Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/145

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч С.С, шүүгдэгч Ц.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Ц-ийн Д-д холбогдох эрүүгийн 2535000000… дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ………………….-нд Увс аймгийн …….. суманд төрсөн, …. настай, ….., …. боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, …………… ажилтай, ам бүл ………… хамт амьдардаг, Увс аймгийн ............. сумын ……………. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Са овогт Ц-ийн Д-, (регистрийн дугаар: ………….);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д- нь 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн ............. сумын …. дугаар багт байрлах “.............” зочид буудлын 204 тоот өрөөнд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Р.У-тэй тухайн тохиолдолд үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдаж, улмаар барьцалдан заамдан авч, түлхэн унагааж, эрүүл мэндэд нь “ тархи доргилт, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн шилбэ цус хуралт, уруулын баруун доод хэсэг, цээжний баруун дээд хэсэг, баруун шилбэ, зүүн өвдөгний үений урд хэсэгт зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Д- нь 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн ............. сумын ……..дугаар багт байрлах “.............” зочид буудлын 204 тоот өрөөнд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Р.У-тэй тухайн тохиолдолд үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдаж, улмаар барьцалдан заамдан авч, түлхэн унагааж, эрүүл мэндэд нь “ тархи доргилт, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн шилбэ цус хуралт, уруулын баруун доод хэсэг, цээжний баруун дээд хэсэг, баруун шилбэ, зүүн өвдөгний үений урд хэсэгт зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал); 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал); 

3. Мөрдөгчийн согтуурал шалгасан: “…Ц.Д-гаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал шалгах драгер багажаар шалгахад 1.14%-ийн согтолттой гарсан…” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10, 16 дахь тал); 

4. Хохирогч Р.У-ийн өрдөн байцаалтын шатанд өгсөн "...Ц.Д- бид хоёр пиво уугаад үлдсэн. Ц.Д- нь намайг “чи хамт ууж идэж явж чаддаггүй, архи уучихаарай чи их дээрэнгүй сонин зантай, дандаа өөрийнхөөрөө зүтгэдэг" гэх зэргээр надад үг хэлээд байсан. Би Ц.Д-д хандаж "чи бас адилхан шүү" гэж хэлэхэд Ц.Д- нь “чи ямар даварсан авгай бэ” гэж хэлээд намайг заамдаж барьж авахаар нь би Ц.Д-г адилхан заамдаж барьж аваад Ц.Д- бид хоёр нэг нэгэнтэйгээ зууралдсан. Ц.Д- намайг хүчтэй түлхэж, 204 тоот өрөөний хувцасны өлгүүрийн өнцөг мөргүүлсэн. Тухайн үед миний толгой хагарч цус гарсан бөгөөд би цус хараад Д /Д-/ чи миний толгой хагалчихлаа шүү дээ гэж орилоход Х.Б- сэрж орноосоо босож ирээд … Ц.Д- бид хоёр нэг нэгнээ заамдалцан зууралдаж ноцолдож байгаад Ц.Д- намайг түлхэж хувцасны өлгүүрийн өнцөг мөргүүлж, миний толгойг хагалсан… Уг үйл явдал болох үед миний тархи доргисон, толгой хагарсан, зүүн гарын булчин, шуу, гуя хэсэгт цус хуралт гэмтэл үүссэн. Уг гэмтлийг Ц.Д- учруулсан…” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 23-26 дахь тал);

5. Гэрч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нойрон дунд Ц.Д-, Р.У- нар чанга дуугаар хоорондоо маргалдаж, өрөөнд эд зүйл дугарч, унах шиг болохоор нь би сэрээд харахад Р.У-ийг Ц.Д- дээр нь дараад уначихсан байсан. Би Ц.Д-г татаж, Р.У- дээрээс босгоход Р.У- босож ирээд толгойгоо хагарчихсан байна гээд цусаа хараад орилсон.…Харин Р.У-ийн толгойд учирсан гэмтлийг Ц.Д- учруулсан…” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 31-33 дахь тал);

6. Гэрч М.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...19 цагийн үед 2 давхарт эмэгтэй хүн чанга дуугаар орилоод байхаар нь би очиж хаалгыг смарт түлхүүрээр онгойлж ороход ор дэр цус болсон, шар үстэй эмэгтэй араас нь найзаа тэвэрч тайвшруулсан байдалтай, харин нэг эмэгтэй найз нойлын үүдэн дээр зогсож байсан. Би юу болж байгаа талаар асуухад найзаа тэвэрч байсан эмэгтэй манай найз паар мөргөсөн гэж хэлэх үед тэврүүлж байсан шар үстэй эмэгтэй нь манай найз намайг өшиглөж, ширээ мөргүүлсэн гэх зүйл ярьсан… гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 27-28 дахь тал);

7. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн …. дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал);

8. Шүүгдэгч Ц.Д-гийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

9. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

10. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай: “....Р.У-ийн биед тархи доргилт, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн шилбэ цус хуралт, уруулын баруун доод хэсэг, цээжний баруун дээд хэсэг, баруун шилбэ, зүүн өвдөгний үений урд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн шилбэ цус хуралт, уруулын баруун доод хэсэг, цээжний баруун дээд хэсэг, баруун шилбэ, зүүн өвдөгний үений урд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь 6-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Харин зүүн шууны гадна дээд хэсэг, зүүн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ...Тархи доргилт, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал)-ээр хохирогч Р.У-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Д- нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Р.У-ийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд түлхэж, цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ц.Д- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

11. Шүүгдэгч Ц.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

12. Хохирогч Р.У- мөрдөн байцаалтын шатанд “Ц.Д- нь миний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 344,000 төгрөгийг төлж барагдуулсан. Найз Ц.Д-д миний бие гомдолгүй” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 91 дэх тал), мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 344,034 төгрөгийг хор уршгийг нөхөн төлсөн гэх Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 92 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

13. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 167 дугаартай: “Ц.Д-гийн биед цээжний баруун дээд хэсэгт, баруун, зүүн шуу, сарвуунд зулгаралт, баруун бугалганы гадна доод хэсэг, зүүн бугалга, зүүн гуяны гадна дунд хэсэгт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо…Цээжний баруун дээд хэсэгт, баруун, зүүн шуу, сарвуунд зулгаралт, баруун бугалганы гадна доод хэсэг, зүүн бугалга, зүүн гуяны гадна дунд хэсэгт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт (Хавтаст хэргин 57-58 дахь тал)-ээр хохирогч Р.У-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ц.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Д- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.

3. Шүүгдэгч Ц.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Ц.Д-гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Ц.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.  

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ц.Д- түүний өмгөөлөгч С.С нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Ц.Д-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэв.

 8. Шүүгдэгч Ц.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ц-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                               

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ