2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1339

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Н.Халиунаа,

шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000698 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “БСБ Мега молл” дэлгүүр дээр хохирогч *********фейсбүүк хаягаар холбогдож “Үхрийн мах зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч нийт 1,400,000 төгрөгийг ...дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруутай үйлдэл учраас шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлөөгүй байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн 2410008230324 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч *********: “2023 оны 12 сарын 04-ний өдөр өөрийн фейсбүүкээр “*********” зах нэртэй групп дээр “Үхрийн мах зарна” гэсэн зар байхаар нь “*********” гэх фейсбүүк хаягаар холбогдсон. Улмаар над руу ...гэсэн дугаараас холбогдож “Дорнод аймгаас 6-7 үхрийн мах авчрах гэж байгаа, та хэдэн кг жинтэй мах авах бэ” гэж асуухаар нь би “Шүдлэн юм уу, хязаалан мах авья” гэхэд “150-160 кг жинтэй шүдлэн үхрийн мах Дорнодоос авчирна, урьдчилгаа 1.000.000 төгрөг өгөх хэрэгтэй” гэсэн. 2023 оны 12 сарын 16-ны өдөр над руу нөгөө үл таних *********залгаад “Та нөгөө шүдлэнгээ авах юм уу, би Дорнод явах гэж байна 1.000.000 төгрөгөө над руу шилжүүлж захиалгаа баталгуужуулах хэрэгтэй байна” гэхээр нь би *********гийн өгсөн Хаан банкны өөрийнх нь данс руу 1.000.000 төгрөгийг ХУД, 20-р хороо, “БСБ Мега молл” дээр байхдаа шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 12 сарын 23-ны өдөр *********над руу ...дугаараас залгаж “би Дорнодод байна, гайгүй том үхэр авахаар боллоо, хөдөөнийхөө малчин айлдаа өвс тэжээл авахгүй бол болохгүй байна, 400.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна” гэж асуухаар би зөвшөөрөөд өөрийн ...дансаараа *********ийн ...данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. 01 сарын 06-ны өдөр ***********гийн дугаар луу залгахад “Өмнө нь явсан махнууд 130-140кг жинтэй туранхай байсан учир би дараагийн явалт дээрээ таны махыг авчирч өгье” гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 1 сарын дундуур дахин залгахад “Би Дорнодоос хот руу явж байна” гэсэн. 2 хоногийн дараа дахин залгахад “Налайх орж явна” гэсэн. Түүний дараа залгахаар холбогдох боломжгүй байсан. 2024 оны 1 сарын дундуур өөрийн охины дугаараас **********ийн дугаар луу “хоёр үхрийн мах авмаар байна, үнэ нь хэд бэ” гэсэн мессеж явуулахад удалгүй “10,000 төгрөг болно” гэсэн хариу ирүүлсэн. Түүнээс хойш **********эй холбогдож чадаагүй. Хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

Шүүгдэгч *********гийн яллагдагчаар өгсөн: “2023 оны 12 дугаар сарын орчимд өөрийн “*********” гэх фэйсбүүк дээр “Үхрийн мах буюу өвлийн идэш Дорнод аймгаас зарна” гэх пост оруулсан. Тус постны дагуу үл таних хүнээс үхрийн мах авахаар захиалга өгсөн. Би өөрийн данс руу 1,400,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр авсан. Тухайн үед тэр хүн шүдлэн үхэр авах захиалга өгсөн. Надад бяруу байсан болохоор таньдаг ********* гэх найздаа захисан. Шүдлэн үхрийг авах гэтэл “2024 оны 1 дүгээр сарын сүүлээр Дорнодоос оруулж өгье” гэсэн. Удалгүй тохирсон хугацаа болоход найз *********холбоо байхгүй, утас нь холбогдохгүй алга болсон. Тэгээд найзаасаа шүдлэн үхэр авч чадахгүй байсаар надад захиалга өгсөн хүний үхрийг өгч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Би тус мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал),

Дуудлагын лавлагааны хуудас (хх-17), дансны хуулганд үзлэг хийсэн “...зарын дагуу 1,400,000 төгрөг шилжүүлж залилуулсан гэх ...2023.12.16-ны өдөр хохирогч ********* үхрийн мах авахаар шилжүүлсэн мөнгийг сэжигтэн *********нийт 11 удаагийн гүйлгээгээр захиран зарцуулсан...” гэх тэмдэглэл (хх-19-20), шүүгдэгчийн дансны хуулга (хх-23), мөрдөгчийн тэмдэглэл (хх-54-56),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-47), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-51), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-48), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-49) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “БСБ Мега молл” дэлгүүр дээр хохирогч *********фейсбүүк цахим орчин дахь “*********” нэртэй фейсбүүк хаягаар холбогдож “үхрийн мах зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан хуурч 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,400,000 төгрөгийг Хаан банкны ...дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. 1,400,000 төгрөг төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “100 хувь миний буруу. Дахиж ийм гэм буруутай үйлдэл хийхгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “БСБ Мега молл” дэлгүүр дээр хохирогч *********фейсбүүк хаягаар холбогдож “Үхрийн мах зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч нийт 1,400,000 төгрөгийг ...дансаар шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *********гийн цахим орчинд “Үхрийн мах зарна” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч *********** “Дорнодоос шүдлэн үхрийн мах авчирна” гэж хуурч 1,400,000 төгрөг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч *********1,400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “1,400,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг зэргийг тус тус үндэслэн шүүгдэгчээс 1,400,000 төгрөг гаргуулж, хохирогч *********(*******)-т олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр ажлын 5 өдрийн хугацаа авч шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирлыг төлж барагдуулаагүйг тэмдэглэх нь зүйтэй.   

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгсөн, дэмжлэг үзүүлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж,

шүүгдэгч “Ямар ч ял байсан хүлээн зөвшөөрнө. Улсын яллагчтай санал нэг байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нь фэйсбүүк цахим орчинд худал, тухайлбал өөрт байхгүй шүдлэн үхрийн мах зарна гэх зар байршуулан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1,400,000 төгрөгийг авч бусдын эд хөрөнгийн эрхэд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 1,400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Хохирлоо нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ажил эрхэлж байгаа, орлоготой гэх)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“****************” ХХК-д хэвлэлийн оператор ажилтай, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч *********г 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт **********гийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********г 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********гээс 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч *********(*************)-т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

            

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР