Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0307/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518002960402 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* оны******* дугаар сарын******* -ны өдөр Дархан-Уул аймгийн төрсөн, настай, , боловсролтой, агрономич мэргэжилтэй, ТӨХК-д ажилтай, , , хамт Дархан-Уул аймгийн баг хороолол дүгээр байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Дахин ийм үйлдэл гаргахгүй. Миний буруу...” гэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоож байна. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******д холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө  Дархан-Уул аймгийн баг хорооллын дүгээр байрны тоот гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас  зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, шуу, эрүү, зүүн хацар, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч 2025 оны 04 дүгээр сарын 26, 05 дугаар сарын 22, 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Цагдаагийн байгууллагад хандсан учир нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр орой 20 цагийн үед манай үеэл Улаанбаатар хотоос ирчихсэн байна манай нөхөр намайг үеэлийн байгаа газар болох Link буудал дээр очсон. Ингээд манай нөхөр яваад өгсөн. Би тухайн буудалд үеэлийн хамт савтай пиво 3 ширхгийг уусан. Ингээд би шөнө 2 цагийн үед гэр рүүгээ харьсан гэрт ороход нөхөр архи уучихсан байсан. Манай нөхөр аймар хартай орсон чинь намайг хаагуур хэнтэйгээ банзалдаад яваад ирж байгаа юм гээд хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгээд чихрийн таваг аяга авч шидсэн. Орилж хашхираад агсам тавиад хүүхдүүд айгаад уйлаад сэрсэн. Тэгээд намайг зүүн нүд, нуруу, баруун гар, эрүүн дор цохисон. Тэр үед манай том хүү салгасан. Тэгээд зугтаагаад унтлагын өрөө рүү ороод хаалгаа цоожилсон чинь хаалга цөм цохиж орж ирээд намайг үснээс зулгаагаад цохисон. Тэр үед хүүхдүүд уйлж хашхирахад больсон. Тэгээд цагдаа дуудна гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд цагдаа нар үүдэнд бариад авсан. Ийм л зүйл болсон...Хардалтаас болсон. Манай нөхөр аймар хартай ажил төрлийн хүмүүс өөрийнхөө найзуудтай хардана. Миний зүүн нүд рүү цохисон, мөн баруун гар базаад чирсэн аймар хөхөрсөн байна. Эрүүн доор бас цохиж хөхөрсөн байна. Тухайн үед хөхний даруулга урсан. ... Миний зүүн нүд, нуруу, баруун гар, эрүүн доор гараараа цохиод авсан. Тэр үед манай том хүү салгасан. Тэгээд би зугтаагаад унтлагын өрөө рүү ороод хаалгаа цоожилсон чинь хаалга цөм цохиж орж ирээд намайг үснээс зулгаагаад дахиад цохиод авсан...Тухайн үед манай нөхөр миний нүүр хэсэг буюу зүүн шанаа болон эрүү рүү гараараа цохисон. Мөр хэсгээс хүчтэй татсан тухайн үедээ хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 32, 69 дэх тал),

 

*******гийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр, 05 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “... бид хоёр хамт амьдраад 17 жил болж байна. Тухайн өдөр 2025 оны 4 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед манай үеэлтэй уулзмаар байна Улаанбаатар хотоос ирсэн байна гэхээр нь биээ үеэлийн байрлах Link нэртэй буудалд хүргэж өгчхөөд харьсан. Ингээд шөнө 1 цаг болоод ирэхгүй байсан. Биээ хүлээнгээ гэрт байсан 2 литртэй касс пиво авч гараад байрны гадаа тамхи татангаа саадад ганцаараа уусан. Ингээд шөнө 3 цагийн үед гэртээ орсон. Тэгээд гэртээ зурагт үзэж сууж байгаад орж ирж маргаан үүссэн. Битэй хандан чи яасан оройтдог юм гэж хэлтэл намайг чи зүгээр хүлээгээд байж байхгүй яахаараа архи уучихдаг юм гээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Би уурлахдаа гэрт шилэн чихрийн тавгийг авч хий хана руу чулуудсан. Тэгээд унтлагын өрөөний хаалгыг гараараа цохисон сүүлийн үеийн хужаа хаалга хариугүй цохисон чинь цөмөрчихсөн. Тэр үед том хүү босож ирээд аав боль гэсэн би хүүгээ хараад хэрүүл маргаан хийгээд яах вэ аавыгаа уучлаарай гээд хагарсан шилээ шүүрдээд байж байтал над руу дайраад орилоод байхаар ньийнхээ гараас нь базаад бариад түлхээд гараад явсан...Манай зах дээр бараа зардаг. Тэгээд манай нийгмийн харилцаанд орохгүй гадуур гарч орох завгүй байдаг. Тэгээд биийгээ хэсэг харддаг байсан. Эхнэрийгээ гадуур гарч ороход нь ойлгохгүй араас нь залгаад хардаад байсан болохоор л хэрүүл маргаан болох шалтгаан болсон байх. Тухай үед маргаан болоход санамсаргүй байдлаарийнхээ мөрөөс бариад сэгсэрсэн. Би бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор цохисноо санахгүй байна. Гэхдээ ийм үйлдэл гаргасан нь миний буруу. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36, 73 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 390 дугаартай: “... биед баруун бугалга, шуу, эрүү, зүүн хацар, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

Гэрч 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Манай найзийг нөхөр******* ньы гадна зодсон гээд над руу өөрийнхөө утаснаас шөнө залгаж байсан. Тэгээд би яваад очих уу гэсэн чинь яах юм бэ, дүүтэйгээ цуг цагдаа дээр байна гэж хэлсэн. Манай найз тухайн үед цагдаагаар шалгуулахгүй гомдолгүй гээд орхиж байсан.******* бол харилцаа хандлага бол гайгүй хүн. Тэгээд одоо яагаадээ зодсоныг бол мэдэхгүй байна. Ер нь бол хардалт ихтэй хүн. Тэрнээс болоод зодсон байх.” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг хэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт гэрлэлтээ цуцлуулсан, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарах бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг тус тус ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болохийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан баруун бугалга, шуу, эрүү, зүүн хацар, цээжинд цус хуралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт************** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР