| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1210 |
| Огноо | 2025-05-09 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | С.Болорзул |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1210
2024 5 09 2025/ШЦТ/1210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч С.Болорзул,
гэрч Ү ,
шинжээч Б.Баяртогтох,
хохирогч Ж ,
шүүгдэгч Н , түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н т холбогдох 2409 03148 2266 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н нь 2024 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “0” зочид буудлын гадна талбайд хохирогч Ж тай тухайн үед үүссэн үл ойлголцолын улмаас хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унагаасны улмаас биед нь суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н шүүхийн хэлэлцүүлэгт: “2024 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө болсон зүйл бол Ж бид хоёр караокеноос гарсан байдалтай. Гарсан гэдгээ хэн, хэн нь мэдэхгүй, санахгүй байдаг. Камерын бичлэг дээрээс Н нь Ж-ийн чамархайн тус газар баруун гараараа нэг удаа хүчтэй цохиж байна гэсэн бичлэг үлдсэн байдаг. Үүн дээр тайлбар хэлэхэд өмнө нь Ж 07 сард бусдад зодуулаад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт очсон байдаг. Мөн 09 сард гараа хугалсан байдалтай байсан. Энэнээсээ шалтгаалаад ажил дээрээ сануулгатай байсан байна лээ. Ж-ийн 07 дугаар сар, 09 дүгээр сард авсан гэмтлийг шалгаж өгнө үү” гэв.
Хохирогч Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “2024 оны 09 дүгээр сарын 19-ний 16 цагийн үед Н , Ү нар над руу видео калл хийж залгасан. Тэгэж залгахдаа ажил дээрээс чинь очиж авъя гэсэн. Ү эхэлж залгаад чиний орос охидууд чинь байна уу гэж ярьсан. Өмнө нь Н та хоёрын уулзсан орос охидууд чинь байна уу гэсэн. Орос охидууд байхгүй гэхээр Н утсаа аваад чи орос охидуудтай уулзсаныг Ү хэлсэн юм уу, ингэж болохгүй шүү дээ гэсэн. Өө уучлаарай тийм байж. Та хоёр хаана явж байгаа юм бэ гэхэд чиний ажил руу явж байна гэсэн. Ажил дээр 16 цаг 30 минутын үед уулзаад 19 цагт Ү-ийнд очсон. 20 цагт Хангай хотхон дээр очиж охидуудыг нь хүлээж байгаад 3 охин Н ыг таньдаг гэж гарч ирсэн. Ингээд ойрхон байрлах 0 гэдэг газар руу ороход Н машинаа тавьчихаад ирнэ гээд бид хэдийг оруулсан. Н ыг хүлээгээд дуу дуулаад байсан. Н удалгүй ирээд алкохолны зүйл хэрэглэж эхэлсэн. Тоглоом тоглож байсан. Би давхар ажлын цүнхтэй байсан учир ажлынхаа цүнхийг гэртээ оруулж тавиад буцаж эргэж ирдэг. Энэ талаар цагдаагийн байгууллага таныг бол гэр лүүгээ хувцасаа солих гээд явах үед чинь Н араас чинь хараад зогсож байсан гэдэг. Ерөнхийдөө би гэр лүүгээ явах шалтгаан нь 4 дэх өдөр болж таарсан. 5 дахь өдөр нь ажилтай учир харилаа гээд явсан. Гэтэл пальтог маань авч үлдсэн учир пальтогоо авах гэж буцаж ирсэн. Ингээд хэсэг хамт байгаад гарсан. Прокурорын асуусанчлан 19 цагаас хойш ажлын 8 цаг архи уугаад байгаа асуудал биш. Гол процесс нь 21 цаг өнгөрөөгөөд 22 цагаас эхлээд 02 цаг хүртэл явагдсан. 4 цагийн процесс байгаа. Тэрэн дээр Н хувцасыг авч үлдэж ер нь зодож цохих сэдэлтэй байна ойлгож байгаа. Мөн Ү орос охинтой уулзсан гэдэг зүйлийг яриад нөгөөдөх нь чи энэ уулзсан асуудлыг яах гэж хэлж байгаа юм бэ гээд иймэрхүү сэдэл үүсгэсэн байж болно. Гадаа гарч ирээд зориуд камергүй газар автомашин зөвхөн цээжин хэсэг гарах газар гэж цагдаагийн албан хаагч мэдүүлсэн байна. Тэрэн дээр гараараа цохиж, заамдаж, боож байгаа дүрсүүдийг харуулсан байдаг. Цохиод дэвсэлсэний улмаас...Хүний хөл мохоо зүйлдээ орно. Гутлаараа савчиж өшиглөх, ухаан алдтал нь байх асуудлыг гэрч нар харсан байна. Ингээд ухаан алдсан байхад нь дээрээс нь дэвсэх, өшиглөх үйлдлээс болж тухайн хүний гавлын яс хугарсан. Ухаан алдтал цохисон учраас би гэртээ сэрсэн. Нүүр амны хамрын цус бүх зүйлийг угаасан байсан. Би зүгээр байна гэж бодоод босох гэхэд үнэхээр толгой эргээд далайд байгаа юм шиг дайваад байсан. Тэгээд би өрхийнхөө эмч рүү залгаад надад акт өгөөч, би ажилдаа явж чадахгүй юм шиг байна гэхэд өрхийн эмч хүрч ирээд “чиний хүзүү хугарсан байвал ингэж зүгээр байхгүй байх, гайгүй байх” гэсэн. Тэгээд өдөржингөө бие өвдөж толгой эргэлт байнга давтамжтай байсан учир гэмтлийн эмч дуудсан. Гэмтлийн эмч хүрч ирээд наадах чинь хугарсан байх магадлалтай юм байна. Таныг би хүргэж өгье гээд 11 дүгээр хорооллын гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгэхэд харьцангуй гайгүй юм байна. Алхаад явж чадахаар бол харьчихая гэсэн боловч араас удалгүй залгаад “Яаралтай ир, гавлын яс чинь хугарсан байна. Яваад байж болохгүй” гэсэн. Ирэнгүүт суулгаад эмнэлгийн машинд ачаад манайх энэ салбартаа толгойн гавлын яс хариуцдаггүй гээд төв гэмтлийн эмнэлэг рүү авч явна гэсэн. Төв гэмтлийн эмнэлэг рүү шууд очиж толгойн мэс заслын хэсэгт хэвтүүлээд дусал тариа хийж, цусны эргэлт сайжруулж явсан. Энэ үед Н болон Ү нартай мессежээр харьцдаг. Н бид нар хамт байсан юм чинь намайг уучлаарай. Очоод хоол унд өгье гэхээр нь би татгалзсан. Ингээд тухайн эмчилгээ дуусаад гэртээ үргэлжлүүл ирээд байгууллагадаа энэ талаар мэдэгдээд лист авсан. Лист 90 хоногоос хэтэрхээр грүпп тогтоолгодог. Грүпп тогтоолгохоор цаашдын ажил үүрэгт сөргөөр нөлөөлөх учир грүпп тогтоолгох асуудлыг сонгоогүй. 90 хүртэл хоног гэртээ байгаад листийнхээ мөнгөөр ажил хөдөлмөрөө тасдаад байсан. Тэгээд өөрийнхөө бүрэн бус нөхөрлөл гээд 10 жилд байхдаа байгуулсан нөхөрлөлөөр хамгийн багаар нь нийгмийн даатгалаа төлж явсан. Ингэхгүй бол дараа нь ажил таслагдсан, нийгмийн даатгал таслагдсан гээд асуудал үүсэх учир төлөөд явж байгаа. Тэгээд 12 сар боллоо. Лист дууссан. Амьдрал ахуй ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан. Сорви илүү тод. Би крем түрхээд нарны тос түрхсэн байна. Ингээд шүүх хурлууд процесс явагдаад харьцангуй хөдлөх боломжтой болоод байгаа энэ үе дээрээ өөрийгөө дайчилж төрийн албан хаагчийн тусгай шалтгалт өгч нийгмийн даатгалын газарт 04 дүгээр сарын 08-ны өдрөөс ажилд орсон. 04 дүгээр сарын 08-ны өдөр ороход нийгмийн даатгалын газар ажилд авахгүй. Яагаад гэвэл листийнхээ асуудлаар манай байгууллага руу яаралтай мөнгө шилжүүл, надад мөнгө хэрэгтэй байна, эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна гэж шамдуулсан. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 49.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн. Төрийн албан хаагчийн ёс зүйгүй зарчим гаргасан. Би энийг Хүний эрхийн үндэсний комисст хэлээд би ажил хийхгүй бол цаашдаа амьдрах зүйл алга. Нэг л костюм пиджактай ийм залуу яваад байдаг. Үнэн хэрэгтээ цаад талын эдийн засаг гэдэг үзүүлэлт нь хүнд байдалд орж байна. Тийм учраас би шалгалт өгсөн газраа орьё. Би гавлын ясаа хугалаад лист авах хэрэгтэй болоод листнийхээ мөнгийг магадлагч эмч нь хянахгүй удаад байгаа учраас та яаралтай хянаад өгөөч. Наадхаар чинь би нийгмийн даатгалаа төлөөд хоол ундаа аваад, эмчилгээгээ хийлгэе гэсэн. Тэгээд 04 дүгээр сарын 08-нд томилогдсон. Энэ дээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр 09 сараас 04 сар хүртэл ажилгүй байсан нь нийгмийн даатгалын хавсаргасан материалаар нотлогдож байна. Мөн Итгэл стимитын үнэлгээгээр нотлогдож байна. Мөн сэтгэл санаа бол үнэхээр тогтворгүй тайван бус байгааг харьцаж байгаа бүх хүн ойлгож байгаа. Эрүүл мэндийн зардал гаргасан. Би эрүүл мэндийнхээ бүхий л зардал, нэхэмжлэл, санхүүгийн баримтуудыг хавсаргасан байдаг боловч энийг зориудаар шүүх хурал дээр 600, 300 гэхчилэн бага дүн хэлээд байгааг ойлгохгүй байна. Эрүүл мэндийн зардалд өндөр хохирол учирсан байдаг нь Итгэл стимитын үнэлсэн санхүүгийн нэршилийн үнэлгээчин баримтуудыг үндэслэж нэмж гаргаж ирсэн материалаа шүүх хурлын материалд хавсаргасан байдаг. Би 30 орчим сая төгрөгийн хохирлоо авч өөрийнхөө ломбарданд тавьж энэ хугацаанд амьдарсан эд зүйлээ авмаар байна. Одоо цалин аваад ломбардны хүүнд яваад байгаа. Тэр материалыг өнөөдөр Начин заанаас аваад 09 дүгээр сарын 20-ноос хойш хэдэн төгрөг зээлж аваад хэдэн төгрөгийн хүү төлсөн гэдэг материалыг шүүхийн мэйл рүү илгээсэн. Хэргийн материалд хавсаргасан эсэхийг мэдэхгүй байна. Өнөө өглөө илгээсэн. Би нэгдүгээрт Н ын хувьд хүүхэдтэй, ам бүл нэмж байгаа энэ асуудалд нь мэдээжийн хэрэг хүн амын тоо өсгөж байгаа, эцэг хүн байх гэж байгаа, ард нь хариуцлага, цаашдаа хүүхдүүдийнхээ хүмүүжил, тухайн хүүхдүүдийн ирээдүй, Монгол Улсад төлөх татвар үр өгөөж энэ бүх зүйлийг харж байгаа учир энэ залууд асуудал учраасай гэж хүсэхгүй байна. Миний гол зорилго бол би энэ хугацаанд хохирчихоод байна. Гавлын ясыг дахиад шинээр солих эсхүл өнгөрсөн түүхийг буцаах боломжгүй учир миний хохирлыг барагдуулж өгнө үү. Би энэ хохирлоороо өөрийнхөө бүх даван туулсан асуудлуудаа хаая. Ломбарданд авсан, өгсөн хүү нийлээд 10 гаруй сая төгрөг болсон байна. Надаас ийм зардал гарч байгаа, ийм гэм хор, хохирол учраад байгаа гэдэг зүйлүүдээ ойлгуулахын тулд хавсаргаж байгаа. Цаашид битгий ямар нэгэн байдлаар зохион байгуулалттай ирж зодож цохих асуудал битгий хийгээчээ. Би Монгол Улсын Их Сургуулийн докторант хүн. Чамтай адилхан бэлтгэл офицер төгссөн. Би докторын зэргээ хамгаалчихвал үндэсний үйлдвэрлэлийн борлуулалтыг нэмэгдүүлэх механизмаа бүтэх, бүтэхгүй нь хамаагүй нэвтрүүлээд зүтгэмээр байна. Тийм учраас нийгмийн даатгал дээр тэтгэврийн хөгшчүүл миний гол зорилтот зах зээл учир ниймгийн даатгалын асуудлыг ойлгохын тулд энэ байгууллагад нь ороод ажиллаж байгаа. Цаашид зодож цохих байдлаар байдаг юм уу ямар нэгэн байдлаар дарамтлах байдал үүсгэж ажил хойшино татах, амь насанд халдах үйлдлээ зогсоогоочээ. Надад ийм хүсэл зориг байхгүй. Надад хохирлоо барагдуулах, Монгол Улсын эдийн засагт өөрийн биеэр хэрхэн хувь нэмрээ оруулах уу гэдэг дээр ажиллаж байгаад дуусмаар байна. Би охинтой. Манай охин 16 настай. Америкийн Нэгдсэн Улсад байдаг. 2 жилийн дараа ирэхэд нь би тэр хүүхдийг яаж улсын зардлаар сургуульд тэтгэлгээр гадагшаа, дотогшоо явуулах вэ? Яаж хөрөнгө мөнгийг нь бий болгох уу? Би 16 наснаас нь эхлээд нийгмийн даатгалыг нь компаниараа төлөөд эхэлсэн байгаа. Эргээд 18 нас хүрэхэд нь тэр хүүхдэд цалингийн зээл, орон сууцны зээлийг нь өөрийнх нь төлсөн нийгмийн даатгалыг үндэслэн ажил албан тушаалд 2 жилийн туршлагатай гэдэг нөхцөл байдлыг бүрдүүлж ажиллахаар байгаа бүхий л боломжоороо ажиллаж байна. Тийм учраас эрхэм шүүгч та үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шинжээч Б.Баяртогтох шүүхийн хэлэлцүүлэгт: “Ж-ийн биед учирсан гэмтэл нь шинжилгээгээр тархины эдэд ямар нэгэн голомтот өөрчлөлтгүй байгаа. Тархины эдийн няцрал, цус харвалт, цусан хураагуур үүсэх, тархи доргиж, мэдрэлийн системд өөрчлөлт ороогүй учир тодорхой хугацаанд алхах юм уу ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ирж үзүүлсэн. Хэсэг газрын үзлэг дээр бүх гаднах ил харагдах гэмтлийг бичиж тэмдэглэсэн. Эрүүний зүүн урд хэсэгт 6х6см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 13х10см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн захаараа шаргал туяа бүхий цус хуралтуудтай байсан. Баруун хацар болон 2 сарвуунд зулгаралттай, зулайн оройн хэсгийн үс халцарч унасан гэмтлүүд тогтоогдсон байна. ... Нэг цаг хугацаанд үүссэн гэж үзэж байгаа. Суман заадасны тэр хэсэгт хүрэх үед үүсэх боломжтой. Анхны томографийн шинжилгээгээр хуулбар гэмтэл тогтоогдоогүй. Хуучин гэмтэл тогтоогдоогүй. Хязгаарлагдмал гэдэг нь тодорхой хэлбэр дүрс хэмжээтэй тиймэрхүү үйлчлэлийг хэлдэг. Хязгаарлагдмал бус гэдэгт өргөн хүрээтэй зүйл орно. Амь насанд аюултай гэмтэл учир хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэргийг тогтоосон байгаа. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэж дүгнэсэн байна. Хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн үг. Эмчилгээ хийлгэхгүй гэсэн үг биш. Энэ гэмтлийн хувьд ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэж үзэж байгаа” гэв.
Гэрч Ү шүүхийн хэлэлцүүлэгт: “Н , Ж бид 3 анх 2022 онд Батлан хамгаалах их сургуулийн бэлтгэл офицерийн сургалтаар танилцаж байсан. Тухайн өдөр бид 3 уулзаад ярилцаж сууя гээд 100 айлын тийшээ караоке орсон. Н ын хэдэн найзууд гэх 4, 5 эмэгтэй ирсэн. Нэг мэдэхэд манайхан бүгд гарсан би ганцаараа караокед үлдсэн байсан. Гарах гэхэд зөөгч нь тооцоо дутуу үлдсэн байна энэ мөнгийг нь яах юм бэ гэхээр нь мөнгийг нь төлчихөөд гарч ирсэн. Намайг гарч ирэхэд Н , Ж хоёр муудалцаж байсан. Энэ хоёр барьцалдаж байхад нь би салгах гэж нэлээн үзсэн. Эвлэрүүлэх гээд салгах гээд үзсэн болоогүй. Хэсэг зууралдаж байгаад салсан. Ж г гэрийнх нь тийшээ дөхүүлж өгсөн. Ж мань чинь иишээ гэр лүүгээ орчихъё, баярлалаа хөгшөөн гээд явсан. Буцаж ирэхэд Н явсан байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу пүрэв гараг байсан. Тухайн өдөр би ажил дээрээ байж байхад Н над руу залгаж уулзъя, Ү бид нар байна гээд 18:30 цагийн орчим манай ажил дээр Н машинтайгаа Ү ий хамтаар ирсэн. Н ын машины дугаарыг би мэдэхгүй байна. Тэгээд тэндээсээ бид гурав хамт нэг тээврийн хэрэгслээр явсаар Сүхбаатар дүүргийн дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороололд Ү ий гэрт нь очсон. Тэгээд Ү хувцсаа солиод гарцгаасан. Тэгээд бид Ү гийнхээс гараад Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 хотхон дээр очиж Н ын найз нь гэх М нарын 3 эмэгтэйг авсан бөгөөд тэгээд тэндээсээ 0 зочид буудлын караоке бааранд орсон юм. Тухайн караоке бааранд ороход хэн нэгэн согтууруулах ундааны хэрэглээгүй эрүүл орсон бөгөөд би шар польто, костюм, цагаан цамцтай байсан, Н цэнхэр өнгийн срочкин цамцтай, хар өнгийн брюкэн өмдтэй, гадуураа хар өнгийн цувтай байсан, Ү нь цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн хүрэмтэй байсан. Н ын найз охидуудын нэр, утасны дугаар холбогдох фейсбүүк хаяг зэргийг би мэдэхгүй байна. Тухайн өдөр л танилцсан эмэгтэй хүмүүс байгаа юм. Н , Ү нартай миний хувьд ямар нэгэн өс хонзон, өглөг авлага байхгүй. Тэгээд караоке бааранд Н , Ү бид гурав, Н ын таван найз эмэгтэйтэйн хамтаар нийт наймуулаа суусан ба тэгээд л архи пиво ууцгааж нэлээд удаан суусан. Тэгээд тэр караоке бааранд бид 4-5 цаг хүртэл сууцгаасан. Энэ хооронд манай гэр ойролцоо байсан тул би гэртээ орж өмд, цамцаа сольж хөх өнгийн жинсэн өмд өмсөж сольсон байсан. Караоке бааранд сууж байхдаа бид нар дундаа архины шил эргүүлж таарсан хүн бодит үнэнээ хэлж, эсрэг талынхан асуулт асууж тоглож байсан. Тэгээд л яг юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ сэрсэн ба ажлаасаа хоцорсон байсан тул босох гэтэл толгой эргэж хүзүү өвдсөн. Тэгээд эмнэлэг дуудаж гэмтлийн эмнэлэгт 2024 оны 09 дүгээр сарын 21-23-ны өдрийн хооронд эмчилгээ хийлгэж гарсан. Тэгээд би энэ хооронд Ү ээс болсон явдлын талаар өөрийнхөө утсаар залгаж асуухад Ү нь бол өчигдөр Н та хоёр муудалцсан, чи тэгээд цохиулаад уначих юм. Нүүрээ шалбалчих юм, гайгүй юу, тооцоог нь битгий төлөөрэй, чамайг цохчихсон юм чинь, чи тэгээд гайгүй биз дээ гэх зэргийн зүйлүүдийг яриад л тасалсан. Мөн Н над руу утсаараа залгаж чи миний уруулыг сэт цохисон байна лээ яаж байгаа юм бэ гэсэн. Тэгээд би юу ч санахгүй байна, толгой тархи өвдөж байна, миний нүүр ам шалбарсан байна гэхэд чи над руу дайраад байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тооцооны мөнгөө шилжүүлэх үү гэхээр нь би цалин орж ирэхээр нь тооцоогоо хийнэ гэж хэлээд тооцоо 750 мянган төгрөг болсон хүндээ хуваагаад 250 мянган төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд эмнэлэгт хэвтсэний дараа дахин залгаж хоол унд авах уу гэхээр нь би гэрээс хүн ирсэн шаардлагагүй гэдгээ хэлсэн ба тэгээд дахин холбогдоогүй л байна. Миний хувьд Н ын цохиж зодсон талаараа болон ямар учраас маргалдсан талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-43 дугаар хуудас),
Гэрч Ү ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр энэ оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байсан. Тухайн өдөр бид гурав уулзаж ярилцахаар ярьж байсан. Тэгээд би Н тай Хан-Уул дүүрэгт уулзаад тэндээсээ хамт тээврийн хэрэгслээр явсаар Ж г Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны орчимд уулзаж авсан. Тэгээд тэндээсээ бид Ж гийн гэрийн зүг явж байгаад 0 гэх нэртэй зочид буудлын доод талд нь байх караоке бааранд Н ын найз нь гэх нэрийг нь санахгүй 4-5 эмэгтэйгийн хамтаар орсон. Тухайн үед 19:00-20:00 цагийн орчим байсан. Тэгээд тэр караоке бааранд нийт 7-8 уулаа ороод дуу дуулангаа архи, пиво уусан. Хэдэн шил архи уусан, хэдэн пиво уусан талаар надад мэдэхгүй байна. Нэлээд ууцгаасан байхаа 4-5 шил архи ч уусан байх. Тэгээд 01:00 цагийн орчим бид нар караоке баарнаас гарсан ба гарах гэж байхад зөөгч эрэгтэй тооцоо дутуу гэж хэлэхээр нь би тооцоо хийх гээд үлдсэн. Тэгэхэд надтай хамт байсан хүмүүс бүгдээрээ гарцгааж би ганцаараа үлдсэн бөгөөд тухайн караоке бааранд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй шиг санаж байна. Тэгээд би тооцоогоо хийчхээд гадаа гартал Н , Ж нар хоорондоо маргалдчихсан хоорондоо бие биенийгээ барьж зуурчихсан байлдалтай байхаар нь би болиулах гээд очоод больцгоо гээд л салгасан. Больцгоо гэснээр шууд болиогүй, хэсэг л салж нийлээд зууралдаад л байсан ба би болиулах гээд нөгөө хоёр салж нийлээд л байсан ба би их согтсон унаж босоод л явж байсан. Бид нар гурвуулаа л газар унаж босоод л байсан, гэхдээ хэн, хэрхэн яаж унасан талаар санахгүй байна. Тэгээд л би яаж ийж байгаад л салгаж Ж г би гэрийнх нь гадаа хүргэж өгөөд чи гэртээ орж чадах уу гэтэл чадна гээд үлдэж би гэр лүүгээ харьсан. Ж г хүргэж өгөөд буцаад явж байхад Н харагдаагүй. Ж , Н нар юунаас болж маргалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Маргааш нь би Ж , Н нартай холбогдсон, утсаар холбогдоход Ж эмнэлгээр явж байна гэж байсан. Н өрөөсөн гутлаа олохгүй байна юу, болсон юм бэ гэж яриад байсан. Ж , Н нар хоорондоо гайгүй л байдаг, хоорондоо өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан талаар би мэдэхгүй, хоорондоо мөнгөний өглөг авлага байхгүй байхаа би мэдэхгүй, нэг эмэгтэй 2 ууланд нь таалагдсан зүйл ажиглагдаагүй, би бол архи уусан, орон гаран юмаа санаад байна. Зууралдаж байхад хэн нь ч хэнийгээ цохисон эсэх талаар би мэдэхгүй байна. Зууралдаад би салгах гээд л бөөн зууралдаан болсон. Тухайн газраас Ж гийн гэрийн гадаа очиход хэн нэгэнтэй таарсан эсэх талаар би санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар хуудас),
Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид тавуулаа ороод байж байхад мөн манай М араас ирж бид нар эхнийхээ архийг авч ууж эхэлсэн. Тухайн үед 20:00-21:00 цаг орчим болж байсан. Тэгээд араас нь О , Н нар ирж бид 8 уулаа болж караоке бааранд дуулж, архи согтууруулах ундаа ууж бөөндөө архины шил эргүүлж тоглоом тоглосон. Тэгээд М, А нар гэртээ харихаар гарсан бөгөөд бид нар ч гэсэн тарцгаахаар гадаа гартал тухайн үед шаргал польто өмссөн зүүн гараа гэмтээсэн бололтой боосон залуу газар унасан байдалтай байсан бөгөөд би муудалцаад байна даа гэж бодоод очоод харахад газар унасан байсан залуугийн дэргэд Н зогсож байсан. Харин газар унасан залууг яг ямар байдалтай унасан, ямар байдалтай байсныг би одоо санахгүй байна. Тэгээд л би Н ыг салгаж таксинд суулгаад өгье гэж хэлээд Н ыг зам руу авч явах гэтэл явахгүй байхаар нь би М , О , нарын хамтаар явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),
Гэрч М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэнтэйгээ зодолдсон талаар хараагүй, мэдэхгүй байна. Харин маргааш нь Б , О нартай уулзахад тэд бие биенийгээ цохиод байхаар нь гэр лүүгээ харьчихсан гэж ярьж байсан. Хэн нь хэнийгээ цохисон гэж нэр усаар нь бол хэлээгүй. Н хар өнгийн костюмтай байсан гадуурхыг нь санахгүй байна, Ж эхэндээ костюмтай байсан, гэр лүүгээ явж хувцсаа солиод ирэхдээ энгийн хувцас өмссөн байсан. Яг ямар хувцас гэдгийг нь санахгүй байна. Ү ий хувьд энгийн л хувцастай байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас),
Гэрч А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд М бид хоёр тэдний гэр лүү яваад гэрийн гадаа очоод түлхүүр нь байхгүйг мэдээд Б эс түлхүүрийг нь авах гээд очсон ба намайг очиход тэд нар бүгдээрээ гараад ирчихсэн манай гурван найз болох М , Б , О нар урд нь араас нь зодоон хийсэн хоёр нь алхаад явж байсан. Тэгээд бид нарыг явж байхад Б-ийн найз залуу нь хүлээж байгаа гээд М-ын гэр лүү гүйгээд явцгаасан, эргэж бол очоогүй. Би М-ын гэрт орж хоносон. Б , М , О нар хамт Б-ийн найз залуугийн машинтай явцгаасан. Нэлээн ууцгаасан, манай найзуудаас М , О бид гурав гайгүй байсан, М , Б нар нэлээн согтсон байсан. Н , Ж , Ү нар нэлээн согтолттой байсан. М бид хоёр яваад би эргэж түлхүүр авахаар очиход Б надад Ж , Н нар зодолдсон гэж хэлсэн, өөр юм хэлээгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
Гэрч Л.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..М , А , Б гурав уулзсан байна гээд намайг Б нь М-ын гэрт байна гэж дуудсан. Хэсэг хугацааны дараа М-ын гэр лүү дөхөөд явж байхдаа залгахад тэр хэд караокед байна гээд хаягаа зааж өгсөн. Яваад ороход М , А , Б , М-ын таньдаг залуугийн найзууд гээд хоёр залуу сууж байсан. Тэгээд миний араас М-ын таньдаг залуу ирсэн. Бид нар тэр караокед 2-3 цаг дуулаад, хүний 3-4 шил пиво уугаад дуусаад гарахаар болоход М, А 2 түрүүлээд гарсан байсан, араас нь М-ын таньдаг залуу нь 2 найзтайгаа гарсан араас нь О , Б бид 3 нойл орчхоод гарсан. О , Б бид гурвыг гадаа гарахад тэр гурван залуу цаана буланд байж байсан. О , Б бид гурав гараад үүдэнд зогсож байхад Б ганцаараа гүйгээд очсон О бид хоёр араас нь очиход ямартай ч хоёр нь муудалцаад байх шиг байсан. Тэгээд таксинд сууцгаая гэж байснаа тэр хоёр муудалцаад байна гэж бид гурав ярилцаж байгаад тэр гурван залууг үлдээгээд Б , О бид гурав цаашаа явсан. Эргэж тэр гурван залуутай уулзах гэж очоогүй. Сүүлд Б над руу М-ын найз залуу нь нэг залуутай нь муудалцсан гэнэ гэсэн утгатай чат бичсэн байсан, тэрнээс хойш дахиж тэр хүмүүстэй уулзалдаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
Гэрч М.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр ажил дээрээ байхад манай М утсаар караокед байна гэж дуудахаар нь би оройхондоо хаана байдаг караокег нь мэдэхгүй байна, дуудсан газар нь очиход манай найзууд Б , М , М , А нар нөгөө Ж , Ү гэх 2 эрэгтэй хүнтэй цуг байсан, араас нь Н нь ганцаараа ирсэн, тэр караокед дуулаад, ууцгаасан яг хэдэн шил архи, пиво ууснаа санахгүй байна. Тэгээд ууж байхад М эхлээд явсан, араас нь караокеноос үлдсэн хэд нь гарцгаасан. Тэгээд Б , М бид гурав буцаж орчихоод эргээд гараад ирсэн чинь Ж газар хэвтчихсэн дэргэд Н , Ү нар зогсож байхаар нь юу болоод байгаа юм гэхэд тэд нар зүгээрээ, зүгээр гэж байхаар нь Б , М бид гурав түрүүлээд явчихсан. Нөгөө гурав тэр газартаа үлдсэн. Тэрнээс хойш дахиж уулзалдаагүй, одоо тэд нартай холбоотой байдаггүй. Караокеноос гарч ирээд буцаж орчхоод гараад ирэхэд Ж нь газар хэвтчихсэн, нөгөө 2 эрэгтэй нь дэргэд нь зогсож байсан. Эхлээд бол мэдээгүй, дараа нь цагдаагаас дуудахаар нь М аас асуусан чинь Ж г Н зодохоор нь цагдаад өгсөн гэж надад хэлж байсан. Бид нар хэдэн шил архи, пиво уусан талаар мэдэхгүй байна, би өөрөө бол 50 хувийн согтолттой байсан. Өөрийн хийж байгаа үйлдлээ удирдах чадвартай байсан. Нөгөө хэд бол аймар согтсон юм байгаагүй, өөрийгөө хянах чадвартай байсан, эрэгтэйчүүд нь л жаахан согтолттой байсан. Караокены өрөөнд байхад маргалдаж муудалцаагүй. Уг нь бол зүгээр байсан юм дотроос гараад ирсэн чинь гэнэт зодоон болчихсон юм шиг байсан. Ж нь газар хэвтчихсэн, нөгөө нь хоёр дэргэд нь зогсож байсан. Н нь бос гээд байх шиг байсан. Тэд нарын яриаг нь одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12705 дугаар: “.... Ж гийн биед суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын ХҮНД зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар хуудас),
Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 сарын 24-ний өдөр Ж гэх 38 настай эрэгтэй хүний биед үзлэг хийж, 12705 дугаартай дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмаар хохирлын хүнд зэрэгт хамаарсан, мөн хэрэг болсон гэх 09-р сарын 20-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэж дүгнэсэн. Шугаман хугарал гэмтлийг авсан тохиолдолд тухайн хүн нь идэвхтэй үйл хөдөлгөөн хийж болно, гэхдээ толгой өвдөх, шугаман хугаралтай хэсэгтээ өвдөлттэй зовирууд илэрнэ. Шугаман хугарал гэмтэлтэй газарт цохих, хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохигдох, хязгаарлагдмал гадаргуутай зүйл дээр унах хүч аль ч үед үүсэх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Уг бичлэгийн 02:05 дахь цагт Н шатнаас бууж эргэн харж Ж нартай ямар нэг зүйл ярьж байгаад 02:14 дэх цагт Н ын араас Ж даган явж, зогсоол дээр тавьсан тээврийн хэрэгслүүдийн ард орох ба Н , Ж нарын цээжнээс дээд хэсэг харагдаж байв. Ү шатан дээр үлдэж хэсэг хугацааны дараа Ж нарын араас нь гарах бөгөөд энэ үеэр гэрч Б урт польто өмссөн байдалтай гарч ирж байх энэ цагт тээврийн хэрэгслийн араар орсон Н хоёр гараараа Ж г заамдан, толгойн дух хэсгээрээ тулсан байдалтай байж байгаад Ү ийг ирэх үед буюу 02:51 дэх цагт Н нь баруун гараар Ж гийн зүүн шанаа, чамархай орчим хүчтэй цохиж Ж газар унахад Б харж гүйн очиж байв. Үзлэгийн явцад Н нь Ж руу илтэд дайрч давшилж байгаа, Ү Н ыг хориглон салгах үйлдлүүдийг хийж байгаа дүрс бичигдсэн байх бөгөөд өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйлүүд илрээгүй тул үзлэгийг 15:07 цагт дуусгав...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 23-30 дугаар хуудас),
Шүүгдэгч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө болсон асуудал, би Ү, Ж , М аа болон түүний найзтай цуг 0 караокены гадна 20:00 цагийн орчимд буулгачхаад гадуур ажлаа хөөцөлдөж явж байгаад гэртээ очиж машинаа үлдээчхээд буцаад 23:00 цагийн үед очсон. Тэнд очиход бүгд ууж идсэн, дуулсан байдалтай байсан, тэгээд би пиво уугаад архи авах гэж байгаад больсон. Тэгээд хоёр цаг орчмын дараа тэндээс гарсан. Тэнд байхад ариун цэврийн өрөөнд Ж бүр өмнөх болсон асуудлыг яриад нүүр ам руу чичилж дайраад байхаар нь юм бодоогүй. Тэгчхээд Ж нэг хэсэг алга болчхоод 20-30 минутын дараа хувцсаа сольчхоод ороод ирчхээд хамт ариун цэврийн өрөө орохдоо цээж руу цохиод байхаар нь уучихсан байна, боль гэж хэлсэн. Тэгээд л тун удалгүй тэндээс гарсан. Тэгээд гадаа гараад салхинд цохиулаад бүгдийг нь санахгүй байгаа, гэхдээ бол чи боль, ингэ тэг гээд бие биеэ түлхэлцсэн, тэгж байхдаа өрөөсөн гутлаа алга болгосон. Тэгээд тэгчхээд салхинд цохиулаад гурвуулаа унаж босоод байсан. Тэгээд хамт сууж байхдаа зэрэгцээд унаад байснаас санаж байна. Тэгээд өглөө нь гэртээ сэргэсэн. Тэгээд өглөө нь Ж , Ү нар луу бичсэн, эмнэлгээр явахаар бол хоол унд хийгээд очъё гэж бичсэн, хоорондын харьцаа бол зүгээр байсан. Тэгээд маргааш нь над руу үзүүлчихлээ ийм байна, тийм байна гэдэг мессежнүүдийг явуулж байсан. Ж намайг өмнө нь болсон явдлын талаар “чи тагнуулынх, Солонгос руу тагнуулаар явж байгаа юм уу, хамт бэлтгэл офицерын курст явж байхдаа Баатармаа гэх эмэгтэйг ажлын цагаар хоол идсэн, пальтог химид өгчих гэхэд нь өгөөгүй юм, тэрнээс болоод гомдол гаргаад явж байсныг нь хэлээд Баатармааг өмөөрч байсан, тэр мэрийг ариун цэврийн өрөөнд байхдаа яриад байсан. Энэ үед бид хоёрын дэргэд хүмүүс байгаагүй. Ж гаас асуухаар юм санахгүй байна гэчхээд гэртээ харьж хувцсаа сольсноо санаад байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1412 дугаар: “... А овогтой Ж /РД: 0 /-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. ... хоёрдугаар зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 228-230 дугаар хуудас),
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар хуудас),
Компьютер томографын шинжилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
2024 оны 09 дүгээр сарын 21- ний өдөр өвчний түүх нээсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хохирогч Ж гийн өвчний түүхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 83-90 дугаар хуудас),
Н ын эзэмшлийн Айфоне маркийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),
Хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 243-249 дүгээр хуудас),
Нэхэмжлэлийг хянан маягт (1 дүгээр хавтаст хэргийн 220 дугаар хуудас),
Ж гаас гаргаж өгсөн нэг ширхэг СиДи (1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр хуудас),
ГССҮТ-ийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/91 дүгээр “Иргэн Ж танаа тодорхойлолт” гэх албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар хуудас),
Ж гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт (1 дүгээр хавтаст хэргийн 200-211 дүгээр хуудас),
Ж гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 193-197 дугаар хуудас),
Ж гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар хуудас),
Ж гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудас),
Ж гийн эрүүл мэндтэй холбоотой баримт (1 дүгээр хавтаст хэргийн 67, 78, 79, 183-190 дугаар хуудас),
Ж гаас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),
Ж гийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас),
Ж гийн “Перпефт” хүзүү толгой, нөхөн сэргээх мэс заслын эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 197/24 дугаар тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 139-143 дугаар хуудас),
Хоёрдугаар хавтас дахь дугаарлагдаагүй: Итгэлт эстимэйт үнэлгээ
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 109-113 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 117, 124 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас),
Н ын бакалаврын диплом, гэрчилгээ, магистрийн дипломын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 125-128 дугаар хуудас), Ж д эмчилгээний зардалд 1.475.000 төгрөгийг шилжүүлсэн гэх Төрийн банкны Орлогын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 06/3617 дугаар хариу хүргүүлэх албан тоот, яаралтай тусламжийн тасгийн эмчийн анхны үзлэг, Н ы Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Н ын хувийн байдалтай холбоотой баримт, Начин заан ломбардны баримт (нийт 15 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Н нь 2024 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хохирогч Ж тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд халдаж хүнд хохирол буюу амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд хохирогчоос гаргаж өгсөн баримтуудаас улсын яллагч 660.000 төгрөгийг үнэлсэн. Мөн эрүүл мэндийн даатгалтай холбоотой 342.000 төгрөг, нийт 1.050.762 төгрөгийг хохирлын баримтаар яллах дүгнэлтэд тооцоолж гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судаллаа. Хэргийг прокуророос шилжүүлсний дараа хохирогчоос гаргаж өгсөн баримтуудаар шүүгдэгчээс хохирогчийн дансанд шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд хохирогчид хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Харин сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэн х эмжээгээр буюу 5.280.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний хувьд прокуророос яллах дүгнэлт үйлдсэний дараа шүүхийн шатнаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр оролцсон. Шүүхийн шатанд хавтаст хэргийн матераилтай бүрэн танилцсан. Хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч, хохирогч, гэрч Ү, нэр бүхий 5 эмэгтэй нийлж хэрэг гарсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын караокегоор үйлчлүүлж, гарахдаа аль аль нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж гарснаас хойшхи үйл баримт хэрэгт авагдсан байдаг. Хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэгт хэргийн үйл баримт яг хэрэг гарсан байдал, хэн, ямар үйлдэл хийснийг тодорхой мэдүүлэг өгсөн зүйл байдаггүй. Энэ нь тэдний согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна гэж үзэж байна. Гэсэн хэдий ч 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Ж-ийн гар нь сойлттойгоос бусад байдлаар ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Маргааш өглөө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал гэх хүнд гэмтэл авсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Хамгийн сүүлд хохирогч Ж д хохирол учруулсан, эрүүл мэндэд нь хүнд гэмтлийг учруулсан нөхцөл байдлыг өөрийн үйлчлүүлэгч Н ыг үүсгэсэн байна гэж үзсэн. Гэсэн хэдий ч хэрэгт анхаарч үзэх зүйлс байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч Ж 07 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтайгаар очсон. Мөн 9 сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтайгаар очиж тусламж үйлчилгээ авсан байдаг. Хэрэгт эдгээр зүйлүүдийг нэмж шалгах хэрэгтэй байгаа юм уу гэсэн өмгөөлөгчийн дүгнэлттэй байна. Мөн хэрэг шүүхэд шилжсэний дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хохирогч Ж-ийн зүгээс тодорхойлолт авч хавсаргаж баримтаар гаргаж өгсөн байдаг. Шинжээчээс мэдүүлэг авсан. Шинжээчийн мэдүүлгээр энэ гэмтэл нь өмнө нь гэмтэлтэй байсан газар цохих, хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохигдох үед үүсэх боломжтой гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Үүнтэй нь холбоотойгоор шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авсан. Мөн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн байдаг. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хэн хэдэн удаа цохисон гэдгийг тогтоосон нотлох баримт байдаггүй. Яаж тогтоож байна вэ гэхээр хяналтын камерын бичлэгээр нэг удаа хүчтэй цохилоо гэснээс өөрөөр цохилтын хүч үйлчилсэн зүйл байдаггүй. Харин гавал тархинд үүссэн гэмтлээс гадна нэлээдгүй олон гэмтлүүд тогтоогдож, энэ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Шүүх гэм буруугийн дүгнэлт гаргахдаа дээрх байдлуудыг харгалзан үзэж өгнө үү. Гэсэн хэдий ч Н ыг гэм буруугүй, гэмт хэрэгт холбогдоогүй, гэмтэл учруулаагүй гэсэн агуулгын илэрхийлэл биш гэдгийг хэлмээр байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Н нь 2024 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “0” зочид буудлын гадна талбайд хохирогч Ж тай тухайн үед үүссэн үл ойлголцолын улмаас хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унагаасны улмаас гэмтэл учруулсан байна.
Хохирогч Ж д Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12705 дугаар дүгнэлтээр “суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан
Шүүгдэгч Н нь Ж гийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Ж д Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12705 дугаар дүгнэлтээр “суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н нь хохирогч Ж гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас “...өмнөх учирсан гэмтэл байх...” гэх агуулгаар мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...тээврийн хэрэгслийн араар орсон Н хоёр гараараа Ж г заамдан, толгойн дух хэсгээрээ тулсан байдалтай байж байгаад Ү ийг ирэх үед буюу 02:51 дэх цагт Н нь баруун гараар Ж гийн зүүн шанаа, чамархай орчим хүчтэй цохиж Ж газар унахад Б харж гүйн очиж байв. Үзлэгийн явцад Н нь Ж руу илтэд дайрч давшилж байгаа, Ү Н ыг хориглон салгах үйлдлүүдийг хийж байгаа дүрс бичигдсэн байх бөгөөд өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйлүүд илрээгүй тул үзлэгийг 15:07 цагт дуусгав...” гэх тэмдэглэл,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12705 дугаар: “.... Ж гийн биед суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...” гэх дүгнэлт,
Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хэрэг болсон гэх 09-р сарын 20-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэж дүгнэсэн...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н нь хохирогч Ж гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон.
Иймд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж нь түүний сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, Эм Би Жи мед эмнэлэгт эмчүүлсэн төлбөр, Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардал зэргийг тус тус нэхэмжилсэн.
Шүүхээс хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогчийн дээрх нэхэмжлэл тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчоос Эм Би Жи мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 2.507.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч ямар эмчилгээ хийгдсэн, уг учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийгдсэн эсэх нь тодорхойгүй, холбогдох баримтууд байхгүй байх тул хэлэлцэхгүй орхисон.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч байсан эсэх, тэтгэмжийн тооцоо тодорхойгүй буюу хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс үнийн дүн тодорхой бус байна.
Улсын яллагчаас Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн төлбөрийг буцаан төлүүлэх санал гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон зүйл байхгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт хохирогч Ж гаас гаргаж өгсөн “Итгэлт эстимэйт үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан, хохирлын үнэлгээг 30.410.490 төгрөг гэжээ.
Хохирогч Ж нь өөрийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг дээрх үнэлгээгээр нэхэмжилсэн боловч шүүхээс дээрх үнэлгээг үнэлж хохирлыг шийдвэрлэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийгн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А268, А275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын дагуу гаргасан дүгнэлтийг үндэслэлх хууль зүйн зохицуулалтай.
Иймд хохирогч Ж гийн нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, Эм Би Жи мед эмнэлэгт эмчүүлсэн төлбөр, Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардал зэргийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Н аас хохирогчид 1.475.000 төгрөгийг 5 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн байх бөгөөд хохирогчийн эмчилгээтэй холбоотой гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон үнийн дүнгээс илүү байх тул хохирлыг төлөгдсөн гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Н т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, хохирол хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан дараах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Н ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди, хохирогч Ж-ийн эрүүл мэндтэй холбоотой гаргасан 1 ширхэг сиди, нийт 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалах саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэр гаргалаа. Өмгөөлөгчийн хувьд болон шүүгдэгчийн зүгээс хэрэг гарсан нөхцөл байдалтай маргасан зүйл байдаггүй. Н ын зүгээс тухайн асуудлыг мэдэхгүй байгаа шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой. Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч болон шүүгдэгч нарын хоооронд гарсан маргаан зөвхөн шүүгдэгчийн зүгээс үүссэн шалтгаан нөхцөл байгаагүй. Хохирогчийн зүгээс хууль бус ёс бус үйлдлүүд гаргасан нь тогтоогдсон гэж үзэж байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н ын хувьд ам бүл 4. Бага насны 2 хүүхэдтэй. 2 хүүхэд нь тус тусдаа эмнэлгийн байгууллагын хяналтад байдаг. Том хүүхэд нь 5 настай. Бага хүүхэд нь 1 сар 19 хоногтой. Эмнэлгийн байгууллагын хяналтад байгаа тодорхойлолтыг гаргаж өгсөн. Тийм учраас тэр баримтыг харгалзан үзэхийг хүсч байна. Гэм буруугийн шүүх хуралдаан болохоос өмнө хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэж тодорхой баримтуудыг үндэслэж эмчилгээний зардлуудыг төлсөн. Торгох ял оногдуулах нөхцөл байдлыг бүрдүүлж дансны хуулгыг гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг сонгох санкцтай байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг хамгийн багаар оногдуулж, хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч Н ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, хохирогчид суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн түүний эрхэлсэн тодорхой ажилтай хувийн байдал зэргийг харгалзан үзэж, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Н т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Шүүгдэгч Н нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
6. Хохирогч Ж гийн нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, “Эм Би Жи мед” эмнэлэгт эмчүүлсэн төлбөр, Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардал зэргийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч 1.475.000 төгрөгийг хохирогчид төлсөн, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ