Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0887

 

 

 

 

2022            11           28                                    128/ШШ2022/0887   

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч прокурор:  Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А***

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О***

Прокурорын дүгнэлт: Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00894*** дугаар  шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шаардлага бүхий зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*** , хариуцагч Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Прокурор нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3.11 дэх заалтад зааснаар шүүхээс Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*** ээс дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00894*** дугаартай "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг 50 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх дүгнэлт гаргасан.

2.Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.“Ү.Т.К *** ” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн NTC-22/073 дугаар албан бичгээр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт “Манай компани нь Улаанбаатар төмөр замын эзэмшлийн бус тавцант вагонуудыг төмөр замын тээвэрт оролцуулах тухай журмын талаар хангалттай мэдээ, мэдээлэлгүйн улмаас гүний гаалийн байгууллагын хяналтад оруулалгүйгээр тээврийн зөрчил гаргасан нь үнэн болно. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж зөрчлийн хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ.

2.2.Хариуцагч 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн” зөрчил үйлдсэн гэж “Ү.Т.К *** ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00894*** дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулжээ.

2.3.Тус шүүх Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А***-ийн  “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3.11 дэх заалтад зааснаар шүүхээс Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*** ээс дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00894*** дугаартай "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг 50 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх” шаардлага бүхий дүгнэлтийг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр  хүлээн авч, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*** т холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            3.Прокурор шүүхэд гаргасан дүгнэлт шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: "Ү.Т.К *** " ХХК-аас Улаанбаатар хот дахь Гаалийн газарт хүргүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 22/073 дугаартай "Хүсэлт гаргах тухай" албан бичигт “...гүний гаалийн байгууллагын хяналтад оруулалгүйгээр тээврийн зөрчил гаргасан...хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү" гэсэн бол "Ү.Т.К *** " ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч*** холбогдогчоор өгсөн мэдүүлэгт "...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М.Э *** гаалийн бүсэд нийт 22 ширхэг тавцант вагоныг хаяглан хүлээн авсан. Өмнө нь эргэлтийн хөргүүртэй чингэлэг импортолж байсан болохоор түүнтэй адил гэж бодон...түр горимоор бүрдүүлэлт хийх шаардлагатай гэдгийг мэдээгүй...бүрдүүлэлт хийх шаардлагатайг мэдээд 500 горимоор гаалийн бүрдүүлэлтийг хийж дуусгасан ... хилээс илгээсэн тээврийн бичиг баримтыг хотын гаалийн хяналтад оруулаагүй хөдөлгөөнд оролцсон..." гэжээ.

Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02-2/203 дугаартай Гаалийн газар, хороодын дарга нарт "Гаалийн бүрдүүлэлтийн талаар" хүргүүлсэн албан бичигт "...Гаалийн бүрдүүлэлтийн *** програмын манифестийн мэдээнээс харахад...гаалийн хилээр нэвтрүүлж манифест бичсэн гаалийн бүрдүүлэлт хийгээгүй...хоосон вагонд гаалийн бүрдүүлэлт хийж дуусгавар болгох талаар..." мэдэгдсэн байна.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12-т "гаалийн бүрдүүлэлт" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг", 3.1.13-т "Гаалийн 14031000*** бүрдүүлэлтийн горим" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн

талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг хамааруулна. Энэ хуулийн 24 дүгээр зүйл “Гаалийн бүрдүүлэлт хийх”-ийн 24.1-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ”, 24.2-т “Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж хуульчилжээ.

Гэтэл улсын байцаагч Б.О*** нь “Ү.Т.К *** ” ХХК нь хуульд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлагыг хэрхэн зөрчсөн, хэзээ 500 горимоор гаалийн бүрдүүлэлтийг бүрдүүлсэн, тухайн үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан эсэх, гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээдийн хэн нь хөдөлгөсөн, гаалийн байгууллага хэзээ мэдсэн, зөрчил үйлдэгдсэн хугацаа, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг шалгаагүй байж шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь, тухайн үйлдэл, эс үйлдэхүй Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг, мөн "нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулах" Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг;

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна", энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна" гэснийг тус тус зөрчсөн.

Цаашид "Ү.Т.К *** " ХХК нь хуульд заасан бүрдүүлэлтийн горимын шаардлагыг зөрчсөн, мөн гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шалгах, гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн зөрчил үйлдэгдсэн хугацаа, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг нэмж тодруулан тогтоох, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3.11 дэх заалтад зааснаар шүүхээс Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*** ээс дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00894*** дугаартай "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг 50 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэв.

4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:    Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*** миний бие нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А***-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан №3*** дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурор, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Прокурор дүгнэлтдээ “хариуцагч улсын байцаагч нь маргаан бүхий хяналт шалгалтыг явуулж, шийтгэврийг гаргахдаа зөрчлийн үйл баримтын талаар гүйцэт шалгаж, тодруулалгүйгээр шийтгэврийг гаргасан нь уг зөрчил нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил мөн эсэхийг тодруулалгүйгээр шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй” гэж, хариуцагч “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А***-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 3*** дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбар гаргажээ.

3.Эрх бүхий албан тушаалтан болох Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн хяналт шалгалтын албаны ахлах байцаагч Б.О*** нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн УБГГ А22-0*** дугаар “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр “... “Ү.Т.К *** ” ХХК нь тээврийн хэрэгслийг импортлохдоо нийт 50 ширхэг тавцан вагоныг гаалийн бүрдүүлэлтийн 500 горимоор бүрдүүлэлт хийлгүй тээвэрлэлт хийсэн байж болзошгүй талаар ...” тэмдэглэл үйлджээ.

4.Хариуцагч Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн хяналт шалгалтын албаны ахлах байцаагч Б.О*** нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00894*** дугаартай шийтгэлийн хуудсаар “Ү.Т.К *** ” ХХК-ийг гаалийн бүсэд байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5-д заасныг зөрчсөн гэж үзэж мянган нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгож шийтгэсэн байна.   

5.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*** 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” 3*** дугаар дүгнэлтдээ “... Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12-т “гаалийн бүрдүүлэлт” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг”, 3.1.13-т “гаалийн бүрдүүлэлтийн горим” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг” хамааруулна.

Энэ хуулийн 24 дүгээр зүйл “Гаалийн бүрдүүлэлт хийх”-ийн 24.1-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ”, 24.2-т “Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ.” гэж хуульчилжээ.

Гэтэл улсын байцаагч Б.О*** нь “Ү.Т.К *** ” ХХК нь хуульд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлагыг хэрхэн зөрчсөн, хэзээ 500 горимоор гаалийн бүрдүүлэлтийг бүрдүүлсэн, тухайн үйлдэлд зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан эсэх, гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээдийн хэн нь хөдөлгөсөн, гаалийн байгууллага хэзээ мэдсэн, зөрчил үйлдэгдсэн хугацаа, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг шалгаагүй байж шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь тухайн үйлдэл, эс үйлдэхүй Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг, мөн “нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулах” Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг;

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэснийг тус тус зөрчсөн.

 Цаашид “Ү.Т.К *** ” ХХК нь хуульд заасан бүрдүүлэлтийн горимын шаардлагыг зөрчсөн, мөн гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шалгах, гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн зөрчил үйлдэгдсэн хугацаа, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг нэмж тодруулан тогтоох, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3.11 дэх заалтад зааснаар шүүхээс Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Б.О*** ээс дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00894*** дугаартай "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг 50 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

6.Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн Б.О*** шүүхэд гаргасан тайлбартаа “миний бие Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А***-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан №3*** дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

7.“Ү.Т.К *** ” ХХК нь хуульд заасан бүрдүүлэлтийн горимын шаардлагыг зөрчсөн эсэх, мөн тус гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шалгах, гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн зөрчил үйлдэгдсэн эсэх, үйлдэгдсэн бол хугацааг тодорхой болгох, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй эсэхийг нэмж тодруулах зэрэг нь  шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл байх тул прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

8.Иймд дээрх үндэслэлээр Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00894*** дугаар  шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.” гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00894*** дугаар  шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ГАНБАТ