Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/154

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн,

           улсын яллагч Б.Содномиший,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2531000000128 дугаартай, 316/2025/0130/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум Д******* 1 дүгээр баг Б******* 2 дугаар гудамж 5-08 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******

/РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "41-02" СЭН улсын дугаартай "Тоёота марк-2" загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж улмаар "41-02 СЭН” улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Г.*******гийн биед эрүү яс их биеийн зөрөөгүй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж бүрэн хангаж байх тул түүнийг “Жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” байр суурийг илэрхийлэв.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн талаараа маргах зүйлгүй, гэм буруугаа ойлгож байна” гэх байр суурийг илэрхийлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан, талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Гэрч Г.*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* суманд амьдардаг айлаас юм аваад буцаж Сүхбаатар сум руу явах гэж байгаад доод *******ын дүүрэн дэлгүүрийн урд 10 жилийн ангийн хүүхэд болох тай таарсан. тухайн үед ******* өөр нэг танихгүй залуугийн хамт явж байсан. Тухайн үед би тай уулзаагүй удсан байсан учир түүнд дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай 2 том пиво авч өгөөд тухайн пивыг нь *******ийн гэрт очиж уухаар болсон. *******ийн гэрт очоод 2 пиво ууж дуусгаад машины шатахуун дуусаж байсан учир шатахуун түгээс станцаас шатахуун авах зорилгоор явах гэхэд 2 найзынхаа хамтаар надтай цуг явна гэсэн. Тэгээд *******ийн гэрээс гарахад ******* надад хандан найз нь чиний машиныг жолоодоод явъя чи согтсон байна гэхээр нь би өөрөө бариад явж чадна гэхэд ******* би бариад явъя гэсээр байгаад миний эзэмшлийн гранд марк 2 загварын 41-02 сэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахаар болсон. Замдаа бид нар Дүүрэн дэлгүүрээс 2.5 литрийн нэг том пиво аваад явсан. ******* жолоо бариад А гэх залуу урд талын зорчигчийн суудалд суугаад жолоочийн ард талын зорчигчийн суудалд нөгөө талд нь би суугаад явсан. Тухайн үед ******* барагцаагаар 130-140 км цагийн хурдтай яваад байхаар нь айгаад хурдаа хасаач гэж зөндөө хэлсэн тэгсэн Наадмын талбай дөхөөд яаг тойрог замаар хурдтай явж байтал манай машины өөдөөс нэг машин гараад ирсэн бөгөөд тэгсэн ******* огцом баруун тийш жолооны хүрдээ дараад машин замын хөвөө хэсэг рүү ороод үргэлжлүүлэн жалга руу унаад агаар дээр бүтэн 2 иргээд дугуйгаараа газар унасан. Манай машин тухайн үед нөгөө талын урсгал руу ороод явж байсан юм аа. Тухайн үед миний нүрнээс цус гараад ухаан балартсан бөгөөд надаас бусад хүмүүс зүгээр байгаа харагдсан. *******, нар тусламж дуудана гээд алхаад яваад өгсөн тэр 2-ыг явснаас нээх удалгүй эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирээд намайг аваад явсан.Тухайн үед би бага зэрэг л согтолттой байсан бөгөөд болсон асуудлыг санаж байна. Угаасаач би пивоноос нээх их уугаагүй. Би ууг нь бариулахгүй өөрөө бариад явна гэж зөндөө хэлсэн тэгсэн ******* би жолоодоод явъя гэхээр байгаад миний машиныг жолоодож явсан.Замын нөхцөл байдал хэвийн байсан. Замд ямар нэгэн гэмтэлтэй зүйл үгүй хэвийн байсан. Тэмдэг тэмдэглэгээр хэвийн байсан.Бага зэрэг салхитай гадаа нартай үзэгдэх орчин хэвийн байсан.Тийм зүйл байхгүй. Хурдаа хас гэж л хэлсэн өөр зүйл байхгүй. Архи уусан байсан гэхдээ харахад зүгээр согтолтгүй байгаа л харагдсан.Тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулж үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжлэх хүсэлтэй байна. Эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлэхтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Би Улсын эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19р хуудас/

Гэрч Э.А “2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би багийн найзууд болох , ******* нартай дээд *******т буюу ын гэрт 1 литрийн "Х" нэртэй архи хувааж уусан. ын гэрт архи ууж байхад ******* гэх эмэгтэй ирсэн. Яаг хэн дээр ирсэн талаар нь мэдэхгүй байна.             Архиа ууж дуусгаад ******* машинтай ирсэн байсан учир түүнийг машиныг *******оор жолоодуулаад доод ******* руу яваад дэлгүүрээс 1 шил архи 2.5 литрийн савлагаатай пиво аваад *******ийн гэрт очиж ууж дуусгасан *******гийн машины шатахуун нь дуусаж байсан учир шатахуун авах зорилгоор машиныг нь *******оор жолоодуулаад ******* 6 гэх газар байрлах шатахуун түгээх станц руу явсан. Тухайн үед би жолоочийн эсрэг талд буюу урд талын зорчигчийн суудалд, *******, нар хойд талын зорчигчийн суудалд сууж явсан. Би хэсэг унтаж байгаад сэрэхэд наадмын талбай руу дөхөж байсан бөгөөд манай машины явж байсан урсгалд өөдөөс нэг машин ирж байхаар нь Ганзорип хандан "хурдаа жоохон хасаач, чи ургал сөрөөд явж байгаа юм уу? өөдөөс чинь ирж байгаа машин урсгал сөрөөд байгаа юм уу?" гэхэд ******* би урсгал сөрөөд байна аа гээд баруун тал руугаа дараад замын хөвөө хэсэг рүү ороход дугуй чулуунд цохигдоод хагарах шиг болоод тэр чигтээ машин баруун тийшээ хазайгаад замын жалга хэсэг рүү ороод бүтэн 2 эргээд газар буусан.             Тухайн үед , ******* бид 3 зүгээр байсан бөгөөд ******* харин гэмтсэн байсан. ******* ганцаараа бүс зүүсэн би болон бусад хүмүүс нь бүс зүүгээгүй байсан. Тэгээд замын хажуугаар явж байсан хүмүүс л эмнэлэг, цагдаа дуудсан юм шиг байна лээ. Өөрөө ******* саналаараа тухайн машиныг жолоодсон. Ууг нь эрүүл жолооч дуудаад бариулах санал гаргасан боловч ******* зүгээрээ би гайгүй байна гээд жолоо бариад явсан.Харахад эрүүл байгаа юм шиг л байсан. Осол болохын өмнө ******* замын зүүн талд эсрэг урсгалдаа орсон явж байсан. Тэгээд би гайхаад түүнээс асуусан юм аа. Хөдөлгөөн бага байсан. Мөн замд ямар нэгэн гэмтэлтэй зүйл байгаагүй, зам хэвийн байсан”  Гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Н.ын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Миний бие 2003 онд ******* суманд ирж байсан бөгөөд тэр цагаас хойш тухайн найзалж нөхөрлөсөн юм аа. Бүгдийг нь сайн мэднэ. А, ******* бид 3 "Х" нэртэй 1 литрийн архи Дээд *******т байрлах манай аавын дүүгийн эзэнгүй гэрт 14 цагийн үед хувааж ууж дуусгаад Доод ******* руу алхаад дэлгүүр рүү зүглээд явж байхдаа *******тай таарсан. *******тай таарах үед тэрээд 2.5 литрийн савлагаатай 2 пиво авч өгөөд хамт *******ийн гэр рүү явахаар болсон. Тухайн үед ******* Grand Mark 2 загварын цагаан өнгийн машинтай явж байсан бөгөөд *******, А бид 3 машинд нь суугаад *******ийн гэр рүү явсан. *******ийн гэр рүү явахад ******* өөрөө машина жолоодож явсан. *******ийн гэрт очоод *******, *******, А бид 4 авсан 2 пивоны 1-ийг нь хувааж уусан. ******* тухайн үед нээх уугаагүй хүүхэд нь ирэх гэж байгаа гээд. Эхний пиво уугаад дуусаж байхад ******* машины шатахуун дуусах гэж байгаа шатахуун авахгүй бол болохгүй гээд "******* 6"-д байрлах шатахуун түгээх станцаас шатахуун авахаар болсон. Шатахуун авахад нь *******, А бид 3 хамт явахаар болсон. ******* машина жолоодоод явах гэтэл ******* нь *******д хандан чи найзаа пиво уусан юм чинь машин жолоодоод хэрэггүй би машиныг чинь жолоодоод явъя гээд архи уусан байж *******гийн машиныг жолоодож явахаар болсон. Тэгээд ******* нь *******гийн машиныг жолоодоод А урд талын зорчигчийн суудалд суугаад ******* бид 2 хойд талын зорчигчийн суудалд суугаад явсан. Би машинд суугаад хэсэг унтсан байсан бөгөөд унтаж байхад нэг нь ******* чинь урсгал сөрж яваад байна шүүдээ! гэхээр сэрээд хартал манай машины зүүн талаар нэг машин их ойрхон зөрөөд өнгөрсөн тэгсэн ******* жолооны хүрдээ баруун тал руугаа огцом дараад замын баруун талын хөвөө хэсэг рүү орж явж байгаад бүүр сүүлдээ замын баруун талын жалга руу ороод машин бүтэн нэг иргээд газар унасан. Машинаасаа буугаад хамт явж байсан хэдээ харахад А, ******* нар ямар нэгэн гэмтэлгүй харин *******гийн толгойноос нь цус гарсан байсан. ******* надад хандан хоёулаа манай эхнэрийг очиж аваад *******г эмнэлэгт хүргэж өгьё гэхээр нь зөвшөөрөөд бид 2 ******* сумын төв рүү алхаж очсон. Алхаж очоод миний бие бага зэрэг муу байгаад байхаар *******т хэлээд би гэр рүүгээ орсон. Өөрөөл машин барьж явна гээд байсан хэн нэгэн түүнд жолос шилжүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед би өөрөө их согтуу байсан учир сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед *******д хандан би гайгүй байна би жолоог нь бариад явна гээд л байсан. Урсгал сөрөөд явж байсан. Хөдөлгөөн бага байсан. Мөн замд ямар нэгэн гэмтэлтэй зүйл байгаагүй, зам хэвийн байсан. Гадаа нартай хэвийн сайхан өдөр байсан. Үзэгдэх орчин хэвийн байсан. Хэн нэгэн саад болсон зүйл байхгүй. Өөрөө л машин бариад явж байсан. Ер нь машинд сууж явсан хүмүүс бүгд л унтаад явж байсан. Надад гэмтэл шарх учраагүй” гэх мэдүүлэг,/ 29-30рхуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэр "..Надад 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2531000000128 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 1,569,872 төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээ авсан байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.. " гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/

 Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн СЭЛ0725/205 дугаартай “…Э.Анар-Эрдэний биед дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.…” гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.гийн 2025 оны 04 дугаар сарын 26-ний өдөр гаргасан 20 дугаартай “…Н.ын биед гэмтэл тогтоогдсонгүй..." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 39-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 04 дугаар сарын 29-ны өдрийн №1866 дугаартай “...автомашин техник эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 4,980,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-54-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №212 дугаартай “...Г.*******-н биед эрүү яс их биеийн зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/

Хохирогчийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 61-64-р хуудас/,

Шинжээч Ч.гийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №2025/04 дугаартай”.... "Зам тээврийн осол" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6д заасныг: "Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заажээ. Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р багт, 2025 оны 04-р сарын 12-ний өдөр Тоёота гранд марк-2 загварын 41-02СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.*******гийн биед гэмтэл учруулсан үйлдэл зам тээврийн осол мен Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч гэрч нарын мэдүүлэг зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох боломжтой байна. Тоёота гранд марк-2 загварын 41-02СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3,41 хувийн согтолттой жолоодсон Б.******* нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а д заасан Эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Эдгээр зүйл заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Тоёота гранд марк-2 загварын 41-02СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Готовын ******* согтуурсан үедээ Б.*******ийн өөрийнх нь хүссэний дагуу тээврийн хэрэгсэлээ жолоодуулсан нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.76, 27.2г д Эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөн. Тоёота гранд марк-2 загварын 41-02СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Уг зам тээврийн осол нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Б.*******ийн буруутай үйлдлээс үүдэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөний улмаас гарчээ...” гэх  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-72р хуудас/,

ХХК-ийн менежер шинжээч Ш.Бын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №08 дугаартай ”... Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулаж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслэлийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэгслэлийн хурдаас шууд хамааралтай юм. Toyota Mark 2 Grande маркийн Цагаан өнгийн 41-02 СЭН Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болхоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгсллийн тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна.  Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системний ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй.  Уг материалд 31 ширхэг зураг хавсаргав шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-81-р хуудас/,

Шүүгдэгчийн согтуурал шалгасан илтгэх хуудас /хх-ийн 83-85-р хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 97-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-р хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 102-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 104-р хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 105-р хуудас/,

Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 106-р хуудас/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Үйл баримтын талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар хавтаст хэрэгт авагдаж, талуудын мэтгэлцээний үндсэнд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр согтуурсан буюу 3.41 хувийн согтолттой үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "41-02" СЭН улсын дугаартай "Тоёота марк-2" загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж улмаар "41-02 СЭН” улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Г.*******гийн биед эрүү яс их биеийн зөрөөгүй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол..." гэж зааснаар авто тээврийн ослын улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт "энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%). эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно" гэж заасан ба Б.******* согтуурсан болох нь "Алкотест 68-20" багажаар шалгахад түүний амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ 3,41% хувь зааж байсан тухай илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь "41-02 СЭН" улсын дугаартай "Тоёота марк-2" загварын тээврийн хэрэгслийг согтуугаар, жолоодон явах үедээ эсрэг урсгал руу орсон нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т зааснаар "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 12.3-т "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 3.7а-д "...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 12.1-д "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ Дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасны улмаас "41-02 СЭН" улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Г.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээч эмч Д.гийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас Г.*******гийн биед хүндэвтэр хохирол учируулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж бүрэн хангаж байх тул түүнийг “Жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тооцно” гэж тодорхойлсон. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 4,980,000 төгрөгийн хохирол учирсан, Эрүүл мэндийн даатгалын санд 1,569,872 төгрөгийн хохирол хор уршиг тус тус учиржээ.

 

Хохирогч Г.******* өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлсэн байна. Түүний тээврийн хэрэгсэлд 4.980.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Б.******* нь хохирогчид 5.480.000 төгрөг төлсөн байна. Иймд тэрээр энэ гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байна.

 

 Харин хохирогч Г.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,569,872 төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээ авсан байна.

 

 Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын 12.1.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ...” гэсний дагуу шүүгдэгч Б.*******оос 1,569,872 төгрөг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

 

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх, мөн холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг. Шүүгдэгч Б.*******ийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас хохирогч Г.*******гийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой 5,480,000 төгрөгийг хохирогчид төлсөн баримт нь хавтас хэрэгт авагдсан. Гэм хорын хувьд Хохирогч Г.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1,569,872 төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээ авсан байна. Энэхүү эрүүл мэндийн даатгалын санд учирсан төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоос хохирогч татгалзсан учраас гэм хортой холбоотой асуудал байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хэргүүд байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувьд цагдан хоригдсон таслан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй гэв. Харин эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Шүүгдэгч Б.*******ийн эрүүгийн хариуцлагын хувьд нийгэмших зорилгын хүрээнд байвал зохилтой байна. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй мөн тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 жилийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох саналтай байна” дүгнэлтийг илэрхийлсэн,

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох эрхээ эдэлсэн ба эрүүгийн хариуцлагын талаар саналгүй гэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлсөн байдал, тохоилдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Энэ нь “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго, “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай..

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 5. Шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос 1,569,872 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Р.БАЯРХҮҮ