| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 2531000000151 |
| Дугаар | 2025/ШЦТ/161 |
| Огноо | 2025-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/161
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.*******
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн А.А-т холбогдох эрүүгийн 2********1 дугаартай, 316/2025/0..../Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ****** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, ээжийн хамт С**************** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд.
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсан. ******* овгийн А.Ар, /регистрийн дугаар: ******/
Хэргийн товч утга:
Шүүгдэгч А.А нь жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт "***** СЭН" улсын дугаартай "Toyota prius" загварын тээврийн хэрэгслийг 2,17 хувийн согтолттой байхдаа жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,
Мөн 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрөөс 05 дугаар сарын 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт "**** СЭН" улсын дугаартай "Toyota prius-41" загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд эргүүлийн цагдаа нарт согтуурсан, мансуурсан эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.А нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт "**** СЭН" улсын дугаартай "Toyota prius" загварын тээврийн хэрэгслийг 2,17 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,
Мөн 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрөөс 05 дугаар сарын 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт "42-98 СЭН" улсын дугаартай "Toyota prius-41" загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд цагдаагийн алба хаагчид согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт нотлогдон тогтоогдов.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс: “...Болсон зүйл үнэн. Гэм буруугаа ойлгож байна. Өмнө мэдүүлсэн зүйл дээр нэмж ярих зүйл байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...А.А-н хувьд гэм буруугийн хувьд маргаагүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Манай улсын Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Хэдийгээр А.А 21 настай ч өмнө мөн адил гэмт хэрэг үйлдсэн байдаг. Өмнө үйлдсэн гэмт хэргийн хариуцлагаа хүлээгээд дууссан байдаг тийм учир энэ удаа анх удаа үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргаангүй харин анхны үйлдэл буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Т******* гэх хүнтэй хамт явсан байх ба Т******* гэх хүнээр машин бариулсан байдаг юм. Тухайн үед ******* өөрийн гар утсаа алга болгоод хаана гээснээ мэдэхгүй цуг явсан хүнээ авсан гэж бодоод түүнтэй маргаан үүсгэсэн байгаа юм. Тэгээд цагдаагийн байгууллага гэж яваад ******* машин бариагүй гэдэг ч түүнийг гэрчлэх гэрч байхгүй болж байгаа юм. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч яагаад архи, согтууруулах ундаа хэрэглээд байгаа мөн тэр үедээ тээврийн хэрэгсэл яагаад жолоодоод байгаа талаар асуусан. Тэгэхэд найз охинтойгоо муудсан сэтгэл санаа таагүй байгаа, мөн ахыгаа алдаад хүнд хэцүү нөхцөл байдлаас гарах гэж ингэж яваад байгаа гэсэн. Өмгөөлөгчийн зүгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь маш буруу, сөрөг үр дагавартайг хэлж ойлгуулсан. 21 настай хүнийг нийгмээс тусгаарлаад хорих ял өгөөд явбал ирээдүйд ямар хүн болж, зан араншин нь ямар болох вэ? Хорих ял эдлээд гараад ирсэн миний үйлчлүүлэгч байсан хүмүүстэй эргээд уулзах үед зан араншин өөрчлөгдсөн байдаг. Эрүүгийн хуульд тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Залуу хүний ирээдүйг бодоод бусдад хор хохирол учруулаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна...” гэжээ.
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүний согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,
Шүүгдэгчийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дүгээр сарын 23-ны өдөр №1417 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жил хасуулж, 400 нэгжээр торгуулсан талаарх шийдвэр /хх-ийн 30-31-р хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 37-р хуудас/,
Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /34-р хуудас/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгч А.А нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт "42-98 СЭН" улсын дугаартай "Toyota prius" загварын тээврийн хэрэгслийг 2,17 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,
Мөн 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрөөс 05 дугаар сарын 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт "42-98 СЭН" улсын дугаартай "Toyota prius-41" загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд цагдаагийн алба хаагчид согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн ” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Тэрээр нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.А-н “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******ын хувьд 2 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэм хор, хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой байдаг. Шүүгдэгч А.*******ын хувьд өмнө зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан хэдий ч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тухайн ял нь зорилгодоо хүрээгүй байна тийм учир энэ удаа цээрлүүлэх зорилготой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн тул хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа зэрэг мөн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Урьд шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас үлдсэн 1 жил 2 сар 24 хоногийг нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сар 24 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэх байр суурийг илэрхийлсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ. “...Эрүүгийн хуульд тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх хэрэглэх боломжтой...” гэх дүгнэлтийг илэрхийлсэн.
Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн…” гэх хүндрүүлэх нөхцөл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.А-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг үйлдэж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаагүй зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-н урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 24 хоногийн эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах эрх хасах ял дээр нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг нийт 3 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, эрх хаяах ялын хугацааг хорих ял эдэлж дуусан үеэс эхлэн тооцох нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч А.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овгийн А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* овгийн А.А-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн А.А-т оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-н урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 24 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах эрх хасах ял дээр нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг нийт 3 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ