Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2020/00613

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2020/00613

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.*******ийн нэхэмжлэлтэй С.*******т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2500.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Дорноговь аймагт 1964 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 5 дугаар 58 айлын 06 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй

******* овгийн *******гийн *******

регистрийн дугаар МЭ- 64021315

Хариуцагч: Улаанбаатар хотод 1963 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 38 дугаар байрны 1-13 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй

******* овгийн *******ын *******

регистрийн дугаар МЮ- 65112962

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2019 оны 01 дүгээр сарын 20-нд ******* надаас бэлнээр 7 хоногийн хугацаатай уг мөнгийг зээл авч өгнө гээд өдий хүртэл өгөлгүй болсон нь үнэн ийм учраас миний гомдлыг барагдуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч: Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.******* нь 2019 оны цагаан сарын үеэр надтай утсаар холбогдож, 2500.000 төгрөг зээлээч, хэрэг болоод байна, 7 хоногийн дараа хүүтэй нь өгнө гэхээр нь би 2500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. С.*******ийн нөхөр бид хоёр хамт ажилладаг байсан, бид бие биенээ мэддэг байсан учраас мөнгө зээлсэн юм. Тэгээд мөнгөө буцааж авъя гэхэд хүнд өгчихсөн, удахгүй өгнө гэсэн юм ярьсан. Түүнээс хойш одоо бараг 2 жид болох гэж байна. Мөнгөө нэхэхээр Сэлэнгэ гэдэг хүнд өгсөн аваад өгнө л гэсэн юм ярьдаг. Би маш удаа хугацаагаар хүлээлээ. Би Сэлэнгэ гэдэг хүнийг нь танихгүй. ******* л надаас авсан болохоор би энэ хүнээс л мөнгөө нэхэж байгаа юм. Ямар нэгэн гэрээ хийгээгүй, амаар хэлэлцэж тохиролцоод л мөнгө өгсөн. Иймд С.*******ээс 2500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэв.

Хариуцагч: С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...

...Би Д.*******ээс 2500.000 төгрөг аваад Сэлэнгэ гэдэг хүнд өгсөн. Тэр хүн надад удаахгүй буцаагаад өгнө гэсэн болохоор би мөнгө зээлж авч өгсөн. Гэтэл одоо болтол өгдөггүй. Би өдөр болгон л мөнгө нэхэж утсаар ярьдаг. Одоо би шүүхэд дуудагдаад, шүүх хурлаар орох гээд байна, мөнгө өгөөч гэхэд 10 хоног хойшлуулах боломж байга уу. Би мөнгийг нь олоод өгнө гэсэн. Би Д.*******ээс авсан мөнгийг өөрөө аваагүй... гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Д.******* нь С.*******т холбогдуулан Зээл 2500.000 төгрөг гэргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

С.******* нь 2019 оны 1-р сарын сүүлээр Д.******* рүү утсаар ярьж 2500.000 төгрөг зээлүүлээч гэснээр нэхэмжлэгч 2500.000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн, мөнгө зээлсэн, зээлсэн мөнгөний үнийн дүнгийн талаар талууд маргаагүй байна.

Харин хариуцагч С.******* нь ...Би 2500.000 төгрөгийг Д.*******ээс аваад Сэлэнгэ гэдэг хүнд өгсөн. Би өөрөө аваагүй... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэдийгээр зохигчдын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй боловч гэрээний гол нөхцөл болох 2500.000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэх талаар талууд харилцан тохиролцож, мөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд ...гэрээний гол нөхцлийн талаар тохиолцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр гэрээ байгуулсанд... тооцохоор заасан тул зохигчдын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсанд тооцож, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр хуульчилсан байна.

Зээлдүүлэгч Д.*******ээс авсан 2500.000 төгрөгийг зээлдэгч С.******* бусдад дамжуулан өгсөн гэж маргаж байгаа боловч зээлдүүлэгчийн тухайд гуравдагч этгээд болох Сэлэнгэ гэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй байх тул С.******* нь 2500.000 төгрөгийг Д.*******эд буцаан өгөх үүрэгтэй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн С.*******ээс 2500.000 төгрөг гаргуулан Д.*******эд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар С.*******ээс 2500.000 төгрөг гаргуулан Д.*******эд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

 

.