Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/347

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0310/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Б.Ихтамир, Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат

Иргэдийн төлөөлөгч ******* ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын ахлах прокурор Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт******* ургийн овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000285 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2025  оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* ургийн овогт************** (РД:******* ),******* оны******* дугаар сарын -ны өдөр ****** аймгийн суманд төрсөн, , настай, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлдэг, , хот дүүргийн тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ****** нь согтуурсан үедээ зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Би ажил дээрээ хэрэглэдэг хутга хэрэглэдэг. Биеэсээ бараг салгадаггүй. Тухайн үед багажуудтайгаа үлдээх гэж байгаад мартчихсан байсан юм. Би хохирогчид 4,360,000 төгрөг өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын багт байрлах " " хүнсний дэлгүүрийн гадна хохирогч "өөрийг нь болон найзуудыг нь зодсон" гэх шалтгааны улмаас хэвлий хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.******* нь хохирогчид 4,100,000 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,674,918 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна гэв. 

 

Шүүгдэгч*******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****** нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын багт байрлах “ ” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч өөрийг нь болон найзуудыг нь зодсон гэх шалтгааны хэвлий хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд хий, шингэн хуралдалт, сэмж, чацархайд хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

            Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” дэлгүүрийн гадна 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 03-07 дахь тал),

 

            Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” хүнсний дэлгүүрийн дотор болон гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-14 дэх),

 

            Хохирогч өвчний түүх, эмнэлгийн баримт бичгүүд (хавтаст хэргийн 18-49 дэх тал),

 

            Хохирогч мөрдөн байцаалтад 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчим найз , нарын хамт цагийн “ ” дэлгүүр орж юм худалдан авах гээд машинтай очсон. Тэгээд манай найз машиндаа үлдээд гээд манай найз бид 2 дэлгүүр орж авсан барааныхаа тооцоог хийх гээд дугаарлаад зогсож байтал гаднаас үл таних 2 залуу орж ирээд, нэг нь арай гайгүй, нөгөөх нь арай дэндүү тухайн дэлгүүрийн худалдагчийг “яагаад архи зарахгүй байгаа юм” гэж орилоод элдэв бусаар харааж зүхээд байхаар нь би болиулах санаатай арай их орилоод хараал хэлээд байсан залууг нь барьж аваад одоо больчих гээд газарт унагаагаад, одоо гарч зайл гэсэн чинь гараад явчихсан. Тухайн үед гаднаас надтай муудалцсан залуугийн найзууд дэлгүүр рүү орж ирэх гээд манай найз хаалгыг нь дэлгүүрийн дотор талаас татаад зогсож байсан. Тэгээд удалгүй намайг дэлгүүрийн үүдээр гарахад намайг зодох гээд 2 залуу над дээр хүрээд ирэхээр нь нэгийг нь авч шидээд зогсож байтал нөгөө залуу миний урдаас гүйж ирээд үл мэдэгдэх зүйлээр миний хэвлийн хэсэгт нэг хатгах шиг болохоор нь гайхаад цамцаа сөхөөд хартал цус гоожиж байхаар нь намайг хутгалчихлаа гэж бодоод л гэнэт дүрс гээд уур хүрээд зодолдож эхэлсэн. Тухайн үед хэсэг бужигнаад би нэлээн цус алдсан болохоор толгой эргээд зогссон. Манай найз цагдаад дуудлага өгсөн байсан. Ер нь яг цус хараад л би хэсэг хугацаанд болсон асуудлыг сайн хараагүй мэдээгүй ямар ч байсан намайг хутгалчихлаа гээд хариугаа авах гэж л зодолдсон байх. Зарим зүйлээ бол бас сайн санахгүй, шоконд орсон байсан. Намайг хутгалсан залуу дэлгүүрт надтай муудалцсан залуугийн найз нь байсан. Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),

 

            Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 14-ний өглөө ээлжийн ажлаасаа буугаад орой таксинд явах санаатай шөнийн 01 цаг 30 минутын орчим Диди баарны урдаас 6 залуу суугаад Ундрал буудлаас архи авах гэж ороод буудлын хүмүүстэй хэрэлдэж гарч ирээд “ ” дэлгүүр рүү явахаар болсон. Замдаа мөн хоорондоо хэрэлдээд байсан. Ингээд “ ” дэлгүүрийн гадаа очоод 2 нь машинаас буусан. Үлдсэн 4 залуугийн 2 нь машин дотор хоорондоо зодолдож байснаа дэлгүүр рүү орсон залуучууд орилолдоод гараад ирсэн чинь буугаад явчихсан, тэгээд дэлгүүрийн гадаа нэг залуутай зодолдоод эхэлсэн. Тухайн ганцаараа гарч ирсэн залууг тэр 4 залуу нийлээд зодоод байсан. Тэгж байгаад ганцаараа байсан залуу гэдсээ дараад байсан чинь цус гоожоод хутгалуулчихсан байсан, маш их цус гараад байсан. Тэгэхээр нь би айгаад машинаа цоожлоод машинаасаа буучихсан. Хутгалуулсан залууг 2 найз нь аваад дэлгүүр рүү орсны дараа 6 залуугийн арай настайвтар зодоонд оролцоогүй 2 залуу нь хутгалуулсан залуугийн араас ороод уулзаад байсан. Нөгөө зодолдоод байсан 4 залуу дэлгүүрийн зүүн талын модон доторх саад руу ороод суучихсан. Тэнд хутгаа хаясан байх. Тэр залуучууд бүгд гадуур хувцсаа тайлчхаад л орилоод зодолдоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

 

            Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Би хувиараа барилгын цахилгааны ажил хийдэг. Саяхан Дархан-Уул аймагт Найрамдал хотхоны 10 давхар барилга дээр найз******* , , өөрийн ихэр ах нарын хамт цахилгааны ажил хийж байгаад одоо хотын Эх нялхас хүүхдийн эмнэлэгт цахилгааны ажил хийж байгаа. Бид нар 3 дугаар сарын-ны өдөр Дарханд ирээд Найрамдал хотхоны цахилгааны ажил аваад 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгаж, хот руу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр явсан. Тухайн үед 2025 оны 03 дугаар сарын 14-ний орой 18 цагийн орчим ажлаасаа буугаад цэргийн баяр болохтой холбогдуулан манай барилга хариуцсан дарга нь намайг болон манай найз******* , , нарыг караокед оруулна гээд караоке орсон. Би Дарханыг сайн мэдэхгүй болохоор хаана орсноо мэдэхгүй байна. Бид нар караокед ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуулж байгаад 22 цагийн орчим гараад манай барилгын дарга яваад******* , , бид нар баар ороод хаах үед нь гарсан. Баарнаас гараад такси хөлслөөд таксины жолоочоос онгорхой дэлгүүр байгаа эсэхийг асуухад нэрийг нь мэдэхгүй нэг хүнсний дэлгүүрийн гадаа хүргэж өгсөн. Тэгээд манай ихэр ах,  нар дэлгүүр рүү пиво авахаар орсон. Удалгүй 5 минут орчим болсон байх би тэр хоёрын араас дэлгүүр рүү ороход дэлгүүрийн худалдагчтай хэрэлдэж байсан, тэгтэл манай ихэр ах нь аваад гарч бай гэхээр нь аваад дэлгүүрийн үүд хэсэг рүү гаргаад зогсож байтал миний араас өшиглөсөн, тухайн үед намайг хэн өшиглөснийг мэдэхгүй байна, би босож ирээд дээгүүр өмсөж явсан хувцсаа тайлаад хартал нэг үл таних залуу газарт унагаачихсан өшиглөж байхаар нь өмдний тэлээгээр нуруу хэсэгт 1-2 удаа цохиод зодоон эхэлсэн. Тэгээд дэлгүүрээс бүгд гараад бужигнасан зодоон болсон. Тэр үед би согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан болохоор ухаан санаа орж гараад байсан ба хэн нь хэнийгээ зодоод байгаа нь мэдээгүй, удахгүй цагдаа нар ирсэн чинь нэг залуу цус нөжтэйгөө холилдсон байсан. Тэгээд ойр хавьд байсан хүмүүс хүн хутгалуулсан гэж яриад байхаар мэдсэн. Хутгалуулсан гэх залууг би тухайн үед сайн анзаарч хараагүй, эмнэлэг дээр зодолдсон гэх хүмүүс очиж үзүүлэхэд тэнд таарсан. Би хэн хутгалгасныг нь бол анзаараагүй. Сүүлд манай найз******* хэлэхдээ найз нь хутгалчихсан гэж надад хэлсэн. Тухайн хутга нь манай найз*******ийн хутга байна. Манай найз******* ажилдаа хэрэглэдэг хутга юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

 

            Гэрчын мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед 2025 оны 3 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед ажлаасаа буугаад цэргийн баяр болохтой холбогдуулан манай барилга хариуцсан дарга нь намайг болон манай найз******* , нарыг караокед оруулна гээд караоке орсон. Би Дарханыг сайн мэдэхгүй болохоор хаана орсноо мэдэхгүй байна. Бид нар караокед ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуулж байгаад 22-23 цагийн орчим гараад манай барилгын дарга яваад******* , , бид нар баар ороод хаах үед нь гарсан. Баарнаас гараад такси хөлслөөд одоо таксины жолоочоос онгорхой дэлгүүр байдаг бол хүргээд өгөөч гэсэн чинь нэрийг нь мэдэхгүй нэг хүнсний дэлгүүрийн гадаа хүргэж өгөөд би найзийн хамт дэлгүүр орж пиво авахаар орсон. Тэгээд бид хоёр дэлгүүрт орж пиво авах гэхэд зааланд байсан худалдагч одоо пиво зарахгүй гэхээр нь касс дээр нь зогсож байсан хүмүүс пиво авчихсан зогсож байхаар нь “энэ хүмүүс авсан байхад бид хоёрт яагаад өгөхгүй байгаа юм бэ” гэж хэлээд зогсож байтал гаднаас орж ирээд гаръя гээд намайг аваад бид хоёр дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тухайн үед дэлгүүрт үлдсэн байсан, би согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Гэнэт зодоон болоод би газарт уначихсан хэд хэд дэвсүүлж өшиглүүлсэн, хэн нь намайг дэвсэж, өшиглөснийг мэдэхгүй байна. Би босож ирээд ойр орчимд байсан танихгүй залуучууд руу хэн намайг өшиглөсөн бэ гээд дээгүүр өмсөж явсан хувцсаа тайлаад жаахан даарсан чинь нэг үл таних махлаг залуу намайг цохиод би ахиад газарт унасан. Тухайн үед бүгд бужигналдаад хэн нь хэнийгээ зодоод байгаа нь мэдэгдэхгүй юм болоод байж байтал удахгүй цагдаа нар хүрээд ирсэн чинь нэг нь хутгалуулсан гэсэн юм болоод явчихсан. Тэгж л хүн хутгалуулсан гэдгийг мэдсэн. Хутгалуулсан гэх залууг би тухайн үед мэдээгүй хараагүй, эмнэлэг дээр бүх зодолдсон гэх хүмүүс очиж үзүүлэхэд тэнд таарсан махлаг залуу гэдсээ гараараа дарчихсан сууж байсан. Тэгээд би хутгалуулсан гэх залуугийн хамт эмнэлэг дээр ирсэн найзаас нь найз нь зүгээр үү хөгшөөн гээд асуухад дугарахгүй байсан. Би хэн хутгалгасныг нь бол хараагүй манай найз******* сүүлд найз нь хутгалчихсан байна гэж бид хоёрт хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2025 оны******* дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би тэр өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний шөнө найзууд болох , , гээд найзуудтайгаа Оргил худалдааны төвөөс машинтай гараад “ ” маркет гээд хүнсний дэлгүүр рүү очсон. , хоёр орсон бөгөөд бид хоёр машин дотроо байж байтал дэлгүүрийн гадна гэнэт зодоон болоод эхлэхээр нь бид хоёр машинаас буугаад яваад очсон чиньийн хэвлий хэсгээс цус гарчихсан гараараа гэдсээ дарчихсан байж байсан ба гарыг нь дагаад цус гарч байсан, намайг хутгалчих шиг боллоо гэхээр нь би 103 руу залгаж дуудлага өгсөн. Манай найз 102 руу залгаж цагдаа дуудсан. Удалгүй эмнэлэг ирээдийг аваад явсан ба бид хэд араас нь эмнэлэг дээр яваад очсон чинь эмчийг үзээд нэвтэрчихсэн байна, хагалгаанд орно гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь хагалгаанд орсон. Манай найз бид хоёр зодоон дууссаны дараа очсон. Яг хэн ньийг хутгалсныг хараагүй. Нөгөө талаас 3-4 залуу байх шиг байсан. Яг зодоонд бол нэг цагаан фудволктой жижигхэн биетэй залуу лтэй зодолдсон байсан. Тэр залууг хутгалсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

Гэрчийн мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цуг ажиллаж байсан найзууд болох******* , , ихэр болох бид 4 таксинд суугаад Дарханы дэлгүүрийн гадна очсон. Тэгээд бид хоёр дэлгүүр рүү орж пиво авах гээд орсон. Гэтэл дэлгүүрийн ажилчид шөнийн 02 цагаас хойш пиво зарахгүй гэж хэлсэн. Тэр үед надтай цуг орсон дэлгүүрийн худалдагчтай маргалдаж байтал гаднаас манай ихэр болох ороод ирэхээр нь би аваад гарчээ гээд хэлээд гарсан бөгөөд би араас нь дагаад гарах гэтэл тэр хохирогч залуу миний араас заамдаж аваад намайг хавсраад газарт унагаасан чинь дэлгүүрийн ажилчид боль гээд салгасан. Тэгээд дэлгүүрээс гараад иртэл тэр хохирогч залуу араас дагаж гарч ирээд бид нартай зодолдох гэж байтал машинаас******* бууж ирээд хохирогч залуутай зодолдож эхэлтэл******* шатнаас татаад хохирогч залуу газарт унагаагаад ганц нэг цохих шиг болсон. Гэтэл тэр үед******* хохирогч залуугийн гэдэс рүү хутгаар хатгачих шиг болсон. Тэгээд л хохирогч залуу цамцаа тайлтал гэдэснээс нь цус аймаар гарч байсан. Тэгээд зодоон ерөнхийдөө дууссан. Тэгээд хохирогч залуу дэлгүүр рүү ороод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Зодоонд жижиг биетэй залуу лтэй зодолдсон. Тэр залууг хутгалсан гэж хэлсэн. Тэр залуу сүүлд цагдаа нар ирэхэд хэргээ хүлээгээд би хутгалсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 263 дугаартай “ биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд хий, шингэн хуралдалт, сэмж, чацархайд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 83-86 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмтлийн “хүнд” зэрэгт учрах үедээ амь насанд аюултай гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд хий, шингэн хуралдалт, сэмж, чацархайд хатгагдсан шарх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-д заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болох ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг зэвсэг хэрэглэж гэж хүндрүүлсэн нь үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл, түүний улмаас учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч нь эмчилгээний зардалд 4,360,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах  төлбөргүй байна.

Харин хохирогчийн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн байгууллагаас авсан эмчилгээ, үйлчилгээтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,674,918 төгрөг гаргасан байх тул шүүгдэгч*******ээс 1,674,918 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******эд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд согтуурсан үедээ найз, нөхдөө өмөөрч байгаад хүнтэй маргалдаж, улмаар зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан харамсалтай үйл явдал болсон. Насны хувьд дөнгөж настай залуу хүн байна. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн зүгээс санал, гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. Хувиараа барилгын ажил эрхэлдэг. Дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёрыг оногдуулж өгнө үү...” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч ****** гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай  үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч*******эд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** ургийн овогт************** зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******ийг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс 1,674,918 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******эд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

         ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР

 

         ШҮҮГЧ                                       Б.ГЭРШИХБӨРТЭ