| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0131/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/168 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/168
2025 04 02 2025/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Т.Д
Хохирогч Ж.О
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2425004480 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******,*******,*******,,, төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ж овогт Б-ийн Х /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багт үйл ажиллагаа явуулдаг “****” дэлгүүрийн гадна хохирогч Ж.О ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь“зүүн нүдний алимны битүү гэмтэл, зүүн нүдний алимны даралт ихсэлт, зүүн нүдний алимны болрын цайлт, зүүн нүдний алимны болор солих мэс заслын дараах байдал, зүүн нүдний салстын урагдал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд зовхинд шарх нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Х-ийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Дэлгүүр рүү 4-үүлээ явж байхад 2 ах элдэв үгээр хэлээд байсан, зүгээр байгаарай гээд салсан. Дэлгүүр ороод гарч ирэхэд О нь манай эхнэрийг доромжлоод байхаар нь тэлээгээ гартаа ороож байгаад нэг цохисон, нөгөө ахыг ч бас цохисон. Хохирол төлбөр төлөөгүй, хохирол төлбөрийг төлнө гэх мэдүүлэг,
-хохирогч Ж.О ийн мэдүүлсэн: Эмнэлгээр яваад ажилгүй байгаа, Хүнд юм өргөж болохгүй гэсэн. Энэ залуу ерөөсөө ярихгүй байгаа. 1 дүгээр эмнэлэгт даатгалаар хөнгөлөлттэй нөхцөлөөр хагалгаанд орсон. Одоо 1,409,333 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ нь Улаанбаатар хот явсан, тэнд байсан зардал юм. Намайг дагаж гэр бүлийнхэн явсан. ****-****** зах дээр жимсэн дээр ачигч хийдэг байсан, юм өргөж болохгүй ажилгүй байгаа. Сард 2,500, төгрөгийн цалинтай байсан. Хараа муу юмыг бүрсгэр хардаг болсон, цаашид эмчилгээ хийлгэх зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2425004480 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан:
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:..”****” дэлгүүр нэртэй, 1 ширхэг байх бөгөөд СД-г компьютерт хийж үзэхэд 60,264 кв хэмжээтэй, 04 минут 49 секундийн бичлэг байх бөгөөд Урам дэлгүүрийн гадна байдлын харуулсан байв. Уг бичлэг дээр 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22 цаг 55 минутын үеийн бичлэг байв. Камерын бичлэг дээр Б.Х, түүний хамтран амьдрагч Б.О зогсож байх ба бичлэгийн 00:33 секундийн үед хохирогч Ж.О нь Б.Х-г гараараа түлхэж дэлгүүр рүү оров. Б.Х хамтран амьдрагчтайгаа дэлгүүрээс хаалганаас холдож цаашаа явав. Бичлэгийн 01 минут 34 секундэд дэлгүүрээс Ж.О гарч ирэв. Бичлэгийн 1 минут 56 секундэд хяналтын камерын бичлэгт гэрч Д.Б орж О, Д.Б нар хамт нийлж хамт дээш алхаж байгаа харагдаж, Бичлэгийн 02 минут 10 минутад Б.Х нь буцаж хүрч ирээд Ж.О ийг баруун гараараа цохиж байгаа нь харагдаж байв. Б.Х нь баруун гартаа тэлээ мэт зүйл барьсан байв.. гэх тэмдэглэл /хх-ийн 9-12-р тал/
-111 см урттай хар өнгөтэй, төмөр мэт тэлээ 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-р тал/
-хохирогч Ж.О ийн мэдүүлсэн:..2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр багийн найз Б-тэй уулзаад бид хоёр ********** багт байх манай гэрт 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Тэгээд архи авахаар гэрээс гараад “****” нэртэй дэлгүүр ороод 0.5 литрийн Хараа нэртэй 1 шил архи аваад дэлгүүрийн баруун талын гудамжинд хувааж уусан.Түүнээс хойш би ямар ч асуудлаа санахгүй байгаа юм Тэгээд найз Б-с ямар асуудал болсон талаар асуухад бид хоёр гудамжинд архиа ууж дуусгаад ахиад нөгөө “****” нэртэй дэлгүүр лүү ороод гараад ирэхэд үл таних халамцуу залуу ирээд нэг удаа цохисон. Тэгээд би газар 4 хөллөөд 30-40 минут тэр газраа байгаад байсан гэсэн.. Би одоо ч гэсэн хэрэг учралын талаар санахгүй байгаа.Ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна...хэрэг учралаас болоод миний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт гараагүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р тал/
-гэрч Д.Б-ын мэдүүлсэн:.. 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би О-той уулзаж 0.75 литрийн ногоон Экс нэртэй архи 2 шилийг хувааж уучхаад гэрт нь очиж хоносон. Өглөө буюу 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед ********** багийн “****” дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи аваад Тосгоны Б гэх найзынхаа гэрт очиж хувааж уусан. Архи ууж байгаад талд нь оруулаад О гэр лүүгээ явсан. Би Б-ын гэрт унтаж байгаад орой 19 цагийн үед гэрээс нь гараад О-ийн гэрт нь ирээд О-той гэрээс нь гараад “****” гэх дэлгүүр ороод 0.75 литрийн архи аваад гудамжинд хувааж уусан. ахиж “****” дэлгүүрээс архи аваад гарч иртэл О нэг залуутай уулзаад байсан, би О-ийг таньдаг хүнтэйгээ уулзаад байгаа юм болов уу гэж бодсон. Тухайн үед маш их согтолттой байсан. Гэнэт тэр хоёр маргалдаад О-г тухайн залуу цохиод авсан О дөрөв хөллөөд босохгүй байсан. Дараа нь тухайн залуу намайг цохисон, 2-3 удаа цохисон байх, намайг яагаад цохисон талаар мэдэхгүй байна. Тэгээд тухайн залуу яваад өгсөн. О бид хоёр гэрт нь хоносон. Өглөө нь О миний нүд гээд орилоод юм харахгүй байна гээд эмнэлэг явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
-гэрч С.О-ийн мэдүүлсэн: ...2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед Баттулга манай гэрт ирээд О-г аваад гарсан. Орой 23 цагийн үед гэртээ нүүр ам нь цус болсон, зүүн нүд нь хавдчихсан, байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар О-с асуухад О хэт их согтолттой байсан учир ярьж чадахгүй байсан. Б нь “О бид хоёр дэлгүүрийн гадаа хүнд зодуулаад ийм болчихсон” гэж хэлсэн. Тухайн орой цусыг нь цэвэрлээд унтуулсан, өглөө болох үед О нүд харахгүй байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/
-гэрч Б.О-рын мэдүүлсэн:...2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед би хамтран амьдрагч Х хүүхдийн хамт гэртээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн ********* *-* тоотод байж байхад гаднаас Х-ийн танил ах нь 2,4 литрийн Сэнгүр нэртэй 1 ширхэг пивотой орж ирсэн. Х тэр пивыг хувааж уугаад дуусаад нөгөө ах нь явсан. 23 цагийн үед Х бид хоёр дэлгүүр орох зорилготой гэрээс гараад явж байтал гудамжинд Х-ийн ажлын хүн болох Т эхнэртэйгээ явж байхад нь таарчихсан, бид нар цуг дэлгүүр рүү алхаад Х, Т-тэй юм яриад урд алхаад явсан. би Т-ийн эхнэртэй юм яриад хойно алхаад явсан. “****” дэлгүүрийн гадаа ирж байтал 2 залуу гудамжинд орилоод байж байсан. Тэр 2 залуутай Х, Т нар ярилцаад байж байсан. Тэгээд дэлгүүр рүү ороод гараад иртэл тухайн танихгүй 2 залуу Х-тэй маргалдаад байсан. Х, Т хоёрыг жижиг хар бацаан гэж дуудсан юм шиг байна лээ. Би хажууд нь зогсож байтал намайг бүдүүн авгай гэх мэтээр доромжлоод байсан. Х намайг өмөөрөөд тэлээгээрээ баруун гараа ороогоод нэг залуугийнх нь нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд гэр лүүгээ явсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн:..Ж.О ийн биед зүүн нүдний алимны битүү гэмтэл, зүүн нүдний алимны даралт ихсэлт, зүүн нүдний алимны болорын цайлт, зүүн нүдний алимны болор солих мэс заслын дараах байдал /2024.08.20/, зүүн нүдний салстын урагдал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд зовхинд шарх нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний хараа одоогоор бүрэн тогтворжоогүй байх тул цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 65-69-р тал/
-Ж овогтой О /РД:********/-ын Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт 2024 оны 08 дугаар сарын 15 болон 09 дүгээр сарын Э2-ны өдрүүдэд үйлчлүүлсэн амбулаторийн үзлэгийн хуудас, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Нүдний эмгэг судлал, мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 75-99-р тал/
-шүүгдэгч Б.Х-ийн яллагдагчаар мэдүүлсэн:..2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би хамтран амьдрагч мөн ах эгчийн хамт Урам дэлгүүр луу орж худалдан авалт хийх гэж байх үед үл таних 2 залуу гарч ирж миний хамтран амьдрагчийг доромжилсон учир би өмднийхөө тэлээгээр тэр хоёрыг зодсон, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 123-124-р тал/
-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 13-ны өдрийн 1338 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 134-141-р тал/
-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02-р сарын 26-ны өдрийн 24/130 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 2024 оны 02-р сарын 26-ны өдрийн тогтоолын хуулбар /хх-ийн 143-р тал/
-хохирогч Ж.О ийн гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 151-154-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Х нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “****” дэлгүүрийн гадна,согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан үл таних Ж.О ийг үл ялих зүйлээр шалтаглан өмднийхээ тэлээг сугалан гартаа ороож байгаад нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны битүү гэмтэл, зүүн нүдний алимны даралт ихсэлт, зүүн нүдний алимны болорын цайлт, зүүн нүдний салстын урагдал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд зовхинд шарх нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын камерын бичлэг, хохирогч, гэрчүүд, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,бичмэл баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.Х-ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ж.О ийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,бичлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн:..Ж.О ийн биед зүүн нүдний алимны битүү гэмтэл, зүүн нүдний алимны даралт ихсэлт, зүүн нүдний алимны болорын цайлт, зүүн нүдний алимны болор солих мэс заслын дараах байдал /2024.08.20/, зүүн нүдний салстын урагдал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд зовхинд шарх нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний хараа одоогоор бүрэн тогтворжоогүй байх тул цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт, хохирогчийн өвчний түүн хохиролын баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч үйл баримтын талаар маргаагүй, өөрийн үйлдлийн улмаас Ж.О ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрчээ.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол ...ял шийтгэнэ” гэж,хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Б.Х өөрийн санаатай үйлдлээрээ бусдын эрүүл мэндэд,... “зүүн нүдний алимны битүү гэмтэл, зүүн нүдний алимны даралт ихсэлт, зүүн нүдний алимны болорын цайлт, зүүн нүдний алимны болор солих, зүүн нүдний салстын урагдал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд зовхинд шарх нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо”...гэсэн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, эмнэлгийн үзлэг оношилгооны баримтуудаар тодорхойлогдсон хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болохыг нотолсон ба,
гэм буруугийн санаатай хэлбэрийн талаар Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай шинжтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зориуд халдаж гэмтэл хохирол учруулжээ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Б.Х-г, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Х нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багт үйл ажиллагаа явуулдаг “****” дэлгүүрийн гадна хохирогч Ж.О ийн нүүрэн тус газарт тэлээгээрээ гараа ороож байгаад цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогч ажилгүй байсан хугацааны цалин болох 1,409,333 төгрөгийг нэхэмжилсэн, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, нүдний хагалгаанд орсон хор уршиг арилгаагүй, ажил хийх боломжгүй байгаа тул цалин гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд:.. гэм буруугаа хүлээж байна, миний буруу хохирогчид учирсан хохирлыг төлнө гэжээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
- оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
-шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь хэргийн нийгмийн аюулын шинж, ял шийтгэлийн зорилго, шүүгдэгчийн хувийн байдалд нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хохирол төлөгдөөгүй, гэм хор арилаагүй байдлыг харгалзан 10 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгч: би 1,500, төгрөгийн цалинтай ажилтай, зээлтэй байдаг. Торгууль оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд, согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, хувь хүний төлөвшөөгүй байдал шууд нөлөөлсөн гэж дүгнэсэн.
3.Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Б.Х нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс хохирогчийн нэхэмжилсэн 1,409,333 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах үндэслэлтэй.
Хохирогч ажил хийдэг байсан гэж ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч цалингийн тодорхойлолт, листээр мөнгө авсан эсэх, НДШ төлж байсан эсэх зэрэг шаардлагатай холбогдох баримтуудыг шүүхэд гаргаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд холбогдох баримтуудаа бүрдүүлж нэхэмжлэл гаргах, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж, 1ш тэлээг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримтын комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Ж овогт Б-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-с 1,409,333 төгрөг гаргуулж хохирогч Ж.О /Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг Хуучин ****** *-* тоотод оршин суух, /РД:*********/-д олгуулж,
хохирогч ажилгүй байсан хугацааны цалин,цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хар өнгийн 1ш тэлээг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримтын комисст даалгаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А