Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/02422    

 

 

 

 

 

 

 

  2022        05         24                                      101/ШШ2022/02422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ххххххххххх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххх дүүрэг, хххххххххх , хххххххххх , тоотод оршин байрлах Х.Б ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххх дүүрэг, хххххх хороо, ххххххх , ххххххх байр, хх тоотод оршин суух М.Б  /000000/, А.Н  /000000/

Хариуцагч: ххххх  дүүрэг, ххххх хороо, ххххх тоотод оршин байрлах Ж.З ХХК /000000/,

Хариуцагч: ххххххх дүүрэг, хххххх хороо, ххххххх , хх гудамж ххххх  байр, хх тоотод оршин суух, М.Б /00000000/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 235,736,306 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн, хариуцагч М.Б-н 123,263,559 төгрөг гаргуулах, хариуцагч М.Б-ийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Т , хариуцагч бөгөөд хариуцагч А.Н, Ж.З ХХК нарын төлөөлөгч М.Б , хариуцагч М.Б , М.Б  нарын төлөөлөгч О.Д,  нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн төлөөлөгч С.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч С.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь Хаан банктай 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 300 сая төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Ү0000000тоот гэрчилгээнд бүртгэлтэй 4 өрөө орон сууц, Ү-000000000 тоот гэрчилгээнд бүртгэлтэй 4 өрөө орон сууц, ххххххх маркийн автомашин зэргийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 202,783,496.44 төгрөг төлсөн. Зээлдэгч нар гэрээний хугацаанд зээлийн төлбөр төлөөгүй тул үндсэн зээл 136,780,011.41 төгрөг, үндсэн хүү 85,471,328.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,461,332.70 төгрөг, нотариатын зардалд 23,500 төгрөгт нийт 235,736,306 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж байна. Банктай тус зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр М.Б , хамтран үүрэг гүйцэтгэгчээр А.Н , Ж.З ХХК нар оролцож гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нараас ч эдгээр төлбөрийг шаардаж байсан. Мөн хуулийн 242.11-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байнагэж заасан. Хариуцагч нарын хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй мөн хариуцагч бүрээс үүргийн гүйцэтгэлийг хувь тэнцүүлэн шаардах боломжгүй тул хариуцагч нараас 235,736,306 төгрөгийг нэхэмжилж байна, тус дүнд нотариатын зардал орсон. Барьцаа хөрөнгийн өмчлөгч нь М.Б  байсан тул түүнийг хариуцагчаар татсан. Хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох эрхтэй. Хариуцагч нар зээлийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд хариуцагч М.Б , М.Б  нарын өмчлөлийн Ххххххххххх  дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, 10 дугаар байр, 18 тоотын 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, хххххх гудамж, хххххх  байр, хх тоотын 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-00000000 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, 0000 улсын дугаартай, тоёота ланд круйзер 200 маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч М.Б  шүүхэд болон төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 136,780,011.41 төгрөгийг зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлдээ А.Н , Ж.З ХХК, М.Б  гэх 3 хүнийг хариуцагчаар тодорхойлсон. Үндсэн зээлдэгч М.Б , хамтран хариуцагчаар А.Н , Ж.З ХХК гэх этгээдийг татсан. М.Б г барьцаа хөрөнгийн эзэн гэх үүднээс хариуцагчаар татсан гээд тайлбарлаад байна. М.Б  гуравдагч этгээд байх боломжтой этгээд харагдаж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар тэрээр зээлийн гэрээг Хаан банктай байгуулж байгаагүй. Нэмэлт өөрчлөлт оруулах 2015 оны 3 дугаар сарын гэрээнд мөн огт гарын үсэг зураагүй. Ингэснээр зориуд хариуцагчаар түүнийг оролцуулж эрхийг нь зөрчиж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн баримтыг нэг хүн хийсэн байна, ингэхдээ банк хоорондын гүйлгээ нь харилцан адилгүй кодтой байгаа нь эргэлзээтэй байдал үүсгэж байна. Энэ нь бүрдүүлбэр хангасан эсэхтэй холбоотой боловч хүсэлтийг шүүх хүлээн авсангүй. 2015 онд М.Б  зээлийн гэрээний үүргийг цаашид биелүүлэх боломжгүй болсон талаар дурдсан, үүнтэй холбоотой баримт байгаа. Тиймээс М.Б  өөрийг нь шүүхэд өгнө үү, учир нь түүнд шүүхэд хандах тэмдэгтийн хураамж байхгүй талаар тайлбарласан. Үүнтэй холбоотой баримт гаргуулъя гэхэд шүүх хангаагүй. Энэ талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх байдал ярихаас цаашгүй байна. Энэ талаар хүсэлт шийдвэрлэх үеийн тэмдэглэлд тодорхой байгаа. Зээлийн гэрээгээр 300 сая төгрөгийн зээлийг 330 сая болгож өгөх үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.7, 6.1.7, 6.1.8-д заасан нөхцөл байдал үүссэн байхад хууль бусаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох эрхгүй байсан. Бид 136 сая төгрөгийг нь зөвшөөрдөг. Үлдэх хэсгийг нь төлөх боломжгүй талаар баримт гаргуулахаар олон хүсэлт гаргасан. Хадгаламжийнхаа хүүнд М.Б  нийт 114 сая төгрөгийн ашиг олох байсан. Гэтэл нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн. Тиймээс нэхэмжлэлээс 136 сая төгрөгийг нь хангаж, бусдыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А.Н , Ж.З ХХК нарын төлөөлөгч М.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид авсан зээлээ хугацаанд нь төлж байсан. 2016 оноос үйл ажиллагааг зогсон зээл төлөх боломжгүй байдалд хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Хадгаламжид байсан 59,212,000 төгрөг хаана нь орсон талаар асуугаад байна. Бид байраа ч өгсөн. Одоо 136 сая төгрөгийг нь зөвшөөрч байгаа. н.Н  манай гэр бүлийн хүн бөгөөд уг мөнгийг авсанд маргаан байхгүй гэв.

Хариуцагч М.Б гийн төлөөлөгч О.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд М.Б д холбогдуулсан шаардлага цаасаар байхгүй. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 34/3278 гэх нэхэмжлэлд М.Б  байхгүй, үндэслэлд ч байхгүй. Зээлийн үүргийг М.Б  хариуцахгүй. Уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь зээлийн гэрээний үүрэг шаарддаг. Гэтэл уг гэрээнд нь М.Б  огт оролцоогүй, гарын үсэг зураагүй, холбоогүй, түүний дансанд нэг ч төгрөг ороогүй. Барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэж М.Б  хэлсэн тул зөвшөөрсөн. Гэхдээ зээлийн гэрээг одоо ойлгоход хэцүү байна. Компанийн үйл ажиллагаанд үндэслэчихээд М.Б д зээл өгдөг нь ямар учиртай вэ. М.Б  барьцааны хөрөнгөө барьцаанд тавих эрх, үүргийг М.Б д олгосон. Түүнээс биш М.Б тай гэрээ хийх нь хуульд нийцэхгүй. Нэмэлт үүрэг нь үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой. Энэ үүднээс үндсэн үүрэг хүлээгээгүй байж нэмэлт үүрэг хүлээх эсэх нь асуудал. Барьцаа хөрөнгийн эзэн тул хариуцагч гэдэг тайлбар үндэслэлгүй. Тиймээс 2015 оны 3 дугаар сард байгуулсан зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж, шүүх шинжээч томилж М.Б  гарын үсэг зураагүй гэдгийг тогтоосон. Хамтран хариуцагч татаад байгаа нь үндэслэлгүй, харилцаанд оролцоогүй, энэ талаар шинжээч дүгнэлт гаргасан. Зээлийн гэрээ, нэмэлт гэрээ зэрэгт тус тусад нь үүрэг үүсгэж болдог юм байлгүй. М.Б  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үүрэг хүлээх үндэслэл байхгүй гэв.

Хариуцагч М.Б  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М.Б  2014 онд 300 сая төгрөгийн зээлийг Хаан банкнаас авсан. Зээлээ төлж барагдуулж чадахгүй болоход өр барагдуулах албанаас утасдаж дарамталсан. Барьцаанд 2 орон сууц, нэг машин байдаг. Гэтэл банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй барьцаа хөрөнгө биш өөр хөрөнгөд ажиллагаа хийгээд, Б гэх танихгүй хүн хөрөнгийг авсан. Байр зарсан төлбөр болох 59,222,000 төгрөгийг зээлээс тооцож хасаад үлдэх 136 сая төгрөгт хүү тооцохгүй гэж амаар тохиролцсон. Гэтэл М.Б гийн хугацаагүй хадгаламжийн дансанд мөнгө орсон байсан. 12 дугаар сарын 30-ны өдөр Х.Б М.Б гийн хадгаламжид орсон 59 сая төгрөгийг 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-г зөрчиж татсан. Мөн хуулийн 7.2.6-д заасны дагуу 2318 өдөр хадгалуулж байсан гэж үзэж хадгаламжийн хүү тооцож нэхэмжилж байна. 58,251,709.36 төгрөгийн хүү хуримтлагдсан байна. Уг хүүг нэхэмжлэгчийн нэхэмжилж буй жилийн 19.2 хувийн хүүгээр бодоход 134 сая төгрөг болж байгаа. Бид банкуудын тайлангаас харж байгаад банкуудын дундаж хүүгээр бодож тооцоолсон. Уг тооцоолсон баримтаа Монгол банкны сайтаас авсан. Ковидтой холбоотойгоор хүү өсөж, буурч бүр зогссон байсан. Тэгээд бид 58 сая төгрөг гэж бодож гаргасан. Бид 59,212,000 төгрөгийг хүү 58 сая төгрөгийн хамт нэхэмжилж байна. Нэхэмжлэгч гэрээг бидэнд гаргаж өгөхгүй байгаа тул хадгаламжийн дундаж хүүг гаргасан. 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сар хүртэл гэрээ үргэлжилсэн. Хугацааг 3 дугаар сарын 11-ний өдөр сунгаж, М.Б  түүнд гарын үсэг зураагүйг шинжээч тогтоосон. Түүний зүгээс өөрийнх нь зөвшөөрөлгүй гэрээ хийсэн гэдэг тул хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. Иргэний хуулийн 56.5-д зааснаар шилжүүлсэн бүх зүйлээ буцаан шилжүүлэх үр дагавар үүссэн тул 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж 123,263,559.36 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч, хариуцагч М.Б  сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: М.Б гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч нар нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авч 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хугацааг сунгасан. Гэтэл хариуцагч нар хугацаандаа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. 2015 оны 12 дугаар сарын 19, 2015 оны 12 дугаар сарын 30 гэж андуурч бичсэн байтал хариуцагч тал энэ хооронд хуурамч бичиг баримт хийсэн гэж тайлбарлаад байна. 2 шатны шүүх энэ талаар дүгнэсэн тул нэхэмжлэгч нотариатаар батлуулж хэрэгт хийсэн. Жигнэсэн хүү гэдгийг ойлгож байгаа юм уу. Хугацаатай хадгаламж нь 8-15, хугацаагүй хадгаламж 4-6 хувийн хүүтэй байдаг. Ковидын тухай хууль гарснаас харилцах болон хугацаагүй хадгаламжийн хүү тооцохоо больсон. Гэтэл 12 хувиар тооцоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. М.Б гийн борлуулсан байрыг авсан этгээд нь Хаан банкаар дамжуулж ипотекийн зээлээр авсан байтал Х.Б авсан мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Х.Б нь тухайн зээлийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон. 59 сая төгрөгийг бид үндсэн зээлээс хассан, харин ч бид Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг баримтлаагүй. Хэрэв бид хуульд заасан дарааллыг баримталсан бол үндсэн зээлд нь 180 гаруй сая төгрөг байх байсан. Банк өөрийн хөрөнгөө зээлүүлж ашиг олдоггүй, хадгаламж эзэмшигчийн мөнгийг гуравдагч этгээдэд зээлж, түүнээс ашиг олдог хуулийн этгээд. Хэрэв хадгаламж эзэмшигчийн мөнгө хүрэхгүй бол олон улсын байгууллагаас зээлдэг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч М.Б  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг М.Б  гаргасан. 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээнд тэрээр огт гарын үсэг зураагүй. Зохин этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Зурсан байна гэж бодоход гэрээний 1.1, 1.3-т зааснаар нэг ч төгрөг М.Б гийн дансанд ороогүй тул үүрэг хүлээгээгүй. Надад хамааралгүй гэдгийг шүүх дүгнэх юм бол миний гуравдагч этгээд, хариуцагч нарын аль нь байх вэ гэдгийг тодорхойлсноор үр дагавар үүснэ гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх түүнийг гуравдагч этгээдээр оролцох ёстой байсан гэж үзэх юм бол оролцуулах асуудал үүснэ. Тиймээс би үүнтэй холбоотой хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлт гэж ойлгоогүй шийдвэрлэхгүйгээр орхисон байна. Иргэний хууль, Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй ч гэсэн хуульд нийцүүлж энэ талаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Гэтэл шийдээгүй нь М.Б гийн байр суурийг тодорхой болгож чадсангүй гэв.

Нэхэмжлэгч, хариуцагч М.Б гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: М.Б гийн сөрөг нэхэмжлэлийн тухайд хөрөнгөө 1 жилийн хугацаатай барьцаалуулахаар зөвшөөрсөн гэдэг. Иргэний хуулийн 454.3-д заавал зээлдэгч, хамтран зээлдэгчийн хөрөнгө байна гэж заагаагүй тул бид хуульд зааснаар барьцаалсан. 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д ямар харилцааг зохицуулах талаар, 1.4-д гэрээний үүрэг биелэгдэх хүртэл хүчин төгөлдөр, биелэгдмэгц дуусах талаар зохицуулснаар түүний сөрөг нэхэмжлэл хүчингүй болж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-т энэ талаар заасан. М.Б  гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, банкийг залилсан асуудал яригдвал яригдах боловч бид зээлийн төлбөрөө л гаргуулъя гэсэн. Тиймээс М.Б гийн сөрөг нэхэмжлэлийг мөн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд, Зээлийн бүртгэлийн карт, нотариатчийн мөнгөний тасалбар, 2014.06.20-ны өдрийн ЗГ14/141, 2015.03.12-ны өдрийн ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаа ҮХХ, авто тээврийн гэрчилгээний хуулбар, Ж.З ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, нэхэмжлэгчийн мэдэгдэл, хариуцагчийн хүсэлтүүд, зээл олгосон тасалбар, дансны хуулбар, М.Б , Ж.З ХХК нарын дансны хуулга, Итгэмжлэл, 2015.11.30-ны өдрийн 59,212,000 төгрөгийн баримт, тайлбар /1 дэх хавтаст хэргийн 11-38, 2 дахь хавтаст хэргийн 78-82, 130 дахь тал/-ыг тус тус, Хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК, М.Б  нар татгалзлаа нотлох үүргийн хүрээнд, М.Б н татгалзлаа илэрхийлсэн тайлбар, А.Н гийн итгэмжлэл, М.Б гийн итгэмжлэл, Ж.З ХХК-ийн итгэмжлэл, М.Б н нэмэлт тайлбар /1 дэх хавтаст хэргийн 47, 2 дахь хавтаст хэргийн 88,97, 98 дахь тал/-ыг тус тус, Зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримтууд, Хариуцагч М.Б гийн хүсэлтээр хийгдсэн ШШҮХ-ийн 2019.08.30-ны өдрийн 4030 тоот шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн Ж.З ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 141-145, 184-187 дахь тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк, хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК ХХК, М.Б  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 235.736.172,39 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгчид холбогдуулан хариуцагч М.Б  123,263,559 төгрөг гаргуулах, хариуцагч М.Б  2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, хариуцагч М.Б  нэхэмжлэлээс 136,780,011.42 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 98,956,295 төгрөгийн шаардлагаас татгалзсан, хариуцагч А.Н , Ж.З ХХК, М.Б  нар нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн тухай

Нэхэмжлэгч нь М.Б гаас бусад хариуцагч нарт холбогдуулан зээлд 136,780,011.42 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 85,471,328.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,461,332.70 төгрөг, нотариатын зардалд 23,500 төгрөг, нийт 235,736,172.39 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Б ХХК, хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК нар 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ЗГ14/141 тоот зээлийн гэрээ байгуулж, дурдсан хариуцагч нар эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор 300,000,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлжээ. Нэхэмжлэгч, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4-т зааснаар зээлийг М.Б , Ж.З ХХК нарын ....... тоот дансанд олгосон байна. Мөн талууд зээлийн гэрээнд 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Энэхүү үйл баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан үзэхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч М.Б  нэхэмжлэлийн 98,856,295 төгрөгөөс, хариуцагч А.Н , Ж.З ХХК нар бүхэлд нь татгалзсан ба хариуцагч нар ЗГ14/141 тоот зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээхээр гэрээ байгуулсан учир Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК нараас гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч нар зээлийн үүргийг хамтран хариуцах үүрэгтэй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар үндэслэл бүхий татгалзлыг хариуцагч нар шүүхэд гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч нар авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд, түүнчлэн хугацаа хэтрүүлсэн бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг нь мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүснэ.

Хариуцагч нар үндсэн зээлийн төлбөрт 163,219,988.58 төгрөг, зээлийн хүүнд 39,563,507.86 төгрөг, нийт 202,783,496.44 төгрөг төлсөн тухай нэхэмжлэгч тал тайлбарласныг хариуцагч нар маргаагүй. Мөн хариуцагч тал хамгийн сүүлд буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 52,212,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлснөөс өөрөөр зээл төлөгдөөгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон, гэрээ дуусгавар болсноос хойшхи хугацаанд хариуцагч тал зээл төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр тооцон шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч М.Б гийн зүгээс 2015 оны 02 дугаар сард зээлийн гэрээг сунгах, зээл төлбөрийн хуваарь, эх үүсвэрийн талаархи хүсэлтийг нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс хариуцагч А.Н , М.Б , Ж.З ХХК нарт зээлээ төлөхийг шаардаж 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэл өгч байжээ. Түүнээс хойшхи хугацаанд хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан үйл баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь ЗГ14/141 тоот зээлийн зээлийн гэрээний үүрэг 2015 оноос эхлэн зөрчигдсөн байхад зээлийн гэрээний 6.1-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгон зээлийг буцаан төлүүлэх арга хэмжээ аваагүй гэж үзнэ. Зээл төлөх үүрэг нь зээлдэгчийн хуулиар хүлээсэн үүрэг боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлд зааснаар эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, зээлдэгч зээлийг гэрээний хугацаанд, харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлөх төлбөрийн чадваргүй болсон нөхцөлд зээлийг буцаан шаардах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч нарт хамгийн сүүлд зээл төлөхийг мэдэгдсэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон зээлийг шаардах эрхгүй гэж үзлээ.

Энэ үндэслэлээр хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК нараас 2014 оны ЗГ14/141 тоот зээлийн гэрээний дутуу төлөгдсөн үндсэн зээл 136,780,011.42 төгрөгийг, үндсэн хүүг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хуримтлагдсан хүү 28,318,394.13 төгрөг дээр нэмж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх 8 сарын хүү 16,412,810.2 төгрөг, нийт 181,511,515.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгох нь зүйтэй. Жич: 16,412,810.2 төгрөгийн тооцооллыг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 24 сарын хуримтлагдсан хүү 49,238,430.47 төгрөгийн (49,238,430.47/24=2,051,601.2) нэг сард ногдох хүү 2,051,601.2 (2,051,601.2х8=16,412,810.2) төгрөгөөр тооцсон болно.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүнд 13,461,332.70 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтаар ямар үндэслэл, тооцооллоор 13,461,332.70 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт шаардаж байгаа нь тодорхой бус, хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал энэ шаардлагаа нотлохоор шүүхэд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, зохих баримтыг шүүхэд гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэл гаргахтай холбоотой зардалд 23,500 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүйг шүүх тогтоосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар зохих зардлыг хариуцагч нарт хариуцуулах үндэслэл болно. Иймд нотариатын зардал 23,500 төгрөгийг дээрх зээлийн дүн дээр нэмж хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн мөнгөн төлбөрийн шаардлагыг хэсэгчлэн буюу 181,534,715.6 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 54,201,590.35 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч, хариуцагч М.Б , М.Б  нар 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр БГҮ14/141 тоот барьцааны гэрээ байгуулж, М.Б гийн өмчлөлийн ххххх  дүүргийн 5-р хороо, \хххххх  хотхон, ........... тоотод орших, 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000  дугаартай, 4 өрөө орон сууц, мөн 00000  улсын дугаартай, ххххххх маркийн тээврийн хэрэгсэл, М.Б гийн өмчлөлийн хххххх дүүргийн 1-р хороо, хххххххххх, 8 дугаар байрны 42 тоотод орших, 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-000000000  дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.

Барьцааны гэрээ, барьцааны зүйлийн талаархи баримт, мэдээлэл хэрэгт нотлох баримтаар авагдсан ба барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

БГҮ14/141 тоот барьцааны гэрээг, мөн гэрээний 1.1-д зааснаар барьцааны гэрээг ЗГ14/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан, мөн гэрээний 1.4-т зааснаар барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлснээр дуусгавар болно гэж заажээ. Иймд шүүх нэхэмжлэгчийн мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч, хариуцагч М.Б , М.Б  нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч М.Б , М.Б  нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ.

Хариуцагч М.Б гийн зүгээс барьцааны гэрээг зээлийн гэрээний хугацаа буюу 1 жилийн хугацаагаар орон сууцыг барьцаалсан гэж нэхэмжлэлээс татгалзсан. Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохын зэрэгцээ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж зааснаар үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний үүргийг хангуулах баталгаа болдог учир хариуцагч М.Б гийн татгалзал үндэслэлгүй.

Иймд хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгч, хариуцагч М.Б , М.Б  нарт шууд чиглэдэг учир хариуцагч нар нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй. Иймд барьцаа хөрөнгө болох хариуцагч М.Б гийн өмчлөлийн Ххххххххххх  дүүргийн хх  хороо, хххх  хотхон, хх дугаар байрны хх  тоотод орших, 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-00000000 дугаартай, 4 өрөө орон сууц, мөн 82-45 УНА улсын дугаартай, ххххххххххх маркийн тээврийн хэрэгсэл, М.Б гийн өмчлөлийн хх дүүргийн ххх  хороо, ххххххх гудамж, х дугаар байрны хх тоотод орших, 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-ххххххх  дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухай

 

Хариуцагч М.Б , нэхэмжлэгчид холбогдуулан орон сууц борлуулсны орлого 59,212,000 төгрөг, хадгаламжийн хүү 58,251,709.36 төгрөг, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу зээлд төлсөн 5,799,850 төгрөг, нийт 123,263,559 төгрөг гаргуулахаар, хариуцагч М.Б  2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор тус тус сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан.

Хэрэгт, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр хариуцагч М.Б  нь хххх дүүргийн хх хороо, ххх хотхоны хххххх байрны ххх тоотод орших 31.48 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг иргэн Б.Б-д 59,812,000 төгрөгөөр худалджээ. Орон сууцыг ийнхүү худалдах болсон нь нэхэмжлэгчийн шахалтаар хийгдсэн, мөн орон сууцны үнийг хариуцагч өөрийн хугацаагүй хадгаламжийн дансанд байршуулсныг нэхэмжлэгч, хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр 59,212,000 төгрөгийг татан авч зээл төлүүлсэн нь хууль бус гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж, үр дагаврыг шаарджээ.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Б ХХК, хариуцагч М.Б  нарын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан нь нотлогдсонгүй. Хариуцагчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулсан, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотолж мөнгөн хадгаламжийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан болохоо шүүхийн өмнө нотлоогүй байна. Иймд мөн хуулийн 454 дүгээр зүйлийн 454.2, 455 дугаар зүйлийн 455.2-т зааснаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч М.Б д хадгаламжийн хүү төлөх үүрэг үүсээгүй байна. Талуудын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэг үүсээгүй нь нэхэмжлэгч, хариуцагчийн шаардсан хадгаламжийн данснаас суутган авсан гэх 59,212,000 төгрөг, хадгаламжийн хүү 58,251,709.36 төгрөгийг буцаан өгөх үүрэггүй, энэ талаархи хариуцагчийн сөрөг шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны ЗГ14/141 тоот зээлийн гэрээний 2.4.5, 5.1.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн харилцах данснаас зээл төлүүлэх зорилгоор мөнгөн хөрөнгийг үл маргах журмаар суутган авахаар тохиролцжээ. Зохигчийн хооронд байгуулсан ЗГ14/141 тоот зээлийн гэрээний 2.4.5, 5.1.2 дахь заалт нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан шинжтэй боловч мөн хуулийн 202.2-т заасан нөхцөлд хамаарахгүй байна. Зохигчийн хувьд, зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх үндсэн үүргийн хүрээнд, хэрэв үүргээ биелүүлээгүй нөхцөлд тус банкан дахь бусад данснаас зөрчигдсөн үүргийн хэмжээгээр мөнгөн төлбөрийн суутгал хийхээр заасан нь талуудын ашиг сонирхолд нийцсэн гэж үзнэ. Хариуцагчийн данснаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 59,212,000 төгрөгийг нэхэмжлэгч суутган авах үед 2014 оны ЗГ14/141 тоот зээлийн гэрээний 2.4.1, 2015 оны ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээний 2.1.2-т заасан зээл төлөх хуваарийн дагуу зээлийг төлөх үүргээ хариуцагч нар биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч М.Б гийн данснаас мөнгөн хөрөнгийг татан авч зээл төлүүлсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, хууль бус гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч, хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК, М.Б  нар 2014 оны ЗГ14/141 тоот зээлийн гэрээнд 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж ЗГ14/141-1 тоот гэрээг байгуулжээ. Хариуцагч М.Б гийн хувьд тус зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тус зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж марган гэрээний эрх, үүрэг, үр дагаврыг хариуцахгүй гэж нэхэмжлэлээс татгалзсан. Хариуцагч М.Б гийн хувьд мөн тус ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээг хууль бус гэж үзсэн энэ үндэслэлээр илүү төлсөн 5,799,850 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

Тус ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээнд хариуцагч М.Б  гарын үсэг зураагүй нь ШШҮХ-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4030 тоот дүгнэлтээр тогтоогдсон нь тус зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болох үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг үүсгэхгүй. Талууд ЗГ14/141 тоот зээлийн гэрээг зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг сунгаж, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулан ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээг байгуулж, гэрээний бусад нөхцөл хэвээр хадгалагджээ.

Хариуцагч М.Б  2014 оны ЗГ14/141 тоот зээлийн гэрээний нэг тал биш бөгөөд 2015 оны ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээнд оролцсон гэх боловч энэ нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн тул түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг нэхэмжлэгчид үүсгэхгүй бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч М.Б гаас шаардаагүй байна. Мөн 2015 оны ЗГ14/141-01 тоот зээлийн гэрээ нь 2014 оны ЗГ14/141 тоот зээлийн гэрээний талуудын хувьд гэрээндээ “нэмэлт өөрчлөлт”-ийг оруулахдаа өмнөх гэрээний тал бус хариуцагч М.Б г нэмж оролцуулсан гэж үзэхдээ түүний оролцоо, үүргийг тодорхойлоогүй нь хариуцагч М.Б  тус 2015 оны ЗГ14/141-1 тоот гэрээний дагуу зээл төлөх үүргийг хүлээхгүй юм.

Иймд 2014 оны 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г хууль бус буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.18-д заасан үндэслэлтэй гэж үзэхгүй. Энэ үндэслэлээр хариуцагч М.Б гийн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу нэхэмжлэгчид шилжүүлсний үр дагаварт илүү төлсөн 5,799,850 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч М.Б гийн нэхэмжлэгчид холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох дүгнэлтийг үндсэн нэхэмжлэл болон хариуцагч М.Б гийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ дүгнэсэн учир тухайн дурдсан үндэслэлээр хариуцагч М.Б гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч М.Б  /000000/, А.Н  /000000 Ж.З ХХК /5144752/ нараас 181,534,715.6 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК /000000/-д олгож, нэхэмжлэлээс 54,201,590.35 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Х.Б ХХК-иас 123,263,559 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.Б гийн, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч М.Б гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч М.Б гийн өмчлөлийн Ххххххххххх  дүүргийн хххх хороо, ххх  хотхон, хх дугаар байрныхх тоотод орших, 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаартай, 4 өрөө орон сууц, мөн 0000  улсын дугаартай, ххххххххххх маркийн тээврийн хэрэгсэл, мөн хариуцагч М.Б гийн өмчлөлийн ххххх дүүргийн х дүгээр хороо, ххххххх гудамж, 8 дугаар байрны хх тоотод орших, 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-хххххххххх дугаартай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,406,744 төгрөг, хариуцагч М.Б гийн төлсөн 935,218 төгрөг, М.Б гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч М.Б , А.Н , Ж.З ХХК нараас 1,065,623 төгрөгийг, хариуцагч М.Б , М.Б  нараас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ЭНЭБИШ