Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2020/00582

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багт байрлах ******* ны Дорнод аймаг дахь Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг ******* байр 30 тоотод оршин суух, Дорнод их сургуулийн ******* ******* ажилтай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох Зээлийн гэрээний үүргийн биелэлт 6 284 619 төгрөг 31 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 0сарын 19ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ны Дорнод салбараас 2017 оны 11 сарын 02-ны өдөр М.Цогтсайхан, Ж.******* нар нь зээлийн гэрээ байгуулан 9 818 620 төгрөг 14 мөнгөний цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч М.Цогтсайхан нь зээл авах үедээ МСҮТөвд багшаар ажиллаж байгаад 2019 оны 4 сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан. Хамтран зээлдэгч эхнэр Ж.******* нь Дорнод их сургуульд ******* *******аар ажиллаж байгаа боловч цалин хүрэлцэхгүй, ар гэрт гачигдал хүндрэл гарсан, Хас инд зээлтэй гэсэн шалтгаанаар 2020 оны 1 сараас эхлэн зээл төлөлт огт хийгээгүй бөгөөд ны зүгээс хамтран зээлдэгч *******т зээл төлүүлэх бүх талын арга хэмжээг авч ажилласан боловч зээлийг төлөхгүй байна. Зээлдэгч Ж.******* нь зээлийн гэрээний 3.2.1, 3.2.4, 3.3 заалтуудыг зөрчиж 76 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд хамтран зээлдэгч Ж.*******ээс үндсэн зээл 5 925 553 төгрөг 94 мөнгө, хуримтлагдсан хүү 356 110 төгрөг 40 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 2954 төгрөг 97 мөнгө нийт 6 284 619 төгрөг 31 мөнгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Цогтсайханы хамтаар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* ны салбартай гэрээ байгуулан 9 818 620 төгрөг 14 мөнгөний цалингийн зээл жилийн 20,4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч нөхөр Цогтсайхан нь бие муутай байнга эмчилгээ хийгдэж байсан бөгөөд 2019 оны 4 сарын 12-ны өдөр нас барсан. Энэ талаар тухайн үед ны эдийн засагчтай уулзаж хүүг зогсоож өгөхийг хүсэж материалаа бүрдүүлж өгсөн боловч шийдвэрлэхгүй байсаар байсан. Миний хувьд нөхрийнхөө ясыг өндөлзүүлээд яах вэ гээд он дуустал зээлийг төлсөн. Түүнээс хойш ямар ч боломжгүй болсон. Сургууль цалин хөлсөө тавьж чадахгүй, өвчин гарч ажиллаагүй би өөрөө Хас инд зээлтэй байсан. Банкны хувьд намайг зээлтэй гэдгийг мэдсээр байж давхар зээл өгсөн. Иймд цалингийн зээлийг хүүг зогсоох, 2019 оны 4 сараас эхлэн 2019 оны 12 сар хүртэл төлсөн төлөлтөөс хүүг үндсэн төлөлтөд оруулж 2020 оны 1-4 сарын төлөлтөд тооцох, нэхэмжлэлд дурдсан хуримтлагдсан хүү 356110 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцож буй хүү, алдангийг зөвшөөрөхгүй. Үндсэн зээлийн үлдэгдлийг харилцан тохиролцож төлж барагдуулна. Бусад ны хувьд нас барсан хүний хүүг хасч тооцдог юм билээ. Иймд ******* ны хувьд түмний төлөө гэсэн байж түүнийгээ хэрэгжүүлэхгүй байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар хүүгийн хэмжээг надад илт хохиролтойгоор нэхэмжилсэн тул шүүх эрх хэмжээнийхээ дагуу зээлийн хүүг хасч шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ны Дорнод салбар нь хариуцагч Ж.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн биелэлт 6 284 619 төгрөг 31 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.

Хариуцагч М.Цогтсайхан нь эхнэр Ж.*******тэй хамтран зээлийн гэрээ байгуулан 2017 оны 11 сарын 02-ны өдөр ******* ны Дорнод салбараас 9 818 620 төгрөг 14 мөнгөний цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, №261700117359 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан болох нь зээлийн гэрээний хуулбар болон талуудын тайлбараар батлагдаж байна.

Зээлдэгч М.Цогтсайхан нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барьсан байх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3 ...үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан тул хамтран зээлдэгч Ж.*******ээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

Зээлдэгч Ж.******* нь гэрээ байгуулснаас 2020 оны 1 сараас хойш хугацаанд сар тутамдаа төлөлт хийгдээгүйгээс хүү, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн байх тул гэрээний үүргээ зөрчсөн байна.

Нэхэмжлэгч тал гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул ...Ж.*******ээс үндсэн зээл 5 925 553 төгрөг 94 мөнгө, хуримтлагдсан хүү 356 110 төгрөг 40 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 2954 төгрөг 97 мөнгө нийт 6 284 619 төгрөг 31 мөнгийг гаргуулна... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог.

Хариуцагч тал ...******* нь нөхөр Цогтсайханыг нас барсны дараа очиж эдийн засагчид материалаа бүрдүүлэн өгч хүү зогсоохыг хүссэн байтал шйидвэрлээгүй учир нэхэмжилж буй хүүг төлөхгүй, хүүг хасуулах, үндсэн зээлийг тай тохиролцон төлнө. Шүүх эрх хэмжээний хүрээнд хүүг хасч өгнө үү... гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 43.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулсан байх тул хариуцагч Ж.*******ийн гаргаж буй хүү, хэтрүүлсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж буй татгалзлал нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч Ж.******* нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан нөхцлийг хэрэглэж өгөхийг хүсч байгаа боловч дээрх хуулийн зохицуулалтаар ны зээлийн гэрээнд хамаарахгүй заалт болно.

Түүнчлэн талууд нь зээлийн гэрээ байгуулахдаа сайн дурын үндсэн дээр, хэн алин нь тэгш эрхтэйгээр харилцан гэрээний нөхцлөө тохиролцсон байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Ж.*******ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 6 284 619 төгрөг 31 мөнгийг гаргуулан ******* ны Дорнод салбарт олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* ны Дорнод салбар нь улсын тэмдэгтийн хураамжинд 115 504 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.*******ээс улсын тэмдэгтийн хураамжинд 115 504 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ны Дорнод салбарт олгохоор тогтов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 6 284 619 төгрөг 31 мөнгийг гаргуулж ******* ны Дорнод салбарт олгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 115 504 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.*******ээс 115 504 төгрөгийг гаргуулж ******* ны Дорнод салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА