| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2020/01057/И |
| Дугаар | 183/ШШ2020/01122 |
| Огноо | 2020-04-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2020/01122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Д.М, Ж.С нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.............................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...........................д холбогдох,
Гэм хорын хохиролд 12,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжэгч,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч,,,,,,,,,,,,, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутагт байрлах, 89-р байрны В давхарын гараашийн байранд ,,,,,,,,,,,,,,,,, нь,,,,,,,,,,,,,тэй маргалдаж баруун хөлийг хөшиглөн хавсарган унагаж шаант болон тахилзуур ясны зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4.1-т зааснаар Хүний эрүүл мэндэд санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдон торгуулах ялаар шийдэгдсэн. Энэ гэмтэл нь хүндэрсний улмаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Гэмтэл согог клиникийн төв эмнэлэгт хэвтэж өвдөгний үе солиулах хагалгаанд орж хиймэл үе хийлгэсэн. Уг хагалгааны төлбөр 2,300,000 төгрөг, насаараа хиймэл эрхтэнтэй болж хөдөлмөрийн чадвараа алдаж эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирсон болно. Энэ бүхнийг харгалзан үзэж сэтгэл санааны хохирол болон хагалгааны зардал нийт 12,300,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,оос гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.
Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, шүүхэд гаргасан хариу тайлбар боллн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ,,,,,,,,,,,,,,,,, би Хан-Уул дүүргийн 2-р хороо нутаг дэвсгэрт байрлах 89 байранд харуулаар ажилладаг байсан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22.00 цаг өнгөрч байхад байрны гараашний үүдэн дээр автомашинууд бөөгнөрсөн байдалтай байгаа нь харуулын байран дахь камераар харагдсан. Ингээд би зохицуулахаар харуулын байрнаасаа гарч ирсэн. Тэгээд би гараашийн хаалгыг онгойлгож өгөхөөр очиход манай байрны оршин суугч Баатар гуай хаалгыг онгойлгож өгөөд зогсож байсан. Тэгтэл нэхэмжпэгч,,,,,,,,,,,,, нь 81-79 УБН улсын дугаартай 11 маркийн приус автомашин жолоодсон бага насны хүүхэдтэй Хишигжаргал гэх эмэгтэйг хэл амаар доромжлоод найзынхаа машинаас буучихсан гарын салаавч үзүүлээд дайраад байхаар нь та яаж байгаа юм бэ та ингэж болохгүй гээд,,,,,,,,,,,,,ийн араас нь тэврээд холдуулах гэтэл эргэж хараад миний нүүр лүү толгойгоороо мөргөөд заамдаад татахдаа хазгай гишгээд гараашийн баганы хажуугаар надтай хамт давхаралдан унасан. Тэгээд би босгох гэтэл хөл эвгүй болчихлоо гэсэн. Тэрнээс би санаатай түүний хөлийг өшиглөж хугалаагүй. Ингэж унахад ч гэсэн миний баруун талын өвдөг маань ч гэмтсэнг сүүлд мэдсэн. Тухайн үед,,,,,,,,,,,,,эд таны хөл гэмтчихэв үү та согтуу байна цагдаа дуудая гэхэд хэрэггүй миний буруу би өөрөө аргална гэж хэлээд найз Энхсүхийгээ дуудаад машинд суугаад намайг хамт гэмтлийн эмнэлэг явъя гээд явсан. Тэгээд зургийг нь авхуулчихаад намайг миний дүү одоо яв надад харин 1 шил архи, 1 хайрцаг тамхи авчираад өгчих гэхээр нь би хэлснийх нь дагуу захисан зүйлсийг авчирч өгчихөөд явсан. Тэгтэл намайг цагдаа шүүхэд өгөөд шүүх намайг буруутай байна гэж 1 200 000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Би тухайн үед ямар ч хууль эрх зүйн мэдлэг байхгүйн улмаас юугаа ч мэдэхгүй явж байгаад ийм байдалд хүрчлээ. Тухайн үед би ойлгохдоо,,,,,,,,,,,,,эд эмчилгээний зардалд 700 000 төгрөг өгсөн ингээд боллоо гэж ойлгосон. Одоо,,,,,,,,,,,,, нь надаас эмчилгээний 12 300 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед,,,,,,,,,,,,, нь хагалгаанд орно даатгалаас 70 хувийг нь төлдөг үлдэгдэл төлбөрийг намайг өгөөрэй гэж байсан тийм учраас яг бодитой хохирлыг нь төлнө. Тэрнээс ийм их мөнгийг бол төлөхгүй болно гэж маргажээ.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
.....................
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 295 дугаар зүйлийн 295.4, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,оос ........ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ...........төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.О
ШҮҮГЧИД Д.М,
Ж.С