| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2020/01007/И |
| Дугаар | 183/ШШ2020/01004 |
| Огноо | 2020-04-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2020/01004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........................................д холбогдох,
Гэрээний үүрэгт 7,269,480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн ...................оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ...................... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч .................... нь 2019 оны 06 сарын 15-ны өдөр ............................тай ЗГ-У-18/2-048 уг зээлийн гэрээ хийж Автомашин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 3.600.000 төгрөгийг 5%-ийн хүүтэйгээр 08 сарын хугацаатай зээлээд уг зээлийн гэрээний дагуу төлбөрийг 2018 оны 08 сарын 15-аас хойш төлөлт хийлгүй өдийг хүрсэн, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшлийн 49-98УНЕ улсын дугаартай Тоуоtа Рrius маркийн автомашиныг Иргэний хуулийн 286-р зүйлд заасны дагуу барьцаалуулсан болно. Уг зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болохоор зээл авсан боловч зээлдэгч .................... нь үндсэн зээлийн үлдэгдэл өр төлбөр 3,600,000 төгрөг, зээлийн хүү 1.836.000 төгрөг алданги 1,800,000 төгрөг шуудангийн болон хаяг тогтоолт хийсэн зардал 33,840 төгрөг нийт 7,269,840 төгрөгийг төлөөгүй байна. Бид Иргэний хуулийн 232.6, 281, 283, 284, 285, 286 заалт болон зээлдэгчтэй байгуулсан ЗГ-У-18/2-048 тоот зээлийн гэрээний 2.1.5 дахь болон 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь хэсэгт Зээлдэгч дараах үүрэгтэй. Үүнд зээл, алдангийг төлбөрийг гэрээний 2.1.3, 2.1.4 дэх заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг зээлийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөх 3.2.6 Унаж явах зээлийн хувьд зээлдэгч нь барьцааны зүйлийг өөрийн хамгаалалтандаа авч гэрээний хугацаанд бүрэн бүтэн байдлыг хариуцах, зээлдэгчийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах явцад, бусдын амь нас, эрүүл мэнд, тухайн эд зүйлс нь эвдэрч, устаж гэмтсэн хохирол учирвал хохирлыг бүрэн төлж барагдуулах, 3.2.10, 4.1.2 дах хэсэгт Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тус тус зааснаар хариуцагч .................... нь зээл, түүний алданги, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Хариуцагч .................... нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул ЗГ-У-18/1-860 тоот зээлийн гэрээний 2.1.5 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.10 дах хэсэгт заасныг үндэслэн зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох үндсэн зээл төлбөр 3,600,000 төгрөг 1,836,000 төгрөг алданги 1,800,000 төгрөг шуудангийн болон хаяг тогтоолт хийсэн зардал 33,840 төг нийт 7,269,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гэгээн өндөр гүмсэд ХХК нь хариуцагч ....................д холбогдуулан гэрээний үүрэгт 7,269,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. /хх 22-25/
Хариуцагч .................... нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 14.30 минутад товлосон шүүх хуралдааны товыг хүлээн авч, тов мэдэгдэх хуудсыг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шуудангаар хүргүүлж 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч гардан авсан байна. /хх 28/
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4 шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргийг тус тус зөрчсөн төдийгүй мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 зохигч хэргийн үйл баримтын, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэсэн зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна. Иймд мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....................аас гэрээний үүрэгт 7,269,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ............................ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 131,267 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О