Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2020/00528

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3-р баг Баян-Уулын Өлзийт гудамж ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг ******* оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******т холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох тэтгэлэг гаргуулах, 14 000 000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг 2020 оны 03 сарын 19ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А., хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч: Миний бие *******тай 2005 онд танилцаж, 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2006 онд хүү Талынбүүвэй, 2010 онд хүү Хатанбүүвэй нар төрсөн. Бид 2011 оноос цалингийн зээл авч эхэлсэн. Нөхөр маань 2013 оны 5 дугаар сард амьдралаа дээшлүүлнэ гээд Турк улс руу явсан. Ингээд эхний 3 сар холбоотой байж байгаад сүүлдээ ямар ч холбоогүй болсон. *******ын ээж нь хүртэл хүүхэдтэйгээ ямар ч холбоогүй байна гэж надад хэлдэг байсан. Ингээд би цахим сүлжээнд нөхөр, 2 хүүхдийнхээ зургийг тавиад аавыгаа эрж, хайж байна гэж бичсэн. Ингээд ******* нь Турк улсад гэр бүлтэй болж Номин гэдэг эмэгтэйтэй хамт амьдарч байгаагаа хэлсэн. Тэгээд ******* нь хүүхэддээ 2 удаа 50 доллар, нэг удаа 100 доллар явуулсан бөгөөд үүнийгээ ******* нь тайлбартаа бичсэн байсан. Бид хамт амьдарч байх хугацаандаа цалингийн зээл авч ******* нь 4х8 харьцаатай байшин барьсан. Би 2014 онд ажлаасаа гарч цалингийн зээлээ төлж чадахгүй болсон. Ингээд миний дансыг битүүмжилсэн тул *******ын явуулсан мөнгийг банкаар дамжуулж авч чадахгүй болсон тул ээжийнхээ дансаар шилжүүлж авсан. Би нөхөртэй болсон бөгөөд нөхрийнхөө дансаар нэг удаа *******ын явуулсан мөнгийг авч байсан. Бид 17-70 дугаартай маяти маркийн машиныг *******ын найз Батханд гэх хүнээс цалингийн зээл авч худалдаж авсан. Энэ машины үлдэгдэл мөнгөнд аавын минь эмээлийг 2 сая төгрөгийн барьцаанд тавьсан. *******ыг тээвэрт явж мөнгө олох байх гэхэд явсан газраа гар утсаа унтраадаг болсон. ******* нь мөнгө олохгүй, олсноо үрж байсан тул аргагүй эрхэнд машинаа 4 сая төгрөгөөр зарсан. ******* нь Турк улсад байхдаа хүүхдүүддээ сар болгон 50 доллар өгч байна гэсэн боловч Турк улсад ажил олдохгүй байна гээд мөнгө явуулдаггүй байсан. Би *******ыг үр хүүхэд дээрээ ирэх болов уу гэж 6 жил хүлээсэн. *******ыг Турк руу явахын өмнө авсан улаан өнгийн Хүлэг гэдэг мотоциклыг би цалингийн зээлээ дарахын тулд Отгонбаатар гэдэг хүнд 600 000 төгрөгөөр худалдсан. Би *******тай холбогдох гэж ээж рүү нь олон удаа залгахад холбоогүй байна гээд сүүлдээ утсаа авахаа больсон. Хүү Хатанбүүвэй маань 2019 оны 11 дүгээр сард гурван ч удаа хагалгаанд орсон. Энэ үед хадам ээжтэй холбогдож *******тай холбоо бариулж өгөөч гэхэд холбоогүй байна гэсэн. Ингээд хадам ээж маань хүүхдийн минь хагалгааны материал бүрдүүлэхэд шаардлагатай 20 000 төгрөгийг надад өгсөн. Хүүгээ 3 удаа хагалгаанд орсны дараа *******ын ээжтэй гудамжинд таарахад Хүүхэд чинь гуталгүй явж байна гээд зах орж хувцас авч өгч байсан. 6 жилийн хугацаанд ганц удаа л ингэж тус дэм болсон. ******* нь машинтайгаа тээвэрт явж байхдаа машин нь эвдэрч Төв аймагт машинаа үлдээж байсан. Ингээд мөнгө хэрэгтэй байна гээд над руу ярихад нь би мөн л цалингийн зээлээ нэмж авч байсан. Энэ мөнгөөр ******* нь машиндаа сэлбэг байсан. ******* нь надтай танилцахдаа гэр бүлгүй, үр хүүхэдгүй гэж хэлж байсан ч 2006 онд *******ын хүүхэд гарч ирсэн. Энэ талаар хадам ээжээсээ асуухад *******ын хүүхэд нь гэж хэлсэн. Би *******тай хамт амьдарч байсан Номин гэх эмэгтэйгээс хаана байгааг нь хэлээд өгөөч би гэрлэлтээ цуцлуулмаар байна гэж 2 удаа очиж уулзаж байсан боловч *******ын хаана байгааг мэдэхгүй гэж хэлсэн. ******* нь Турк улсаас ирээд Улсын их дэлгүүрт хамгаалалтын албанд ажилтнаар ажиллаж байхдаа цалингийн зээл авч түүнийгээ төлөхгүй, сураггүй болсон юм билээ. Ингээд *******ыг эрэн сурвалжлуулж байсан. Бид анх гэр бүл болохдоо 500 000 төгрөг улсаас авч байсан. Уг мөнгийг ******* нь бусдад архины өр зээлтэй байсан тул өрөнд нь 230 000 төгрөгийг өгсөн мөн ээжид нь 50 000 төгрөг өгч үлдэгдлийг нь бид хоёр хувцас авсан. ******* нь тээвэрт явж мөнгө олох болов уу гэж итгэдэг байсан боловч итгэлийг минь даагаагүй. 2019 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан боловч *******ын хаяг нь тодорхойгүй байсан тул нэхэмжлэл маань буцаагдсан. ******* нь Номин гэх эмэгтэйгээсээ салж өөр эхнэртэй болсон гэсэн. ******* нь надаас байнга дугаараа нууцалдаг бөгөөд хүүхэдтэйгээ огт уулзаж байгаагүй. Хадам ээж маань сүүлдээ хүүхдийг минь ч гэртээ оруулахаа больсон. ******* нь Турк улсад байх хугацаандаа жолооны үнэмлэх хэрэгтэй байна гэж надтай холбоо барьсан. Тэгэхээр нь би Хэрэгтэй болохоороо надтай холбоо барьж байгаа юм уу, өөрийн биеэр ирж гэрлэлтээ цуцлуулж, паспорт, жолооны үнэмлэхээ ав гэсэн. Тэгэхэд ******* нь Би хүүхдүүддээ 300 000 төгрөг явуулъя, үнэмлэхийг минь явуулчих, би олон улсын жолооны үнэмлэх даруулах гээд байна гэсэн. Ингээд би 300 000 төгрөгийг *******ын ээжээр дамжуулан авч, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг цуглуулсан боловч тэр мөнгө нь хүрэлцээгүй. Би *******ын дугаарыг олж хүү маань аавтайгаа утсаар ярьсан боловч ******* удалгүй дугаараа сольсон. Ингээд *******тай сүүлд гэр бүл болсон Дэлгэрмаа гэх эмэгтэй над руу утсаар ярьж, намайг элдвээр доромжилсон. Тэгэхээр нь би Шүүх дээр ирж, учраа ололцоё гэсэн. Би *******ын худалдаж авсан улаан мотоциклийн мөнгийг цалингийн зээл авч төлж дуусгасан. ******* нь 2013 онд Турк улс руу явснаасаа хойш 7 жилийн хугацаанд хүүхэдтэйгээ уулзаж, утсаар бараг ярьдаггүй байсан. Нэг удаа шөнө согтуу залгахад нь би Шөнийн цагаар битгий залгаж байгаарай гэж л хэлсэн. Одоо миний суусан нөхөр маань *******т хандаж Голоод явсан хүүхдийг чинь би тэжээгээд явж чадна гэж хэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид 2011 онд цалингийн зээл гэж 427 000 төгрөг авч байсан. Үүн дээр нэмж 1 700 000 төгрөг, 3 000 000 төгрөгийн цалингийн зээлийг тус тус нэмж авч байсан. Энэ зээл маань одоо 21 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул *******аас 10 500 000 төгрөг нэхэмжилж байгаа. Хүүхдийн 20 000 төгрөг зээл рүү шууд татагддаг тул би гар дээрээ авч байгаагүй. Мөн Мөнгөн хэрэглэлтэй эмээлийн 3 сая төгрөгийг *******аас нэхэмжилж байгаа. Учир нь би ажлаасаа гарч цалингийн зээлээ төлж чадахгүй болсон тул эмээлээ барьцаанд тавьж авч чадалгүй, сар болгон 150 000 төгрөгөөр нэг жилийн хугацаанд сунгаж явж байгаад төлж чадалгүй 3 600 000 төгрөгийн өрөнд эмээлээ алдсан. Мөн би *******ыг Турк явахад нь өөрийн үнэт эдлэлээ зарж гар дээр нь 100 доллар өгч явуулж байсан. Энэ бүхнээ би 500 000 төгрөгөөр үнэлж *******аас нэхэмжилж байна. Ингээд нийт 14 000 000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд тай танилцсан. Бид анх 2 талаас өөрсдийн гэсэн эд хөрөнгөгүй амьдралаа холбож байсан. Бид хамт амьдрах хугацаандаа 2 хүүхэдтэй болсон бөгөөд Хөлөнбуйр суманд хадам ээжийнхээ хашаанд байшин барьж амьдарсан. Эхнэр маань нягтлан бодогчоор ажиллаж, би хар бор ажил хийж амьдралаа авч явж байсан. Бид 17-60 улсын дугаартай машиныг миний найз Батхандаас 8 сая төгрөгөөр авч, мөнгийг бага багаар нь төлж байсан. Ингээд бид гийн төрсөн эгчээс 2 сая төгрөг зээлж, эмээлээ барьцаанд нь өгсөн. Би тээврийн жолооч хийж, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж, олсон мөнгөө эхнэртээ өгдөг байсан. Намайг хот хооронд явж байхад нь Хөлөнбуйр сумын ХААН банкинд ажилладаг Тамираа гэх залуутай явалдаж байгаад надад баригдсан. Би санаандгүй байдлаар утсан дахь мессежийг нь олж уншин гэр бүлээс гадуур харилцаатайг нь мэдсэн. Би Тамираа гэх залуутай уулзахад миний буруу гэж уучлалт гуйж байсан. Энэ үеэс бидний харилцаанд сэв суусан бөгөөд би 2 хүүхдээ хаяад салж чаддахгүй байсан. Ингээд удалгүй би ээжийнхээ хашаа байшинг зарж Турк улс руу явсан. Турк улсад хэл мэдэхгүй, өртөг өндөр байсан тул анхандаа хэцүү байсан. Би гуанзанд аяга угааж амьдардаг байсан. Турк улсад ганцаараа амьдрах хэцүү байсан тул г хүрээд ир гэхэд Турк руу очоогүй. Ингээд би г мөнгө хэрэгтэй байна гэхээр нь мөнгө явуулдаг байсан. Намайг Турк улсад байхад нь утсаар яриад Би залуу нөхөртэй болсон, надаас 8 насаар дүү гэх мэт үгийг хэлж намайг сэтгэл санаагаар хямраадаг байсан. нь цахим сүлжээнд миний болон хүүхдийн минь зургийг тавьсан байсан. Таньдаг хүмүүс маань зургийг чинь цахим хаягт тавьсан талаар хэлсэн. Дорнод аймгийн бүх зарын группт зургийг минь тавьсан байсан. Би д ядаж том болсон хүүхдийнхээ зургийг битгий тавил даа гэж хэлж байсан. Үүнээс болж би тогтсон ажил ч байхгүй, тогтсон дугаар ч барихгүй амьдарч байна.Би найзаасаа авсан Маяти маркийн машины мөнгийг найздаа бага багаар төлж 1 500 000 төгрөг үлдсэн. нь 4 сая төгрөг үлдсэн гэж худлаа хэлж байна. Бид машинаа зарсан 4 сая төгрөгөөс 1 500 000 төгрөгийг нь Батхандын эхнэр лүү шилжүүлж, үлдсэн 2 500 000 төгрөгийг нь өөрийнхөө дансанд хийлгэсэн. Би санхүүгийн асуудалдаа оролцдоггүй тул мөнгөө эхнэр лүүгээ явуулдаг байсан. Тухайн үед нь 3 байгууллагад нягтлан бодогч хийдэг байсан тул би хүүхдүүдээ аваад явчихаж чадна гэх мэтээр хэлдэг байсан. нь нутагтаа танил тал ихтэй тул надад ч мэдэгдэлгүй гэрлэлтээ батлуулсан байсан. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин цалингийн зээл болон бусад мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А. нь хариуцагч Н.*******т холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах, 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.

Хариуцагч Н.******* нь Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамжийн тогтоох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардалагаас хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба 14 000 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө цалингийн зээлтэйгээс гадна мөнгөн эмээлийг эгчид нь 2 сая төгрөгөнд тавьсан байсныг машинаа зараад 2 500 000 төгрөг өөрт нь өгсөн. Ээмэг, бөгж, гинжээ зараад надад өгсөн гэдэг худлаа намайг явахад гаргаж өгсөн. Мөнгө төгрөг өгөөгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч А., хариуцагч Н.******* нар нь 2006 оны 03 сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 04 сарын 07ы өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 02 дугаарт бүртгэсэн байна. 

Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүү У.Талынбүүвэй, 2010 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү У.Хатанбүүвэй нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 Гэрлэгчид нь 2006 оны 03 сарын 05-наас хойш гэр бүл болон хамт амьдарч байх хугацаандаа таарамжгүй харьцаатай байсан ба нөхөр Ууганбаатар нь 2012 оны 5 сард Турк улс руу явснаас хойш тус тус амьдарч эхнэр болох нь одоо нөхөртэй болсон байна.

Зохигчид нь тус шүүхийн дэргэдэх эвлрүүлэн зуучлалд хандсан боловч гэрлэчид нь хэн алин нь идэвх санаачлагагүй байсан учир эвлэрэх боломжгүйгээс эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон зэргийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд өөрсдийн дундаас төрсөн хүү Талынбүүвэй, Хатанбүүвэй нарыг ээж гийн асрамжинд үлдээхээр тохиролцож хариуцагч Н.******* нь хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэсэн болно.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг эцэг, эхийн үүргийг хэвээр үлдсэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм.

Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.

Нэхэмжлэгч А. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: хамт амьдрах хугацаанд 2011 оноос хойш удаа дараа цалингийн зээл авч өөрсдийн амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд хэрэглэн эд зүйл авч байсан. Цалингийн зээлээ төлж чадахгүй байсан учир 21 000 000 төгрөг болсон. Иймд цалингийн зээлийн үлдэгдлийг хувааж 10 500 000 төгрөг, мөн энэ хугацаанд ажилгүй болж эцгээс маань дамжсан ирсэн 12 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг цалингийн зээлээ төлөхийн тулд барьцаанд тавьж алдсан тул түүний үнэ 3 000 000 төгрөг, Турк явахад нь ажил хийж байхдаа өөрөө авсан өөрийн эдэлж хэрэглэж байсан монетан ээмэг, бөгж, гинж, бугуйвчны үнэ 500 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэж

Хариуцагч Н.******* татгалзаж буй үндэслэлээ: гийн нэхэмжлэл буй 14 000 000 төгрөг гаргуулахыг зөвшөөрөхгүй байна. нь цалингийн зээл авахдаа намайг дуудаж гарын үсэг зуруулдаг байсан. Эмээлийн хувьд барьцаанд тавьсан мөнгийг би д өөрт нь өгсөн. Дахин барьцаанд тавьсан байна. Би зөвшөөрөхгүй. нь ээмэг, бөгж, бугуйвчтай байсан. Гэхдээ надад зориулсныг мэдэхгүй. Намайг явахад гаргаж өгч байсан ... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч А., хариуцагч Н.******* нар хамт амьдрах хугацаандаа удаа дараалан эхнэр А.гийн цалингийн зээл авч байсан болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А. нь цалингийн зээлийн төлбөрт 22 000 000 төгрөг төлөхөөр шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ажиллагаа явуулж байгаа учир төлбөрийн 50 хувь болох 10 5000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч Н.******* нь дээрх зээлүүдэд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж байсан, нэхэмжлэгчийн хамт амьдрах хугацаандаа амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор зээл авч байсан гэж буйг үгүйсгэж няцаасан нотлох баримт ирүүлээгүй байна.

Харин нэхэмжлэгч А. нь эмээлийн үнэ 3 000 000 төгрөг, ээмэг, бөгж, бугуйвч үнэ 500 000 төгрөг гаргуулах шаардлага талаар шүүхэд нотлох баримтаар нотлож чадаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрийн нэхэмжлэл буй зүйлийн талаар нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүйгээс гадна хариуцагчийн татгалзаж буй үндэслэлгүй няцааж чадаагүй байна.

Иймд хариуцагч Н.*******аас 10 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх бөгөөд хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 342181 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү У.Талынбүүвэй, 2010 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү У.Хатанбүүвэй нарыг эх А.гийн асрамжинд үлдээсүгэй.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар У.Хатанбүүвэйг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар У.Талынбүүвэй, У.Хатанбүүвэй нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Н.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар хариуцагч Н.*******аас 10 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Н.*******аас 342 181 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

7. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА