Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/158

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,

           улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* /цахим/,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт Д*******ийн *******д   холбогдох эрүүгийн 2531001720164 дугаартай, 316/2025/0135/Э индекстэй хэргийг 2025 оны 06  дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дүгээр сарын 24-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум 1дүгээр  баг 34 дүгээр точка оршин суух, урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23- ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 400 нэгжээр торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулах , хэрэг хариуцах чадвартай ******* ургийн овогт Давгадоржийн ******* (РД: *******)

Хэргийн товч утга:

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/Ш3/1417 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь 2024 оны 10 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хэсгийн 5.1-д зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хүртэл 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1.58 хувийн согтолттой үедээ Ниссан нөте загварын 84-49 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/Ш3/1417 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь 2024 оны 10 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хэсгийн 5.1-д зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хүртэл 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1.58 хувийн согтолттой үедээ Ниссан нөте загварын 84-49 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт нотлогдон тогтоогдов. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс: “...Би гэм буруутай нь үнэн...” гэжээ.

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүний согтуурал шалгасан тэмдэглэл  /хх-ийн 04-р хуудас/,

Шүүгдэгчийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дүгээр сарын 23-ны өдөр №1417 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жил хасуулж, 400 нэгжээр торгуулсан талаарх шийдвэр /хх-ийн 30-31-р хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /34-р хуудас/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

            Шүүгдэгч Д.******* дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

            Шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/Ш3/1417 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1.58 хувийн согтолттой үедээ Ниссан нөте загварын 84-49 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.******* “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан этгээд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох согтуурал шалгасан тэмдэглэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан тухай цагдаагийн байгууллагын лавлагаа, тухайн хүний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон шүүхийн шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.  Шүүгдэгч Д.*******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзээд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг анхан шатны шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл авхуулах саналтай байна...” гэх байр суурийг илэрхийлсэн.

Шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэх  эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Иймд шүүгдэгч Д.******* үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм буруудаа дүгнэлт хийсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв

Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт Давгадоржийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.*******д  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял шийтгэснийг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэжмээг цуцалж, энэ өдрөөс эхлэн хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ