| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 2531000430085 |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч Б.Урангоо,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А*******,
шүүгдэгч Ш.Ш******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Ш*******ийн Ш*******т холбогдох эрүүгийн 2531000430085 дугаартай, 316/2025/0116/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мал аж ахуйн пермерч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум 1-р баг партизаны 6-15 тоотод оршин суух хаягтай, урьд:
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт Ш*******ийн Ш******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ш.Ш******* нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр техник хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймаг ******* сумын 3 дугаар баг ******* тосгоны "Бага Зүм-Гол 5" гэх нэртэй газар алт олборлох зорилгоор гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 52,79 мкв талбайтай, 49.08 мкуб хэмжээтэйгээр газрын хэвлийг эвдэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ш.Ш******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус илэрийлсэн.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Ш******* нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр техник хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймаг ******* сумын 3 дугаар баг ******* тосгоны "Бага Зүм-Гол 5" гэх нэртэй газар алт олборлох зорилгоор гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 52,79 мкв талбайтай, 49.08 мкуб хэмжээтэйгээр газрын хэвлийг эвдэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нотлогдон тогтоогдов.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ш*******ын: “...Би Экскаватораа Жавхлантөгсийг гуйж янзлуулах гээд Дарханд гэрт нь очоод ******* руу авч явсан. *******аас тэр Х******* тэр 2-г аваад насосн-д тохиргоо хийлгээд голын мөс цөмлөөд хайргаа гаргаж ирээд байж байтал байгаль орсны газрынхан ирсэн би машинтайгаа зугтаад явсан...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А*******гийн гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэгт ямар нэг маргаан байхгүй болсон асуудлыг ярьдаг. ******* суманд дугуй зөөгөөд явдаг дугуй зөөж мөнгө олоод тухайн мөнгөө өсгөчих гээд ашиг олдог гэх байдлаар экскаватор босгоод явсан. Тухайн голын эрэгт мөстэй хэсэг байсан. Болсон асуудлаа үнэн зөвөөр хэлээд явж байсан асуудал байна. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Байгаль орчинд 804,439 төгрөгийн хохирол учирсан 3 дахин үржүүлэн бодоод 2,407,821 төгрөг болсон. Үүн дээр нэмээд нөхөн сэргээлтийн зардал 6,033 төгрөг болоод нийт 2,420,000 төгрөгийг Байгаль экологи уур амьсгалын сангийн дансанд төлсөн. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзаж үзээд торгуулийн ял оногдуулж өгнө үү. Улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.Ш******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт авагдсан CD-г хэрэгт хавсаргах саналтай байна. Алт угаах төхөөрөмж гитаран бууг улсын орлого болгуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Манай ******* сум өөрөө байгалын дагалдах баялаг ихтэй үүнийгээ дагаад ашигт малтмал хууль бусаар олборлох иргэд ихээр нэмэгдэж байгаа мен ******* сумын 2-р баг Буурагчин "Бага зүм-гол 5" гэх газар руу очиход Байгаль орчин, Цагдаагийн байгууллага, Хан хэнтий улсын тусгай хамгаалалтын газраас алба хаагчид гардаг байсан. Энэ 2024 оноос хөрөнгө мөнгөний шалтгаанаар уг хяналтын постууд гарахгүй байгаа. Цаашид цагдаагийн байгууллага болон байгаль орчны алба хаагчдыг хяналтын постонд гаргах хөрөнгө мөнгийг шийдвэрлэх асуудлыг ярилцах болно. Мөн манай сумын байгаль орчны болон цагдаагийн алба хаагч нар ******* сум мөн, ******* тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнга гарч байгаа. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгуулагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч С.Мын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хяналт шалгалтаар Бага зүм, Улаан Хясаа гэх нэртэй газруудаар үүрэг гүйцэтгэх хугацаанд Бага Зүм-Гол 5 гэх нэртэй газарт иргэд хууль бусаар ашигт малтмал /алт/ олборлож байсан гэмт хэргийн үйлдэлтэй таарсан. Тухайн үед Hyundai 4500 маркийн шар өнгийн 1 ширхэг экскаватораар гол дотор ухаж хажууд нь алт угаах төхөөрөмж болох гитаран бууг усны шланкаар холбож, ус татах насос ажиллуулан экскаватораар голоос ухсан шороог шанагдаж угааж байсан тэгээд би дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоож өөрийн гар утсаараа бичлэг, зураг даран баримтжуулан авч цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирэн хандаж хамтран ажилласан. Намайг тухайн үед очиход экскаваторын оператор бас ус татах насосыг ажиллуулж байсан помпчин гэх залуу нийт 2 хүн байсан. Мөн өөр хүн байгаа талаар асуухад өөр 2 хүн байсан зугтаачихсан гэж хэлсэн. Яг тухайн үед бол өөр Дээрх Hyundai 4500 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж гитаран буунаас өөр техник хэрэгсэл байхгүй байсан. Намайг очиход миний харснаар бол яг эхлээд эхний угаалгаа ч аваагүй байх шиг байсан. Би тухайн үед экскаваторын оператораас хууль бусаар экскаватораараа гол дээр алт олборлох үйл ажиллагаа явуулаад хэр удаж байна гэж асуухад 1 цаг гаран л болж байна өнөөдөр ирсэн амьдрах гэрээ ч барьж амжаагүй байна гэж хариулсан" гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/
Гэрч Б.Жавхлантөгсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр 05-ны өдөр Дархан Уул аймагт гэртээ байж байхад миний танил залуу болох Ш******* нь манай гэрт ирсэн ирээд тэгээд миний экскаваторын хүч алдаад доголдоод болдогүй засвар үйлчилгээ хийх хэрэгтэй байна гидр тохиргоо ҳиймээр байна туслаад өгөөч гэсэн тэгээд хаана экскаватор чинь байгаа талаар асуухад *******ад хөдөө ууланд байгаа гэж хэлсэн надад ажлын хөлс өгье 300.000 /гурван зуун мянган төгрөг/ өгнө авч яваад буцаагаад авчирна гэж хэлээд гуйсан. Би бол зөвхөн Ш*******ын экскаваторыг янзалж өгч шалгаж өгч байсан еерее экскаватораа жолоодоод тухайн газарт аваачсан юм байнлээ. Яг тухайн өдөр байгаль орчны байцаагч очиход би экскаваторын ажиллагааг нь Ш*******т шалгаж өгч байсан тэгтэл байгаль орчин ирж байхыг хараад Х******* бид хоёрыг орхиод еерее машинтайгаа зугтчихсан. Тухайн өдөр "Бага Зүм-Гол 5° газарт Ш*******ын хэлсэнээр экскаватор болон гитаран бууны ажиллагааг шалгах зорилгоор би Hyundai Robex 4500LC-7 маркийн экскаватораар голоос ухаж гаргаж ирсэн шороог алт угаадаг гитаран буун дээр хийж ажиллагааг нь шалгаж өгсөн. Тэгээд удаагүй 10 минут орчим болж байхад байгаль орчны байцаагч ирсэн болохоор угаалга хийж алт бол олоогүй байсан. Усыг Ш*******, Х******* нар мөс цөмөлж л ус татах помпны шланкыг хийж харагдсан тэгэж л соруулсан байх усыг алт угаах төхөөрөмжлүү. Би хэзээ дээрх "Бага Зүм-Гол 5 гэх газарт Ш******* Hyundai Robex 4500LC-7 маркийн экскаватор, алт угаах Гитаран бууг аваачсан гэдгийг нь мэдэхгүй байна намайг очиход л аваачаад голын эрэг дээр байж байсан. Ш******* л өөрөө мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/,
Гэрч Б.Х*******ы 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* тосгонд дэлгүүр ороод байж байтал миний танил ах болох Ш******* таарсан тэгээд хоёулаа нэг уулзъя дүү юу хийж байна гэхлээр нь гэртээ хийсэн зүйлгүй байна яасан гэтэл надад ажлын санал тавьсан тэр нь хөдөө явж алтны уурхай дээр ус татах насосны помпчин хийх үү ах нь цалин мөнгийг нь өдрийн 50.000 мянгаар тооцоод өгчихье өдрийн цагаар ажиллах юм чинь дажгүй ажиллахад ах нь бичил уурхай ажиллуулж байгаа техник эд зүйлүүд бүгд бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед тэгье ахаа ажил хэрэгтэй байна хэзээ явах талаар асуухад 1-2 хоногийн дотор явна чи бэлэн байж байгаарай ахынх нь экскаватор эвдэрчихсэн байгаа засварлах хүнээ олоод ирье ах маргааш оройдоо хүрээд ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 12 цаг өнгөрч байхад манай гэрт Ш******* ax Land-80 машинтай бас нэг хүнтэй ирсэн байсан нь засварчин Жавхлантөгс ах байсан Дархан-Уул аймгаас авчирсан гэж байсан бид гурав шууд Ш******* экскаватор байгаа газар луу хөдөлцгөөсөн би замдаа хаашаа явах талаар асуухад Улаан хясааны гармаар 2-3 гараад очно оо гэж хэлж байсан ямар ч байсан нэлээд удаан явсан 2 цаг гаран байх тэгээд ******* голын эрэг дээр Hyundai 4500LC-7 гэсэн шар өнгийн экскаватор, хажууд нь алт угаадаг гитаран буу, помп, шланк гээд бүх юм байсан тухайн газрын "Бага Зум- Гол 5" нэртэй газар гэж ярьж байсан. Тухайн үед бид гурав очоод Ш*******, Жавхлантөгс нар экскаваторын авчирсан сэлбэгийг нь сольж хийж засварлаж эхэлсэн тэгж удаагүй янзалж дуусаад экскаваторын доор гал түлж байгаад асаасан тухайн үед өдрийн 15 цаг өнгөрч байсан тэгээд эргэхийн насосыг янзална бас цэвэрлэгээ хийгээдэхье гээд хоорондоо яриад байсан бас Жавхлантөгс ах Ш******* ахын экскаваторыг нь янзалж өгчхөөд буцаад Дархан луу буцна гэж ярьж байсан би Ш******* ахтай тухайн газарт үлдэж цаашдаа цуг байх байсан тэгэхдээ Ш******* ах надтай ярихдаа ажиллахад бэлэн болгочхоод ойрхон хүн харагдахгүй газар нуучхаад буцаад ирнэ шүү хоёулаа гэж надад хэлсэн. Тэгээд удаагүй намайг Ш******* ах чи 2 ширхэг усны помп байгаа цаанаа байгаа тогтоол усны хажууд тавиад шланкыг нь холбоод бэлдээдэх ажиллуулж үзье гэж хэлсэн би тухайн үед хэлсэндээ нь бэлэн болгосон тэгээд Жавхлантөгс ахыг экскаватор янзалж дуусаад байж байтал ажиллагааг нь шалгаад өгөөч гээд байсан Ш******* ах тэгээд Жавхлантөгс ах яаж шалгахын гэсэн чинь наад голын месее цемлеөд доороос нь шороо хутгаад гитаран буун дээр хийгээд угааж үзээдэхье гэсэн тэгээд яг голын мөсийг цөмлөхөд доороос нь голын усыг гарч ирсэн бас голын хайрга нь ил харагдаж байсан голын эрэг байсан болохоор тэгээд Жавхлантега ах, шууд экскаваторын шанагаараа эрэг байсан ш******* ах усны помпоо асаа гэж хэлэхээр нь би очоод асаасан тэгээд шууд гитаран буун дээр угаалга хийж эхэлсэн тухайн үед удаагүй 10-15 минут голоос гарсан шороог алт угаадаг гитаран буун дээр угааж байтал байгаль орчны алба хаагчид хүрээд ирсэн хууль бусаар алт гол дээр олборлож байна гээд зогсоосон. Харин цаана негее машинтайгаа зогсож байсан Ш******* ах хаашаа явсан мэдэгдэхгүй зугтаачихсан байсан. Би бас Жавхлантөгс ах байгаль орчны хүмүүст бид хоёр ажилчин нь Ш******* гээд эзэн нь сая байж байгаад машинтайгаа яваад өглөө та хэдийг хараад гэж хэлсэн. Харин Ш******* ах өөрөө надад уурхай дээр очиж ажиллах уу гэж асуусан тийм болохоор Ш******* ах алт олборлох тусгай зөвшөөрөлтэй байж магадгүй. Миний бас Жавхлантөгс ахын эд зүйл гэж нэг ширхэг зүйл байхгүй. Харин дээрх Hyundai Robex 4500LC-7 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж Гитаран буу, ус татах насос помп, шланк бүгд Ш******* ахынх өөрөө минийх гэж ярьж байсан. Миний хувьд Ш******* ахын ажилтан байсан намайг ус татах нассоны помчин хийлгэх гэж авч очсон. Би өдрийн цалингаар ажиллаж байсан. Тухайн үед 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр "Бага Зум-Гол 5" нэртэй газарт ******* голын эрэг дээр экскаваторыг Жавхлантөгс ах жолоодож голын мөсийг цөмлөж доороос гарч ирсэн голын хайргыг алт угаадаг гитаран буун дээр хийж өгч байсан. Би ус татах насос болох 2 ширхэг помпыг асааж өгсөн харин Ш******* ах хаанаас ухахыг болон экскаваторын ажиллагаа алт угаадаг гитаран бууны ажиллагааг шалгуулах гэж Жавхлантөгс ахаар голыг ухуулсан хүн. Мөн анхнаасаа Ш******* ах хууль бус үйлдлийг зохион байгуулж техник хэрэгсэл ер нь л бүх юмыг бэлдээд тавьчихсан байсан голын эрэг дээр... Тухайн өдөр бол алт угаах төхөөрөмж гитаран буун дээр ******* голын мөсийг цөмлөж доороос нь ил харагдаж байсан хайрга шороог 10-15 минут экскаватораар ухаж бас угааж байсан нь үнэн тэгэхдээ дөнгөж эхэлж байсан болохоор алт олоогүй байсан. Ер нь бол эхлээд экскаваторын бас алт угаах гитаран бууны ажиллагааг нь шалгаж үзэж байсан. Ш******* ахыг хэзээ хаанаас хэнтэй ******* сумын "Бага Зүм-Гол 5 гэх газарт ******* голын эрэг дээр Hyundai Robex 4500LC-7 маркийн экскаватор, алт угаах Гитаран буу болон усны насос помп, шланкыг аваачсан гэдгийг нь мэдэхгүй байна ямар байсан намайг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр очиход тухайн газарт байсан хэзээ тухайн газарт аваачсаныг Ш******* ах мэдэж байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 63-64 хуудас/,
Гэрч Д.Отгонхүүгийн 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Дархан Уул аймаг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэж санаж байна өглөө босоод гэртээ байж байтал манай Ш******* нь залгаад найзтайгаа нэг Сэлэнгийн ******* тосгон руу явчхаад ирэх хэрэгтэй байна завтай байна уу гэж асуухлаар нь ямар ажлаар юм ойрдоо завтай байна гэсэн тэгээд надад чи найзынхаа машиныг бариад явах хэрэгтэй байна тэгээд нэг туслаадхаач гэхлээр нь би за тэгье ээ гээд чи ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийнхөө үдээс хойш намайг гэрээс ирж авсан оройны 18 цагийн орчимд байх Ш******* өөрийнхөө тоёота марк 3 маркийн машинтайгаа ирсэн тэгээд бид хоёр Дарханаас ******* руу гарцгаасан гарахаасаа өмнө хоол идчихээд явсан би замдаа яг ямар ажлаар явж байгаа талаар асуухад миний экскаватор *******ын Ялбагийн давааны назна модон дотор байгаа юмаа найз нь экскаватораа ******* голын эрэг руу адрийнхад тавьчихмаар байна ойрхон байгаа гэж хорватора Ерве д бид хоёр тэр өдрийнхөө 00 цаг болж байхад ямар ч байсан Ш*******ын экскаватор байсан газар очсон төв зам дээр машинаа үлдээгээд Ш*******ын экскаватор байсан газар луу алхсан замаасаа ойрхон моднуудын цаана байсан тэгээд экскаваторын доор нь гал түлж хэсэг халж байгаад асаасан ямар ч асуудалгүй асаасан би доор нь гал түлж хэсэг халж байгаад асаасан ямар экскаваторын талаар ямар ч мэдлэггүй болохоор гал түлэхэд нь л тусалсан тэгээд асуудалгүй асаасан би Ш******* экскаватораа асаагаад бас нэг том темер зул Байсан тэр нь алт угаадаг гиатаран буу гэдэг нь байсан юм байна тэрийг экскаватораараа чирээд хөдөлцгөөсөн би зам руу очоод машиныг нь жолоодож Ш******* араас экскаватортайгаа явж байсан бид хоёр 2 цаг гаран хугацаанд яваад гол руу дөхсөн тэгээд голын ойролцоо модон дунд тавьчхаад за за энэ газар тавьчихъя гэж хэлсэн тэгэхлээр нь би ийм хөдөө хээр модон дунд экскаватораа тавьж болж байгаа юм уу эд зүйл нь алга болчихгүй юу гэж асуусан чинь зүгээрээ ингээд тавьчихдаг юмаа гэж л хариулсан би өөр зүйл асуугаагүй тэгээд Ш******* за за болчихлоо хоёулаа явъя гээд бид хоёр буцаад *******аараа дайраад намайг хүргэж өгөхөөр Дархан луу буцаж өглөөний 09-10 цагийн орчимд байх чи гэртээ ирсэн тэгээд би Ш*******тай ахиж уулзаагүй байж байтал над руу залгаад сая хэд хоногийн өмнө найз нь *******ад экскаватортайгаа ******* гол дотор алт олборлох гэж байгаад баригдчихлаа надаас цагдаа нь хэнтэй экскаватораа энэ газар луу авчирч тавьсан гэхлээр нь найз Отгонхүүтэй гээд хэлчихсэн ирээд мэдүүлэг өгчихөөч тэх үү гэхлээр нь би уурлаад юун мэдүүлэг вэ гэсэн чамд ямар ч хамаагүй чи надад тусалж өгсөн юм чинь үнэн гээ л хэлчих гэж хэлсэн. Үгүй ээ надад Ш******* тэгж нарын зүйл хэлээгүй ямар зорилгоор экскаватораа ******* гол руу аваачиж байгаа талаараа хэлээгүй. Миний хувьд би зүгээр л найз Ш*******ыг гуйхад нь тусалж машиныг нь барьж явсан ямар зорилгоор яах гэж өөрийнхөө экскаваторыг аваачсан талаар мэдэх зүйл үнэхээр алга байна." гэх мэдүүлэг /67- 68-р хуудас/
Байгаль орчны зөвлөх “” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №2502 дугаартай “...Газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ 6,0337, усан орчинд учруулсан хохирлын хэмжээ 798,405 буюу нийт байгаль орчинд 804,439 төгрөгийн хохирол учирсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийг үндэслэн байгаль орчны хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзвэл эдэлбэр газарт учирсан хохирлыг 3 дахин, газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин, хөрсөн бүрхэвчид учирсан хохирлыг 3 дахин, ургамлан нөмрөгт учирсан хохирлыг 5 дахин, усан орчинд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлснээр байгаль орчны хохирлын нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь 2,407,283 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-101-р хуудас/,
“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №ТХҮ-824-11741 дугаартай “....15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай Робекс 4500LC-7 маркийн арлын дугааргүй, улсын дугааргүй шар өнгийн экскаватор 1 ширхэг, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг гэх...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-111-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/29-01/068/05 дугаартай “...******* сумын Буурагчин 2 дугаар багийн нутаг "Бага зум-гол 5" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2025.01.17-ны өдрийн 2502 дугаартай "" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтуудыг үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 6033*2=12066 төгрөг, усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 798405*3=2395215 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 2,407,281 төгрer болж байна…” гэх улсын байцаагчийн акт, /хх-ийн 117-р хуудас/…” гэх шинжээчийн дүгнэлт
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-18-р хуудас/,
Гэрч С.Мын гар утсан дээр бичсэн сиди бичлэг /хх-ийн 19-21-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-32-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ж.Быг тогтоох тухай тогтоол /хх-ийн 35-р хуудас/,
Ашигт малтмал газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10/1090 дугаартай албан бичиг / хх-ийн 115-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118-р хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгүүж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 121-125-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 127-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 128-р хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байсан лавлагаа /хх-ийн 129-р хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 130-р хуудас/,
Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл өмчилж байсан талаарх лавлагаа /хх-ийн 132-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2531000430085 дугаартай прокурорын тогтоол / хх-ийн 145-152-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,
Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч Ш.Ш******* нь дээрх хууль журамд зааснаар тусгай зөвшөөрөлгүй болохоо мэдсээр байж 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр техник хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймаг ******* сумын 3 дугаар баг ******* тосгоны "Бага Зүм-Гол 5" гэх нэртэй газар алт олборлох зорилгоор гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 52,79 мкв талбайтай, 49.08 мкуб хэмжээтэйгээр газрын хэвлийг эвдэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид учруулсан хохирол 804,439 төгрөг, нийт 2,407,281 төгрөгийн хохирол хор уршиг учруулсан нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ш.Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Ш.Ш******* нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр техник хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймаг ******* сумын 3 дугаар баг ******* тосгоны "Бага Зүм-Гол 5" гэх нэртэй газар алт олборлох зорилгоор гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 52,79 мкв талбайтай, 49.08 мкуб хэмжээтэйгээр газрын хэвлийг эвдэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын дүн “” ХХК-ийн шинжээч дараах байдлаар дүгнэлт гаргажээ.
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Нийт үнэ, төгрөг |
| 1 | Эдэлбэр газар | - төгрөг |
| 2 | Газрын хэвлий | 6.033 төгрөг |
| 3 | Хөрсөн бүрхэвч | - төгрөг |
| 4 | Ургамалын нөмрөг | - төгрөг |
| 5 | Усан орчин | 798,405 төгрөг |
| 7 | НИЙТ ДҮН | 804,439 төгрөг |
| Нөхөн сэргээх ажлын зардал 6,033 төгрөг болно. | ||
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/29-01/068/05 дугаартай “...******* сумын Буурагчин 2 дугаар багийн нутаг "Бага зум-гол 5" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2025.01.17-ны өдрийн 2502 дугаартай "" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтуудыг үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 6033*2=12066 төгрөг, усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 798405*3=2395215 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 2,407,281 төгрer болж байна…” гэх улсын байцаагчийн акт, /хх-ийн 117-р хуудас/…” гэх шинжээчийн дүгнэлт авагджээ.
Шүүгдэгч Ш.Ш*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт 2,407,281 төгрөгийн хохирол хор уршиг, нөхөн сэргээлийн зардалд 6,033 төгрөгийн хохирол хор уршиг учирсан болох нь дээрх шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн актаар тогтоосон бөгөөд хохирол, нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн зардал болох нийт 2.420.000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлж барагдуулсан нь шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Мөнгөн шилжүүлгийн” баримтаар тогтоогдож байна. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Ш*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ш.Ш******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ш.Ш******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт авагдсан CD-г хэрэгт хавсаргах саналтай байна. Алт угаах төхөөрөмж гитаран бууг улсын орлого болгуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэгт ямар нэг маргаан байхгүй болсон асуудлыг ярьдаг. ******* суманд дугуй зөөгөөд явдаг дугуй зөөж мөнгө олоод тухайн мөнгөө өсгөчих гээд ашиг олдог гэх байдлаар экскаватор босгоод явсан. Тухайн голын эрэгт мөстэй хэсэг байсан. Болсон асуудлаа үнэн зөвөөр хэлээд явж байсан асуудал байна. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Байгаль орчинд 804,439 төгрөгийн хохирол учирсан 3 дахин үржүүлэн бодоод 2,407,821 төгрөг болсон. Үүн дээр нэмээд нөхөн сэргээлтийн зардал 6,033 төгрөг болоод нийт 2,420,000 төгрөгийг Байгаль экологи уур амьсгалын сангийн дансанд төлсөн. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзаж үзээд торгуулийн ял оногдуулж өгнө үү. Улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус илэрхийлсэн.
Шүүхээс шүүгдэгч Ш.Ш*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу голын усанд алт олборлох үйл ажиллагаа явуулсан, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ш*******ыг 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ял оногдуулах саналыг илэрхийлсэн ба шүүгдэгч Г.Ш******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч орлогын байдал тодорхойгүй зэрэг байдлыг харгалзан хүлээж авах боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Ш******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай Робекс 4500LC-7 маркийн арлын дугааргүй, улсын дугааргүй шар өнгийн экскаватор 1 ширхэг, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон байна. /хх-ийн 22-32, 108-р тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.
Иймд дээрх техник тоног төхөөрөмж нь ямар нэгэн бичиг баримтгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх ба 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай Робекс 4500LC-7 маркийн арлын дугааргүй, улсын дугааргүй шар өнгийн экскаватор 1 ширхэг, тус бүр нь 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхгийг зэргийг хураан авч улсын орлогод оруулж, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Ш******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт Ш*******ийн Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш*******т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Ш.Ш*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай Робекс 4500LC-7 маркийн арлын дугааргүй, улсын дугааргүй шар өнгийн экскаватор 1 ширхэг, ус бүр нь 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхгийг зэргийг хураан авч улсын орлогод оруулж, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч Ш.Ш******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ