Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Хохирогч: Б.Б-,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ц-,

Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч: Б.Л,

Шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч: Д.Д-,

Шүүгдэгч: Б.Т-, Б.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х овогт Б-ийн Т-, П бүргэд овогт Б-ийн Ч- нарт холбогдох эрүүгийн 2435001810… дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ……………..-нд Увс аймгийн .................... суманд төрсөн, …….настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ………… хамт амьдардаг, Увс аймгийн .................... сумын 5 дугаар … багт оршин суух хаягтай, урьд ……… аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 100,000 төгрөгийн торгох ял, Говь-Сүмбэр аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял, ……. аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 100,000 төгрөгийн торгох ял, Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ял, Багахангай дүүргийн шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэн, Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн,  Х овогт Б-ийн Т- (регистрийн дугаар:………………..);

Монгол Улсын иргэн, ……..-нд Увс аймгийн .................... суманд төрсөн, ….настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ………… хамт амьдардаг, Увс аймгийн .................... сумын ….. багт оршин суух хаягтай, урьд …… аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссэн, Завхан аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгүүлсэн, П б овогт Б-ийн Ч- (регистрийн дугаар:………..);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т-, Б.Ч- нар нь бүлэглэн 2024 оны 6 дугаар сард Увс аймгийн .................... сумын …. багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б-гийн өмчлөлийн 5 тооны адуу, хохирогч Б.П-ийн өмчлөлийн 1 тооны адуу, нийт 6 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг машин механизм /мотоцикл/ ашиглаж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 6,300,000 (зургаан сая гурван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.1 Улсын яллагч хэргээс:

1. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд (1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал);

2. Б.Т-ийн явсан маршрут (1 дэх хавтаст хэргийн 18-46 дахь тал);

3.  Хохирогч Б.Б-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-58 дахь тал);

4. Хохирогч Б.П-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-66 дахь тал);

5. Гэрч Д.Г-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал);

6. Гэрч Н.Б-ы мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70 дахь тал);

7. Гэрч Б.Б-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал);

8. Гэрч Д.Д-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал);

9. Гэрч С.Б-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал);

10. Гэрч Т.Б-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал);

11. Гэрч С.М-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал);

12. Гэрч С.Б-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал);

13. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 255 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 109 дэх тал);

14. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04, 05 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 121, 126 дахь тал);

15. Мөрдөгчийн гаргасан учирсан хохирлын тооцоо (1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлаад:

Хэргийн үйл баримтын тухайд Б.Т-, Б.Ч- нар нь бүлэглэж 2024 оны 6 сард Увс аймгийн .................... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б-гийн өмчлөлийн 5 тооны адуу, хохирогч Б.П-ийн өмчлөлийн 1 тооны адуу нийт 6 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг машин механизм ашиглаж нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 6’300’000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Б-, шүүгдэгч Б.Т- нарын мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсан байхыг гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан. Хэрэгт тухайн шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалган тодруулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бичүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчөөгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль ёсны гэж дүгнэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа буюу түүнийг яллах болон цагаатгах үндэслэл болохгүй. Бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд бол үнэлж хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан. Иймд шүүгдэгч яллагдагч нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцох нь зүйтэй гэсэн саналтай байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлах судлагдсан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт үгүйсгэсэн баримт авагдаагүй болохыг дурдаж байна. Иймд шүүгдэгч Б.Т-, Б.Ч- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 5’100’000 төгрөгийн хохирол учирсан. Биет байдлаар 2 шүдлэн үрээг буцаан олгосон. Мөн хохирогч Б.П-т 1’200’000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол шүүгдэгчийн зүгээс 2’500’000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч Б.Б- болон Б.П- нараас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Хохирогч Б.Б-н зүгээс 5 настай азарга, нас гүйцсэн гүүний үнэ болох 3’000’000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн болохыг дурдаж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл тухайн жил өвсний гарц сайн байсан тухайн адуу гүйх боломжгүй. Хохирогчийн мэдүүлгээр адуу тухайн газарт очих боломжгүй нөхцөл байдал байсан. Мөн Хөхийн өвөр гэх газар бартаа саад ихтэй, бэрхшээлтэй хүнд хэцүү газар гэдэг нөхцөл байдал тогтоогддог. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тухайн Хөхийн өвөр гэх газарт 6 тооны адууг хашиж байлгасан нөхцөл байдал тогтоогдсон. Хоёрдугаарт алдуул мал бүртгэх мэдээлэх журамд алдуул мал олсон этгээд 3 хоногийн дотор Засаг даргын тамгын газар болон баг хорооны засаг дарга, хэсгийн төлөөлөгчид мэдэгдэх тэмдэглүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд алдуул мал гэж үзэх боломжгүй энэ талаар улсын дээд шүүхийн тайлбар гарсан байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тухайн Хөхийн өвөр гэх газарт 6 тооны адууг хашиж байлгаж байсан алдагдсан гэх газраас 30 километр орчим зайтай. Шүүгдэгч нар өөрийн эзэмшлийн мотоциклтой явж байсан нөхцөл байдал, бүлэглэж үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтын хэр хэмжээнд нотлогдон тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн баримт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэхээр хуульчилж өгсөн. Шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд дээрх гэмт хэргийг шүүгдэгч нар нь бүлэглэж машин механизм буюу мотоцикл ашиглаж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон” гэх дүгнэлтийг,

    1. Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ц-:

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлахгүйгээр:

“Миний үйлчлүүлэгч сэтгэцэд учирсан хор уршгаа гаргуулах хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох дүгнэлт гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

    1.  Шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч Д.Д-:

1. .................... сумын Б- багийн дарга Р-гийн тодорхойлолт,

2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн шүүгчийн 281 дугаатай “Шүүх хуралдаан хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай” захирамжийг шинжлэн судлаад:

Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан бусдын олон тооны малыг бүлэглэж машин механизм ашиглаж хулгай хийсэн гэж буруутгаж яллаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг нотлох үүргийг мөрдөгч, прокурорт шууд үүрэг болгосон байдаг. Өнөөдрийн байдлаар улсын яллагч яллах дүгнэлтэд дурдсан хэрэгтээ миний үйлчлүүлэгчийг бүрэн дүүрэн нотолж чадаагүй байна гэж миний зүгээс харж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж хэлж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хаана, хэзээ гарсан гэдгийг тогтоох ёстой. Гэтэл улсын яллагч 6 дугаар сарын 20-ны үед .................... сумын 02 дугаар багт энэ хулгай гарсан, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж машин механизм ашиглаж үйлдсэн өөрөөр хэлбэл Б.Т-, Б.Ч- нар бүлэглээд мотоциклтой давхиад .................... сумын 02 дугаар бригадын нутаг дэвсгэрт очоод 6 тооны адууг хөөгөөд ирсэн мэтээр ярьж байна. Хохирогч мэдүүлэхдээ 5 дугаар сарын 20-ны үед шинэ азарга тавиад адуугаа хойшоо гаргасан. 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хайгаад олоогүй, миний азарга зүүн талаас худалдаж авсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар, Дорнод чиглэлийн азарга байгаа. Тэгэхээр .................... сумын нутгаас .................... сумын нутаг руу буюу тэр азарганы анх байсан нутгийн чиглэл рүү гүүгээ туугаад явсан, өвс устай газар очоод идээшээд бэлчээрлээд хэсэг хугацаанд байсан байх. Түүнээс биш шууд өвөлжөөнийхөө тэндээс хулгай хийгээд аваад явсанд итгэхгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Мөн багийн даргадаа хэлсэн тэмдэглүүлсэн, сумын цахим хаягуудад адуу малаа алдсан талаар зар тавьсан өөрөөр хэлбэл 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл энэ адуу өөрийнх нь алдуул адуу байсан гэдгийг нотлоод байна. 9 дүгээр сарын 12-ны өдрөөс ч гэдэг юм уу Б.Т- хариуцаад авах санаа зорилгоор туугаад яваад байсан, уулзсан хүмүүстээ намайг тууж явна гэж хүнд битгий хэлээрэй гэж гэрч Б.Б-д яриад хөөрөөд яваад байсан. Дараа нь энэ адуу алга болсон ба 2 адуу одоо хүртэл олдоогүй байгаа. 1 адууг чоно идсэн гэдгийг хохирогч хүлээн зөвшөөрөөд энийг нэхэмжлээгүй. Гэтэл чоно идсэн адууг яллах дүгнэлтэд хулгайд алдсан адууны тоонд оруулчихсан явж байгаа зөрөөтэй зүйлүүд их байна.  Өнөөдөр бид нарт 5 адуу алга болж нэг адууг чоно идсэн, 1 адууг Б.Т- алаад идчихсэн, 2 адууг буцаагаад олсон, 2 адууг одоо хүртэл олдоогүй ийм баримт байна. Жишээлбэл миний үйлчлүүлэгчийг Б.Т-ийн хэлээд байгаа шиг энэ хэрэгт холбогдолтой эсэх талаар нарийн тогтоосон тодорхойлсон зүйл алга. Прокурор, шүүгч, өмгөөлөгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр бусад нотлох баримтуудаар дам шалгасны эцэст үндэслэлээ хийх ёстой. Миний хувьд өөрийнхөө үйлчлүүлэгчийг үнэн зөв ярьж байна гэж бодож байгаа. Хохирогч хараад сууж байхад хохирогчтой утсаар ярьсан, Б.Т-тэй хамгийн анх уулзсан талаараа миний үйлчлүүлэгч нэг ч зөрөөгүйгээр шулуухан хэлж байна. Тэр хайж явсан 4 адууг харсан үзсэнээ хэлсэн, хамгийн анх уулзаад жишээлбэл Б.Т-тэй нүүрэлдсэн талаараа ярьж байна. Миний үйлчлүүлэгч үнэхээр итгэл төгөлдөр өөрийнхөө үнэнийг ярьж байна. Б.Т-ийн хувьд тийм биш, маш их худлаа ярьж байгаа. Би өөрөө .................... сумын хүн .................... сум руу өдөр болгон шахам очиж байсан. Хосын бригадын төв, Хөхийн үүр, урт булгийн рашаан гарцаагүй сайн мэддэг газрууд байна. Хосын бригадын төвөөс Хөхийн үүр хүртэл 7-8 километр л байдаг ба доороос нь  дурандаад суудаг. Адууг тууж яваад чигжийн гол руу оруулаад хаячхаад маргааш нь хайгаад олоогүй гэж хэлдэг. Хөхийн өвөрт байсан адууг 30 гаруй километр Хосын бригадын төвөөс сумын төв 22 километр байдаг, Чигжийн гол гэдэг баруун зүүн гол нэгдээд сумын төвөөс доошоо уруудаад явахаараа чигжийн гол болдог. Хөхийн өвөрт байсан адууг яахаараа Чигжийн гол руу хөөж хаячхаад тэнд уулзаж байдаг юм бэ. Хоёрдугаарт Б.Т- гүүг нь алаад идчихсэн мөртөө Б.П-т худалдаж авъя гэж худлаа ярьж байсан. Мөн хохирогчийг тэр өдөр би дуудаж авчраад уулзуулсан гэсэн зүйлийг ярьж байхад хохирогч үгүй би өөрөө утсаар яриад наадмын талбайн хажууд уулзаж гэдгийг ярьдаг. Мөн Б.Т- нэг зүйлийг огт үгүйсгэж чадсангүй, намайг ганц гүүг салгаад аваад явахад Б.Ч- 4 адууны тэнд үлдсэн түүнээс биш Б.Ч- туугаад явж байгааг аваад явж байгааг хараагүй үзээгүй. Б.Б- чи битгий хүн амьтанд хэлээрэй гэж хэлсэн мөртлөө одоо мэдүүлэхдээ би Б.Б-д тэр адууг захисан гэж хэлдэг. Б.Б-гийн мэдүүлэгт байгаа Д- буюу Б.Т- надад ямар ч адуу захиж байгаагүй. Хулгайлах гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг. Тэгэхээр энэ 2 хүн 2 өөр зүйл яриад байгаа учраас хэнийх нь үгэнд итгэх вэ, миний үйлчлүүлэгч арай үнэнд ойрхон худлаа хэлсэн зүйлгүй ярьж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд алдаа гарсан. Хохирогчийн хэлсэн шиг үнэхээр багийн даргадаа мэдэгдсэн үгүйг шалгаж тогтоогоогүй байна. Б.Т- би Хосын төвийн багийн даргад алдуул адуу байна гэж хэлсэн. Хавтаст хэрэгт тэр хавийн бүх хүмүүс адууг үзсэн бараг 3 сар адуу байсан. Энэ алдуул адуу мөн эсэхийг ялган тогтоох нь өөр төрлийн гэмт хэргийг ялган зүйлчлэхэд ач холбогдол болно. Би шинжлэн судалсан 2 мотоциклын дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй байна. Хуулийн шаардлага хангахгүй байгаагийн дараачийн хор уршиг юу вэ гэхээр тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохын тулд хэдэн төгрөгөөр үнэлэх вэ? Энэ хэргийн улмаас хулгай хийсэн гээд байгаа хүмүүст хэдэн төгрөгийн ашиг орлого тогтоочихсон энийг яаж хураах юм.  Миний үйлчлүүлэгчийг гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох нотлох баримт байхгүй эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байна. Эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалттай учраас миний үйлчлүүлэгчийг анхнаасаа гаргасан саналаа дэмжиж байна. Өөрөөр хэлбэл гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Улсын яллагч Хөхийн өвөрт хашиж байсан гэдэг зүйлийг ярьж байна. Хашсан гэсэн баримт огт байхгүй шүү дээ.  Хөхийн өвөр гэх газар уулын ам бараг бүхэлдээ өвөлжөө байдаг. Гэхдээ тухайн газар хашиж байсан гэх ямар ч баримт байхгүй. Б.Ч- мэдүүлэхдээ гүүг ганцаараа хөөж яваад буцаад алдаад нөгөө 4 адуутай нийлүүлээд бүгдийн хөөгөөд явсан. Б.Т- мэдүүлэхдээ миний урд зам дагаад шогшоод явчихсан гэсэн зүйлийг ярьдаг. Гэрч С.Б-ын мэдүүлэхдээ миний бие 2024 оны 9 дүгээр сарын дундуур .................... сумын 01 дүгээр багийн нутаг талын худаг гэх газарт байхад хүргэн ах Б.Т- утсаар ярьж мал гаргалцаад өгөөч хүнээс 1 адуу авсан тэрийгээ гаргамаар байна гэж хэлэхээр нь тэдний гадаа очиход хөлөрсөн бололтой хар хүрэн зутан зүсмийн зүүн гуя дээрээ сартай дөл тамгатай 1 тонны гүү байсан гэж мэдүүлдэг. Хэргийг шалгахдаа нэг зүйлийг орхигдуулчихсан юм болов уу гэж харсан. 4 адуу алга болоод 2 адуу нь олдохгүй байгаа энэ үед Увс аймгаас Улаангом сумаас н.Б- гэх ченж машинтай очсон ба энэ талаар гэрчийн мэдүүлгүүд байдаг. н.Б- удаа дараа Б.Т-ийнд очдог ба сүүлд очиж 14 тонны хонь авсан, мөнгийг нь тэр гүүний үр болгож өгсөн. н.Б- одоо бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж бүлэглэж хулгайлсан хэргээр ял шийтгүүлээд хоригдож байгаа. Энэ талаас нь шалгаад явах шаардлагатай байсан болов уу гэж би хардаг. Улсын яллагч бидний яриад байгаа мотоциклын үнэлгээг яах вэ? хохирол, хор уршгийг тодорхой болгохгүйгээр яах вэ шүүгдэгч нар ашиг олсон бол хэдэн төгрөгийн ашиг олсон, юу хурааж улсын орлого болгох мөн зүйлчлэлийг тодорхой болгохгүй энэ тохиолдолд хэргийг эцэслэн шийдэхэд үнэхээр төвөгтэй байдалтай байна гэж хараад байна. Эхний гаргасан саналаа дэмжиж байгаа. Энэ хэрэгт бүх ажиллагааг хийсэн боловч миний үйлчлүүлэгчийг одоо энэ буруутай гэж үзэх тодорхой нотлох баримт байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Алдуул мал, хулгай хоёрыг мал хулгайлахдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиараа биш идэвхтэй үйлдэл гэдгээр ялгадаг. Б.Б-гийн адууг идэвхтэй үйлдлээр шүүгдэгч нар өөрийнхөө эзэмшилд өмчлөөд авчихсан эсхүл энэ хүний эзэмшил өмчлөлөөс өөрсдөө гараад явчихсан уу гэдэг нь хэргийг ялган зүйлчлэхэд нөлөө үзүүлэх учраас шүүх бүрэлдэхүүн анхаарна уу гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг,

    1. Шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч Б.Л:

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлахгүйгээр:

“Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан буюу олон тооны малыг бусадтай бүлэглэж машин механизм ашиглаж үйлдсэн гэдэг байдлаар гэм буруутайд тооцуулахаар шүүх рүү хэргийг шилжүүлсэн байна. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн дээрх зүйл ангиар яллагдах үндэслэлгүй байна. Миний зүгээс зүйлчлэлийг өөрчлүүлэх байр суурьтай оролцсон. Хохирогч Б.Б- хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгт, шүүхийн шатанд миний адуу 2024 оны 5 дугаар сарын 20-ны үеэр алга болсон гэдэг зүйлийг ярьдаг. Гэтэл 4 сарын дараагаар .................... сумын нутагт тухайн адуу байсныг миний үйлчлүүлэгч хэлж байгаагаар тэр хавийн Хосын бригадын багийн дарга хүртэл мэдэж байгаа гэдэг зүйлийг ярьдаг. Мөн энэ адуу явж байгаа тухайн сумын иргэн Б.Б-, нэр бүхий олон хүмүүс мэдэж байгаа. Энэ хэрэгт тухайн адууг ямар байдлаар хулгайлагдсан эсэхийг тогтоогоогүй шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар хүндрүүлэн орж ирж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан буюу гэмт хэрэг хэзээ, хаана, хэн, яаж үйлдсэн гэдгийг тогтоох ёстой байсан. Гэмт хэргийн санаа, зорилго, сэдэлт энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг зэрэг нөхцөлүүдийг шалгаагүй. Зайлшгүй эдгээрийг шалгаж тогтоосны үндсэн дээр гэм буруугийн асуудал яригдах ёстой. Хоёрдугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-т зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохыг мөрдөгч, прокурорт хэргийн бодит үнэнийг тогтоох зайлшгүй шаардлагатай гэдгийг хуульчилсан. Тухайн мал алга болсон алдуул адуу байжээ гэдэг нь юунаас харагдаад байна вэ? гэхээр тухайн нутгийн ............ багийн хүмүүс бүгдээрээ мэдэж Б.Ч- хүртэл энэ адууг хараад байгаа. Миний үйлчлүүлэгчийг Д.Д- өмгөөлөгч худлаа ярьж байна гэсэн. Миний үйлчлүүлэгч ямар адуу, ямар замаар орж ирсэн гэдгийг маш үнэн ярьж байгаа. Мөн тэр хавийн хүмүүст тухайн адууг захисан. Б.Ч-тай таарч би адууг аваад ирлээ та хүрэн гүүг авах уу гэхэд ирээд авчихсан. Цааш нь Б.Ч- адууны хажууд үлдсэн гэдэг зүйл яриад байгаа. Дараа нь хохирогч хайж ирэхэд Б.Ч- яагаад адууг чинь олж өгье, би мөнгийг нь төлөөд өгчихье, цагдаагийн байгууллагад битгий хэлээрэй, мотоцикл өгье гэдэг зүйл ярьсан бэ? гэдэг асуудал гарч ирнэ. Миний үйлчлүүлэгчийн хувьд Б.П-ийн малыг авч бага мал байсан учраас 9 сард хүнсэндээ хэрэглээд бусдад зарчихсан байдаг. Нэгэнт зарчихсан юм чинь эзэн нь тодорхой болонгуут би таны малыг чинь зарчихсан гэдгээ хэлж чадаагүй гэдгийг мэдүүлэгтээ мэдүүлдэг. Хохирогч миний адуу 5 дугаар сарын 20-ны үеэр алга болж багийн даргадаа хэлж 2024 оны 6 дугаар сарын 20-ны үед хүүхдийнхээ фейсбүүкээр зар оруулж байсан гэдэг зүйл ярьсан. Манай адуу зүүн тал руугаа гүйх магадлалтай өвс ногоо ихтэй тул тийшээ гүйх боломжтой гэдэг талаас ярьсан. Миний үйлчлүүлэгч Б.Т-ийн хувьд эзэнгүй адуу гэдгийг мэдээд хүн амьтанд хэлэв өөрөө адууг ашиглая гэсэн санаа зорилго агуулж байгаагаа хэлээд ч байгаа. Д.Д- өмгөөлөгч ярьсан, процессын алдаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нэлээн хэдэн зүйл байгаа. Нэгдүгээрт хохирлыг яаж тооцох вэ? Хоёрдугаарт уналга болгож хэрэглэж байсан мотоциклын үнэлгээ мөн миний үйлчлүүлэгч тухайн адууг өөрөө хэрэглэж бусдад зарахдаа хэнд яаж хэдэн төгрөгөөр зарсан гэдэг нь тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зохицуулсан. Миний үйлчлүүлэгч тухайн малыг эзэнгүй, эзэн нь авахгүй байна гэдгийг мэдээд ашиглая гэсэн санаа зорилго төрөөд аваад ашиглачихсан. Тэгээд Б.П-той холбогдож тухайн хүнсэнд хэрэглэсэн адууны мөнгөнд 2’500’000 төгрөгийг төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ашигтай нөхцөл байдлыг миний үйлчлүүлэгч хэрэглэх бүрэн боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэж зохицуулснаар энэ адууг алдуул гэж үзэх бүрэн боломжтой. Хохирогч адуугаа алга болсон гэдгийг холбогдох байгууллагад мэдэгдсэн. Цаг хугацааны хувьд 5 дугаар сарын 20-ны, 6 дугаар сарын 20-ны үеэр тухайн адуу .................... сумын буюу миний үйлчлүүлэгчийн байгаа газар харагдаж үзэгдэж эхлээгүй. Миний үйлчлүүлэгчийг аваад хэрэглэчихсэн, эзэнд нь үнэнийг хэлсний төлөө өнөөдөр машин механизм ашиглаад хулгайлсан гэж үзэх боломжгүй. Аливаа зүйлийг тэнцвэртэй талаас нь харах ёстой яллах нөхцөл байдал дийлэнх нь байвал яллах талаа барьж, цагаатгах нөхцөл байдал дийлэнх байвал цагаатгах байр суурь барьж зүйлчлэлийг төсөөтэй хэрэглэхгүй байдлаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэдэг. Б.Т- энэ адууг байна гэдгийг нутгийнхаа хүмүүст бас хэлсэн байдаг. Гэрч Б.Б-, шүүгдэгч Б.Ч- мэдүүлэхдээ хэний адуу гэдгийг мэдээгүй ямар ч байсан энэ адууг Д- ах олоод өгөөрэй гэдэг зүйлийг ярьдаг. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэх боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зүйлд зааснаар алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшил байгааг мэдсээр байж ашигласан гэдгээр зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Д-гийн хувьд урьд хэрэгт холбогдож байсан дэл сул юмыг авчихдаг гэдэг зүйлийг яриад байгаа. Миний үйлчлүүлэгч хэлж байгаа би аваад ашиглачихъя, эзэнгүй мал гэдгийг мэдсэн гэдгийг хэлдэг. Түүнээс биш эзэнгүй адууг хулгайлчихсан битгий хүнд хэлээрэй гэж гэрч болох Б.Б-д хэлээгүй. Алдуул малыг ашиглая гэсэн санаа зорилгоор намайг аваад явж байна гэдгийг битгий хэлээрэй гэдэг зүйлийг хэлсэн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Хохирогч өөрөө энийг үгүйсгэхгүй байгаа миний мал алга болсон гэхдээ хулгайлсан гэж үзэхгүй байгаа өвс шим тэжээлтэй газар гүйсэн гэдэг зүйлийг ярьсан. Тухайн жилийн нөхцөл байдлын хувьд адуу мал гүйгээд байх хэмжээний байгаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Хэрэг дотор уг асуудлыг шалгаж тогтоосон зүйл байдаггүй. Хөхийн өвөрт хашигдсан гээд байгаа, хохирогчийн адуу Хөхийн өвөрт хаана, хэний өвөлжөөнд хашигдсан талаар хэрэгт авагдсан баримт нэг ч байхгүй. Хоёрдугаарт Хөхийн өвөр буюу мал алдагдсан газраас гүйх боломжгүй байсан тухайн нутаг дэвсгэр бартаа зам ихтэй хэцүү хад чулуутай байсан гэдэг зүйл яриад байгаа. Адуу гэдэг чинь хөлөөрөө явдаг бод мал ямар ч нөхцөлд гүйгээд явах боломжтой. Ийм байдлаар тухайн адууг хулгайлсан гэдэг зүйлийг яриад байна. Мотоциклоор яаж хулгайлсан тэр бартаат замаар мотоцикл явах уу үгүй юу гэдэг асуудал яригдана. Зүйлчлэлийн хувьд миний үйлчлүүлэгчийг тухайн адууг хулгайлаад авсан гэдэг баримт хэрэгт тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж байгаа бол бүх талаас нь шалгах ёстой. Миний үйлчлүүлэгч хэлээд л байгаа би авчихсан тухайн нутгийн хүмүүс мэдэж байсан учраас Б.Ч- үлдсэн адууг яасан талаар мэдэхгүй байна. Б.Ч-ыг авсан гэж бодож байна энэ хүн адууны хажууд үлдсэн гэдэг зүйл яриад байгаа. Яллагдагч нар өөрөө гэмт хэргийнхээ талаар зайлшгүй үнэн зөв мэдүүлэх субъект биш шүү дээ. Яллагдагч, сэжигтний мэдүүлгийг юугаар давхар нотолдог юм бэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бусад хүмүүсийн гэрч ч гэдэг юм уу хэргийн газрын үзлэг ч гэдэг юм уу бусад нотлох баримтуудаар давхар нотлохыг хэлээд байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй байж өнөөдөр улсын яллагч тухайн зүйлчлэл эргэлзээ бүхий баримтаар хүндрүүлэн зүйлчилж орж ирж байгаа нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал эргэлзээ бүхий байгаа учраас аваад ашиглачихсан хүний гэдгийг мэдсэн, тухайн орон нутгийн хүмүүс ямар нэгэн иргэний мал байжээ гэдгийг мэдээгүй. Өөрөө мөн багийн даргадаа хэлж байгаа энэ мэдээллийг тухайн хүмүүс холбогдох газарт нь хэлээд ийм адуу байгаа шүү гэдгийг яриад байгаа. 2024 оны 5 дугаар сарын 20-ны үеэс 6 дугаар сарын 20-ны хооронд фейсбүүкт зар тавьсан байгаа. Мөн миний үйлчлүүлэгч гарын бугуйвч цаг зүүж байгаа. Тэр цаг тухайн үед .................... сумын нутаг дэвсгэрт нэвтэрсэн асуудал байхгүй байгаа шүү дээ. Миний үйлчлүүлэгч хулгайн гэмт хэрэг үйлдээгүй бусдын эзэмшлийн гүүг аваад ашиглачихъя л гэсэн санаа зорилго агуулж байгаа юм. Нэгдүгээрт зүйлчлэл дээр анхаарч өгнө үү хэргийн бодит байдалд тулгуурлаад ашигтай байдлаар шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Б.Т-ийн хувьд би хулгайд холбогдож байсан боловч надад хулгай хийгээд явах нас алга. Миний хамтран амьдрагч бие муутай би өөрөө ч бие муутай мөн гартаа гавтай болчхоод хулгай хийх боломжгүй, би ............ багийн хэсэг айлуудын өвөлжөөг хариуцаад манаачаар ажилладаг гэдгээ яриад байгаа. Өөрийнх нь амьжиргаа хулгай хийгээд явах хэмжээний биш тухайн ажлынхаа хөлсөнд бог мал авч түүнийгээ өсгөөд үржүүлээд явчихдаг хүн байгаа. Ижил төрлийн гэмт хэрэгт урьд холбогдож байсан  хүнийг засарсан гэдэг байдлаар хардаггүй. 2 үйлчлүүлэгч хоёулаа урьд хулгайн хэрэгт холбогдож байсан. Заавал урьд хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүс хулгайн хэрэг үйлддэг асуудал байдаггүй. Энэ нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас бусдын алдуул малыг миний үйлчлүүлэгч ашигласан гэдгийг бүрэн дүүрэн хэлж байгаа. Зүйлчлэлийг өөрчилж ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн байр сууриа дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус танилцуулж оролцов.

2. Шүүхээс тогтоосон үйл баримт:

1.  Б.Т-ийн явсан маршрутыг шалгасан баримтууд (1 дэх хавтаст хэргийн 18-46 дахь тал);

2.  Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Увс аймгийн .................... сумын Хулж багийн иргэн бөгөөд одоо “Үзүүрийн булаг” гэх газар мал маллаж, хувиараа цайны газар ажиллуулдаг юм. Нийт 23 орчим адуутай бөгөөд 2024 оны 06 сард .................... сумын 2-р багийн нутаг “Дэвсэгийн бэл” гэх газраас 6 тооны адуу алдаад хайгаад олоогүй юм. Тэгсэн сүүлд буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тухайн алдсан 6 тооны адууны сураг гарч, .................... сумын Хөхийн өврийн Толийн улаан гэх газар байна, 1 шүдлэн үрээг чоно идсэн байна, 5 тооны адуу байна гэдгийг .................... сумын найз Г- гэх хүнээс сонссон.Тэр хүн Б- гэдэг хүнээс асууж сураг гаргаж өгсөн. Тэгээд 2024 оны 09 сарын 18-ны өдөр тухайн адуугаа авах гэж .................... сум орж, Г-тай хамт явж Б-тай очиж уулзан тухайн адуу байсан гэх газрыг заалгахад 2 хоногийн өмнө энд байсан, нэг үрээг чоно идэж үхсэн байна лээ гэж хэлэхээр нь би тэр орчмоор тэр өдөр хайсан боловч олоогүй. Тэгээд .................... сум орж ирээд хадам ах Б- гэх айлд ирж алдсан адуугаа сургийн гаргаад иртэл хайгаад олсонгүй, ямар сонин бэ, өчигдөр Хөхийн өвөрт байсан гэж хэлэхэд Б- ах тоглоомоор “Өчигдөр буюу 2024 оны 09 сарын 17-ны өдөр Д- хөдөөнөөс адууны мах авч ирж зарсан, манайд ирж адууны мах авах уу гэхээр нь очиж мах авсан, одоо чамд хоол хийж байгаа мах тухайн адууны мах, арай тэр чиний адууг нядлаад аваад ирсэн биш биз дээ” гэж инээхээр нь тоглоом, шоглоом болгоод хаясан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дахиад адуугаа хайгаад олоогүй. Д- буюу Т- гээд нөхрийн талаар хүн амьтнаас их эвгүй, хулгай хийдэг хүн гэдгийн сонсоод 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр .................... сумын “Талын худаг” гэх газар гэрт нь очиж уулзаж шууд тулгасан маягтай “Та миний 6 тооны адууг хулгайлсан байна, хэдийг нь хэрэглэсэн юм бэ, би азарга, хүрэн гүү хоёрыг зүсээр нь буцааж авмаар байна” гэж хэлэхэд хүрэн гүүг чинь хэрэглэсэн, анхнаасаа Ч-о буюу Ч- тууж ирээд алийг нь авах юм бэ гэхээр нь би хүрэн гүүг авч, нядлаад махыг нь зарсан, бусдыг нь Ч-о гэх хүн мэднэ, би гүүг чинь төлж өгнө гэж хэлээд Ч-о гэдэг хүний утасны дугаар буюу ................ гэх дугаарыг өгсөн. Тэгээд би дахиад сумын төв орж ирээд Ч-отой уулзаж чадалгүй гэр лүүгээ харьсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахиад .................... сумын төв орж ирээд Д-г хөдөөнөөс дуудаж Ч-ын гэрийг заалгаж ганцаараа Ч-ын гэрт ороод уулзаж “би 6 тооны адуу алдаад хайж явна, чамтай холбоотой сураг гарлаа, одоо миний адуунууд хаана байгаа юм бэ” гэж асуухад Ч-о нь “ямар муухай улсууд бэ, хүний нэр сүр гутаалаа, нэрээ цэвэрлүүлнэ, тэр хүнтэй чинь уулзана, би огт мэдэхгүй” гэж хэлэхээр нь би Ч-ыг өөрийнхөө машинд суулгаж, хэлсэн хүнтэй чинь очиж уулзуулъя гээд Д-тэй гудамжинд тааралдаж, Ч-о буугаад Д-гийн мотоциклийн ар талд суугаад бид хоёр уулзчихаад ирье гэхээр нь би Б- гэх айлд ирсэн. Тэгж байтал Д- нь над руу 20 минутын дараа утсаар ярьж “наад Ч-о над руу уурлаад та яагаад хүлээсэн юм бэ, би лав хүлээхгүй, гүрийсээр байгаад дуусна” гэж байна, уг нь Ч-о тууж ирээд надад нэг гүүг өгсөн, үлдсэнийг нь өөрөө мэдэж байгаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд байж байтал Ч-о нь утсаар ярьж Б-ы гэрийн гадна ирж намайг дуудаж хоёулаа машин дотор орж уулзахад “би бол таны адууг аваагүй, наад Д- чинь намайг гүтгэж байна, гэхдээ би таныг адууг хайж олж өгье, адуунуудын им, тамга, зүсийг бичүүлж аваад яваад өгсөн. Тэгэхээр нь би дахиад Д- рүү утсаар ярьж энэ хүн би мэдэхгүй байна, таныг бараг намайг гүтгэж байна гэж яриад байх юм, би болохгүй бол цагдаагаар шалгууллаа гэхэд Д- “ах нь бугуйн цагтай ял эдэлж байгаа хүн, би өөрийнхөө хэрэглэсэн гүүг төлөөд өгье, би Ч-ыг гэрчилнэ, урьд урьд юм бас байгаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би Ч-о руу залгаад Д-тэй утсаар ярилаа “чи миний адууг олж өг, чи тууж ирээд 1 гүүг Д-д өгсөн байна ш дээ, бусад адууг зүсээр нь олж өг, хүрэн азарга үнэтэй худалдаж авсан азарга болдог юм, тэрийг зүсээр нь олж өг гэхэд би адууг чинь хайж олж өгье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш Ч-о, Д- хоёртой ээлжлээд өдөр болгон утсаар ярьсан ба сүүлд 2 тооны хүрэн зүсмийн шүдлэн байсныг олж өгсөн. Д- надад Хонгор өлөн гэх газар хүртэл тууж авч ирж өгсөн ба “энэ хоёр байдсыг манай хүр дүүгийн адуунд Ч-о хийчихсэн байжээ, салгаж авч туугаад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би 2 байдсаа Д- буюу Т-ээс хүлээж авсан юм. Тэр хүн тухайн үед надад хэлэхдээ би .................... сумын нутгаас гарч болохгүй, би бугуйн цагтаа юм аа гэж хэлээд ...................., .................... сумын зааг дээр авч ирж өгсөн. Ч-о руу сүүлийн хэдэн сар нэлээн удаан ярьсан ба би азарга, гүүг чинь хайгаад олохгүй байна, хэлсэн үнээр чинь төлөөд өгье гэж хэлж байгаад, сүүлд утасны дугаараа сольсон юм уу надад өгсөн утасны дугаар нь холбогдохоо больсон. Одоо Ч-оос хохирлоо барагдуулж авмаар байна. Миний алдсан 6 тооны адууны 1 нь өөр хүний гүү болдог юм. Энэ хар хүрэн зүсмийн зөв гуяндаа сартай дөл тамгатай, имгүй гүү болдог юм. Эзэн нь Увс аймгийн Завхан сумын харьяат П- гэдэг хүн бөгөөд манай адуунд 2024 оны 05 сарын эхээр нийлсэн, эзэн нь мэдэж байсан ба авч чадаагүй юм. Үлдсэн 5 тооны адуу минийх бөгөөд Азарга хүрэн зүсмийн зөв талын гуя дээр В үсгэн тамгатай, имгүй, хээр гүү 6 настай, бор хээр шүдлэн үрээ, 2 хүрэн байдас нар зөв гуяндаа нартай хэлтэй дором нь тамгатай, зөв чих цуулбар, буруу чих араас нь сүйх имтэй адуунууд болдог юм. Тухайн хүрэн гүү нь зөв гуяндаа сартай дөл тамгатай гүү байсан ба эзэн нь П- гэдэг хүн байсан. Би тэр П- гэх хүнтэй ................ гэх утасны дугаар луу нь ярьж “таны хүрэн гүүг миний адууг хулгайлсан хүмүүс нядалсан байна, би танд алж хэрэглэсэн хүний утасны дугаар өгье” гэж хэлээд Т-ийн …….. гэх дугаарыг өгсөн. Сүүлд сонсоход хохирлын мөнгөөр төлж барагдуулсан гэж Д- хэлсэн”, “2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байх Ч-о буюу Ч- гэх залуу миний утас руу ................ дугаараас залгаж мэнд асууж, ойр зуурын юм ярихаар нь би “ахынхаа адууг төлж өгөх юу болов” гэж асуухад Ч- би таныг анхнаасаа адууг чинь төлж өгнө гэж хэлсэн ш дээ, та яагаад цагдаа шүүхээр явсан юм бэ, нэгэнтээ дээшээ явсан юм чинь хууль шүүхийн байгууллага нь ялгааг нь гаргах байлгүй гэхээр нь би “чи өөрөө ярихаа болиод утсаа авахаа больсон биз дээ тэгэхээр чинь гомдол гаргасан. Тэгэхэд Ч- би танд хөгшин ээжтэй гэж үнэнээ хэлсэн ш дээ, заавал цагдаа, шүүх гэлтгүй төлөөд өгье гэж гуйгаа биз дээ, танд хуучин мотоциклоо өгье гэхэд аваагүй биз дээ. Д- буюу Т- миний аавыг таньдаг хүн байсан байна лээ. Анх адуугаа хайж очиж байхад үнэн учраа хэлж, миний үлдсэн адууг Ч- авсан, би хар хүрэн зүсмийн гүүг гаргаж, махыг нь зарсан гэж үнэнээ хэлсэн. Мөн надаас уучлалт гуйсан юм. Тухайн гүүний өртөгийг П- гэх хүнд төлөөд өгсөн байна лээ. Миний алдсан 5 тооны адуу дотор 1 азарга, 1 гүү, 2 байдас, 1 үрээ байсан ба азарга 5 настай, зөв талын гуян дээр “В” үсгэн тамгатай юм. Тухайн азаргыг 3 настай байхад Налайх дүүргээс П гэдэг хүнээс 5 сая төгрөгөөр худалдаж авсан, над дээр ирээд 2 жил болж байгаа азарга юм. Имгүй юм. 1 гүү буюу хээр зүсмийн зөв талын гуян дээр нартай хэлтэй, дором тамгатай 6 настай, зөв чих гол цуулбар, буруу чих араасаа сүйх имтэй, 2 байдас нь шүдлэн буюу 3 настай, зөв чих цуулбар буруу чих араасаа сүйх имтэй нартай хэлтэй, дором тамгатай юм. Шүдлэн үрээ 3 настай, бор хээр зүсмийн, зөв чих цуулбар, буруу чих араасаа сүйх имтэй, нартай хэлтэй, дором тамгатай юм. Би өөрийнхөө адуунуудыг хэн нэгэн хүнд зарж борлуулах талаар огт ярьж байгаагүй, би адуугаа анх 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр алдаад тухайн миний адуу байнга байдаг газар буюу Дэвсэгийн бэл, Бэл булаг, Тэмээн дэрс, Тэмээн даваа, Шонт Шовгор хар, Алаг, Хонгор өлөн, Хулжийн говь, Морьт, Тэмээн хар, Хангилцаг, Турууны гол гэх .................... сумын нутаг дэвсгэрээр хайгаад олоогүй ба .................... сумын нутгуудаар хайгаад олоогүй. Намар миний адуу байсан гэх газар нь хад чулуу ихтэй, хүн очиход хэцүү, хүн зориуд тухайн газар луу миний адууг шахаж харж байсан юм шиг санагдсан. Миний адуу .................... сумын нутгаас тэгж холдож үзээгүй, албаар хүн тууж яваад тэр газарт байлгаж харж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл ус сайтай, газрын ногоо өвс сайн гарсан, адуу мал тогтохоор газар байсан. Тухайн орчим адуу мал их байсан юм. Миний адуунууд .................... сумын 2-р багийн нутаг Дэвсэгийн бэл, Тэмээн дэрс, Бэл булаг, Хяр, Шатарман, Шонт гэх газруудаар өвөл, хавар, зуны цагт байдаг бэлчээр нь юм. Ар давахаар Хангилцаг, Хөшөөт, Шодон, Турууны гол гэх газруудаар ордог юм. Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр .................... сум ороод найз Г-тай уулзаж ярилцаж байгаад Б- гэх залуутай очиж адууныхаа сургийн гаргуулсан ба тэр залуу бор хээр зүсмийн шүдлэн үрээг эрт чоно идсэн гэж хэлсэн. Зүс нь таарч байсан тул сэг зэмийн очиж үзээгүй ба үлдэгдэл хүний болон өөрийн нийлсэн 5 тооны адуугаа хайсан юм. Би тухайн 2 тооны байдсыг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед байх .................... сумын Хунт багийн нутаг Хонгор өлөн гэх газарт Б.Т- тууж авчирч өгсөн. Тухайн үед надад хэлэхдээ Ч-о буюу Ч- манай тэнд айлын адуунд нийлүүлсэн байжээ гэж хэлсэн. Хэний адуунаас салгаж тууж ирснээ хэлээгүй юм. Би П- гэдэг хүний дугаарыг би Т-д 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн ба Т- өөрөө над руу ярьж муухай юм боллоо, би ганц хар хүрэн гүү идсэн юм аа, мөнгөөр нь төлөөд өгий, битгий гомдол гаргаа, ямар үнэтэй юм бэ гэж 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш бараг өдөр болгон шахуу ярьдаг байсан ба азарга болон бусад гүүгээ олуулж авч байж П-т хэлье гэж бодож байгаад, удаад болохоо байхаар нь П-ийн дугаарыг олж, Т-д өгсөн. Мөн П-той утсаар ярьж таны алдсан гүүг хэрэглэсэн байна гэж хэлээд Т-ийг дугаарын өгсөн. Сүүлд Т-, П- гэдэг хүнтэй холбогдож, 2,500,000 төгрөг төллөө гэж утсаар ярьж байхдаа хэлсэн юм. ...Би гомдолтой байна. Одоо миний 1 азарга, 1 гүү олдохгүй байна. Т-, Ч- 2 холбоотой гэж үзэж байна. Энэ хоёр хүнээс нэхэмжилмээр байна. Энэ хоёр хоёулаа цагдаа шүүхээр битгий яваач гээд гуйгаад байсан хүмүүс юм. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй учир дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Миний адууны хохирлыг өгвөл гомдолгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-58 дахь тал);

3. Хохирогч Б.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өөрийн эзэмшлийн адуу, бог малтай бөгөөд Увс аймгийн Завхан сумын 4-р багт байдаг юм. 2023 оны 10 сард Улаанбаатар хот орж улсын харцага Мөнгөнбаатараас 5 сая төгрөгөөр хар хүрэн зүсмийн давхар саран дээрээ дөл тамгатай гүү болон даагатай нь хамт худалдаж аваад өвөлжингөө Завхан сумын төв дээр тэжээлгэсэн. Анх худалдаж авахдаа хүч нимгэн байсан тул өвөлжин тэжээсэн. Тэгээд энэ жил буюу 2024 оны 04 сард Завхан сумын Цагаан түнг гэх газар айлын гадна тэжээгдэж байгаад алга болсон ба сүүлд .................... сумын 1-р багийн иргэн Б- гэх айлын 5 тооны адуутай нийлсэн явж байна гэх сураг гарсан.Тэгэхээр нь би Б- гэх хүний утасны дугаарын хүмүүсээр дамжуулан олж аваад 2024 оны 05 сарын сүүлчээр холбогдож утсаар яриад "өөртэй байлгаж хадгалж байгаарай, очиж авна гэж захисан" гэтэл 2024 оны 07 сард над руу утсаар залгаад "таны гүү миний адуутай хамт алга болсон, олдохгүй байна гэж мэдэгдсэн", тэгэхээр нь би дараа нь олдох байлгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 2024 оны 09 сарын дундуур байх Б- над руу утсаар ярьж миний адуу ....................д сураг гарч байна, таны адуу болон миний адууг хулгай авсан юм шиг байна гэж утсаар хэлсэн. Тэгээд сүүлд Б- 09 сарын сүүлчээр надад нэг хүний утасны дугаар өгч энэ хүнтэй холбогдоорой таныг адууг хэрэглэсэн хүн гэж дугаар өгсөн. Би тухайн үед хөдөө явж байсан тул холбогдож ярьж чадаагүй. Тэрнээс хойш 2 хоногийн дараа байх өдрийн сайн санахгүй байна "нэг хүн над руу утсаар ярьж, таны гүү ....................д байна гэнээ, худалдаж авья", ямар үнэтэй бэ гэж асуухаар нь гайхаад чи хэн билээ, миний утсыг яаж олсон юм бэ гэхэд би Хосын бригадын манаач Д- гэж байна, таны хүрэн гүү энд байна, худалдаж авья гэж хэлсэн. Тэгэхээр нь наад гүүг чинь 5 сая төгрөгөөр худалдаж авсан гэж хэлэхэд тэр хүн би  3 адуу өгье гэж хэлсэн..Тэгэхээр нь би за за болоод утсаа тасалсан сүүлд Б-гийн өгсөн дугаар луу залгахад Д- буюу Т- гэдэг хүн байсан ба би таньтай худалдаж авья гэж ярьсан хүн байна гэхээр нь гайхаад чи хулгайлж авсан юм уу, ямар учиртай юм бэ гэж жоохон захирангуй ярихад үгүй, тийм байхгүй, би өмнө таниас гүүг чинь худалдаж авья гэж ярьсаншдээ гэж хэлэхээр нь чи худалдаж авах гэж байгаа бол адуугаа авчирч өгөөч гэж хэлээд утсаа тасалсан ...2024 оны 11 сар би гараад над руу Д- гэх хүн өөрөө залгаж ярихаар нь"чи адуугаа авчирч өгөхгүй бол, би өөрөө очиж гүүгээ авья" гэж хэлэхэд Д- гэх хүн увуулж, сувуулаад мөнгийг өгий гэхээр нь чи бас худлаа хэлдэг гар байна уу, хэлснээрээ өгвөл өг гэхэд би өгнөө, дансаа өгчих гэж хэлснээ маргааш нь өөр хүний данснаас миний ………. тоот данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа би буцаад тухайн Т- гэдэг хүн рүү яриад чи үлдэгдэл мөнгөө яах гэж байгаа гэхэд би12 сард тэтгэвэрт гарч байгаа тэрнээс зээл аваад өгнө гэж хэлсэн, чи тэгвэл тэгээрэй гэж хэлээд хаясан тэгэхээр нь. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй. Би тухайн гүүг зарахаар янз бүрийн зар тавьж байгаагүй. Харин алдаад олдохгүй байсан. Тухайн гүү миний эзэмшлийх гэдгийг .................... сумын иргэн Б-д хэлж захисан болохоос өөр хүнд хэлээгүй. Манай сумын ганц хоёр хүн мэднэ. Би тухайн .................... сумын харьяат Т- гэх хүнийг огт танихгүй. Т- миний хар хүрэн зүсмийн хүрэн  гүүг огт танихгүй. Би бодохдоо Б-гаар дамжаад миний дугаарыг олж авч ярьсан гэж бодож байна. Б- надад бол нарийн зүйл огт яриагүй юм. Т- …………. дугаарын утаснаас 4-5 удаа залгаж ярьсан, Надад бол төлж өгтлөө огт тийм зүйл хэлээгүй. Алж хэрэглэсэн тухай одоо л сонсож байна. Би 2008 оноос хойш Зүүн аймгууд болох Сүхбаатар, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймгуудаас өөрийнхөө адуу малынхаа чанарыг сайжруулах, цусын сэлбэх гэж нэлээн адуу мал авч өөрийнхөө адуундаа тавьсан юм. Ер нь байнга шахуу адууны угшил сайжруулахаар хурдан удамтай азарга, гүү өндөр үнээр худалдаж авдаг юм. Тухайн миний алдсан хар хүрэн гүү, өөрийн 20 сая төгрөгөөр худалдаж авсан цавьдар азаргандаа тавих гэж адууныхаа чанарыг сайжруулах зорилгоор тухайн гүүг зарж байгаа эзний хэлсэн үнэ болох 5 сая төгрөгөөр анх худалдаж авсан. Тухайн гүүг анхнаасаа өөрөө мал болгох, ганц хоёр төлийн харах гэж авсан ба 2024 оны 05 сард алдсан. Бусдад зарж борлуулъя гэсэн бодол байгаагүй ба 2024 оны 09 сарын сүүлчээр юм уу 10 сарын эхээр байх сайн санадаггүй, Т- гэх хүн утсаар ярьж таны хүрэн гүү ....................д байна зарах уу гэхээр нь 5 сая төгрөгөөр худалдаж авсан гүү юм, 5 саяар авбал ав гэж хэлсэн. Би тэр хүнийг алаад идчихээд ийм юм ярина гэж бодоогүй. Бодоод байсан чинь эхлээд миний гүүг алж хэрэглэчхээд Б-д баригдсаны дараа миний утсыг олж авч ийм асуудал ярьсан гэдгийн ойлгосон. Би бас Т-тэй лав сүүлд бодоод байсан чинь 2024 оны 10 сар гараад холбогдсон юм шиг санагдаад байна, би урьд өгсөн мэдүүлэгтэй 09 сарын сүүлчээр гэж андуураад хэлсэн байна. Миний гүүний өртөг гэж 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,5 сая төгрөгийг гүйлгээний утга нь дээр” хонь” гэж шилжүүлсэн байсан ба би тэр доор нь Т-тэй утсаар ярихад би хонь зарсан юм аа, хонь худалдаж авсан хүний дансаар таны хохирлыг хийлгэсэн гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний алдсан гэх хар хүрэн зүсмийн гүүний үр ашиг болон төлийн авч чадаагүй учраас би тэр хүнээс мөнгө төгрөг нэхэмжлэх зүйлгүй. Ядаж үр төлийн авч хурдалсан бол асуудлыг өөрөөр ярих байсан. Одоо ч тэр гүү байхгүй болсон байна лээ. Надад хурдан удмын угшилтай үр төл гаргадаг талаарх гаргаж өгөх нотлох баримт байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-66 дахь тал);

4. Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн .................... сумын иргэн Б.Б- гэх хүнийг танина. Надтай хамт .................... суманд 10 жилд нэг ангид хамт сурч байсан найзууд болдог юм. Б.Б- 2024 оны 07 дугаар сарын 20-ны үед буюу .................... сумын 100 жилийн баяраар .................... суманд ирж тааралдаж, 2024 оны 06 сарын сүүлчээр 6 тооны адуу алдаад хайгаад олохгүй байна, сураг ажиг тавьж байгаа ч гэж хэлж байсан. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байх .................... сумын төвд намайг колонк дээр зогсож байхад Б- ирж бензин авсан ба зун алдсан адуугаа хайж олдоггүй, сураг ажиг огт гарахгүй байна гэхээр нь манай ахын Б- гэх залуу байгаа адуу маланд их явдаг, үзэж харсан байж болзошгүй гэхээр нь утсаараа яриад өгөөч гэхээр нь би Б- руу ярьж алдсан адууных нь зүс, им тамгатай хэлж асуухад .................... сумын Хөхийн өвөрт 2024 оны 06 сарын сүүлээс хойш байгаад байгаа, нэгийг нь чоно идсэн шувуу бужигнаад байна лээ, очиж үзээгүй тавуулаа болсон байна лээ, тэр адуунаас идсэн байх, 2 өдрийн өмнө байсан, харагдаж байсан гэхээр нь Б-д Б-гийн утсын өгөөд явуулсан. Тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй юм. Б- надад хэлэхдээ даруйхан ирж авахгүй бол хүн эзэмшиж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд Б- яваад адуугаа олоогүй ба 2 хоногийн дараа .................... суманд ирж нэгийг нь Д- гэдэг нөхөр гаргасан байна, тэднийд очмоор байна, хаана байдаг юм бэ гэж асуухаар нь би хамт явж чадаагүй ба Б- ганцаараа яваад уулзаад ирсэн. Сүүлд нь дүү Б-тай сумын төв дээр таарч уулзахад тэр танай найзын адууг Д- буюу Т- 2024 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр тууж яваад надтай таарсан, хүнд хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д- эзэмшиж байсан гэж ойлгосон гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тэрийг бол Б-д би хэлээгүй, хоорондоо зохицож төлж байгаа, сүүлд 2 байдасын хүлээлгэж өгсөн гэж дуулдаж байсан. Одоо нэг азарга, гүүтэй олдохгүй байна гэж Б- надад хэлж сураг тавьж байгаарай гээд захисан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал);

5. Гэрч Н.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн .................... сумын иргэн Б.Б- гэх хүнийг танина. Миний хүргэн болдог залуу юм. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай гэрт ирж байсан ба 2024 оны 06 сард алдсан адуугаа сургийн танай сумаас гаргаад хайгаад явж байна гэж ирсэн. Тэгээд манай гэрт хоол идэж байгаад явсан. Тухайн үед би би Б-д адууны махаар цуйван хийж өгсөн ба тоглоом болгоод энэ адууны махыг 2 хоногийн өмнө Д-гээс авсан, манай дэлгүүрт 50,000 төгрөгний өртэй байсан байна лээ, тэрэнд өгсөн мах болдог юм. Арай хулгайн мах өгчхөөгүй байлгүй, тийм зүйл баймгүй юм аа гэж тоглоод хэлсэн. Тэгээд Б- нэг их юм бодолгүй манайхаас хоол идчихээд яваад өгсөн юм. Д- кг махыг 8000 төгрөгөөр бодоод манай дэлгүүрт 50,000 гаруй төгрөгний өртэй байж байгаад өрөө дарж адууны мах өгчихөөд явсан. Тухайн үед ямар адууны мах гэдгийн Д-гээс асуугаагүй юм. Сүүлд Б- манайд ирэхдээ түрүү нь танайд идсэн мах манай адууны мах байсан байна лээ, хэдүүлээ хулгайн мах идсэн юм байна ш дээ гэж инээлдсэн. Өөр юм яриагүй юм. Би Д-г өөр ямар хүмүүст тухайн адууны махыг зарсан талаар мэдэхгүй, хөдөө адуугаа гаргаж махын сумын төв оруулж ирээд зарсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70 дахь тал);

6. Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн .................... сумын иргэн Д.Г- гэх хүнийг танина. Миний нагац ах болдог юм. .................... суманд колонкийн түгээгч хийдэг ажилтай. Д.Г- ах 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байх намайг хөдөө өвөлжөөнд байж байтал утсаар ярьж “В” үсгэн тамгатай хүрэн азаргатай 6 тооны адуу үзсэн юм уу гэхээр нь энэ зунаас хойш байгаад байгаа ш дээ манай хойд талын довон дээр байгаа ш дээ, 5 болсон байна лээ, 2 хоногийн өмнө байсан гэж хэлсэн. Мөн нэг хүн эзэмшээд байх шиг байна, даруйхан ирж аваарай гэж хэлээрэй гэж Г- ахад хэлсэн. Сүүлд нэгийг нь чоно идсэн бололтой баахан шувуунууд байсан юм. Яг дөхөж очиж үзээгүй ба адуу байсан газар орчим буурал шовгор гэх уулын өвөрт байсан. Тухайн 6 тооны адуутай хамт байсан адуу байх гэж бодсон. Би тэнд малаа хариулж усалдаг байхад байнга тэнд байж байдаг байсан адуунууд юм. Тэгээд утсаар ярьсны дараа 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б- ах ирж надаас адуу байсан гэх газрыг заалгаж тэр орчмоор хайгаад явсан ба надтай утсаар ярьж, чи худлаа яриад байгаа юм биш үү гэхээр нь би танд үнэнээ хэлсэн шүү, тэнд байсан гэж хэлсэн. Тэгээд сүүлд би .................... сумын төв орж ирэхдээ Г- ахад таарахдаа тухайн үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 12- ны өдөр Д- гэх хүн Толийн булаг гэх газар тухайн 5 тооны адууг тууж яваад надтай тааралдсан ба миний араас ирж уулзаад “чамаас өөр харсан хүн байхгүй, чи хүнд хэлэв ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед Д- гэх хүн эзэмшээд байгаа юм байна гэж ойлгосон. Сүүлд Г- ах 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр утсаар ярихад хүн эзэмшээд байгаа, даруйхан ирж аваарай гэдгийн хэлсэн. Д- ах надтай тааралдахдаа тийм зүйл яриагүй. Сүүлд надаас тухайн адуунууд алга болчихлоо, чи харсан уу гэхээр нь би мэдэхгүй, хараагүй гэж хэлсэн. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа Б- ах надтай ирж уулзаад асуусан. Үнэндээ би Б- ахад Д- гэх хүн эзэмшээд байгаа гэж хэлээгүй. Манайх 2024 оны 08 сард нүүж ирэхэд тухайн адуунууд байсан талаар Б- гэх хүнд хэлсэн ба нэгийг нь чоно идсэн гэдгийн бас хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал);

7. Гэрч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн .................... сумын иргэн Б.Т- гэх хүнийг танина. Эхнэр нь болох Э- миний 10 жилд нэг ангид сурч байсан хүн болдог юм. Б.Т- 2024 оны 09 сарын дундуур байх өдрийн сайн санахгүй байна, .................... сумын төв дээр байх манай гэрийн хашааны үүдэн дээр ирж, адууны мах авах уу гэж асуухаар нь 10 кг гаруй адууны мах худалдаж авсан. Нийт 60,000 хэдэн мянган төгрөг болсон. Тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн юм. Тэр үед манайх найрны бэлтгэл ажил хангаж, их ажилтай байсан юм. Ямар ч байсан мах худалдаж аваад тооцоогоо хийгээд явуулсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал);

8. Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Б.Т- гэдэг хүнийг танина. Миний хүргэн болдог юм. Дүү Э-тэй хамт амьдраад 4 жил болж байгаа юм. Б.Т- 2024 оны 09 сард .................... сумын Цалуу багийн нутаг Талын худгийн хар толгой гэх газар намаржиж байсан. 2024 оны 09 сарын дундуур байх өдрийн сайн санахгүй байна. Өглөө эрт .................... сумын төв орох гэж мотоциклтой яваад үд болж байхад ирсэн. Би мал усалж байтал Т-ийг адуу гаргаж байна гэдгийн сонсоод тэднийх рүү очсон. Намайг тэдний гадна ирэхэд Т- болон манай дүү нар болох М-, Б- нар байсан. Мөн тэд нарын эхнэрүүд нь байсан. Тэгэхээр нь Д-гээс хаанаас адуу аваад ирсэн бэ гэж асуухад “оо хүнээс авсандаа авсан юм” гэж хэлсэн. Тухайн үед яг хэнээс авсан, яасан гэж тодруулж асуугаагүй, тэгээд чанасан махнаас идэж, 12-13 кг мах худалдан авч бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Тухайн алсан гүү нь хар хүрэн зүстэй байсан. Тамгын анзаараагүй, намайг очиход аль хэдийн алж арьсын дэлгэж, гэдсийн гаргаж байсан юм. Д-г тухайн адууг гаргаад 3-4 хоносны дараа сумын төвөөс Ч-о манай гэрийн тэрүүгээр ирж намайг мал хариулж явахад тааралдаж Д-гийн гэрийг асууж, уулзах уулзаатай юм гэж хэлээд гэрийн заалгаж аваад явсан. Тэр хоёр хоорондоо юу ярьсныг нь мэдэхгүй. Ч-о яах гэж яваагаа надад хэлээгүй юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал);

9. Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн .................... сумын иргэн Б.Т- гэх хүнийг танина. Найз нөхдүүд болдог юм. Б.Т- 2024 оны 09 сарын дундуур байх өдрийн сайн санахгүй байна, .................... сумын төв дээр байх манай гэрт ирсэн ба хөдөөнөөс орж ирлээ гэж хэлж байсан, өглөө 09-10 цагийн үед ирсэн байх, надад гэр интернетийн төхөөрөмж оруулж өгөөд манай дүү орж ирэхээр авах юм гэж үлдээсэн. Тухайн үед өөрийнхөө цагаан өнгийн мотоциклтой явж байсан. Дараа нь хэд хоногийн дараа Т-ийн дүү болох А гэх залуу ирж тухайн гэр интернетийн төхөөрөмжийг манай гэрээс аваад явсан. Өөр юм өгөөгүй юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал);

10. Гэрч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Б.Т- гэдэг хүнийг танина. Миний эгч Э- гэх хүний нөхөр юм. Миний хүргэн ах болдог бөгөөд албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, хамтран амьдардаг юм. Манайх 2024 оны 09 сараас 10 сар хүртэл хамт нэг газар намаржсан. Талын худгийн хар толгой гэх газар намаржаалсан. Манайх 2024 оны 09 сарын дундуур хүргэн ах Б.Т-тэй айл сахалт байсан ба 09-р сарын 15-ны үеэр байх Т- ах сумын төв рүү өглөө өөрийнхөө цагаан өнгийн Даюун маркийн мотоциклоор ганцаараа явсан. Тэгээд үд болж байхад хар хүрэн зүсмийн зөв талын гуян дээр давхар сартай дээрээ бөөрөнхий дөл маягийн тамгатай гүүг ганцааранг нь тууж ирээд хашаандаа морины хажууд тогтоож байгаад бариад авсан. Тухайн гүүг хүнээс авсандаа авч мөнгө хийх гэж байна гэж хэлээд шууд нядалсан. Тухайн үед манай хүргэн Э, дүү Б- бид хэд гаргасан. Тухайн гүүний махаас манайх нэг хаа, хавиргатай нь авсан. Нийт 100,000 гаруй мөнгөн төгрөг болж, мөнгийн бэлнээр өгсөн. Манайхны ах, дүү хамаатны хүмүүс бага сага мах аваад байсан. Үлдсэн зарагдаагүй махаа .................... сумын төв рүү оруулж зарсан. Тухайн адууг яг хэнээс авсан талаар хэлээгүй. Хүнээс авсандаа авсан, мөнгө болгох гэж байна гэж хэлсэн. Сүүлд Ч-о, Т- ахыг хайж ирээд “Д- хаашаа явсан юм бэ" гэхээр нь худган дээр юм угааж байна гэж хэлсэн, тэгтэл тэр муу хөгшнийг худаг руу хийнэ гэж хэлээд яваад өгсөн ба тоглоод байгаа юм болов уу гэж бодсон. Сүүлд Д- ах аймгаас ирсэн Б- гэх малын ченжид 14 хонь өгсөн ба би ямар учиртай мал өгөөд байгаа юм бэ гэхэд нөгөө гүүний өртөг өгч байна гэхээр нь за за гэж хэлээд хаясан ба дотроо хүнээс авчаад өртөг төлж байдаг гэж бодоод юм хэлээгүй. Тухайн хүрэн зүсмийн гүүг гэгээн цагаан өдөр тууж ирсэн. Үнэхээр хүнээс авсан байлгүй гэж ойлгосон. Тэр үед эгч Э-, ах Б-, хүргэн Эрдэнэбат, дүү Б-, миний эхнэр Цэрэннямбуу нар байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал);

11. Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2024 оны 09 сарын дундуур байх .................... сумын 1-р багийн нутаг Талын худаг гэх газарт байхад хүргэн ах Т- утсаар ярьж мал гаргалцаад өгөөч, хүнээс нэг адуу авсан, тэрийгээ гаргамаар байна ах нь гэж хэлэхээр нь тэдний гадна очиход хөлөрсөн бололтой хар хүрэн зүсмийн зөв талын гуя нь дээр сартай дөл тамгатай 1 тооны гүү байсан. Намайг тэдний гадна очиход миний ах М- эхнэрийн хамт, Т- ах болон эгч Э- дөрвүүлээ байсан ба тавуулаа нийлж байгаад тухайн гүүг алж нядалсан юм. Тэгж байтал Б- ах ирсэн ба гэдсийн гаргаж байтал ирсэн юм. Нядалж эвдээд дууссаны дараа хүргэн ах Э ирсэн юм. Тухайн үед Т- ах хүнээс авсан юм, мөнгө болгомоор байна гэхээр тэнд байсан хүмүүс бүгд мах худалдаж авсан. Би бас 13-14 кг мах авч мөнгийн бэлнээр өгсөн ба 110,000 төгрөг өгсөн. Тэгээд тэр хүн үлдсэн махаа яасныг нь мэдэхгүй юм. Өөрийнхөө худалдаж авсан махаа аваад гэртээ харьсан юм. Тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй. Манайх энэ намар буюу 2024 оны 09 сард Т-ийнхээс 4-5 км зайтай хол байсан юм. Манай ах М-ынх тэднийхтэй айл байсан юм. Малаа нийлүүлж хариулдаг байсан. ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал)-үүдээр дараах үйл баримтууд тогтоогдов.

1. Хохирогч Б.Б-гийн 5, хохирогч Б.П-ийн 1 тооны адуу 2024 оны 6 сарын эхээр .................... сумын 2-р багийн нутаг “Дэвсэгийн бэл” гэх газраас алга болсон.

2. Хохирогч нарын 6 тооны адуу 2024 оны 6 дугаар сарын эхээр Увс аймгийн .................... сумын ............ багийн “Хөхийн бэл”, “Хосын нуур” гэх газруудаар ирж бэлчээрлэж байгаад 2024 оны 6 дугаар сард 1 тооны адууг чоно идэж, 5 тооны адуу тухайн газартаа 2024 оны 9 дүгээр сарын 20-ны үе хүртэл бэлчээрлэж байсан. 

3. Шүүгдэгч Б.Т- 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр .................... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөхийн бэл гэх газраас 5 тооны  адууг тууж явсан, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэг тооны гүүг нядалж, махыг нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр .................... сумын төв оруулж зарсан байна. 

3. Хууль зүйн дүгнэлт:

1. Прокуророос шүүгдэгч Б.Т-, Б.Ч- нар нь бүлэглэн 2024 оны 6 дугаар сард Увс аймгийн .................... сумын 2-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б-гийн өмчлөлийн 5 тооны адуу, хохирогч Б.П-ийн өмчлөлийн 1 тооны адуу, нийт 6 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг машин механизм /мотоцикл/ ашиглаж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 6,300,000 (зургаан сая гурван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ялласан байна.

2. Хохирогч Б.Б- “2024 оны 6 сард .................... сумын 2-р багийн нутаг “Дэвсэгийн бэл” гэх газраас 6 тооны адуу алдаад хайгаад олоогүй” гэж 6 тооны адуу алга болсон цаг хугацааг тоймлон заасан боловч тухайн цаг хугацаанд шүүгдэгч нар .................... сумын 2-р багийн нутаг “Дэвсэгийн бэл” гэх газарт очсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Б.Т- нь Увс аймгийн .................... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалттайгаар зорчих эрх хязгаарлах ял эдлэж байгаа тул зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглаж байгаа төхөөрөмжийн тусламжтайгаар түүний явсан газрыг тогтоох боломжтой байхад энэ талаар ажиллагаа хийгээгүй байна.

3. Шүүгдэгч Б.Т-ийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Б.Ч-ыг яллаж байгаа бөгөөд түүний мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлэж, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоно.

Шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 6 дугаар сард дээрх 6 тооны эзэнгүй  адуу .................... сумын ............ багийн “Хөхийн бэл”, “Хосын нуур” гэх газруудаар байгаа талаар ............ багийн засаг дарга, иргэдийн нийтийн хурлын дарга нарт мэдэгдсэн гэж мэдүүлж байгаа нь үндэслэлтэй эсэхийг тогтоох зорилгоор Шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай” захирамжид заасан боловч прокурор, мөрдөгч нь энэ үйл явдалд огт хамааралгүй .................... сумын Б- багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгийг нотлох баримтаар хэрэгт ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Т-ийн мэдүүлгийг үнэлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боложгүй юм.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т- 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр .................... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөхийн бэл гэх газраас 5 тооны  адууг тууж явсан, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэг тооны гүүг нядалж, махыг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр .................... сумын төв оруулж зарсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл прокуророос шүүгдэгч Б.Т-, Б.Ч- нар нь бүлэглэн 2024 оны 6 дугаар сард Увс аймгийн .................... сумын 2-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б-гийн өмчлөлийн 5 тооны адуу, хохирогч Б.П-ийн өмчлөлийн 1 тооны адуу, нийт 6 тооны адууг буюу бусдын олон тооны бод малыг машин механизм /мотоцикл/ ашиглаж хулгайлсан гэж яллаж байгаа нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна.

5. Энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох” үүргээ мөрдөгч, прокурорт зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

6. Шүүгдэгч Б.Т-, Б.Ч- нарыг  бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэм буруутай гэж үзэхэд хүрэлцэхүйц хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэв.

7. Хохирогч нарын 6 тооны адуу алдагдаж, хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх тул энэ нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар шийдвэрлэв.

8. Шүүгдэгч Б.Т-, Б.Ч- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч нарын мотоцикл битүүмжилсэн тогтоолыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Т-, Б.Ч- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овогт Б-ийн Т-, П б овогт Б-ийн Ч- нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Т-, Б.Ч- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч нарын мотоцикл битүүмжилсэн тогтоолыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                             

                            

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ