| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2017/0013/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2017-04-26 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 32
дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох *******010705 дугаартай эрүүгийн хэргийг 017 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******
Хохирогч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч: ******* нар оролцов.
******* нь ******* оны ******* дүгээр сарын -ны орой 3 цагийн үед дүүргийн дугаар хороонд байрлах Замын цагдаагийн постоос ертөнцийн зүгээр зүүн зүгт хатуу хучилттай асфальтан зам дээр Соната 6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад унаж явсан Мустанг маркийн мотоцикльтой мөргөлдөж мотоциклийг жолоодож явсан нас барж, биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Хэрэг гарсан газрын үзлэгийн тэмдэглэлд
Үзлэгийг ******* оны ******* дүгээр сарын -ны цаг 59 минутад эхэлж хийв... дүүргийн дугаар хорооны цагдаагийн Галуут *******0 постоос ертөнцийн зүгээр зүүн зүгт Улаанбаатар хотоос зүүн аймгууд руу чиглэсэн эгнээ эсрэг урсгалтай хатуу ' хучилттай асфальтан зам байв...Тээврийн хэрэгсэл анх тоормослосон хэсгийг “А” цэгээр тэмдэглэв. Уг А цэг нь зүүн талын дугуйны мөрийн эхлэл байх ба зүүн тийш 69 метр үргэлжилнэ. А цэг нь эгнээ тусгаарлах зурааснаас дотогш 30 см зайд байв. “А” цэгээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 51 метр 80 см зайд 50-60 орчим насны эрэгтэй хүний цогцос дээшээ харсан байдалтай байв... зүүн тийш харсан байрлалтай улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл зогссон байв. Уг машины зүүн урд дугуй хагарсан, крыло дотогш хумигдсан, зүүн талын гэрэл хагарч бутарсан гупер унаж хагарсан, копут нь сөхөгдөж зүүн талдаа улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогджээ.
“А” цэгээс баруун хойд зүгт 73 метр 80 см зайд улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикп байсан ба урд гэрэл, крыло эвдэрч хумигдсан, бак нь баруун талаасаа цохигдож хумигдсан, зүүн талын бак нь эвдрэл багатай, дугуй бүтэн байна гэжээ. ..гэрэл зургийн аппаратаар *******1 кадр зураг бэхжүүлэв.. хэргийн газарт хийсэн хэмжилтийн схемд: Анх мөргөлдсөн цэгийг “А” цэгээр тэмдэглэв гэжээ. /1-р хх-3-13/
Шүүх эмнэлгийн 09/шэ010 дугаартай актын дүгнэлтэд
Шинжээчийн ******* оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 89******* тоот дүгнэлтэд:
Шинжээчийн ******* оны 0******* дүгээр сарын 8-ны өдрийн 3*******71 дугаартай дүгнэлтэд:
Шинжээчийн ******* оны 5 дугаар сарын *******-ний 760 дугаартай дүгнэлтэд:
Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан ******* оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтэд:
% улсын дугаартай хар өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Зориггбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь осол болох үед 106 км цагийн хурдтай явж байсан байна.
б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба /Замын цагдаагийн алба]-нд тэмдэглүүлсэн байх
Улаанбаатар хотын цагдаагийн газрын техникийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан ******* оны 8 дугаар сарын 0-ны өдрийн *******01 дугаартай дүгнэлтэд:
Замын цагдаагийн албаны хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан ******* оны 1 дугаар сарын 7-ны өдрийн 679 дугаартай дүгнэлтэд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ :
Би өөрийн улсын дугаартай хар өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* оны ******* дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төвөөс Хэнтий аймаг руу явах ******* хүн аваад Хэнтий рүү орой 0 цаг 30 минутын үед хөдөлсөн... цаг 30 минутын үед дүүргийн нутаг дэвсгэр рүү ороод цагдаагийн пост өнгөрөөд нэг километр гаруй явж байтал баруун гар талаас буюу замын хажуугаас гэрэлгүй мотоцикл зам дээр ойгоод гарч ирсэн. Машины өмнө тулаад гарч ирсэн тул тормосоо гишгэсэн боловч мотоциклыг мөргөсөн. Мотоцикл гарч ирсэн талд ямар нэг туслах зам ч байгаагүй юм билээ. Буугаад хартал машины урд тал эвдэрсэн, нэг хүн замын зүүн талд, нөгөө хүн замын баруун талд хэвтэж байсан. Тэгээд би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Суурин газарт хурд хэтрүүлсэн гэм буруугаа хүлээж байна. Би мотоцикпийн жолоочийн оршуулгын зардалд 1 сая төгрөг, хүнд гэмтэл авсан Үүрийнцолмонг эмчлүүлэхэд 750 00 төгрөг нийт 3 750 000 төгрөгийг өгөөд байна гэв /Шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ:
******* оны ******* дүгээр сарын 8-ны өдрийн 1 цаг өнгөрч байх үед манай талийгаач нөхөр Б. хүү хамт дэлгүүр явж тамхи, хүнсний зүйл авна гээд улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг маркийн мотоцикп унаад явсан юм. Гэтэл цагийн үед эмнэлгээс ярьж танай хүү осолд орсон гэж хэлсэн. Уг ослоос болж нөхрийгөө алдсан. оршуулгын зардалд 1сая төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй гэв.
/Шүүх хуралдааны тэмдэглэл/ Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт:
“Ослоос хойш толгой өвддөг болсон. Элэг дэлүү тайралттай. Тархины зүүн тал өвддөг. Зүүн хөл хугарсан, шагайнаас доош мэдээгүй болсон байсан. Одоо таягтай явж байна. Ослын өмнө би дэлгүүрээс хавтгай шилтэй 100 граммын архи авч ганцаараа уусан. Тэгээд талийгаач Б. дэлгүүрээс гарч ирээд бид хоёр хөдөлсөн, түүнээс хойш осол юунаас болсон зэрэг үйл явдлыг санахгүй байгаа. Эмчилгээний зардал 750 000 төгрөг авсан. Эмнэлгийн ор хоногийн мөнгийг группт байдаг гээд надаас аваагүй, баримт гаргаж өгөөгүй тул баримтуудыг хангалттай бүрдүүлж чадаагүй юм гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
Би ******* оны ******* дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орох гээд хар өнгийн соната-6 маркийн автомашинд суугаад Улаанбаатар хотоос гарсан. дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн пост өнгөрөөд явж байхад хоёр хүн суучихсан, гэрэлгүй мотоцикл замын хажуу талаас гэнэт гараад ирсэн. Манай жолооч мотоциклийг хараад тоормосоо гишгэсэн боловч мөргөчихсөн гэжээ. /1-р хх 81-8/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
“Би ******* оны ******* дүгээр сарын 8-ны өдөр өөрийн найз Анумаралын хамт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явах гээд хар өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Улаанбаатар хотоос гарсан. Би хойд талын суудал дээр суугаад унтаж байсан. Гэтэл машин гэнэт огцом тормослосон, тэгээд сэртэл түс тас хийгээд явчихсан. Тэгээд машинаас буугаад хартал мотоциклтой хоёр хүн дайрсан байсан. Дайруулсан хоёр хүн машинаас нилээн зайтай зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан” гэжээ. /1-р хх 83-8*******/
Гэрч Анумаралын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:
“Бараан өнгийн машинд найз залуу хамт суусан. Уг машин ардаа 3 хүн, жолоочийн хажууд нэг хүнтэй нийт 5 хүнтэй Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу хөдөлсөн. Би замдаа унтаж сэрээд явж байтал гэнэт юм мөргөчих шиг болсон. Тэгээд буугаад хартал хүн мөргөчихсөн байсан, мотоцикл нь замын хажуу
руу унасан байсан, Тухайн үед бидний сууж явсан тээврийн хэрэгсэл хэр хурдтай явж байсныг мэдээгүй гэжээ. /1-р хх 85-86/
Иргэний нэхэмжпэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт:
улсын дугаартай Соната-6 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Одоо зээлийн үлдэгдэлд 1.65.500 төгрөг байна. Манай байгууллага барьцаа эд хөрөнгө болох дээрх тээврийн хэрэгслийг үрэгдэж, үнэгүйдсэн тохиолдолд үлдэгдэл зээлийн төлбөр болох 1.65.500 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. /1-р хх173-17*******/
*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:
“ овгийн нь урьд ял шийтгүүлж байгаагүй” гэжээ. /1-р хх 198 хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
******* нь ******* оны ******* дүгээр сарын -ны орой Соната-6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орохоор явахдаа 3 цагийн үед дүүргийн дугаар хороонд байрлах Замын цагдаагийн постоос зүүн тийш 1 км-ийн зайд хатуу хучилттай асфальтан зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн
Осол гарах үед жолооч ******* нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь “*******ын согтуурлын зэргийг драгер багажаар үлээлгэхэд
Ослын улмаас шүүгдэгч ын тээврийн хэрэгсэлд 1 850 000 төгрөгийн хохирол, нас барагч ийн мотоциклд 33 000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж авсан, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй байна. Шинжээчийн 71,*******01,679 дугаартай дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид гаргасан, дүгнэлтүүдийн үндэслэл нь тодорхой, хууль ёсны шаардлагыг хангасан байх ба тэдгээр дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүгүй байна.
Иймд дээрх баримтуудыг холбогдох үйлдлүүдийг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадсан, үйлдэлд хамаарал бүхий, эх сурвалж нь тогтоогдсон, хууль ёсны бөгөөд үнэн зөв нотлох баримтууд мөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь ослын үед Соната-6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь тогтоогдсон, В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа, Замын цагдаагийн газраас ирүүлсэн жолоочийн лавлагаа, 53867 дугаартай жолоочийн үнэмлэх зэрэг баримтуудад тусгагдсан бөгөөд хэрэг хариуцах чадвартай байна.
******* нь суурингийн замд хурд хэтрүүлэх нь осол гаргахгүй байх боломжтой гэж хөнгөмсгөөр найдсан болох нь “замын баруун гар талаас гэрэлгүй мотоцикл гэнэт гарч ирэхэд тоормос гишгэсэн боловч мөргөлдсөн” гэсэн өөрийнх нь мэдүүлэг, тоормос гишгэснээс цааш 67 метр явж байж Соната-6 маркийн автомашин бүрэн зогссон, тоормосны мөр эхэлсэн газар нь мотоциклийг мөргөсөн цэг мөн талаарх хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураг зэрэг баримтуудаас харагдаж байна.
Шинжээч эмчийн дүгнэлтээр *******гийн биед учирсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэпг хамаарна гэжээ.
Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохирсон, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын прокурорын 017 оны дугаар сарын 06-ны өдрийн 0******* дугаартай тогтоолоор /-р хх-*******1/ шинжээчдийн 71,*******01,679 тоот дүгнэлтүүдэд “Мустанг маркийн мотоциклийг жолоодож явсан Б. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид,
замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй” гэснийг үндэслэн “нас барагч ийг Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь хохирсон, хохирогч биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон” гэж үзээд хэрэгт холбогдсон этгээд нас барсан гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэв.
Энэ тогтоол нь нас барагч нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болохыг тодорхойлж байх тул шүүгдэгчид ял оногдуулах болон хохирол нөхөн төлөхөд харгалзах үндэслэл болно. Энэ тухай шүүх хуралдаанд оролцсон прокуророос шүүгдэгч *******, нас барагч Б. нар нь энэ гэмт хэрэгт 50, 50 хувийн буруутай гэж тэмдэглэсэн байна.
Шүүгдэгч нь хувиараа хөдөлмөрлөж өрхийн орлогоо бүрдүүлж эхнэр болон 1-6 насны хүүхдээ тэжээдэг, тогтмол орлогогүй, осолд орох үедээ ээж ийн өмчлөлийн Соната-6 тээврийн хэрэгслийг жолоодож хүн тээвэрлэж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.5 дахь хэсэпг заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн зэрэг шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан торгох, хорих ялуудаас хорих ялыг сонгож оногдуулах ба хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зайлшгүй хэрэглэнэ
******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдэхэд нас барагчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн болон бага насны хоёр хүүхэд, эхнэрээ тэжээн тэтгэх, гэр бүлдээ шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн тул ялыг тэнсэж, ялтны засрал хүмүүжлийг тодорхой хугацаагаар хянан харгалзвал зохино.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь ******* оны ******* дүгээр сарын 10-наас ******* оны ******* дүгээр сарын 0-ныг дуусталх хугацаанд бензин шатахуунд 1*******7 0 төгрөг хүнсэнд 633 100 төгрөг нийт 780 180 төгрөг зарцуулсан нь -р хавтасны 17, 19-р хуудаст авагдсан 1 ширхэг баримтаар нотлогджээ. Мөн шүүх хуралдаанд 017 онд 3 удаа ирж буцахад таксинд нэг удаа 8600 төгрөг зарцуулсан гэж тооцоход 51 600 төгрөг зарцуулсан нь дугаар хавтасны 68 дахь талд авагдсан баримт болон хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Түмэнжаргалд оршуулгын зардал болон мотоциклийн эвдрэлийн төлбөр, замын зардал нийт 1 06******* 780 төгрөг олгох үндэслэлтэй ба шүүгдэгч түүнд 1 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд ******* нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Оршуулгын зардалд тооцсон 75******* 000, 17******* 000 төгрөгийн хүнс авсан баримт /-р хх-18/ нь ******* оны ******* дүгээр сарын 05-ны өдрийнх буюу осол гарахаас ******* хоногийн өмнөх баримт болох нь тогтоогдсон, мөн -р хавтасны 18 дахь хуудасны 3******* 100 төгрөгийн хүнсний баримт нь мөн хавтасны 17-р хуудаст дахин авагдсан буюу давхардсан зэргийг үндэслэн нийт 1 16 7******* төгрөгийн баримтыг нотлох
баримтаар үнэлээгүйг тэмдэглэе.
Хохирогч Үүрийнцолмон эмчилгээний болон шүүх хуралдаанд 017 онд 3 удаа ирж буцсаны зардал зэрэгт нийт 719 933 төгрөгийг зарцуулсан нь 1-р хавтас хэргийн 167, 171, 17 дахь тал, дугаар хавтасны 18,68 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч ******* нь хохирогч 750 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлжээ. Хохирогч *******гийн ******* оны ******* дүгээр сарын 0-ноос 017 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд авч хэрэглэсэн хүнсний зүйлийн үнэ 699 19 төгрөг нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах зайлшгүй зардал биш тул нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.
Хохирогч Үүрийнцолмон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын хүү тул шүүгдэгч хохирлын төлбөрийг өгөхдөө хамтад нь өгч байсан тул нэгтгэн дүгнэхэд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүхэд нийт 3 6*******6
Шүүгдэгч Э. нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан 1 850 000 төгрөгийн хохирлыг өөрөө хариуцна гэснийг тэмдэглэе.
Нэткапитал финанс корпораци нь энэ хэрэгт зээлийн үлдэгдэл төлбөр 1 65 500 төгрөгийг нэхэмжлэн иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан бөгөөд 17 75 улсын дугаартай Соната-6 тээврийн хэрэгслийг барьцаалж зээлийн гэрээг , нартай хийсэн баримт 1-р хавтаст хэргийн 178-
Шүүгдэгч энэ хэрэпг цагдан хорих арга хэмжээ авагдаагүй. Энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, эд мөрийн баримтгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйл, 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэг, 9*******-98 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХнь:
5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д нэг сая /1 000 000/ төгрөг, *******д хоёр сая долоон зуун тавин мянган / 750 000/ төгрөг тус тус төлснийг дурдаж *******гийн гэм хорын төлбөрийн зургаан зуун ерэн есөн мянга нэг зуун ерэн хоёр /699 19/ төгрөгийн^- шаардлагыг
*******ын оршуулгын зардалд холбогдуулан ирүүлсэн нэг сая нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун далан дөрвөн /1 16 7*******/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ