах уу гэхээр нь хэдэд өгөх гэж байгаа юм гэхээр нь 250.000 төгрөг гэж хэлээдын гэр рүү нь хээтэй 4-1-р байр руу яваад гэрээсээ бэлэн мөнгө гаргаж ирээд тэр гар утсыг зарсан. Тэгээд бид 2 гар утсаа зарчхаад ахаар нэг шил архи авхуулаад ахаас салсан. Тэгээд мөнгөөрөө бид 2 ер нь бол архи авч уусан. Бас бид 2 явж байгаадгийн таньдаг хүнтэй таараад дүү нь өнгөрчихсөн гэхээр нь 30.000 төгрөг өгсөн. Тэгээдгийн таньдаг хүн бид 3 буудал орж архи уусан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

Гэрч 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 9 цагийн үед над руу залгаад хуучин руу явж гар утас тавьчихмаар байна. Шинэд ломбард байхгүй байна хүргээд өг гэсэн. ...очсон чинь нэг танихгүй залуутай байсан. Би машиндаа суулгаад явж байсан чинь тэр танихгүй гэх залуу “ийм утас байна авчих юм уу” гээд хамгаалалтын ажлын хувцас хийсэн цүнхнээсээ хайрцагтай шинэ гар утас гаргаж ирээд үзүүлсэн. Тэгээд би элдэв бусын юм биш биз дээ гэж асуусан чинь ёстой тийм юм байхгүй хулгай зэлгээн юм бишээ гээд гар мар бариад байсан. Тэр гар утсыг нь би үзээд ээждээ үзүүлээд ...авчихъя гээд ээжээсээ 250,000 төгрөг бэлнээр аваад гараад 2-т орохоосоо өмнө картаа өгч архи авч өгсөн болохоор 230,000 төгрөг бэлнээр өгөөд тэр Sumsung A55 гар утсыг авсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

Гэрч 2025 оны 06 дугаар сарын*******-ны өдөр мэдүүлсэн: “...Би нөхөр*******тэй хамт амьдраад 19 жил болж байна. ******* эхний 9 жил архи уусан ч учиртай байсан. Харин сүүлийн 10 жил архи уух нь ихэссэн. Сүүлийн 5, 6 жил бол донтолтын байдалтай олон хоногоор архи уудаг, уухаараа хаана байгаа нь мэдэгдэхгүй бүр болохоо байгаад бие нь муудахаараа л над руу залгадаг. Сая хамгаалалтын ажилд ажиллахдаа архи уухаа болчихсон байж байгаад эргээд ууж эхэлсэн. Ер нь архины хамааралтай. Архи уугаад гадуур явахдаа янз бүрийн асуудал тариад тэр асуудлаа надаас нуудаг.оос хулгай хийсэн асуудлыг нь би сүүлд цагдаагаас мэдсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

Иргэний нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2025 оны 03-р сарын 23-ны өдөр миний хүү ****** нь өдөр орж ирээд гар утас авах уу гэхээр нь юун утас вэ энэ утсаа эвдрэхээр нь авъя гэсэн чинь шинэ утас юм байна. 250.000 төгрөг гэж байна гэсэн. Тэгэхээр нь би за авчихъя гээд цагаан сарын золголтын мөнгөө хадгалаад түрийвчинд хийчихсэн байсан болохоор тэндээсээ 250.000 төгрөг аваад хүү өгсөн. Тэгээд миний хүү эргэж орж ирээд шинэ хайрцагтай утас авч орж ирээд тэр гар утсанд орой нь миний нөхөр нь өөрийн дугаарын сим картаа хийж ашигласан. Манай нөхөр нь астамтай болохоор ирж мэдүүлэг өгөх боломжгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 21,******* дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Тэр өдөр 2025 оны 3 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Дундуур байсан байх. Тэр өдөрд гараатай байсан. Тэгээд үүрээр 5, 6 цагийн үед ажилчдын хувцсаа сольдог цайгаа уудаг амралтын өрөөнд очоод шкаф дотор байсан Samsung A55 загварын шинэ гар утсыг авсан. Тэр шүүгээнд нь олон шинэ гар утас байсан. Би нэг ширхэг гар утас л авсан. Шүүгээ нь онгорхой байсан. Тэгээд харуулын ажлаасаа тараад өглөө 8 цаг 30 минутын алдад дуудаад Хаан банкны урд байдаг цагны тэнд уулзаад цогцолбор дундуур яваад бит энэ утсыг зарчихъя гээд тэр гар утсыг үзүүлсэн. Тэгээд бид 2 ломбард хайж яваад өглөө эрт болохоор онгойгоогүй байсан. би нэг хүнд хэлээдэхье гээд гэх хүн рүү утасдаад машинтай ирээд бит утсаа үзүүлээд заръя гээд машинд нь суугаадын гэр рүү нь хээтэй рүү явсан. Тэгээд гэрийнхээ гадаа очоод эхлээд 250.000 төгрөгөөр зарна гэж байгаад 230.000 төгрөгөөр бэлнээр авсан. Тэгээд 1 шил архи авч өгөөд бид 2-ыг Рояал буудалд хүргэж өгсөн. Тэр гар утсыг зарах санааг би гаргасан.т биоос нууцаар авсан гэж хэлсэн.т энэ утсыг зармаар байна гэж хэлсэн. Би хийсэн хэргээ хүлээж байна. ... Би 2025.04.27 өглөө би "Аму" малл дэлгүүрийн хажуудоо гэх залуутай шараа тайлах санаатай зогсож байсан чинь гэх залуу согтуу ирээдоо зүс тандаг гэх залуутай юм яриад байсан. Тэр хоёр юм ярьж байгаад хамт "CU" ороод 1 шил архи хэдэн пиво аваад гарч ирсэн. Тэгээд бид гурав ойролцоо сууж архи уусан. Тэр архиа ууж дуусгаад Парк тауны дэлгүүрээс дахин 1 шил архи аваад саадан дотор орж дахин 1 шил архи хувааж уусан. 2 архи уугаад нэлээн согтсон тасарсан. Би сандал дээрийн халааснаас гар утас унахаар нь хулгайлж авсан аваад хоёрыг саадан дотор үлдээгээд үйлчилгээний төвийн "Тамир" гэх нэртэй хүнсний дэлгүүр оржийн картыг уншуулж пиво архи нэмж аваад үйлчилгээний төвийн архи уудаг хүмүүстэй хувааж уусан. Тэнд байгаа хүмүүсийг дайлсан. Би гэх залуугийн Хаан банкны карт утасны ард байхаар нь 200 гаран мянган төгрөгийн юм уншуулж архи уудаг хүмүүсийг дайлсан. Дараа нь дахинийн картыг уншуулах гэтэл тэр орой нь хаагдсан байсан. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 81 дэх тал),

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ний шинжээчээс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хөрөнгийн үнэлгээ хийж, гар утсыг 1,439,000 төгрөгөөр үнэлсэн ТХҮ-925-911986 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-32 дугаар тал),

 

Хохирогч 2025 оны******* дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 06 цагийн үед босоод урд өдөр нь архи уучихсан байсан болохоор дотроо засах гээд сумынт байрлах "AMU mall" худалдааны төвийн "CU" сүлжээ дэлгүүрээс Сөжү архи аваад гадна нь ууж байгаад дахин архи авахаар 09 цагийн үед ороод зогсож байтал үл таних 2 залуу орж ирсэн юм. Тэгээд тэр хоёр залууг харахад худалдан авах боломжгүй байрын байдалтай 2 залуу байхаар нь би тэр хоёрт пиво авч егөөд дэлгүүрээс гараад гадаа хамт зогсож байснаа санаж байна. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Тэгээд би гэртээ 10 цаг 30 минутын үед гэртээ орсон гэж манай надад хэлсэн. Би гэрт унтаж байгаад 14 цагийн үед сэрээд гар утсаа хайхад гэрт байхгүй болохоор нь Хаан банкны лавлах утас руу залгаад картаа идэвхгүй болгож хаалгасан юм. Би гэрээс гараад явсан газраараа гар утсаа хайж үзэхэд миний гар утас алга болсон байсан. Харин Хаан банкны лавлах утаснаас миний данснаас мөнгө гарсан гэдгийг мэдээд дансны хуулгыг гаргуулан авч гүйлгээний утгыг харж байгаад гүйлгээ хийгдсэн газар луу ороход миний гар утасны ард байсан Хаан банкны картыг маань надтай 9 цагийн дэлгүүрт таарсан залуу ашиглаж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байсныг би мэдээд бичлэгийг нь хуулбарлаж авсан. Би гар утасныхаа IMEI кодыг мэдэхгүй байна. Цайвар ногоон өнгийн тагтай, дэлгэцэн дээр наалтгүй, тунгалаг өнгийн кейстэй, ямар нэгэн сэв зураасгүй байсан. Би гар утсаа 2025 оны 04 дүгээр сарын эхээр 1,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утас Samsung S22 plus загварын утас байсан. Би өөрийн гар утсаа олж авах мөн миний Хаан банкны виза картыг 2025.04.27-ны өдөр ашиглаад нийт 12 удаагийн гүйлгээгээр 211,700 төгрөг зарлагдсан байсныг гаргуулан авмаар байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал),

 

Гэрч 2025 оны******* дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би тэр гар утсыг мэдэхгүй.******* нь сар гарангийн өмнө ууж байхдаа нэг гар утас зармаар байна гэж надад үзүүлж байсан. Би тэгэхэд нь авч үзээд би наад хоёрын хооронд утас зарж архи уухгүй гээд буцаагаад өгч байсан. Тэр өдөр би нэлээн халаалттай байсан. Өдөр нь хоёр гурван ширхэг 0,75 литрийн хэмжээтэй архи уусан. Гэхдээ юу болсон талаар санаж байна.******* ер нь нэлээн согтуу байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал)

 

“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ний шинжээчээс 2025 оны******* дугаар сарын*******-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийж, гар утсыг 900,000 төгрөгөөр үнэлсэн ТХҮ-925-912233 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 88-91 дүгээр тал),

 

Хохирогч Хаан банкны ****** дугаар дансны хуулга (хавтаст хэргийн 95 дугаар тал),

 

****** Хаан банкны ****** дугаар дансанд үзлэг хийсэн тухай “...12 удаагийн гүйлгээгээр 211,700 төгрөгийн зарлага гарсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 96-98 дугаар тал),

Friendly супермаркетын хяналтын камерын бичлэгтэй сиди-ийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 99 дүгээр тал),

Friendly супермаркетын хяналтын камерын бичлэгтэй сиди-ийг хэрэгт тусгах, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн  тогтоол (хавтаст хэргийн100-101 дүгээр тал),

Friendly супермаркетын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 101-104 дүгээр тал) зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч ******* нь ХХК-д учруулсан учруулсан 1,439,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан, иргэний нэхэмжлэгч учирсан 250,000 төгрөг, хохирогч учирсан 1,111,700 төгрөгийг хохирол төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 250,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч , 1,111,700 төгрөг гаргуулан хохирогч ****** нарт тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 2 жил 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ялын бүсийг-Уул аймгийн сумаас гарч явахыг хориглохоор тогтоох саналтай байна...” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 1 удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь******* хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овоот ургийн овогт************** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон******* хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 250,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч , 1,111,700 төгрөг гаргуулан хохирогч ****** нарт тус тус олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт******* хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР