Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-******* даргалж,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал,

Улсын яллагч О.Батнасан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,

 Шүүгдэгч Ө.*******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Б.*******-*******, түүний өмгөөлөгч Л.Нарандаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.......................... дугаартай хоёр хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч эрүүгийн хэргийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

...........................,

......................................,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын Бага-Овоо, 5 дугаар баг Хилийн цэргийн ............ дугаар ангийн хойд талын сайжруулсан шороон зам дээр ................улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй болсон үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, тус дүрмийн 3.7 Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтыг зөрчин Б.*******-*******ын жолоодож явсан........... улсын дугаартай чиргүүлтэй .............. улсын дугаартай Bieben North Benz маркийн тээврийн хэрэгслийн чиргүүл хэсгийг мөргөж, зорчиж явсан Э.******* нь амьдрах боломжгүй олон хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.*******-******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын Бага-Овоо, 5 дугаар баг Хилийн ......... дугаар ангийн хойд талын сайжруулсан шороон зам дээр ............. улсын дугаартай чиргүүлтэй 82-......... улсын дугаартай Bieben North Benz маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ...чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон… бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө; мөн MNS 6889:2020 ачааны авто машин ба чиргүүлийн хэрэгсэл. Ачааны автомашины чиргүүл ба хагас чиргүүл стандартын 5.5.10.2 эргэх чиг заадаг гэрэл хоёр ширхгийг чиргүүлийн ард талд, газрын гадаргуугаас 60см-ээс доошгүй түвшинд тэгш хэмтэй байрлуулсан байна. 5.5.10.7 гарыг оролцуулах нийт урт нь 6м-ээс дээш бүх чиргүүл хоёр хажуу талдаа улбар шар өнгийн хажуугийн оврын гэрэл ойлгох хэрэгслүүд нь дараах өнгөтэй байна, арын цацруулагч, гэрэл ойлгуур-улаан, хажуугийн гэрэл цацруулагч гэрэл ойлгуур-улбар шар, 6.2 арын хамгаалах төхөөрөмжид тавих шаардлага чиргүүл нь араас мөргөсөн суудлын автомашин доогуур нь орохоос хамгаалах зориулалттай, дараах шаардлагад нийцсэн арын хамгаалах төхөөрөмж /хойд бампер/дэх тоноглогдсон байна. Чиргүүлийн арал ба тэвшний элементүүд нь арын хамгаалах хэрэгслийг гүйцэтгэж байгаа тохиолдолд тусгай хамгаалах хэрэгслээр тоноглохгүй байхыг зөвшөөрнө. 6 аюулгүй байдлын бусад шаардлага 6.3.5 чиргүүлийн ар талд хоёр ширхэг улаан өнгөтэй, гурвалжин хэлбэртэй гэрэл ойлгуур-анхааруулах тэмдгийг тэгш хэмтэй байрлуулна гэсэн заалтуудыг зөрчин зам дээр зогсож байхад, Ө.******* нь ............ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ............... улсын дугаартай чиргүүлийн араас мөргөж, зорчиж явсан Э.******* нь амьдрах боломжгүй олон хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Б.*******-******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед юу болсон талаар би мэдээгүй. Надад 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ны өдөр шилжих шөнийн 03 цаг 47 минутад .............. гэдэг залуу таны дүү осолд ороод өнгөрсөн байна гэж утсаар хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй...Манайд оршуулгын зардлаар нийт 71,655,830 төгрөгийн зардал гарсан. Энэ баримтаа би хэргийн материалд хавсаргасан. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Энэ асуудлаас болоод манай аавын биеийн байдал хүнд байна. Бид ээжийгээ алдаад удаагүй байхад манай дүү автын ослоор өнгөрсөн гомдолтой байна. Холбогдогч нар бидэнтэй уулзаж хохирол төлбөр болон сэтгэл санааны талаар ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. Энэ талаар ямар нэгэн санаачилга гаргахгүй байгаад нь гомдолтой байна. /1 дэх хавтаст хэргийн 56-59 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөөгч Л.*******чулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай бага хүү ******* “.........” ХХК-нд ажилладаг байсан бөгөөд ажилдаа явж байх замдаа 2024 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж нас барсан. Хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлэхийг хүч байна. Оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу гаргуулан авч буруутай этгээдээс гаргуулж авна. /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,

Иргэний хариуцагч О.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”L...............” арлын дугаартай 82-31 УНО улсын дугаартай Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.*******-******* нь манай ............... ХХК-д 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс түрээсийн гэрээгээр одоог хүртэл ажиллаж байна...ХАБ менежер ...................у жолооч Б.*******-*******ыг ажилд гарахаас нь өмнө орох ёстой сургалтуудаа ороод аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулж гаргасан ба танилцуулсан тэмдэглэл хөтөлсөн. Ослын улмаас нас барсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй хохирол төлбөрийг ........... ХХК-аас удахгүй төлж барагдуулна. /1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

Гэрч С.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед ******* аймгийн Даланзадгад сумаас тус аймгийн ******* сум руу ажил руугаа явахаар ажлын газрын хүмүүстэйгээ хамт 33-11 ӨМЭ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Аймгаас гараад Баяндалай сум өнгөрөөд шороон зам ортол би замдаа унтаад явж байсан. Тэгээд шороон зам дээр машин хатуу явдалтай болоод яваад байсан болохоор унтаж болохгүй байсан. Сайжруулсан шороон зам руу ороод ирэх үед тухайн тээврийн хэрэгслийн жолооч жоохон удаан яваад байнга тоормосоо гишгээд байсан. Тэгээд нэг талаараа даялаад сонин яваад байсан. Би тус машины хамгийн арын суудал дээр сууж явж байсан ба тухайн жолоочийн араас замаа хараад тухайн жолоочийг хэдэн км цагийн хурдтай явж байгааг хараад явж байсан. Ноён сумаас салдаг зам дээр зогсож бид нар бууж бие засаж, тамхи татсан. Буцаж орж ирцгээгээд явж эхлэхэд би бас миний хажуу талд хамт суугаад явж байсан бид хоёр унтаагүй явж байсан. Тэгээд машин барьж явсан жолооч зүүрмэглээд байх шиг байсан. Гэнэт 20 км цагийн хурдтай явж эсвэл 60 км цагийн хурдтай яваад байхаар нь би хойноос нь та зүгээр үү? Нойр чинь хүрээд байгаа юм уу? Солигдож жолоогоо барих уу? гэж асуухад жолооч ах юм дугараагүй цаашаагаа зүгээр бариад явсан. Тэгээд нэлээн хэдэн км зам явж байгаад сонин яваад байхаар нь би жолоочид ахиад араас нь юм хэлдэг юм уу гэж бодож байгаад уурхайн гэрлүүд харагдаад эхлэхээр би одоо ирж байгаа юм чинь гайгүй байлгүй дээ гэж бодоод юм хэлэхээ больсон. Тэр үед би чихэвчээр дуу сонсоод явж байсан ба доошоо утас руугаа харчхаад эргээд жолооч тал руу харахад нүүрс тээврийн машины чиргүүл хэсгийг мөргөөд орж байсан. Би тухайн үед машины тааз мөргөөд юу ч дуугарч чадаагүй... Тэгээд бүгд машинаас гарсны дараа *******ийг гаргах гээд жолоочийн талын хаалгаар очоод гэрэл тусгахад чиргүүлийн өнцөгт даруулсан нас барсан байдалтай байсан. /1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

Гэрч О.- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 20-ны 19 цагийн үед ******* аймгийн Даланзадгад сумаас тус аймгийн ******* сум руу ажил руугаа явахаар ажлын газрын хүмүүстэйгээ хамт ........ ӨМЭ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслээр гарсан... би фургон дотор жолоочийн эсрэг талын хойд талын урагшаа харсан суудал дээр суугаад унтсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ны өдөрт шилжих шөнийн 02 цагт бид нарын зорчиж явсан автомашин нүүрс тээврийн машины чиргүүл хэсгийг мөргөж осолд орсон. Тэгээд бид нар хойд талын цонхыг хагалаад машинаас бууцгаасан...тухайн үед манай ажлын ******* гэх залуу машинд хавчуулагдсан байдалтай нас барсан байсан.  /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/,

Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн тээврийн хэрэгслийн хамгийн ар талын суудлын баруун цонхон талд зорчиж явсан. Тухайн үед Батчөдөр бид хоёр унтаагүй явж байсан ба манай машиныг жолоодож явсан жолооч ах сонин удаан гуйваад яваад байхаар нь миний хажуу талд сууж явсан Батчөдөр жолооч ахаас та зүгээр үү? Зүүрмэглээд байгаа юм уу? гэж асуухад жолооч ах хариулаагүй. Тэгж жолоочоос асууснаас хойш 2 цаг орчим явсны дараа дахиад удаашраад сонин яваад байх шин байсан. Тэгээд би урагшаа жолоочийн цонх руу харахад уурхайн гэрэл болон цэргийн ангийн гэрэл харагдаж байсан. Тэгээд би Батчөдөрөөс очих газар маань энэ мөн үү? гэж асуухад мөн гэж хариулсан. Тухайн үед би жолоочийг машин тэрэгтэй зүгээр зөрж өнгөрөөд, гэрлээ шилжүүлээд яваад байхаар нь зүгээр юм байна даа гэж бодсон. Тэгээд би очих газраа ойртож байгаа юм чинь гэж бодоод жоохон амрах гээд чихэвч зүүгээд нүдээ аниад хэвтсэн. Тэгээд 2 минутын дараа гэнэт хүчтэй юм дуугараад би юм мөргөөд сэрсэн. Хэсэг хугацааны дараа зүүн гар зүүн хөл хөдөлж эхэлсэн. Баруун талын гар хөл хоёр бадайраад хөдөлж чадахгүй байсан. Тэгээд би машин дотроос гарахын тулд фургоны хойд талын жижиг цонхыг хөлөөрөө хагалаад урд байсан хүмүүсээ гаргасан... 40 орчим минутын дараа эмнэлгийн эмч нар болон цагдаа нар ирсэн. Тэгээд бид нарт анхан шатны тусламж үзүүлээд ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төв рүү авчирсан...тухайн үед жолооч болон тээврийн хэрэгсэл дотор зорчиж явж байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Тухайн ослын дараа миний хөмсөг задарсан байсан. Хүзүүний дээд үе баруун тийшээ жоохон далийсан, хамар бага зэрэг баруун тийшээ далийсан байсан. Өөр надад ил харагдах шарх сорви, бэртэл гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/,

Гэрч В. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тэгтэл Улаанбаатар хотоос ******* сум руу явж байгаа ээлжийн нэг хүн дутсан гээд намайг ээлжийн нэг хүн дутсан гээд намайг буцаад Өсөх Зоос уурхайд ир гэж хэлсэн. Би Фургон машинд сууж буцахаар болсон. Тэгээд ******* аймгаас гарах үед унтаад засмалаас буух үед сэргээд бууж бие засаад тамхи татчихаад буцаад машинаа суусан. Тэгээд Ноёны уулзвар хүртэл унтаад, хүмүүс бууж бие засъя гэхэд би бас сэрсэн. Ноёны уулзвараас цааш явах үед мөн адил унтаад осол болох үед урагшаа нэг болоод хойшоо сандлаа нэг мөргөж сэрсэн. Тэгээд цуг явцгаасан хүмүүсийн нэг нь цонхоор бууж дунд талын хаалгыг гаднаас нь нээгээд бид нар буусан. Тэгээд буугаад -Оргил ах руу залгаж осол болсон талаар мэдэгдсэн. Манай ах нар урд сууж явсан ******* ахыг очиж хараад өнгөрчихжээ гээд ярьж байсан. Би яг очиж хараагүй... Би аймгаас гараад осол болох хүртэл унтаагаараа явж байсан. Зогсох үед нь бууж бие засаж, тамхи татсан байсан болохоор хэдэн юм цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Манай ажлын залуучууд болон тухайн автомашины жолооч гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний биед ослын улмаас үүссэн ямар нэгэн гэмтэл бэртэл шарх сорви байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. / 1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

Гэрч Б.-******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ******* аймагт 18 цагийн орчимд орж ирээд хоол унд идчихээд ******* суманд байрлах ............. ХХК руу явах гээд ........улсын дугаартай фургон автомашинд суугаад 20 цагийн орчимд ******* аймгаас гарсан. Би аймгаас гараад Баяндалай сум өнгөрөх үед унтаад Ноёны уулзвар дээр ирэхэд сэрсэн. Бууж бие засчхаад буцаж машиндаа суугаад унтчихсан. Тэгээд гэнэт би урд талынхаа суудлыг маргаад сэрэхэд миний сууж явсан фургон автомашин буруу талаараа нэг том автомашиныг мөргөсөн байдалтай байсан. Тэгээд бүгд автомашинаас бууцгаагаад машиныг хойш нь татах гэж үзсэн. Бид нар машиныг тойроод харж байхад урд суудалд сууж явсан ******* гэх манай  ажлын залуу хөдөлгөөнгүй байгаад байсан. Тэгээд бид очиж үзэхэд хөдөлгөөнгүй, амьсгал хураасан байдалтай байсан...Би аймгаас гараад Баяндалай орох замд л сэрүүн явж байсан. Энэ хооронд фургон машины жолооч 80 дээш км цагийн хурдтай явж байсан. Манай ажлын залуучууд болон тухайн автомашины жолооч гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ******* сумын Эрүүл мэндийн төвд ирж үзүүлэхэд ослын улмаас миний зүүн талын ташаанд мах хавчуулсан байна гэсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. /1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ******* аймагт 18 цагийн үед орж ирээд хоол унд идчихээд ******* суманд байрлах Өсөх Зоос ХХК руу явах гээд ...........улсын дугаартай фургон автомашинд суугаад 20 цагийн орчимд ******* аймгаас гарсан. Уг фургон автомашин нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өглөө манай компанийн ээлжээс буусан ажилчдыг ******* аймаг хүргэж өгөөд буцахдаа бид нарыг авсан юм байна лээ. Би аймгаас гараад засмал замаас шороон зам руу салдаг хэсэг хүртэл унтчихсан байсан. Тэгээд сэрүүн явж байгаа Ноён сумын уулзвар дээрээс хөдлөх үед унтсан. Тэгээд гэнэт би урагшаа шидэгдээд жолоочийн суудлыг мөргөөд сэрсэн. Тэгээд сэрэхэд миний сууж явсан фургон автомашин буруу талаараа нэг том автомашиныг мөргөсөн байдалтай байсан. Тэгээд бүгд автомашинаас бууцгаахад урд талд сууж явсан ******* гэх манай ажлын залуу хөдөлгөөнгүй байгаад байсан. Тэгээд бид очиж үзэхэд хөдөлгөөнгүй, амьсгал хураасан байдалтай байсан... Осол болох үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Засмал зам дээр 80-90 км цагийн хурдтай, Ноёны уулзвараас хөдлөөд явах үед 65-70 км цагийн хурдтай явж байсан санагдаж байна. Манай ажлын залуучууд болон тухайн автомашины жолооч гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний зүүн гарын тохой хэсэг хөндүүртэй, цээж хэсэгт хөндүүртэй, толгойн дагз хэсгээр хатгаж байгаа мэт өвдөлттэй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. /1 дэх хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

Гэрч Ш. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед ******* аймгийн Даланзадгад сумаас тус аймгаас ******* сум руу ажил руугаа явахаар ажлын газрын хүмүүстэйгээ саарал өнгийн фургон машинд суусан. Даланзадгад сумаас ******* сум руу явах замд би унтаад явж байтал гэнэт чимээ гараад тэгээд би сэрсэн. Би тухайн үед жолоочийн ар талын суудалд хойшоо хараад суугаад унтаад явж байсан ба сэрээд хартал том машины араас бид нарын сууж явсан фургон машин буруу талаараа мөргөлдсөн байсан. Тухайн үед урд жолоочийн баруун талын суудал дээр манай  ажлын залуу болох ******* сууж явж байсан ба түүний бие нь нүүрс тээврийн тэрэгний чиргүүл хэсгийн булангийн төмөрт тэр чигээрээ дарагдсан нас барсан байдалтай байсан...Би тэр үед унтаж явсан болохоор хэдэн километр цагийн хурдтай явсан, юу болсон талаар мэдэхгүй байна. /1 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орой ******* аймгийн Даланзадгад сумаас ******* сум руу ажил руугаа явахаар ажлын газрын хүмүүстэйгээ саарал өнгийн ........ ӨМЭ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Би тус тээврийн хэрэгслийн дотор жолоочийн эсрэг талын ар талын суудалд буруу харж суугаад унтаад явж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь би ухаан алдсан байдалтай машинаас гарчихсан хэвтэж байсан бөгөөд тухайн осол болох үед манай ажлын ............ нар намайг машинаас гаргасан байсан... Тухайн осол болсны дараа миний цээжний зүүн хэсэгт өвдөлттэй байгаа. Хүзүү хөшөөд толгой жоохон манараад байгаа. Би Улаанбаатар хотод очиж эмнэлгээр үзүүлнэ. Биед ил харагдах шарх сорви үүсээгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байгаагүй. /1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал/

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнийн 02 цагийн үед манай ...........ХХК-ны жолооч *******-******* над руу утсаар залгаад машины араас фургон орчлоо хүний бие муу байна цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би компанийнхаа эмч болон менежерийг аваад тухайн осол болсон газар руу очсон. Яваад очиход манай ........... ХХК-ны жолооч *******-******* унаж явсан ............ улсын дугаартай Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслийн, ........ улсын дугаартай чиргүүлийн зүүн хойд булан руу фургон машин мөргөчихсөн байсан. Тэгээд юу болсон талаар хүмүүсээс сонсоход фургоны жолооч үүргэлж байгаад шаланз машины араас мөргөчихлөө гэж хэлж байсан. Манай *******-******* тухайн шороон зам дээр явж байгаад тоормосны хий алдаад байхаар нь шалгахаар түр зогсоод машинаасаа бууж амжаагүй байтал фургон машин ирээд чиргүүлийн араас мөргөсөн гэж хэлж байсан. Тухайн осол болох үед фургон машины урд суудал дээр зорчиж явсан хүн нас барсан байдалтай байсан............ ХХК нь жолооч Б.*******-*******той хөдөлмөрийн гэрээ болон машин түрээсийн гэрээ байгуулсан. Жолооч Б.*******-******* нь манай компанид миний мэдэхээр 6-7 жил ажиллаж байгаа. Би ажилд гарахаас нь өмнө орох ёстой сургалтуудаа ороод аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулж гаргасан ба танилцуулсан тэмдэглэл хөтөлсөн. Харин өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг би ВЭЙ чатаар жолооч нарын групп чатанд өдөр болгон бичиж анхааруулдаг ба холбогдох гарын үсгийг уурхайн ачилтаас хамаарч 1-3 хоногт зуруулдаг. ........ ШАНМО ХХК нь жолооч нараа 7 хоног болгон эмчийн үзлэгт хамруулж, ХАБ-ын зааварчилгаа өгч замын хуудас бөглүүлдэг. Тухайн тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагаа болон эвдрэл гэмтлийг жолооч өөрөө хариуцдаг. Түрээсийн гэрээ нь дээр жолооч өөрийнхөө хариуцсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцна гэж заасан. Тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт 2024 оны 03 дугаар сард орсон ба эвдрэл гэмтэл байгаагүй техник бүрэн бүтэн байсан. Харин осол болох үед тухайн машины гэрэл цацруулагч нь элэгдэж муудсан мөн чиргүүлийн баруун хойд талын гэрэл дохио байгаагүй. /1 дэх хавтаст хэргийн 101-103 дахь тал/,

******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ..........дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр өвчүү, баруун VI-XII хавирга, сээрний Th3 нугалмын их биеийн хугарал, баруун шууны ил хагарал, арьс булчин, шөрмөс, судасны урагдал, тасрал, үнэлцэг хальсны урагдал, зүрхний баруун тосгуурын урагдал, баруун уушгины доод дэлбэнгийн хатгагдсан шарх, зүүн уушгины доод дэлбэнгийн урагдал, элэгний бяцрал, баруун бөөрний тасрал, зүүн бөөрний язрал, өөхөн эд , бүрхүүл доорх цус хуралт, цээжний баруун хэсгийн арьсан доорх хий хуралдалт, хэвлийн доод баруун хэсгийн бүх ханыг хамарсан шарх, баруун мөр, умдаг, баруун гуя, зүүн өвдөгний зулгаралт, цээж хэвлийн баруун хажуу, хэвлийн зүүн тал дахь цус хуралт, баруун гуяны өмнө гадаргуу дахь шарх гэмтэл тогтоогдлоо. Э.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Э.******* нь амьдрах боломжгүй олон хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Э.*******ийн цусанд химийн шинжилгээгээр 0.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” /1 дэх хавтаст хэргийн 132-135 дахь тал/,

 “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ ******* аймаг дахь салбарын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ....... улсын дугаартай УАЗ маркийн .......... загварын авто тээврийн хэрэгсэл дээр шинжилгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, №1......... дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 138-144 дэх тал/,

“Вэндо” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ..........дугаартай “7.858.000 /долоон сая найман зуун тавин найман мянган төгрөг/” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 149-154 дэх тал/

“Вэндо” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн .......... дугаартай “910.600 /есөн зуун арван мянга зургаан зуун төгрөг/” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 159-161 дэх тал/,

******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Батцэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 165-169 дэх тал/,

******* аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ....... дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 дэх хавтаст хэргийн 172-174 дэх тал/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ ******* аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ..................... улсын дугаартай Nord benz маркийн чирэгч зүтгүүр, Xinyan маркийн хагас чиргүүлд шинжилгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, ..............дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, ............дугаартай Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 177-182 дахь тал/,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн .......дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 185-187 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ........ дугаартай шинжээчийн “...Лавсран овогтой *******чулууны сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 191-193 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******гээс гаргаж өгсөн нийт 71,655,830 төгрөгийн төлбөрийн баримт /2 дахь хавтаст хэргийн 17-69 дэх тал/,

2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “...........” ХХК болон Б.*******-******* нарын хооронд байгуулсан Тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээ /2 дахь хавтаст хэргийн 72-77 дахь тал/,

........... ХХК-ны Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05/17 дугаартай “Нөхөн олговор олгох” тухай тушаал /2 дахь хавтаст хэргийн 80 дахь тал/,

2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны ......... тоот данснаас Хаан банкны ...............тоот данс руу 76,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /2 дахь хавтаст хэргийн 81 дэх тал/,

“...........” ХХК болон Э.******* нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /2 дахь хавтаст хэргийн 87-92 дахь тал/,

2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн комиссын Үйлдвэрийн ослыг тогтоосон акт /2 дахь хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 31-37 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 38- 45 дахь тал/,

“...........” арлын дугаартай ............. улсын дугаартай Beiben North Benz маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

“..........” арлын дугаартай ..............улсын дугаартай УАЗ ФУРГОН маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 50-53 дахь тал/ зэрэг болно.

   Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нар нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ....... дугаартай тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.     

Шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. 

Шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ө.******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын Бага-Овоо, 5 дугаар баг Хилийн цэргийн ......... дугаар ангийн хойд талын сайжруулсан шороон зам дээр ..... улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй болсон үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, тус дүрмийн 3.7 Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтыг зөрчин Б.*******-*******ын жолоодож явсан ........улсын дугаартай чиргүүлтэй ....... улсын дугаартай Bieben North Benz маркийн тээврийн хэрэгслийн чиргүүл хэсгийг мөргөж, зорчиж явсан Э.******* нь амьдрах боломжгүй олон хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэг,

  Шүүгдэгч Б.*******-******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын Бага-Овоо, 5 дугаар баг Хилийн цэргийн ........ дугаар ангийн хойд талын сайжруулсан шороон зам дээр .........улсын дугаартай чиргүүлтэй ........... улсын дугаартай Bieben North Benz маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон… бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө; мөн MNS 6889:2020 ачааны авто машин ба чиргүүлийн хэрэгсэл. Ачааны автомашины чиргүүл ба хагас чиргүүл стандартын 5.5.10.2 эргэх чиг заадаг гэрэл хоёр ширхгийг чиргүүлийн ард талд, газрын гадаргуугаас 60см-ээс доошгүй түвшинд тэгш хэмтэй байрлуулсан байна. 5.5.10.7 гарыг оролцуулах нийт урт нь 6м-ээс дээш бүх чиргүүл хоёр хажуу талдаа улбар шар өнгийн хажуугийн оврын гэрэл ойлгох хэрэгслүүд нь дараах өнгөтэй байна, арын цацруулагч, гэрэл ойлгуур-улаан, хажуугийн гэрэл цацруулагч гэрэл ойлгуур-улбар шар, 6.2 арын хамгаалах төхөөрөмжид тавих шаардлага чиргүүл нь араас мөргөсөн суудлын автомашин доогуур нь орохоос хамгаалах зориулалттай, дараах шаардлагад нийцсэн арын хамгаалах төхөөрөмж /хойд бампер/дэх тоноглогдсон байна. Чиргүүлийн арал ба тэвшний элементүүд нь арын хамгаалах хэрэгслийг гүйцэтгэж байгаа тохиолдолд тусгай хамгаалах хэрэгслээр тоноглохгүй байхыг зөвшөөрнө. 6 аюулгүй байдлын бусад шаардлага 6.3.5 чиргүүлийн ар талд хоёр ширхэг улаан өнгөтэй, гурвалжин хэлбэртэй гэрэл ойлгуур-анхааруулах тэмдгийг тэгш хэмтэй байрлуулна гэсэн заалтуудыг зөрчин зам дээр зогсож байхад, Ө.******* нь ........... улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ ........ УЧ улсын дугаартай чиргүүлийн араас мөргөж, зорчиж явсан Э.******* нь амьдрах боломжгүй олон хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....................зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.*******ийн амь нас хохирсон болох нь ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 132-135 дахь тал/-ээр тогтоогдсон.   

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.*******ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хэрэгт учирсан хохирол болох 88 сая төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /2 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал/ гэх хүсэлт, шүүгдэгч Б.*******-*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирол болох 88 сая төгрөгийг хохирогчийн ар гэрт төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /2 дугаар хавтаст хэргийн 149 дэх тал/ гэх хүсэлтээр шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.  

Шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нар нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэх тухай саналтай танилцан гарын үсэг зурж, эрүүгийн хариуцлагын талаар  санал хүсэлт гаргаагүй байх тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нар танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******, Л.*******чулуун нар нь гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан  хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ: “Ө.*******, Б.*******-******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хохирогч Э.*******ийн хууль ёсны төлөөлөгч Э.******* миний зүгээс татгалзах зүйлгүй болохыг илэрхийлж энэхүү хүсэлтийг гаргаж байна. Яллагдагч ******* нь хохирлын төлбөрт 88 сая, яллагдагч *******-******* нь 88 сая төгрөгийг тус бүр төлж барагдуулсан нь үнэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү /хавтаст хэргийн 147 дахь тал/ гэснээр шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.*******ын хувийн байдлын хувьд ........., аст хэргийн 224 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 221 дэх тал/ зэргээр,

Шүүгдэгч Б.*******-*******ын хувийн байдлын хувьд 3лийн лавлагаа /хавтаст хэргийн 213 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 218 дахь тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн зүгээс хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Миний үйлчлүүлэгч Ө.*******ын зүгээс цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн үйлдсэн гэм буруугаа тууштай хүлээн зөвшөөрсөн. Хэргийн зүйлчлэлийн хувьд ямар нэгэн байдлаар мараагүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлсөн байгаа. Иймд прокурорын саналын хүрээнд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын шийдвэрийг гаргаж энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх агуулга бүхий санал дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваагийн зүгээс миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирогчийн ажиллаж байсан компани ажилчдаа зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн учраас өөрсдөө хохирлоо хохирогчид жич өгсөн байсан. Энэ нь шүүгдэгч нарт хамаагүй хохирол, ийм учраас прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэх санал дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэнгийн зүгээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас сайн дураараа хохирлыг бүрэн барагдуулсан тул хохирогчийн зүгээс прокурорын гаргасан яллах дүгнэлт шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхийг дэмжиж байгаа гэх санал дүгнэлтийг,

Шүүгдэгч Ө.******* энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд маш их харамсаж гэмшиж байна. Хохирогчийн ар гэрт эмгэнэл илэрхийлье гэх тайлбар, мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******-******* энэ гэмт хэргийн улмаас залуу хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Хохирогчийн ар гэрт эмгэнэл илэрхийлье гэх тайлбар, мэдүүлэг тус тус гаргав.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нар нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг  шүүгдэгч нарын оршин суух газрын харъяа ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.    

Шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........... овгийн ...............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар“Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, Шүүгдэгч ....... овгийн ............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар“Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нар нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******, Л.*******чулуун нарт нийт 176,000,000 /нэг зуун далан зургаан сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирлын  талаар талууд маргаангүй болсон  болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.*******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.     

7. Шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ө.*******, Б.*******-******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ