| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2021/00015/э |
| Дугаар | 2021/ДШМ/15 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ДШМ/15
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ганцэцэг
Шүүгдэгч Г.Авирмэд /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор
Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Авирмэдэд холбогдох эрүүгийн 1826004900218 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гэрэлийн Авирмэд нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн орчим С.Ганбатын эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 195000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 06 цагийн орчим Т.Мөнхжавхлангийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох монгол гэрийн цоожийг хөшиж бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 256650 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Мянган овгийн Гэрэлийн Авирмэдэд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилж, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, шүүгдэгч Г.Авирмэд нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Ганбат нь 75000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, хохирогч С.Ганбат, Т.Мөнхжавхлан нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Авирмэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүхээс намайг 2003-2018 он хүртэл хулгайн гэмт хэрэгт 6 удаа ял шийтгүүлсэн, хувийн байдлыг харгалзан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн. Урьд өмнөх хэргийг энэ хэрэгтэй холбож ял оноож байгаад гомдолтой байна. Хорих ял эдэлж байгаа хүнд засрал, хүмүүжил, хувийн байдал муу байна гэж байхгүй. Энэ хүн олон дахин хулгайн гэмт хэрэг хийсэн, хувийн байдал нь засраагүй гэж үзэж байгаад нь гомдолтой байна. Би 2018 оны 12 дугаар сарын 31-нд 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2019 оны 03 дугаар сарын 20-нд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар хорих ангид очоод засрал, хүмүүжил, хувийн байдлаа харуулах гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас зохион байгуулсан Вишина бясалгалд сууж хорт муу зуршлаасаа салах сурлага хүмүүжлийн ажилд маш сайн оролцож улмаар хүмүүжиж хувийн байдлаа харуулахын тулд нэр бүхий ажил хийсэн. Гуталчин, мужаан, цехчин, тогооч, хувцасны өрөө хариуцагч зэрэг ажлыг маш сайн хийж 4 сар 16 хоног шагнагдсан. Албан хаагчийн тавьсан үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ирсэн. Би 2018 оны 09 дүгээр сард хэрэг үйлдэж дахин 2018 оны 11 дүгээр сарын 09-нд энэ хэргийг үйлдэж эрүүгийн төлөөлөгч Батзулд тайлбар өгсөн. Энэ 2 хэргийг нэгтгэж шийдвэрлэж болох байсан. 2018 оны 12 дугаар сарын 31-нд шийтгүүлсэн 3 жилийн ялаас 7 сар үлдэж байхад 2018 оны 11 дүгээр сарын 09-ний хэргийг тусад нь шийдвэрлэж байгаа нь миний эрх зүйн байдал дордож байна. Миний эрх зүйн байдал олон талаар дордож байгаад гомдолтой байна. Би хэдэн жилийн өмнө эхнэр хүүхдээсээ салсан. 2019 оноос утсаар ярьж захиа бичиж одоо намайг ойлгож уучилсан. Би тэр хүний итгэлийг алдахгүй, дахин хулгай хийж, архи уухгүй. Өндөр настай, бие муутай ээж болон эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн, аз жаргалтай, ариун цагаан хөдөлмөрөөрөө сайхан амьдарна. Миний ял эдэлж байгааг харгалзан үзэж эрх зүйн байдлыг дордуулахгүй 2 жилийн хорих ялыг 1 жил болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Г.Авирмэдэд оногдуулсан ял шийтгэлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Авирмэдийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэргийг шийдвэрлэх боломжтой байсан боловч өмнө нь шүүгдэгч нь 6 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан гэсэн үндэслэлээр дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын хүрээнд энэ зүйл хэсгийг хэрэглэх боломжтой. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын зохих заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Авирмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ би гэмшиж, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлдсэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад эрүүгийн төлөөлөгч Батзул 11 дүгээр сард таны үйлдсэн хэргийг нэгтгэж шийдвэрлэх боломж байсан гэж хэлсэн. Тэр талаараа прокурорт хэлэхэд хүн үг хэлж байна гэж хүлээж аваагүй, тоогоогүй. Тухайн үед нэгтгэж шийдвэрлүүлэх боломж прокурорт байсан. Одоо дахин тэр хэргээр ял нэмүүлж байгаадаа би гомдолтой байна. 19, 20 наснаасаа хойш өдийг хүртэл өөрийн буруутай үйлдлээсээ болж аз жаргалтай хүний ёсоор амьдарч үзээгүй. Одоо аз жаргалтай, хүний ёсоор амьдармаар байна. Хуучин цагт эрүүгийн элементийг уул уурхайд ажиллуулдаг байсан бол одоо цагт шорон бол хүний толгойд их юм ухааруулж, нийгэмших талаас нь арга хэрэглэдэг болсон. Миний хувийн байдал сайжирч байгаа. Би шоронгоос гараад нийгэмшээд сайхан амьдарна гэсэн бодолтой байгаа. Хүн ер нь аливаа юмнаас залхаж уйддаг бол би хувьдаа шоронгоос залхаж, халширч байна. Та бүхэн энэ бүгдийг харгалзаад миний ялыг багасгаж өгнө үү. Би өмнөх хулгайн хэрэгтээ ял шийтгэл эдлээд засарч хүмүүжсэн. Залуу насны сайхан амьдралыг үзээгүй. Биеийн байдал муу байгаа бөгөөд элэгний B вирустай болчихсон. Дахин архи ууж, гэмт хэрэг үйлдэхгүй. Хөгшин настай ээж маань намайг хүлээж байгаа. Хар багаасаа ханилсан эхнэр маань надад сайхан хүү төрүүлж өгсөн. Хадам талынхнаас болон эхнэртэйгээ маргалдсанаас болоод эхнэрээсээ салчихсан байсан. Тэрнээсээ болоод архи ууж, хулгай хийдэг байсан. Энэ нь миний буруу. Гэр бүлийнхэн маань болон хадам тал намайг уучилсан. Би тэр хүмүүсийн итгэлийг алдалгүй сайхан амьдарна. Та бүхэн миний гэр бүлийн байдал, хувийн байдлыг харгалзаад эдлэх ялаас минь багасгаж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Гэрэлийн Авирмэд нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ягаан толгой 6 дугаар багийн 36 дугаар гудамжны 07 тоотод байрлах С.Ганбатын эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж 15 кг хонины өрөөл мах, аккумулятор 1 ширхэгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 195000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 06 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант 8 дугаар багийн 35-29 тоотод байрлах Т.Мөнхжавхлангийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох монгол гэрийн цоожийг хөшиж израйль гутал, дээл, аранз дотор байсан гар чийдэн, 1 ширхэг газ, газны хошуу, лапша гоймон нэг ширхэг, 1 толгой лаа, 1 боодол шүдэнз, 2 ширхэг 7.62 калашников бууны магазин, мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, гэрээт цэргийн үнэмлэх зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 256650 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь õàâòàñò õýðýãò àâàãäñàí хохирогч С.Ганбат, Т.Мөнхжавхлан, гэрч Д.Цолмон, Т.Жаргалсайхан, Б.Байгалмаа нарын мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/07, 11/11, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/23 дугаартай үнэлгээний тайлангууд Өвөрхангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Авирмэдийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Г.Авирмэдэд холбогдох эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилж, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин шүүгдэгч Г.Авирмэдийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн, ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Авирмэд нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
а/ 3 дахь заалтыг бүхэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Мянган овгийн Гэрэлийн Авирмэдийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж,
б/ 4 дэх заалтын “... 2 /хоёр/ жилийн хугацаагаар” гэснийг “...1 /нэг/ жилийн хугацаагаар”, “... 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар” гэснийг “...1 /нэг/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар” гэж,
в/ 5 дахь заалтын “... 2 /хоёр/ жил 7 /долоон/ сар 5 /тав/ хоног ...” гэснийг “... 1 /нэг/ жил 7 /долоон/ сар 5 /хоног/ ...” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Гэрэлийн Авирмэдийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.