Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/157

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

...аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: ...аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Ж /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Д- /цахимаар/,

Шүүгдэгч: Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ...аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Х овогт Л-ийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535000000... дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..............-нд ...аймгийн ..................... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ “..................... ХХК” -ийн Орон нутгийн бизнесийн албаны ...аймаг дахь худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......... хамт амьдардаг, ...аймгийн Улаангом сумын .................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Х овогт Л-ийн Б- (регистрийн дугаар: ............);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б- нь “..................... ХХК” -ийн Орон нутгийн бизнесийн албаны ...аймаг дахь худалдааны төлөөлөгчөөр томилогдож, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, борлуулалтын мөнгөн орлогоос бэлнээр болон өөрийн Хаан банкны ....................., мөн Голомт банкны ..................... тоот дугаарын дансаар шилжүүлэн өөртөө авч, хөрөнгө завшиж, нийт 39,044,500 (гучин есөн сая дөчин дөрвөн мянга таван зуу) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Б- нь “..................... ХХК” -ийн Орон нутгийн бизнесийн албаны ...аймаг дахь худалдааны төлөөлөгчөөр томилогдож, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, борлуулалтын мөнгөн орлогоос бэлнээр болон өөрийн Хаан банкны ....................., мөн Голомт банкны ..................... тоот дугаарын дансаар шилжүүлэн өөртөө авч, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх  дүгнэлтийг,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Л.Б- нь “..................... ХХК-д нийт 39,044,500 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 20,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 19,044,500 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн боловч одоогоор төлөөгүй байна. Иймд эрүүгийн хариуцлагын хурлаас өмнө үлдэгдэл 19,044,500 төгрөгийг төлөх боломж байгаа болов уу” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Л.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар татагдсанаас хойш хохиролд 20,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 19,044,500 төгрөгийг төлөхөө илэрхийлээд байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, учруулсан хохирлын тавин хувийг 2 сарын хугацаанд төлж, үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, зуны улиралд барилгын ажил хийж, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. Хэрэв хорих ял эдэлбэл хохирлыг төлөх боломжгүй болно. Иймд миний үйлчлүүлэгчид боломж олгож, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

4. Шүүгдэгч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл хохирлыг ойрын хугацаанд төлөх зорилт тавин ажиллаж байна” гэв.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д- шүүхийн хэлэлцүүлэгт санал хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн 2535000000107 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01-02 дахь тал);

2. “.....................” ХХК-ий захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/361 дугаартай “Л.Б-ыг туршилтаар ажилд авах тухай” тушаалын хуулбар, туршилтын ажилтны хөдөлмөрийн гэрээний хуулбар, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар (хавтаст хэргийн 5-11 дэх тал);

3. Л.Б-ын харилцагчаас авсан авлагын дэлгэрэнгүй, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн актын хуулбар (хавтаст хэргийн 12-19 дэх тал);

4. .....................” ХХК-ий дотоод аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №45 дугаартай “Аудиторын дүгнэлт” (хавтаст хэргийн 21 дэх тал);

5. Хаан банкны 5822/106 дугаартай лавлагаа, Л.Б-ын Хаан банкны харилцах ..................... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөгчийн дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-29, 30-31, 35-48 дахь тал);

6. Голомт банкны ..................... дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга (хавтаст хэргийн 59-62 дахь тал);

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “.....................” ХХК-ий орон нутгийн бизнесийн албаны баруун бүс хариуцсан супервайзор ажилтай... “.....................” ХХК импортын бараа, бүтээгдэхүүнийг УлаанБ- хот болон 21 аймагт гэрээт харилцагч байгууллагаар болон салбараар дамжуулан борлуулалт хийдэг юм. Манай компани нь амттан, ахуйн, хүнсний бараануудыг импортоор оруулж ирж, салбар нэгж, гэрээтэй байгууллагаар дамжуулан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. “.....................” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаартай тушаалаар Л-ийн Б- тус компанид Орон нутгийн бизнесийн албаны ...аймаг дахь худалдааны төлөөлөгчөөр томилж, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус компанийн худалдааны төлөөлөгч нь ...аймаг дахь харилцагч, хэрэглэгчдэд өөрийн компанийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах, шинэ харилцагч нэмэх, тооцоо нийлэх, авлага барагдуулах, өрөлт хийх ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой. Гэтэл Л.Б- нь 2025 оны 02 дугаар сараас хойш хүүхэд нь өвдсөн гэсэн шалтгаанаар ажлаа хийхгүй, өөрийн хариуцсан ажлаа хийж гүйцэтгэхгүй, утсаа авахгүй, ажил цалгардуулаад байсан. Л.Б-ыг манай компанийн зүгээс ажилд орсноос нь хойш туршилтаар 3 сарын хугацаагаар ажиллуулж байсан бөгөөд ажлаа сайн хийхгүй байсан учраас Л.Б-ыг ажлаас чөлөөлөхөөр болж, Л.Б-тай холбогдоход Л.Б- нь өөрөө ч гэсэн ажлаасаа гарах хүсэлтээ 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн байдаг. ... компанийн зүгээс хуучин болон шинэ төлөөлөгчийн ажлыг хүлээлцэхдээ 2025 оны 03 дугаар сарын 10-аас 18-ны өдрийн хооронд ...аймагт ажиллаж, манай компанийн хуучин худалдааны төлөөлөгчийн борлуулсан барааны жагсаалт бүхий падааныг манай компанийн гэрээт байгууллага болох ...... дистрибюшин ХХК-аас гаргаж өгсөн. Уг жагсаалтаар Л.Б- нь манай компанийн нийт 48,570,192.48 төгрөгийн үнэ бүхий барааг харилцагч 36 аж ахуйн нэгжид борлуулалт хийсэн байдаг. Уг жагсаалтын дагуу компанийн зүгээс дээрх 36 аж ахуйн нэгжтэй нэг бүрчлэн тооцоо нийлэхэд Л.Б- нь тухайн компанид ажиллаж байх хугацаандаа 26 харилцагч байгууллагын 41 удаагийн нийт 32,102,351 төгрөгийн авлагын тооцоог өөрийнхөө Хаан банкны ..................... тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд авсан болох нь харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт болон Л.Б-ын дансны хуулгаар нотлогдсон. Мөн Л.Б- нь Голомт банкны дансаар “Хос эрдэнэ” гэх харилцагчийн 552,980 төгрөгийн авлагыг авсан, мөн 11 харилцагчийн 5,805,290 төгрөгийн тооцоог бэлнээр хүлээн авсан байсан. Дээрх 11 харилцагчийн 5,805,290 төгрөгийг бэлнээр авсан болох нь уг 11 аж ахуйн нэгжтэй тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаа ба уг 11 нэгж байгууллагаас бэлнээр дээрх мөнгийг авсан үйлдлээ Л.Б- өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Мөн 3 харилцагч байгууллагын 583,880 төгрөгийн барааг буцаалт хийх үед уг бараануудыг хувьдаа авч ашигласан. Ингээд тухайн үед миний бие нийт 29 харилцагч аж ахуйн нэгжийн 35,114,126 төгрөгийн тооцоо нийлж акт үйлдсэн. Үлдсэн 5 харилцагч нар нь хөдөө суманд байдаг харилцагч байсан тул тухайн 5 харилцагчийн 3,930,374 төгрөгийн актыг үйлдэж чадаагүй. Үлдсэн эдгээр 5 харилцагчидтай ...... дистрибюшин ХХК-аас тооцоо нийлсэн байдаг. Ингээд Л.Б- нийт 39,044,500 төгрөгийн харилцагчийн авлагыг хувьдаа завшсан байсан. Энэ үйлдлээ Л.Б- өөрөө хүлээн зөвшөөрч манайд компанид 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гаргаж хохирлыг төлж барагдуулахаар илэрхийлсэн. Үүний дараа Л.Б- нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг ...... дистрибюшин ХХК-ий данс руу хийсэн, мөн түүний дараа 03 дугаар сарын 31-ний өдөр 8,000,000 төгрөгийг манай компанийн 5024637809 данс руу шилжүүлж, өнөөдрийн байдлаар нийт 13,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Л.Б-ын дутагдуулж завшсан мөнгөн дүнг манай компанийн Дотоод аудитын газраас аудитын шалгалт хийж, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №45 дугаартай Аудиторын дүгнэлт гаргаж, Л.Б- нь нийт 39,044,500 төгрөгийг завшсан гэж дүгнэлт гаргасан байдаг. ... манай барааг ...... дистрибюшин ХХК-аар дамжуулан худалдан борлуулдаг юм. ....худалдааны төлөөлөгч нь хамтран ажиллагч байгууллагуудаас захиалга авч “...... дистрибюшин” ХХК-д захиалга өгнө, үүний дагуу ...... дистрибюшин ХХК нь захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг түгээж, хариу барааны тооцоо нийлж, мөнгийг харилцагч байгууллагуудаас авдаг юм. Манай компанийн худалдааны төлөөлөгчийн хувьд манайх “Оч-7” гэх программ ашиглаж, харилцагчаас захиалга авдаг, харин “...... дистрибюшин” ХХК нь "БАС” программ ашигладаг. Худалдааны төлөөлөгч нь харилцагч байгууллагуудаас захиалга авч тухайн хоёр программд хоёуланд нь шивэлт хийж захиалга баталгаажуулдаг бөгөөд үүний дагуу “...... дистрибюшин” ХХК-аас захиалгын падааныг хоёр хувь хэвлэж барааг хүргэж өгөхдөө өгсөн талаараа баримт дээр харилцагч байгууллагуудаар гарын үсэг зуруулдаг юм...”, “...нийт 20,000,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан. Л.Б- нь надтай уулзаж, компанид учруулсан хохирлоо өөрийнхөө боломжоор төлж барагдуулахаа илэрхийлсэн. Барилга дээр ажилласан цалингаараа хохирлоо төлж барагдуулж байгаа. ...Л.Б-аас үлдэгдэл 19,044,500 төгрөгийг нэхэмжилнэ. ...мөн гарсан нийт гарсан зардал 940,000 төгрөгийг нэхэмжилнэ. Миний бие дээрх баримтуудыг шүүх хуралдааны явцад бүрдүүлж өгөх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-82 дахь тал);

8. Гэрч О.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...... дистрибюшин ХХК-ий ...салбарын бүртгэл мэдээллийн ажилтан бөгөөд тухайн албан тушаалд 5 дахь жилдээ ажиллаж байна. ... Манай ...... дистрибюшин ХХК нь ..................... ХХК-ий бараа, бүтээгдэхүүнийг У- хотоос ...аймаг руу тээвэрлэх, агуулахад бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч хадгалах, мөн харилцагч байгууллагуудад захиалгын дагуу түгээлт хийх, худалдаж борлуулсан бараа бүтээгдэхүүний мөнгийг харилцагч байгууллагуудаас ...... дистрибюшин ХХК-ий ...салбарын дансанд авч, тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан компанитай тооцоо нийлдэг юм. Л.Б- нь ..................... ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр 2024 оны 12 дугаар сарын 17-ноос эхлэн ажиллаж эхэлсэн. Л.Б-ын ажил орсноосоо хойш 7 хоногийн дараанаас борлуулалт хийж эхэлсэн бөгөөд борлуулалт хийхдээ зэрэгцээд урьд нь ..................... ХХК-аас бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан мөнгийг харилцагч байгууллагаас авах жагсаалтыг Л.Б-т гаргаж өгсөн. ...Харин харилцагч байгууллагуудаас бараа, бүтээгдэхүүний мөнгийг бэлнээр болон хувийн дансаар авах ёсгүй.... Л.Б-ын хувьд худалдааны төлөөлөгчөөр ажилд орсноос хойш 2025 оны 02 дугаар сард харилцагч байгууллага болох Улаангом сити шоп буюу Хан хөхий ресторанаас ..................... ХХК-аас авсан барааны үнийг өгөөгүй удаж байсан бөгөөд дахин бараа авах гэхээр нь эхний мөнгөө өгөхийг би шаардсан. Тэр үед тухайн байгууллагаас мөнгийг өгсөн гэсэн асуудал үүссэн. Тэгээд би Л.Б-аас асуухад “би мөнгө аваагүй” гэж хэлсэн. Тэгээд манай менежер Б- нь ..................... ХХК-д мэдэгдсэн. Мөн түүний дараа Зөв түмэн гэх дэлгүүр нь манай ...... дистрибюшин ХХК-ий данс руу 456,000 төгрөгийг хийхээр нь тухайн мөнгийг .....................ийн авах авлагаас хаасан. Гэтэл тухайн мөнгө нь манай ...... дистрибюшин ХХК-ий архины авлагаас хаах ёстой мөнгө байсан. Тэгээд би тухайн Зөв түмэн дэлгүүрийн эзэнтэй холбогдоод би таны мөнгийг андуураад Алтан жолоо ХХК-аас авах авлагад хийгээд хаачихлаа, та манай ...... дистрибюшин ХХК-аас авсан архиныхаа мөнгийг одоо манай данс руу хийчих гэж хэлэхэд тухайн харилцагч нь би ..................... ХХК-ий мөнгийг худалдааны төлөөлөгч Л.Б-т өгчихсөн, одоо надад тооцоо байхгүй гэж хэлсэн. Тэгээд энэ талаар би Б-аас дахин асуухад аваагүй гэж хэлсэн. Ингээд Л.Б- нь харилцагч байгууллагуудаас мөнгө авч эхэлсэн болохоор ...... дистрибюшин ХХК-ий менежер Б-д мэдэгдэж, Б- нь ..................... ХХК-д мэдэгдсэн. Түүний дараа У- хотоос ..................... ХХК-ий баруун бүсийн менежер Д- ...аймагт 2025 оны 03 дугаар сарын 10-14-ний хооронд ирж ажиллаж, Л.Б-ын ажлыг хүлээлцүүлж, шинэ хүн болох А-ийг ажилд авч, ажил хүлээлцүүлсэн. Ажил хүлээлцэх үеэр манай ...... дистрибюшин ХХК-аас ..................... ХХК-ийн бараа бүтээгдэхүүн авсан, мөнгийг нь өгөөгүй авлагатай харилцагч нарын жагсаалтыг тайлангаасаа хэвлэж өгсөн. Түүний дагуу Д- нь харилцагч байгууллагуудаар жагсаалтын дагуу явж акт үйлдсэн бөгөөд энэ үеэр Л.Б- нь тухайн компаниас 39,044,500 төгрөгийг хувийн дансаараа болон бэлнээр авч ашигласан үйлдэл тогтоогдсон. ... зэрэгцээд манай ...... дистрибюшин ХХК-аас дотоод аудитын хүмүүс ирж, 2025 оны 03 дугаар сарын 18-21-ний өдөр хүртэл ажиллаад ..................... ХХК-ийн үлдэгдэл барааг тоолж, тулгах, гадуур харилцагч нарын авлагатай харилцагч нартай тооцоо нийлж акт үйлдсэн бөгөөд Л.Б- нь ..................... ХХК-ийн бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогоос 39,044,500 төгрөг дутагдуулсан тооцоо гарч ирсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-88 дахь тал);

9. Гэрч М.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай Улаангом сити шоп нь “....................." ХХК-аас бэлэн гоймон худалдан авч борлуулдаг байсан. “....................." ХХК-аас сарын эхэнд бараа авахдаа тус компанийн худалдааны төлөөлөгч нь сарын эхний өдрүүдэд ирж захиалга авдаг ба захиалгыг тухайн компанийн захиалга авах программд шивэлт хийдэг. Түүний дараа маргааш нь түгээлтийн хүмүүс буюу ...... дистрбюшин ХХК-ий түгээгч нар барааг захиалгын дагуу авч ирж өгдөг бөгөөд барааг хүлээлгэж өгөхдөө тухайн барааны падаан 2 хувийг авч ирж, падааны дагуу тулгалт хийж хүлээлгэж өгөөд падаан дээр гарын үсэг зуруулаад нэг хувийг нь надад өгөөд, нөгөө хувийг нь өөрсдөө авдаг юм....Худалдааны төлөөлөгчид бараа бүтээгдэхүүний мөнгийг бэлнээр өгөх ёсгүй байдаг. "....................." ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Б- нь "....................." ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш манай Улаангом сити шоп дээр ирж, ..................... ХХК-аас авсан барааны мөнгийг авмаар байна гэж хэлээд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирж бэлнээр 885,750 төгрөг аваад явсан. Л.Б- нь нэг удаа л бэлнээр мөнгө авсан ба дансаар мөнгө авч байгаагүй юм...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-88 дахь тал);

10. Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...аймгийн ....сумын ....р багийн нутагт “.........” гэх нэртэй хүнсний дэлгүүрийг хувиараа ажиллуулдаг юм... Л.Б- нь “.....................” ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш манай дэлгүүр дээр ирж ..................... ХХК-аас авсан барааны мөнгөө шилжүүлээрэй гэж хэлээд бэлнээр 322,800 төгрөг аваад явсан. Л.Б- нь нэг удаа л бэлнээр мөнгө авсан ба дансаар мөнгө авч байгаагүй юм. Л.Б- нь “.....................” ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа барааны үнийг өөртөө авч ашигласан гэдгийг би 2025 оны 03 дугаар сард мэдсэн бөгөөд тухайн компаниас менежер гэх хүн ирж, манай дэлгүүрт хийсэн гүйлгээтэй тулгалт хийж акт үйлдсэн бөгөөд Л.Б- барааны мөнгөнөөс нэг удаа 322,800 төгрөгийг бэлнээр авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-93 дахь тал);

11. Гэрч Д.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...аймгийн ...... сумын ........ багийн нутагт “..........” гэх нэртэй хүнсний дэлгүүрийг хувиараа ажиллуулдаг юм...Л.Б- нь “.....................” ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш манай дэлгүүр дээр ирж, ..................... ХХК-аас авсан барааны мөнгөө шилжүүлээрэй гэж хэлээд нэг удаа бэлнээр 111,600 төгрөг аваад явсан. Л.Б- нь нэг удаа л бэлнээр мөнгө авсан ба дансаар мөнгө авч байгаагүй юм. Л.Б- нь “.....................” ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа барааны үнийг өөртөө авч ашигласан гэдгийг би 2025 оны 03 дугаар сард мэдсэн бөгөөд тухайн компаниас менежер гэх хүн ирж манай дэлгүүрт хийсэн гүйлгээтэй тулгалт хийж акт үйлдсэн бөгөөд Л.Б- барааны мөнгөнөөс нэг удаа 111,600 төгрөгийг бэлнээр авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-96 дахь тал);

12. Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Б- нь ...... ХХК-иас авсан мөнгөө шилжүүлээрэй гэж хэлээд өөрийн дансаар болон бэлэн мөнгөөр барааны үнийг авч байсан. Бараа авахдаа яаралтай тооцоогоо хийгээрэй, ажлаас шалгалт ирж байна гэж шөнө оройгүй над руу залгаад өөрийн дансыг явуулж мөнгө авч байсан. Би тухайн барааны үнийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр “Энгүүн харибо” гэх утгаар мөнгийг шилжүүлсэн. ...Д- гэх хүн ирж манай дэлгүүрт хийсэн гүйлгээний тулгалт хийж, акт үйлдсэн. Л.Б- нь дансаараа 2,179,960 төгрөг бэлнээр хоёр удаа буюу 600,000 төгрөг, мөн 228,550 төгрөг гээд нийт 882,550 төгрөгийг бэлнээр авсан. ..................... ХХК-аас авсан барааны төлбөр гэж бодоод мөнгийг шилжүүлж байсан. ...Л.Б-ын данс руу мөнгө шилжүүлэхдээ би өөрийн Хаан банкны ........., Голомт банкны ............, Хас банкны ....... данснаас мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-99 дэх тал);

13. Гэрч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...аймгийн Улаангом сумын ... багийн нутагт “Бонжур” гэх нэртэй хүнсний дэлгүүрийг хувиараа ажиллуулдаг юм. ... тухайн барааны падаан 2 хувийг авч ирж падааны дагуу тулгалт хийж хүлээлгэж өгөөд нэг хувь дээр гарын үсэг зуруулаад нэг хувийг нь надад өгөөд, нөгөө хувийг нь өөрсдөө авдаг юм. ... Л.Б- нь “....................." ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш манай дэлгүүр дээр ирж ..................... ХХК-аас авсан барааны мөнгөө шилжүүлээрэй гэж хэлээд өөрийнхөө Хаан банкны ..................... дансаар болон бэлэн мөнгөөр барааны үнийг авч байсан. Бараа авахдаа яаралтай тооцоогоо хийгээрэй гээд өөрийнхөө дансыг явуулж, мөнгө авч байсан. Би тухайн үед барааны үнийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр “Бонжур Алтан жолоо” гэх утга бичиж мөнгийг шилжүүлж байсан. Л.Б- нь ".....................” ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа барааны үнийг өөртөө авч ашигласан гэдгийг би 2025 оны 03 дугаар сард мэдсэн бөгөөд тухайн компаниас менежер гэх хүн ирж, манай дэлгүүрт хийсэн гүйлгээтэй тулгалт хийж акт үйлдсэн бөгөөд Л.Б- нь дансаараа 2,155,670 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр, мөн нэг удаад 202,380 төгрөгийг бэлнээр авсан байсан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 100-102 дахь тал);

14. Гэрч Ч.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Том Ах” хүнсний дэлгүүр ажиллуулдаг. ...Л.Б- нь ..................... ХХК-ний худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай дэлгүүр дээр ирж, авсан барааны мөнгө өгмөөр байна гэж хэлээд бэлнээр 150,000 төгрөг, 02 сарын 07-нд 437,000 төгрөг авч явсан. ...нийт 592,990 төгрөг бэлнээр авсан байсан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 103-105 дахь тал);

15. Гэрч Т.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Зөв түмэн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. ...Л.Б- нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дэлгүүрт ирж ..................... ХХК-аас авсан барааны мөнгө өгмөөр байна гэж хэлээд бэлнээр 712,800 төгрөг аваад явсан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 106-108 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон ялыг хүлэн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-147 дахь тал);

2. Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “........................ ХХК-д учруулсан хохирлоос нийт 20,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал);

3. Л.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 158 дахь тал);

3. Л.Б-ын хувийн байдлуудыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрэлсний бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Улаангом сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 153-163 дахь тал);

4. Л.Б- нь хохирол төлсөн баримтын хуулбар (хавтаст хэргийн 165-168 дахь тал) зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон  үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

1. Шүүгдэгч Л.Б- нь “.....................” ХХК-ий гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаартай тушаалаар тус компанид Орон нутгийн бизнесийн албаны ...аймаг дахь худалдааны төлөөлөгчөөр томилогдож, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, борлуулалтын мөнгөн орлогоос бэлнээр болон өөрийн Хаан банкны ....................., мөн Голомт банкны ..................... тоот дугаарын дансаар шилжүүлэн өөртөө авч, нийт 39,044,500 (гучин есөн сая дөчин дөрвөн мянга таван зуу) төгрөгийн хөрөнгө завшсан нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, .....................” ХХК-ий захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/361 дугаартай тушаал, туршилтын ажилтны хөдөлмөрийн гэрээний хуулбар, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт, “.....................” ХХК-ий дотоод аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №45 дугаартай “Аудиторын дүгнэлт”, Л.Б-ын Хаан банкны харилцах ..................... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөгчийн дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Голомт банкны ..................... дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-, гэрч О.Н-э, М.Э-, Б.А-, Д.О-, Д.А-, А.М-, Ч.С-а, Т.Д- нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Л.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.

Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг бөгөөд хөрөнгө завших гэмт хэргийн тухайд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөгөөрөө бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг.

3. Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогчийн итгэн хариуцуулсан эд зүйлийг гэмт этгээд урвуулан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, бусдад мэдэгдэлгүйгээр авч ашиглаж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэмт үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Л.Б- нь “.....................” ХХК-тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, тухайн компанийн бараа бүтээгдэхүүний хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд болсон нь тогтоогдож байх тул  шүүгдэгч Л.Б-ыг хууль зүйн хувьд хохирогч “.....................” ХХК-ний бараа бүтээгдэхүүний итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзнэ.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх заалтад уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол” гэж хуульчилсан.

5. Хэргийн тухайд шүүгдэгч Л.Б- нь “.....................” ХХК-ий худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, борлуулалтын мөнгөн орлогоос бэлнээр болон өөрийн Хаан банкны ....................., мөн Голомт банкны ..................... тоот дугаарын дансаар шилжүүлэн өөртөө авч завшиж, нийт 39,044,500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх шинжийг хангаж байна.

6. Шүүгдэгч Л.Б- нь гэмт үйлдлээ 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хэрэгжүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн түүнийг үргэлжилсэн үйлдлээр “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

7. Иймд шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

8. Шүүгдэгч Л.Б- нь гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа дэмжиж шүүх хуралд оролцсон болно.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

2. Шүүгдэгч Л.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “.....................” ХХК-д 39,044,500 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед 20,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх 19,044,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс УлаанБ- хотоос ...аймагт ирж, явсны зардалтай холбоотой 940,000 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул 940,000 нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Л.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна”  дүгнэлтийг,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь ялын сонгох санктай. Л.Б- нь тус компанид үлдэгдэл хохирлыг төлөөгүй байгаа, мөн эрүүгийн хариуцлагын хурлын өмнө төлөх болов уу гэж харж байсан ч тэгээгүй, иймд прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, учруулсан хохирлын тавин хувийг 2 сарын хугацаанд төлж, үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, зуны улиралд барилгын ажил хийж, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. Хэрэв хорих ял эдэлбэл хохирлыг төлөх боломжгүй болно. Иймд миний үйлчлүүлэгчид боломж олгож, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү”  дүгнэлтийг тус тус гаргав.

5. Шүүгдэгч Л.Б- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Надад торгох ял оногдуулж өгнө үү. Би зуны улиралд барилгын ажил хийж, компанид учруулсан хохирлыг хурдан хугацаанд төлж барагдуулах боломж олгоно уу” гэх хүсэлтийг гаргав.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Л.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 158 дахь тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б-ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрэлсний бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, ....... сумын ....... багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 153-163 дахь тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг сонгож оногдуулахаар заажээ.

5. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хохиролд 20,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 19,044,500 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-т 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 (гурван) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Л.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Л-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Б-т 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Л.Б-аас 19,044,500 (арван есөн сая дөчин дөрөв мянга таван зуу) төгрөг гаргуулж хохирогч “.....................” ХХК-д олгож, 940,000 (есөн зуун дөчин мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Шүүгдэгч Л.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ...аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ