Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2020/00618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* суманд 1982 оны 09 дүгээр сарын 02-ны  өдөр  төрсөн, 38 настай, эмэгтэй,  бүрэн  дунд  боловсролтой, мэргэжилгүй, XXEM хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хүүхдүүдийн хамт ******* сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны 4 тоотод оршин суух, регистрийн дугаар ******* ******* овогт *******гийн *******мөрөнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Улаанбаатар хотод 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3,  аав, ээжийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг ******* дугаар хороо, ын 8-114 тоотод оршин суух, регистрийн дугаар ,   овогт ийн д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******мөрөн, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Амарсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.*******мөрөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тай 2013 онд танилцаад хамтран амьдарч байсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. нь ирэн очин байдаг байсан. Ингээд бид хоёр дундаасаа 2016 оны 6 сарын 26-ны өдөр хүү ийг төрүүлсэн. Би өөрөө 9-16 насны 3 хүүхэдтэй юм. Хамт байхад маш хэцүү, хардах, зодох байнгын дарамттай байсан. Намайг ажлаа хийж байхад ар өврөөс тагнаад чи утсаар ярьлаа гээд хүсэл зоригийг минь байнга хаан боогдуулдаг байсан. Энэ байдал нь бүр гэр бүлийн хүчирхийлэл болж сая шүүхээр 1 жилийн хорих ялыг нэг жилээр хянан харгалзаад байгаа. Миний хувьд том болчихсон хүүхдүүдтэй, гэтэл нь миний хүүхдүүдэд гар хүрч түүнээс бид хоёр байнга маргаж би хүүхдүүдээ өмөөрч хамт байх боломжгүй болсон. Одоо миний хувьд хүү ийг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа. Харин аас тэтгэлэг авахаас татгалзаж байна. нь одоо ажилгүй, сая шүүхээр шийдүүлээд тэнсэн харгалзах ялтай байгаа байдлыг харгалзан энэ удаа хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******мөрөнгийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хамтын амьдралтай байсан үнэн. *******мөрөн нь 3 хүүхэдтэй хүүхдүүд нь том болчихсон. Хүүхдүүд нь гадуур хэсээд байхаар нь би үг хэлдэг түүнээс болж бид хоёр муудалцаж маргалддаг. Энэ байдлаас үүдэн намайг цагдаад өгч шүүхээр шийдүүлсэн. Бид хоёр 2013 онд танилцаад хамт амьдарч байх хугацаандаа 2016 оны 6 сарын 26-ны өдөр хүү ийг төрүүлсэн. Миний хүүхэд мөн. Миний хувьд хүүхдээ харж хандаж байгаа цаашид ч харж хандаж явна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.*******мөрөн нь хариуцагч Т.д холбогдуулан Хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулахаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэгч Ц.*******мөрөн, хариуцагч Т. нар нь 2013 онд танилцан дотно харьцаа тогтоож улмаар 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүү ийг төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Ц.*******мөрөн, Т. нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж хуульчилсан байх бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Т.ий эцэг ийн нь захиргааны журмаар өөрөөр овоглон төрсний гэрчилгээг авсан байх ба энэ талаар маргаан үүсээгүй болно.

Нэхэмжлэгч Ц.*******мөрөн нь хариуцагч Т.д холбогдуулан хүүхдээ өөрийн асрамжинд авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэн алин нь эхийнх нь асрамжинд байхад татгалзаагүй, хариуцагч Т. нь хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд харшлаагүй болно.

Мөн нэхэмжлэгч Ц.*******мөрөн нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд цаашид хүүхдийн эрх ашигийн үүднээс дахин хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Ц.*******мөрөн нь улсын тэмдэгтийн хураамжинд 101 764 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжинд 101 764 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******мөрөнд олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Долоод овогт ы ийг эх Ц.*******мөрөнгийн асрамжинд үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Ц.*******мөрөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101764 төгрөг гаргуулан улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжинд 101764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******мөрөнд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА