| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2022/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/125 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун- даргалж,
Улсын яллагч А.Амгалан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.,
Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ............ *******д холбогдох .............. дугаартай зургаан хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ....................,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* ******* гэх газарт .............. дугаартай тусгай зөвшөөрлөөр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хайгуулын ажил хийгдэж байсан “Хангай ленд” ХХК-ны талбайгаас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан газрын хэвлийн нэг хэсэг болох ил гаргаж овоолго үүссэн шороо, чулууг боловсруулалт явуулах зорилгоор техник ашиглан ачиж байгаль орчинд 1.953.885.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Анх 2019 оны 07 дугаар сарын 15-нд намайг гэртээ байхад ******* гэдэг өвөрмонгол орой 9 цагийн үед манай гэрт ирсэн. Энэ хүн манай хадам ах байгаа юм. Манайд хоол идчихээд би ******* сум руу хөдөө явж ирэх гэсэн юм. Чи хийх ажилгүй бол ханиндаа яваад ирэх үү гэсэн. Би тухайн үед ажилгүй байсан учраас тэгье гэсэн. Тэгээд гэрээрээ орж юм авна гээд нэгдүгээр сургуулийн хойд талд байдаг гэртээ ороод эргээд гарч ирэхдээ ******* гэдэг хүнтэй хамт гарч ирсэн. Тэгээд энэ хүн нь машин бариад явсан. Эндээс 30-аад километр яваад Балгасны голын баруун тал дээр 3 том шланз, нэг том жийп байсан. Тэгээд тэр дээр очиж зогсоод *******, ******* 2 очиж уулзаж байгаад эргэж ирээд намайг нэг шланзад суугаад явчих гэсэн. Би нэг шланзад нь суугаад цааш явсан. Тэгээд ******* сумын хойно очоод баруун тийш салаад энэ хэрэг гарсан газар шөнө 03 цагийн үед очсон. Тэнд экскаватор байсан өөр, 4, 5 машин байсан. Тэнд очоод *******, ******* 2 хүмүүстэй очиж уулзаад байсан. Би биеэ засчхаад буцаж ороод унтаад өгсөн. Өглөө босоход 2 машин ачаатай, нэг машин нь ачаад дүүрч байсан. Тэгээд өдөр 2, 3 цагийн үед буцаад наашаа явсан. Тэгээд буцаад нээх яваагүй гэдэг хүний машин элсэнд суусан. Тэгээд 17-ны өглөө дахиж гарч яваад дахиад сайранд суусан. Тэгээд төд удалгүй сумаас хүмүүс ирээд баригдсан. Тэр үед миний бие өвдөөд машинд дотор унтаж байсан учраас янз бүрийн юм болсныг мэдээгүй. Тэгээд 3 шланзаа орхичхоод буцаж ирээд би гэртээ хоносон. Үүрийн 05 цагийн үед *******, 2 ирээд намайг хэрэг хүлээчих гэсэн. Энэ ажлын 5 хоногт асуудалгүй шийдэгдчихнэ гэсэн. Би энэ улсын иргэн биш болохоор надад буцаагаад хилийн хориг тавина. Би хүүхэдтэйгээ хамт байж чадахгүй болно гээд гуйгаад байсан. Би тухайн үед адилхан охин хүүхэдтэй учраас зөвшөөрсөн. Тухайн үед надад 5 сая төгрөг амлаж байсан боловч өгөөгүй. Тэгээд замдаа миний бүх хэлэх үгийг *******, 2 заасан. Би энэ хэрэгт анхнаасаа холбоогүй. Энэ хүмүүсийн гуйлтаар хэрэг хүлээсэн. Одоо надтай ямар ч холбоогүй болсон. Залгахаар утсаа авдаггүй. ******* надтай хааяа нэг ярьдаг. Одоо намайг өөрийгөө бодоод болсон хэргээ үнэнээр нь мэдүүл гэсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Анх 2019 оны 07 дугаар сарын 16-нд над руу утсаар ярьсан. Би тухайн үед хөдөө явж байсан учраас маргааш нь ирээд утсаар ярьсан. Тэгсэн чинь шланзнууд ирсэн шороо ачих гээд байх шиг байна гэсэн. Тэгээд маргааш нь 2019 оны 07 дугаар сарын 17-нд орлогчдоо танилцуулаад байгаль орчны байцаагчтай хамтраад сумаас 3.5 километр яваад 3 шланз дээр ирсэн. Нэг машинд нь ******* байсан. Би тухайн хүнийг таньдаг. Би *******тэй уулзаад юу хийж яваа вэ гэсэн чинь мэдэхгүй машины сэлбэг хүргээд явж байна гэсэн. Тэгээд 3 шланзны жолоочтой уулзсан чинь алт гарсан газраас шороо ачаад явж байна гэсэн. Хаашаа явж байгаа вэ гэхэд аймаг явж байна гэсэн. Тэгээд яаж ачсан гээд асуусан чинь олигтой мэдүүлэг өгөөгүй. Тэгээд Цадаагийн байгууллагад шилжүүлсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би ******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт тус сумын “-Ус” байгаль хамгаалагчаар ажилладаг. Би энэ ажлыг 2013 оноос одоог хүртэл хийж байна. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр намайг хөдөө явж байхад багийн “******* *******” гэх газар нутагладаг малчин - гэх хүний эхнэр над руу утсаар яриад ******* ******* гэх газарт том оврын автомашинтай ирж шалгаач хэлсэн. Тухайн үед би хөдөө явж байсан болохоор маргааш буюу 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр суманд ирээд сумын байгаль хамгаалагч орчны байцаагч т малчин гийн хэлсэн мэдээллийг танилцуулсан. тай дахин холбогдож нөгөө том оврын машинтай хүмүүс хаана байгаа талаар асуухад 3 том машинтай хүмүүс том оврын автомашинтай шороо ачаад “******* сум” болон ******* аймгийн төв руу явдаг төв шороон замаар хойшоо чиглэн явсан. Зарим хүмүүс нь 16-17-ны өдөрт шилжих шөнө, 17-ны өдрийн өглөө эрт явсан гэж хэлсэн. Тэгээд 07 сарын 17-ын өдөр 12 цагийн үед таарч уулзахад сумаас баруун хойно 3 км орчимд том оврын 3 автомашин тэдний гэрийн хажууд зогсож байгаа талаар надад хэлсэн. Хорлоо гэдэг хүний ярьсан мэдээллийг байгаль орчны байцаагч т танилцуулж сумын Засаг даргын орлогч Ж. байгаль орчны байцаагч сумын хэсгийн төлөөлөгч Д. нарын хамт сумаас хойш 3 км “” гэх газарт сумаас ******* аймгийн төв чиглэн явсан төв шороон зам дээр нэг том оврын автомашин элсэнд суусан байдалтай нөгөө хоёр том оврын автомашиныг замаас гаргаж зогсоосон байдалтай Ланд-круйзер 80 маркийн автомашин Ланд-Круйзер 100 маркийн автомашин гээд нийт 5 автомашинтай хүн байсан. Дээрх 3 тооны том оврын автомашины тэвшинд шороо чулуу ачсан дундуур тухайн шороо чулууг автомашин тус бүрийн тэвшинд дүүргэж ачаагүй, тал дундуур ачсан байдалтай байсан Бид тэнд очоод автомашинуудын зургийг авсан. Жолооч нартай уулзсан. Жолооч нартай уулзаж ямар зорилготой явж байгаа хаанаас шороо ачсан талаар асуухад мэдэх хүн байгаагүй, хөлсөөр тээвэр хийж байгаа гэхээс өөр юм яриагүй. Бид “******* *******” гэх газарт очсон. Биднийг очиж үзэхэд тэр газарт ямар ч хүн байхгүй өмнө ухагдаж хөндөгдсөн газар нь нэг тал руугаа тэлэгдэж ухагдсан тээврийн хэрэгслийн мөр үлдсэн нүхнүүд шинээр ухсан ул мөр үлдсэн байсан. Нүхнээс гадуур овоолсон байсан шороог ачсан ул мөр байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал, 3 дугаар хавтас 120 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би ******* аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт Байгаль орчны газрын хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлага, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажилладаг. Манай байгууллагын удирдлагаас энэ хэрэгт хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсны дагуу оролцож байна. Манай хэлтэс нь Байгаль орчинтой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх бүх асуудлыг хариуцан ажилладаг учраас би энэ хэргийн болсон үйл явдлын талаар мэднэ. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын хэмжээгээр нэхэмжилнэ...” /5 дугаар хавтаст хэргийн 244 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх хоёр автомашин нь миний эзэмшлийн машинууд байгаа юм, би тухайн үед Говь транс ХХК-нд нэр шилжүүлээд тэр компанийн нүүрсийг тээвэрлэж ажилд явдаг байсан юм... Би эдгээр машинуудыг нэхэмжлэхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /6 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх автомашин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Би энэ машинтай холбоотойгоор нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол нэхэмжлэхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /6 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал/
Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр манай найз Н.ийн дүү над дээр ирээд хэлэхдээ надад 2 машинаа өгөөч тоосго зөөчхөөд өгье гэж гуйхад за гэж удалгүй авч ирж өгөөрэй ах нь нэг тус болъё гэж хэлээд 61-53 өмү, 65-64 өмү улсын дугаартай норд бенз маркийн автомашинаа өгөөд явуулсан. “Хангай Ленд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 61-53 өмү, 65-64 өмү улсын дугаартай норд бенз маркийн автомашинд хууль бусаар олборлолт чулуу болон шороог манай дүү ачуулсан. Надаас миний машиныг гуйж авсан гэх залууд хуулийн хариуцлага хүлээлгэж машиныг маань хурдан гаргаж өгч тусална уу...” / 1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал /
Гэрч Ж. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нарыг очиход 2 том тэрэг нь сайрнаас гарчихсан 1 шаланз сайран дотор суучихсан 2 жийп машин хажууд зогсож байсан. Тэгээд бид гурав ланд 80 маркийн машины жолоочтой уулзаад хаанаас хаашаа яаж байна юу тээвэрлэж яваа талаар асуухад Хүрмэн сумын урд говиос ачаагүй явж байна гэхээр нь хэсгийн төлөөлөгч ачааг нь шалгахад дүүрэн шороотой байсан. Би байгаль орчны байцаагч П., байгаль хамгаалагч С., хэсгийн төлөөлөгч жолооч Мөнх-Оргил, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Булгамаа нарын хамт тухайн хэргийн газарт очиход өмнө байсан нүх нь хуучин байсан нүхнээс томорсон том оврын тээврийн хэрэгслийн мөр үлдсэн, нүхнээс гадуур овоолсон байсан шороог хамж ачсан шинжтэй байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/
Гэрч П. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...******* сумын Дэрсэн-Ус багийн малчин - гэдэг хүн байгаль хамгаалагч С.д "******* *******" гэх газарт иргэд хууль бусаар газрын хэвлий хөндөж 3 тооны том оврын автомашинд шороо ачиж яваад сумаас хойш 5 км байх "" гэх газар саатсан байгаа талаар утсаар мэдэгдсэн байсан. Энэ талаар байгаль хамгаалагч танилцуулснаар би сумын засаг даргын орлогч Ж.д мэдэгдэж, хэсгийн төлөөлөгч Д , С., Ж. нарын хамт "" гэх газар луу очсон. Биднийг очиход сумаас аймгийн төв рүү чиглэн явсан төв шороон замд нэг том оврын автомашин элсэнд суусан байдалтай, нөгөө хоёр том оврын автомашиныг замаас гаргаж зогсоосон байдалтай Ланд круйзер маркийн автомашинтай 5 хүн байсан. 3 тооны автомашины тэвшинд шороо ачсан, тухайн шороог автомашин тус бүрийн тэвшинд дүүргэж ачаагүй. Дундуур ачсан байдалтай байсан. Жолооч нар ачсан байгаа шороогоо хаанаас авсан, шороог ямар зорилгоор ашиглах гэж байгаа, ямар хүн шороо ачуулсан талаар асуухад 2 жолооч огт мэдэхгүй гээд юу ч хэлээгүй. Бид "******* *******" гэх газарт очсон. Биднийг очиж үзэхэд өмнө нь байсан нүх нь хуучин байсан нүхнээс томорсон том оврын тээврийн хэрэгслийн мөр үлдсэн байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал/
Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... болохоор тэр *******гийн ачаа байгаа юм тус болох хүн байгаа юм яваад ачааг ачаад ир гэж хэлсэн. Энэ хүний ачааг "*******" сумаас ачаад хүргээд өгчих гэж хэлээд ******* гэж хүнтэй явуулсан. Яг явах болсон чинь машин хамт явах гэж байгаагаа мэдсэн. Яг юу ачна гэдгээ бол хэлээгүй. Тэгээд заасан газарт нь ирсэн шороо чулуу ачсан. Бид нарыг очиход нүхний гадуур байсан шорооны хаяаг унагалдайгаар буюу жижиг экскаватороор шуугаад овоолж байсан. Тэрийг хэн барьж байсныг мэдэхгүй байна хуучин шар өнгөтэй муухан экскаватор байсан. Энэ бүгдийг ******* зохион байгуулсан. Тэндээс ач гээд зааж зөвлөөд байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/
Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд ах 88115589 дугаараас над руу залгаад аймгийн зүүн талын клонк дээр хүрээд ирээрэй гэсэн. Тэгэхээр нь би машинаа жаахан янзалж байгаад 19 цагийн үед аймгийн зүүн талын байдаг шатахуун түгээхийн хойд талд зогсож байхад улсын дугаарыг сайн санахгүй байна цагаан өнгийн портер машинаас түлш аваад тэгээд шууд сум руу явдаг замаар ******* сум руу надаас өөр дахиад нэг машин нийт 2 машин явсан. Нөгөө машины жолоочийг гэдэг ах байсан. ахтай хамт ******* гээд нэг ах хамт сууж явсан. Би машиндаа ганцаараа явж байсан. Хашаанд ороход нэг жижигхэн экскаватор байж байсан ба тэр экскаватороор ухсан нүхний хажуу талын байсан чулуутай шороог ачсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/
Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...7........ дугаартай том оврын автомашин бол Миний эзэмшилд байдаг автомашин юм. Манай найз машин хэрэгтэй байна чи өөрийнхөө машинтай Бааска гэдэг залуутай цуг явад ******* сумаас Тоосго ачаад ирээч гээд гуйхаар явсан юм. Миний машинаас гадна 2 Норд бенз маркийн ачааны машин бас цуг явсан. Бааска нэг машины кабинд сууж явсан. Бид нар ******* аймгаас 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед ******* сум руу явсан. Тэгээд явж байгаад 23 цагийн үед ******* сумын ойролцоо ирсэн. Сум руу орохгүй өнгөрөөд явчихаар нь би Бааскагаас хаашаа явах гэж байгаа талаар асуухад тоосго ачихаа больчихлоо “*******” сумын урд талаас чулуу ачихаар боллоо дагаад явчих гэсэн. Тэгээд шөнийн 3 цагийн үед ******* сумаас урагш 30 км яваад өмнө хүмүүс ухсан бололтой газар ирсэн. Биднийг очиход аймгийн төвийн Мөнхлэй гэдэг залуу Майти машинд жижиг экскаватор ачсан байж байсан. Тэгээд намайг овоолсон шороо руу ухраад зогсоодох гэхээр нь тэр овоолсон шороо руу ухарч зогссон. Шороогоо миний машины тэвшинд дундуур ачаад Бааска надад чиний машинд ачиж болсон. Хойш дэнж дээр гараад байж бай гэхээр нь би тэр газраас 60 метр орчим зайтай толгод дээр гарсан. Тэр үед өглөөний 08 цаг өнгөрч байсан. Намайг тэнд унтаж байтал арын 2 машин шороогоо ачиж Дуусчихлаа гээд ирсэн. Тэр газраас ирсэн замаараа аймгийн төв рүү буцаад 20 гаруй км яваад миний машин бас нэг машин элсэнд суусан. Элснээс гарах гэж байтал өглөө 07 сарын 17-ны өдөр болсон. Элснээс гаргаад 10 км орчим яваад Дахиад элсэнд суусан. Тэгээд машинаа элснээс гаргах гэж байтал ******* сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч ирсэн. Би Бааскаг ямар ажил хийдэг болон тийм зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/
Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр 2019 оны 07 дугаар сарын 14-ны өдөр 15 цагийн үед хөдөө айлын бууц ухна гээд цагаан өнгийн “Хино” маркийн ...........улсын дугаартай машин дээр цагаан өнгийн 55 экскаватор гээд байдаг унагалдайгаа ачаад ганцаараа явсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ......... цагийн үед ирсэн. Ирэхдээ экскаватор эвдэрчихсэн гэж байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/
Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх ******* аймгийн "*******" сумын Дэрсэн ус багийн нутагт буюу хайгуулын зөвшөөрөлтэй гэх газраас зүүн хойшоо 2.5 км нутагладаг юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 15-ны билүү 16-ны өглөө үүрээр 05 цагийн үед өргөстэй торон хашаатай тусгай зөвшөөрөлтэй гэх газарт 2-3 шаланз ирсэн. Маяти шиг жижиг тэвштэй машин дээр уг шанагатай техникийг аччихсан байсан. Ямар техник байсныг мэдэхгүй байна шар өнгөтэй махир шанагатай л техник байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал/
Гэрч Б.- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн өглөө эрт "******* *******" гэдэг газарт байх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хашаанд 3 тооны том оврын автомашин, Майти шиг ачааны автомашинд унагалдай гэж ярьдаг жижиг экскаватор ачсан хүмүүс ирчихсэн байсан. Тэр хүмүүс ирсэн өдрийнхөө орой нар шингэж байх үеэр буцаад явцгаасан. Манай эхнэр сумын холбогдох хүмүүс рүү автомашин техниктэй хүмүүс явж байсан талаар мэдэгдсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал/
Гэрч Ж. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед "*******" сумын хэсгийн төлөөлөгч , сумын байгаль орчны байцаагч нартай эхлээд очсон. Тэгэхэд уг газарт 3 том шаланз машин, хоёр бараан өнгийн жийп машинтай хүмүүс байсан. Тэнд очиход 3 том шаланзны 1 нь сайранд суучихсан байсан. Тэр талбай руу уг 3 шаланз 1 ковш ачсан машинтай хүмүүс ороод шороо ачаад гарч ирэхийг нь харсан хүн байгаа Тэр бол нутгийн гэж малчин байгаа юм. Энэ хүн бас яг ачиж байхыг бол хараагүй. Тэр талбай руу тэдгээр машин техниктэй хүмүүс ороод шөнөжин байж байгаад тэгээд маргааш нь буцаад шороо аччихсан явж байхыг харсан байгаа юм...” /2 дугаар хавтаст хэргийн 03-04 дэх тал/
Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн төрсөн дүүгийн нөхөр Баасандорж гэх хүний "Толин Хотхон" ХХК-ний эзэмшлийн экскаваторыг жолооддог 2019 оны 07 дугаар сарын 14-ны өдөр 12 цагийн үед гэх залуу сүүлд бүтэн нэрийг нь ******* гэж байсан ирээд ******* суманд очоод 2 шаланз шороо ачаад өгөөч гэсэн тэгээд хөлс мөнгөө тохироод тэр өдрийнхөө 15 цагийн үед эхнэрийн ............ улсын дугаартай Митсубиши Фусо маркийн тээврийн хэрэгсэл дээр уг экскаваторыг ачаад ганцаараа "*******" сум руу явсан. Тэгээд очих газраа буюу алтны газар очсон. Очоод удаагүй байж байтал бараан өнгийн Ланд 80 маркийн машинтай болон 3 шаланз машин ирсэн. Тэр Ланд маркийн машинд нөгөө ******* буюу сууж байсан...” /2 дугаар хавтаст хэргийн 05-06 дахь тал/
Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “******* *******” гэх газар нутагт байрлах "..........." ХХК-ны хайгуулын зөвшөөрөлтэй талбайд таныг очихоос өмнө ухаад гаргачихсан цагаан өнгийн голдуу чулуурхаг сул шороо тараагаад хаячихсан гэмээр байсан. Харин овоолсон шороо байгаагүй...” /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/
Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бага болон дунд хэмжээтэй чулуулаг агуулсан хөрсний зузаан 1,8м хүртэл байна. Ийм хөрсийг техникийн хувьд МХ55а маркийн жижиг оврын экскаватороор хуулах боломжтой, алт агуулагч үндсэн чулуулгийг бол молоток буюу бутлагч эсвэл тэсэлгээ хийж олборлодог...” / 2 дугаар хавтаст хэргийн 199 дэх тал/
Шинжээч А.- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* ******* гэх газар нутагт байрлах өгөгдсөн солбицлын цэг бүхий талбайд байгаль орчинд учруулсан экологи- эдийн засгийн үнэлгээ хийж 2019.10.29-ний өдөр 1/30 дугаартай дүгнэлт гаргасан. ...Дүгнэлтийг гаргахдаа ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* ******* гэх газар оронд биечлэн очиж хэмжилт хийж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж гаргасан...” /1 дүгээр хавтаст хэргийн 243-244 дахь тал/
Г. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны орой би хашаандаа машинаа засаж байтал Ш. гэх танил ах ирээд ******* сумын урд талд хүмүүс шороо ачиж байгаа гэж сонслоо тэрнээс нэг ачиж авчираад Ханхонгор сумын тээрэм дээр буулгуулъя тээврийн хөлсийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч өөрийнхөө эзэмшлийн ............. улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг би өөрөө жолоодож, өөрийнхөө хар хөх өнгийн ланд круйзер маркийн автомашинаар хамт явсан. Тэгээд шөнөжингөө яваад өглөө 05 цаг өнгөрөөгөөд шороо ачсан газарт очсон. Тэгэхэд тэнд жижиг том нийлсэн их олон машин байсан, бас 2 шаланз машин, нэг жижиг ачигч экскаватор ачиж байсан тэгээд тэр хүмүүстэй нь уулзаж яриад экскаватороор миний машинд шороо ачуулаад тэндээс аймаг руу явах гэсэн чинь тэнд байсан 2 шаланз машин бас аймаг явна гэхээр нь хамтдаа явцгаасан. Тэгээд замдаа сайранд суучихсан байж байхад цагдаа нар ирсэн...” /5 дугаар хавтаст хэргийн 136-137 дахь тал/
Б. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед миний жолооддог машины эзэн надад хэлэхдээ *******оос юм ачиж ирнэ яваад ир гэхээр нь л би явсан, тэгсэн чинь яваад очсон газар нь шороо ачиж таарсан тэгээд би машин жолоодож явсан болохоор эргэж машинаа жолоодож ирэхээс өөр аргагүй болоод яах аргагүй л хамт явсан, бусдаар тэдгээр хүмүүсийг шороо чулуу ачихыг огт мэдээгүй. Аймгаас гарахдаа би өөрийнхөө машиныг жолоодоод. ах машинаа жолоодоод явсан өөр хүн яваагүй тэгээд ******* сумын хавьд очиж явахад жийп машинтай ******* гэх хүмүүс ирээд дагуулж явж зам заагаад тэр шороо ачсан газарт авч очсон. Бид нар аймгаас 2019 оны 07 дугаар сарын 15-ны орой гарч явсан тэгээд шөнөжингөө бүтэн яваад 16-ны өглөөгүүр 06 цагийн үед уг шороо ачсан газарт очсон юм, тэгэхэд бид нарыг тэнд очоод шороо ачуулж байхад очсон байх, аймгаас бол ах машинтайгаа бид хоёр л явсан өөр ачааны машин хамт яваагүй. ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ........ дугаартай чиргүүл зэрэг нь Ц.ийн эзэмшлийн машин байгаа юм...” /5 дугаар хавтаст хэргийн 150-151 дэх тал/
Д. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед гэдэг хүний машиныг жолоодож нүүрс тээвэрт явдаг, тээвэр хийсэн рейсийн тоогоор цалин авдаг байсан юм. Тэр чулуу шороо ачихыг бол надад хэлж тийшээ яваад ир гэж хэлээд явуулсан байсан юм. Анх явахад бол ******* сумаас барилгын материал билүү дээ ачиж ирнэ гэж хэлсэн тэгсэн чинь л замаас өөр тийшээ яваад шороо ачсан. Ш., Г. гэх хүмүүсийг би танихгүй. Тухайн үед бид хоёр л аймгаас хамтдаа хоёр машинаар явсан, харин тэр гэдэг жолооч сүүлд нь очсон санагдаж байна. Миний машиныг нь жолоодож явдаг эзэн нь болох надад тээвэрт яваад өгөөч гэж хэлсэн болохоор л явсан бусдаар бол би алт шороо ачихыг мэдээгүй байсан, тэр шороо ачсан газарт нь утасны сүлжээ байгаагүй болохоор би ачааг нь буулгаж өгөхөөс өөр аргагүй байсан. Аймгаас гарахдаа машинтайгаа хамт явсан тэгээд ******* сум руу дөхөж байтал нэг ланд машинтай хүмүүс дагуулаад явсан тэгээд тэр хүмүүстэй эхлээд аймгаас гарахад уулзуулаад энэ хүний ачааг ачиж ирээрэй л гэж хэлсэн байсан тэгээд би тэр ланд машинтай хүмүүсийг дагаж яваад тэр шороо ачих газар луу аваачсан. Тэр шороо чулууг ачсаны дараа айма груу л явна гэж ярьж байсан. ...........улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ........... дугаартай чиргүүл зэрэг нь Ц.ийн өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Би жолоочоор нь ажиллаад 2 жил болсон, Говь транс ХХК-нд гэрээгээр нүүрс тээвэрт явдаг байсан юм...” /5 дугаар хавтаст хэргийн 164-165 дахь тал/
................мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутагт хүмүүсийн ухаж гаргасан шороо байгаа гэдгийг Ц. надад хэлсэн. Тэгээд тэр шороог ачиж авч ирж тээрэмдүүлэх гэж ийн эзэмшлийн 2 шаланз машиныг аваад би ийн ланд круйзер 80 маркийн автомашиныг *******гээр жолоодуулаад, бас *******г аваад явцгаасан юм. Аймгаас орой 18 цаг өнгөрөөгөөд гарсан. Хоёр шаланз машинаа түрүүлж явуулчихаад араас нь гарцгаасан тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад ******* сумын нутагт шороо ачих газраа очсон. Ц. гэдэг танидаг хүн хөдөө айлд жижиг ачигч экскаватороор ажил хийж байсныг би дуудаад шороогоо ачуулсан. Бид нарыг тэр газарт очсон байхад сүүлд нь Ш. /хоч нь / нэг шаланз машин дагуулж очоод Ц.өөр шороо ачуулсан тэгээд шороо ачсан 3 шаланз машиныг дагуулаад бид нар бүгдээрээ хамтдаа аймаг руу явж байгаад машин элсэнд суугаад байж байтал цагдаа ирсэн. /5 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх тал/
Ш. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би энэ хэрэгт татагдаад байгаа хүмүүстэй огт хамааралгүй, анхнаасаа хамтарч явах талаар тохиролцоогүй байсан, мөн *******, , ******* нараас тусдаа гэдэг жолоочийг авч явсан юм. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хийсэн хэрэгт хамт яллагдагчаар татагдаад байгааг эсэргүүцэж байна. Би өмгөөлөгч сонгож аваагүй байгаа, шаардлагатай бол шүүхийн шатанд өмгөөлөгч авч орох болно. Одоогоор өмгөөлөгч авах боломжгүй байна. Өмгөөлөгчөө авч ирж мэдүүлэг өгье. Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Прокурорын тогтоолд дурьдсан геологийн төв лабораторийн шинжээчийн гаргасан дүгнэлтэд дурдагдсан алтны агууламж нь маш их гарсан байгаад гайхаж байна, би тэр шороо авсан газрын чулуунаас 3 жилийн өмнө буюу 2015-2016 оны үед ухаж аймагт авчирсан байсан чулуунаас нь хотод геологийн төв лабораторид аваачиж шинжлүүлэхэд 2 кг орчим шороо чулуунаас 0.001 мг алтны агууламж байна гэж дүгнэлт гаргасан байсан тухайн үед тэр хариуг авахад шинжилгээ хийсэн газрын ажилтан нь надад хэлэхдээ маш муу агууламжтай юм байна гэж хэлж байсан юм. Харин энэ хэрэгт гаргасан дүгнэлт нь бол алтны уурхайн ордны газрын шорооноос гардаг агууламжтай дүгнэлт гаргуулсан байгаад нь гайхаж байна, мөн манай машинд ачсан байгаа шороо чулууны хүндийн жинтэй санал нийлэхгүй байна. Тухайн хэрэг болох үед би аймагт байж байтал алт ухдаг хүмүүс *******ы нутагт хужаа нар алт ухаад байна гэж яригдаад байхаар нь би судлаад хүмүүсээс асууж үзсэн чинь ******* гэдэг хүн ******* сум руу машин дагуулаад явсан байхаар нь би ыг гуйж авч яваад тэр газар очиход байсан тэгэхээр нь гуйж байгаад чулуу ачуулчихаад буцаад гарсан байсан юм, би эдгээр хүмүүстэй огт үгсэж тохиролцоогүй, бүлэглээгүй, тэр үед тааралдсан л төдий юм. ын машин дээр ачигдсан чулуу бол 30 тонн хүрэхгүй байгаа гэж би бодож байна...” /5 дугаар хавтаст хэргийн 233 дахь тал/
Ц.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би ******* аймгийн төв Даланзадгад сум буюу аймгийн төвд байдаг юм. 2019 оноос эхнээс л ******* аймгийн ******* суманд алт гарсан газар байдаг гэдгийг сонсоод яваад үзчихмээр санагдаад байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2-3 шаланзны хэрэг байна ******* сумаас тоосго ачих гэсэн юм гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд 3 шаланз авахаар болсон. Мөн гээд унагалдайтай жижиг оврын экскаватортой ах ******* сум руу ажил явж хийнэ гэж сонсоод тухайн суманд алт гарч байгаа газраас жоохон ачаад өгөөч гэсэн юм. Тэгээд шөнөдөө тухайн газраас унагалдайгаар шороо ачуулаад маргааш нь буюу 07 дугаар сарын 16-ны өдөр буцаж явахдаа элсэнд суугаад замдаа хоноод 07 дугаар сарын 17-ны өдөр ******* сумаас баруун хойш 10км дахин элсэнд суугаад байж байхдаа цагдаа байгаль хамгаалагч нар ирсэн юм...” /3 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал/
Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал/
Байгаль хамгаалагч С.ын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гомдол мэдээлэл, хүргүүлж, шалгуулах тухай хүсэлтэд “....******* сумын Төхөм багийн нутаг ******* ******* гэх газраас 2019 оны 07 сарын 17-ны өдөр Ш., МХГ-ын жолооч ******* тэргүүтэй улсууд ашигт малтмал олборлох зорилгоор их хэмжээний газрыг техник (ковш) ээр ухаж 3 шланз машинд тухайн газраас авсан чулуу шороог ачиж явсныг иргэдийн мэдээллийн дагуу илрүүлж саатуулаад байна.
Иймд дээрх иргэдийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайсан, олборлосон, тээвэрлэсэн хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тулгаж шалгаж, байгаль орчинд учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардлыг тогтоон нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана уу.
Ш., ******* нар нь аймгийн Цагдаагийн газрын дарга, МХГ-ын дарга нартай хамааралтай, ойр дотны улсууд тул хэргийн ул мөрийг нуун дарагдуулах, машинтай чулуу шороог солих, өөр тийш нь явуулах зэрэг эрсдэлтэй тул (өмнө нь ийм асуудал гарч байсан тул) энэхүү хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй хамтран шалгахыг хүсье гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 4-17 дахь тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг / 1 дүгээр хавтаст хэргийн 18-29 дэх тал/
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал/
“Сайхан Ариун Дэлхий” ХХК-ны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ....... дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 101-111 дэх тал/
“Ашид билгүүн” ХХК-ны 1000209 дугаартай “..........нэтэй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 174-177 дахь тал/
“Ашид билгүүн” ХХК-ны 1.........үл 14.000.000 төгрөгийн үнэтэй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дахь тал/
“Ашид билгүүн” ХХК-ны .........дугаартай........000 төгрөгийн үнэтэй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 183-185 дахь тал/
“Ашид билгүүн” ХХК-ны ............гүүл 18.000.000 төгрөгийн үнэтэй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 186-189 дэх тал/
“Ашигт билгүүн” ХХК-ны ..........аркийн автомашин 42.000.000 төгрөгийн үнэтэй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 190-193 дахь тал /
“Ашигт билгүүн” ХХК-ны..............000.000 төгрөг төгрөгийн ний үнэтэй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194-196 дахь тал
******* аймгийн байгаль орчны газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн .........дугаартай тушаал /5 дугаар хавтаст хэргийн 240 дахь тал/
Байгаль хамгаалах зөвлөх “.........” ХХК-ний шинжээчийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 204-240 дахь тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа / 3 дугаар хавтаст хэргийн 179 дэх тал/
Жолоочийн лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 180 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 182 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 183 дахь тал/
1,160,436 төгрөгийг ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах санд хохирол төлбөрийг төлсөн баримт /3 дугаар хавтаст хэргийн 240 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэлгүй” /2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэргийн үйл баримт хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдож тогтоогдсон гэж үзэж байгаа. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувийн байдал нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл амар хялбар аргаар хөрөнгө, мөнгө, орлого олох гэсэн шунахай сэдэл зорилго энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэдэг нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон байгаа. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдлын хувьд хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Тухайлбал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мэдүүлэг, гэрч ______________...........н дүгнэлт, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн дээжийн тодорхойлолт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэв загвар, дээж авсан тэмдэглэл болон гэрэл зураг, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг, *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, "............" ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ..........дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтууд хэргийн үйл баримт болоод гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэм хэмжээг нотолсон байна гэж дүгнэж байгаагаас гадна энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчөөгүй цуглуулсан баримтууд байна гэдгийг дүгнэж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Гэмт хэргийн объектив талын шинж Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр явагдсан эрэн хайх, ашиглах үйл ажиллагаа гэдгийг хуульд нэр томьёог нь тайлбарлаж өгсөн. Ашигт малтмал олборлох гэдэг нь газрын гадаргуу түүний хэвлий хүдрийн овоолго хаягдал байгалийн уснаас ашигт малтмал ялгаж авахыг ойлгохоор тайлбарласан байгаа. Ашигт малтмал олборлох гэдэг нь газрын гадаргуу түүний хэвлийгээс эрдсийн хуримтлалыг гарган авч байгаа үйл ажиллагаа. Мөн ашигт малтмал гэж газрын гадаргуу түүний хэвлийд үүсэж бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгохоор тодорхойлж Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Ийм учраас нийгэмд аюултай гэм гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэдгийг тодотгож хэлээд шүүгдэгчийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн буюу өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж мэдэж байсан боловч ухамсарлаж санаатайгаар байгаль орчинд хохирол хор уршиг учруулахыг зориуд хүсэж үйлдсэн үндэслэл нотлогдож байна гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхэд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа учраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.953.885.050 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль хамгаалах санд олгуулахаар шийдвэрлэх саналыг шүүхэд оруулж байна гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Яллах дүгнэлтээс нь хараад үзэхээр боловсруулалт явуулах зорилгоор гэж тодотгосон байгаад байгаа. Тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань боловсруулалт ашиглалт явуулсан бол энэ гэмт хэргийн шинжийг хангахаар хуульчилсан байгаа. Тэгэхээр улсын яллагчийн яллаад байгаа дүгнэлт дээр боловсруулалт явуулах зорилгоор гэж байгаа маань энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна уу, бүрэн төгссөн гэж үзэх үү эсрэгээрээ энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завдах үйлдэл юм биш юм уу. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэргийг завдах гэж үзнэ. Боловсруулалт явуулснаар энэ гэмт хэрэг маань бүрэн төгсөх нөхцөл нь ингэж хангагдаад байна. Гэтэл яллаад байгаа үгийг нь харахаар боловсруулалт явуулах зорилгоор гэхээр энэ маань бүрэн төгсөөгүй гэмт хэрэг байна гэж яллах дүгнэлтээс нь харагдаж байна. Мөн техник ашиглан ачиж гээд ******* техник ашиглан ачиж энэ гэмт хэргийг үйлдсэн гээд байгаа. Техник ашиглаад энэ хүн ямар байдлаар тухайн хэрэгт оролцчихов. Тэр шланз машинуудыг энэ хүн барьж яваагүй байх нь тухайн газар дээр очоод энэ хүнийг шороог ямар техникийг ашиглаад ямар байдлаар яаж ачаад байгаа гэдэг нь энэ яллаад байгаа нотлох баримт дотор нь байхгүй байна. Хангалттай нотлоод яг юуг үндэслэж техник ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд байгаа шинж нь харагдахгүй байна. Тэгээд 54 дугаартай яллах дүгнэлтийг нь аваад үзэхээр мөн ганцаараа энэ хэргийг үйлдсэн гэж харагдаад байна. Хэн нэгэн хүмүүстэй хамтарсан, бүлэглэсэн ч юм уу ийм байдлаар журамласан зүйл байдаггүй. Тэгэхээр дангаараа л ер нь энэ гэмт хэргийг нь үйлдсэн гэсэн ийм байдлаар яллах дүгнэлт үлдээд байна. Үнэхээр хэн нэгэнтэй хамтарсан гэж үзээд байгаа бол хамтарсан гэж үзэх шинжийг нь тодорхойлж өгөөгүй. Ерөнхий ангийнхаа заалтыг журамлаагүй байгаа гэдгийг тодруулж хэлмээр байна. Би энэ гэмт хэрэг гарсан гараагүй дээр маргаагүй. Энэ гэмт хэрэг дээр *******гийн оролцоо байна уу гэдэг дээр би маргаад байгаа. Тийм учраас хохирогчийн мэдүүлэг тухайн тэр нөхцөл байдалд очсон хүмүүсийн мэдүүлгээрээ *******г энэ хэрэгт оролцсон гэдгийг хэнийх нь мэдүүлгээр нотлоод байгаа юм. Нотлогдсон зүйл байхгүй байна гэж үзэж байгаа. Тухайн гэмт хэргийг санаачилсан зохион байгуулсан хүмүүс нь , гэх хүмүүс. Бид нарыг энэ шороо чулуунд явуулсан хүмүүс гэдгийг баталж хэлдэг. *******гийн шүүх хуралдаан дээр гаргаад байгаа мэдүүлгийг эсрэгээрээ энэ хүмүүс чинь батлаад байна. Тэгээд үнэхээр энэ хэрэгт энэ хүнийг оролцсон гэж үзээд байгаа бол яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Тэгээд яг яаж оролцсон юм ямар байдлаар оролцсон юм гэдгийг яг хэнийх нь мэдүүлгийн аль хэсгээр нь яаж нотлоод байгаа юм гэдэг нь тогтоогдохгүй байна. Тийм учраас манай үйлчлүүлэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт цуглараагүй байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа. Хохирол төлбөрийн тухайд шинжээчийн дүгнэлтээр бодит хохирлыг Байгаль хамгаалах зөвлөх "Нуман-Алтай" ХХК-ний шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр яг байгаль орчинд учирсан байгалийн газрын хэвлийд учирсан хохирол газарт учирсан хохирол ургамлын нөмрөгт учирсан хохирлыг бодитоор нь дүгнээд гаргасан байгаа. Бодит хохирол нь 1.160.436 төгрөгийн хохирол байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлээд байгаа 1.953.885.050 төгрөгийн хохирол чинь яг бодит учирчихсан байгаа хохирол төлбөр биш. Энэ хохирол нь биет байдлаараа байгаа үүнийг хэн нэгэн хүнээс гаргуулж авна гэдэг нь байж болохгүй асуудал. Биетээрээ байгаа учраас биетээр нь байгальд нь буцааж яаж хохирол төлбөрийг нь барагдуулдаг юм тийм байдлаар шийдэх нь үндэслэлтэй. Гэтэл биет байгаа зүйлийг хэн нэгэн хүнээс гаргуулж авна гэж байгаа нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.*******г цагаатгаж шийдвэрлэв.
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.*******г ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* ******* гэх газарт ......... дугаартай тусгай зөвшөөрлөөр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хайгуулын ажил хийгдэж байсан “.........” ХХК-ны талбайгаас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан газрын хэвлийн нэг хэсэг болох ил гаргаж овоолго үүссэн шороо, чулууг боловсруулалт явуулах зорилгоор техник ашиглан ачиж байгаль орчинд 1.953.885.050 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгаль хамгаалагч С.аас “....******* сумын -Ус 3 дугаар багийн нутаг ******* ******* гэх газарт иргэд хууль бусаар гар аргаар алт олборлож 3 автомашинаар зөөвөрлөж байна” гэх гомдол, мэдээллийг бичгээр гаргасан байна.
Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж хавтаст хэрэгт дараах гэрч нарын мэдүүлгийг авчээ.
Үүнд: гэрч Ц.ийн “2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр манай найз Н.ийн дүү над дээр ирээд хэлэхдээ надад 2 машинаа өгөөч тоосго зөөчхөөд өгье гэж гуйхад за гэж удалгүй авч ирж өгөөрэй ах нь нэг тус болъё гэж хэлээд ............ улсын дугаартай норд бенз маркийн автомашинаа өгөөд явуулсан. “.............” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас .............. улсын дугаартай норд бенз маркийн автомашинд хууль бусаар олборлолт чулуу болон шороог манай дүү ачуулсан. Надаас миний машиныг гуйж авсан гэх залууд хуулийн хариуцлага хүлээлгэж машиныг маань хурдан гаргаж өгч тусална уу” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
гэрч Ж.-Эрдэнийн “...Бид нарыг очиход 2 том тэрэг нь сайрнаас гарчихсан 1 шаланз сайран дотор суучихсан 2 жийп машин хажууд зогсож байсан. Тэгээд бид гурав ланд 80 маркийн машины жолоочтой уулзаад хаанаас хаашаа яаж байна юу тээвэрлэж яваа талаар асуухад Хүрмэн сумын урд говиос ачаагүй явж байна гэхээр нь хэсгийн төлөөлөгч ачааг нь шалгахад дүүрэн шороотой байсан. .... тухайн хэргийн газарт очиход өмнө байсан нүх нь хуучин байсан нүхнээс томорсон том оврын тээврийн хэрэгслийн мөр үлдсэн, нүхнээс гадуур овоолсон байсан шороог хамж ачсан шинжтэй байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
гэрч П.ийн “......Биднийг очиход сумаас аймгийн төв рүү чиглэн явсан төв шороон замд нэг том оврын автомашин элсэнд суусан байдалтай, нөгөө хоёр том оврын автомашиныг замаас гаргаж зогсоосон байдалтай Ланд круйзер маркийн автомашинтай 5 хүн байсан. 3 тооны автомашины тэвшинд шороо ачсан, тухайн шороог автомашин тус бүрийн тэвшинд дүүргэж ачаагүй. Дундуур ачсан байдалтай байсан. ...Бид "******* *******" гэх газарт очсон. Биднийг очиж үзэхэд өмнө нь байсан нүх нь хуучин байсан нүхнээс томорсон том оврын тээврийн хэрэгслийн мөр үлдсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
гэрч Д.ын “... болохоор тэр *******гийн ачаа байгаа юм тус болох хүн байгаа юм яваад ачааг ачаад ир гэж хэлсэн. ...Бид нарыг очиход нүхний гадуур байсан шорооны хаяаг унагалдайгаар буюу жижиг экскаватороор шуугаад овоолж байсан. ... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/
гэрч Б.ын “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд ах 88115589 дугаараас над руу залгаад аймгийн зүүн талын клонк дээр хүрээд ирээрэй гэсэн. ...******* сум руу надаас өөр дахиад нэг машин нийт 2 машин явсан. Нөгөө машины жолоочийг гэдэг ах байсан. ахтай хамт ******* гээд нэг ах хамт сууж явсан. .... Хашаанд ороход нэг жижигхэн экскаватор байж байсан ба тэр экскаватороор ухсан нүхний хажуу талын байсан чулуутай шороог ачсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/
гэрч Г.ын “...Манай найз машин хэрэгтэй байна чи өөрийнхөө машинтай Бааска гэдэг залуутай цуг яваад ******* сумаас Тоосго ачаад ирээч гээд гуйхаар явсан юм. Миний машинаас гадна 2 Норд бенз маркийн ачааны машин бас цуг явсан. Бааска нэг машины кабинд сууж явсан. Бид нар ******* аймгаас 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед ******* сум руу явсан. Тэгээд явж байгаад 23 цагийн үед ******* сумын ойролцоо ирсэн. Сум руу орохгүй өнгөрөөд явчихаар нь би Бааскагаас хаашаа явах гэж байгаа талаар асуухад тоосго ачихаа больчихлоо “*******” сумын урд талаас чулуу ачихаар боллоо дагаад явчих гэсэн. Тэгээд шөнийн 3 цагийн үед ******* сумаас урагш 30 км яваад өмнө хүмүүс ухсан бололтой газар ирсэн. Биднийг очиход аймгийн төвийн Мөнхлэй гэдэг залуу Майти машинд жижиг экскаватор ачсан байж байсан. Тэгээд намайг овоолсон шороо руу ухраад зогсоодох гэхээр нь тэр овоолсон шороо руу ухарч зогссон. Шороогоо миний машины тэвшинд дундуур ачаад Бааска надад чиний машинд ачиж болсон....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/
гэрч Б.гийн “...Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 15-ны билүү 16-ны өглөө үүрээр 05 цагийн үед өргөстэй торон хашаатай тусгай зөвшөөрөлтэй гэх газарт 2-3 шаланз ирсэн. Маяти шиг жижиг тэвштэй машин дээр уг шанагатай техникийг аччихсан байсан. Ямар техник байсныг мэдэхгүй байна шар өнгөтэй махир шанагатай л техник байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
гэрч Б.-ын “...2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн өглөө эрт "******* *******" гэдэг газарт байх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хашаанд 3 тооны том оврын автомашин, Майти шиг ачааны автомашинд унагалдай гэж ярьдаг жижиг экскаватор ачсан хүмүүс ирчихсэн байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
гэрч Ж.-Эрдэнийн “...Тэгэхэд уг газарт 3 том шаланз машин, хоёр бараан өнгийн жийп машинтай хүмүүс байсан. Тэнд очиход 3 том шаланзны 1 нь сайранд суучихсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 03-04 дэх тал/,
гэрч Ц.ын “...******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “******* *******” гэх газар нутагт байрлах "Хангай Ленд" ХХК-ны хайгуулын зөвшөөрөлтэй талбайд таныг очихоос өмнө ухаад гаргачихсан цагаан өнгийн голдуу чулуурхаг сул шороо тараагаад хаячихсан гэмээр байсан. Харин овоолсон шороо байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/,
Г. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...Ш. гэх танил ах ирээд ******* сумын урд талд хүмүүс шороо ачиж байгаа гэж сонслоо тэрнээс нэг ачиж авчираад Ханхонгор сумын тээрэм дээр буулгуулъя тээврийн хөлсийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч өөрийнхөө эзэмшлийн 77-09 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг би өөрөө жолоодож, өөрийнхөө хар хөх өнгийн ланд круйзер маркийн автомашинаар хамт явсан. Тэгээд шөнөжингөө яваад өглөө 05 цаг өнгөрөөгөөд шороо ачсан газарт очсон. Тэгэхэд тэнд жижиг том нийлсэн их олон машин байсан, бас 2 шаланз машин, нэг жижиг ачигч экскаватор ачиж байсан тэгээд тэр хүмүүстэй нь уулзаж яриад экскаватороор миний машинд шороо ачуулаад тэндээс аймаг руу явах гэсэн чинь тэнд байсан 2 шаланз машин бас аймаг явна гэхээр нь хамтдаа явцгаасан. Тэгээд замдаа сайранд суучихсан байж байхад цагдаа нар ирсэн.” гэжээ. /5 дугаар хавтаст хэргийн 136-137 дахь тал/
Б. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “... Тухайн үед миний жолооддог машины эзэн надад хэлэхдээ *******оос юм ачиж ирнэ яваад ир гэхээр нь л би явсан, “...Аймгаас гарахдаа би өөрийнхөө машиныг жолоодоод. ах машинаа жолоодоод явсан өөр хүн яваагүй тэгээд ******* сумын хавьд очиж явахад жийп машинтай ******* гэх хүмүүс ирээд дагуулж явж зам заагаад тэр шороо ачсан газарт авч очсон...” гэжээ. /5 дугаар хавтаст хэргийн 150-151 дэх тал/
Д. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ... Тэр чулуу шороо ачихыг бол надад хэлж тийшээ яваад ир гэж хэлээд явуулсан байсан юм..” гэжээ. /5 дугаар хавтаст хэргийн 164-165 дахь тал/
D.EERDENGMUTU мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутагт хүмүүсийн ухаж гаргасан шороо байгаа гэдгийг Ц. надад хэлсэн. Тэгээд тэр шороог ачиж авч ирж тээрэмдүүлэх гэж ийн эзэмшлийн 2 шаланз машиныг аваад би ийн ланд круйзер 80 маркийн автомашиныг *******гээр жолоодуулаад, бас *******г аваад явцгаасан юм. ******* сумын нутагт шороо ачих газраа очсон. Ц. гэдэг танидаг хүн хөдөө айлд жижиг ачигч экскаватороор ажил хийж байсныг би дуудаад шороогоо ачуулсан. Бид нарыг тэр газарт очсон байхад сүүлд нь Ш. /хоч нь / нэг шаланз машин дагуулж очоод Ц.өөр шороо ачуулсан тэгээд шороо ачсан 3 шаланз машиныг дагуулаад бид нар бүгдээрээ хамтдаа аймаг руу явж байгаад машин элсэнд суугаад байж байтал цагдаа ирсэн....” гэжээ. /5 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх тал/
Ш. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: мөн *******, , ******* нараас тусдаа гэдэг жолоочийг авч явсан юм. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хийсэн хэрэгт хамт яллагдагчаар татагдаад байгааг эсэргүүцэж байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 233 дахь тал/, гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал/, Байгаль хамгаалагч С.ын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гомдол мэдээлэл, хүргүүлж, шалгуулах тухай хүсэлтэд “.... Ш., ******* нар нь аймгийн Цагдаагийн газрын дарга, МХГ-ын дарга нартай хамааралтай, ойр дотны улсууд тул хэргийн ул мөрийг нуун дарагдуулах, машинтай чулуу шороог солих, өөр тийш нь явуулах зэрэг эрсдэлтэй тул (өмнө нь ийм асуудал гарч байсан тул) энэхүү хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй хамтран шалгахыг хүсье гэжээ.” /1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байх боловч шүүгдэгч Ц.******* нь “...88м² буюу 141 тонн шороог тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт, боловсруулалт явуулж, хууль бусаар ............ улсын дугаартай ΒΕΙBEN маркын шаланз, ........N маркын шаланз, ..........МӨ ВEIBEN маркын шаланз буюу хүнд даацын 3 тээврийн хэрэгсэлд ил гаргаж овоолго үүссэн шороо, чулууг боловсруулалт явуулах зорилгоор дээрх тээврийн хэрэгслүүдийг ганцаараа ашиглаж буюу жолоодон тээвэрлэж байгаль орчинд 1.953.885.050 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэв.
Түүнчлэн тус хэрэгт мөрдөн байцаалтын шатанд нэр бүхий 9 хүнийг яллагдагчаар татан мэдүүлэг авсан боловч яллагдагч Ш., Ц., Ц., Ц., Б., А.*******, ............., Г. нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан боловч яллагдагчаар тус тус татсан прокурорын тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын тогтоолоор /6 дугаар хавтаст хэргийн 3-19 дүгээр тал/-аар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Харин шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн тайлбарт газрын хэвлий гэж “...хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/”-ийг ойлгохоор,
Ашигт малтмал гэж “...геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал”-ыг ойлгоно гэж тус тус тайлбарласан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Ц.******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт явуулах зорилгоор 88м² буюу 141 тонн алттай шороог техник ашиглан тээврийн хэрэгсэлд ачсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан буюу хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлсийг ухаж ачин өөрийн эзэмшилд авахад чиглэсэн идэвхитэй үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмалын боловсруулалт явуулсан” гэх гэмт хэргийн шинжгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн хэргийг шүүхээс удаа дараа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн боловч энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтаар шүүгдэгчийг тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.*******г цагаатгаж шийдвэрлэсэн тул цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон шийдвэрлэж, шүүгдэгч Ц.******* нь хохирлоо арилгуулахаар гомдол гаргах, шинжилгээний төлбөр 8.900.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байх тул уг төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгин хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилжээ.
Хэрэгт яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан болон эд мөрийн баримтаар тооцогдсон
-.......... улсын дугаартай BEIBEN маркийн /арлын дугаар LBZ416ВB64А004100/ шаланз, ........... улсын дугаартай /арлын дугаар L......... чиргүүл Говь транс ХХК-ийн бүртгэлтэй боловч Ц.ийн өмч гэх /хавтаст хэргийн 158 дугаар хуудас/ тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан /2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас/
...............тай чиргүүл /арлын дугаар ............/, Говь транс ХХК-ийн бүртгэлтэй боловч Ц.ийн өмч гэх /хавтаст хэргийн 158 дугаар хуудас/ тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан / 2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар тал/,
-1....................ус үнэлэгдсэн тээврийн хэрэгсэл, чиргүүл,
Дээрх 61..........................тай шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн хэрэгт ирүүлсэн эдгээр эд зүйлүүд нь шүүгдэгч Ц.*******гийн үйлдэл, холбогдолд хамааралгүй, харин энэ хэрэгт яллагдагчаар татагдсан, тээврийн хэрэгслийн зарим эзэмшигч, өмчлөгч болох нэр бүхий дээрх 8 этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаагүй тул гэмт хэргийн улмаас ашигласан тээврийн хэрэгслүүдийг улсын орлогод оруулж, 1.953.885.050 төгрөгөөр үнэлэгдсэн алттай шороог ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ыг /******* аймгийн Байгаль орчны газар/ байлцуулан ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэв.
.....................улсын дугаартай чиргүүл дээр ачигдсан 88м² эзлэхүүн жин буюу 141 тонн 1,953,885,050 /нэг тэр бум есөн зуун тавин гурван сая найман зуун наян таван мянга тавь/ төгрөгийн үнэ бүхий алттай гэж үнэлэгдсэн шороог хураан авсан прокурорын 1155 дугаар тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал/-ыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан ........... самсунг тx55 эксковатор арлын дугаар ......... “Чингис хаан” банкны бүртгэлтэй, ............улсын дугаартай митсубиши фусо маркийн Д.гийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн санал /2 дугаар хавтаст хэргийн 202/ дахь талд авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн газрын үзлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтов.
Шүүгдэгч Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Цэцэг-Эрдэнийн *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овгийн Цэцэг-Эрдэнийн *******г цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын үзлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,
-......... ӨMY улсын дугаартай BEIBEN маркийн /арлын дугаар ............/ шаланз, ........улсын дугаартай чиргүүл /арлын дугаар ................/,
........... ӨМҮ улсын дугаартай BEIBEN маркийн /арлын дугаар .........../ шаланз, ......... улсын дугаартай /арлын дугаар ........../ чиргүүл,
.......... улсын дугаартай BEIBEN маркийн /арлын дугаар ./ шаланз, .............улсын дугаартай /арлын дугаар L........../ чиргүүлүүдэд ачигдсан 88м² эзлэхүүн жин буюу 141 тонн ......... ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ............ дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1,953,885,050 /нэг тэр бум есөн зуун тавин гурван сая найман зуун наян таван мянга тавь/ төгрөгийн үнэ бүхий алттай гэж үнэлэгдсэн шороог ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ыг /******* аймгийн Байгаль орчны газар/ байлцуулан ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах төрийн санд олгохоор тогтож,
-..............улсын дугаартай BEIBEN маркийн арлын дугаар / ............/ шаланз 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр, 46-63 БЧ улсын дугаартай чиргүүл /арлын дугаар LMN9FRD30B0X55007/ 18,000,000 /арван найман сая/ төгрөгөөр,
-6............ улсын дугаартай BEIBEN маркийн арлын дугаар /..............7/ шаланз 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөгөөр,......... БЧ улсын дугаартай /арлын дугаар L........./ чиргүүл 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр,
-7......... улсын дугаартай ΒΕΙΒEN маркийн арлын дугаар / L...........0/ шаланз 30,000,000 /гучин сая/ төгрөгөөр, 57-87 БЧ улсын дугаартай /арлын дугаар ........./ чиргүүл 18,000,000 /арван найман сая/ төгрөгөөр тус тус үнэлэгдсэн тээврийн хэрэгслүүдийг тус тус улсын орлогод оруулсугай.
5. ......... улсын дугаартай чиргүүл, ......... улсын дугаартай чиргүүл, ................ улсын дугаартай чиргүүлүүд дээр ачигдсан 88м² эзлэхүүн жин буюу 141 тонн 1,953,885,050 /нэг тэр бум есөн зуун тавин гурван сая найман зуун наян таван мянга тавь/ төгрөгийн үнэ бүхий алттай гэж үнэлэгдсэн шороог хураан авсан прокурорын тогтоол, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ