Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 32

 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Зоригтбаатарт холбогдох 201601070085 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга:                          Ц.Баясай

Улсын яллагч:                                               М.Гэрэлбадрах

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:           Ц.Түмэнжаргал

Хохирогч:                                                      Т.Үүрийнцолмон

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Ж.Цэцэгээ

Шүүгдэгч:                Э.Зоригтбаатар нар  оролцов.

  Э.Зоригтбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хороонд байрлах Замын цагдаагийн постоос ертөнцийн зүгээр зүүн зүгт хатуу хучилттай асфальтан зам дээр Соната 6 маркийн 17-75 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Б.Эрдэнэпүрэвийн унаж явсан Мустанг маркийн мотоцикльтой мөргөлдөж мотоциклийг жолоодож явсан Эрдэнэпүрэв нас барж, Үүрийнцолмонгийн биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

Хэрэг гарсан газрын үзлэгийн тэмдэглэлд

Үзлэгийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны 22 цаг 59 минутад эхэлж хийв... Багануур дүүргийн 2 дугаар хорооны цагдаагийн Галуут 40 постоос ертөнцийн зүгээр зүүн зүгт Улаанбаатар хотоос зүүн аймгууд руу чиглэсэн 2 эгнээ эсрэг урсгалтай хатуу ' хучилттай асфальтан зам байв...Тээврийн хэрэгсэл анх тоормослосон хэсгийг “А” цэгээр тэмдэглэв. Уг А цэг нь зүүн талын дугуйны мөрийн эхлэл байх ба зүүн тийш 69 метр үргэлжилнэ. А цэг нь эгнээ тусгаарлах зурааснаас дотогш 30 см зайд байв. “А” цэгээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 51 метр 80 см зайд 50-60 орчим насны эрэгтэй хүний цогцос дээшээ харсан байдалтай байв... зүүн тийш харсан байрлалтай 17-75 УБР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл зогссон байв. Уг машины зүүн урд дугуй хагарсан, крыло дотогш хумигдсан, зүүн талын гэрэл хагарч бутарсан гупер унаж хагарсан, копут нь сөхөгдөж зүүн талдаа улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогджээ.

“А” цэгээс баруун хойд зүгт 73 метр 80 см зайд улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикп байсан ба урд гэрэл, крыло эвдэрч хумигдсан, бак нь баруун талаасаа цохигдож хумигдсан, зүүн талын бак нь эвдрэл багатай, 2 дугуй бүтэн байна гэжээ. ..гэрэл зургийн аппаратаар 41 кадр зураг бэхжүүлэв.. хэргийн газарт хийсэн хэмжилтийн схемд: Анх мөргөлдсөн цэгийг “А” цэгээр тэмдэглэв гэжээ. /1-р хх-3-13/

 

Шүүх эмнэлгийн 09/шэ010 дугаартай актын дүгнэлтэд

  1. Б.Эрдэнэпүрэвийн биед нуруу нугас тасрал, 2 тал бөмбөлгийн зулайн эдэд цус бүртгэл, эдийн няцрал, хэвлийн хөндийд цус хуралт, зүүн 6-9-р хавирганы далд хугарал, гялтан, булчинд цус хуралт, зүүн дунд чөмөгний ил хугарал, булчин шөрмөс тасрал, дух, эрүү, хүзүү, баруун зүүн гарын сарвуу, цавинд зулгаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тухайлбал авто ослын үед мөргөгдөх, цохигдох, дарагдах, чирэгдэх, дайрагдах үед нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Талийгаач нь авто ослын улмаас учирсан дээрхи хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ.
  4. Талийгаач Б.Эрдэнэпүрэвийн биед учирсан гэмтлүүд нь эмнэлгийн анхны тусламжаар амь насыг аврах боломж муутай байна.
  5. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цусны харьяалалтай байна
  6. Шинжилгээнд авсан гэх цусанд спиртийн зүйл илрээгүй гэжээ. /1-р хх-99-100 хуудас/

Шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 894 тоот дүгнэлтэд:

  1. Т.Үүрийнцолмонгийн биед дэлүүний задрал, элэгний холбоосын язрал, зүүн дунд чөмөг, шаант ясны далд хугарал, зүүн чамархайд шарх, дух зүүн гарын зөөлөн эдийн няцрал, зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл хатуу мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тоггонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт төгсгөлөөс хамаарна гэжээ /1-р хх-162-163/

Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3471 дугаартай дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн улсын дугааргүй хар өнгийн соната-6 маркийн автомашины урд салхины шилний зүүн талын шил арчигчийн суурь дээр яс мэт зүйл илэрсэн. Энэ нь АВО системээр В/3/ бүлгийн харъяалалтай байна.
  2. Улсын дугааргүй хар өнгийн соната-6 маркийн автомашины зүүн урд дугуй, обуд, крилон дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр В/3/ бүлгийн харъяалалтай байна. / 1-р хх 112 хуудас /

Шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний 2760 дугаартай дүгнэлтэд:

  1. Мотоциклын баруун урд талын тоормосны базуур хугарсан, хөдөлгүүрийн таг болон тогтоогч хэсгээрээ салж хагарсан. Урд талын хамгаалалтын төмөр гулзайсан. Урд болон зүүн талын хойд амортизатор гулзайсан. Шаврын хаалт урагдаж гулзайсан зэрэг гэмтлүүдтэй байна. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл байна.
  2. Мотоцикль нь зүүн урд хэсгээрээ ташуу байрлалтай мөргөлдсөн байна.
  3. Мотоциклын тоормосны механизм ажиллаж байна. Мотоциклын урд хойд талын эргэх дохионы гэрэл ослын өмнө байхгүй байсан байна. Урд талын гэрэл асаж байна. Хойд талын оврын болон тоормосны гэрэл асаж байх үедээ шатсан байна. Тухайн гэрлийг ослын өмнө болон ослын үед шатсан эсэхийг тогтоох боломжгүй /хх 118-119 хуудас/ хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх 120-125 хуудас /

Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 271 дугаартай дүгнэлтэд:

% 17-75 УБР улсын дугаартай хар өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Зориггбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. 17-75 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Зоригтбаатар нь осол болох үед 106 км цагийн хурдтай явж байсан байна.

  1. Улсын дугааргүй улаан өнгийн Мустанг маркийн мотоциклийг жолоодож явсан талийгаач Б.Эрдэнэпүрэв нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2-ийн а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх:

б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба /Замын цагдаагийн алба]-нд тэмдэглүүлсэн байх

  1. ын а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах /харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно/. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл [энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан] тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол [гарааш] буюу засварын газарт очно,
  1. ын в/ Мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 7.7-ын Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө гэсэн заалтууДыг зөрчсөн
  1. Улсын дугааргүй улаан өнгийн Мустанг маркийн мотоциклийг жолоодож явсан Б.Эрдэнэпүрэв нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
  2. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2760 тоот дүгнэлт болон хавтаст хэргийн 18 дугаар хуудасны зураг 5,6,7,8 дугаар фото зургаас харахад улсын дугааргүй улаан өнгийн Мустанг маркийн мотоцикл нь зорчих хэсгийн баруун гар талаас буюу 17-75 УБР улсын дугаартай хар өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгслийн баруун гар талаас явсан байх үндэслэлтэй байна /1-р хх 129-130 хуудас/

Улаанбаатар хотын цагдаагийн газрын техникийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 401 дугаартай дүгнэлтэд:

  1. 1772 УБУ улсын дугаартай хар өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Зоригтбаатар нь замын хөдөлгөөний заалт зөрчөөгүй, суурин замд 60 км цаг, суурингийн гаднах замд 80 км цаг, тууш замд 100 км цагийн хурдтай явсан бол мотоциклийн жолооч талийгч Эрдэнэпүрэв амжиж гарах боломжтой эсэхэд шинжээчид хариулах боломжгүй. Тухайн осол хэрэг болсон үеийн нөхцөл байдлаас харахад мотоциклийн жолооч талийгаач Эрдэнэпүрэв нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 77-д заасан “жолооч гараар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ /1-р хх-193-194/

Замын цагдаагийн албаны хөдөлгөөний хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 679 дугаартай дүгнэлтэд:

  1. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч нарын 271 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээчдийн 401 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариу өгөх боломжгүй
  2. Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Зоригтбаатар нь 106 км цагийн хурдтай явсан нь МУ-ын ЗХД-ийн 9.3-т “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км- ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй
  3. Мустанг маркийн мотоциклийн жолооч Эрдэнэпүрэв нь МУ-ын ЗХД-ийн 7.7-д “жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигч, замаас гарахдаа явган зорчигч унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах үндэслэл болсон байна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрэмд зам тавьж өгөх гэдгийг заахдаа "замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжпүүлэхгүй байх үйлдэл” гэж заасан байдаг гэжээ. /1-р хх-221-222/

Шүүгдэгч Э.Зоригтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ :

Би өөрийн 17-75 УБР улсын дугаартай хар өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төвөөс Хэнтий аймаг руу явах 4 хүн аваад Хэнтий рүү орой 20 цаг 30 минутын үед хөдөлсөн... 22 цаг 30 минутын үед Багануур дүүргийн нутаг дэвсгэр рүү ороод цагдаагийн пост өнгөрөөд нэг километр гаруй явж байтал баруун гар талаас буюу замын хажуугаас гэрэлгүй мотоцикл зам дээр ойгоод гарч ирсэн. Машины өмнө тулаад гарч ирсэн тул тормосоо гишгэсэн боловч мотоциклыг мөргөсөн. Мотоцикл гарч ирсэн талд ямар нэг туслах зам ч байгаагүй юм билээ. Буугаад хартал машины урд тал эвдэрсэн, нэг хүн замын зүүн талд, нөгөө хүн замын баруун талд хэвтэж байсан. Тэгээд би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Суурин газарт хурд хэтрүүлсэн гэм буруугаа хүлээж байна. Би мотоцикпийн жолоочийн оршуулгын зардалд 1 сая төгрөг, хүнд гэмтэл авсан Үүрийнцолмонг эмчлүүлэхэд 2 750 00 төгрөг нийт 3 750 000 төгрөгийг өгөөд байна гэв /Шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Ц.Түмэнжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ:

2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 21 цаг өнгөрч байх үед манай талийгаач нөхөр Б.Эрдэнэпүрэв хүү Үүрийнцолмонтой хамт дэлгүүр явж тамхи, хүнсний зүйл авна гээд улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг маркийн мотоцикп унаад явсан юм. Гэтэл 22 цагийн үед эмнэлгээс ярьж танай хүү осолд орсон гэж хэлсэн. Уг ослоос болж нөхрийгөө алдсан. Зоригтбаатар оршуулгын зардалд 1сая төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

/Шүүх хуралдааны тэмдэглэл/ Хохирогч Т.Үүрийнцолмонгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт:

“Ослоос хойш толгой өвддөг болсон. Элэг дэлүү тайралттай. Тархины зүүн тал өвддөг. Зүүн хөл хугарсан, шагайнаас доош мэдээгүй болсон байсан. Одоо таягтай явж байна. Ослын өмнө би дэлгүүрээс хавтгай шилтэй 100 граммын архи авч ганцаараа уусан. Тэгээд талийгаач Б.Эрдэнэпүрэв дэлгүүрээс гарч ирээд бид хоёр хөдөлсөн, түүнээс хойш осол юунаас болсон зэрэг үйл явдлыг санахгүй байгаа. Эмчилгээний зардал 2 750 000 төгрөг авсан. Эмнэлгийн ор хоногийн мөнгийг группт байдаг гээд надаас аваагүй, баримт гаргаж өгөөгүй тул баримтуудыг хангалттай бүрдүүлж чадаагүй юм гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Д.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

Би 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орох гээд хар өнгийн соната-6 маркийн автомашинд суугаад Улаанбаатар хотоос гарсан. Багануур дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн пост өнгөрөөд явж байхад хоёр хүн суучихсан, гэрэлгүй мотоцикл замын хажуу талаас гэнэт гараад ирсэн. Манай жолооч мотоциклийг хараад тоормосоо гишгэсэн боловч мөргөчихсөн гэжээ. /1-р хх 81-82/

Гэрч Б.Цогбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр өөрийн найз Анумаралын хамт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явах гээд хар өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Улаанбаатар хотоос гарсан. Би хойд талын суудал дээр суугаад унтаж байсан. Гэтэл машин гэнэт огцом тормослосон, тэгээд сэртэл түс тас хийгээд явчихсан. Тэгээд машинаас буугаад хартал мотоциклтой хоёр хүн дайрсан байсан. Дайруулсан хоёр хүн машинаас нилээн зайтай зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан” гэжээ. /1-р хх 83-84/

Гэрч Анумаралын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:

“Бараан өнгийн машинд найз залуу Цогбаярын хамт суусан. Уг машин ардаа 3 хүн, жолоочийн хажууд нэг хүнтэй нийт 5 хүнтэй Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу хөдөлсөн. Би замдаа унтаж сэрээд явж байтал гэнэт юм мөргөчих шиг болсон. Тэгээд буугаад хартал 2 хүн мөргөчихсөн байсан, мотоцикл нь замын хажуу

 

руу унасан байсан, Тухайн үед бидний сууж явсан тээврийн хэрэгсэл хэр хурдтай явж байсныг мэдээгүй гэжээ. /1-р хх 85-86/

Иргэний нэхэмжпэгч Ж.Гунгаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт:

17-75 УБР улсын дугаартай Соната-6 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Одоо зээлийн үлдэгдэлд 1.265.500 төгрөг байна. Манай байгууллага барьцаа эд хөрөнгө болох дээрх тээврийн хэрэгслийг үрэгдэж, үнэгүйдсэн тохиолдолд үлдэгдэл зээлийн төлбөр болох 1.265.500 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. /1-р хх173-174/

Э.Зоригтбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

“Тагалдар овгийн Энхзоригтын Зоригтбаатар нь урьд ял шийтгүүлж байгаагүй” гэжээ. /1-р хх 198 хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Э.Зоригтбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны орой Соната-6 маркийн 17-75 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орохоор явахдаа 23 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хороонд байрлах Замын цагдаагийн постоос зүүн тийш 1 км-ийн зайд хатуу хучилттай асфальтан зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн

  1. т заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчиж 106 км цагийн хурдтай явж байхдаа Б.Эрдэнэпүрэвийн унаж явсан Мустанг маркийн мотоцикльтой мөргөлдөж мотоциклийг жолоодож явсан Эрдэнэпүрэв нас барж, Үүрийнцолмонгийн биед дэлүүний задрал, элэгний холбоосны язрал, зүүн дунд чөмөг, шаант ясны далд хугарал, зүүн чамархайд шарх, дух зүүн гарын зөөлөн эдийн няцрал, зулгаралт зэрэг гэмтэл учирсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Осол гарах үед жолооч Э.Зоригтбаатар нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь “Э.Зоригтбаатарын согтуурлын зэргийг драгер багажаар үлээлгэхэд

  1. 00% гарч байв” гэсэн тэмдэглэлээр нотлогджээ.

Ослын улмаас шүүгдэгч Зоригтбаатарын тээврийн хэрэгсэлд 1 850 000 төгрөгийн хохирол, нас барагч Эрдэнэпүрэвийн мотоциклд 233 000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж авсан, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй байна. Шинжээчийн 271,401,679 дугаартай дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид гаргасан, дүгнэлтүүдийн үндэслэл нь тодорхой, хууль ёсны шаардлагыг хангасан байх ба тэдгээр дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүгүй байна.

Иймд дээрх баримтуудыг холбогдох үйлдлүүдийг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадсан, үйлдэлд хамаарал бүхий, эх сурвалж нь тогтоогдсон, хууль ёсны бөгөөд үнэн зөв нотлох баримтууд мөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь ослын үед Соната-6 маркийн 17-75 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь тогтоогдсон, В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа, Замын цагдаагийн газраас ирүүлсэн жолоочийн лавлагаа, 538672 дугаартай жолоочийн үнэмлэх зэрэг баримтуудад тусгагдсан бөгөөд хэрэг хариуцах чадвартай байна.

Э.Зоригтбаатар нь суурингийн замд хурд хэтрүүлэх нь осол гаргахгүй байх боломжтой гэж хөнгөмсгөөр найдсан болох нь “замын баруун гар талаас гэрэлгүй мотоцикл гэнэт гарч ирэхэд тоормос гишгэсэн боловч мөргөлдсөн” гэсэн өөрийнх нь мэдүүлэг, тоормос гишгэснээс цааш 67 метр явж байж Соната-6 маркийн автомашин бүрэн зогссон, тоормосны мөр эхэлсэн газар нь мотоциклийг мөргөсөн цэг мөн талаарх хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураг зэрэг баримтуудаас харагдаж байна.

Шинжээч эмчийн дүгнэлтээр Т.Үүрийнцолмонгийн биед учирсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэпг хамаарна гэжээ.

Иймд Э.Зоригтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохирсон, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор /2-р хх-41/ шинжээчдийн 271,401,679 тоот дүгнэлтүүдэд “Мустанг маркийн мотоциклийг жолоодож явсан Б.Эрдэнэпүрэв нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид,

 

замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй” гэснийг үндэслэн “нас барагч Эрдэнэпүрэвийг Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь хохирсон, хохирогч Үүрийнцолмонгийн биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон” гэж үзээд хэрэгт холбогдсон этгээд нас барсан гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэв.

Энэ тогтоол нь нас барагч Эрдэнэпүрэв нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болохыг тодорхойлж байх тул шүүгдэгчид ял оногдуулах болон хохирол нөхөн төлөхөд харгалзах үндэслэл болно. Энэ тухай шүүх хуралдаанд оролцсон прокуророос шүүгдэгч Э.Зоригтбаатар, нас барагч Б.Эрдэнэпүрэв нар нь энэ гэмт хэрэгт 50, 50 хувийн буруутай гэж тэмдэглэсэн байна.

Шүүгдэгч нь хувиараа хөдөлмөрлөж өрхийн орлогоо бүрдүүлж эхнэр болон 1-6 насны 2 хүүхдээ тэжээдэг, тогтмол орлогогүй, осолд орох үедээ ээж П.Оюунчимэгийн өмчлөлийн Соната-6 тээврийн хэрэгслийг жолоодож хүн тээвэрлэж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.5 дахь хэсэпг заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн зэрэг шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан торгох, хорих ялуудаас хорих ялыг сонгож оногдуулах ба хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зайлшгүй хэрэглэнэ

Э.Зоригтбаатар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдэхэд нас барагчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн болон бага насны хоёр хүүхэд, эхнэрээ тэжээн тэтгэх, гэр бүлдээ шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн тул ялыг тэнсэж, ялтны засрал хүмүүжлийг тодорхой хугацаагаар хянан харгалзвал зохино.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Түмэнжаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 2016 оны 4 дүгээр сарын 20-ныг дуусталх хугацаанд бензин шатахуунд 147 080 төгрөг хүнсэнд 633 100 төгрөг нийт 780 180 төгрөг зарцуулсан нь 2-р хавтасны 17, 19-р хуудаст авагдсан 12 ширхэг баримтаар нотлогджээ. Мөн шүүх хуралдаанд 2017 онд 3 удаа ирж буцахад таксинд нэг удаа 8600 төгрөг зарцуулсан гэж тооцоход 51 600 төгрөг зарцуулсан нь 2 дугаар хавтасны 68 дахь талд авагдсан баримт болон хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Түмэнжаргалд оршуулгын зардал болон мотоциклийн эвдрэлийн төлбөр, замын зардал нийт 1 064 780 төгрөг олгох үндэслэлтэй ба шүүгдэгч Зоригтбаатар түүнд 1 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд Ц.Түмэнжаргал нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Оршуулгын зардалд тооцсон 754 000, 174 000 төгрөгийн хүнс авсан баримт /2-р хх-18/ нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийнх буюу осол гарахаас 4 хоногийн өмнөх баримт болох нь тогтоогдсон, мөн 2-р хавтасны 18 дахь хуудасны 234 100 төгрөгийн хүнсний баримт нь мөн хавтасны 17-р хуудаст дахин авагдсан буюу давхардсан зэргийг үндэслэн нийт 1 162          274                                                     төгрөгийн баримтыг нотлох

баримтаар үнэлээгүйг тэмдэглэе.

Хохирогч Үүрийнцолмон эмчилгээний болон шүүх хуралдаанд 2017 онд 3 удаа ирж буцсаны зардал зэрэгт нийт 719 933 төгрөгийг зарцуулсан нь 1-р хавтас хэргийн 167, 171, 172 дахь тал, 2 дугаар хавтасны 18,68 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч Э.Зоригтбаатар нь хохирогч Үүрийнцолмонд 2 750 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлжээ. Хохирогч Т.Үүрийнцолмонгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ноос 2017 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд авч хэрэглэсэн хүнсний зүйлийн үнэ 699 192 төгрөг нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах зайлшгүй зардал биш тул нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.

Хохирогч Үүрийнцолмон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Түмэнжаргалын хүү тул шүүгдэгч хохирлын төлбөрийг өгөхдөө хамтад нь өгч байсан тул нэгтгэн дүгнэхэд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүхэд нийт 3 646

  1. төгрөгийн баримт ирүүлснээс 1 784 207 төгрөгийн хохирол баримтаар нотлогдож олгох үндэслэл тогтоогдсоноос шүүгдэгч 3 750 000 төгрөгийг төлсөн байна. Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирлын баримтууд бүхий 1 861 466 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э. Зоригтбаатар нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан 1 850 000 төгрөгийн хохирлыг өөрөө хариуцна гэснийг тэмдэглэе.

Нэткапитал финанс корпораци нь энэ хэрэгт зээлийн үлдэгдэл төлбөр 1 265 500 төгрөгийг нэхэмжлэн Ж.Гунгааг иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан бөгөөд УБР 17 75 улсын дугаартай Соната-6 тээврийн хэрэгслийг барьцаалж зээлийн гэрээг П.Оюунчимэг, Т.Энхзоригт нартай хийсэн баримт 1-р хавтаст хэргийн 178-

  1. дугаар хуудаст авагдсан байна. Уг нэхэмжпэл нь шүүгдэгч Э.Зоригтбаатарт хамааралгүй тул хэрэгсэхгүй болговол зохино.

Шүүгдэгч энэ хэрэпг цагдан хорих арга хэмжээ авагдаагүй. Энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, эд мөрийн баримтгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХнь:

  1. Тагалдар овгийн Энхзоригтын Зоригтбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Тагалдар овгийн Энхзоригтын Зоригтбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван 13/ жилийн хугацаагаар хасаж, гурван /3/ жил зургаан /6 / сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Зоригтбаатарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Э.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван /3/ жил зургаан /6/ сарын хорих ялыг тэнсэж гурван /3/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Зоригтбаатарт хяналт тавиХыг Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  6. Э.Зоригтбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр 538672 дугаартай жолооны үнэмлэхийг ШШГЕГ-ын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
  7. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд оногдуулах ялд тэнссэн ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шүүх шийдвэрлэх журамтайг тус тус мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зоригтбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Э.Зоригтбаатар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Түмэнжаргалд нэг сая /1 000 000/ төгрөг, Т.Үүрийнцолмонд хоёр сая долоон зуун тавин мянган /2 750 000/ төгрөг тус тус төлснийг дурдаж Т.Үүрийнцолмонгийн гэм хорын төлбөрийн зургаан зуун ерэн есөн мянга нэг зуун ерэн хоёр /699       192/    төгрөгийн^-                                                 шаардлагыг

Ц.Түмэнжаргалын оршуулгын зардалд холбогдуулан ирүүлсэн нэг сая нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун далан дөрвөн /1 162 274/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпорацын нэхэмжлэлтэй Э.Зоригтбаатарт холбогдох зээлийн төлбөр нэг сая хоёр зуун жаран таван мянга таван зуун /1 265 500/төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Энэ хэрэгт шүүхэд ирүүлсэн эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг тус тус мэдэгдсүгэй.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  4. Тогтоолд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж Э.Зоригтбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНБАТ