Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 31

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Г.Ховор-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201701070031 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга                               Ц.Баясай                         

           Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Д.Цэнд-Аюуш

           Шүүгдэгч                                               Г.Ховор-Эрдэнэ нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж С.Оюунсайхан, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 4 дүгээр гудамжны 1 тоот хашаанд оршин суух,

             Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж нэг жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан хэрэг хариуцах чадвартай, Сүмийнхэн овгийн Галбадрахын Ховор-Эрдэнэ/РД:НЮ81070775/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Ховор-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 4 дүгээр гудамжны 1 тоотод өөрийн төрсөн эх 65 настай Сэр-Одын Оюунсайханыг 2016 оны 04 дүгээр сард төмсний хучмал хийсэн байхад агсам тавьж төмсний хучмалаар нурууны ар хэсгийг нь түлсэн, 2016 оны 06 дугаар сарын эхээр хамтран амьдрагч Ц.Мөнгөнтуяаг өмөөрч эцэг Ш.Галбадрахын гэрт үсдэж, алгадаж зодсон мөн өдрийнхөө орой өөрийн гэртээ үсдэж, алгадаж зодсон, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хамтран амьдрагч Ц.Мөнгөнтуяаг өмөөрч үсдэж удаа дараалан байнга зодсон, мөн байнгын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж “архины мөнгө нэхэж, агсам тавих” зэргээр байнгын сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлэн тарчлаасан.

Мөн яллагдагч Г.Ховор-Эрдэнэ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн 15 настай охин Ц.Номин-Эрдэнэ, насанд хүрээгүй 12 настай хүү Ц.Сод-Эрдэнэ нарыг байнга “архи олж ир гэж гэрээс хөөж, хоол хийсэнгүй гэж загнаж, агсам тавих” зэргээр гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэж тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:         

  •           үүгдэгч Г.Ховор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Дунд зэрэг хэрэглэдэг. Би согтууруулах ундаа хэрэглэх үедээ ээж Оюунсайханаас нэг удаа архины мөнгө нэхэж байсан. Энэ үйлдэл маань нэг бус удаа буюу хэд хэдэн удаа нэхэж байсан. Би хүүхдүүдээсээ архи болон мөнгө нэхэж байгаагүй. ...Би хүү Сод-Эрдэнэ, охин Номин-Эрдэнэ нар руу орилж хашхирсан зүйл байхгүй. Гэхдээ эцгийн хувиар хэлэх үгээ хэлдэг. Надад зодож цохиж байсан удаа байхгүй. Надад одоо эхнэр байхгүй. Мөнгөнтуяа гэж хүүхэнтэй сүүлд найзалж байсан. Одоо бол найзлахаа больсон. Надад охиноо зодож, цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/

           Шүүгдэгч Г.Ховор-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ээжийгээ үсдсэн үйлдэл маань үнэн, тухайн үед хамт ирсэн хүүхнийг маань ээж хэл амаар доромжлоод байсан. Архи уудаг нь миний буруу, архи уусан үедээ их бага хэмжээгээр хүчирхийлэл үйлддэг байх, хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна. Би гадуур уугаад л явдаг. Ээжийг үсдэж зодсон асуудал бол 2016 оны 6 сарын үед болсон үйл явдал, тухайн үед Мөнгөнтуяа анх удаа манайд ирж байсан, тэр үед би ч согтуу байсан, тэгээд намайг тэр хүүхнийг дагуулаад ирэхэд ээж уурлаад “бас нэг архичин дагуулаад ирлээ” гээд элдвээр хэлээд байхаар нь тэр хүүхнийг сонсчихвий гээд “та дуугүй байгаач” гээд амыг нь тагласан асуудал байгаа, сайн санахгүй байна. Хүүхдээ хүмүүжилтэй болгох гэж суниалгадаг асуудал байсан, хүүгээ хүний дор оруулахгүй, хатуужилтай хүн болгох гэсэндээ ийм зүйл хийдэг, архи уудагтаа их гэмшиж байна... Архи уухаараа дотор сэтгэлдээ бухимдсан байдлаа гаргачихдаг, эрүүлдээ бүрэгдүү нэг их зүйл яриад байдаггүй, дуугүй юм бодоод төлөвлөөд байж байдаг. Согтчихоороо “ээж ээ, та намайг ойлгохгүй байна, хичээгээд байхад болохгүй байна, надад ажил олдохгүй хэцүү байна” гэж бухимдсан байдал гаргадаг. Миний архи ууснаас болдог юм байна, би цагдан хоригдохоосоо өмнө баривчилгаанд явж байсан, овоо ухаан сууж байсан, сая энд цагдан хоригдож суухдаа их зүйл бодлоо, аймшигтай байдаг юм байна, миний амьдрал нурж байгаа юм байна гэдгийг ойлгосон буруугаа гүнээ ухамсарлаж байна…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

           Хохирогч С.Оюунсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Г.Ховор-Эрдэнэ 2015 оноос хойш Архангай аймгийн хүүхэнтэй сууж байгаа гээд дагуулаад ирсэн. Тэр хүүхэнтэйгээ нийлж Багануурын архи уугаад байдаг хүмүүсийг цуглуулаад архидаад байж байдаг. Өдөр болгон архидацгаадаг. Тэр хүүхэнтэй нийлснээс хойш манай хүүгийн зан араншин эвдэрч муухай ааштай болсон. Ховор-Эрдэнэ манай эхнэрийн хэлсэн үг миний үгтэй адил үйлчилнэ. Бид хоёрыг юу л гэж хэлнэ та нар бүгдийг нь биелүүлэх ёстой шүү гэж хэлдэг байсан. ...Ховор-Эрдэнэ тэр хүүхнээ өмөөрөөд намайг үсдээд алгадаад зодсон. Тэгж зодсон хугацаа 2016 оны 06 дугаар сарын эхээр зодсон. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үсдэж зодсон. Тэгсэн манай талийгаач нөхөр салгаж авсан. Тэгэхэд манай хоёр хүүхэд “Ааваа болиоч ээ ээжийг аллаа шүү дээ” гэж хэлсэн. ...Тэгээд маргааш өглөө нь хот явлаа зардлын мөнгө өг гэхээр нь би 15.000 төгрөг өгсөн чинь миний өгсөн мөнгөөр архи аваад уучихсан тэгээд дахиад мөнгө нэхэхээр нь 20.000 төгрөг өгч явуулсан. Тэгээд хэд хоног хот явж санаа амарсан. ...Ховор-Эрдэнэ сүүлийн үед архи уухаар орилж чарлаад бүх юмаа авч шидлээд би бүгдийг нь мэдэж байна, та нар дуугүй байгаарай гээд орилоод байдаг. Тэгээд хамгийн сүүлд сая согтуу ирээд бүх гэрлээ унтраа гэж орилоод гэрэл унтраалгаад тухайн үед зул барьж байсан чинь барьж байсан зулыг минь аваад шидчихсэн. ...Тухайн үед манай бага хүү цагдаад дуудлага өгсөн байсан. Манай бага хүү би цагдаа дуудсан та аавын зодуурыг даахгүй шүү дээ та үхчихвэл бид хоёр яах юм бэ гээд уйлаад байсан. ...Ховор-Эрдэнэ хоёр хүүхдээ зодож байгаагүй. Харин архи уусан үедээ агсам тавьж орилж хашхирч байсан. Талийгаач аавыгаа амьд байхад архины мөнгө нэхээд аав нь байхгүй гэж хэлсэн чинь бага хүүгээ хүйтэн өвөл гадаа зогсоож байсан. Тэгэхэд нь аав нь загнаж оруулж байсан. ...Ховор-Эрдэнэ нь дандаа архи нэхээд хэл амаар доромжилж айлгаад байдаг болохоор нь зодсон талаар сайн санахгүй байна. Архи олж ир гээд намайг хөөгөөд байдаг. 2016 оны 04 дүгээр сард согтуу найз Бодио гэдэг залуутай орж ирэхээр нь би хоол хийж өгсөн чинь уурлаад хоол хийж байсан төмсний хучмал руу өшиглөж намайг төмсний хучмалаар нурууны ар хэсэгт түлсэн. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны үед эхнэр Отгоогоо өмөөрч намайг манай гэрийн гал тогооны өрөөнд үсдээд алгадаж зодсон. Энэ үед миний 2 ач аавынхаа 2 талаас зуурч салгасан. Тухайн өдрийнхөө орой  манай нөхөр Ховор-Эрдэний байшин дотор айлын гэр мод эрээлээд байж байхад Ховор-Эрдэнэ Отгоотой гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй намайг үсдэж алгадаж зодсон. Тэгэхээр нь би архины мөнгө өгч гаргасан. Тухайн өдрийн орой би эмнэлэг орж даралтны тариа хийлгэсэн. Ер нь бол архи олж ир гэж хэлээд орилоод хөөгөөд л байдаг. Би тэгэхээр нь өөрийн мэдрэлгүй айгаад нимгэн хувцастай гарч гүйгээд архи авчирч өгдөг. ...Ховор-Эрдэнэ 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бид  нарт агсам тавиад цагдаад дуудлага өгсний дагуу 2017 оны 01 сарын 16-ны өдөр шүүгч 30 хоногоор баривчлаад 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр  Багануурт ирээд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр архи ууж дарамталж агсам тавиад байхад нь би цагдаад дуудлага өгөөд тэр өдрөө хоригдсон. Одоо хүртэл хориотой  байгаа түүнээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш архи уугаад агсам тавих байсан байхаа. Би Ховор-Эрдэнийг гэрт орж ирээд агсам тавиад  орилоод байхаар нь өөрийн мэдэлгүй юу хийхээ мэдэхээ болиод гарч гүйгээд архи авч өгдөг. Би сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй дарамттай байдаг. Би шүүх хуралдаанд оролцохгүй, миний хохирогчоор өгсөн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн би хоёр хүүхдээ шүүх хуралд оролцуулмааргүй байна. Ховор-Эрдэнэ 2 хүүхдээ яг барьж авч зодохгүй ч гэсэн загнаж  зандраад “та хоёр миний хүүхэд мөн үү” гээд орилоод байдаг. Харин орилж хашхираад зандраад байдаг. Их хүчтэй чанга орилж хашхираад байдаг. Ингэж хүүхдүүдээ айлгаж ичээгээд зовоогоод байдаг…” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

           Насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав эрүүлдээ бол зүгээр энгийн харилцаатай байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “мөнгө байна уу байгаа биз дээ, дэлгүүр явж архи олж ир” гэж орилж хашхираад байдаг. Манай ээж буюу эмээг “Энэ их тэнэг авгай” гээд зодох гээд дайраад байдаг. Бас аав бид хэд гэртээ байж байхад согтуу ах орж ирээд хоол нэхээд би хоол хийж өгөөд байж байсан чинь аав надад “Энэ ахынхаа хувцсыг өмсгөж өгөөд гаргаж өг” гэж хэлж байсан. Аав согтуу ирэхээрээ дүүг хатуужилтай хүн болгоно гээд өшиглөж, гар руу нь цохидог юм. Тэгээд манай дүү рүү “чи ер нь миний хүүхэд мөн юм уу, чи том болоод намайг зодно тэ” гээд орилоод хашхираад дайраад байдаг. Манай дүү одоо их аймхай ааваас их айдаг болсон. Аав согтуу ирэхээрээ ээжийг /эмээг/ “архины мөнгө өг” гээд зодоод байдаг. Үснээс нь зулгаагаад алгадаад хааяа аяга авч шиддэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

           Насанд хүрээгүй хохирогч Ц.Сод-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав архи ууж ирчихээд “эмээг хоол хийсэн үү” гэж асуугаад хоол хийгээгүй болохоор нь үсдээд алгаддаг. Тэгээд намайг хүрээд ир “хоол хий, хувцас тайл, ор засч өг”  гэж хэлдэг. Эдгээр үйлдлүүд нь тус тусдаа болж байсан үйлдлүүд. Согтуу орж ирэх болгондоо ямар нэг байдлаар биднийг хүчирхийлдэг. Би эмээг яг хэдийд хэдийд зодож байсныг санахгүй байна 4-5 удаа зодож байсан. Эмээг зоддог шалтгаан нь эмээг аавын өөдөөс үг хэлэхээр зодоод байдаг. Бас архи ууж ирчихээд архины мөнгө олж ир, архи олж ир гэж байнга нэхдэг. 2017 оны 01 дүгээр сарын үед аав өөрийнхөө утасны симийг алга болгочихоод миний зүүн талын хөлний шилбэ рүү өшиглөж байсан. Би аавтай байхаар маш их айдаг. Манай аав согтуу орж ирэхээрээ гэрэл унтраа, гэрэл унтраахаар хувцас тайл гэж хэлээд гэрийн хаалга үүд өшиглөөд эмээг зодох гээд дайраад байдаг. Манай аав 7 хоногтоо 1-2 удаа хүчирхийлэл үйлддэг. Аав ер нь их уусан үедээ байнга хүчирхийлэл үйлддэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

           Гэрч Ц.Мөнгөнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Ховор-Эрдэнэ архи их уух дуртай болчихсон. 7 хоногт бараг 7 удаа архи уудаг. Архи уугаагүй үедээ зан байдлын хувьд даруу төлөв харин архи уухаараа юу ч хийж мэднэ. Ээжийгээ зодоод байдаг. Өмнө нь намайг архи уусан үедээ нэг удаа зодож байсан. Би тухайн үед гэмтээгүй. ...Архи уухаараа догшин хэрцгий авиртай. Г.Ховор-Эрдэнэ гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай. Эрүүл үедээ бас ч гэж гайгүй харилцана. Согтуу үедээ догшин авирлаад ээж С.Оюунсайханыг зодож байхыг би нэг удаа харсан. Ээжийгээ үсдэж татаж унагаад багалзуурдаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

           Гэрч Д.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 1 дүгээр хороог хариуцсан хэсгийн байцаагчаар ажилладаг. Г.Ховор-Эрдэнэ нь байнга архидан согтуурч манайд дуудлага ирүүлдэг. Дуудлагаар очиход ээж болон хүүхдүүдээ айлгаж агсам тавьж дарамталсан шинжтэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

           Гэрч Б.Рэнжэндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хуцаагийн 4 дүгээр гудамжны 1 тоотод очиход Г.Ховор-Эрдэнэ нь над руу “Бандийн хамаа хоёулаа гараад уулзъя чиний амьдралаар тоглочих чадал надад байгаа шүү. Юу ч болоогүй биз дээ хэлэлдээ гурван пизда минь гэж ээж хүүхдүүддээ хэлсэн. Тэгэхэд ээж болон хүүхдүүд нь юу ч дуугараагүй бөндөгнөлдөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

           Гэрч Х.Мөнх-Ундрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Г.Ховор-Эрдэнийг ээж С.Оюунсайханыг зодож дарамталж байгааг нүдээр хараагүй. Харин ээж нь манай дэлгүүрт орж ирээд “мөнгө зээлээч хүүдээ өгч явуулаад гарсных нь дараа эргүүлээд өгье” гэж хэлдэг. Энэ үйлдэл нь намайг байх хугацаанд хоёр удаа болж байсан. Нэг удаа хажуу айлын эмээ мөнгө зээлэхээр орж ирэхдээ өвлийн хүйтэнд нүцгэн хоолойгоо чичгэнүүлж мөнгө зээлээч гэж хэлж байсан. Г.Ховор-Эрдэнэ гэж залууг энэ хавийн хүмүүс нэлээд архи уудаг гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

             Хохирогч С.Оюунсайханд эрсдэлийн үнэлгээ хийсэн тухай баримтууд / хх-ийн 63-74 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэнэ, Ц.Сод-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон баримт /хх-ийн 57-61хуудас/,

Шүүгдэгч Г.Ховор-Эрдэнийн урьд эрүүлжүүлэгдэж, захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авагдаж байсан талаарх лавлагаанууд болон Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэвэр /хх-ийн 9-21 дүгээр, 79-80 хуудас/,

Багануур дүүрэг дэх Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээс Цагдаагийн байгууллагад гарагасан: “Тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Галбадрахын Ховор-Эрдэнэ/РД:НЮ81070775/ нь архидан согтуурсан үедээ удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 5.2, 7.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн мэдээллийг шалган хариу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

           Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 55, 75-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г.Ховор-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 4 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байх гэртээ өөрийн төрсөн эх 65 настай Сэр-Одын Оюунсайханыг 2016 оны 04 дүгээр сард төмсний хучмал хийсэн байхад агсам тавьж төмсний хучмалаар нурууны ар хэсгийг нь түлсэн, 2016 оны 06 дугаар сарын эхээр хамтран амьдрагч Ц.Мөнгөнтуяаг өмөөрч эцэг Ш.Галбадрахын гэрт үсдэж, алгадаж зодсон мөн өдрийнхөө орой өөрийн гэртээ үсдэж, алгадаж зодсон, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хамтран амьдрагч Ц.Мөнгөнтуяаг өмөөрч үсдэж удаа дараалан байнга зодсон, мөн байнгын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж архины мөнгө нэхэж, агсам тавих зэргээр байнгын сэтгэл санааны дарамт үзүүлж тарчлаасан.

Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн насанд хүрээгүй 15 настай охин Ц.Номин-Эрдэнэ, 12 настай хүү Ц.Сод-Эрдэнэ нарыг архи олж ир гэж гэрээс нь хөөж, хоол хийсэнгүй гэж загнаж, агсам тавих зэргээр сэтгэл санааны дарамтанд оруулж тарчлаасан зэрэг үйлдлүүд хийсэн болох нь хохирогч С.Оюунсайханы “...2016 оны 06 дугаар сарын эхээр үсдээд алгадаж зодсон. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үсдэж зодсон. 2016 оны 04 дүгээр сард согтуу нуруу руу нь өшиглөж, төмсний хучмалаар нурууны ар хэсэгт түлсэн. 2016 оны 06 дугаар сарын 10-ны үед эхнэр Отгоогоо өмөөрч үсдэж алгадаж зодсон…” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ц.Номин-Эрдэнэ болон Ц.Сод-Эрдэнэ нарын “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “мөнгө байна уу байгаа биз дээ, дэлгүүр явж архи олж ир” гэж орилж хашхираад байдаг. ...Аав согтуу ирэхээрээ дүүг хатуужилтай хүн болгоно гээд өшиглөж, гар руу нь цохидог юм. ... намайг хүрээд ир “хоол хий, хувцас тайл, ор засч өг”  гэж хэлдэг. Эдгээр үйлдлүүд нь тус тусдаа болж байсан үйлдлүүд. Согтуу орж ирэх болгондоо ямар нэг байдлаар биднийг хүчирхийлдэг...” гэсэн мэдүүлгүүд болон дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй байна. Хэрэгт цугларсан баримтууд нь тухайн хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадаж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэж байна.

Шүүгдэгч нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх”-ийг бүдүүлгээр зөрчжээ.

            Г.Ховор-Эрдэнэ нь энэ дээрхи үйлдлүүдийг хүсэж хийсэн байх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гэр бүлдээ үүссэн асуудлуудаар маргах явцдаа хохирогчийг алгадах, үсдэх гэх мэт арга хэлбэрээр зодсон түүнчлэн хүүхдүүдээ хэл амаар доромжлох, агсам тавих, том дуугарах зэргээр айлган сүрдүүлсэн үйлдлүүдийг тодорхой завсарлагатайгаар үргэлжилсэн цаг хугацаанд хийсэн нь хохирогч нарт бие махбодийн болон сэтгэл санааны зовиур, шаналгаа, өвдөлтүүдийг учруулсан буюу зовоон тарчлаасан гэж үзэх үндэслэл, шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч Г.Ховор-Эрдэнийг төрсөн эх С.Оюунсайханыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, өөрийн насанд хүрээгүй охин Ц.Номин-Эрдэнэ, насанд хүрээгүй хүү Ц.Сод-Эрдэнэ нарт тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Г.Ховор-Эрдэнийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 55 дугаар хуудас/ тогтоогдсон болно.    

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 56.1.10 дахь хэсэгт зааснаар өндөр настаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байна.

Иймд шүүгдэгч Г.Ховор-Эрдэнийн хувийн байдал болон дээрхи нөхцөл байдлыг харгалзан сонгох ялуудаас хорих ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар үргэжлүүлэн цагдан хоригдсон бөгөөд нийт 60 хоног цагдан хоригдож байгаа болно.

Шүүгдэгч Г.Ховор-Эрдэнэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Сүмийнхэн овгийн Галбадрахын Ховор-Эрдэнийг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Сүмийнхэн овгийн Галбадрахын Ховор-Эрдэнэд нэг /1/ жил нэг/1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ховор-Эрдэнийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Ховор-Эрдэнийн цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Шүүгдэгч Г.Ховор-Эрдэнэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ховор-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ховор-Эрдэнэд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.БЯМБАЖАВ