| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2020/00604/И |
| Дугаар | 148/ШШ2020/00564 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 148/ШШ2020/00564
| 2020 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 148/ШШ2020/00564 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.******* даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Цайз 9 дүгээр гудамж, 95а тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар:ФВ-80020502/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 8- 48 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: ДИ-83042416/-Д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг
хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
. Миний бие Ц.*******гай 2005 онд танилцаж, 2007 он хүртэл хамтран амьдарч улмаар 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ баглуулж гэр бүл болсон. Энэ хугацаанд охин Б.******* 2008 оны 05 дугаар сарн 27-нд төрсөн. 2010 оноос Ц.******* бид гэр бүлийн таагүй харилцаанаас болж 10 жил тусдаа амьдарсан Энэ хугацаанд Ц ******* нь охиндоо зөвхөн 9 дүгээр сарын 1-нд 200.000 төгрөг өгдөг ба тэмдэглэлт төрсөн өдрийн баяраар нь 20.000 төгрөг өгдөг боловч тухайн мөнгө нь охиноо өсгөж хүмүүжүүлэхэд хүрэлцдэггүй. Энэ талаар нь хэлэхэд би байр, машины зээлтэй хэмээн цааргалдаг. Миний бие өнөөдрийг хүртэл охинтойгоо хамт амьдарч ганцаараа өсгөн хүмүүжүүлж байгаа. ******* нь тусдаа амьдрал зохиогоод эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг түүнчлэн бид салаад 10 жил өнгөрсөн болохоор бид ахиж нийлэх боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин Б.*******г эх О ******* миний асрамжинд үлдээж эцэг Ц.*******аар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлж өгнө үү.Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Миний бие О.*******тай 2004 онд танилцаж. 2005-2008 он хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 17-ны өдөр охин болсон. О.******* бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа байр авсан. Би салахдаа байраа охиндоо үлдээсэн. Бид тусдаа амьдраад 10 жил болсон. Одоо би гэр бүлтэй болсон учраас эвлэрэх боломжгүй гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хуулийн дагуу охиндоо тэтгэлэг төлнө.Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь 2005 онд танилцаж, улмаар 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас охин Б.******* нь 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээий хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна
Гэрлэгчид нь 2010 оноос тусдаа амьдарсан байх ба одоо хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон, эд хөрөнгийн маргаан байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Харин гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдийн санал, насны байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.*******г эх О.*******ын асрамжид үлдээж, эцэг Ц.*******аас хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан охин Б.*******г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Ц.*******аас төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (230000x12=2 760 000 гөгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 59 110 төгрөг гаргуулан ороп нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж. хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх. хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ' мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар "эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тожээн тэтгэх үүрэгтэй" гэж заасны дагуу Б.*******г хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Д.******* болон эх О.******* нар чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь' хэсэгт зааснаар 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.*******г эх О.*******ын асрамжид
үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар Б.*******г 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4.3охигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж. хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.15 дахь хэсэгт зааснаар 59.110 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119 4 т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг
дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120 2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ