Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/01353

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/01353

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ийн Ц, Г овогт Д-ийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт 2009-10-19-ний өдөр төрсөн хүү Б.Б-ийг эх Б.Ц-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б нь Б дүүргийн 1-р хороо, 12-р хороолол Т-ийн гудамж 8-р байрны 604 тоотод байрлах 000000000 дугаар Y-0000000000 гэрчилгээтэй 69.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Ц, бага хүү Б.Б нарын өмчлөлд 2018-06-01-ний өдрийн дотор шилжүүлэх,

- Б дүүргийн 1-р хороо 12-р хороолол, Т-ийн гудамжны 8-р байрны 2 давхрын 09 тоотод байрлах 000000000 дугаар Y-0000000000 гэрчилгээтэй 18 м.кв автомашины дулаан зогсоолыг хариуцагч Д.Б-ийн өмчлөлд үлдээх, орон сууцыг 66.000.000 төгрөгөөр, автомашины зогсоолыг 22.000.000 төгрөгөөр гэрлэгчид үнэлж, эд хөрөнгийг 2018-06-01-ний өдрийн дотор өмчлөлд нь шилжүүлэхээр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 699.383 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Б-оос 338.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ээс илүү төлсөн 17 төгрөгийг С дүүргийн 00000000 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Б.Ц, эцэг Д.Б нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА