ТОГТООХ нь:
- Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******ыг долоон /7/ жил арав /10/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар А.*******т оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505 дугаар зүйлийн 505.2 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч А.*******аас 608.000 төгрөгийг нөхөн төлбөр гаргуулж хохирогч А.*******өд олгосугай.
- Хохирогч А.******* нь үлдэх 354.898 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 12 см урттай, бариул дээрээ 3 ширхэг цагаан хадаас бүхий JIN LI гэсэн бичиглэлтэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
- Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
- Тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******т урьд авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
- Шүүгдэгч А.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
- Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.*******т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ
ШҮҮГЧИД А.БЯМБАЖАВ
Б.БАЙГАЛМАА