2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1295

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч И.Ганбат, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Аминаа,   

улсын яллагч Г.Энэрэл,  

иргэдийн төлөөлөгч Г.Бороо,

шинжээч Т.Амартүвшин,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

шүүгдэгч *********, өмгөөлөгч М.Алтанцэцэг,

шүүгдэгч *********, өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001090 дугаартай 3 хавтас хэргийг 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ***********

Шүүгдэгч: ************

Т*********ОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч ********* нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн “*********” гэх газар байрлах гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *********нүүрэн тус газар  2 удаа, төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд “баруун шанаанд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн болон баруун нүдний до********* зовхины зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч *********толгой, нүүр хэсэгт гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч *********, ********* нар бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 захын урд байх задгай хашаанд хардалтын улмаас *********нүүр, толгой, бие хэсэгт гар болон хөлөөрөө удаа дараа цохих, өшиглөх зэргээр з*********ож, эрүүл мэндэд “элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100 грамм, баруун, 8,9 дүгээр хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт зулгаралт” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж, уг гэмтлүүдийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгон онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үнэн зөв мэдүүлэг өгөөд явж байгаа. 5 сард хот********* ирээд *********г таньдаг болсон. Тэгээд хамт архи уугаад явдаг байсан. 07 сарын 16-ны өглөө Барс-2 захын үүдэнд *********тай таарсан. Хүнд нэлээд з*********уулсан байд*********байсан. 7 сарын 20-ны өдөр *********тай таарсан. Бид хоёр явж байтал ********* фризер дээр намайг хүлээгээд сууж байсан. ********* шууд очо********* *********г сууж байхад өшиглөж з*********сон. Би цуг сууж байсан ахыг дуудсан боловч ирээгүй. Тэгээд хашаанд байсан 4 хүнтэй нийлж архи уусан. ********* мөн 2 удаа ********* руу дайрсан. *********, ********* бид 3 хашаанд үлдсэн. Хэвлийгээр өвдөөд байна гэж ********* хэлсэн. Би жаахан илж өгөхөд гайгүй боллоо гэсэн. Өглөө нь эмнэлэг яв гэж ********* бид хоёр хэлсэн. ********* эгчээс 7000 төгрөг авч мөнгө нэмээд *********, ********* бид 3 архи авч уусан. Тэгээд ********* дээр очиж архи ууцгаасан. Шөнө босо********* ус уучихаад унтсан. Үүрээр нүүрэн дээр хүн цохих шиг болохоор нь сэрээд хартал ********* татаж байсан. Би түргэн дуудахаар явсан. ********* бид хоёр “GS” орж түргэн дуудсан. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. Цагдаа нартай явж байгаад *********ыг би зааж өгсөн. ********* гэх залуу бүгдийг мэдэж байгаа. *********, ********* хоёр миний эсрэг мэдүүлэг өгөх нь аргагүй. *********г ойрхон 2 удаа з*********сон, *********г доромжилдог байсан. 2024.09.10-ны үед ********* над руу захиа бичсэн. Харамсаж байна. Борнуурын хоёрыг з*********сон нь үнэн. Шөнө орж ирээд доромжло********* байхаар нь з*********сон. 07 сарын 20-нд би *********д гар хүрээгүй. 7 сарын 20-нд архинаас хэд татсан, босож яваагүй. 16-ны өдөр толгой руу нь 2-3 удаа цохисон. *********т з*********уулсан гэж ********* надад хэлсэн. Мөнх********* худлаа мэдүүлэг өгсөн байна. Хорих********* би 2 удаа *********ад захиа өгсөн. ********* худлаа мэдүүлэг өгсөн гэж б*********ож байна. *********ын ярьж байгаа худал” гэв.

Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 06 сарын сүүлээр *********, ********* нартай танилцсан. 7 сарын 14-нд *********, *********, *********, *********, ********* нартай уусан. ********* *********г хайгаад явж байхдаа ********* гэх залуутай явсан талаар ярьж олон удаа асуусан. *********г з*********сон. Өөрийгөө жирэмсэн гэж б*********сон гэж хохирогч хэлж байсан. Тэр өдрөөс хойш өдөр бүр л тааралдсан. ********* голдуу ганцаараа явж байсан. Сүүлд 07 сарын 18-нд *********, ********* нар байсан, архи ууж өнжсөн. 07 сарын 19-ний өглөө шар тайлах нэрээр ********* *********ыг явуулсан. Тэрний дараа ********* бид хоёр архинд яваад ирсэн. Тэр үед фризер дээр ********* нэг ахтай сууж байсан. Наад хашаанд *********, ********* нар маргалдаад байсан. Тэр үед энэ хоёр намайг муулаад байсан. Намайг хэтэрхий доромжилсон тул би маргаан дундуур нь орж *********тай маргалдсан. Би түлхэж унагасан, өмднөөс татахад нь жийж унагасан. Үүний дараа *********ыг ********* з*********сон. 07 сарын 19-ний орой 19-20 цагийн үед ********* намайг аваад явсан. 22-ны өглөө очих********* эмнэлэг, цагдаа ирсэн байсан. ********* цагдаатай ирж, би *********ыг барьж өгсөн гэдэг нь худлаа, би хайлцаж явсан. *********г би зааж өгсөн. ********* болон гэрч нарын мэдүүлэгт дурдсан зүйл болоогүй. Миний үйлдлийн улмаас хүн үхсэн гэж б*********охгүй байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ********* гартаа юм барьчихсан хохирогчийн толгой, нүүр хэсэгт з*********о********* байсан. Зарим зүйлийг сайн анзаараагүй. Огноо анхнаасаа өөр байгаа” гэв.

Шинжээч эмч Т.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэвлийн битүү гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл тогтоогдоно. Бусад гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Хуучин гэмтлүүд байсан бөгөөд 2 ба түүнээс дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 07 сарын 20-ны өмнөөс үүсэх боломжтой. Хэвлийн хөндийд бүлэгнэсэн болон шингэн цус байсан. Шингэн цусыг шинэ гэж үзэхгүй. Элэг битүү өөхлөлттэй байсан. Тархины аалзан хальсны үрэвсэл нь нөлөөлсөн байх боломжтой. Цохих, дэвсэх, өшиглөх үйлдлийн аль алинаас нь уг гэмтэл учирна. Хэвлийн хэсэгт хүч үйлчлэхэд уг гэмтэл үүснэ. Гэмтлийн улмаас нас барсан. Хэвлийн урд, хажуу, араас үйлчлэхэд уг гэмтэл үүснэ. 07 сарын 22-нд үзлэг хийж 08 сарын 19-нд дүгнэлт гаргасан” гэв.

 

Эрүүгийн 2405000001090 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч *********, ********* нар бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 захын урд байх задгай хашаанд хардалтын улмаас *********нүүр, толгой, бие хэсэгт гар болон хөлөөрөө удаа дараа цохих, өшиглөх зэргээр з*********ож, эрүүл мэндэд “элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100 грамм, баруун, 8, 9 дүгээр хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт зулгаралт” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж, уг гэмтлүүдийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгон онц харгис хэрцгийгээр алсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********: “...Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Хамтран амьдрагч *********аас сонсох********* бусдад з*********уулж нас барсан гэсэн. Хуулийн дагуу миний охин Б.********* бусдад алагдсан хэргийг үнэн зөв шалгаж өгч шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад зүв зүгээр байсан охиныг минь алаад хаячихсан юм бэ, би маш их гомдолтой байгаа. Гэм буруутай этгээдүүдээс оршуулсан зардлыг нэхэмжилж байна. Нийт 18,200,000 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-50, 139-140 дахь тал),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2024.08.19-ний өдрийн 2554 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Цогцсын шинжилгээгээр элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100 гр, баруун 8,9-р хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь хуучин гэмтэл байна. 4. Амь хохирогчид учирсан гэмтэл нь хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Амь хохирогч нь аалзан хальсны үрэвсэл, элэгний өөхлөлт өвчтэй ба үхэлд хүргэхэд нөлөөлсөн болно. 6. Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 7. Амь хохирогч нь хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. 8. Нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно. 9. Амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх баримт байхгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 214-218 дахь тал),

Шинжээч эмч Т.Амартүвшингийн: “Тухайн учирсан гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байсан. Тус элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, 100 гр хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун 8, 9-р хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь цогцост шинжилгээ хийхээс 2 буюу 2-оос дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл тус гэмтлүүд нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой. Цохих, өшиглөх, дэвсэх үйлдлийн улмаас үүсэх боломжтой. Тус амь хохирогчийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл нь 2024.07.20-ны өдөр учирсан байх боломжтой. Хэвлийн битүү гэмтэл гэж биед буюу хэвлий хэсэгт мохоо зүйлийн хүч үйлчилсний улмаас хүний биеийн дотор эрхтнүүдэд үүссэн язралт, урагдалт, няцралт, задралт, цус алдалт зэргийг хэлдэг. Амь хохирогч Б.********* нь тархины аалзан хальсны идээт үрэвсэлтэй, элэгний өөхлөлт өвчтэй болох нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон. Тухайн үрэвсэл болон өвчин нь гадны механик хүчний үйлчлэлд өртөмтгий, гэмтлийн хүндрэлийг үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлсд ордог. Амь хохирогчийн тархины аалзан хальсны идээт үрэвсэл, элэгний өөхлөлт өвчин нь түүнийг гэмтэл авахад амархан болгосон байна. Элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100гр нь нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тус гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, дэвсэх, өшиглөх үйлдлийн улмаас үүсэх боломжтой. Харин баруун 8,9-р хавирганы хугарал нь хохирлын хүндэвтэр зэрэгт, бусад нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт, зулгаралт нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Хуучин гэмтэл гэдэг нь 1 хоног буюу 24 цагаас дээш хугацааны өмнө үүссэн гэмтлийг нэрлэж байгаа юм. Тухайн гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Тус гэмтэл нь эдгэрч байсан тул хэд хоногийн өмнө үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Тухайн гэмтэл нь хохиролын хөнгөн зэрэгт хамаарна. Баруун 8,9-р хавирганы хугарал гэмтэл авсан хүний хэвлий хэсгээр өвдөнө. Тус өвдөлт нь удах тусам хүндэрдэг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 228-229, 231-232 дахь тал),  

Гэрч Д.*********н: “...*********, шорон *********, ********* нартай танилцаад 1 сар болж байна. *********, ********* хоёр нь хөдөө ажил хийж байгаад 1 сарын өмнө ирсэн гэж надад хэлсэн. *********, *********, *********, *********, ********* бид нар Хархорин болон Барс захын тэнд тааралдахаараа архи уудаг байсан. Сүүлийн 10 хоног *********, *********, ********* нар нь миний амьдардаг амбаарт ирж хамт амьдардаг болсон. Зүүн талын амбаарт *********, ********* хоёр, баруун талын амбаарт *********тай унтдаг, *********, ********* хоёр гадаа унтчихдаг байсан. Би өдрийг нь санахгүй байна, ********* нь *********г сахал *********тай хардаж нүүр, гар луу нь цохиж байсан. Сүүлд 2024.07.20-ны орой буюу хагас сайн өдөр ********* нь *********г архи уугаад сууж байхад гэнэт нүүрэнд нь цохи********* авсан, юунаас болж цохисон талаар мэдэхгүй. ********* нүүрээ дараад сууж байхад хажуунаас нь ********* “чи миний найзыг байхгүйд хүнтэй явалддаг биз дээ” гээд үснээс нь татаж газар унагаагаад толгой руу нь дэвсээд нүүр, бие рүү нь өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй. Тэгтэл ********* нь *********г газар хэвтэж байхад бие рүү нь өшиглөсөн. Нуруу хэсэг рүү нь өшиглөхөд ********* нэг хачин дуугарсан. ********* нь гараараа *********гийн нүүр, толгой руу нь цохисон, хэдэн удаа цохисныг мэдэхгүй. *********, ********* бид гурав салгасан. Маргааш өглөө нь *********г харахад нүд нь хөхөрсөн, гар хөх няц болсон байсан. ********* амбаарын сүүдэрт хэвтээд өгсөн. Тэрнээс хойш ёоло********* хэвтээд байсан, босож архи уугаагүй. 2024.07.21-ний өдөр намайг унтаж байхад Барс захын урд бараа зардаг ********* эгч ирсэн *********г үзээд юу болсон талаар асуугаад хоорондоо юм яриад байх шиг байсан. *********, ********* хоёр түргэн дуудахаар явсан. Удалгүй ирээд би түргэн яасан талаар т*********руулахад “наашаа ирэхгүй байна” гэж хэлсэн. 2024.07.22-ны үүрээр 4 цагийн орчим намайг *********тай хамт унтаж байхад гаднаас ********* орж ирээд “********* өнгөрсөн юм шиг байна, бие хаа нь хүйтэн болсон байна үзээдхээч” гэхээр нь бид хоёр очиж үзэхэд дээшээ харсан бие нь хөшсөн байхаар нь “түргэн юм уу цагдаа дуудъя” гээд явцгаасан. Барс захын хойд талд байх GS25 дэлгүүр орж би худалдагчаар түргэн, цагдаа дуудуулсан. ********* нь 2 шил архи аваад бид гурав хойд талын сааданд хувааж уугаад нэг мэдсэн би тасраад унтаад өгсөн байсан. Намайг сэрэхэд хэн ч байгаагүй. ********* нь *********, ********* нартай анх ирэхэд нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ********* манай амбаарт ирж амьдардаг болсноос хойш хардалтаас болж *********гийн биед хэд хэдэн удаа гар хүрч цохиж з*********ож байсан. ********* нь манай найзыг байхгүй араар нь хүнтэй явалдсан гэх шалтгаанаас болж *********г цохиж з*********сон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал),

Гэрч С.*********ын 2024.07.23-ны өдөр өгсөн: “Би *********тэй Архангай аймгийн *********т суманд ажиллаж байгаад 2024.07.08-ны өдөр хот********* ирсэн. Хот********* ирснээс хойш 3-4 хоногийн дараа *********тай Хархорины тэнд бид хоёр тааралдаад хамт архи ууцгаасан. *********г нас барахаас 7-8 хоногийн өмнө *********, ********* бид гурав Барс захын урд талд призер гараад байдаг амбаарт очих********* *********, *********, ********* нар байсан. Бид нар тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хон*********ог байсан. Би өдрийг нь санахгүй байна, өмнө ********* нь *********г сахал *********тай хардаж баруун талын хацар луу нь 1 удаа цохиж байсан. ********* нас барахаас өмнө 2 хоногийн турш ёоло********* юм идэж уухгүй хэвтээд байсан. 2 хоногийн өмнө ********* нь хөнжлөө авчихсан нэг өвгөнтэй байсныг *********, ********* хоёр харчихаад *********г дагуулж амбаарт авчраад өөр хүнтэй байлаа гэж ********* хардаж уурлаад *********гийн толгой руу цохиж з*********сон. Хажуунаас ********* “чи миний найзыг хуурлаа” гээд *********гийн толгой руу цохиж байгаад газар унагаагаад өшиглөсөн. Би хаашаа өшиглөснийг хараагүй. ********* бид хоёр *********, ********* хоёрыг салгахад ********* ирээд *********гийн нуруу руу өшиглөсөн. Би хоол хийж өгөхөд ********* хоол идээгүй. Тэрнээс хойш ********* ер нь ёоло********* хэвтээд маргааш орой нь *********гийн бие өвдөөд байна гээд байхаар нь ********* түргэн дуудна гээд явсан. ********* бид хоёрыг унтаж байхад үүрээр 4 цагийн орчим ********* орж ирээд “*********г нас барчихлаа” гэж хэлээд түргэн цагдаа дуудахаар болж GS25 дэлгүүрийн ажилтны утсаар ********* эмнэлэг, цагдаа дуудсан. ********* 2 шил архи дэлгүүрээс авч гарч ирээд ********* бид гурав уусан. Нэг мэдсэн би тэр хоёроос салаад орцонд орсон унтаж байсан. ********* нь ********* бид хоёртой анх уулзахад баруун талын чих хавдсан байсан, өөр юм ажиглаагүй. ********* нь *********г хөгшин хүнтэй хамт хөнжлөө авч явлаа гэх шалтгаанаас болж *********гийн биед хэд хэдэн удаа гар хүрч цохиж з*********сон. ********* нь манай найзыг байхгүй, араар нь хүнтэй явалдсан гэх шалтгаанаас болж *********г цохиж з*********сон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал),

2024.11.19-ний өдөр дахин өгсөн: “...Хэрэг болсон гэх өдөр буюу *********г нас барахаас 2 хоногийн өмнө 2024.07.20-ны өглөө ********* бага зэргийн согтолттой *********тэй хамт намайг *********, ********* нартайэзэнгүй хашаанд байхад ирсэн. Бид нар архи уусан. Архи дуусахад *********, ********* нар архинд явсан. ********* бид хоёрыг унтаж байхад хашаан дотор *********, ********* хоёр орилолдо********* байхаар нь ********* бид хоёр сэрэхэд гэгээ тасарчихсан байсан. ********* гартаа хөнжил, гудас барьчихсан, ********* *********г зуурч татсан байд******************гийн унтаж үлдсэн амбаар луу явж байсан. Амбаарын үүд хэсэгт очих********* ********* *********гийн нүүр хэсэгт цохи********* авсан. ********* чанга дуугаар “********* өвгөнтэй цуг хөнжил гудсаа дэвсчихсэн сууж байна шүү дээ” гэх зүйл ярих нь сонсогдсон. ********* “Чи миний найзыг хуурлаа” гэж *********г чирч байгаа нь харагдсан. ********* бид хоёр тэр гурав руу очих үед амбаарын үүд хэсэгт байсан. ********* *********д “Чи өвгөнтэй юу хийж байгаа юм” гэхэд ********* “Мэдэхгүй байна” гэсэн. Хажуугаас нь ********* *********д “Чи миний найзыг хуурлаа” гэх зүйл хэлээд түүний толгой руу цохих мэт гараа сарвалзуулаад дараа нь *********г урагш угзарч татахад дөрвөн хөллөж газар унасан. Унах үед ********* түүний толгой, хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. ********* өшиглүүлээд “Хннн” гэх эвгүй дуу гаргасан. Би *********ыг араас нь татаж аваад “Эмэгтэй хүн байж эмэгтэй хүнээ ингэж з*********о********* байхдаа яадаг юм, боль” гэсэн. ********* тухайн агшинд *********гийн араас өшиглөх шиг болсон. Нуруу руу нь өшиглөчих шиг боллоо гэж б*********сон. Би *********г “*********оо болиоч” гээд түлхсэн. ********* бид хоёр *********, ********* нарыг *********г з*********охыг болиулсан. Дараагаар нь бид тав хамт сууж гал түлж архи уусан. Миний б*********лоор 22 цаг болж байсан гэж б*********ож байна. ********* з*********уулсны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд бие нь муудаж, өөрийн унтаж байсан амбаар дотор босож чадахгүй, чөлөөтэй хөдөлж чадахгүй болсон. Бид нар *********г з*********уулсан өдөр хэрэг болсон газарт буюу эзэнгүй хашаанд бүгдээрээ унтаж амарцгаасан. *********, ********* хоёр хашааны үүд хэсэгт байх *********гийн өмнө унтсан амбаарт, ********* бид хоёр нөгөө амбаарт унтсан. Би *********ыг тухайн үед *********г з*********о********* архи уусныхаа дараагаар яваад өгсөн гэж санаад байна. Маргааш нь *********гийн бие муу атиралдаад хэвтээд босож чадахгүй байсан учраас өдөр ********* эгчид *********гийн биеийн байдлыг хэлсэн. ********* ********* эгчтэй уулзаад үлдсэн. Харин би тэр хоёроос салаад хүмүүсээс тамхи, архи олох гээд *********тэй салаад явсан. Тухайн үед ********* эгч эмнэлэг дуудсан боловч эмч нар ирээд *********г олоогүй буцсан тухай дараа нь ********* эгчээс сонссон. ...********* архи ч ууж чадахгүй талыг нь уугаад хаясан. Маргааш нь үүрээр ********* сэрээгээд “********* нөгөөдөх чинь өнгөрчихлөө, хөдлөхгүй, цэв хүйтэн болчихсон байна” гэж хэлсэн. Би ********* дээр очо********* үзэхэд хүйтэн, ямар ч биеийн дулаангүй, хөдөлгөөнгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 77-80 дахь тал),

Гэрч *********ын: “...Би *********тай танилын харилцаатай. Хамгийн сүүлд түүнтэй нас барахаас өмнөх өдөр уулзсан. Барс захын гадна бараа зараад байж байхад *********, *********, ********* (хоч) над руу чиглэж ирж байгаа харагдсан. Тэгээд *********, ********* хоёр үлдээд ********* надтай уулзаж “Түргэн дуудаад өгөөч *********гийн бие муу байна, Барс захын ертөнцийн зүгээр баруун талд байх голын эрэг дагуу байдаг эзэнгүй хашаанд байгаа шүү” гэж хэлсэн. Би өөрийн ...дугаараас 103 тусгай дугаарт дуудлага өгсөн. Намайг түргэн дуудсны дараа тэр гурав алга болчихсон. Удалгүй түргэний эмч надтай холбогдож ирсэн тул *********гийн байгаа газар луу таамгаараа дагуулаад яваад олоогүй. Эмч “Худал дуудлага өгсөн байна, өвчтөн байхгүй байна, дараагийн дуудлага руу явлаа” гээд явсан. Би эмчийг явсны дараа ахин *********г хайж Барс захын зүүн талын голын төмөр замын призерийн шугамаар давж гарахад эзэнгүй хашаа байсан. Амбаар дотор ********* газар ор засчихсан хэвтэж байсан. ********* намайг танихгүй байсан. “Тэрээр тамхи өгөөч” гэж гуйгаад надаас авсан. Би толгойд гараараа хүрэн халууныг шалгахад халуунтай байсан, хэвлийд бас тэмтэрч хүрэхэд маш их зовиурлаж ёолсон. *********гийн нүд хөхөвтөр цус хуралттай хавдчихсан, нүүр нь бэлцийчихсэн, цээж хэсэгтээ эмзэглэлтэй, хэвтээ байдалтай, босох чадваргүй болсон байсан. Тухайн үөд *********г яаж байгаад гэмтсэн талаар асуугаагүй, учир нь тэрээр ухаан санаа нь тогтворгүй, элийрч, солиорсон мэт болчихсон байсан. Намайг *********гийн биөийг шалгаж байхад араас шорон ********* буюу *********, ********* нар ирсэн. *********д шөлтэй хоол өгөх гэхэд тэрээр идэхгүй гулгиж гаргаад байхаар нь би яваад өгсөн. *********, ********* нарыг байхад миний дугаар луу цагдаагаас залгаж ярихад ********* “Пизда, утсаа тасла, юун цагдаа вэ, яах гээд цагдаа дуудаад байгаа юм” гэж хэлсэн тул би айгаад утсаа тасалчихсан. Түргэний эмч цагдаад дуудлага өгсөн гэж б*********о********* тэр тухайгаа *********д хэлсэн. *********, ********* хоёр өөрөөр ямар нэгэн зүйл яриагүй. ********* нь *********г з*********сон гэж ********* өөрөө надад хэлж байсан. Ер нь ********* *********гээс айдаг. *********д өөрт нь бас учир байдаг, ********* бас тийм муу залуу биш, ********* хүн болгонтой уулзаж явдаг. ********* болон ********* хоёр эр эмийн дотно харилцаатай...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-62, 64-65 дахь тал),

Гэрч Д.*********гийн: “...Би *********г нас барах үед хажууд нь байгаагүй, хороолол орчим гудамжаар хоноглож байсан. 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хархорин, Барс зах дээр очиж тэр хавьд бараа зардаг ********* гэж хочилж дууддаг эгчтэй уулзаж *********ыг асуухад “*********ыг цагдаа бариад явсан, *********г *********, ********* нар з*********ож алсан асуудлаар авч явсан тухай энэ хавийн архичид ярьж байна” гэсэн. Мөн шорон ********* буюу *********ыг олж уулзахад “Танай эхнэр ********* чинь намайг цагдаад барьж өглөө, Барс зах дээр явж байсан чинь цагдаатай хамт ирсэн” гэсэн. *********ыг цагдаа нар авч явсан байж магадгүй гэж б*********сон. Өмнө нь би *********г нас барсан шалтгааныг мэдээгүй байсан. *********тай хамгийн сүүлд наадмын дараагаар хороолол руу явахаас өмнө намайг *********, ********* нартай Барс захын зүүн урд талын төмөр замын гармаас цаашаа байрласан эзэнгүй хашаанд байсан амбаарт хамт байхад уулзсан. Тухайн үед *********г *********, ********* хоёр дагуулж ирсэн. *********, *********, *********, *********, ********* нартай хамт тус өдөр үдийн үед архи ууж байхад ********* *********тай хардалтын улмаас хэрэлдэж түүний толгой руу алгадаж тасхийх чимээ гарсан. Тэр хоёр луу харахад ********* доошоо харчихсан сууж байсан тул би *********г “боль, боль” гээд болиулсан. Архиа дуусчихаад *********, ********* бид гурав архи авахаар явсан, харин *********, *********, ********* нар Барс зах руу явсан. Ганц хоёр хоногийн дараагаар *********тай би Барс захын хойд талын явган хүний зам дээр тааралдсан. Тэгэхэд түүний нүүр зүгээр, ил харагдах гэмтэл шархгүй байсан. ...Хэрэг болох үед би хэргийн газар байгаагүй гэж санагдаад байна. Би тухайн үед хороололд байсан. Яагаад ********* намайг байсан гэж хэлсэн тухай мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83-86 дахь тал),

Гэрч *********: “2024 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Москва хороолол дотор байрлах ЖиЭс- 25 дэлгүүрт ********* гэх охины хамт ажиллаж байхад үүрийн 05 цагийн үед гаднаас 2 залуу архи үнэртүүлсэн орж ирсэн. Үлдсэн хүн нь “ахдаа гар утсаа өгч бай, цагдаад дуудлага өгье” гээд гуйгаад байхаар нь би өөрийн утсыг өгсөн. 102 дугаарт би өөрөө залгаж өгөхөд тэр хүн “нэг эмэгтэй нас барчихлаа, 30 орчим насны, унтаагаараа өнгөрчихлөө, Барс захын нэг амбаарт” гэж ярьсан. Уг эрэгтэй хүн насаар хэд орчим байсныг сайн мэдэхгүй, чих болон нүүр хэсэгтээ хатчихсан цус болсон байсан. Өндөр 170 орчим, туранхай хүн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал),

Гэрч *********: “...2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажиллаж байхад ***** дугаараас эмэгтэй хүн “дүүгээ үзүүлмээр байна, дүү минь босохгүй хэвтээд байна” гэх дуудлага үдээс хойш өгсөн санагдаж байна. Дуудлага өгсөн хүнтэй утсаар холбогдох********* тэрээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба хаана байгааг нь лавлаж асуухад “Би вокзалын энд байна, наашаа яв” гэх зүйл ярьсан. Тухайн дуудлага өгсөн газар нь Барс 2 зах, Хархорин зах орчим байсан. Манай жолооч дуудлага өгсөн хүнтэй уулзахаар хайж явган явсан боловч уулзаж чадаагүй. Тухайн дуудлага өгсөн хүн өөрийн байсан газраа т*********орхой зааж өгөөгүй. Тухайн дуудлага өгсөн хүнийг манай жолооч 30 минут орчим хайхад олдоогүй. Утас руу нь залгаад байхад утсаа аваагүй. Хэсэг хугацааны дараа согтуу эрэгтэй хүн миний утас руу дуудлага өгсөн дугаараас залгаж “хэн бэ” гэж асуусан. Би тухайн үед тус эрэгтэйгээс “Дуудлага өгсөн хүн хаана байна, та *********оо хаана байна, нөгөө бие муу байгаа, үзүүлэх хүн нь боссон юм уу” гэж асуухад “юу хуцаад байгаа юм бэ” гээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 100-101 дэх тал),

Гэрч *********: “...“Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 захын үүдэнд ирээд залга, татаад, халуураад, архины хордлог********* орсон ********* гэх хүн байна” гэх дуудлага мэдээллийг 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 06 минутад ...дугаараас өгснийг жижүүрээс надад хуваарилсан. 10 минут орчим хугацааны дараа би жолоочтойгоо Барс-2 захын үүдэнд очиж дуудлага өгсөн дугаар руу залгахад утсыг эмэгтэй хүн авч надтай холбогдож миний байгаа газар ирсэн. Тухайн эмэгтэй согтолтын байд*********надтай ирж уулзаад “Дүүгээ үзүүлмээр байна, намайг дагаад яваарай, би байгаа газрыг нь заагаад өгье” гээд явсан. Барс-2 захын урд талын төмөр замын призер рүү дагуулж явсан боловч үзүүлнэ гэсэн дүү гэх хүнээ олоогүй. Ойролцоогоор 20-30 минут үзүүлэх хүнийг нь хайж явсан боловч олж чадаагүй. Тухайн үед би жижүүрт ...дугаараас өгсөн “Баянгол дүүргийн 29 дүгээр хороо Барс-2 захын үүдэнд ирээд залга, татаад, халуураад архины хордлог********* орсон ********* гэх хүн байна” гэх дуудлагын үзүүлэх хүн нь олдохгүй байгаа танилцуулахад “Цагдаагийн байгууллагад эхлээд хандаж дуудлага мэдээлэл өгөөд олдсон үед нь эргэж чамайг явуулна” гэсэн. Намайг явсны дараа цагдаагийн байгууллагаас мэдээлэл ирээгүй учраас ахиж очоогүй. Харин манай дуудлагын их эмч ********* тус дуудлага дээр очсон боловч мөн үзүүлэх хүнийг олоогүй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103-105 дахь тал),

Гэрч О.*********ийн: “Би *********тай 2024 оны 06 сарын сүүлээр Барс-2 захын ойролцоо байдаг далангаар явж байгаад тааралдсан. ********* надаас тамхи асууж ирэхээр нь би “Чи ингэж золбирч, хүн амьтанд з*********уулж, архи ууж явахаар гэртээ хариач” гэхэд “Намайг Барс-2 захын орчим архи ууж, амбаарт амьдардаг *********, ********* гэх нэртэй хүмүүс явуулахгүй хоргоого********* байна” гэх зүйл хэлсэн. Би тэр хүмүүсийг нь заалгуулж Барс-2 захын ар талын төмөр замын ойролцоо байдаг эзэнгүй хашаанд байх амбаарт очих********* *********, ********* гэх хүмүүс байсан. *********г бол өмнө нь харж байсан, ********* гэх эрэгтэйг бол танихгүй. Би тэр хоёртой *********гийн талаар ярилцахад ********* нь урдаас томро********* болохгүй байхаар нь тэр хоёрыг з*********сон. *********г дагуулаад 32-ын автобусны буудал хүргэж өгөөд явсан. Гэтэл тэр явалгүй Барс зах дээрээ архичидтай эргээд нийлсэн байсан.

Тэгээд таарахгүй байж байгаад 2024 оны 7 дугаар сарын 03- ны өдөр Барс-2 захын урдуур явж байхдаа *********г олон архичидтай уугаад сууж байхад нь харсан. Тус өдрийн 18 цагийн үед би Барс-2 захын орчим явж байгаад өөрийн танил *********гий гэх ахтай тааралдсан. Бид хоёр пиво аваад Москва хорооллын “Хөрс” гэх нэртэй дэлгүүрийн ар талын эвдэрхий Портерт очсон. Тус портерт *********гий ********* гэх хүнтэй амьдардаг. Очих********* *********, ********* хоёр байсан. Миний ажигласнаар тэр хоёр бэлгийн харилцаанд орсон байж магадгүй, ********* өмдөө татсан байд*********сууж байсан. Би *********г дуудаж гаргаж ирээд *********гий, ********* бид гурав гадаа пиво уусан. Тэр үед ********* *********д ганц аяга пиво өгчихье гэсэн боловч би зөвшөөрөөгүй. ********* тухайн үед надтай мэнд мэдчихээд явсан. Тухайн үед *********гийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, *********гийн хамрын доор хатаж харласан, шороо мэт зүйл харагдсан. Тус өдрийн үдээс хойш би *********гий, ********* нараас салж яваад хүн амины хэрэгт оро********* шөнө нь баригдаад хоригдсон. Сая *********тэй хорих ангийн эмнэлэгт уулзсан. ********* надад хэргийнхээ талаар хальт ярьсан. “Би *********гийн толгой руу хэрэг болохоос өмнө хэд хэдэн удаа цохисон, өөрөөр з*********оогүй. Дараа нь ********* ********* хоёр хардалт сэрдэлтийн улмаас з*********олдсон. Удахгүй ********* нас барсан, би эмнэлэг дуудахаар энэ тэрүүгээр явсан, ********* *********ад з*********уулаад хэвтрийн байд*********болчихсон” гэх зүйл хэлсэн. Үнэн худал эсэхийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109-111 дэх тал),

Шүүгдэгч *********ын сэжигтнээр өгсөн: “Би 2024.07.14-ний өдөр цагийг нь санахгүй байна 3,4-р хорооллоос хамтран амьдрагч ********* /хоч *********/-ийн хамт архидаж яваад Барс-2 худалдааны төвийн урд байх хашааны амбаарт очих********* *********, *********, *********, шорон ********* нар байсан. Баруун талын хаалгатай амбаарт талийгаач *********, түүнтэй хамтран амьдардаг ********* нар унтаж байсан. ********* бид хоёр архитай очиж бөөндөө ууцгаасан. Дуусаад *********д архины мөнгө байгаа гээд бид хоёр архи авахаар Барс-2 орж архи аваад буцаад явж байхад ********* нь “манай хүн воганы зам дээр сууж байна” гэхээр нь би “арай ч үгүй байлгүй дээ” гэхэд ********* “мөн байна” гээд яваад очих********* ********* хөнжил гудсаа тэвэрсэн нэг настай ахтай сууж байсан. Тэр өвгөнийг ********* з*********ож явуулаад *********г аваад амбаар луу явсан. Очо********* *********д “чи нэг боовондоо ханадаггүй юм уу, хаа хамаагүй хүнтэй унтаж явах юм” гээд гараа далайхад ********* босо********* ирэхээр нь би түлхэж унагаагаад нүүр хавьцаа нь гут*********хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. ********* хойноос “ахиад з*********ооч” гэж хэлсэн. Тухайн үед *********гийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ********* нь *********г дагуулаад амбаар луугаа орсон. Шорон ********* нь ********* ахыг з*********о********* ********* ах яваад өгсөн. *********г з*********ох гээд нүүр ам руу нь алгадаад байхаар нь ********* бид хоёр явсан. Бид хоёр 3,4-р хорооллын эцэст Харанхуйд ********* гэх ахынд очиж хоносон. 3 хоног ********* ахынд ********* бид хоёр хоносон. 2024.07.17-ны өглөө мөнгө байхгүй учир ********* бид хоёр Барс-2-ын урд байх амбаар луу алхаж очсон. *********, *********, *********, *********, ********* нар унтаж байсан, бас нэг танихгүй хүүхэн байсан. ********* “30.000 төгрөг байна архи, тамхи аваад ир” гээд *********ыг явуулсан. 3 шил архи авчирч ууж байхад ********* нь “халуураад байна” гэхээр нь би 2 ширхэг эм өгсөн. *********гийн нэг нүд хавдсан, уруул нь цус болсон байсан. Би юу болсон талаар асуухад юм хэлэхгүй байсан, архи уух болохоороо босож уучхаад хэвтээд байсан. Би *********г дагуулаад хороолол руу явж байхад ********* “ширхгийн тамхи аваад ирье” гээд алга болсон. Би ********* ахын байдаг харанхуй руу яваад хоносон. Маргааш ********* ахаар нэг шил архи авхуулаад тэдний гэрт 3 хоносон. Тэр хугацаанд ********* ирээгүй. Өнөөдөр *********г хайгаад Барс-2-ын урд байх амбаарт байж магадгүй гээд ирэхэд ********* нас барсан, цагдаа нар байсан. Цагдаа нар “хамт архи уудаг хүмүүсээ заагаад өг” гээд Барс-2 дээр явж байхад *********тэй тааралдаж цагдаагийн хэлтэс дээр ирсэн. 2024.07.14-ний өдөр архи уугаад бөөнөөрөө сууж байхад ********* *********гийн толгой руу хоёр гараараа ээлжлээд алгадаад байсан. Алгадсан шалтгаан нь хөнжил гудсаа барьсан, өвгөнтэй сууж байсан гэж уурлаад цохисон... ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал),  

Шүүгдэгч *********гийн яллагдагчаар өгсөн: “...Би Улаанбаатар хот********* ирээд 2024 оны 7 дугаар сарын 09-16-ны өдрийн хугацаанд *********тай хамт *********ын хамаар*********хүмүүс болох *********, *********, ********* гэх хочтой эрэгтэйчүүдтэй архи ууж хэрэг болсон газар болох эзэнгүй хашаанд байх хоёр амбаарт хоноглосон. 16-ны өдөр *********тай Барс захын үүд орчим тааралдсан. Тухайн үед ********* з*********уулсан байд*********байсан. Нүд, чих нь бага зэрэг хөхөрсөн, цамц нь урагдсан харагдсан. ********* бид хоёр амрахаасаа өмнө 0.5 литрийн архи уусан. ********* намайг “*********тай олон хоног хамт хонож явсан байна” гэх шалтгаанаар хардаж муудалцсан. Би маргалдаад түүний толгойд 2-3 удаа биедээ авч явсан түлхүүрийн оосорт холбосон шагайгаар цохисон. ********* “Толгой хагалчихлаа, тэр ********* янханг өмөөрөөд үхлээ” гээд орилсон, толгойноос нь цус гарч эхэлсэн. Би толгойг нь усаар угааж цэвэрлэж өгсөн. Хувцсыг нь сольж өгөх гээд цамцыг тайлахад түүний биеийн дээд хэсэгт энд тэндгүй тавлагдсан олон тооны зүсэгдсэн шархтай, баруун далан дээр нь 3-4 см орчим ангайсан, хутгалуулсан мэт шархтай байсан. Яагаад ийм гэмтэл авсан талаар асуухад “********* гэх залуу Барс захын хашаан дотор намайг архиар шахаж байгаад з*********сон. З*********ох явцдаа хутгалчхаад яваад өгсөн” гэсэн. *********гий, ********* гэх хүмүүст мөн з*********уулсан гэх зүйл ярьсан. Маргааш нь бид хоёр *********, *********, *********, *********, ********* нар дээр очсон. Би *********аас илүү малгай аваад *********д өгөөд, бас нэгнээс нь хар шил авч өгсөн. ********* толгой өвдөж байна гэж *********аас толгойны эм авч уусан. Бид нар Барс зах руу архи уухаар явцгаасан. Зах дээр салцгаасан. Тус өдрийн орой ********* бид хоёр өмнө нь амарч байсан газартаа очо********* унтаж амарсан. 2024 оны 7 дугаар сарын 20-ны өглөө *********ын байдаг байсан хэргийн газар буюу Барс захын урд талын төмөр замын призер даваад байх эзэнгүй хашаанд амбаарт очих********* *********, *********, ********* нар байсан. Бид нар Барс зах руу явж архи уусан. 13-14 цагийн үед нөгөө эзэнгүй хашаанд байх амбаарт очсон. Архиа ууж, хоол хийцгээсэн. Архи дуусахаар нь Барс зах хаахаас өмнө архинд явж 0,5 литрийн архи 2 ширхгийг, тамхитай аваад буцсан. Буцаж байхдаа *********тай тааралдсан. ********* тухайн үед ганцаараа архи уусан байд*********байсан тул түүнийг би дагуулаад нөгөө эзэнгүй хашаа явсан. Бид хоёр буцаад төмөр замын призер орчим явж байхад зам дагуу байх төмөр зам дээр үл таних хүнтэй ********* дээгүүрээ нимгэн даавуун хөнжил нөмөрч тамхи татчихсан сууж байсан. ********* *********г танихгүй хүнтэй хамт байхыг хараад түүн дээр очин “чи *********г ингэж доромжло********* байхдаа яадаг юм, муу хар гичий минь” гээд з*********ож эхэлсэн. ********* *********г төмөр зам дээр сууж байхад нь өшиглөж, түлхэж газар унагасан. Би хаана өшиглөсөн талаар мэдэхгүй. *********ыг би салгаж з*********охыг нь болиулсан. Тэгээд тэр хоёрыг дагуулаад амбаар луу явсан. Бид архи ууж байхад ********* ********* руу “чи *********г хуурч, доромжилсон, *********оо би *********тэй унтана” гэх зүйл хэлж 2-3 удаа дайрсан. Тэнд байсан хүмүүс *********г хамгаалж *********ыг салгаж болиулсан. Тухайн үед орой харанхуй болсон байсан. ********* *********г түлхэж унагаж, газар сууж байхад нь өшиглөж, цохиж з*********сон. *********г суугаа байрл*********байхад нь ********* цохиж, өшиглөж з*********сон. Харанхуй байсан учир надад *********гийн биеийн аль хэсэгт халдаж з*********сон талаар сайн харж чадаагүй. *********ыг хамт байсан хүмүүс нь салгахад тэрээр ********* руу өмнөх ярьсан шалтгааны улмаас дайрч толгой руу нь гараараа түлхэж түүний биед халдсан. Хүмүүс татаж авсан. Түүний дараа тэнд архи ууж байсан хүмүүс бүгд хойшоо архи уухаар явцгаасан. ********* бид хоёр үлдсэн. ********* з*********уулсныхаа дараа амбаарт байх матрасс дээр хэвтэж байх үедээ гэдэс орчмоор өвдөөд байна гэх зүйл ярьсан тул түүний гэдсийг би илж өгсөн. ********* илүүлээд “гайгүй болчих шиг боллоо” гэсэн. Бид хоёрыг байхад ********* ирсэн ба бид гурав нэг амбаарт унтаж амарцгаасан. Дараа өглөө нь ********* надаас 1,000 төгрөг аваад тамхинд яваад ирсэн. Тамхи татаж байхад ********* “гэдэс өвдөөд байна” гэх шалтгаанаар ахин зовиурласан. ********* бид хоёр “эмнэлэг явцгаая” гэхэд “явахгүй” гээд яваагүй. ********* ********* бид хоёртой хэсэг байж байгаад Барс зах руу явсан. Түүнийг явсны дараа ********* намайг ********* эгч рүү явж өвчин намдаах эм, архи оло********* ир гэж явуулсан. Би ********* эгчтэй уулзаж, түүнд өөрийн биед явсан жижиг хөгжим тоглуулагчаа зарж, мөнгөөрөө архи авсан. Тухайн үед ********* гэх эрэгтэй ********* эгчийн ойролцоо байсан тул бид гурав миний авсан архийг уусан. Тус архинаас би *********д 100гр авч ундааны саванд хадгалсан. ********* эгчээс өвчин намдаах эм асууж *********гийн нөхцөл байдлын талаар хэлсэн. Тэгтэл ********* эгч “за чи явж бай, би араас чинь яваад очъё” гээд намайг явуулсан. Би ********* дээр очо********* архи уулгаад, хамт тамхи татаж байхад ********* эгч *********той хамт 1 шил архитай ирсэн. Тухайн үед бид нар архи ууцгаагаад *********д ********* эгч өвчин намдаах эм өгсөн. *********, ********* нар архитай ирээд бүгдээрээ уусан. Архи дуусах үед ********* эгч, *********, *********, ********* нар явчихсан байсан. ********* бид хоёр хэрэг болсон эзэнгүй хашаанд амбаар дотор унтаад үлдсэн. Тус орой харанхуй болсон байхад ********* намайг “ус дөхүүлээд өгөөч” гэж сэрээсэн. Би босо********* ...5 литрийн савтай ус байсныг авч *********д өгч уулгасан. Дараа нь үүрээр унтаж байхад ********* намайг маажих шиг болсон тул би гайхаад сэрэхэд ********* таталт өгсөн мэт байд*********бүх бие нь чангарчихсан байсан тул хажуу талын амбаарт унтаж байсан *********, ********* нарыг сэрээгээд “*********г харж байгаарай” гэж хэлээд би цааш түргэн дуудахаар явсан. *********, ********* нар араас “хамт түргэн тусламж дуудацгаая” гээд хүрээд ирсэн. Бид гурав GS25 дэлгүүр лүү орсон. Дэлгүүр лүү хаяг сайн мэддэг болохоор нь би *********тэй хамт орсон. Орохоос өмнө ********* надад “архи аваарай, би худалдагчийн гар утаснаас түргэн дуудъя” гэж хэлээд надад 20,000 төгрөг өгсөн. Оро********* *********д “чи хаяг сайн мэддэг юм чинь худалдагчийн гар утсаар ярьчих” гээд түүнийг худалдагчийн гар утсаар түргэн тусламж дуудуулаад, өөрөө түүний өгсөн 20,000 төгрөгөөр архи аваад түрүүлээд гарсан. Удалгүй ********* “түргэн дуудчихлаа, түргэн ойролцоо зам дээр ирээд байж байя” гэж байна гэх зүйл яриад гараад ирсэн. *********, ********* хоёр дэлгүүрийн гаднаас алга болцгоосон. Би түргэний тээврийн хэрэгсэл хүлээж зогссон боловч ирээгүй тул такси барьж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс рүү очсон. Эрүүлжүүлэх байрны үүдэнд зогсож цагдаатай уулзаж учир шалтгаанаа хэлсэн. Тэгтэл цагдаагийн алба хаагчид албаны тээврийн хэрэгсэлтэй буцааж намайг *********гийн байгаа газар луу хүргэж өгөхөд ********* байхгүй, энгийн хувцастай цагдаа нар ирчихсэн зогсоцгоож байсан. Тус цагдаа нар намайг саа*********ж, цуг архи хүмүүсийг минь заалгуулж Барс захаар явахаар болсон. Барс захаар явж байгаад *********тай тааралдсан, ганцаараа явж байхаар нь зааж өгсөн. *********ыг цагдаа нар барьж аваад бид хоёрыг тухайн өдөрт нь хорьсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 175-179 дэх тал), 

Хэргийн газар үзлэг хийсэн: “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах задгай хашаанд ...тус хэсэг рүү орох********* хэвлий болон хөлний хэсгээрээ ********* өнгийн даавуугаар бүтээсэн байдалтай, нүүрний баруун нүд хөхөрч хавдсан, эрүүний баруун до********* хэсэгт хөхөрсөн, толгой нь урд зүгт хараад дээш харсан байд*********ил харагдах гэмтэлтэй эмэгтэй хүний цогцос байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 29-33 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн: “...Камерны баруун дээд буланд 07-22-2024 Мон 04:27:14 гэсэн тоо байх бөгөөд уг бичлэгт хөх өнгийн шорттой, хар өнгийн пудволктой, хар хөх өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хажууд нь бор өнгийн өмдтэй, хөх өнгийн цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй нар нь 1 шил архи авч хөх өнгийн шорттой, хар өнгийн пудволктой, хар хөх өнгйин саравчтай малгайтай эрэгтэй түрүүлж гарч явж байв. Хажууд нь зогсож байсан хажууд нь бор өнгийн өмдтэй, хөх өнгийн цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй GS 25 сүлжээ дэлгүүрийн ажилтны гар утсаар ярьж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 40-42 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 34-38 дахь тал), прокурорын “Мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоол (1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 145-149 дэх тал),

2. Шүүгдэгч ********* нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн “*********” гэх газар байрлах гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *********нүүрэн тус газар  2 удаа, төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд “баруун шанаанд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн болон баруун нүдний до********* зовхины зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч *********толгой, нүүр хэсэгт гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч *********: “2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын иргэн ********* гэх хүнтэй архи уугаад гэртээ оро********* хэвтэж байтал 22 цагийн үед *********н эхнэр *********хашааны үүднээс дуудаад “********* гэртээ агсам тавиад байна, чи оро********* салгаач” гэхээр нь би *********гийн гэрт орсон. *********гийн ээж *********, эмээ *********, *********гийн эхнэр гэх ********* нар байсан. Намайг орох********* ********* эхнэр ********* унагаад з*********ож байсан. Би салгах гэсэн чинь ********* намайг эхнэртэйгээ хардаад богино төмрөөр миний толгой руу цохиж газарт унагаад гараараа нүүр лүү 2-3 удаа цохисон. Би гэрээс гараад зугтсан. Удалгүй сумын цагдаа нар ирсэн. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.03.25-ны өдрийн 166 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “*********биед баруун шанаанд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн болон баруун нүдний до********* зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн болон баруун нүдний до********* зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун шанааны шарханд мэс заслын анхдагч цэгцлэлт хийж оёдол тавигдсан тул ямар хүчний үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Хохирогч Д.*********ын: “Би *********гийн гэрт 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. 3 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагаас эхэлж *********, ********* гэх эмэгтэй, ********* бид нар 6 шил архи уугаад 22 цагийн үед ********* намайг *********тай хардаж миний нүүр хэсэгт нэлээн олон удаа цохисон. Би нүүрээ гараараа дарсан чинь толгой руу өшиглөж 5 оёдол тавиулсан. ********* намайг *********гээс салгах гэсэн чинь *********ыг унагаж байгаад нүүр нүдгүй өшиглөж цохисон. Гэрт байсан танихгүй эмэгтэйг, *********г бас цохисон. Би гэрээс нь гарч зугтаасан чинь ********* миний араас гүйж гарч ирээд “муу ал янхан гичий чамайг ална” гээд хашааныхаа гадна намайг газарт унагаж байгаад хүзүү, мөр, гэдэс хэвлий рүү өшиглөөд байсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү. *********гээс хохирол мөнгө нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 22, 24 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.03.25-ны өдрийн 164 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. *********биед дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Борнуур сумын эрүүл мэндийн төвийн 2024.03.22-ны өдрийн яар*********тусламжийн эмчийн үзлэгээр оношлогдсон байна. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугаоаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна 5. Дээрх гэмтэл нь цаашид еоөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал),

Гэрч *********: “2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хамаатны дүү *********, түүний шинэ танилцсан найз бүсгүй *********, хөрш айлын ********* гэх залуугийн хамт архи уусан. 22 цагийн үед бид нар нэлээн согтуу байсан. Тэгсэн чинь ********* *********ын гарыг бариад байсан. ********* уурлаад маргалдаад байхаар нь би гараад явсан. Маргааш нь ********* ********* *********тай хардаад *********, ********* нарыг з*********сон гэж хүнээс сонссон. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 31 дэх тал),

Гэрч Я.*********хүүгийн: “2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр манай гэрт зээ хүү *********, түүний найз эмэгтэй *********, миний охин *********, хөрш айлын ********* гэдэг архи уусан. Орой зээ хүү *********гийн найз эмэгтэйн гарыг ********* бариад байсан чинь ********* уурлаад *********тай муудалцсан. Би айгаад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 29 дэх тал),

Гэрч Б.*********ы: “...Манай хүү ********* 7 хоногийн өмнө “эхнэр авч байна” гээд Д.********* гэх шар үстэй эмэгтэй гэртээ дагуулж ирсэн. 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр манайд хүү *********, дүү *********, шинэ бэр *********, хажуу айлын залуу ********* нар архи уусан. 22 цагийн үед хүү ********* гэнэт агсам тавиад гэрт байсан хүмүүс рүү дайрч орилж чарлаж байгаад ********* з*********сон. Би 70 настай ээжийгээ дагуулаад гараад зугтаасан. Эргээд орсон чинь ********* *********, ********* нарыг з*********чихсон байсан. Удалгүй цагдаа ирээд *********г аваад явсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 33 дахь тал),

Хохирогч *********“*********гээс 100,000 төгрөг авсан. Надад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (2 дахь хавтаст хэргийн 116 дахь тал), хохирогч *********“...*********гээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (2 дахь хавтаст хэргийн 117 дахь тал),

шүүгдэгч *********гийн “Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн т*********орхойлолт” (3 дахь хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг баримтуудыг,

хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн оршуулгын зардлын баримтууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, барьцаат зээлийн гэрээ нийт 10 хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********* нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн “*********” гэх газар байрлах гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *********нүүрэн тус газар  2 удаа, төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд “баруун шанаанд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн болон баруун нүдний до********* зовхины зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч *********толгой, нүүр хэсэгт гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч *********, ********* нар бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 захын урд байх задгай хашаанд хардалтын улмаас *********нүүр, толгой, бие хэсэгт гар болон хөлөөрөө удаа дараа цохих, өшиглөх зэргээр з*********ож, эрүүл мэндэд “элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100грамм, баруун, 8,9 дүгээр хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт зулгаралт” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж, уг гэмтлүүдийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгон онц харгис хэрцгийгээр алсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Гэрч *********, ********* нар т*********орхой мэдүүлдэг. Үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч *********, ********* нарт төлөх төлбөргүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********чимэгт өмгөөлөгчийн хөлс 8 сая төгрөг, баримтгүй 8 сая төгрөгөөс бусад хохирлыг гаргуулах саналтай. Сэтгэцийн хор уршгаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байна гэж ойлголоо. Гэрч *********, ********* нар мэдүүлэг өгсөн. Гэмтлийн буюу з*********уурын улмаас хохирогч нас барсан. Онц харгис, хэрцгийгээр з*********сон. Хэргийн зүйлчлэл зөв гэж б*********ож байна. Сэтгэцэд учирсан хор уршиг, бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “Бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтээ маргахгүй, 2 хүнд хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Талийгаач Б.********* нас барсан хэргийг миний үйлчлүүлэгч үйлдээгүй, амь насыг нь хохироогоогүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар *********г энэ хэргийг үйлдээгүй гэдэг баттай нотлох баримт хангалттай байхгүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хүнд гэмтлийн улмаас хүн нас барсан гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд жишээ нь гэрч С.*********, Д.********* нарын мэдүүлгүүд хоёр хуваагдчихсан байдаг. Нэг нь ********* цохисон, нөгөөдөх нь ********* Б.*********г цохисон гэж тухайн цохисон үйлдлүүд нь адилхан, өшиглөсөн газар нь адилхан, тухайн үед ямар дуу авиа гаргасан нь хүртэл адилхан байдлаар мэдүүлэг өгсөн. Иймд уг гэрчүүдийн мэдүүлэг хангалттай нотлох баримт болох эсэх дээр эргэлзээ төрж байна. Тухайн хэргийн газарт очсон цагдаагийн хоёр ажилтан мэдүүлэг өгснийг мөн нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс гадна шинжээчийн хавтаст хэрэгт өгсөн 2, 3 удаагийн мэдүүлэг байгаа. Мөн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн үед ч шинжээч мэдүүлгээ өгч байна. Тухайн гэмтэл учрах үедээ хүнд гэмтэл байсан, тухайн үед эмнэлгийн яар*********тусламж авч чадсан бол энэ хүний амь насыг аврах боломжтой байсан. Тус гэмтэл нь маш удсан гэмтэл байх магадл*********гэдэг мэдүүлгийг өгсөн. Тухайн хэрэг нь 19-нд байсан уу, 20-ны өдөр байсан уу гэдэг талаар ач холбогдлоо алдаж байна гэж үзэж байна. Гэвч  аль нь ч байсан гэсэн 2-3 хоногийн хугацаанд хүний биед учирсан гэмтэл, элгэнд үүссэн цус шүүрэлт, цус алдалтын хэмжээ эцэстээ ийм байдалд хүргэсэн. Миний үйлчлүүлэгчийн тухайд хэдийгээр согтуу байсан  өөрийгөө хянах чадваргүй байсан ч *********бие болохоо байлаа, бие нь эвгүй болчихлоо гэдгийг мэдмэгцээ эмнэлгийн тусламж үзүүлэхээр явсан. ********* дээр очиж түргэн дуудаад өгөөч, *********хэвлий гэдсээр нь өвдөөд байна гэсэн мэдүүлгийг өгсөн, ********* үүнийг гэрчилдэг. Түргэн ирсэн ч байгаа газрыг нь олохгүй байсаар явсан. Үүний дараа ********* дахин тухайн газар очиж хохирогчтой уулзаж, өвчнийг нь намдаах гэж эм өгсөн. Тухайн үед хохирогч босож суугаад архи уусан, тамхи татсан гэдэг мэдүүлгүүдийг өгсөн. Тухайн үед үнэхээр энэ хүн үхэлд хүргэх хүнд гэмтэл авчихсан байсан гэдгийг ойлгоогүй байсан байдал аль аль талд ажиглагдаж байгаа учраас *********оо энэ хүнд санаатайгаар эмнэлгийн тусламж үзүүлээгүй тул энэ хүний амь насыг хохироосон гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Мөн 22-ны өглөө энэ хүний бие муудаад татлаа гээд ********* дахин түргэн дуудахаар явсан. CU-ийн худалдагч охины утсаар түргэн дуудсан. Тэгэхээр амь хохирогчийг шууд алчихъя гэсэн санаа зорилго байгаагүй. Харин энэ үйлдлийн улмаас энэ хүнийг нас барчихна гэдгийг ойлгох чадамжгүй байсан. Иймээс ********* нь амь хохирогчийг санаатай алах гэмт хэрэг үйлдээгүй, хүнд гэмтлийн улмаас энэ хүн нас барсан гэж үзэх үндэслэлтэй учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж хөнгөрүүлж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Хохирогч А.*********, Д.********* нарт төлөх хохирол, төлбөр байхгүй. *********хууль ёсны төлөөлөгчийн тухайд оршуулгын зардалд 15,073,300 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Өмгөөлөгчийн зардлыг бол гаргах боломжгүй, гэрээнээс өөр нотлох баримт байхгүй. Мөн зээлийн гэрээ яригдаж байна. Тухайн гэрээ нь хэний зээл авсан гэрээ вэ, зориулалт юу байсан бэ, хохирогчийн авсан зээл мөн үү гэдгийг шинжлэн судласны дараа иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж үзэж байгаа. Шууд оршуулгын зардал 15,073,300 төгрөгийг гаргаж өгөх нь зүйтэй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “Миний үйлчлүүлэгч талийгаачийг нүүр болон толгойн хэсэгт гар, хөлөөрөө удаа дараа өшиглөж з*********сны улмаас талийгаачийг нас барсан гэх үндэслэлээр улсын яллагч ялласан. Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгчийг з*********сон талаар 3 гэрчийн мэдүүлэг байдаг. Энэ 3 гэрчийн мэдүүлгийг хууль ёсны дагуу юу гэдэг дээр маргана. С.********* нь анхны мэдүүлэгтээ амь хохирогчийг цохисон, өшиглөхийг нь бол хараагүй гэж, дараагийн мэдүүлэг нь Д.*********н өгсөн мэдүүлэгтэй адилхан байсан. 7 дугаар сарын 22-нд Д.********* мэдүүлэг өгсөн. Гэтэл 23-нд С.*********ыг дуудаж мэдүүлэг авахад миний үйлчлүүлэгчийг өшиглөсөн талаар, хаана өшиглөснийг хараагүй, мэдэхгүй байна нэг өшиглөх шиг болсон гэсэн мэдүүлэг өгсөн ч дахиж мэдүүлэг авахдаа Д.*********н өгсөн “********* өшиглөөд цохи********* байсан, талийгаач эвгүй дуугарсан” гэсэн мэдүүлэг байгаа, энэ мэдүүлгийг бид хууль ёсны гэж үзэх талаар өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцуулъя гэж удаа дараа хүсэлт өгөхөд шүүх захирамжаар хангасан ч өнөөдрийн шүүх хуралд ирээгүй байдал нь эдгээр хүмүүс хаана байгаа нь т*********орхойгүй архины хамааралтай, энэ хүмүүсийг олох боломжгүй гэж удаа дараа хэлж байгаа. Энэ хүмүүс гэрчээр шүүх хуралд оролцсон бол хэргийн талаар яг хэн, хэн яаж з*********сон талаар мэдүүлэх боломжтой байсан. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авахдаа камерын бичлэгээр авах ёстой байсан. Бүгд архины хамааралтай, архи уудаг гэдгээ мэдүүлэг дээрээ мэдүүлчихсэн тул гэрчийн мэдүүлгээр оруулж байгаа нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн. ********* хэд хэдэн ажиллагаанд оролцсон. Тэр миний үйлчлүүлэгчийг согтуу байсан мэтээр ярьж байгаа ч тухайн өдөр мэдүүлэг авсан. Согтууруулах болон мансууруулах төрлийн б*********ис хэрэглэсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авах боломжгүй. Иймээс яриад байгаа байдал нь нотлогдохгүй байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт хамааралгүй, хэргийн талаар ач холбогдол бүхий мэдээлэлтэй хүн гэрч байх ёстой. Гэвч миний үйлчлүүлэгчийг шууд з*********сон цохисон гэж мэдүүлээд байсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Дээрх худал мэдүүлгүүдийг гаргаж ирж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар тооцохгүй хүчингүйд тооцож өгөөч. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаагаар ********* талийгаачид гар огт хүрээгүй юм байна. Гэвч хүрсэн мэтээр өөр өөрөөр яриад байна. Хүнийг босгохдоо ч өшиглөж хөөж босго********* байгаа хүн өнөөдөр талийгаачийг хардалтын байдлаар з*********оогүй мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Талийгаачийг ********* ганцхан удаа з*********сон мэтээр ярьж байгаа боломжгүй. Гэрчүүдийн мэдүүлэгт дурдсан байдаг. С.*********, Д.********* нарыг з*********дог учраас гэсэн зүйл яригдсан. Яагаад энэ хүмүүсийг энэ з*********о********* байдаг юм бэ, иймээс энэ хүний хувийн байдал нь жаахан л дургүй нь хүрвэл гар хүрдэг асуудал байгаа. Эдгээр байдал болон бусад нотлох баримтуудаас *********гийн з*********оогүй гэсэн нь үгүйсгэгдэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хамгийн сүүлд С.*********ын ганцхан мэдүүлгээр буюу сүүлд өгсөн мэдүүлэг болох “Б.Уу********* өшиглөхөд талийгаач аягүй сонин болсон” гэдэг мэдүүлгээр яллаж байгаа. Энэ яллаж байгаа мэдүүлгийг өнөөдөр би хууль ёсны дагуу авсан гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл гэрч Д.********* энэ мэдүүлгийг 20-нд өгчихсөн байхад сарын дараа С.*********аас мэдүүлэг авахад яг адил мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд эдгээр хүмүүсийг архины хамаар*********тул мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байна. *********гийн хэлж буй талийгаачийн зүүн талын далан дээрээ урьд хутгалуулсан байсан талаар шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт дээр дурдсанаар талийгаачийг хуучин буюу эдгэрч байгаа зүсэлтийн шархтай гэсэн. Иймд талийгаачийн биед учирсан зарим гэмтлүүд нь хуучин байсан, тухайн гэмтлүүдийг т*********орхойло********* өгчихсөн. Зарим шарх нь бүр эдгэрч байгаа талаар шинжээч эмч бичсэн. Тэгэхээр талийгаачийн үхлийн шалтгаан нь урьд авсан гэмтлээс болсон уу, өдрийн гэмтлээс болсон уу гэдгийг т*********орхой гаргах ёстой. Шинжээч эмчээс асуусан асуултад “таны гэмтэл хуучин гэмтэл гэсэн байна гэхэд энэ хуучин гэмтэл нь хоёр буюу түүнээс дээш хоногийн хугацаанд үүсэх боломжтой” гэж хэлдэг. Тэгэхээр энэ хариулт, байгаа байдлаас өнөөдөр энэ бусад учирсан гэмтэл хэзээ үүссэн нь т*********орхойгүй. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарыг хэд хэдэн үндэслэлээр гэм буруугүй, эсвэл талийгаач хүнд гэмтлийн улмаас нас барсан, эсвэл яг алсан, эсвэл талийгаач өөрөө хууч өвчний улмаас нас барсан гэх мэтээр 4 өөр янзаар гарсан. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлбэл амьд гарах боломжтой гэсэн болохоор 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д хамаарна. Эмчээс асуухад 100 грамм цус гарсан нь нас барах хэмжээний цус биш гэж үздэг. Гэвч талийгаачийн энэ цус хурсан байдал нь хэдний өдөр гэдгийг тогтоох боломжгүй гэж тайлбарласан. Тухайн цус хуралтыг 20-оос өмнө үүсэх боломжтой юу гэхэд боломжтой гэж шинжээч хариулсан. Иймд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдийг харахад шүүх эмнэлгийн шинжээч эмнэлгийн тусламж авах боломжтой гэсэн ч асуултад хариулахдаа талийгаачийн нас барсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл буюу 8,9 дүгээр хавирга хугарсан хүндэвтэр, бусад гэмтлүүд нь хөнгөн гэж үзсэн. Иймд шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй учраас урьдчилсан хэлэлцүүлэг дээр прокурорт буцаая гэхэд улсын яллагч шинжээчийн дүгнэлтээс гадна мэдүүлгийг барих боломжтой учраас буцаах шаардлагагүй гэсэн. Шинжээчийн дүгнэлт нэг нэгийгээ үгүйсгэсэн өөр, өөр дүгнэлт байдаг. ********* миний үйлчлүүлэгч рүү 4 удаа “чи хэргээ даачих, би танай хүүхдүүдийг харж хандана” гэсэн асуудлыг бичсэн. Энэ бичээд байгаа асуудал нь энэ хүн хэрэгт хамаар*********гэж үзэхээр байгаа. Миний үйлчлүүлэгч талийгаачид учирсан гэмтлийг үүсгэсэн үү, үүсгээгүй юу гэдэг дээр маргаж байгаа. Яагаад гэвэл энэ хүнтэй муудалцаад өмдөөс нь татахад гар, толгой руу нь эд нар цохисон, би тэрнээс хойш цээжин бие рүү нь ямар нэгэн хэмжээгээр өшиглөх болон ямар нэгэн хэмжээгээр цохисон асуудал байхгүй учраас талийгаач миний цохилтын улмаас нас бараагүй, энэ үйлдлийг ********* үүсгэсэн байх боломжтой гэж хэлсэн. Тэгэхдээ шууд ********* гэж хэлээгүй, үүсгэх боломжтой гэж хэлсэн. Иймд миний үйлчлүүлэгчийн хувьд талийгаачид учирсан битүү цус алдалт гэмтлийг өмгөөлөгчийн хувьд амь хохирогчид учруулаагүй гэж үзэж байгаа учраас цагаатгаж өгнө үү...” гэж,

иргэдийн төлөөлөгч “Гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********* нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн “*********” гэх газар байрлах гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *********нүүрэн тус газар  2 удаа, төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд “баруун шанаанд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн болон баруун нүдний до********* зовхины зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч *********толгой, нүүр хэсэгт гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч *********, ********* нар бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 захын урд байх задгай хашаанд хардалтын улмаас *********нүүр, толгой, бие хэсэгт гар болон хөлөөрөө удаа дараа цохих, өшиглөх зэргээр з*********ож, эрүүл мэндэд “элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100 грамм, баруун, 8, 9 дүгээр хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт зулгаралт” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж, уг гэмтлүүдийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгон онц харгис хэрцгийгээр алсан нөхцөл байдлууд тус тус тогтоогдлоо.

Энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “гэрч Л.*********, *********нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцуулахгүй байх” дүгнэлтийг хүлээн авлаа. Хэрэгт тухайн хэргийн газарт дуудлагаар очсон мөрдөгч Л.*********, *********нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба тухайн мэдүүлэгтээ “...хэргийн газарт ажиллаж байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, өөрийгөө ********* гэх нэрийг хэлсэн, ********* нэг үл таних өвгөнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тул би з*********сон, толгой, цээж хэсэг рүү нь өшиглөж, хэвлий хэсэгт нь өшиглөсөн гэх яриа өгүүлэмж хэлсэн...” гэжээ.

Гэрч гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ. Харин гэрч Л.*********, *********нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байд*********хэргийн газарт очсон шүүгдэгч *********ын тухайн хэргийн талаар өөрийнхөө эсрэг өгсөн яриа, өгүүлэмжийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт********* нийцэж байгаа эсэхийг харгалзан ...нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараахь шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн гэрч Л.*********гийн мэдүүлэг (1 дэх хавтас, хх-88-89), гэрч *********мэдүүлэг (1 дэх хавтас, хх-92-93)-үүдийг нотлох баримтаар тооцоогүй болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн “Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн “шүүгдэгч *********ыг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Т*********руулбал шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт “...********* *********г цохиж, з*********сон. *********, ********* хоёр миний эсрэг мэдүүлэг өгсөн...” гэж, мөрдөн шалгах ажиллагаанд “...********* “*********г ингэж доромжло********* байхдаа яадаг юм, муу хар гичий минь” гэж з*********сон, сууж байхад нь өшиглөсөн, *********г суугаа байд*********байхад нь цохиж, өшиглөж з*********сон, ...********* з*********уулсныхаа дараа гэдэс орчмоор өвдөөд байна гэх зүйл ярьсан...архи уулгасан...” гэх мэтээр мэдүүлж, харин шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт “...********* намайг доромжлох********* би түлхэж унагаж, жийсэн, 07 сарын 19-ний орой ********* намайг аваад явсан. 22-ны өглөө очих********* эмнэлэг, цагдаа ирсэн байсан. ********* гартаа юм барьчихсан хохирогчийг з*********о********* байсан...” гэж, мөрдөн шалгах ажиллагаанд “...07 сарын 14-нд би *********г 2 удаа нүүр лүү нь өшиглөсөн, 3 хоног ********* ахынд байсан, 07 сарын 17-нд ирэхэд ********* халуураад байна гэсэн, босож ирж архи уучихаад хэвтээд байсан ...********* ахынд 3 хоносон, өнөөдөр ирэхэд нас барсан байна...” гэх мэтээр мэдүүлжээ.

Шүүгдэгч нар хэргийн үйл баримтын талаар мэдүүлэхдээ хэн аль нь өөрсдийгөө з*********оогүй буюу ********* нь ********* *********г з*********сон гэх, ********* нь ********* *********г з*********сон гэх байдлаар харилцан бие биеэ буруутгаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын мэдүүлэг нотлогдон тогтоогдохгүй байна.

Тухайн хэрэг гарах үед хамт байсан гэх гэрч Д.*********н “...********* нь *********г сахал ***ай хардаж нүүр болон гарлуу нь цохиж байсан. Сүүлд 2024.07.20-ны орой буюу хагас сайн өдөр ********* нь *********г архи уугаад сууж байхад гэнэт нүүрэнд нь цохи********* авсан юунаас болж цохисон талаар мэдэхгүй байна, ********* нүүрээ дараад явган сууж байхад хажуунаас нь ********* “чи миний найзыг байхгүйд хүнтэй явалддаг биз дээ” гээд үснээс нь татаж газар унагаагаад толгой руу нь дэвсээд нүүр болон бие рүү нь өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй. Тэгтэл ********* нь *********г газар хэвтэж байхад бие рүү нь өшиглөсөн. Тэгээд нуруу хэсэг рүү нь өшиглөхөд ********* нэг хачин дуугарсан. ********* нь гараараа *********гийн нүүр, толгой хэсэг рүү цохисон, хэдэн удаа цохисныг мэдэхгүй. ...Тэрнээс хойш ёоло********* хэвтээд байсан, босож архи уугаагүй. ...2024.07.22-ны үүрээр 4 цагийн орчим намайг *********тай хамт унтаж байхад гаднаас ********* орж ирээд “********* өнгөрсөн юм шиг байна, бие хаа нь хүйтэн болсон байна үзээдэхээч” гэхээр нь шорон ********* бид хоёр очиж үзэхэд дээшээ харсан бие нь хөшсөн байхаар нь бид гурав гарч “түргэн юм уу цагдаа дуудъя” гээд явцгаасан. Барс захын хойд талд байх GS25 сүлжээ дэлгүүр орж би дэлгүүрийн худалдагчаар түргэн болон цагдаа дуудуулсан. ... ********* нь *********, ********* нартай анх ирэхэд нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч С.*********ын 2024.07.23-ны өдөр өгсөн “...өмнө ********* нь *********г сахал *****тай хардаж баруун талын хацар луу нь 1 удаа цохиж байсан. *********г нас барахаас өмнө 2 хоногийн турш ёоло********* юм идэж уухгүй хэвтээд байсан. 2 хоногийн өмнө ********* нь хөнжлөө авсан нэг өвгөнтэй байсныг *********, ********* хоёр харчихаад *********г дагуулж амбаарт авчирсан. ********* хардаж уурлаад *********гийн толгой руу цохиж з*********сон. Тэгтэл хажуунаас ********* “чи миний найзыг хуурлаа” гээд *********гийн толгой руу цохиж байгаад газар унагаагаад өшиглөсөн. Би хаашаа өшиглөснийг хараагүй. ********* бид хоёр ********* ********* хоёрыг салгаж байхад хажууд ********* орж ирээд *********гийн нуруу руу өшиглөсөн. Тэгээд бүгдийг салгаад би хоол хийж өгөхөд ********* идээгүй, тэрнээс хойш ********* ер нь ёоло********* хэвтээд...” гэх мэдүүлэг,

2024.11.19-ний өдөр дахин өгсөн “...********* *********гийн толгойн нүүр хэсэгт цохи********* авсан. ********* тэр үед чанга дуугаар “********* өвгөнтэй цуг хөнжил гудсаа дэвсчихсэн сууж байна шүү дээ” гэх зүйл ярих нь сонсогдсон. Харин ********* “Чи миний найзыг хуурлаа” гэж *********г чирч байгаа нь харагдсан. ... ********* *********д хандаж “Чи өвгөнтэй юу хийж байгаа юм” гэж хэлэхэд ********* “Мэдэхгүй байна” гэх зүйл хэлсэн. Хажуугаас нь ********* *********д “Чи миний найзыг хуурлаа” гэх зүйл хэлээд түүний толгой руу цохих мэт гараа сарвалзуулаад дараа нь *********г урагш угзарч татахад дөрвөн хөллөж газар унасан. *********г газар унах үед ********* түүний толгой, хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. ********* өшиглүүлээд “Хннн” гэх эвгүй дуу гаргасан. Би тухайн үед араас нь очиж байсан учраас *********ыг араас нь татаж аваад “Эмэгтэй хүн байж эмэгтэй хүнээ ингэж з*********о********* байхдаа яадаг юм, *********оо боль” гэсэн. ********* тухайн агшинд намайг *********ыг татах үед *********гийн араас өшиглөх шиг болсон. ...********* *********, ********* нарт з*********уулсны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд бие нь муудаж, өөрийн унтаж байсан амбаар дотор босож чадахгүй, чөлөөтэй хөдөлж чадахгүй болсон...” гэх мэдүүлгүүдээр амь хохирогчийг шүүгдэгч ********* “өвгөнтэй явлаа” гэх шалтгаанаар з*********сон, шүүгдэгч ********* “миний найзыг хуурлаа” гэх шалтгаанаар з*********сон талаар т*********орхой, тогтвортой мэдүүлсэн байх ба гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлэг хэргийн үйл баримтын талаар эрс зөрүүтэй гэх, эсхүл үг үсэггүй адилхан мэдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч нар гэрч нар худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч ********* “гэрч С.*********ыг з*********ож байсан, гэрч Д.*********г хэл амаар доромжилдог байсан учраас миний эсрэг мэдүүлэг өгсөн...” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй буюу өс хонзон санаж, шүүгдэгч нарыг гүтгэсэн, худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн гэрч нарыг архины хамаар*********гээд ямар нэг байдлаар нөлөөнд автсан гэж өгсөн мэдүүлгийг нь үгүйсгэх үндэслэлгүй, гэрч нарт хууль сануулж авсан дээрх мэдүүлгүүд хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.  

Харин шүүгдэгч *********ын “...би хохирогчийг 7 сарын 14-нд з*********сон, 17-нд уулзаад дахиж уулзаагүй, ********* ахынд байсан, *********тэй явсан...” гэх байдлаар мэдүүлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Учир нь шүүгдэгч цаг хугацааны хувьд зөрүүтэй буюу гэрч нарын мэдүүлгээр 07 сарын 20-нд болсон үйл явдлыг 7 сарын 17-нд болсон мэтээр ойлгомжгүй, ********* ахынд байсан гээд байгаа боловч ********* гэх хүн б*********итоор байдаг эсэх нь т*********орхойгүй, амь хохирогч шүүгдэгч *********д з*********уулсныхаа дараа босож ирж архи уугаад л байсан гэх боловч гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн буюу амь хохирогч з*********уулсныхаа дараа босохгүй хэвтээд байсан, юм идэж, уухгүй байсан талаар С.*********, Д.********* нар мэдүүлсэн, мөн 07 сарын 21-нд биеийн байдлыг нь үзэх гэж ирсэн гэрч *********ын “...Би *********гийн толгойнд гараараа хүрэн халууныг нь шалгахад халуунтай байсан тул түүний хэвлийд бас гараараа тэмтэрч хүрэхэд маш их зовиурлаж ёолсон. Тухайн үед *********гийн нүд хөхөвтөр туяатай цус хуралттай, хавдчихсан, нүүр нь бэлцийчихсэн, цээж хэсэгтээ эмзэглэлтэй, хэвтээ байдалтай, босох чадваргүй болсон байсан. Тухайн үөд *********г яаж байгаад гэмтсэн талаар асуугаагүй, учир нь тэрээр ухаан санаа нь тогтворгүй, элийрч, солиорсон мэт болчихсон байсан. *********д шөлтэй хоол өгөх гэхэд тэрээр идэхгүй гулгиж гаргаад байхаар нь би яваад өгсөн...” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж зааснаар шүүгдэгч нарын дээрх байдлаар мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж, шүүгдэгч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй болно.

Шүүгдэгч нар хохирогчид учирсан гэмтлүүдийг би учруулаагүй, хохирогчид халдаагүй гэх, эсхүл хохирогчийн хэвлий рүү өшиглөөгүй, нүүр толгой руу цохисон, хэргээс өмнө толгой руу нь цохиж байсан гэх зэргээр зөрүүтэй, тогтворгүй байдлаар бие бие рүүгээ бурууг өгөн мэдүүлж байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан өөрийн гэм буруу, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлж байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч *********, ********* нар бүлэглэн амь хохирогч Б.*********г цохиж, з*********он амь насыг нь хохироосон гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

Дээрх гэрч нарын мэдүүлэг нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2554 дүгээр “1. Амь хохирогчийн цогцсын шинжилгээгээр элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100гр, баруун 8,9-р хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь хуучин гэмтэл байна. 4. Амь хохирогчид учирсан гэмтэл нь хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч нь аалзан хальсны үрэвсэл, элэгний өөхлөлт өвчтэй ба үхэлд хүргэхэд нөлөөлсөн болно. 6. Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 7. Амь хохирогч нь хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт,

шинжээч эмч Т.Амартүвшингийн “Тухайн учирсан гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байсан. Тус элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, 100 гр хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун 8 болон 9 дүгээр хавирганы хугарал, нүүр бие мөчдийн шарх, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь цогцост шинжилгээ хийхээс 2 буюу 2-оос дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл гэмтлүүд нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой. Тус гэмтлүүд нь цохих, өшиглөх, дэвсэх үйлдлийн улмаас үүсэх боломжтой. Тус амь хохирогчийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр учирсан байх боломжтой. Хэвлийн битүү гэмтэл гэж биед буюу хэвлий хэсэгт мохоо зүйлийн хүч үйлчилсний улмаас хүний биеийн дотор эрхтнүүдэд үүссэн язралт, урагдалт, няцралт, задралт, цус алдалт зэргийг хэлдэг. ... Амь хохирогч *********тархины аалзан хальсны идээт үрэвсэл, элэгний өөхлөлт өвчин нь түүнийг гэмтэл авахад амархан болгосон байна... Тус гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, дэвсэх, өшиглөх үйлдлийн улмаас үүсэх боломжтой. ...Хуучин гэмтэл гэдэг нь 1 хоног буюу 24 цагаас дээш хугацааны өмнө үүссэн гэмтлийг нэрлэж байгаа юм...” гэх мэдүүлгээр амь хохирогчид учирсан дээрх олон тооны гэмтэл, шархууд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, тухайн гэмтлүүдийг цохих, өшиглөх, дэвсэх үйлдлийн улмаас үүсэх боломжтой болох нь давхар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “********* хэвлий рүү өшиглөөгүй, ганцхан *********ын мэдүүлгээр буруутгалаа...” гэж байгаа ч гэрч Д.********* “********* үснээс нь татаж унагаад толгой руу нь дэвсээд нүүр болон бие рүү нь өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй. ...*********г газар хэвтэж байхад ********* бие рүү нь өшиглөхөд хачин дуугарсан, нүүр болон толгой хэсэг рүү нь цохисон...” гэж, гэрч С.********* эхний мэдүүлэгтээ “хажуунаас ********* “миний найзыг хуурлаа” гээд *********гийн толгой руу цохиж байгаад газар унагаад өшиглөсөн...” гэж тухайн хэргийн үйл баримтыг ерөнхий байдлаар товч мэдүүлсэн байх ба дараагийн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй байдлаар буюу “...хажуугаас нь ********* “миний найзыг хуурлаа” гэж толгой руу гараа сарвалзуулаад урагш татаж унагахад толгой хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн, ********* “хннн” гэх эвгүй дуу гаргасан, *********ыг татаж авахад ********* *********гийн араас өшиглөх шиг болсон...” гэсэн нь гэрч нар хэн алиныхаа мэдүүлгийг нотолж, тухайн мэдүүлгүүд шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр давхар нотлогдсон байна. Харин шүүгдэгч нарын амь хохирогчид халдаж байгаа тухайн үйлдлүүдийн улмаас амь хохирогчид шинжилгээгээр тогтоогдсон гэмтэл, шархууд үүсэж, амь хохирогч хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар тухайн хэрэг гарахаас өмнө амь хохирогчтой уулзсан, тааралдсан гэх гэрч нар амь хохирогчид ил харагдах шарх, сорви, гэмтэл харагдаагүй, зүгээр явж байсан талаар т*********орхой мэдүүлсэн байх тул тухайн гэмтлүүдийг 07 сарын 20-ны өдрөөс өмнө авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн “Амь хохирогч нь аалзан хальсны үрэвсэл, элэгний өөхлөлт өвчтэй ба үхэлд хүргэхэд нөлөөлсөн” гэх дүгнэлтийн тухайд: Хэдийгээр амь хохирогч аалзан хальсны үрэвсэл, элэгний өөхлөлт гэх хууч өвчтэй байсан нь тогтоогдсон ч тухайн өвчний улмаас нас бараагүй, харин тухайн өвчин нь түүнийг гэмтэл авахад амархан болгосон буюу тухайн үрэвсэл болон өвчин нь гадны механик хүчний үйлчлэлд өртөмтгий, гэмтлийн хүндрэлийг үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлсд ордог талаар шинжээч т*********орхой мэдүүлсэн. Дүгнэлтэд “амь хохирогчид учирсан гэмтэл хуучин гэмтэл” гэснийг шинжээч мэдүүлэгтээ “Хуучин гэмтэл гэдэг нь 1 хоног буюу 24 цагаас дээш хугацааны өмнө үүссэн гэмтлийг нэрлэж байгаа юм, ...хэвлийн битүү гэмтэл 07 сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой. Хохирогчид учирсан гэмтлүүд 2 ба түүнээс дээш хоногийн үүсэх боломжтой...” гэж удаа дараагийн мэдүүлгүүдээрээ т*********орхой тайлбарласан ба тухайн гэмт хэрэг 07 сарын 20-ны өдөр үйлдэгдэж, шинжээч 07 сарын 22-ны өдөр үзлэг хийсэн байна. Өмгөөлөгч нарын “Шинжээчийн дүгнэлт 4 өөр янзаар гарсан, бусад дүгнэлтээ үгүйсгэсэн, эргэлзээтэй байна” гэх тайлбар үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас барсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон, хууч өвчний улмаас нас барсан гэж дүгнэлт гараагүй, шинжээч мэдүүлээгүй болохыг дурдах зүйтэй.

Шинжээчийн дүгнэлтээр “Амь хохирогчид учирсан гэмтэл нь хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэж, шинжээч мэдүүлгээрээ “...хохирогчид учирсан гэмтлүүдийг хөнгөн, хүндэвтэр, хүнд” гэж тус бүрчлэн ялган тогтоосон нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хохирогчид учирсан тухайн гэмтлүүд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн, хохирогч хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас барсан болох нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.

Хэдийгээр хохирогч тухайн гэмтлүүдийг авсан даруйдаа нас бараагүй бөгөөд т*********орхой хугацаанд амьд байсан буюу 07 сарын 20-нд з*********уулж гэмтэл авсан, 07 сарын 21-нд биеийн байдал хүндэрсэн, 07 сарын 22-ны үүрээр нас барсан нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, шинжээч мэдүүлгээрээ “цаг алдалгүй, яар*********эмнэлгийн туслалцаа авсан тохиолдолд амьд үлдэх боломжтой. Гэмтэл хүндэрсэн үед эмнэлгийн туслалцаа авсан ч амь хохирогч амьд үлдэхгүй” гэсэн ч шүүгдэгч нар хохирогчийг з*********сныхоо дараа шууд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, маргааш орой нь буюу 07 сарын 21-нд амь хохирогчийн биеийн байдал хүндрэхэд шүүгдэгч *********, гэрч С.********* нар гэрч ********* дээр очиж амь хохирогч *********гийн биеийн байдлын талаар хэлж, түргэн дуудаад өг гэж хэлээд явсан ба гэрч ********* түргэн дуудсан ч амь хохирогчийн хаана байгаа газрыг нь зааж чадаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь хохирогчийг хүнд гэмтсэн гэдгийг мэдээгүй гэж шүүгдэгч нарын дээрх хэрцгий үйлдлийг хаацайлж, зөвтгөхгүй. Амь хохирогчид учирсан гэмтэл үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хэдийгээр шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “шууд хүнийг алах санаа зорилго байгаагүй, нас барчихна гэдгийг ойлгох чадамжгүй байсан...” гэх зэргээр тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлах чадамжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай байна.

Өөрөөр хэлбэл шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлг*********ог.

Шүүгдэгч нарын дээрх байдлаар тогтоогдсон амь хохирогчийг үсдэж, толгой, нүүр, хэвлий хэсэг рүү нь олон удаа ээлжлэн цохиж, өшиглөж, дэвсэж, хэрцгийгээр з*********ож байгаа үйлдлүүд нь амь хохирогчид учирсан гэмтлүүдтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд  хохирогчийг үхэлд хүргэсэн энэхүү нөхцөл байдал нь хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзэхгүй болно.

Онц харгис хэрцгийгээр алах нь хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхын ойлг*********ог. Шүүгдэгч *********, ********* нарын үйлдэл хохирогчийг харгис, хэрцгийгээр з*********ож олон тооны шарх, гэмтэл үүсгэн, хохирогч тухайн гэмтлийн улмаас нас барах хүртлээ өвдөж, шаналан, босож, хөдөлж чадахгүй байсан зэрэг нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан ба шүүгдэгч ********* “өвгөнтэй явлаа” гэх шалтгаанаар, шүүгдэгч ********* “миний найзыг хуурлаа” гэх шалтгаанаар үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогчийг цохиж, з*********ож амь насыг нь хохироосон үйл баримт дээрх байдлаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.   

Иймд шүүгдэгч *********, ********* нар ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “өвгөнтэй явлаа, миний найзыг хуурлаа” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн амь хохирогч Б.*********г үсдэх, нүүр, толгой руу өшиглөх, дэвсэх, газар унаган хэвлий хэсэг рүү өшиглөх зэргээр цохиж з*********он алсан санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн,

мөн шүүгдэгч ********* ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хохирогч *********толгой, нүүр хэсэгт цохиж, өшиглөсөн, хохирогч *********толгойд төмрөөр нэг удаа цохиж, нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж тус тус хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул гэм буруутайд тус тус тооцов.

Дээрх нөхцөл байдлаар шүүгдэгч *********, ********* нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч *********амь нас хохирсон, хохирогч А.*********, Д.********* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

Хохирогч А.*********, Д.********* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч А.*********т 100,000 төгрөг төлөгдсөн, түүний “*********гээс 100,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (2 дахь хавтас, хх-116), хохирогч Д.*********д хохиролд төлөгдсөн зүйлгүй, түүний “*********гээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэх хүсэлт (2 дахь хавтас, хх-117) зэргийг тус тус үндэслэн шүүгдэгч *********г хохирогч А.*********, Д.********* нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “баримтаар оршуулгын зардалд нийт 14,951,700 төгрөг, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар 121,600 төгрөг, нийт 15,073,300 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 8,000,000 төгрөг, барьцаат зээлийн гэрээний 4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан б*********ит хохирлыг баримтаар тогтоогдсон 15,073,300 төгрөгөөр тооцож шүүгдэгч тус бүрээс 7,536,650 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.********* (************)-т олгохоор, харин өмгөөлөгчийн хөлс 8,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.********* “Сэтгэцэд учирсан хор уршиг”, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 330 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 14 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх саналтай, шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 14 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нарын тухайд гэмшсэн, уучлалт гуйсан, харууссан зүйл ажиглагдсангүй. Нээлттэй дэглэмийг анхаарч үзнэ үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт төлөх төлбөргүй. Хохирогч нар гомдол саналгүй гэсэн тул 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид үлдээж өгнө үү. Дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “12 жил болгож өгнө үү. Бага насны 3 хүүхэдтэйг харж үзнэ үү. Анхнаасаа харамсаж байна гэж хэлсээр ирсэн. Хууч өвчин үхэлд хүргэсэн байдлыг анхаарч үзнэ үү. Нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүгдэгч *********ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгч нар “өвгөнтэй явлаа, миний найзыг хуурлаа” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн амь хохирогчийн толгой, нүүр, хэвлий хэсэг рүү цохих, өшиглөх, дэвсэх байдлаар з*********ож алан амьд явах эрхэд нь халдсан, шүүгдэгч ********* согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хохирогч *********толгойд төмрөөр нэг удаа, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж, хохирогч *********нүүр, толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж з*********он хохирогч нарын эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдолтой” гэх, хохирогч А.*********, Д.********* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч А.*********т 100,000 төгрөг төлөгдсөн, хохирогч Д.*********д төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч *********гийн хувийн байдал (үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, эрхэлсэн т*********орхой ажилгүй, орлогогүй)-ыг, шүүгдэгч *********ын хувийн байдал (үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, эрхэлсэн т*********орхой ажилгүй, орлогогүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 (зургаан зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 16 (арван зургаа) жилийн хорих ял,

шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 14 (арван дөрөв) жилийн хорих ял тус тус шийтгэв.

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын “шүүгдэгч *********д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар оногдуулсан 16 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 16 (арван зургаа) жил 2 (хоёр) сар 20 (хорь) хоногоор тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилг********* нийцүүлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн бага хэмжээ болох 12 жилийн хорих ял оногдуулах боломжгүй тул дээрх байдлаар ялыг ялгамжтай оногдуулах нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *********ын 2024.07.22-ны өдрөөс 2024.07.24-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан, 2024.07.24-ний өдрөөс 2025.05.12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 292 хоног, нийт 294 (хоёр зуун ерөн дөрөв) хоногийг,

шүүгдэгч *********гийн 2024.07.22-ны өдрөөс 2024.07.24-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан, 2024.07.24-ний өдрөөс 2025.05.12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 292 хоног, нийт 294 (хоёр зуун ерөн дөрөв) хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, хасах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, ногоон эрээн өнгийн давуун өмд 1 ширхэг, бор эрээн өнгийн фудболк 1 ширхэгийг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********, ********* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ********* овогт *********ы *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэн үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эсрэг үйлдсэн,

шүүгдэгч ***** овогт *********ын *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 16 (арван зургаа) жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 (зургаан зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч *********ыг 14 (арван дөрөв) жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар оногдуулсан 16 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 16 (арван зургаа) жил 2 (хоёр) сар 20 (хорь) хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, ********* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********, ********* тус бүрийн цагдан хоригдсон 294 (хоёр зуун ерөн дөрөв) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, ********* тус бүрээс 7,536,650 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.********* (***********)-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “өмгөөллийн хөлс 8,000,000 төгрөг”-ийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.********* сэтгэцэд учирсан хор уршиг, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, ногоон эрээн өнгийн давуун өмд 1 ширхэг, бор эрээн өнгийн фудболк 1 ширхэгийг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* хохирогч А.*********, Д.********* нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *********, ********* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2025  оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *********, ********* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР

 

                               ШҮҮГЧИД                                    И.ГАНБАТ

 

                                                         Х.ОДБАЯР