| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0289/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/354 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0289/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Хохирогч ******, ******, ******,
Шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******ургийн овогт ****** ******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000334 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн ******ургийн овогт ****** ******(РД: ******), ****** оны ****** дугаар сарын ****** -ний өдөр ****** аймгийн ****** суманд төрсөн, ****** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ****** ХХК-д ****** ажилтай, ам бүл ******, ****** хамт ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******ыг 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж орон сууц түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчдийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 31,050,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. Би сард авдаг 2,500,000 төгрөгийн цалин авдаг. Авдаг цалингаа өсгөж авах зорилгоор ажилдаа хөрөнгө оруулалт хийсэн. Би энэ хэргээс гадна Улаанбаатар хотод залилах гэмт хэргээр шалгагдаж байгаа. Маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эхний хүнээс авсан мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглож алдсан. Урд хормойгоо хойд хормойгоо нөхөж явсаар байгаад ийм байдалд хүрчихлээ. Би шүүхэд худлаа хэлэхгүй. Энэ асуудлаас гадна дахиад 5 хүний асуудал байгаа. Шалгаад үзэх юм бол 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс өмнөх хүмүүс байгаа. Би шалгуулах гэж оролдсон. Тэгтэл намайг үйлдлээ нэмэхээс илүү наад хүмүүстэйгээ хохирол төлбөрийг нь өгөөд тохиролцсон нь дээр байхаа гэж хэлсэн. ... Өмгөөлөгчийн саналын дагуу шийдвэрлэж өгнө үү. Би гэмт хэрэгт 27 насандаа холбогдож байна. Миний ээж миний аавыг 1 настай байхад маань алсан. Би бусдын нүдэнд алуурчны хүүхэд мэтээр харагдаж байсан. Миний ээж 10 жилийн хорих ял биеэр эдлээд гарч ирээд 3 жил архи уугаад хорт хавдраар өөд болсон. Хэдийгээр хүнд хэцүү амьдралд туулсан ч гэсэн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа хичээл сургуулиараа үе тэнгийнхнээ манлайлж тэтгэлэгтэй суралцаж төгсөөд хичээнгүйлэн ажилладаг байсан. Би олон хүн хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрийтэй тоглоомд донтох ёсгүй байтал донтсон. Мөрийтэй тоглоомоос болж өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсээ алдсан. Шоронд ял эдлээд гарч ирсэн хүнтэй харьцаж буй хүмүүсийн хандлагыг харж байсан. Би тухайн үед заавал дээд боловсрол эзэмшиж миний ээжийн буруу биш байсан шүү гэдгийг харуулах гэж маш их хичээсэн. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахын тулд дахин нэг удаа хичээмээр байна. Нийгмээс гадуурхагдах мэдрэмжийг мэдэрмээргүй байна. Би хохирогч нарт нүүр бардам хохирлоо төлж барагдуулаад, аз жаргалтай гэр бүлтэй сайхан амьдармаар байна. Миний эмээ одоо 78 настай. Би хорих ял авах юм бол эмээтэйгээ дахиж уулзаж чадахгүй байх. Миний эмээгийн бие тааруу байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Би эмээгийнхээ хөлийг хучих сүүлийн мөч хүртэл хамт баймаар байна. Би хэдийгээр бусдад хохирол төлбөр төлөх мөнгөний асуудалтай ч гэсэн хохирол төлбөрөө төлж барагдуулаад амьдармаар байна. Анх удаа буруу тооцоолж гэмт хэрэг үйлдсэн тул надад маш том сануулга, маш том үүрэг хариуцлага, маш том ухаан болж ирээсэй гэж хүсэж байна. Би амьдармаар байна. Би ялтан болмооргүй байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ****** мэдүүлэхдээ: “...Цахимд байршуулсан зарын дагуу коммент үлдээсэн байхад ******нь над руу залгаад өөрөө хаягаа хэлж өгсөн. Би түрүүлж залгаагүй. ******над руу түрүүлж залгаад байр түрээслэхээр тохиролцоод эхлээд 3,000,000 төгрөг ******надаас авсан. 3,000,000 төгрөгийг би өөрийнхөө данснаас шилжүүлээгүй ахынхаа данснаас шилжүүлсэн. Дараа нь дахиад 1,000,000 төгрөг хэрэгтэй байна нэхсээр байгаад дахиад явсан. Байрных нь түлхүүрийг аваад үлдсэн. Энэ хүн маш их худлаа ярьдаг. За маргааш өгөх юм байна гэж хүлээж явсаар өдийг хүрлээ. Нийт өгсөн 4,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа. За ах нь маргааш өгнө. Банкнаас зээл бүтэхээр нь өгье гэж хэлээд байдаг байсан. Аль банкнаас зээл хөөцөлдөж байгаа вэ гэхээр Ариг банк гэж хэлдэг. Тэгээд уулзаад учраа олоод ярилцъя гэхээр уулздаггүй худлаа яриад яваад байдаг. 4 сарын түрээс гэж хийсэн. Сарын 1,500,000 гэж байсан. Тэгээд үнэтэй санагдаж байна гэхэд за ах нь сарын 1,000,000 төгрөг болгоё гэж хэлээд 4 сарын түрээс өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ****** мэдүүлэхдээ: “...Фейсбүүкт байрлуулсан зарын дагуу холбогдож түрээсийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. 4,000,000 төгрөгөө нэхэмжилж байна. Чи зараа устгачих. Би чамд 1,000,000 төгрөг өгье. Үлдсэн мөнгийг нь би байрандаа орохоороо өгье гэж хэлэхэд манай эмээ энэ байрны эзэн. Одоо өвдөг солиулах мэс засалд орж байгаа учир надад яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би 4,000,000 төгрөг өгсөн. Надад нэг удаа түлхүүр өгөхөөр нь очоод онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Тэгээд дараа нь нэг удаа гэрт нь мөнгөө авъя гэж хэлэхэд миний урдаас надад ажил явдал гарчихсан гэж хэлээд уйлаад байсан. Ийм үйл явдал болсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ****** мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр энэ хүн над руу залгаад ийм байр байна гэж хэлэхээр нь байрыг нь очиж үзээд түрээсийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор авсан 2,000,000 төгрөгөө буцааж өгнө гэсэн хүсэлт бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч өгсөн мөнгө байхгүй. Одоо би өөрт учирсан хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Тухайн үед мөнгөө авъя гэхэд өнөөдөр өгөх боломжгүй байна. Машинаа банк бусад тавиад өгье, цалингийн зээл аваад өгье гэж хэлээд хүсэлтээ гараар бичиж өгсөн. Байранд нь очиж үзэхэд суллаагүй байсан. Тэр үед намайг залилсан гэдгийг мэдсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****** нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд цахим орчинд байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч ******, ******, ******, ******, ******, ******, ******, ******, ******, ******, ******, ******нарт ****** өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ******багийн ****** дүгээр байрны ****** тоот 2 өрөө орон сууцыг 1 сарын төлбөрийг 1,000,000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн хаан банкин дахь ****** дугаарын дансаар хохирогч ******аас 4,000,000 төгрөг, ******аас 4,000,000 төгрөг, ******ээс 4,000,000 төгрөг, ******ас 4,000,000 төгрөг, ******ээс 2,850,000 төгрөг, ******эс 3,000,000 төгрөг, ******ээс 1,800,000 төгрөг ******гээс 2,000,000 төгрөг ******гаас 2,000,000 төгрөг ******гаас 2,400,000 төгрөг, ******оос 1,000,000 төгрөг, оос 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 31,050,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан байдаг. Шүүгдэгч ******ын 12 удаагийн үйлдэл нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь нэр бүхий хохирогч нарт нийт 31,050,000 төгрөгийн хохирол учруулсан тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна...” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа гаргасан дүгнэлтдээ: “...Үргэлжилсэн 12 удаагийн үйлдлээр нийт 31,050,000 төгрөгийн хохирол хохирогч нарт учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцоход маргаж мэтгэлцэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч ******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ****** нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд цахим орчинд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******багийн ****** дүгээр байрны ****** тоот 2 өрөө орон сууцыг түрээслүүлнэ гэсэн зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ****** дугаарын дансаар ******аас 4,000,000 төгрөг, ****** 4,000,000 төгрөг, ******ээс 4,000,000 төгрөг, ******ас 4,000,000 төгрөг, ******ээс 2,850,000 төгрөг, ******эс 3,000,000 төгрөг, ******ээс 1,800,000 төгрөг, ******гээс 2,000,000 төгрөг, ******гаac 2,000,000 төгрөг, ******гаас 2,400,000 төгрөг, ******оос 1,000,000 төгрөг, ******оос 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 31,050,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч ******ын мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 08, 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Би өөрийн төрсөн эх ****** байр түрээсэлж өгөх гээд зараар байр байж байтал манай эхнэр ****** өөрийн ****** гэх хаягаас Дархан хамгийн зарын группт 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын доор мэдээлэл авъя гэсэн сэтгэгдэл үлдээхэд ******гэх хаягаас манай эхнэр рүү чатаар холбогдоод шинэ хорооллын хойно Дархан буудлыг өнгөрөөд шинэ байрнууд дунд 2 өрөө тавилгатай байр байна гэж бичээд ****** гэх утасны дугаараа үлдээхээр нь тухайн утсаар нь маргааш нь буюу 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр холбогдож байгаад тухайн байрыг нь очиж үзэхээр болсон. Тэгээд дугаар байрны 3 дугаар орцны ****** тоот байранд очиход ****** ******гэх залуу өөрийн биеэр тухайн байраа үзүүлсэн ба энэ манай эмээгийн амьдардаг байр юм аа. Эмээ маань Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 1 жил гэртээ ирэхгүй гэж хэлсэн. Тухайн байр нь надад таалагдсан болохоор би ******той ярилцаж тохиролцоод 1 сарын 1,000,000 төгрөгөөр түрээс тохироод 3 сараар, 1 сарын барьцаа төлөөд нийт 4,000,000 төгрөгийг түүний өгсөн ****** тоот данс руу нь шилжүүлсэн. Тухайн байр нь бүрэн тавилгатай болохоор нь би түрээслэхээр болсон юм. Тухайн мөнгө авсан өдрөө надад өөрийн байрныхаа нэг хувь түлхүүрийг надад хүлээлгэж өгөөд өөрөө хаалгаа онгойлгож үзүүлээд өгсөн. Тухайн түлхүүр нь одоо надад байгаа. ******нь намайг тухайн байранд хоёр удаа очиход хоёуланд нь ганцаараа байсан. ******нь анх надтай уулзахдаа өөрийн гар утсан дээрээ цахим үнэмлэхийнхээ лавлагааг гаргаж үзүүлээд зургийг нь дараад авчих гэхээр нь би зургийг нь дарж авсан. Би мөнгөө шилжүүлэхээсээ өмнө түрээсийн гэрээгээ хийе гэж хэлэхэд байрны гэрчилгээ одоо надад бэлэн биш байгаа болохоор түц машинаас лавлагаа аваад харуулчихъя гээд гадуур явахад амралтын өдөр байсан болохоор түц машин бид хоёрт олдоогүй. Тэгэхээр нь би маргааш түрээсийн гэрээгээ хийхдээ түрээсийн мөнгөө шилжүүлье гэж хэлэхэд ******та надад итгэхгүй байгаа бол больж болно. Өөр зөндөө хүмүүс байр түрээслэхээр байгаа гэж хэлэхээр нь би итгээд 4,000,000 төгрөгөө шилжүүлсэн. Тухайн байраа 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр чөлөөлж өгөхөөр болоод 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээгээ хийхээр болсон. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр утас руу нь залгахад утсаа авахгүй байж байж байгаад утсаа авснаа өнөөдөр амжихгүй юм байна. 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрээгээ хийгээд байрандаа шууд орчих гэж хэлсэн. Тэгэхээр нь 04 дүгээр сарын 02-ны өдөр утас руу нь залгаад ярихад гэртээ халуураад хэвтэж байна гэхээр нь би гэрт өөрийн биеэр очиход ******орондоо орчихсон хэвтчихсэн ахаа би халуураад байна. Маргааш гэрээгээ хийе гэхээр нь итгээд мөн л гэрээс нь гараад явсан. Тэгээд маргааш өдөр нь утсаар ярихад ******нь манай эмээ хотоос гэртээ ирэхээр боллоо байраа түрээслэхээ болилоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл мөнгөө авъя гэж хэлэхэд мөнгийг нь өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл хуурч мэхлээд маргааш, 2-3 цагийн дараа шилжүүллээ гээд өгөхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна. ******нь ****** дугаарын утсаа хэд дахин залгуулж байгаад авдаг ч элдэв шалтаг шалтгаан хэлээд мөнгийг маань өгөхгүй намайг хуураад яваад байгаа юм. Би 4,000,000 төгрөгөө авчихвал гомдол санал гээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 14-16, 18 дахь тал),
******ын Хаан банк дахь ****** тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал),
Гэрч ******мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Би 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний 3 дахь хүүхэд талийгаач Ц.******ын ганц хүүхэд нь ****** байгаа юм. ******ын аав ****** нь нас бараад 27 гаран жилийн хугацаа өнгөрч байна. Харин ээж ******нь нас бараад 6 жил гарангийн хугацаа өнгөрч байна. ****** нь бүтэн өнчин үлдсэн болохоор би гайгүй хүн болгоод өсгөх санаатай өөр дээрээ авсан. ******ыг 3 настайгаас нь эхлээд одоог хүртэл асарч халамжлаад явж байна. Би яг асран хамгаалагчаар байдаггүй. Харин ******ын насанд хүрэхээс өмнө манай охин ******асран хамгаалагчаар нь 5 жил орчим болоод ****** насанд хүрсэн. ****** бид хоёр Дархан сумын ******баг ******дугаар байрны ****** тоотод хамтдаа амьдарч байгаа. Би өөрийн охин ******нэр дээр бэлэн мөнгөөр авсан. Тухайн амьдарч байгаа байр нь одоог хүртэл анх ашиглалтад оруулсан компанийн маргааны асуудлаас болоод гэрчилгээ нь гараагүй байгаа. Би өөрийн амьдарч байгаа байраа ямар нэгэн байдлаар түрээслэхээр зар мэдээлэл огт тавьж байгаагүй. Харин миний ****** дугаар болон ******гэх фейсбүүк хаягуудыг ****** ашиглаад байр түрээслүүлнэ гэж зар оруулаад намайг түр гадагшаа гарах хооронд түрээслэхээр хайж байгаа хүмүүст байраа үзүүлээд түрээслэх гэж байгаа гэж худал хэлээд хүмүүсээс мөнгө авчихдаг юм. ****** миний гар утсыг хэрэглээд надад өгөхгүй болохоор манай охин ****** хүү ******надад гар утас авч өгсөн. Тэгэхэд ****** миний дугаарыг өгөхгүй байгаа нь надад утасны хэрэг болоод байна гээд байхаар нь сүүлдээ гар утсаа өгчихсөн юм. ****** нь амьдарч байгаа байраа түрээслүүлнэ гэж хүмүүсээс мөнгө авч байгаа нь хэд хэдэн удаа давтагдаж байгаа. Би өдрийн цагаар Дархан зах дээрх лангуун дээрээ суудаг. Гэрт ****** ганцаараа үлддэг. Тэр хойгуур л ийм асуудал гаргаад хүмүүсээс мөнгө аваад байдаг юм байналээ. Би энэ хүүхдээс үнэндээ залхаж байна. Өмнөх хэд хэдэн өр төлбөрөөс нь төлж барагдуулж байсан. Бараг хоёр өрөө байрныхаа мөнгийг ******д залилуулсан хүмүүст өгөөд дуусгасан. ****** хүмүүсээс авсан мөнгөөрөө цахим мөрийтэй тоглоом тоглоод дуусгачихдаг. Надад сохор зоос ч өгч байгаагүй. ****** ач хүү маань болохоор гэрээсээ хөөгөөд гаргаж чадахгүй өнөөдрийг хүрч байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал),
******ын Хаан банк дахь ****** тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 36-41 дэх тал),
Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал),
Хохирогч ******гийн мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр бид хоёр цахим орчинд буюу Facebook-д 1-2 өрөө байр түрээсэлж сууна гэж зар байрлуулсны дагуу ****** гэсэн дугаараас тавилгатай хоёр өрөө байр байна. Ирээд үзэж болно гээд үл таних хүн ярьсан. Тэгээд нөхөр бид хоёр Дархан сумын ******баг ****** дүгээр байрны ****** тоот 2 өрөө тавилгатай байрыг очиж үзээд нэг сарын 1,000,000 төгрөгөөр тохироод эхний ээлжид 2,000,000 төгрөг буюу 2 сарын мөнгө өгөөд орохоор болсон. Тэгээд тэр залуу би 3 хоногийн дараа байраа бэлэн болгоод суулгаж өгье гэсэн. Тэгээд тухайн өдрөө ****** гэх Хаан банкны ****** данс руу би өөрийн ашигладаг Хаан банкны ****** тоот данснаас 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь ****** над руу өөрөө миний гар утас руу ****** гэх дугаараас залгаад эгчээ үлдэгдэл мөнгөө хийчих гэрийнхээ тавилгыг зөөх гээд мөнгө дутаад байна гэхээр нь надад бэлэн мөнгө байна гэхэд эгчээ та АТМ буюу бэлэн мөнгөний машин дээр очоод хүнээс гуйгаад хийчихээ гээд байхаар нь би гэрээсээ гараад Дархан сумын 5 дугаар баг байрлах Хаан банкны салбар дээр очоод үл таних хүнийг гуйж байгаад өөрийнх нь данс руу бэлэн мөнгө хийгээд тэгээд тэр хүний данснаас ******ын Хаан банкны данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ****** гэх хүн рүү утсаар залгаад утсаа авахгүй байсан болохоор гэрт нь яваад очиход гэрт хүн байхгүй байсан. Тэр орцонд үйлчлэгч хийж байсан нэг эгчээс энэ байранд ямар хүн амьдардаг талаар асуухад нэг залуу эмээтэйгээ байдаг. Манай СӨХ-н даргын дугаар аваад ярь утас нэрийг нь мэдэж байгаа гээд өгсөн. Тэр дугаараас ******ын эмээгийн дугаар ****** гэх дугаараар холбогдоход сая намайг өглөө гэртээ ороход ******согтуу унтаж байсан. Энэ миний байр. Би байраа түрээслэхгүй. Та нар надад өгөөгүй биз дээ. Явдаг газраараа яв гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би өөрийнхөө 2,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулаад авчихвал өөр ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал),
******гийн Хаан банк дахь ****** тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал),
Хохирогч ******ийн мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 03 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймагт ажиллаж амьдрах гэж нөхөр дүүгийн хамтаар ирсэн. Манай нөхөр Дархан дулааны цахилгаан станцад машинист хийдэг дүү маань Дархан-Уул аймгийн Анагаах ухааны их сургуульд 1 дүгээр курст сурч байгаа. Тэгээд бид нар Дарханд ажиллаж амьдрах гээд ирсэн. Одоогоор найзындаа байгаа болохоор нөхөр дүүгийн хамтаар байр түрээслэх гээд цахим орчинд Facebook дээр Дархан түрээсийн байр гэх хаягтай группт байр түрээсэлнэ гээд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зар оруулахад тухайн өдөр 18 цагийн орчим манай нөхрийн утас руу ****** гэсэн дугаарын утаснаас үл таних хүн залгаад байр байна. Ирээд үзчих гээд нөхөр дүүгийн хамтаар Дархан сумын ******баг 3******байрны ****** тоотод очиж үзсэн. Тэгэхэд ******гэх залуу архи уучихсан бололтой махлаг нэг ах байсан. Тэр ах би байраа нэг сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэх гэж байгаа. Та хоёр хэдэн сараар мөнгөө өгөх боломжтой вэ гэсэн. Тэр ахад би 2,000,000 төгрөг байгаа гэхэд ах нь та хоёрыг сарын 900,000 төгрөгөөр суулгая. Нэг сарын түрээс 900,000 төгрөг, барьцаа 900,000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд тэр ахын хажууд Хаан банкных нь ****** тоот данс руу 1,800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр ах би 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэхэд байраа суллачихна. Тэгээд нүүж ороорой гэсэн. Түүнээс хойш тэр ах дандаа худлаа яриад маргааш мөнгийг чинь буцаагаад өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүргэсэн. Гэрт нь очихоор хаалга тайлахгүй одоо бүр утсаа авахгүй байгаа. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би шилжүүлсэн мөнгөө банк бус санхүүгийн байгууллагын зээлийн апп-аас авсан. Хүү нь маш өндөр гэсэн. 700,000 төгрөг нэмж төлөх юм байналээ. Би өөрийнхөө 1,800,000 төгрөгийн хохирлыг хүү болох 700,000 төгрөгийн хамт нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн ****** дахь тал),
******ийн Голомт банк дахь 1805201018 тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 90-94 дэх тал),
Хохирогч ******гийн мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 06, 05 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн гэртээ байхдаа фейсбүүкээр байр түрээслэхээр зар хайж байхад 2 өрөө байр түрээслүүлнэ дугаараа үлдээгээрэй гэсэн утгатай зарыг нууцлагдсан хаягаас оруулсан байхаар нь өөрийнхөө утасны дугаарыг үлдээсэн. Тэгтэл над руу 2025 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим ****** дугаарын утсаар ******гэх залуу холбогдоод "Дархан-Уул аймгийн Дархан сумын ******баг ****** дугаар байрны ****** тоот 2 өрөө байр түрээсэлнэ. Чи хүрч ирээд байр үзэж болно шүү гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд байранд нь очих үед манай эмээгийн хөл нь өвдөөд гэр бүлээрээ хот руу явах гэж байгаа учраас энэ байрыг урт хугацаагаар түрээсэлнэ гэж хэлэхээр нь би зөвшөөрч 1 сарын түрээсийн төлбөр болох 1,000,000 төгрөгийг барьцаа 1,000,000 төгрөгийн хамт нийт 2,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлсэн. Утгыг нь Цагаанхүүгээс барьцаа болон түрээсийн төлбөр илгээв гэж бичсэн. Гомдолтой байна. ...Миний хувьд өөрийн шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцаан авчихвал гомдол саналгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 116, 118 дахь тал),
******гийн Худалдаа хөгжлийн банк дахь ****** тоот дансны шилжүүлгийн баримт (1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал),
****** болон ****** нарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 120-121 дэх тал),
******ын Хаан банк дахь ****** тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 127 дахь тал),
Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 130-131 дэх тал),
Хохирогч ******ийн мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 07, 05 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би өнгөрсөн 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр фейсбүүк цахим орчинд байр түрээсэлнэ гэсэн утгатай зар байхаар нь би өөрийнхөө гар утасны дугаарыг бичээд үлдээчхээд байж байтал миний гар утас руу ****** гэсэн гар утасны дугаараас залгахаар нь аваад ярьтал "түрээслэх 2 өрөө байр байна" гэж хэлэхээр нь би гэрийн хаяг нь хаана юм бол, одоо очиж үзэж болох уу? гэж асуухад "шинэ хорооллын 12 дугаар баг ****** дүгээр байрны 6 давхрын ****** тоот байр" гэж хэлэхээр нь би шууд яваад очсон чинь намайг ******гэдэг, би байрны эзэн байна, би гар утсаар ярьсан хүн байна" гээд нэг ах байсан. Тэгээд би тухайн байрыг үзчихээд түрээсийг яаж авах юм бэ? гэхэд тухайн ******гэх хүн нэг сарын түрээс нь 1,000,000 /нэг сая/, байрыг 3 сараар түрээсэлнэ, барьцааны 1,000,000 /нэг сая/ төгрөг нийт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг өгчихвөл байрандаа орж болно гэж хэлэхээр нь би тухайн байрыг 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлж түрээслэхээр тохиролцсон. Тэгсэн тухайн ******гэх хүн би 4 сарын 6-ны өдрөөс байрандаа орох юм бол өнөөдөр урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй гээд байхаар нь би тухайн үед мөнгөгүй байсан болохоор хүргэн ахаасаа 3,000,000 /гурван сая/ төгрөгийг зээлэхээр болоод шууд ******ын данс руу шилжүүлчхээд явсан. Тэгсэн маргааш нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ******над руу залгаад "байрныхаа үлдэгдэл мөнгийг шилжүүлэх хэрэгтэй байна. Надад мөнгө хэрэгтэй байна" гэж хэлэхээр нь би гэр лүү явж очоод ******той уулзаж байгаад үлдэгдэл 1,000,000 /нэг сая/ төгрөгийг нь өгөхөөр болоод би тухайн түрээслэх байрныхаа түлхүүрийг аваад гараад явж байгаад өөрийнхөө Хаан банкны ****** тоот дугаартай данснаасаа ын Хаан банкны ****** тоот дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд би түрээсэлсэн байрандаа орох гээд 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******ын ****** дугаарын гар утас руу залгаад утсаа авахгүй болохоор нь түрээслэх гэж байгаа байрандаа яваад очтол тухайн байранд ******байхгүй, өөр хүмүүс "энэ байрыг түрээсэлчихсэн" гээд байж байхаар нь би ******руу залгаад утсаа авахгүй байж байгаад хэсэг хугацааны дараа дахиад залгатал ******утсаа авахаар нь би "таны түрээслүүлнэ гэсэн байранд өөр хүмүүс орчихсон байна, би мөнгөө авмаар байна" гэсэн чинь "би мөнгийг нь буцааж өгнө, эсвэл та нар 4 дүгээр сарын 07-ны өдөр наад хүмүүсээ гарахаар байрандаа орох юм уу?" гэж хэлэхээр нь би мөнгөө авъя, та миний мөнгийг буцаагаад өгчих" гэж хэлсэн чинь "за удахгүй өгнө, маргааш өгнө" гэсээр байгаад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул би Цагдаагийн байгууллагад хандаж байна. Бид 2 түрээсийн гэрээ хийгээгүй. Бид хоёр 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ хийхээр тохиролцчихсон байсан. Би ************гэх хүний Хаан банкны ****** дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн. Би тухайн ****** дугаартай данс руу нийт 2 удаагийн гүйлгээгээр нийт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийнхөө Хаан банкны ****** тоот дугаартай данснаас 1 удаагийн гүйлгээгээр 1,000,000 /нэг сая/ төгрөг, хүргэн ахынхаа Хаан банкны ****** тоот дугаартай данснаас 1 удаагийн гүйлгээгээр 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 154-156, 158 дахь тал),
Шилжүүлгийн баримт (1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал),
Хаан банк дахь ****** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 161-162 дахь тал),
******ийн Хаан банк дахь ****** тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 163 дахь тал),
Хохирогч ******мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би дулааны улиралд ****** гэх газарт байрлах хайрганы карьерт засвар үйлчилгээ хийж ажиллуулдаг. Дархан-Уул аймагт 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдөр ирээд тухайн үедээ байр хайгаад гайгүй тав тухтай байр олдохгүй байхаар нь Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн бракт 1 сарын хугацаатай түрээслэхээр мөнгийг нь өгөөд орсон. 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн хугацаа дуусах байсан болохоор байр хайж эхлээд 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дархан байр түрээс гэсэн фэйж хуудсанд байр түрээсэлнэ гэсэн зар байршуулж ******гэх хүнтэй уулзсан. Тэр үедээ надад Дархан сумын 12 дугаар баг ******-****** тоот байрыг үзүүлсэн. ******надад хэлэхдээ 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэхэд байрыг суллаад өгье. Та нүүгээд ороорой гэж хэлсэн. Надад байр суллаж өгөх хугацаа нь болоод ****** дугаарт холбогдоход Улаанбаатар хот руу ажилтай явчихлаа. 04 дүгээр сарын 19-нд яг суллаж өгөөд байранд оруулъя. Та нүүгээд ороорой гэж хэлсэн. .... Би өөрийн Хаан банкны ****** дугаартай данснаас ****** ******гэсэн ****** дугаартай данс руу 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ... Миний хувьд өөрийн шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан авчихвал гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 180, 182 дахь тал),
******Хаан банк дахь ****** тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал),
****** болон ****** нарын байгуулсан түрээсийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 185 дахь тал),
Хохирогч ****** мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Байр таалагдсан тул түрээсийн гэрээ байгуулж 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байраа суллаж оруулахаар тохиролцсон. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байрны түрээсийн төлбөр болох 3,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банк дахь ****** тоот данснаас ******гэх хүний ****** тоот данс руу шилжүүлсэн. Мөнгөө нэхэмжилж байна. ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал),
****** болон ****** нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 240-205 дахь тал),
******ын Хаан банк дахь ****** тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 214-216 дахь тал),
Хохирогч ******гийн мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 07, 05 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би өнгөрсөн 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүк цахим орчинд байр түрээсэлнэ гэсэн утгатай зар оруулсан чинь зарын дагуу холбогдож байна гээд ******rэх фейсбүүк хаягаас "****** дүгээр байранд байр түрээслүүлнэ" гэсэн утгатай зурвас биччихсэн байхаар нь би тухайн хүнтэй түрээслэх байрных нь талаар мэдээлэл авахад "2 өрөө байр, төлбөрөө яаж өгөх боломжтой юм, манайх бүрэн тавилгатай түрээсэлнэ. 1 сарын барьцаа. 1 сарын түрээс өгөх боломжтой юу, манай хүү Дарханд байгаа хүүтэй яриад түрээслээрэй хө гэх мэтчилэн зурвас бичсэн. Тэгээд би тухайн ****** гэх хаягтай хүнтэй харьцаж байгаад байраа очиж үзэхээр болоод шинэ Дарханы шинэ хорооллын ард талд байрлалтай ****** дүгээр байрны 6 давхарт ****** тоот байранд очиж үзэхэд өөрийгөө ******гэж дууддаг гэх залуу тухайн байрыг надад үзүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлнэ гэсэн чинь орой болчихсон байсан болохоор манайх түрээсийн гэрээгээ хийж байгаад мөнгөө өгөхөөр тохиролцоод явсан. Тэгээд гэртээ очоод байж байтал тухайн байрыг үзүүлсэн ******гэх залуу гар утас руу залгаад "та байраа түрээслэх юм уу? энд бас нэг хүн ирээд байрыг чинь түрээсэлье гээд байна, та түрээслэх юм бол урьдчилгаа мөнгө шилжүүлчхээч" гэж ярихаар нь би очиж уулзаад тохирчихсон байсан болохоор итгээд 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн маргааш нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нөгөө байр түрээслүүлнэ гэсэн ******гэх хүн над руу залгаад "тантай ярих юм байна, надад мөнгө хэрэг болоод байна, та над руу дахиад 600,000 /зургаан зуун мянга /төгрөг шилжүүлчхээч, би түрээслэх байрныхаа эд зүйлийг Улаанбаатар хот руу зөөх гэсэн зардлын мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь би 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг нь шилжүүлсэн. Тэгсэн маргааш өдөр нь ******гэх хүн над руу залгаад дахиад хотоос Дархан орох гэсэн зардлын мөнгө хэрэгтэй болчхоод байна, та дахиад 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг шилжүүлчхээч гээд байхаар нь би дахиад 300,000/ гурван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь ******руу залгаад би байрандаа ормоор байна, чи байрныхаа түлхүүрийг авчирч өгөөч гэж хэлсэн чинь "эгчээ буяны ажил гарчихлаа, та 2 хоногийн дараа байрандаа орчхооч" гэж хэлэхээр нь би 2 хоногийн дараа залгасан чинь удахгүй таныг байранд чинь оруулна. Та түр хүлээж бай гэж хэлэхээр нь би "ерөөсөө наад байранд чинь орохгүй, мөнгөө авъя" гэсэн чинь таны мөнгийг удахгүй өгнө. Та түр хүлээж бай гэж хэлээд тэрнээс хойш гар утсаа авахгүй байгаа тул би Цагдаагийн байгууллагад хандаж байна. Би ************гэх хүний ****** дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн. Би тухайн ****** дугаартай данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 246-248, 250 дахь тал),
******гийн Хаан банк дахь ****** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 2-5 дахь тал),
Хохирогч ******ийн мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 04-р сарын 30-ны өдөр Дарханы байр түрээсэлнэ гэсэн зар дээр 2 өрөө байр түрээсэлнэ гэсэн утгатай зар тавьсан. Тэгсэн чинь маргааш нь буюу 5-р сарын 1-ний өдөр 16 цагийн орчимд ****** гэсэн дугаараас "байр түрээсэлнэ гэсэн үү 2 өрөө тавилгатай байр байна. Ирээд үзэх үү" гэж асуусан. Тэгэхээр нь би завгүй байна. Маргааш үзье гэсэн чинь би маргааш завгүй болчихно. Өнөөдөр завтай болоод ирээд үзчих гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний заасны дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р баг ******-р байрны ****** тоотод очиж түрээслэх байраа үзсэн. Тэгээд байраа үзээд байж байтал нөгөө хүн нь өөрийгөө ******гэж танилцуулаад тэр байр нь барьцаа 1 сая төгрөг, сарын 1 сая төгрөгөөр түрээсэлнэ гээд өнөөдөр энэ байрны зээлийн төлөлттэй юмаа. Та нар гэр бүлээрээ юм чинь оруулна аа, хагас бүтэн сайнд би байраа суллаад 1 дэх өдөр та орчих гол нь одоо урьдчилгаа 1 сая төгрөг өгчих. Байрныхаа зээлийн төлөлтийг хиймээр байна гээд гуйгаад байхаар нь би урьдчилгаа 1 сая төгрөгийг ****** тоот Хаан банкны данс руу "******" гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Тэгээд шилжүүлэхдээ би найдвартай юу гээд ******ын бичиг баримтуудын зургийг дарж аваад давхар бичгээр баталгаа гэж зүйл бичүүлж аваад шилжүүлсэн. Бичиг нь бичгийн цаас байхгүй байсан учраас ажлынхаа бичгийн ард бичүүлсэн. Тэгээд би гэрээгээ хиймээр байна гэсэн чинь ******яриад гэрээгээ бэлэн болгочихно. Асуудалгүй ахаа гээд миний иргэний үнэмлэхийн зургийг дараад аваад явсан. Дараа нь би хагас бүтэн сайн өдөр нь хүлээгээд хэд удаа холбогдож асуухад янз янзын шалтаг хэлээд хойшлуулаад байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 35, 37 дахь тал),
******ийн Хаан банк дахь ****** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 40, 41 дэх тал),
******ын гаргасан гараар бичсэн баталгаа (2 дахь хавтаст хэргийн 42 дахь тал),
Хохирогч ******ын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 05-нд Дархан-Уул аймагт Улаанбаатар хотоос ирж Дархан сумын 10 дугаар багт шинээр зам өргөтгөлийн ажил хийхээр байгууллагын хүмүүсийн хамт ирээд. Хамт ажилладаг инженер дүү ****** нь цахим орчинд буюу Facebook-д байр түрээсэлнэ гэсэн зар оруулсан. Тухайн үед ****** дугаарын гар утаснаас нэг үл таних залуу миний 8811******24 дугаар луу залгаад хоёр өрөө бүрэн тавилгатай байр байна гэсэн. Тэгээд би ******ийн хамтаар Дархан сумын ******баг ****** дүгээр байрны ****** тоотод очиж байрыг үзэхэд ****** гэх залуу ганцаараа байсан. Тэр залуу нэг сарын түрээс 1,000,000 төгрөг, хоёр сараар авна, нэг сарын барьцаа мөнгө авна гээд нийт 3.000.000 төгрөгөө одоо шилжүүлчихвэл 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр буюу хоёр хоногийн дараа ирээд шууд ор гэсэн. Тэгээд Би ******той гэрээс нь гараад Аймгийн Засаг даргын тамгын газар ороод өөрсдийнхөө иргэний үнэмлэхийн лавлагааг гарган аваад хажууханд нь байсан хэвлэлийн газрын тэндээс түрээсийн гэрээ хэвлэж аваад гэрээ хийгээд ******батлуулчихъя гэсэн. Тэгээд би ******ын данс руу өөрийн данснаас 3,000,000 төгрөгийг байрны түрээс гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа уулзахаар болоод салцгаасан. Өнөөдөр 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байрандаа орох гээд очтол ****** гэх залуу гэртээ байсан бөгөөд би байрандаа оруулахааргүй болчихлоо. Манай гэрийнхэн уурлаад байна гэсэн. Тэгээд чиний мөнгийг би хэд хоногоос өгье гээд байсан. Одоо надад мөнгө байхгүй ээ. Би мөрийтэй тоглоод алдчихсан гээд байсан болохоор би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байгаа юм.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 63 дахь тал),
******ын Хаан банк дахь ****** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 66, 67 дахь тал)
******болон ****** нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ (2 дахь хавтаст хэргийн 70 дахь тал),
Хохирогч ******ын мөрдөн байцаалтад 2025 оны 05 дугаар сарын 19, 05 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ****** хүнд зарсан юм. Ингээд эхнэр бид хоёр байх газаргүй болчихоор нь би 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байр түрээслэх зорилгоор фэйсбүүк ухаж байтал "Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг ****** дүгээр байрны ****** тоот 2 өрөө байр түрээсэлнэ" гэсэн пост оруулсан байхаар нь би "2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд ****** гэх залуутай ****** дугаарын утсаар холбогдоод Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг ****** дүгээр байрны ****** тоот 2 өрөө байрын үзэх үед "би энэ байранд одоогоор ганцаараа амьдарч байгаа бөгөөд 4 сараар нь түрээсэлнэ" гэж хэлэхээр нь ******бид хоёр 1 сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр болоод нийт 4 сарын түрээс болох 4,000,000 сая төгрөгийг би өөрийнхөө ****** дугаарын данснаас ******ын Хаан банкны ****** дугаарын данс руу "байр" гэсэн утгатай шилжүүлсэн бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг ****** дүгээр байрны ****** тоотод байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 116-117, 119 дэх тал),
******ын Хаан банк дахь дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 122, 123-124 дэх тал),
Хохирогч ******ийн 2025 оны 05 дугаар сарын 19, 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт ажлаар ирчихсэн явж байгаад Дархан-Уул аймгийн түрээсийн байр гэсэн зарын фэйсбүүк грүпп дээр хоёр өрөө байр түрээсэлнэ гэсэн фэйсбүүк хаягаа нууцалсан хаягаас пост бичээд хүмүүс доод талд нь commend үлдээчихсэн болохоор нь өөрийнхөө ****** дугаарыг үлдээчихсэн. Би Дархан- Уул аймагт барилгын төхөөрөмж угсралтын, ажлаар ажлынхаа 4-5 хүн 3 сарын хугацаагаар байр түрээслэхээр байр хайж байсан. Тэгтэл ****** дугаартай утаснаас нэг эрэгтэй хүн залгаад Шинэ Дарханд хоёр өрөө байр байна. 3 сарын 2.850.000 төгрөг гэхээр нь би Улаанбаатар руу ажлаар явах гэж байсан болохоор өөрийн танил ах гээд ахыг гуйгаад та очоод байрыг нь үзээд өгөөч гэж гуйсан. Удалгүй ах үзчихээд шинэ Дарханд ******баг ****** дүгээр байрны 6 давхарт ****** тоот байр байна хоёр өрөө байр байна. Зүгээр аятайхан байр байна. Чи өөрөө мэд түрээслэгч залуу хажууд байна. Энэ залуу одоо мөнгөө хийчихвэл баталгаажаад өөр хүнд түрээслэхгүй гэж байна гэхээр нь би ажлынхаа хүмүүсийг байрлуулах байр хайж байсан болохоор тухайн залуугийн хаан банкны ****** дугаарын ************гэсэн дансанд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг 37 минутад 2.850.000 төгрөгийг шилжүүлсэн. Гүйлгээний утган дээр нь хоёр өрөө байр түрээс гээд ******-р байр 6 давхар ****** тоот гэж хаягийг нь бичсэн. Тэгээд долоо хоногийн дараа ирээд байрандаа орох гэтэл өнөөдөр оруулах боломжгүй маргааш оруулна гэхээр нь ажлынхаа хүмүүсийг шинэ Дарханд түрээсийн байранд түр гуйж оруулаад маргааш өглөө нь ярьтал боломжгүй байна гээд ****** дугаарын утас нь холбогдох боломжгүй болчихоор нь дахин дахин залгаж байгаад оройдоо ярьтал байрандаа оруулах боломжгүй гэхээр нь тэгвэл мөнгөө авъя гэтэл удахгүй мөнгийг чинь хийчихнэ гэхээр нь буцаагаад мөнгө хийчих болов уу гээд зөндөө хүлээсэн. Тэгээд сүүлдээ миний дугаарыг огт авахаа болиод байж байгаад нэг утсаа авч ярьснаа маргааш шилжүүлнэ гэж хэлээд дахиж утсаа авахаа больсон. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 142-143, 145 дахь тал),
******ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 150, 151 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх замаар өмчлөгч, эзэмшигчийг эд хөрөнгөө өөрөө өгөхөд хүргэж, шилжүүлэн авах хэлбэрээр үйлдэгддэг.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч ****** нь цахим хэрэгсэл ашиглаж орон сууц түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчдийн төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчдийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Прокуророос гэмт хэргийн талаарх эрүүгийн эрх зүйн онолын ойлголтыг буруу тайлбарлаж, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь тус тусдаа үүсэж, өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, тус бүрдээ гэмт хэргийн шинжийг хангасан хэд хэдэн удаагийн үйлдлээр залилсан үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заасныг баримтлан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах тул зөвтгөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******ын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 12 хохирогчийг залилсан үйлдлүүд нь хэдийгээр Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн, олон хохирогчтой хэрэг боловч өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Гэмт этгээдийн урьд нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн нөхцөл байдлыг түүний сүүлд үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулахыг нийтлэг давталт гэж үзэх бөгөөд харин Эрүүгийн хуульд заасан зөвхөн нэг төрлийн, эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үзнэ.
Дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр хуульчлагдсан бол түүгээр зүйлчилж, харин хуульчлагдаагүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгчийн үйлдлийг зөвхөн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээр гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул ******оос нийт 31,050,000 төгрөгийг гаргуулж хохирогч ******т 4,000,000 төгрөг, ****** 4,000,000 төгрөг, ******т 4,000,000 төгрөг, ******д 4,000,000 төгрөг, ******д 2,850,000 төгрөг, ******д 3,000,000 төгрөг, ******т 1,800,000 төгрөг, ******д 2,000,000 төгрөг, ******д 2,000,000 төгрөг, ******д 2,400,000 төгрөг, ******ид 1,000,000 төгрөг, ******од 3,000,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж удаан хугацаагаар хорих ял оногдуулах нь хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж, хохирогч нар хохирол төлбөрөө гаргуулж авах эрхийг хязгаарлахаар нөхцөл байдал байх тул харгалзаж үзнэ үү. Шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийтэд тустай ажил хийлгээд хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах нь зүйтэй юм болов уу гэж харж байна. Шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй байна гэж харж байна. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь ажил хөдөлмөр хийх дадал суулгахаар байх тул нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч ****** гаргасан саналдаа: “...Шүүгдэгч ******ыг хорих юм бол мөнгө авах хугацаа маань удаашрах байх гэж бодож байна. Иймд нийтэд тустай ажил хийлгүүлээд дахиж хүн хохироохгүй байх тал дээр нь цагдаагийн хяналтад байлгах нь зүйтэй байх...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч ****** гаргасан саналдаа: “Шүүгдэгч ******ыг ажил хийлгэнэ гэхээс илүү хувь хүнийг нь хүмүүжүүлээсэй гэж хүсэж байна. Зохих ял шийтгэлийг нь оногдуулах нь зүйтэй...” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч ****** нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.
Шүүхээс шүүгдэгч ******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ****** нь энэ хэрэгт 10 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******ургийн овогт ****** ******хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******оос 31,050,000 төгрөг гаргуулж, хохирогч ******т 4,000,000 төгрөг, ******д 4,000,000 төгрөг, ******т 4,000,000 төгрөг, ******д 4,000,000 төгрөг, ******д 2,850,000 төгрөг, ******д 3,000,000 төгрөг, ******т 1,800,000 төгрөг, ******д 2,000,000 төгрөг, ******д 2,000,000 төгрөг, ******д 2,400,000 төгрөг, ******ид 1,000,000 төгрөг, ******од 3,000,000 төгрөг тус тус олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****** нь 10 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР