Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 24

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Борнууч овгийн Рагчаагийн Баярхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Борнууч овгийн Рагчаагийн Баярхүүгийн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, 1/нэг/ жил 8/найман/ сарын  хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Р.Баярхүүд оногдуулсан 1/нэг/ жил 8/найман/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Р.Баярхүү нь гэм хорын хохиролд хохирогч А.Алтаншагайд 1.672.600 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга зургаан зуун/ төгрөг, хохирогч М.Отгонбаатарт 1.344.000 /нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянган/ төгрөг төлснийг, хохирогч нар нь гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Борнууч овгийн Рагчаагийн Баярхүүгийн өмчлөлийн Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булагтай 3 дугаар хэсэг 136 дугаар гудамжны 8531 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 500 м.кв талбайтай газрыг Р.Баярхүүд буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Р.Баярхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жил 8/найман/ сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд Багануур дүүргийн Цагдаагийн байгууллага хяналт тавихыг мэдэгдсүгэй.
  7. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд  гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд оногдуулах ялд тэнссэн ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүх шийдвэрлэх журамтайг тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Р.Баярхүүд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  9. Р.Баярхүүд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр 502477 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.
  10. Шүүгдэгч Р.Баярхүүд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Р.Баярхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Баярхүүд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА