Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/150

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-д холбогдох эрүүгийн 2525000000089 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,*******,*******,*******,*******,, Ш овогт С-ийн Ц /РД:********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд өөрийн төрсөн хүү болох 1 сар 16 хоногтой Ц.И-ийг Орхон аймгийн Баян-Өндөр сум, ***** багийн **-** тоот С.П-ын гэрийн гадна орхиж, хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч С.Ц-гийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж маш их гэмшиж байна. Шалтгаан нь гэр бүлийнхэндээ мэдэгдээгүй байсан тул тийм юм хийсэн. Маш тэнэг алхам хийсэндээ харамсаж байдаг. Хүүгээ хүнд өргүүлсэн, сайн сайхан яваасай гэж л хүсэж байна гэх мэдүүлэг,           

       - эрүүгийн 2525000000089 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            -Цагаан өнгийн дөрвөлжин дэвтрийн цаасан дээр ар өвөргүй бичигтэй 1 ширхэг бичвэрийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-р тал/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13-р тал/,

-шүүгдэгч С.Ц-гийн төрөлтийн түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, хүлээн авсан эмчийн үзлэг, эх барихын тусгайлсан үзлэг, төрөлтийн явц, төрсний дараах үеийн байдал, ургийн зүрхний бичлэгийн үнэлгээний хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, сувилгааны тэмдэглэл, өвдөлт хянах хуудас, нярайн түүх, эмчийн үзлэг, нярайн үзлэгийн тэмдэглэл, төрөхөөс гарах үеийн эпикриз зэрэг Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс ирүүлсэн эмнэлгийн баримт бичгийн хуулбарууд /хх-ийн 16-30-р тал/,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ийн мэдүүлсэн:..Манайд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр С.Ц өөрийн биеэр ирж 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 1 сар, 10 хоногтой эрэгтэй хүүхдийг үрчлүүлэхээр өргөдөл бичсэн. Тухайн*******н өргөдлийг хүлээж авч шийдвэрлэж байгаа. Тухайн хүүхдийг Улаанбаатар хотоос Ш.М, Ц.С гэх эхнэр******* хоёр хүүхдийн тасгийн эрхлэгч Ц-р дамжуулж холбогдоод хүүхэд үрчилж авахаар хүсэлтийг манайд ирүүлээд уг хоёр иргэнд өгөхөөр шийдвэрлэгдэж байгаа. Одоогоор эрүүл мэндийн хувьд эрүүл саруул өсөж торниж байгаа. Ямар нэгэн эрүүл мэнд талаасаа өвчин эмгэг зовуурь байхгүй. Тухайн эрэгтэй хүүхдийг өргөж авах талын аав ээж нь хараад өөрсдийнхөө гэрт байгаа. Холбогдох баримт бичгийг манайхаас албан тоотоор авч болно..  гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/

-гэрч Б.Н-ын мэдүүлсэн:...2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед би өөрийн гэр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн **-** тоотод байж байх үед миний эхнэр О-ийн гар утас дуугарч П залгаад “манай гэрийн хашааны хаалган дээр өлгийтэй хүүхэд орхичихсон байна, хүрч ирээд туслаач” гэсэн. Би эхнэрийн хамт ***** багийн **-** тоотод очиход П нь хашааны гадаа гараад ирчихсэн, хашааны хаалганы эгц доор өлгийтэй хүүхэд амнаас нь уур савссан байдалтай газар тавьчихсан байсан. Хүүхдийн хажууд хөх өнгийн цүнх байсан. Бид нар хүүхдийг аваад байшин руу ороод цагдаад дуудлага өгсөн. Байшинд ороод өлгийг задлаад харахад эрэгтэй хүүхэд байсан бөгөөд өлгийн дотроос дөрвөлжийн дэвтрийн тасархай цаасан дээр захиа мэт зүйл бичсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/

-гэрч С.П-ын мэдүүлсэн:.. 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед би өөрийн гэр  Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн **-** тоотод унтах гээд байж байх үед хашааны хаалга маш чанга цохих чимээ гарсан, би цонхоо онгойлгоод хэн бэ? гэж асуутал хүн дугарахгүй байсан. Би хувцсаа өмсөөд байшингаас гараад хашааны хаалгаа онгойлготол хаалга эгц доор өлгийдчихсөн нярай хүүхэд хэвтэж байсан. Хүүхдийн хажууд хөх өнгийн цүнх байсан. Цүнхэн дээр өлгийнд захиа байгаа гэсэн зурвас байсан. Би сандраад хөрш айл болох О рүү залгаад юу болсон талаар хэлээд хурдан хүрээд ирээч гэсэн. Удаагүй О, Н нар хүрч ирсэн. Нярай хүүхэд рүү гар чийдэн тусгахад нярай хүүхдийн амнаас уур савсаж байсан, хүүхдийг дааруулчих вий дээ гээд манай гэр рүү оруулаад өлгийг нь задлаад хартал эрэгтэй нярай байсан. Өлгийн дотор дөрвөлжин дэвтрийн цаасны тасархай дээр хүүхдийг 1 сар 10 хоногтой, нэрийг нь И гэдэг намайг танина, 15 хоногийн дараа ирнэ гэх утгатай зүйл бичсэн байсан. Хөх цүнхэнд хүүхдийн хувцас, хуурай сүү, памперс, салфетик гэх зүйлүүд байсан. Би хүүхдэд сүү өгөөд памперсыг нь сольсон. Удаагүй цагдаа нар ирсэн. Би Н гэх******* танихгүй, тухайн хүүхдийг хэний хүүхэд гэдгийг мэдэхгүй....Ц нь******* 7 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, ********* баг хуучин хороо *-** тоотод оршин суудаг. Хүүхдүүд нь бага насны хүүхдүүд байдаг. Нөхөртэйгөө Өмнөговь аймаг *** ****** -д ажилладаг. Ц-ийн аав ээж нь салж сарнисан тус тусдаа амьдардаг. Өөр сайн мэдэх зүйл алга. Надад үнэнээ хэлээд үлдээсэн бол харах байсан. Би нөхрийг нь сайн мэдэхгүй байна. Харахад дуу шуу цөөнтэй төлөв даруу санагдсан. Бусдаар сайн мэдэхгүй байна Цолмонтуяа болон******* хүүхдүүдтэй нь би дотно биш. Манайхаар орж гардаггүй улс...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 45-р тал/

-гэрч Д.О-ийн мэдүүлсэн:..2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн **-** тоотод байж байх үед миний гар утас дуугарч П залгаад манай хашааны гадаа өлгийтэй хүүхэд үлдээчихсэн байна, айгаад байна хүрээд ирээч гэсэн. Би******* Н-ын хамт П-ын гэр болох ***** багийн **-** тоотод очиход нярай хүүхэд хашааны хаалганы доор тавьсан байдалтай, хажууд нь хөх өнгийн цүнх байсан. Бид нар хүүхдийг дотогш оруулаад өлгийг задлахад эрэгтэй хүүхэд байсан. Мөн өлгийнд захиа байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/

-шүүгдэгч С.Ц-гийн сэжигтнээр мэдүүлсэн... Би яг үнэндээ бусдад хүчиндүүлсэн зүйл бол байхгүй. Хамт ажилладаг зүс таньдаг хүнтэйгээ ганц хоёр удаа бэлгийн харьцаанд санаандгүй орчихсон юм. Тэгээд тэр залуугаас хүүхэдтэй болчихсон. Тэр залуу надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Би тухайн үед айсан сандарсандаа буруу зөрүү ярьсан. Зориуд худлаа мэдүүлэг өгөх гэсэн зүйл байхгүй. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү И маань вакцинтай байсан. Тэгээд тэр өдөр очиж авахдаа П эгчид бүх үнэн учраа хэлээд хүүгээ авах бодолтой байсан тул захидал дээр үнэнээ бичсэн. Тэр чигээрээ би хүүгээ орхиод явах бодол надад байхгүй байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний үйлдлийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/

-Орхон аймаг Баян-Өндөр сумын засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/38 дугаартай “Ц.И-ийг үрчлүүлэх” тухай захирамжийн хуулбар, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Ц.И-ийн төрсний гэрчилгээний хуулбар, холбогдох бичиг баримтын хуулбар /хх-ийн 84-106-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд өөрийн төрсөн хүү 1 сар 16 хоногтой Ц.И-ийг Орхон аймгийн Баян-Өндөр сум ***** багийн **-** тоот С.П-ын гэрийн гадна орхиж явсан байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, Баян-Өндөр сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл Баян-Өндөр сумын Засаг даргын захирамж зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Үйл баримтад дүгнэлт хийхэд,шүүгдэгч С.Ц нь өөрийн төрсөн хүү 1 сартай 16 хоногтой Ц.И-ийг 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, ***** багийн **-** тоот С.П-ын гэрийн гадна орхиж захиа үлдээгээд явсан болох нь гэрч С.П, Б.Н, Д.О нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ийн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, бусад холбогдох бичмэл баримтууд болох С.Ц-гийн төрөлтийн түүх, нярайн түүх, эмчийн үзлэг, нярайн үзлэгийн тэмдэглэл, төрөхөөс гарах үеийн эпикриз зэрэг Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс ирүүлсэн эмнэлгийн баримт бичгийн хуулбарууд, нярайг үлдээхдээ өлгийд нь хамт үлдээсэн зурвас захиа, Ц.Итгэлийг үрчлүүлсэн баримтууд, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогджээ.       

          2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Ц-ийн И-ийн төрүүлсэн эх нь Ш ургийн овгийн С-ийн Ц /РД: ********/ мөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, заасан.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван зургаа дугаар бүлэгт “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-ийг тодорхойлж заасан ба 16.3 дугаар зүйлд “Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүлчлэлд хүргэх” гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан...бол ...ял шийтгэнэ” гэж зааж гэмт хэрэгт тооцжээ. Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж хангагдаж төгсдөг гэмт хэрэг юм.            

        Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,

       -26 дугаар зүйлийн  26.2 “Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ: 26.2.1.хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; 26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; 26.2.3.хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; 26.2.4.хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах гэж,

      26.3 дугаар зүйлд, “Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж тус тус зааж хүүхдийн эцэг, эхийн үүргийг хуульчлан тогтоосон.

       Шүүгдэгч С.Ц нь хуулиар хүлээсэн хүүхдээ асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхдээ хаясан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хийсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хамгаалсан хүүхдийн эрхийг зөрчиж хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлджээ.

       Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

       Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

      Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                

         Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй,хэргийн нөхцөл байдал,хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ оногдуулах санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрсөн тул саналаа дэмжиж байна, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж,

            -шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б: прокурорын саналын дагуу хариуцлага оногдуулна уу гэж,

        -шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруугаа хүлээж байна. хийсэн хэрэгтээ маш их гэмшиж өөртөө маш их бурууг хүлээж байна гэж тус тус санал дүгнэлт гаргасан.         

                     

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.    

         Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.  

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн дөрвөлжин дэвтрийн цаасан дээр ар өвөргүй бичигтэй 1 хуудас бичвэрийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт С-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар С.Ц-д оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд  хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн дөрвөлжин дэвтрийн цаасан дээр ар өвөргүй бичвэртэй 1 хуудас бичвэрийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.А