Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/334

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0300/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт ************* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000401 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны******* дугаар сарын 24-ний өдөр өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** овогт ************* (РД:******* )******* оны******* дугаар сарын******* -ний өдөр Дархан-Уул аймгийн төрсөн, , , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зйүлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “....Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****** нь  согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 10-ны шөнийн 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын багт байрлах CU сүлжээ дэлгүүр дотор маргалдаж улмаар толгойгоор нь ширээ мөргүүлж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

****** мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 11, 05 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би Аму Молл худалдааны төвд байрлах лоунжид зөөгчөөр ажилладаг юм. 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шөнө хог хаях гээд ажлын доор байдаг CU дэлгүүрийн гадна байж байгаад зүс таних******* гэх ахтай тааралдсан. Тэгээд******* ахтай мэнд мэдээд юм яриад инээлдэж байгаад дотогшоо орох гэтэл******* ах хоёулаа СU оръё ярих юм байна гэхээр нь хамт ортол намайг хүзүүдээд кассын хажууд очоод кассын ширээ мөргүүлчихсэн. Тэгэхээр нь би******* ахад хандаж ахаа одоо болно шүү дээ гэхэд чи надтай болчихсон юм уу хоёулаа үзэх үү гээд намайг нүүр лүү цохихоор нь би 2 гарыг нь бариад түлхсэн чинь миний эмзэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би ахиад цааш түлхэхэд миний нүүр лүү ахиад 2-3 удаа цохисон. Би аргагүй хамгаалалт гэж үзээд******* ахыг 1 удаа цохисон. Тэгээд хүмүүс дундуур нь орж ирээд бид хоёрыг салгасан. Бид 2 салаад маргалдаад байж байхад******* ах ахиж гүйж ирээд намайг цохихдоо дэлгүүрийн бараа өрсөн байсан тавиур мөргөсөн. Тэгтэл*******ийн ахын найз гээд хамт явж байсан залуу нь миний нүүр лүү цохихоор нь би толгойгоо хамгаалаад доош тонгойгоод хэвтэх үед миний шилэн хүзүү хэсэгт хөлөөрөө дарж байгаад завж руу гараа хийж байгаад хуруугаараа миний завжийг татсан. Тэгээд******* ах миний толгойны дагз хэсэг рүү маш олон удаа цохисон. Би арай гэж босож ирээд******* ахыг түлхээд хана руу шахах үед тэр залуу нь ирээд миний араас боогоод завжнаас татаад намайг чирсэн. Би ахиад одоо болно шүү дээ тавиач дээ гээд гарыг нь тавиулаад дээш ажил руу гаа ороод зохион байгуулагч хэлээд цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд хэл амаар намайг доромжилсон. Мөн гээд хүнтэй утсаар яриулаад тэр хүн нь намайг ална гэж дарамталсан. Тэгээд цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан. ******* намайг гадаа байхад дотор ороод юм яръя гээд хүзүүдэж ороод ширээ мөргүүлсэн. Би эмнэлэгт үзүүлээд завж хэсэгтээ хоёр оёдол тавиулсан, тархи хөдөлсөн байж магадгүй гээд тархи, шилэн хүзүү, нурууны зураг авхуулахаар болсон.******* миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Дагз болон шилэн хүзүү рүү 10 гаран удаа цохисон. Нөгөө залуу нь намайг боож завжнаас татаж нүүр рүү нэг удаа цохисон. Гомдолтой байна. ...Хоол идэхэд баруун завж хэсгээр зовуурьтай, хүзүү хэсэг өвдөлттэй байна. Толгой хэрэг гарснаас хойш өдөртөө нийлээд тав хоног бариулаад гайгүй болсон. Одоогоор 700,000 гаран төгрөгийн зардал гарсан. Бариачид өдрийн 40,000 төгрөгөөр 5 өдөр бариулсан. Төмөр замын байранд байдаг нэрийг нь мэдэхгүй өвөөгөөр бариулсан. Үлдсэн нь рентген 180,000 төгрөг, хүзүүнийх 60,000 төгрөг болсон. Үлдсэн юмнууд эм тариа, унааны мөнгө байгаа юм. Миний хувьд бодит хохирлоо төлүүлээд мөн зодуулснаас болж 5 хоног ажлаа алдсан. Би Аму молл лоунжид зөөгч ажилтай. Уг ажлын маань сарын цалин 1,300,000 төгрөг байдаг. Үүнээс ажлаа алдсан хоногоо бодоод 360,000 төгрөг нэхэмжилж байна. Миний ээж намайг зодуулснаас болж нэг өдрийн ажлаа алдсан. Энэ мөнгийг бас тухайн хүмүүсээс гаргуулан авах хүсэлтэй байна. Манай нэг өдрийн цалин 300,000-500,000 төгрөг байдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр найз*******ийн хамт Күийн баар орчхоод юм идэх гээд Аму моллын CU орсон. Манай найз таньдаг дүүтэйгээ юм яриад байх шиг болохоор нь би цаана юм идээд сууж байтал хоорондоо маргалдаад зодолдоод байсан ба би тэр хоёрыг салгах гэж очсон. Би архи уучихсан байсан болохоор бүх зүйлийг сайн санахгүй байна.******* бид хоёр 0,75 граммын Х нэртэй архи уусан юм. Нэлээд согтолттой басйан. Биеэ авч явах чадвартай байсан.******* нэлээд согтолттой байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-26 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 444 дугаартай: “... биед уруулд шарх, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

*******ийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бие эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөр гэж 120,000 төлсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан уруулд шарх, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээний зардал 700,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 360,000 төгрөг нэхэмжилж эмчилгээний зардлын баримт болон өөрийн нэг өдрийн цалин хөлсний талаарх тодорхойлолтыг баримтаар гарган өгчээ.

Хохирогч нь хэдийгээр нэг өдрийн цалин хөлсний талаарх баримтыг хэрэгт гарган өгсөн боловч гэмт хэргийн улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцох боломжгүй байна.

Тиймээс ажилгүй байсан хугацааны цалингийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,000,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багаас багийн хооронд зорчихоор хязгаарлах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч ******* ажиллаж байгаа юм. Одоогоор эхний 3 сар туршилтын хугацаагаар ажиллах учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийгдээгүй. Томилолтоор хөдөө орон нутагт ажиллах шаардлага үүсэх учраас зорчих эрхийг хязгаарлах ял нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэж байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулах саналтай байна. Торгох ялын хэмжээний тухайд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоох нь зүйтэй.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд 1 удаагийн ял шийтгэлтэй ба эрүүгийн хариуцлага хүлээх хугацаа дуусгавар болсон байх тул энэ ял түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт ************* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

  

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР