Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2020/00623

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн Ариунаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Баяндун сумын 1-р баг /Түргэн/-д оршин суух, айлын мал хардаг, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох

Эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.*******тай 2016 онд танилцаад гэр бүл болж дундаасаа 2018 оны 3 сарын 11-ний өдөр охин ийг төрүүлсэн. ******* нь надтай суухаасаа өмнө гэр бүлтэй байсан. Тэр тусдаа амьдраад 3-4 жил болсон байсан. Өмнөх хүнээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй гээд бид гэрлэлтээ албан ёсоор батлуулах боломжгүй өдийг хүрсэн. ******* нь надтай амьдрах хугацаандаа гэр бүлээс гадуурх амьдрал зохиож өөр хүнтэй явалдаж түүнтэйгээ хамтран амьдрах болсон. Одоо Баяндун сумын 1-р баг ын тай хамт амьдарч байгаа. ******* нь надтай амьдрах хугацаандаа гэр бүлээ харж ханддаггүй, охиндоо халамжгүй, гэртээ ирээд утсаа оролдож байгаа гараад явчихдаг. Би охиндоо тэтгэлэг тогтоолгон хуулийн дагуу эцэг хүний үүргийг нь хүлээлгэх шаардлага бий болоод байна. Иймд *******ыг 2018 оны 3 сарын 11-ний өдөр төрсөн А.ийн төрсөн эцгээр тогтоож насанд хүртэл нь тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ариунаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Ариунаатай 2016 онд танилцан хамт амьдарч байсан үнэн. Бидний дундаас охин төрсөн. Ариунаатай хамт амьдрахад их хэцүү байсан. Үргэлж хэрүүл маргаан хийж хардаад байдаг. Ажил хийгээд цалин хөлсөө гэр бүлдээ л өгдөг. Гэтэл дэндүү их хартай, ааш авир муутай байсан учир хамт амьдрах хүсэлгүй болсон. Одоо би түүнээс салаад өөр эмэгтэйтэй хамт амьдарч байна. Ариунаа нь намайг охинтой минь уулзуулахгүй байгаа. Өөрөө намайг өөрөөсөө холдуулчихаад надаас болсон мэт ярьж байгааг зөвшөөрөхгүй. Ариунаатай цаашид хамт амьдрахгүй, хүүхэд маань миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Маргах зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан Эцэг тогтоож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******, хариуцагч Д.******* нар нь 2016 онд танилцан дотно харьцаа тогтоож хамт амьдарч байгаад улмаар 2018 оны 03 дугаар сарын 11ий өдөр охин А.ийг төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

Хэдийгээр нэхэмжлэгч *******, хариуцагч Д.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж хуульчилсны дагуу охин А.ийн төрсөн эцэг *******ын ******* мөн болохыг тогтоож хуульд заасны дагуу сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байх бөгөөд хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 101764 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ариунаагийн ийн төрсөн эцэг  регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.ийг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Д.*******аас тэжээн тэтгүүлсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Д.*******аас 101764 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА