Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2021/00410

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

НэхэмжлэгчДорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг ******* байрны 16 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг ******* байрны 17 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ид холбогдох

Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А., хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2017 онд танилцаад 2018 оноос эхлэн хамт амьдарсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин ь төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд ******* нь бусадтай гэр бүлийн харилцаа үүсгэж, өөр хүнтэй холбоотой болсон. 2020 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд биднийг нэг ч удаа эргэж, тойрч байгаагүй, цалингаа өөртөө л зарцуулдаг байсан. *******ийн хувьд архины хамааралтай, байнга л архи уудаг байсан. Нэг удаа манай ажил дээр ирээд надаас архины мөнгө нэхэж, хэл амаар доромжилж, зодох гэж дайрч байсан. ******* одоо ******* байранд өөр хүнтэй гэр бүл болоод хамт амьдарч байгаа. Эхнэр нь хүртэл ажил дээр ирж, намайг хэл амаар доромжилж байсан. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй тул *******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. ******* нь хүүхдээ өөрөөрөө овоглосон тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэх шаардлагагүй учир татгалзаж байна шинжилгээ хийлгэх шаардлагагүй учир татгалзаж байна гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. тай амьдрах хүсэлгүй болсон. нь уурлахаараа хамаг юм аа аваад шиддэг, намайг гэрээсээ хэд хэдэн удаа хөөж байсан. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй охин ь миний охин мөн учраас эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А. онь хариуцагч Б.*******ид холбогдуулан Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хэсгээсээ татгалзсан болно.

Нэхэмжлэгч А., хариуцагч Б.******* нар нь 2017 онд танилцан дотно харьцаа тогтоож хамт амьдрах хугацаандаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин Д.ийг төрүүлсэн болох нь эмнэлгийн болон багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

Хэдийгээр А., Б.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж хуульчилсны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Д.ийг эх А.гийн асрамжинд үлдээж эцэг Б.*******оос хуульд заасны дагуу сар тутам тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй байна.

Зохигчид нь хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хариуцагч Б.******* нь өөрийн охин ийг захиргааны журмаар өөрөөрөө овоглосон, нэхэмжлэгч А. нь эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээс татгалзсан нь хуульд харшлаагүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч А. нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байх бөгөөд хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжинд 34 833 төгрөг гаргуулан төсвийн орлого болгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Д.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Б.*******оос тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.Оюунтуяа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжинд 34 833 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА